Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00693

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/000093

 

 

 

Г.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/003001 дугаар шийдвэртэй

 Г.Нгийн нэхэмжлэлтэй хариуцагч ШШт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 03242 дугаар захирамжаар Г.Н, Ц.М нараас 0000 935 725 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгийн хамт гаргуулж, “Хаан банк” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудсаар ШШ шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг 00 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 000 5500 100 төгрөгөөр, мөн Чингэлтэй дүүрэг 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 001 дүгээр байр, 50 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 92 0043 800 төгрөгөөр тус тус үнэлсэн. ШШ нь шинжээч томилж, дүгнэлт гаргуулахдаа, процессийн алдаа гаргасан, мөн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийг хохироож байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус тус албан тоотоор хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гомдол гаргаж байх тул үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дугаар сарын 10-ны өдрийн 03242 дугаар захирамжаар Г.Н, Ц.М нараас 0000 9005 725 төгрөг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Г.Н, Ц.М нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан М.Даваацэрэнгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 000 тоотод байрлах 240.м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/001 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор шинжээчээр “Баян модот” ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг томилж, дүгнэлт гаргуулсан. Дээрх хөрөнгийг нийтэд 000 5500 100 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/002 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Э.Эрдэнэбатыг томилж, дүгнэлт гаргуулсан, шинжээч нь Г.Нгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 001 дүгээр байр, 50 тоотод байрлах орон сууцыг 92 0043 800 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний мэдэгдлүүдийг талуудад 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 001 дүгээр байр, 50 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууц, Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Нгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 182/ШЗ2020/049500 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 500 дугаар зүйлийн 500.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилохдоо дараах процесс зөрчсөн, шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/001 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, дээд салхитын 37 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрын үнэлгээг тогтоолгохоор “Баян модот” ХХК-г шинжээчээр томилсон. Дээрх хөрөнгийг үнэлгээчийн С.Цэвээнролом үнэлсэн бөгөөд “Баян модот” ХХК-г төлөөлөх итгэмжлэлгүйгээр дүгнэлт гаргасан. Хөрөнгийн үнэлгээчин С.Цэвээнролом нь тус хуулийн этгээдэд ажилладаг эсэх нь ч тодорхойгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн томилсон “Баян модот” ХХК хөрөнгийн үнэлгээ гаргасан гэж үзэх боломжгүй. Мөн Хөрөнгийн үнэлгээчин С.Цэвээнролом хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, ...” үнэлгээ гаргадаг. Үнэлгээчин зөвхөн хөрөнгийн үнэлгээний жишиг үнийн буюу харьцуулах аргаар дүгнэлт гаргаж, дээрх хуулийн хослуулах буюу 2 буюу түүнээс дээш аргаар үнэлгээ хийгээгүй. Үнэлгээний тайланд орлогын аргаар үнэлсэн гэх боловч түүнтэй холбоотой баримт тусгагдаагүй. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/003001 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1100 дугаар зүйлийн 1100.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч ШШт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргасан байна. /хх.1-2, 24/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ШШ нь шинжээч томилж, дүгнэлт гаргуулахдаа, процессийн алдаа гаргасан, мөн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийг хохироож байна” гэж тайлбарлажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2018/03242 дугаар захирамжаар хариуцагч Г.Н, Ц.М нар 0000 935 725 төгрөгийг нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 001 дүгээр байр, 50 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууц, Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газар, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшлоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх.8-10/

ШШ 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгиийг битүүмжлэх тухай 18301083/02 тоот тогтоол Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг, 2000 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 18301083/04 тоот тогтоолоор Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 001 дүгээр байр, 50 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг тус тус битүүмжилсэн, мөн Эд хөрөнгө хураах тухай 2000 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18301083/05, 2000 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18301083/03 тоот тогтоолоор барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 001 дүгээр байр, 50 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууц, Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг хураасан үйл баримт тогтоогджээ. /хх.31-32, 38-41/

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2000/01000 дугаар шийдвэрээр Г.Нгийн нэхэмжлэлтэй хариуцагч ШШт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 003 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 001 дүгээр байр, 50 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг 82 775 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0075 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх.42-45/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Г.Н, М.Даваацэрэн, Ц.М нар Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 001 дүгээр байр, 50 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг 150 000 000 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 700 000 000 төгрөгөөр тус тус үнэлхээр үнийн санал ирүүлснийг төлбөр авагч “Хаан банк” ХХК эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилуулах санал гаргажээ. /хх.51-55/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй байх тул ШШ 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/001 дугаар тогтоолоор “Баян Модот” ХХК-ийг барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газарт үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилсон нь хууль зөрчөөгүй байна. /хх.500/

Хөрөнгийн үнэлгээний “Баян Модот” ХХК нь Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 000 5500 100 төгрөгөөр үнэлжээ. /хх.59-005/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/002 тоот тогтоолоор Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 001 дүгээр байр, 50 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгө-Эстимейт” ХХК-ийг томилсон. “Хөрөнгө-Эстимейт” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ, цэнэ, зах зээлийн хандлага, өртгийн хандлагаар үнэлж үнэлгээний нийт дүнг 92 0043 800 төгрөгөөр үнэлжээ. Дээрх ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцсэн байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна. /хх.008-77/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг нэхэмжлэгч “...үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн” гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1007 дугаар зүйлийн 1007.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/003001 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1002 дугаар зүйлийн 1002.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1007 дугаар зүйлийн 1007.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.4, 100.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                             Н.БАТЗОРИГ

                                                                               Ц.ИЧИНХОРЛОО