Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/02301

 

 

 

 

 

 

2020оны 09сарын 148дөр

 

181/ШШ2020/02301

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш.ТХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Т ХХК /РД:2082489/-д холбогдох

 

5,741,031,512.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Т ХХК нь манай компанитай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т/0014, 39/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ байгуулан 966.86 тн АИ92 нэр төрлийн 2,249,644,694.22 төгрөгийн үнэ бүхий шатахуун, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т/0015, 40/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээгээр 989.527 тн өвлийн дизель түлш нэр төрлийн 2,317,919,425.66 төгрөгийн үнэ бүхий шатахуун, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Т/24, 41/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээгээр 658.536 тн АИ92 нэр төрлийн 1,532,250,810.20 төгрөгийн үнэ бүхий шатахуун, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Т/26, 38/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээгээр 962.533 тн өвлийн дизелийн түлш нэр төрлийн 2,254,6877,278.40 төгрөгийн үнэ бүхий шатахууныг тус тус хүлээн авсан. Дээрх 4 гэрээгээр нийт 3,577.46 тонн 8,354,502,208.49 төгрөгийн үнэ бүхий шатахууныг гэрээний дагуу худалдагч тал нийлүүлж худалдан авагч тал хүлээн авсан бөгөөд гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч талаас 1,015.67 тн өвлийн дизелийн түлш 2,379,160,488.78 төгрөгийн үнэ бүхий шатахууныг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны хооронд, 634.25 тонн АИ 92 нэр төрлийн 1,475,710,705.05 төгрөгийн үнэ бүхий шатахууныг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 4 сарын 06-ны өдрийн хооронд буцаан нийлүүлж 1,927.55 тонн 4,499,631,014.66 төгрөгийн үнэ бүхий шатахууныг нийлүүлээгүй байсан. Бидний харилцан тохиролцож байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д ...Хэрэв зээлдэгч зээлээр авсан шатахууныг зээлдүүлэгчид энэхүү гэрээнд заасан хугацаанд бүрэн буцаан нийлүүлээгүй, эсхүл шатахууныг тогтоосон хугацаанд хүлээн авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө..., 6.3-т ...Энэхүү гэрээний 6.1 болон 6.2-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тооцохдоо шатахуун нийлүүлэх тухай үеийн зээлдүүлэгч талын шатахууны бөөний нэгж үнийг үндэслэн нийт дүнг тооцоолно... гэж заасан байдаг. Иймд М.Т ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0014, 39/20, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Т/0015, 40/20, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Т/24, 41/20, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Т/26, 38/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээний дагуу үндсэн төлбөр 4,499,631,014.66 төгрөг, алданги 1,241,400,498.26 төгрөг, нийт 5,741,031,512.92 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагчийн зүгээс авсан шатахууныг нэхэмжлэгчид бүрэн буцаан нийлүүлсэн тул хариуцагчаас алдангид 1,241,400,498.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Ш.ТХХК-ийн нэхэмжлэлтэй М.Т ХХК-д холбогдох хэрэгт дараах тайлбарыг өгч байна. Манай компани нь Ш.ТХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах, буцаан нийлүүлэх 38/20, 39/20, 40/20, 41/20 тоот гэрээг тус тус байгуулан хамтран ажилласан бөгөөд дээрх гэрээний дагуу авсан шатахууныг буцаан нийлүүлсэн болно. 2020 оны 02 сараас хойш сар бүр талууд уулздаг байсан. Ийнхүү уулзахдаа гэрээний талаар ярьж байсан. Ковид 19 өвчний тархалтаас шалтгаалан захиалсан бараа багасаж орж ирж байгаа. Манай хувьд орж ирсэн шатахуунаа шатахуун түгээх станцуудаараа тараахгүй бол шатахууны хомсдол үүсэх гээд байна гэх мэт асуудлаа ярьж ирсэн. Авсан шатахуунаа усаар нь буюу шатахуунаар нь бүрэн төлсөн. Шатахууныг буцаан төлөхөд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Энэ нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогдоно. Ш.ТХХК болон М.Т ХХК нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Т/0014, 39/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Т/0015, 40/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Т/24, 41/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан Т/26, 38/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээнүүдийг М.Т ХХК-ийг төлөөлж, дэд захирал бөгөөд худалдаа борлуулалтын газрын захирал байгуулсан тул компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хийсэн хэлцэл гэж үзэх ба уг хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул алданги төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.ТХХК нь хариуцагч М.Т ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу газрын тосны бүтээгдэхүүний үнэд 4,499,631,014.66 төгрөг, алдангид 1,241,400,498.26 төгрөг, нийт 5,741,031,512.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч газрын тосны бүтээгдэхүүнийг бүрэн буцаан нийлүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг алдангид 1,241,400,498.26 төгрөг гаргуулах гэж багасгаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Ш.ТХХК болон М.Т ХХК нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т/0014, 39/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ /хх-8-11 тал/ байгуулагдан Ш.ТХХК нь М.Т ХХК-д АИ92 нэр төрлийн автобензин нийлүүлэх, М.Т ХХК нь Ш.ТХХК-д 2020 оны 02 сарын 29-ний өдөр авсан шатахууныг хүлээн авсан тоо хэмжээний дагуу буцаан нийлүүлэхээр, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т/0015, 40/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ /хх-12-15 тал/ байгуулагдан Ш.ТХХК нь М.Т ХХК-д өвлийн дизелийн түлш нийлүүлэх, М.Т ХХК нь Ш.ТХХК-д 2020 оны 02 сарын 29-ний өдөр авсан шатахууныг хүлээн авсан тоо хэмжээний дагуу буцаан нийлүүлэхээр, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Т/24, 41/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ /хх-16-19 тал/ байгуулагдан Ш.ТХХК нь М.Т ХХК-д АИ92 нэр төрлийн автобензин нийлүүлэх, М.Т ХХК нь Ш.ТХХК-д 2020 оны 02 сарын 29-ний өдөр авсан шатахууныг хүлээн авсан тоо хэмжээний дагуу буцаан нийлүүлэхээр, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Т/26, 38/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ /хх-20-23 тал/ байгуулагдан Ш.ТХХК нь М.Т ХХК-д өвлийн дизелийн түлш нийлүүлэх, М.Т ХХК нь Ш.ТХХК-д 2020 оны 02 сарын 29-ний өдөр авсан шатахууныг хүлээн авсан тоо хэмжээний дагуу буцаан нийлүүлэхээр тус тус тохиролцсон байх ба М.Т ХХК нь Ш.ТХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Т/0014, 39/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ-ний дагуу 966.86 тн АИ92 нэр төрлийн 2,249,644,694.22 төгрөгийн үнэ бүхий шатахуун, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Т/0015, 40/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ-ний дагуу 989.527 тн өвлийн дизель түлш нэр төрлийн 2,317,919,425.66 төгрөгийн үнэ бүхий шатахуун, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Т/24, 41/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ-ний дагуу 658.536 тн АИ92 нэр төрлийн 1,532,250,810.20 төгрөгийн үнэ бүхий шатахуун, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Т/26, 38/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ-ний дагуу 962.533 тн өвлийн дизелийн түлш нэр төрлийн 2,254,6877,278.40 төгрөгийн үнэ бүхий шатахуун, нийт 3,577.46 тонн 8,354,502,208.49 төгрөгийн үнэ бүхий шатахууныг авсан бөгөөд М.Т ХХК нь Ш.ТХХК-аас авсан шатахууныг бүрэн буцаан нийлүүлсэн үйл баримтад зохигч талууд маргахгүй байна.

Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг, зээлийн гэрээний зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байх боломжтой, Ш.ТХХК нь М.Т ХХК-д төрлийн шинжээр тодорхойлогдох АИ92 нэр төрлийн автобензин болон өвлийн дизелийн түлшийг шилжүүлэх, М.Т ХХК нь Ш.ТХХК-д авсан АИ92 нэр төрлийн автобензин болон өвлийн дизелийн түлштэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний шатахууныг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн тул зохигч талуудын хооронд үүссэн харилцаа нь зээлийн гэрээний шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад нэхэмжлэгч Ш.ТХХК нь зээлийн гэрээний дагуу нийлүүлсэн шатахууныг бус түүний үнийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Т ХХК нь хүлээн авсан шатахууныг Ш.ТХХК-д бүрэн буцаан нийлүүлсэн гэх үндэслэлээр зээлээр олгосон шатахууны үнэ нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тул шүүх нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг бус түүний үнийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байсан эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбараар талууд зээлийн гэрээний үүргийг худалдах худалдан авах гэрээний үүргээр солих тохиролцоо хийсэн байдал тогтоогдоогүй тул шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дахь заалтад заасан талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзсэн.

Зохигч талууд зээлийн гэрээний үүргийг худалдах худалдан авах гэрээний үүргээр солихоор тохиролцсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь заалтад...Хэрэв зээлдэгч зээлээр авсан шатахууныг зээлдүүлэгчид энэхүү гэрээнд заасан хугацаанд бүрэн буцаан нийлүүлээгүй, эсхүл шатахууныг тогтоосон хугацаанд хүлээн авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө..., мөн зүйлийн 6.3 дахь заалтад ...Энэхүү гэрээний 6.1 болон 6.2-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тооцохдоо шатахуун нийлүүлэх тухай үеийн зээлдүүлэгч талын шатахууны бөөний нэгж үнийг үндэслэн нийт дүнг тооцоолно... гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр байгуулсан байх хуулийн шаардлагад нийцсэн, алдангийн хувь хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан хувь хэмжээнээс хэтрээгүй байх тул нэхэмжлэгч Ш.ТХХК нь хариуцагч М.Т ХХК-аас зээлийн гэрээний дагуу алданги нэхэмжлэх эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 4 зээлийн гэрээний алдангийн тооцоолол /хх-160-163 тал/-ыг гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан алдангийн тооцолол дахь хүлээн авсан шатахууны хэмжээ, үнэ, буцаан нийлүүлсэн хугацаа, хугацаа хэтрүүлсэн хоногийн тоо, уг хугацаанд ногдох алдангийн хэмжээнд хариуцагч маргаагүй, дээрх тооцоолол нь тооцооллын хувьд зөв байх тул хариуцагч М.Т ХХК нь нэхэмжлэгч Ш.ТХХК-д шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2020 оны 04 сарын 21-ний өдрийн байдлаар 1,241,400,498.26 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч М.Т ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-д 2020 оны 04 сарын 21-ний өдрийн байдлаар 1,241,400,498.26 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтад Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу алдангийн хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтад заасан анзын хэмжээ илт их байвал гэдэгт гэрээний үүргээ зөрчсөн талын гэм буруу ба тухайн зөрчлийн цар хүрээ, ноцтой байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ үүрэг гүйцэтгэгчийн эдийн засгийн чадавхийг харгалзан үзэх боломжтой бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 02/344 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх-113, 114 тал/-гээр дэлхий нийтэд дэгдээд буй Ковид 19 буюу коронавирусийн цар тахал, түүний халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас авсан улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн арга хэмжээ нь М.Т ХХК-аас Ш.ТХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолсон байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 50 хувиар буюу 620,700,249.13 төгрөг болгон багасгах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 02/344 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-нд заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл М.Т ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл бусад баримтаар тогтоогдоогүй гэж маргаж байх боловч Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх эрхтэй бөгөөд хуульд заасан эрх бүхий этгээдээс гаргасан гэрчилгээг шүүх үндэслэлгүй гарсан гэрчилгээ гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч М.Т ХХК-аас алдангид 620,700,249.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 620,700,249.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь Ш.ТХХК болон М.Т ХХК нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Т/0014, 39/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Т/0015, 40/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Т/24, 41/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан Т/26, 38/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээнүүдийг М.Т ХХК-ийг төлөөлж, дэд захирал бөгөөд худалдаа борлуулалтын газрын захирал байгуулсан тул компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хийсэн хэлцэл гэж үзэх ба уг хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул алданги төлөх үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргаж маргасан боловч тухайн төрлийн гэрээнүүдийг М.Т ХХК-ийг төлөөлж, дэд захирал бөгөөд худалдаа борлуулалтын газрын захирал нь байгуулах эрхгүй байсан гэдгийг М.Т ХХК-ийн дотоод дүрэм, журам, дэд захирал бөгөөд худалдаа борлуулалтын газрын захирлын ажлын байрны тодорхойлолт, түүний эдлэх эрх, үүргийн талаарх баримтыг гаргаж нотлоогүй, нөгөө талаар тухайн гэрээ хэлцлийн талаар М.Т ХХК-ийн гүйцэтгэх удирдлага мэдэж байсан болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан энэ гэрээний талаар 2 талын гүйцэтгэх захирлууд олон удаа уулзаж ярилцаж байсан гэх тайлбараар тогтоогдсон тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хэлцлүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232,8 дахь заалтыг баримтлан хариуцагч М.Т ХХК-аас алдангид 620,700,249.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 620,700,249.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 28,863,110 төгрөгийн 28,863,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.Т ХХК-аас 25,759,606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.ТХХК-д олгосугай.

 

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР