Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/02532

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 11 өдөр Дугаар 181/ШШ2017/02532 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Анударь/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ариунцэнгэл/РД: /холбогдох,

 

2 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Анударь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр, хариуцагч М.Ариунцэнгэл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тамир, гэрч Б.Анхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Анударь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Багшийн их сургуулийн багш нар тус сургуульд хамт ажилладаг багш М.Ариунцэнгэлд итгэн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачууртын Шархоолойн аманд зуслангийн газар худалдан авахаар болж, 0.7 га газрын тус бүрийн үнэ 2 000 000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Миний хувьд 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр М.Ариунцэнгэлийн дансаар 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд энэ нь М.Ариунцэнгэлийн өөрийнх нь гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдоно. Мөнгө шилжүүлэх үед М.Ариунцэнгэл нь бүх хөөцөлдөх ажлыг өөрөө хийхээр тохирч, биднийг хэд хэдэн удаа цуглуулж, иргэний үнэмлэх хураан авч нотариатаар баталгаажуулан, бидний авах газар хэмээн Гачуурт руу дагуулан очиж, хэдхэн хоноод газрын асуудал зохицуулагдана хэмээн ярьж байсан нь худлаа байсан байна. Иймд зуслангийн газар авах зорилгоор өгсөн 2 000 000 төгрөгийг М.Ариунцэнгэлээс гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Б.Анударийн өмгөөлөгч С.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрийн үед багын найз нь болох Анхзаяа нь Анударийнд ирсэн байдаг. Ирээд манай сургуулийн багш нарт манай багш Ариунцэнгэл гэдэг багш газар авч өгхөөр болж байгаа. Бүх зүйлийг нь бэлэн хийгээд шууд гэрчилгээг нь гаргаад өгнө бид очиж газрыг нь үзсэн аятайхан газар байна гэж ярьсан байдаг. Тийм аятайхан газар бол надад нэг газар олдох болов уу чи тэр багшаасаа асуугаад өгөөч гэж хэлсэн байдаг. Түүний дагуу Анхзаяа нь би асуугаад өгье гэж хэлээд явсан байдаг. Үүний дараа 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Анхзаяа нь Анударь руу утасдаад би нөгөө багштайгаа ярьлаа. Газар авах талаар ярьхад тэг гэж байна харин өнөөдөр даруй мөнгөө хийхгүй бол өөр хүмүүс авах гээд байна өнөөдөр яаралтай миний дансруу шилжүүлчих гэж хэлсний дагуу Анхзаяа нь Анударьд Ариунцэнгэлийн хаан банкны дансны дугаараа өгсөн. Ингээд Анударь 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нөхрөөсөө 2 000 000 төгрөгийг аваад Анхзаяагийн хэлсэн Ариунцэнгэл гэдэг хүний дансруу 2 000 000 төгрөгийг Анудариас 2 000 000 төгрөг газрын мөнгө гэж хийсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас хаан банкны Анударийн дансны хуулга байдаг. Уг дансны хуулга дээр 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Анудариас хийсэн 2 000 000 төгрөг байдаг. Уг мөнгөөс Ариунцэнгэл зарлага гаргаад яваад байсан байдаг. Тэгхээр Анударийн мөнгийг Ариунцэнгэлийн дансанд яалтичгүй орж ирсэн байна. Тийм учир Анударь шаардах эрхтэй учир өнөөдөрийн шаардлагыг гаргаж байна. гэв.

 

Хариуцагч М.Ариунцэнгэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Багшийн их сургуулийн багш нар газар авахаар тохиролцож, Р.Баярмаа, У.Халиун гэх хүмүүстэй уулзаад тэдний зарна гэж байсан Гачуурт дахь газрыг очиж үзсэн, тэгээд бүгд авахаар болж бичиг баримтуудаа цуглуулж, нэг хүнээр мөнгө төвлөрүүлэн өгөх талаар ярилцаад ганц эрэгтэй багш нь би байсан тул над руу өгөхөөр тохиролцсон юм. Тэрнээс би хөөцөлдөж бүтээх талаар огт яриагүй. Р.Баярмаа, У.Халиун нар хөөцөлдөөд долоо хоногийн дотор гэрчилгээ гаргаж өгнө гээд урьдчилгаа мөнгө авсан. Багш нарын миний дансанд шилжүүлсэн мөнгийг би Р.Баярмаа, У.Халиун нарт дансаар болон бэлнээр хүлээлгэн өгсөн. Бэлнээр мөнгө өгч авсан тухай баримтыг тус бүрт нь гэрч байлцуулан хийж байсан. Гэтэл Р.Баярмаа, У.Халиун нар нь элдэв шалтаг хэлж, худал ярих болсон тул цагдаагийн байгууллагад хандсанаар тэднийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэж, одоог хүртэл шалгаж байгаа ба эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Тиймээс багш нарын нэхэмжлэлтэй холбоотой асуудал нь Цагдаагийн байгууллагын журмаар шалгагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 -т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч М.Ариунцэнгэлийн өмгөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө болсон үйл явдал бол түрүүний хэлснээр Анхзаяа гэдэг багш бусад багш нартай газар авахаар тохиролцсон. Сүүлд Анударь гэдэг хүн манай найз байгаа юм аа мөнгө шилжүүлсэн гэдэг зүйлийг хэлсэн. Анударийн мөнгө шилжүүлсэн Ариунцэнгэлийн хуулгаар бол 09 дүгээр сарын 19-ний өдөр 2 000 000 шилжүүлсэн. Үүнээс 3 хоногийн дараа уг мөнгө сүүлийн орон нь 7919 тоот дансанд шилжээд орсон. Энэ нь данс нь бол Баярмаагийн данс байгаа. Энэ дээр бол ямар нэгэн байдлаар саяны ярьсан тайлбар няцаагдах ёстой. Мөн шилжүүлсэн мөнгө нь Анударь өөрөө шилжүүлсэн гэдгээ юугаар нотлож байгаа юм. Уг нотлох баримт харагдахгүй байгаа. Анударь өөрөө шилжүүлсэн бол банкан дээр шилжүүлээд баримт дээр гарын үсэг зураад уг баримт нь Анударь би өөрөө шилжүүлсэн гэдэг нотолгоо болно. Нөгөө талаараа Анхзаяа энэ мөнгийг Ариунцэнгэлд шилжүүлсэн байх боломжтой. Энэ мөнгө Анударийн мөнгө гэж явж байгаа боловч яг хэн шилжүүлсэн бэ? Гэдэг нь тодорхой харагдахгүй байгаа гэдгийг анзаарч үзээнэ үү гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Нөгөө талаараа цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэг яагаад удаа байгаа вэ гэвэл хохирогч нар мэдүүлэг өгвөл хэрэг шүүхрүү шилжхэд бэлэн болсон байгаа юм. Нийт 7 хавтаст хэрэг байгаа. Энэ хүмүүс одоо мэдүүлэг өгчихвөл хэрэг шийдэгдэх гэж байгаа. Ямар учир шалтгаантай мэдэхгүй Ариунцэнгэлд иргэний журмаар гомдол гаргаад яваад байгаа нь тодорхойгүй юм. Энэ байдал нь бол эрүүгийн хэргийн тогтоол холбогдох баримтуудаас тогтоогдоно. Тийм учир уг шаардаж байгаа 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхгүй Ариунцэнгэлийн хувьд ямар нэгэн хэлцэл Анударьтай хийгээгүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

:

 

Нэхэмжлэгч Б.Анударь хариуцагч М.Ариунцэнгэлд холбогдуулан 2 000 000/хоёр сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М.Ариунцэнгэл нь нэхэмжлэгчтэй гэрээ, хэлцэл хийгээгүй, миний дансанд шилжүүлсэн мөнгийг би Р.Баярмаа, У.Халиун нарт дансаар болон бэлнээр хүлээлгэн өгсөн гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ, хэлцэл хийгээгүй, нэхэмжлэгчээс газрын төлбөрт 2 000 000/хоёр сая/ төгрөгийг шилжүүлэн аваагүй гэж маргаж байна.

 

Гэрч Б.Анхзаяагийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн .... Анударийн талаар М.Ариунцэнгэлд хэлсэн .... М.Ариунцэнгэлээс дансыг асуугаад дансыг нь Б.Анударьт өгсөн .... гэх гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн миний 5107014520 тоот дансруу 2 000 000/хоёр сая/ төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар, Хаан банк-ин дахь 5107014520 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчид газрын төлбөрт 2 000 000/хоёр сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс газрын төлбөрт шилжүүлэн авсан 2 000 000/хоёр сая/ төгрөгийг газар зарна гэсэн иргэдэд шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч тус тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх ба, мөн хариуцагч нь тус 2 000 000/хоёр сая/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:, 196.1.1-т .... тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр; гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь газар худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж хариуцагчид 2 000 000/хоёр сая/ төгрөгийг шилжүүлж, хариуцагч нь хүсэл зоригийг хүлээн зөвшөөрч 2 000 000/хоёр сая/ төгрөгийг шилжүүлэн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Анхзаяагийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн 2 000 000/хоёр сая/ төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1 дэх заалтад зааснаар зохигчид гэрээ байгуулсанд тооцно.

 

Хариуцагч нь газар худалдах, нэхэмжлэгч нь газар худалдан авах үүрэг хүлээсэн зохигчийн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан - ний шинжтэй байх ба зохигчийн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид газар шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 㺺 . гэж заасан.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь газар шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь - нээс татгалзаж, газрын төлбөрт шилжүүлсэн 2 000 000/хоёр сая/ төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй болох нь зохигчийн тайлбар, Хаан банк-ин дахь 5107014520 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Б.Анхзаяагийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь иргэн Р.Баярмаа, У.Халиун нар газар худалдах үүрэг хүлээсэн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь иргэн Р.Баярмаа, У.Халиун нарт хандан газар худалдан авах болон хариуцагчаар зуучлуулах хүсэл зориг илэрхийлж байгаагүй, иргэн Р.Баярмаа, У.Халиун нарын өмнө үүрэг хүлээгээгүй болох нь зохигчийн тайлбар, Хаан банк-ин дахь 5107014520 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Б.Анхзаяагийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа болно.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2 000 000/хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ариунцэнгэлээс 2 000 000/хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Анударьт олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ариунцэнгэлээс 2 000 000/хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Анударьт олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Анударийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Анудариас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 36 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулж, хариуцагч М.Ариунцэнгэлээс 46 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Анударьт олгосугай.

 

3.  118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Ариунцэнгэл нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

, С.ХИШИГБАТ