Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/01481

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/01481

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н сервис ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И М ХХК холбогдох,

141 000 402 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 22 147 500 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, түүний өмгөөлөгч Ж.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч НХХК болон түүний итгэмжлэгдсэн

 

Нэхэмжлэгч НХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани ИХХК-тай 2013 оны 09 сарын 10-ны өдөр 13/0910-1 тоот Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, энэхүү гэрээний дагуу BF09B5249 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машиныг 6 сарын хугацаатайгаар түрээслүүлсэн. Техник хэрэгслийн түрээсийн төлбөрийг, нэг бүрийн 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 6 500 000 төгрөг /НӨАТ ороод 7 150 1 ЮТ/ гэж гэрээний 7 дугаар зүйлийн 2-т харилцан тохиролцсон бөгөөд тодорхой хугацаанд илүү мото цагаар ажиллуулсан бол 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 voto цагаас илүү гарах мото цаг болгонд 18 750 төгрөг бодогдохоор гэрээний 7 дугаар зүйлийн 4-т заасан байдаг. Түрээсийн төлбөрийг түрээслэгч нь түрээслүүлэгчид банкны дансанд техник хэрэгслийг хүлээлцэхээс өмнө шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл гэрээнд заасан энэхүү үүргээ 2014 оны 03 сарын 16-ны өдрөөс хойш зохих ёсоор биелүүлээгүйн улмаас манай байгууллагад 35,630,000 төгрөг, алданги 17.815.000 төгрөг, нийт 53.445.000 төгрөгийн хохирол учруулаад байна.

Эхний гэрээний хугацаа дуусахад хариуцагч талаас доргиурт индүү машин түрээслэх хүсэлт гаргасан тул 2014 оны 03 сарын 14-ны өдөр мөн 14/0313 тоот Түрээсийн гэрээг 2 компанийн хооронд байгуулж, SLBTLOKOEC4NU1711 серийн дугаар бүхий TEREX TV800 доргиурт индүү машиныг 6 сарын хугацаанд түрээслүүлээд, цаашид худалдахаар тохиролцсон. Гэрээний 7 дугаар зүйлийн 2-т техник хэрэгслийн түрээсийн төлбөрийг, нэг бүрийн 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 2 700 000 төгрөг /НӨАТ ороод 2 970 000Т/ гэж гэрээний 7 дугаар зүйлийн 2-т харилцан тохиролцсон бөгөөд тодорхой хугацаанд илүү мото цагаар ажиллуулсан бол 4 долоо хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагаас илүү гарах мото цаг болгонд 9 000 төгрөг бодогдохоор гэрээний 7 дугаар зүйлийн 4-т заасан байдаг. Дээрхи TEREX TV800 лоргиурт индүү машины түрээсийн талбөрийг түрээслэгч тал бүрэн төлж барагдуулсан.

2014 оны 03 сарын 31-ний өдөр 14/0313 тоот тоног төхөөрөмж түрээсийн гэрээгээр TEREX TV 1300 доргиурт индүү машиныг ИХХК-д түрээслүүлэхээр тохиролцсон. Гэтэл гэрээнд заасан үүргээ 2014 оны 09 сарын 13-ний өдрөөс хойш түрээсийн төлбөрөө төлөөгүйн улмаас 11,880,000 алданги 2.744.280 төгрөг, нийт 14,624.280 төгрөгийн хохирол учруулсан.

2014 оны 05 сарын 20-ны өдрийн 14/0331 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний / TEREX TLB840/ төлбөрийг 2014 оны 06 сарын 19-ний өдрөөс хойш төлөгдөөгүй 5,390,000 алданги 1.374.450 төгрөг, нийт 6,764,450 төгрөгийн хохирол,

2014 оны 04 сарын 02-ний өдрийн 13/0910-2 тоот FIORI DB250 BF09B5250 тоног төхөөрөмж түрээсийн гэрээний дагуу төлөгдөх 28,600,000 төгрөгийг 2014 оны оны 10 сарын 13-ны өдрөөс хойш төлөөгүй, алданги 7.235.800 төгрөг нийт 35.835.800 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд бид өмнө нь 2014 оны 12 сарын байдлаар алдангиа нэхэмжилсэн байсан бол одоо 2015 оны 05 сарын 04-ний өдрийг хүртэлх алдангийг нэхэмжилж байна.

Мөн түрээслүүлж байх хугацаанд болон түрээслүүлсний дараа дээрхи тоног төхөөрөмжийг засварласний хөлс 31,078,872 төгрөгийг нэхэмжилж байна.

Үндсэн нэхэмжлэл дээр алданги 18.343.150 төгрөг нэмэгдсэн.

Иймд ИХХК нь манай байгууллагатай байгуулсан тоног төхөөрөмж түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн дагуу төлөгдөх 81,500,000 төгрөг, алдангид 29.169.530 төгрөг бүгд 110.669.530 төгрөг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зарцуулсан хөлс 31,078,872 төгрөг, нийт 141 000 402 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ИХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ИХХК-аас 141 000 402 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. 2013 оны 09 сарын 10-ны өдрийн тоног төхөөрөмж түрээсийн гэрээ, 2014 оны 03 сарын 31-ний өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, 2014 оны 04 сарын 02-ны өдрийн тоног төхөөрөмж түрээслэх гэрээ, 2014 оны 11 сарын 04-ний өдрийн тоног төхөөрөмжийг түрээсийн гэрээ нь өөр худалдах худалдан авах гэрээний хэлбэрийг агуулсан бөгөөд ИХХК нь бүхий л тоног төхөөрөмжийг буцаан авч гэрээнээс татгалзаж улмаар ИХХК их хэмжээний хохиролд орсон юм. Хоёр талын хоорондох түрээслэх гэсэн үг өгүүлбэрийн цаад утга нь тоног төхөөрөмжийн үнийг төлөх хугацаа тогтоосон юм. Биднээс тогтоосон хугацаанаасаа өмнө тоног төхөөрөмжийг авчихаад өөр компанид худалдаж тэд ашиг олж бид авсан тоног төхөөрөмжгүй хохирч үлдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ИХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2013 оны 10 сарын 09-ний өдрийн тоног төхөөрөмж түрээсийн гэрээ 13/0910-1 тоот, 2014 оны 3 сарын 31-ний өдрийн тоног төхөөрөмж түрээслэх гэрээ, 2014 оны 04 сарын 02-ны өдрийн тоног төхөөрөмж түрээсийн гэрээ 13/0910-2, 2014 оны 05 сарын 20-ны өдрийн тоног төхөөрөмж түрээсийн гэрээнүүдээр тоног төхөөрөмжүүдийг худалдах худалдан авахаар тохирч үнийг төлөх хугацааг түрээслэх гэсэн агуулгаар оруулан хийсэн бөгөөд манай компани нь анхнаасаа дээрх тоног төхөөрөмжүүдийг худалдан авах зорилготой байсан учраас гэрээ бүрийн 1 дэх хэсэгт цаашид хугацаа дуусмагц худалдана гэсэн нөхцлийг тусгаж өгч байсан бөгөөд, бид урьдчилгаанд 22 147 500 төгрөгийг төлсөн байгааг НХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд тайлбарлахдаа: Тухайн хоёр компани нь анхнаасаа тоног төхөөрөмжийг түрээслэх гэрээ байгуулсан. Энэхүү байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр байгаа. Иймээс манайх хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлээ гаргасан боловч хэрэг материал эцэслэн шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл энэ хугацаанд хариуцагч манайд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаагүй. Хариуцагч компани 2014 оны 08 сарын 18-ны өдөр албан бичгээр хандахдаа байгуулсан түрээсийн гэрээгээ хүлээн зөвшөөрч, хүсэлтээ тавьж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Мөн талуудын хооронд тоног төхөөрөмж түрээсийн гэрээ байгуулагдаж, улмаар хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу төлбөрүүдийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн тухай бичгийн нотлох баримтаар тогтоогддог юм. Иймээс хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч НХХК нь хариуцагч ИХХК-д холбогдуулан, түрээсийн төлбөр, алданги болон засвар үйлчилгээний зардал нийт 141 000402 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч ИХХК нь нэхэмжлэгч НХХК-д холбогдуулан урьдчилгаанд төлсөн 22 147 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэг: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлийн тухайд:

1. НХХК болон ИХХК нарын хооронд 2013 оны 9 сарын 10-ны өдөр 13/0910-1 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх-8-13 тал/ байгуулагдаж НХХК нь ИХХК-д BF09B5249 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машиныг 6 сарын хугацаатай, дөрвөн 7 хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 6,500,000 төгрөгөөр түрээслүүлэх, 160 мото цагаас илүү гарсан мото цаг болгонд 18,750 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцохоор, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор,

2. 2014 оны 3 сарын 14-ний өдөр 14/0313 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх-15-20 тал/ байгуулагдаж НХХК нь ИХХК-д SLBTL0K0EC4NU1711 серийн дугаар бүхий TEREX TV800 доргиурт индүү машиныг 6 сарын хугацаатай, дөрвөн 7 хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 2,700,000 төгрөгөөр түрээслүүлэх, 160 мото цагаас илүү гарсан мото цаг болгонд 9,000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцохоор, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор,

3. 2014 оны 3 сарын 31-ний өдөр 14/0313 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх-21-26 тал/ байгуулагдаж НХХК нь ИХХК-д SLBTLPKOEC5CH1732 серийн дугаар бүхий TEREX TV1300 доргиурт индүү машиныг 6 сарын хугацаатай, дөрвөн 7 хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 3,600,000 төгрөгөөр түрээслүүлэх, 160 мото цагаас илүү гарсан мото цаг болгонд 12,000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцохоор, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор,

4. 2014 оны 2 сарын 4-ний өдөр 13/0910-2 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх-27-32 тал/ байгуулагдаж НХХК нь ИХХК-д BF09B5250 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машиныг 6 сарын хугацаатай, дөрвөн 7 хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 6,500,000 төгрөгөөр түрээслүүлэх, 160 мото цагаас илүү гарсан мото цаг болгонд 18,750 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцохоор, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор,

5. 2014 оны 5 сарын 20-ны өдөр 14/0331 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх-33-38 тал/ байгуулагдаж НХХК нь ИХХК-д SMFJB4AC0CHKM1516 серийн дугаар бүхий TEREX TLB840 универсал тракторыг 6 сарын хугацаатай, дөрвөн 7 хоногийн суурь үнэлгээ буюу 160 мото цагт 4,900,000 төгрөгөөр түрээслүүлэх, 160 мото цагаас илүү гарсан мото цаг болгонд 15,400 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцохоор, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор тус тус харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний хугацаа дуусахад түрээсийн төлбөрийг эцсийн худалдах үнээс хасаж гэрээний зүйлийг худалдахаар тохиролцжээ.

Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дахь заалтад заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа байх боловч Иргэний хуулийн 313 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, нөхцөлд тавигдах шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дахь заалтад Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөрийг шаардах, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад зааснаар гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анз шаардах, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтад зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтлийг хохиролд тооцон шаардах эрхтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь НХХК болон ИХХК нарын хооронд 2013 оны 9 сарын 10-ны өдөр байгуулагдсан 13/0910-1 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний зүйл болох BF09B5249 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машины түрээсийн төлбөр 35 630 000 төгрөгийг ИХХК төлөөгүй тул түрээсийн төлбөр 35 630 000 төгрөгийг, гэрээний 8 дугаар зүйлийн 8.10 дахь заалтад түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги нэмж төлнө гэж заасны дагуу алдангид 17 815 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл, НХХК нь FIORI DB250 автомат цемент зуурагч машиныг ИХХК-аас 2014 оны 3 сарын 16-ны өдөр техник хүлээлцэх акт /хх-48 тал/-аар урд шил хагархай, усны банк холгогдсон, усны шланкнаас ус гоождог, урагш явах switch ажиллагаа доголдолтой гэсэн гэмтэлтэйгээр хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2013 оны 9 сарын 10-ны өдөр байгуулагдсан 13/0910-1 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 35 630 000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж шүүхэд нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргадаг боловч, уг шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг 2013 оны 9 сарын 10-ны өдөр байгуулагдсан 13/0910-1 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 35 630 000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж үзэх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу 35 630 000 төгрөгийн 0.1 хувиар алданги тооцоход хоногт 35 630 төгрөгийг алданги, үүнийг техник хүлээлцсэн 2014 оны 3 сарын 16-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 9 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 586 хоногт тооцоход алдангийн хэмжээ 20 879 180 төгрөг болж байх ба нэхэмжлэгч алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтад анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэнд нийцүүлэн алдангид 17 815 000 төгрөгийг нэхэмжилсэн нь хуульд нийцэж байна.

Нэхэмжлэгч нь НХХК болон ИХХК нарын хооронд 2014 оны 3 сарын 31-ний өдөр байгуулагдсан 14/0313 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний зүйл болох SLBTLPKOEC5CH1732 серийн дугаар бүхий TEREX TV1300 доргиурт индүүний түрээсийн төлбөр 11 880 000 төгрөгийг ИХХК төлөөгүй тул түрээсийн төлбөр 11 880 000 төгрөгийг, гэрээний 8 дугаар зүйлийн 8.10 дахь заалтад түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги нэмж төлнө гэж заасны дагуу алдангид 2 744 280 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл, НХХК нь TEREX TV1300 доргиурт индүүг ИХХК-аас 2014 оны 10 сарын 13-ны өдөр техник хүлээлцэх акт /хх-45 тал/-аар машины хөдөлгүүр, системүүд маш их гоожилттой, яндан хугарч гээгдсэн, дугуйны хусуурууд суларсан, гэмтсэн, хөдөлгүүрийн таг, хаалт хагарч цоорсон, дээд хаалт, саравч цохигдож үрчийсэн гэсэн гэмтэлтэйгээр хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2014 оны 3 сарын 31-ний өдөр байгуулагдсан 14/0313 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 11 880 000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж шүүхэд нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргадаг боловч уг шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг 2014 оны 3 сарын 31-ний өдөр байгуулагдсан 14/0313 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 11 880 000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж үзэх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу 11 880 000 төгрөгийн 0.1 хувиар алданги тооцоход хоногт 11 880 төгрөгийн алданги, үүнийг техник хүлээлцсэн 2014 оны 10 сарын 13-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 9 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 375 хоногт тооцоход алдангийн хэмжээ 4 455 000 төгрөг болж байх ба нэхэмжлэгч алдангид 2 744 280 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь НХХК болон ИХХК нарын хооронд 2014 оны 5 сарын 20-ны өдөр байгуулагдсан 14/0331 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний зүйл болох SMFJB4AC0CHKM1516 серийн дугаар бүхий TEREX TLB840 универсал тракторын түрээсийн төлбөр 5 390 000 төгрөгийг ИХХК төлөөгүй тул түрээсийн төлбөр 5 390 000 төгрөгийг, гэрээний 8 дугаар зүйлийн 8.10 дахь заалтад түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги нэмж төлнө гэж заасны дагуу алдангид 1 374 450 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл, НХХК нь TEREX TLB840 универсал тракторыг ИХХК-аас 2014 оны 7 сарын 2-ны өдөр техник хүлээлцэх акт /хх-43 тал/-аар урд хамар /копуд/-ны татагч түгжээ гэмтэлтэй гэсэн гэмтэлтэйгээр хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2014 оны 5 сарын 20-ны өдөр байгуулагдсан 14/0331 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 5 390 000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж шүүхэд нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргадаг боловч уг шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг 2014 оны 5 сарын 20-ны өдөр байгуулагдсан 14/0331 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 5 390 000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж үзэх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу 5 390 000 төгрөгийн 0.1 хувиар алданги тооцоход хоногт 5 390 төгрөгийн алданги, үүнийг техник хүлээлцсэн 2014 оны 7 сарын 2-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 9 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 478 хоногт тооцоход алдангийн хэмжээ 2 576 420 төгрөг болж байх ба нэхэмжлэгч алдангид 1 374 450 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь НХХК болон ИХХК нарын хооронд 2014 оны 02 сарын 04-ний өдөр байгуулагдсан 13/0910-2 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний зүйл болох BF09B5250 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машины түрээсийн төлбөр 28 600 000 төгрөгийг ИХХК төлөөгүй тул түрээсийн төлбөр 28 600 000 төгрөгийг, гэрээний 8 дугаар зүйлийн 8.10 дахь заалтад түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги нэмж төлнө гэж заасны дагуу алдангид 7 235 800 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл, НХХК нь BF09B5250 серийн дугаар бүхий FIORI DB250 автомат цемент зуурагч машиныг ИХХК-аас 2014 оны 10 сарын 13-ны өдөр техник хүлээлцэх акт /хх-47 тал/-аар машины hydraulic систем маш их гоожилттой, насос сул, усны банк устай хөлдсөн, hose задарсан, бохирдол маш их, цонх, шил толь хагарсан, явах анги тос гоожсон, усны насос ажиллахгүй гэсэн гэмтэлтэйгээр хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2014 оны 02 сарын 04-ний өдөр байгуулагдсан 13/0910-2 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 28 600 000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж шүүхэд нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргадаг боловч уг шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг 2014 оны 02 сарын 04-ний өдөр байгуулагдсан 13/0910-2 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу төлөх түрээсийн төлбөрөөс 28 600 000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж үзэх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу 28 600 000 төгрөгийн 0.1 хувиар алданги тооцоход хоногт 28 600 төгрөгийн алданги, үүнийг техник хүлээлцсэн 2014 оны 10 сарын 13-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 9 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 375 хоногт тооцоход нийт алдангийн хэмжээ 10 725 000 төгрөг болж байх ба нэхэмжлэгч алдангид 7 235 800 төгрөгийг нэхэмжилсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр болон алдангиас гадна түрээсийн зүйлсийн эвдрэл гэмтлийг засварлахтай холбоотой гарсан зардалд 31 078 872 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарладаг бөгөөд түрээсийн зүйлсийн эвдрэл гэмтлийг өөрөө засварласан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан засвар үйлчилгээний ажлын тайлан /хх-52-55 тал/-гаар тогтоогдсон, өөрийн хийсэн засвар үйлчилгээний зардлыг өөрөө үнэлэн 31 078 872 төгрөг нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч 2013 оны 9 сарын 10-ны өдрийн 13/0910-1 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний түрээсийн төлбөрт 35 630 000 төгрөг, алдангид 17 815 000 төгрөг, 2014 оны 03 сарын 31-ний өдрийн 14/0313 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний түрээсийн төлбөрт 11 880 000 төгрөг, алдангид 2 744 280 төгрөг, 2014 оны 02 сарын 04-ний өдрийн 13/0910-2 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний түрээсийн төлбөрт 28 600 000 төгрөг, алдангид 7 235 800 төгрөг, 2014 оны 5 сарын 20-ны өдрийн 14/0331 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний түрээсийн төлбөрт 5 390 000 төгрөг, алдангид 1 374 450 төгрөг, засвар үйлчилгээний зардалд 31 078 872 төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй гэх боловч нийт нэхэмжлэлийн үнийн дүнг 141 000 402 төгрөг гэж нэхэмжлэлдээ тодорхойлсон боловч дээр дурдсан түрээсийн төлбөр, алданги, зардлын нийт дүн 141 748 402 төгрөг болж байхад 141 000 402 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хэдийгээр хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч ИХХК-ийн зүгээс НХХК-д төлөх түрээсийн төлбөр, алданги, хохирлын хэмжээ 141 748 402 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгч нь 141 000 402 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагч ИХХК-аас 141 000 402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хоёр: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:

Хариуцагч нь ...манай компани анхнаасаа дээрх тоног төхөөрөмжүүдийг худалдан авах зорилготой байсан учраас гэрээ бүрийн 1 дэх хэсэгт цаашид хугацаа дуусмагц худалдана гэсэн нөхцлийг тусгаж өгч байсан бөгөөд, бид урьдчилгаанд 22 147 500 төгрөгийг төлсөн байгааг НХХК-иас гаргуулах гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн сөрөг шаардлагад дурдсан, талуудын хооронд байгуулагдсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээнүүдийн 1 дэх хэсэгт ...6 сарын хугацаанд түрээслүүлэн цаашид худалдана гэсэн заалт болон тус гэрээнүүдийн 9 дэх хэсэгт Түрээслээд худалдах хуваарь гэсэн хэсэгт тодорхойлон зааж, тохиролцсон хуваариар талууд эхний 6 сарын хугацаанд тухайн тоног төхөөрөмжүүдийг түрээслээд түрээсийн төлбөрт төлөхөөр нэг бүрчлэн заасан үнэ, энэхүү гэрээнд заасны дагуу эхний 6 сарын түрээсийн төлбөрөө төлөөд дууссаны дараа эцсийн худалдах үнээс хасагдах түрээсийн төлбөрийн 70 хувийг хасаж тооцохоор тус тус тохиролцсон хүчин төгөлдөр гэрээнүүд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна.

Иймээс, Хууль буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шаардах эрхээ хэрэгжүүлсэн нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг сөрж гаргасан хариуцагчийн тоног төхөөрөмжийг худалдан авахаар урьдчилгаанд төлсөн гэх 22 147 500 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяаг шүүх хуралдаанд оролцуулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн талаар түүний шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн хүсэлт хэлэлцэх шатанд шүүгчийн захирамжаар хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч ИХХК-аас 141 000 402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НХХК-д олгож, хариуцагч ИХХК-ийн нэхэмжлэгч НХХК-иас 22 147 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 2017 оны 9 сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 866 000 төгрөгийн 862 952 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 048 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч ИХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 862 952 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч НХХК-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 687 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдөр 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ