Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2019/00526

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2019/00526

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжпэгч: Ш.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ш ХХК -д холбогдох,

ажлын байрны орон тоо хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлгч Г.Н, Б.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Ш.Д миний бие Ш ХХК-ийн захирлын 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай тушаалаар тус компанид анх ажилд орж 2008 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хуулийн зөвлөхөөр 10 гаруй жил ажилласан.

Энэ хугацаанд ямар нэг алдаа дутагдал гаргаагүй, компанийн үе үеийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ирсэн бөгөөд сахилгын болон зөрчлийн арга хэмжээ авагдаж байсангүй. Компанийнхаа эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хуулийн дагуу хамгаалж, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласаар ирсэн.

Ш ХХК намайг ажилд орохоос өмнө буюу 2004 оноос уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж 2009 онд баяжуулах үйлдвэр, үйлдвэрийн хаягдлын далан, уурхайн кемпын хэсгүүдээ барилгын техникийн комисс болон уурхай хүлээн авах комисст хүлээлгэн өгч уурхай, баяжуулах үйлдвэрүүдээ туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн.

Гэтэл Баяжуулах үйлдвэрийн хаягдлын байгууламж нь чанаргүй баригдсаны улмаас газрын гүнд нилээд их хэмжээний шүүрэлт гарч уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтаар зогсоож 2010, 2015 онуудад Улсын мөрдөн байцаах газраас мөрдөн шалгаж, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаах, прокурорын шатанд тогтоогдож хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр уг хэрэг хэрэгсэхгүй болсон.

Үйлдвэрийн хаягдлын байгууламж нь 56 га газарт 36 метрийн гүнтэй 6 төрлийн химийн хорт бодис, хар тугалга, цайр, уран гэх мэт химийн хорт бодис болон хүнд металлуудын хольцтой бохир хаях зориулалттай байгууламж юмаа.

Энэхүү байгууламжийн ойролцоо гүний усны орд газар байдаг, энэ усны ордоос Ш ХХК-ийн ажилчид болон ойролцоох хэд хэдэн багийн иргэд ундаалдаг ба тус хаягдлын байгууламжийн дор газрын гүнд ч усны судал байх магадлалтай гэж усны мэргэжилтнүүд үздэг.

Шүүрэлт гарсан үйлдвэрийн хаягдлын даланг дахин шинэчилэн засварлах, бүтээгдэхүүн тээвэрлэх замын чиглэлийг тогтоох асуудлаар миний бие компанийн гүйцэтгэх захирлын өгсөн чиглэлүүдийн дагуу холбогдох хууль тогтоомжууд, ажлын заавар, журам, норм, стандартуудыг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр үйлдвэрийн хаягдлын байгууламжид онцгой анхаарч арга хэмжээ авахгүй бол уурхайн ажилчид, хүн ам, хүрээлэн байгаа орчинд ноцтой хохирол учруулах, улмаар компанид эрсдэлтэй талаар тодорхой хууль зүйн зөвлөгөөг 2015 онд Ш компанийн тухайн үеийн удирдах албан тушаалтнуудад өгсөн боловч харамсалтай нь миний өгсөн хууль зүйн зөвлөгөөг хүлээж аваагүй.

Миний бие сүүлийн жилүүдэд Монгол Улсын хууль дээдлэх зарчмыг үл хүндэтгэдэг шинээр томилогдон ирсэн компанийн удирдлагад хавчигдаж, хүнд нөхцөлд ажиллаж байсан бөгөөд 2008-2017 оныг хүртэл компанийн үе үеийн удирдлагуудад хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар саналаа удаа дараа илэрхийлсэн боловч гэрээ байгуулах эрх бүхий удирдах албан тушаалтнууд Хятадад байгаа, хотод байгаа ирэхээр нь хөдөлмөрийн гэрээ байгуулъя, толгой компанийн хуулийн хэлтэст хандаж гэрээ боловсруулна, эсхүл удирдлагууд удаан хугацаагаар нутаг явсан гэсээр 2018 оны 2 дугаар сарыг хүртэл надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтан надаас шалтгаалаагүй юмаа.

2007 онд Ш ХХК-ийн цайр, хар тугалгын олборлох үйлдвэрийн хаягдлын далангийн суурийг мэргэжлийн бус компани норм, стандартын дагуу хийгээгүйгээс далангийн сууриас шүүрэлт гарч байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирсан нь 2013 онд эрүүгийн журмаар шалгагдан тогтоогдсон.

Үүнээс хойш намайг хавчиж, заавал буруутгах зүйл хайж эхэлсэн.

2015-2018 онуудад Улаанбаатар хот дахь салбар газрын дарга Хөхбар нь надад ажил өгөх, захиралтай уулзуулах дургүй, захиралтай уулзахад орчуулга бүрэн хийгдэхгүй, ажил дээр суулгахгүй, улмаар дуудахаар ирж бай гэж зааварчилгаа өгсөн ба энэ хугацаанд компаниас цалин хөлсийг минь төлсөөр байсан. Энэ хугацаанд миний бие удаа дараа компанийн удирдлагуудтай уулзаж ажил өгөхгүй байгаа шалтгааныг тодруулахаар уулзахад компанийн удирдлагууд тодорхой юм хэлэхгүй байсаар ирсэн.

Ингэж явсаар миний бие 2018 оны 2 сард компанийн гүйцэтгэх захирал Ли Женд бичгээр ажлын байраа баталгаатай болгуулах, ажил өгөхгүй байгаа шалтгааныг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч дахин хүсэлт гаргасан.

Гэтэл миний гомдол хүсэлтэд хариу огт өгөөгүй, харин хөдөлмөрийн гэрээ байгуулах, дотоод журам, ажлын байрны тодорхойлолттой танилцаж хүлээн зөвшөөрөхийг шаардсан мэдэгдэл ирүүлсэн.

Надад ирүүлсэн мэдэгдэлтэй танилцахад хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтууд нь намайг ажлаас халах зорилготой нь илэрхий байсан, хөдөлмөрийн дотоод журамтай танилцахад хүний эрх зөрчих магадлалтай заалтууд орсон байсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулах гол нөхцөл болох ажиллах нөхцөлийн талаар компанийн удирдлагуудаас асууж тодруулахад Ш компанид хууль зүйн туслалцаа үзүүлж буй Нандинцэцэг хуульч энэ талаар МХЕГ дүгнэлт гаргана та энэ талаар ярьж шаардах эрхгүй гэж хэлсэн.

Миний бие хуульчийн хувьд хүн, ам, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган ажилласныхаа төлөө хүний хувьд бурханы шашин шүтдэг, бурханы шашинд ус, ургамал, ан амьтан, хөрс, шороо бүгд хүнтэй адил амьтай гэж үздэг учир Байгаль орчныг бохирдуулж болохгүй тухай үзэл бодлоо илэрхийлж, засч залруулахыг шаардсаныхаа төлөө ялгаварлан гадуурхагдаж, хавчигдсаар ажлаас үндэслэлгүй халагдсан.

Ш ХХК Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дугээр зуйлийн 14.2 -д Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. гэснийг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.2-д Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэж заасныг зөрчиж ялгаварлан гадуурхаж ажлаас Орон тоо хассан гэх үндэслэлгүй бодит байдалд нийцэхгүй үндэслэлээр өөрсдийн давуу байдлаа ашиглан намайг халсан.

Ш компаниас хуулийн зөвлөхийн орон тоо хассан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгч, Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай гүйцэтгэх захиралын тушаалыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ш.Д надад гардуулсан.

Мэдэгдлийг гардан авч орон тоо хассан нь үндэслэлгүй талаар Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал Ли Женд гомдол гаргасан боловч надад ямар нэг хариу ирүүлэхгүй байсаар 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр орон тоо хассан үндэслэлээр намайг ажлаас халсан тухай тушаалыг гардуулсан тул би шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

Ш ХХК-д хуулийн зөвлөхийн хийх ажил, чиг үүрэг хэвээр байгаа нь бодит үнэн. Тиймээс би энэ мэдэгдэл, тушаалд бичсэн орон тоо хассан гэх үндэслэл нь үнэнд нийцэхгүй гэж үзэж байна.

Ш ХХК 2018 оны 5 дугаар сарын 25 буюу Орон тоо хассан мэдэгдэлийг надад өгсөн өдрөө Монголын Хуульчдын холбооны хариуцлагын хороонд намайг байгууллагын зөвшөөрөлгүйгээр Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж байгууллагын нууцыг задалсан, мэргэжлийн хяналтын газрынханы ажлыг хийлгэхгүй байнга гомдол гаргаж дарамталдаг гэх мэт зүйлийг дурдаж надад хариуцлага хүлээлгэхийг хүсч гомдол гаргасан байдаг.

Ийнхүү Ш ХХК-иас Монголын хуульчдын холбоонд гаргасан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гомдолд байгууллагын удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр Мэргэжлийн хяналтын газарт хандсан, байгууллагын нууцыг задалсан гэж бичсэн нь намайг Мэргэжлийн хяналтын газарт хандсанд илэрхий дургуйцсэн нь энэхүү баримт бичгээр нотлогдоно.

Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/79 дүгээр захирамжаар Ш ХХК-н гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн Дачэн хуулийн нөхөрлөлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй ажилладаг гэдгийг тус нөхөрлөлийн хуульч Норжинсүрэн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр батлан хэлсэн. Ш ХХК-д миний өгч байсан хууль зүйн зөвлөгөөг Дачэн хуулийн нөхөрлөл өгч байгаа зэрэг үйл баримтуудаас миний ажлын албаны чиг үүрэг хэвээр байгаа, зөвхөн Данзмаа намайг халах гэсэн нь илэрхий бөгөөд, хэрэгт байгаа баримт бичгүүдээр нотлогдоно.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32.042.714 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани анх Ш.Д тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь үнэн. Гэхдээ манайх хөдөлмөрийн гэрээ, журамаа өөрчилөөд явж байгаа. Ш.Д тай хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан ч хуульд заасан эрхийг хөндөж байна гээд байгуулаагүй.

Хэрэв эрх ашгийг нь зөрчиж байна гэж үзсэн тохиолдолд шүүхэд хандах ёстой байсан ч Хүний эрхийн үндэсний комисст хандаж зөвлөмж авч байгаа нь үндэслэлгүй байна.

Манайх Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн зөвлөмжийг хүлээж авсан. Гэхдээ тухайн зөвлөмжид хүний эрхийг зөрчсөн талаар ямар ч зүйл байгаагүй. Бид нарын буруугаас болж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж байна. Бидний зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгчийн буруу гэж үзэж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр 1 сарын өмнө мэдэгдэж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарсан.

 

Ш ХХК нь 2016 оноос хойш өмгөөллийн Дачэн гэх нөхөрлөлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Ш.Д хэлэхдээ 2016 оноос хойш надад ажил өгөхгүй байсан гэж байна. Компани өөр нөхөрлөлөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Гэтэл яагаад заавал том компанид хуульчийн орон тоо байх ёстой гэж хэлээд байгааг ойлгохгүй байна.

Ажил олгогчийн зүгээс өмгөөллийн нөхөрлөлтэй гэрээ байгуулсан учир хуульчийн орон тоог хасах эрх нь байгаа.

Компанийн бүтэц өөрчилж, орон тоо хасах нь Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн эрхийн асуудал. Харин Ш.Д гийн ярьж буй зүйл нь ямар ч үндэслэлгүй.

Данзмааг ажлаас халсан тушаалд компанийн нууцыг задруулсан тул ажлаас халсан гэх үг үсэг байхгүй. Манайх орон тоо хасагдсан гэх үндэслэлээр л ажлаас халсан. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ажлын байрны тодорхойлолтод шаардлагатай тохиолдолд уурхай явж ажиллахаар заасан гэж байна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд уурхай явж ажиллахаар заасан нь үүрэг болгосон зүйл биш. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхгүй гэж хэлсэн гэж байна. Энэ нь хүнийг гүтгэсэн асуудал. Тиймээс манай компанийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг халсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32.042.714 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа ажлын байрны орон тоо хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гэсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32.042.714 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэсэн болно.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ажилтан Ш.Д г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.

Ажилтан Ш.Д нь ажил олгогч Ш ХХК-ийн захирлын 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 29 тоот тушаалаар Ш ХХК-ийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтан албан тушаалд түр хугацаагаар томилогдон ажиллаж эхэлсэн байна. /хх-ийн 40-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т зааснаар ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд  ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд  тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж болох ба бусад тохиолдолд шинээр ажилд орж байгаа ажилтантай түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй гэж үзнэ.

Ажил олгогч Ш ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-т заасны дагуу ажилтан Ш.Д тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй боловч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүргээ биелүүлж байсан болох нь зохигчийн тайлбар, 2008 оны 10 дугаар сараас 2019 оны 6 дугаар сард цалин авч байсан Ш.Д гийн 000178512 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулга, цалингийн тодорхойлолт болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-15,16,27-42,111-113-р хуудас/

Ш ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажил эрхэлж байсан Ш.Д г орон тоо хасагдсан үндэслэлээр 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчийн тайлбар, тус байгууллагын 395 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 62, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 356 дугаартай Ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаалууд, ажлын байрны тодорхойлолт, тус байгууллагын дүрмээр тогтоогдож байна. /хх-ийн 16,35-39, 43-46, 107-110,137-139,146-155-р хуудас/

Дээрх тушаалууд болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Ш.Д г орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Ш.Д нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан байна. /хх-ийн 3-р хуудас/

НЭГ: Хуулийн зөвлөхийн орон тоо байх үе:

Ш ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 62 дугаар тушаалаар Ш ХХК-нд мөрдөгдөх ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж нийт 545 ажилтантай, түүний дотор Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар нь дарга-1,орлогч дарга-2, хуулийн зөвлөх-1, ашиглалтын инженер-1, гадаад харилцааны ажилтан-2, орчуулагч -1, жолооч-1 нийт 9 ажилтантай ажиллаж байжээ./хх-ийн 107-110-р хуудас/

ХОЁР: Хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан үе:

Ш ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр баталсан тус компанийн шинэчилсэн дүрмийн 7.1.-т Компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигч өөрөө байна гэжээ./хх-ийн 148-р хуудас/

Ш ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь 100% Грейт промис энтерпрайз ХХК / Great Promise Enterprise LTD/ болох нь уг компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 141-155-р хуудас/

Грейт промис энтерпрайз ХХК / Great Promise Enterprise LTD/-ийн хувьцаа эзэмшигчийн төлөөлөгч Sun Fu Hai нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Great Promise Enterprise LTD -ийн эрх бүхий төлөөлөгч БНХАУ-ийн иргэн Chen Hiao ming /Чэн Сиао Мин/-д компанитай холбоотой бүх гэрээ, баримт бичигт гарын үсэг зурах эрхийг олгожээ. /хх-ийн 132,133-р хуудас/

Грейт промис энтерпрайз ХХК / Great Promise Enterprise LTD/-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр компанийн үр ашгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг идэвхижүүлэх, оновчтой шийдвэр гаргах, хяналтыг бэхжүүлэх зорилгоор Компанийн дотоод зохион байгуулалтыг 1-р хавсралтаар батлан, Дотоод зохион байгуулалтыг бүтэц баталсантай холбогдуулан компанийн гүйцэтгэх захирал Ли Жэнд компанийн ажилчдын ажил албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ./хх-ийн 101-104-р хуудас/

Дээрх шийдвэрийн дагуу Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал LI ZHENG /Ли Жэнд/ 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 356 дугаартай тушаалыг гаргаж компанийн ажил албан тушаалын жагсаалтыг 1-р хавсралтаар баталжээ.

Хавсралтаар нийт 563 ажилтантай, түүний дотор Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар нь дарга-1, орлогч дарга-2, ашиглалтын инженер-1, гадаад харилцааны ажилтан-2, орчуулагч -1, нийт 7 ажилтантай ажиллахаар баталж хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан байна./хх-ийн 43-46-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1.-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр Ш.Д тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буюу 30 хоногийн өмнө ажилтан Ш.Д д гардуулан өгч гарын үсэг зуруулсан байна. /хх-ийн 41-р хуудас/

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д заасны дагуу ажилтан Ш.Д д 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг олгожээ./хх-ийн 113-р хуудас/

Ш ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагч Грейт промис энтерпрайз ХХК / Great Promise Enterprise LTD/-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр компанийн үр ашгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг идэвхижүүлэх, оновчтой шийдвэр гаргах, хяналтыг бэхжүүлэх зорилгоор Компанийн дотоод зохион байгуулалтыг өөрчилж хуулийн зөвлөхийн орон тоог хассан гэх боловч дээрх тушаалаар нийт 18 орон тоог нэмж, Ш ХХК нь нийт 545 ажилтантай ажиллаж байсныг хуулийн зөвлөхийн орон тоог хасаж нийт 563 ажилтантай болж зарим нэгэн орон тоо нэмэгдсэн байна.

Ажил олгогч нь ажилтан Ш.Д г 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 29 тоот тушаалаар Ш ХХК-ийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтан албан тушаалд анх ажилд авсан байх бөгөөд дээрх бүтцийн өөрчлөлтөөр Ш.Д гийн ажиллаж байсан Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын 9 орон тооноос хуулийн зөвлөхийн орон тоог хассан боловч Хүний нөөцийн 5 орон тоо хасагдаагүй хэвээр байгаа болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 43-46,107-110-р хуудас/

Түүнчлэн нэхэмжлэгчийн урьд нь ажиллаж байсан хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг тус компанийн дүрэмд заасан явуулах үйл ажиллагаа /гадаад худалдаа, ашигт малтмалыг олборлолт, ашиглалт, хуулиар хориглоогүй ... кампанийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд шууд буюу шууд бусаар нөлөөлөх бусад аливаа үйл ажиллагаа/-тай харьцуулж үзэхэд нэхэмжлэгч Ш.Д гийн хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг хариуцагч байгууллагад хэрэгцээ шаардлагагүй болсон, түний ажлын байр үгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал цомхотгогдсон /орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн/ бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл адил чанарын өөр албан тушаалд ажиллах тухай санал болгох үүрэгтэй.

Адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах тухай саналыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд ажлаас халах хууль зүйн үндэслэл болно.

Ажил олгогч дээрх үүргүүдээ биелүүлэлгүйгээр Ш.Д тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна гэж үзнэ.

Хариуцагчийн төлөөлөгч нь Ш ХХК-ийг Дачэн хуулийн нөхөрлөлтэй гэрээтэй ажилладаг гэсэн тайлбар өгч байгаа нь тус компанид хуулийн зөвлөхийн ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байна гэж үзэхээр байна.

Иймд ажилтан Ш.Д г Ш ХХК-ийн хуулийн зөвлөх /хүний нөөцийн ажилтан/ ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх /8 сар 2 хоног/ хугацаагаар цалинтай тэнцэх олговорт 29.979.462 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан Ш.Д д олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, бичилт хийлгүүлэх, нэхэмжлэлийн шаардлагаас 2.063.252 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. /2.039.000+2.251.000+6.823.079=11.113.079/,/11.113.079:3=3.704.359/,/3.704.359:21,5=172.295/, /3.704.359х8сар=29.634.872/, /172.295х2хоног=344.590/, /29.634.872+344.590=29.979.462/

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, тус байгууллагад хуулийн зөвлөхийн орон тоо шаардлагагүй, хууль зүйн зөвлөгөө өгөх нөхөрлөлтэй гэрээ байгуулан ажиллаж байна гэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Харин ажлын байрны орон тоо хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч Ш.Д гийн ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хамт шийдэгдсэн тул ажлын байрны орон тоо хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Ш.Д г Ш ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, Ш ХХК-аас 29.634.872 /хорин есөн сая зургаан зуун гучин дөрвөн мянга найман зуун далан хоёр/ төгрөг гаргуулан Ш.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажлын байрны орон тоо хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгох болон 2.063.252 /хоёр сая жаран гурван мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Д улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307.847 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иймд шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Д улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид ..төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                        

ДАРГАЛАГЧ                           Ч.ИЧИНХОРЛОО

 

 

 

 

 

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

2019.02.27

Ш компаниас хуулийн зөвлөхийн орон тоо хассан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай гүйцэтгэх захиралын тушаалыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ш.Д надад гардуулсан.

Ш ХХК-н хуулийн зөвлөхийн хийх ажил, чиг үүрэг хэвээр байгаа нь бодит үнэн. Тиймээс би энэ мэдэгдэл, тушаалд бичсэн орон тоо хассан гэх үндэслэл нь үнэнд нийцэхгүй гэж үзэж байна.

Учир нь хувь хүн Данзмаа намайг хууль дээдлэх зарчмаа баримталж ажилласны төлөө намайг ажлаас гаргах гэсэн санаагаа орон тоо хассан гэх үндэслэл зохиомолоор гаргаж намайг ажлаас халсан юм.

Болсон үйл явдлын талаарх баримт дурдвал:

1.Ш.Д миний бие тус компанид 2008 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 сарын 25 хүртэл 10 гаруй жил хуулийн зөвлөхөөр тасралтгүй ажиллаж ирсэн. Энэ хугацаанд ямар нэг алдаа дутагдал гаргаагүй, компанийн үе үеийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ирсэн ба ямар нэг сахилга, зөрчлийн арга хэмжээ авагдаж байсангүй. Компанийнхаа эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хуулийн дагуу хамгаалж, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласаар ирсэн.

Ш ХХК намайг ажилд орохоос өмнө буюу 2004 оноос уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж 2009 онд баяжуулах үйлдвэр, үйлдвэрийн хаягдлын далан, уурхайн кемпын хэсгүүдээ барилгын техникийн комисс болон уурхай хүлээн авах комисст хүлээлгэн өгч уурхай, баяжуулах үйлдвэрүүдээ туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн.

Гэтэл Баяжуулах үйлдвэрийн хаягдлын байгууламж нь чанаргүй баригдсаны улмаас газрын гүнд нэлээд их хэмжээний шүүрэлт гарч уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтаар зогсоож 2010, 2015 онуудад Улсын мөрдөх байцаах газраас мөрдөн шалгаж байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаах, прокурорын шатанд тогтоогдож хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр уг хэрэг хэрэгсэхгүй болсон. /үйлдвэрийн хаягдлын байгууламж нь 56 га газарт 36 метрийн гүнтэй 6 төрлийн химийн хорт бодис, хар тугалга, цайр, уран гэх мэт химийн хорт бодис болон хүнд металлуудын хольцтой бохир хаях зориулалттай байгууламж юмаа. Энэхүү байгууламжийн ойролцоо гүний усны орд газар байдаг, энэ усны ордоос Ш ХХК-н ажилчид болон ойролцоох хэд хэдэн багийн иргэд ундаапдаг ба тус хаягдлын байгууламжийн дор газрын гүнд ч усны судал байх магадлалтай гэж усны мэргэжилтнүүд үздэг/

2015 онд энэхүү маргааны талаарх эрүүгийн хэрэг дуусах үеэр шүүрэлт гарсан үйлдвэрийн хаягдлын даланг дахин шинэчилэн засварлах, бүтээгдэхүүн тээвэрлэх замын чиглэлийг тогтоох асуудлаар миний бие компанийн гүйцэтгэх захирлын өгсөн:

Үйлдвэрийн хаягдлын байгууламжийг хууль тогтоомж, норм стандартын дагуу барьж байгуулах,

Уурхайн кемпийн хэсэг, Далд уурхай, баяжуулах үйлдвэр, даланг барилгын улсын комисст хүлээлгэж өгөх,

Хаягдлын байгууламжийн газрыг хуулийн дагуу хэрхэн авах тухай.

Мөн уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх замын чиглэлийн тухай

Дээрх 4 чиглэлийн дагуу холбогдох хууль тогтоомжууд, ажлын заавар, журам, норм, стандартуудыг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр тодорхой хууль зүйн зөвлөгөөг Ш компанийн тухайн үеийн удирдах албан тушаалтнуудад өгсөн боловч харамсалтай нь миний өгсөн хууль зүйн зөвлөгөөг хүлээж аваагүй.

Товчоор хэлбэл, үйлдвэрийн хаягдлын байгууламжид онцгой анхаарч арга хэмжээ авахгүй бол уурхайн ажилчид, хүн ам, хүрээлэн байгаа орчинд ноцтой хохирол учруулах, улмаар компанид эрсдэлтэй талаар би зөвлөсөн юм. Гэвч тухайн үеийн компанийн удирдлагууд миний өгсөн хууль зүйн зөвлөгөөний хүрээлэн буй орчинд онц ноцтой нөлөөлөл, түүнээс үүдэн компанид учрах алс хэтийн эрсдэл, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зэрэг үр дагаваруудыг тооцохгүй зөвхөн өнөө маргаашийн ажпаа тэргүүн зэрэгт тавиад байсан учир миний бие удаа дараа байнга компанийн холбогдох албан тушаалтнуудад хууль ёс баримтлах нь зүйтэй талаар байнга сануулж, хэлж байсан.

Үүнээс хойш намайг хавчиж, заавал буруутгах зүйл хайж эхэлсэн. Тухайлбал:

Улаанбаатар хот дахь салбар газрын дарга Хөхбар тус салбарын бичиг хэргийн бүртгэлийн ажилтан Д.Долгормааг миний өрөөнд суулгаж төрөл бүрийн мэдээлэл өгч бай гэж шаардаж, намайг мөрдөн мөшгөхгүй болохоор нь ажил дээр нь суулгахгүй, хөөж туусаар шалтаг гаргаж Д.Долгормааг ажлаас нь халсан байдагА Д.Долгормаа нь ажлаас үндэслэлгүй халсан хэмээн шүүхээр заргалдаж, үнэн зөвөө шүүхээр тогтоолгон ажилдаа эргэн орсон/

-2016 оны сүүлээс 2018 оны хооронд надад ажил хуваарилахгүй, хуваарилж буй ажил үүрэг нь хууль бус зүйл хийхийг шаардаж, ажилд ирүүлэхгүй дуудахаар ирж бай гэж УБ хот дахь салбар газрын дарга Хөхбар зааварчилгаа өгсөн ба энэ хугацаанд компаниас цалин хөлсийг минь үргэлжлүүлэн төлсөөр байсан.

- Бүүр сүүлдээ өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд гар гэж бүтэн 1 жилийн хугацаанд удаа дараа надаас амаар шаардах болсон. Би ямар нэг зөрчил гаргаагүй тул өөрийн хүсэлтээр гарах боломжгүйгээ илэрхийлсээр байсан. Ийнхүү үргэлжилсээр 2 жил гаруй болсон. энэ хугацаанд миний бие сэтгэл санааны гүн дарамтанд орж, намайг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, хий цалин өгөөд суулгаад байсан.

- Иймд би 2018 оны 2 дугаар сард Ш ХХК-н гүйцэтгэх захирал ЛиЖенд миний хийх ажил, ажиллах нөхцөлийг тодорхой болгож өгөөч гэсэн гомдол гаргасан. Миний гомдлын дагуу хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, ажлын байрны тодорхойлолт, дотоод журмыг өгсөн. Би баяртай хүлээн авч хөдөлмөрийн гэрээ байгуулах гол нөхцөл болох ажиллах нөхцөлийн талаар компанийн удирдлагуудаас асууж тодруулахад Ш компанид хууль зүйн туслалцаа үзүүлж буй Нандинцэцэг хуульч энэ талаар МХЕГ дүгнэлт гаргана та энэ талаар ярьж шаардах эрхгүй гэж хэлсэн.

Уурхайн хаягдлын байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн Монгол барилгын компанийн зөвлөх инженер байгууламжийг барьж дуусахад шүүрэл зогсоогүй тул барилгын комисст хүлээлгэн өгөх боломжгүй байна гэж дүгнэлт бичиж компанид өгсөн байдаг. Энэхүү шүүрэл нь газрын гүнд гоожиж буй тул уурхайн ажилчид, тухайн сумын хэд хэдэн багийн иргэдийн ундаалдаг усны орд газар руу усны судал сувгуудаар дамжин орох магадлалтай.

Ийм байдалд орсон хуульч хүний хувьд, би Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.4-т заасан хуульч нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, хууль ёсны зарчмын эсрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдгийг баримтлан Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүн ам, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган ажиллах нөхцөл байдал үүссэн юм.

Тиймээс би уурхайд очиж ажиллавал эн тэргүүнд миний, цаашлаад бусад ажилчид, орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдал уурхайн хаягдлын байгууламжид бий болсон эсэхийг тогтоолгохоор эрх бүхий байгууллагуудад 2018 оны 4 дүгээр сард (Мэргэжпийн хяналтын ерөнхий газар, Уул уурхайн яам) хандсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан бөгөөд маш ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байгаа (Дүгнэлтийн хуулбараас үзнэ үү).

Хууль тогтоомж стандартын дагуу үйлдвэрийн хаягдлын байгууламжийн шинэчлэлт засварын ажлаа тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар зохих ёсоор хийгээгүйгээс чанаргүй баригдаж даланд шүүрэлт гарсан нь төрийн хяналт шалтгалтаар ийнхүү илэрсэн бөгөөд энэ зөрчил нь нутгийн иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд нөхөн сэргээх боломжгүй хохирол учруулах магадлалтай болсон нь компани, байгууллагын явцуу эрх ашгаас давсан нийтийн эрх ашгийн асуудал юм.

Ийнхүү Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.4-т заасан хуульч нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, хууль ёсны зарчмын эсрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдгийг баримтлан Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүн, ам, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган ажилласныхаа төлөө, мөн хуульчаас гадна би хүн билээ, хүний хувьд бурханы шашин шүтдэг, бурханы шашинд ус, ургамал, ан амьтан, хөрс, шороо бүгд хүнтэй адил амьтай гэж үздэг учир Байгаль орчныг бохирдуулж болохгүй тухай үзэл бодлоо илэрхийлж, засч залруулахыг шаардсаныхаа төлөө ялгаварлан гадуурхагдаж, хавчигдсаар ажлаас үндэслэлгүй халагдсан.

Ш ХХК Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дугээр зуйлийн 14.2 -д Хунийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шутлэг, узэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж ул болно. гэснийг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.2-д Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинөө, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шутлэг, узэл бодлоор нь ялгаварлах. хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэж заасныг зөрчиж ялгаварлан гадуурхаж ажлаас Орон тоо хассан гэх үндэслэлгүй бодит байдалд нийцэхгүй үндэслэлээр өөрсдийн давуу байдлаа ашиглан намайг халсан.

2.Ш ХХК 2018 оны 3 дугаар сард надтай хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьсан. 2018 оны 4 дүгээр сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт би гомдол гаргасанаар хөдөлмөрийн гэрээ байгуулах үйл явц түр хойшлогдсон. Түр хойшлогдсон гэх учир нь 2018 оны 3 дугаар сард Компанийн гүйцэтгэх захирал ЛиЖен, УБ хот дахь салбар газрын дарга Агула, Дачэн хуулийн нөхөрлөлийн захирал Нандинцэцэг, хуульч Норжинсүрэн, хуульч Анхбаяр нарт эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлөө тодорхой болгож гэрээ байгуулъя гэдгээ амаар болон бичгээр илэрхийлсэн.

Ийнхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж хяналт шалгалт хийлгүүлсний төлөө 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдөр намайг Орон тоо хассан тухай мэдэгдэл өгч 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Орон тоо хассан гэх үндэслэлээр байгуулаагүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал гаргасан. Энэхүү мэдэгдэл тушаалдаа намайг сайн ажилласан гэж бичсэн атлаа.

Ш ХХК 2018 оны 5 дугаар сарын 25 буюу Орон тоо хассан мэдэгдэлийг надад өгсөн өдрөө Монголын Хуульчдын холбооны хариуцлагын хороонд намайг байгууллагын зөвшөөрөлгүйгээр Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж байгууллагын нууцыг задалсан, мэргэжлийн хяналтын газрынхны ажлыг хийлгэхгүй байнга гомдол гаргаж дарамталдаг гэх мэт зүйлийг дурдаж надад харуцлага хүлээлгэхийг хүсч гомдол гаргасан байдаг. Ийнхүү Ш ХХК-иас Монголын хуульчдын холбоонд гаргасан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гомдолд байгууллагын удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр Мэргэжлийн хяналтын газарт хандсан, байгууллагын нууцыг задалсан гэж бичсэн нь намайг Мэргэжпийн хяналтын газарт хандсанд илэрхий дургуйцсэн нь энэхүү баримт бичгээр нотлогдоно.

Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/79 дүгээр захирамжаар Ш ХХК-н гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн Дачэн хуулийн нөхөрлөлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй ажилладаг гэдгийг тус нөхөрлөлийн хуульч Норжинсүрэн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр батлан хэлсэн. Мөн миний Ш ХХК-д өгч байсан хууль зүйн зөвлөгөөг Дачэн хуулийн нөхөрлөл өгч байгаа зэрэг үйл баримтуудаас миний ажлын албаны чиг үүрэг хэвээр байгаа, зөвхөн Данзмаа намайг халах гэсэн нь илэрхий бөгөөд, хэрэгт байгаа баримт бичгүүдээр нотлогдоно.