Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2017/02354

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э Н газар т холбогдох

Хүчин төгөлдөр бус гэрээний үүргийн дагуу урьдчилан төлсөн 26,170,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Ш.Б ээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 32,450,000 төгрөг, алдангид 197,840,255 төгрөг, нийт 230,290,255 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С , гэрч Ц.Ж, нарийн бичгийн дарга Д.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжпэгч Ш.Б нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуучнаар Н газар тай Худалдах, худалдан авах гэрээ байгуулан тус газарт шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан дугаар байрны подвальд орших 77м.кв хагас подвалийг нийт 58,520,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ ёсоор 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлөхөөр болсон. Гэрээ байгуулсанаас хойш Ш.Б  нь 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 26,170,400 төгрөгийг Н газар т төлсөн байна. Үүнээс 100,000 төгрөг Нийгмийн даатгалын данс руу биш өөр дансруу шилжин орсон, энэ нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул маргах зүйлгүй ба 100,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа.

Гэрээ байгуулах үед хариуцагч нь Худалдах худалдан авах гэрээний үүргийг зөрчиж, гэрээний зүйлийн тухай үнэн зөв мэдээллийг нэхэмжлэгчид өгөөгүй бөгөөд гэрээ болон хуульд заасан үүргийн дагуу дээрх подвалийг протокол хөтлөн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй. Улмаар гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлсний дараа Ш.Б  дээрх подвалийг Н.Ө СӨХ эзэмшдэг болохыг мэдэж Н газарт мэдэгдэн, худалдсан эд хөрөнгийн эзэмших эрхийн зөрчлийг арилгаж өгөхийг шаардахад Н газар  гэрээний гол нөхцөл болох гэрээний үнийг төлж дуусмагц худалдан авагчид өмчлөх эрхийг шилжүүлнэ гэснийг зөрчиж Ш.Б ийн өмчлөлд дээрх подвалийг шилжүүлэн гэрээний зүйлийн эзэмших эрхийн маргааныг Ш.Б ээр шийдүүлэхээр болж, тэр хүртэл хугацаанд Ш.Б ийг гэрээний үүргээс чөлөөлсөн байдаг. Иймд Ш.Б  нь Н.Ө СӨХ-ийг хариуцагчаар татан Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Ш.Б  хариуцагчийн эзэмших эрхийн зөрчилтэй подваль худалдсан хууль бус үйлдлийн улмаас бүтэн жилийн турш гэрээний зүйлийг эзэмшиж, ашиглаж, үр шимийг нь хүртэх эрхээ эдэлж чадаагүй байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь 2015 онд Н.Ө СӨХ-ийн хууль бус эзэмшлээс гэрээний зүйлийг чөлөөлмөгц анх удаа дээрх подвальд орж үзсэн бөгөөд подвальд орж үзэхэд Нарлаг Хотхон-ы цахилгааны төв шит, өндөр хүчдэл тус подвальд байрладаг болохыг олж мэдсэн байна. Гэвч нэгэнт өмчлөх эрхийг шилжүүлэн авсан Ш.Б эд хариуцагчийн зүгээс ямар нэг тайлбар өгөөгүй тул нэхэмжпэгч Ш.Б  арга буюу Р.Б гэх хүнтэй хамтран ажиллах гэрээний үндсэн дээр дээрх подвалийг интернет кафе болгон ажиллуулж эхэлсэн байна. Гэтэл интернет кафе нээгдээд удаагүй байхад Р.Б  нь нас барж, Р.Б гийн оруулсан хөрөнгийг хүүхдүүд нэхэмжилснээр Ш.Б  нь эдийн засгийн хүнд нөхцөл байдалд оржцаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байдаг. Мөн анхнаасаа Ш.Б эд уг объектыг худалдан авах хүсэл сонирхол байгаагүй бөгөөд Р.Б  уг байрыг худалдан авах сонирхолтой байсан, түүнд мөнгө байхгүй байсан тул Ш.Б  урьдчилгаа мөнгийг төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Энэ хэлцэл нь дүр үзүүлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн өмч хөрөнгийг худалдахдаа заавал дуудлага худалдаагаар оруулна гэж заасан байтал энэ зохицуулалтын дагуу худалдаагүй, даргын тушаалаар төрийн өмч хөрөнгийг худалдсан байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул бие биедээ өгсөн авсан эд зүйлсээ харилцан буцааж өгөх нь зүйтэй тул урьдчилгаанд өгсөн 26,070,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Эрүүл мэнд, Н газар  шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1615 дугаар шийдвэрээр Э ХХК-иас 964.831.360 төгрөгийг гаргуулж Н хэлтэс олгохоор шийдвэрлэсэн ба энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн дугаар байрны зоорийн давхарын Д хэсэг, 77 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжпэн хурааж албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид төлбөрт нь тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн учир үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Н хэлтсийн өмчлөлд шилжүүлж гэрчилгээ олгохыг Н албаны 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай албан бичгээр У газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт мэдэгдэж улмаар манай байгууллага уг үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болсон. Энэ эрхийнхээ дагуу 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжпэгч Ш.Б тэй Н сан гийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээ байгуулан нийт 58,520,000 төгрөгөөр зээлээр худалдсан. Гэрээний талууд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулсан байхаар харилцан тохиролцож төлбөр төлөх хуваарь гаргасан ба Ш.Б  нь гэрээний үүргийн биелэлтэд нийт 26,070,000 төгрөгийг төлсөн байна.

Мөн нэхэмжлэгч нь манайхтай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж 2015 оны 01 сарын 28-ны өдөр иргэн Р.Б тэй Үл хөдлөх худалдан авах гэрээ байгуулж, уг подвалийг 58,520,000 төгрөгөөр зээлээр худалдсан байсан. 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Н сан гийн өмчийн хөрөнгийг худалдах гэрээний талууд нь харилцан тохиролцож, гэрээний үр дагаврыг талууд бүгд хүсч, хүсэл зоригоо хангалттай илэрхийлж гэрээг байгуулсан. Энэ нь Ш.Б , Р.Б  нарын хооронд байгуулсан гэрээ, Ш.Б ийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Н  газрын дарга Д.М-т хандсан өргөдөл, Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд ...обьектыг хууль бус эзэмшигчийн мэдлээс албадан чөлөөлүүлж хууль ёсны өмчлөгчийн үйл ажиллагаа явуулах эрхийг хангуулах тухай шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай 2014.03.10-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж, Ш.Б ийн подвольд байрлах Н.Ө СӨХ-г албадан гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай дугаар шүүгчийн захирамж, Н.Ө СӨХ-г албадан чөлөөлүүлэхийг хүссэн зэрэг үйл баримтуудаар гэрээний талууд нь харилцан тохирсон үр дагаварыг хүсэж, хүсэл зоригийн илэрхийлэл нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан Н сан гийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлсэн хэлцэл байх ямар ч үндэслэлгүй юм. Дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзлэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Гэтэл талууд хүсэл зоригоо хангалттай илэрхийлж, сайн дурын үндсэн дээр хийсэн, Ш.Б  нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг төлж байсан. Мөн түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан Р.Б нас барсан нь тэдний хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болох үндэслэл болохоос биш бидний байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

Манай байгууллага дээрх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж авсан тул хууль зөрчиж хийсэн хэлцэл биш юм. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул Ш.Б ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н газар  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжпэгч Ш.Б тэй Н сан гийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээ байгуулан Баянгол дүүргийн дугаар байрны зоорийн давхарын Д хэсэг, 77 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай подволийг 58,520,000 төгрөгөөр зээлээр худалдсан.

Гэрээний талууд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулсан байхаар харилцан тохиролцож төлбөр төлөх хуваарь гаргасан ба Ш.Б  нь гэрээний үүргийн биелэлтэд 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай байгууллагын Хаан банкин дахь дансанд 20,000,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,070,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 26,070,000 төгрөгийг төлсөн.

Нэхэмжлэгч Ш.Б ийн 1,170,000 төгрөгийг тушаасан гэх данс нь манай байгууллагын данс биш учир тус шүүхэд хүсэлт гаргаж, банкнаас нотлох баримт гаргуулахад "...  тоот данс нь банкны Модны хоёр тооцооны төвийн түр данс болно.  тоот данснаас 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Т хэлтсийн банкин дахь тоот данс руу 1,170,400 төгрөгийг шилжүүлсэн байна гэсэн нотлох баримт ирсэн.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний графикт хугацааны дагуу 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх ёстой байтал одоог хүртэл дуусгаагүй учир үлдэгдэл төлбөр 32,450,000 төгрөг, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам 0.05 хувийн алданги 197,840,255 төгрөгийг нийт 230,290,255 төгрөгийг нэхэмжпэгч Ш.Б ээс гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Гэвч одоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгаж нэхэмжпэгч Ш.Б ээс алданги 10,000,000 төгрөг, үндсэн үлдэгдэл төлбөр 32,450,000 төгрөг, нийт 42,450,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулсан гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд гэрээний үр дагаврыг шаардах боломжгүй. Хэрэв гэрээний үр дагаврыг шаардсан ч гэсэн алданги шаардах эрхгүй. Дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдгийг нотлох бас нэг нотлох хэлбэр нь тухайн үед байгуулсан гэрээнд худалдаж байгаа эд хөрөнгийг актаар хүлээлгэж өгнө, төлбөрийг 100 хувь төлснөөр худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлнэ гэсэн байтал гэрээ байгуулснаас 7 хоногийн дотор Ш.Б ийн өмчлөлд уг подвалийг шилжүүлсэн байдаг. Энэ бүгдээс дүгнээд үзвэл тус гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ байсан. Мөн доголдолтой эд хөрөнгө байсан тул алданги төлөх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Э,Н газар т холбогдуулан 201оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Н сан гийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул урьдчилан төлсөн 26,170,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдааны явцад 100,000 төгрөгийг өөр байгууллагын дансанд шилжүүлсэнийг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчаас 26,070,400 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч Эрүүл мэнд, Н газар  нь нэхэмжлэгч Ш.Б эд холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 32,450,000 төгрөг, алдангид 197,840,255 төгрөг, нийт 230,290,255 төгрөг гаргуулна гэсэн боловч шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг багасгаж, 10,000,000 төгрөг, нийт 42,450,000 төгрөг гаргуулна гэжээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

1.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Н сан гийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээ хийх хүсэл сонирхол анхнаасаа Ш.Б эд байгаагүй ба Р.Б гийн гуйлтаар урьдчилгаа төлбөрийг төлж, гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл,

мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар төрийн өмчийн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах байтал байгууллагын даргын тушаалаар худалдан борлуулсан нь хууль зөрчиж хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу урьдчилан төлсөн 26,070,400 төгрөг гаргуулна гэж тус тус тодорхойлжээ.

1.1. Дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдэг нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл эрмэлзэлгүй байдаг ба цаашид үр дагавар гаргах хүсэлгүй байдаг. Гэтэл нэхэмжлэгч Ш.Б  нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Н сан гийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээг хийх хүсэлгүй, дүр үзүүлэн хийсэн гэдэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх үл хөдлөх хөрөнгийг Р.Б  авах гэсэн боловч мөнгөгүй байсан тул би мөнгийг нь өгсөн, өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан гэх боловч энэ нь дараах баримтаар үгүйсгэгдэж байна. Тухайлбал:

Гэрч Р.Тогтохбаярын анх подвалийг худалдаж авахад Ш.Б ийн өмчлөлд байсан,...худалдах, худалдан авах гэрээг Ш.Б  нь Р.Б тэй байгуулсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Ш.Б ийн нэр дээр байсан. Ш.Б  худалдаж аваад манайд өгөх зорилготой байсан гэх мэдүүлэг,

гэрч Ц.Цэвээний тухайн объектыг 58 сая төгрөгөөр ээж Р.Б  нь Ш.Б ээс худалдаж авсан гэх мэдүүлэг,

Ш.Б , Р.Б  нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх худалдан авах гэрээ /хх-6-7/, төлбөр төлж байсан Хаан банкны орлогын мэдүүлэг /хх10/, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-11/, Ш.Б ийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн өргөдөл /хх-13/ зэрэг баримтаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Ш.Б  нь дүр үзүүлэн, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зорилгогүйгээр гэрээ хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн Ш.Б ийн гаргасан 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ш.Б эд Баянгол дүүргийн байрны зоорийн давхрын Д хэсэгт байрлах, 77 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот /хх-9/ гэрчилгээ олгогдсон байна. Энэ нь түүнийг дүр үзүүлэн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Н сан гийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээг хийсэн гэдгийг үгүйсгэж байна.

1.2.Хууль зөрчиж хийсэн хэлцэл гэсэн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  1-д Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно гэж заасан байхад байгууллагын даргын тушаалаар худалдсан нь хууль зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байна.

Мөн гэрээний 2.1-д зааснаар төлбөрийг бүрэн төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэх байтал төлбөр төлөгдөөгүй байхад Ш.Б ийн өмчлөлд дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн нь гэрээнээс татгалзах болон гэрээ цуцлах эрхийг хязгаарласан гэж тус тус тайлбарласан болно.

Гэвч шүүх Ш.Б ийг тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл сонирхол байсан, гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл биш гэж дүгнэсэн бөгөөд талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан байна гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр гэрээг зөрчиж Ш.Б эд өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх боловч үүнээс болж гэрээнээс татгалзах болон цуцлах эрх хязгаарлагдсан гэх тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Ш.Б  нь дээрх эд хөрөнгөө Р.Б д худалдсан байх бөгөөд үүнийг гэрч нар давхар нотолсон тул Ш.Б  нь гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах эрх нээлттэй байсан. Үүнийг Эрүүл мэнд, Н газар  хязгаарласан зүйл тогтоогдсонгүй. Мөн хууль зөрчиж үл хөдлөх хөрөнгийг худалдсан гэх боловч үүнээс нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдсөн, ямар үр дагавар үүссэн нь тодорхойгүй байна. Иймд Э, Н газар газраас 26,070,400 төгрөг гаргуулах тухай Ш.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Талуудын хооронд Баянгол дүүргийн байрны зоорийн давхрын Д хэсэгт байрлах, 77 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ байгуулагдсан гэрээний төлбөрт 26,070,400 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.

Уг үл хөдлөх эд хөрөнгийг 58,520,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулмагц 30 хувь буюу 17,556,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,138,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцжээ.

Иймд үндсэн төлбөрт 32,450,000 төгрөг төлөөгүйтэй маргаагүй тул үүнийг нэхэмжлэгч Ш.Б ээс гаргуулж, хариуцагч Э, Н газарт олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч тал доголдолтой эд хөрөнгө буюу тус объектод оршин суугчдын өндөр хүчдэлийн шит байдаг, Н.Ө СӨХ үйл ажиллагаа явуулж, суллаж өгөхгүй байсан, түүнчлэн сууц өмчлөгчдийн холбооныхон цоожийг эвдэж байнга орж гарч, доторх эд зүйл алдагддаг зэрэг доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн тул алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргасан. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан, талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаар гэрээний 2.3-т графикт хугацаа хэтэрсэн тухайн өдрөөс хойш хоног тутам 0,05 хувийн алданги ногдуулна гэсэн байр тул алдангийг тооцож олгох үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар нь алдангийг төлөхгүй байх үндэслэл биш юм.

-гэрээнд зааснаар зээлийн төлбөрт 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 19.832.000 төгрөг төлөх ёстой байснаас 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг төлж, 168,000 төгрөгийн илүү төлөлттэй /20,000,000-19,832,000=168,000/.

-2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,138,000 төгрөг төлөхөөс 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,070,000 төгрөг төлж, өмнөх илүү төлөлттэй нийт 1,238,000 төгрөг төлөгдсөн байгаа ба 100,000 төгрөгийн илүү төлөлттэй болсон.

2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,138,000 төгрөг төлөхөөс өмнө төлөгдсөн 100,000 төгрөгийг хасахад /1,138,000-100,000=1,038,000/ 1,038,000 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй. Үүнээс хойш графикт хугацаа хэтэрч төлбөр төлөгдөөгүй байх тул хууль болон гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар алданги тооцох үндэслэлтэй байна.

Иймд 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үлдэгдэл 37,450,000 төгрөгөөс 0,05 хувиар алданги тооцоход хоногт 18,725 төгрөгийн алданги тооцогдоно. Үүнийг 365 хоног буюу 1 жилийн хугацаагаар тооцоход алдангид 6,834,625 төгрөг болж байна. /37,450,000 х 0,05 %=18.725; 365хоног х 18,725 = 6,834,625/

Ш.Б  нь 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн байна. Төлөгдөөгүй байсан 37,450,000 төгрөгөөс хасахад 32,450,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна /37,450,000-5,000,000=32,450,000/.

2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлбөрөө төлөөгүй байх тул сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 889 хоног хугацаа хэтэрсэн байна. Алдангийг тооцоход /үлдэгдэл 32,450,000 х 0,05 % = 16,225/ хоногт 16,225 төгрөг болно. 16,225 х 889 хоног = 14,424,025 төгрөгийн алданги тооцогдлоо.

Нийт алдангид 21,258,650 төгрөг тооцогдсон /6,834,625 + 14,424,025 = 21,258,650/ ба нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад алдангийг багасгаж, 10,000,000 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алдангийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр үндсэн төлбөрт 32,450,000 төгрөг, алдангид 10,000,000 төгрөг, нийт 42,450,000 төгрөгийг Ш.Б ээс гаргуулж, Э,Н газар т олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Э, Н газраас 26,070,400 төгрөг гаргуулах тухай Ш.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Ш.Б ээс 42,450,000 төгрөг гаргуулж, Э,Н газарт олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ш.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ш.Б ээс 370,200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Э, Н газар  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ