Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2017/00392

 

 

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2017/00392

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э,

Хариуцагч: А

6х7 хэмжээтэй мансардтай торх, 5-ын банз, 3-ын банз гаргуулах, цалингийн зээл хаасан 3500 000 төгрөг, 5739002876 тоот дансанд оруулсан 38 880 300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

18 185 900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.”““““““““““““““““““, өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагч А.”““““““““““““““““““, өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.”““““““““““““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Миний бие нь 2011 оны 12 сараас эхэлж А.”““““““““““““““““““тай хамтын амьдрал зохиож гэр бүл болсон. Хамтын амьдрал эхлэхдээ 2 талаас зээл хөөцөлдөж би малчны зээл 5 сая төгрөг, А.”““““““““““““““““““ цалингийн зээл 4.5 сая төгрөг тус тус авч сумын төвийн Баруун дэнжид иргэн Цэгмидээс 9.5 сая төгрөгөөр хашаа байшин худалдан авч амьдарсан. Ингээд би малчны 5 сая төгрөгийн зээлээ өөрийнхөө малыг идэшний цагаар худалдаж зээлээ төлж дуусгасан. Улмаар 2012 оны 05 дугаар сард мөн өөрийн хөрөнгө болох 280-ад ямаагаа самнан ноолуураа худалдаж, А.”““““““““““““““““““гийн цалингийн зээлийн үлдэгдэл 3 500 000 төгрөгийн зээлийг төлж барагдуулсан юм.

Миний бие нь А.”““““““““““““““““““д итгэн айлын даатай айл болж, бусдын адилаар амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр шийдэж, 2012 оны 05 сард уг хашаа байшингаа 12 сая төгрөгөөр н.Баасанд худалдсан. Энэ 12 сая төгрөгийг н.Баасангийн хүү Б.Амгаланбаяр нь 10000 000 төгрөг, 2000 000 төгрөгөөр тус тус тасалж, А.”““““““““““““““““““гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн.

Ингээд 2012 онд Ж.Даваанямтай байшингийн торх худалдан авахаар ярилцаж, 2 давхар 6х7 хэмжээтэй мансардтай торхыг 6800 000 төгрөгөөр, мансардны шалны цэвэр 5-ын банзыг 1600 000 төгрөгөөр, А нурууны дээвэр, шалны 3 см зузаантай 5 мбанзыг 1400 000 төгрөгөөр худалдан авч, Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багт байшингаа барьсан.

Ингэж би амьдралаа босгож, амьдрах гэсэн минь талаар болж А.”““““““““““““““““““ хэрүүл маргаан хийж, салахаар болсон. Салж явахдаа дундын хөрөнгө болох байшингаа бүгдийг нь буулгаад 2015 оны 07 сарын 17-нд аваад явсан юм.

Иймд С.”““““““““““““““““““ миний биеийг А.”““““““““““““““““““тай 2011 оны 12 сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 сарын 17-ны өдөр хүртэл 3 жил 8 сарын хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгө болох 6800 000 төгрөгийн үнэ бүхий 2 давхар 6х7 хэмжээтэй мансардтай торхыг, А.”““““““““““““““““““гийн Хаан банкны цалингийн зээл хаасан 3500 000 төгрөг, мөн Хөвсгөл аймаг руу Ж.Даваанямаас авсан модны үнэнд мансардны шалны цэвэр 5-ын банзны үнэд төлсөн 1600 000 төгрөг, А нурууны дээвэр, шалны 3 см-ын банз 5м3 банзны үнэд төлсөн 1400 000 төгрөг, нийт 6500 000 төгрөг хариуцагч А.”““““““““““““““““““гаас гаргуулна гэжээ. /хх1-2/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 01 сарын 19-ний өдөр нэхэмжлэгч С.”““““““““““““““““““ нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж мөн нэмэгдүүлсэн бөгөөд шүүх хуралдаан дээр дэмжиж тайлбарлахдаа /хх2 хавтас 97, 101-102 тал/

2015 оны 8 сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд: А.”““““““““““““““““““гийн буулгаж авч явсан 2 давхар 6х7 хэмжээтэй мансардтай байшингийн торхыг торхоор нь, А.”““““““““““““““““““гийн цалингийн зээлийг хаасан 3500 000 төгрөгийг, Ж.Даваанямаас худалдан авсан 5-ын банз 3.2 м3, дээврийн 3-ын банз 4.5мбанзаар нь тус тус гаргуулж өгнө үү.

Бид хамтын амьдралаа эхлэхдээ би малчны зээл 5 сая төгрөг, А.”““““““““““““““““““ цалингийн зээл 4.5 сая төгрөг авч сумын төвд 9.5 сая төгрөгөөр хашаа байшин худалдаж аваад улмаар 2012 оны 05 сард уг хашаа байшингаа 12 сая төгрөгөөр иргэн н.Баасанд худалдсан. Хашаа байшин худалдсан 12 сая төгрөгийг н.Баасангийн хүү н.Амгаланбаяр нь А.”““““““““““““““““““гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн.

Энэхүү 12 000 000 төгрөгөөр 2012 онд Хөвсгөл аймгийн иргэн Ж.Даваанямаас 2 давхар байшингийн 6х7 хэмжээтэй мансардтай торхыг 6800 000 төгрөгөөр, мансардны шалны 5-ын банзыг 1600 000 төгрөгөөр, А нурууны дээврийн 3 см зузаантай банзыг 1400 000 төгрөгөөр худалдан авч, Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багт байшингаа барьсан.

Би малчны зээлээр авсан 5 сая төгрөгийн зээлийг өөрийн данстай малаа идэшний цагаар худалдаж 3 сарын дараа зээлээ төлж дуусгасан. Мөн 2012 оны 05 дугаар сард өөрийн хөрөнгө болох 280-аад ямаагаа самнан ноолуураа худалдсан мөнгөөрөө А.”““““““““““““““““““гийн цалингийн зээлийн үлдэгдэл 3500 000 төгрөгийн зээлийн эргэн төлж барагдуулсан. Энэ 6х7 мансардтай байшингийн торх, банзуудыг би өөрийн хөрөнгөөр бий болгосон тул бүхэлд нь эзэмших эрхтэй гэж үзэж байна.

Иймд А.”““““““““““““““““““гийн эзэмшилд байгаа 2 давхар байшингийн 6х7 хэмжээтэй мансардтай 6800 000 төгрөгийн үнэ бүхий торхыг торхоор, мансардны шалны 1600 000 төгрөгийн үнэ бүхий 5-ын банз 3.2 м3, дээврийн 1400 000 төгрөгийн үнэ бүхий 3-ын банз 4.5мбанзаар, цалингийн зээлийг хаасан 3500 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Хариуцагч А.”““““““““““““““““““тай хамт амьдрах хугацаандаа түүний ХААН банкны 5739002876 тоот дансанд өөрт орох ёстой 38 880 300 төгрөгийг оруулсан. Энэ мөнгийг А.”““““““““““““““““““ өөртөө зарцуулсан мөн хамт амьдарч байсан байшиндаа шаардлагатай тавилга, эд зүйлүүдийг худалдан авсан боловч бүгдийг өөрөө аваад явсан.

Шүүхэд 38 880 300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр дансны хуулгыг тулгаж үзэхэд 29 211 780 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 9 668 520 төгрөгөөр багасгаж, 2011 оноос 2014 оны 06 сарын 19 хүртэл хугацаанд А.”““““““““““““““““““гийн 5739002876 тоот дансанд хийсэн 29 211 780 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.”““““““““““““““““““ үндсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа...

С.”““““““““““““““““““ нь 2011 оны 01 сараас эхлэн надтай хамтран амьдарч 2015 оны 05 сарын 17-нд салсан. Энэ хугацаанд С.”““““““““““““““““““ нь ХААН банкны эзэмшлийн данстай байсан ч ашиглаж чадахгүй гэдэг шалтгаанаар миний эзэмшлийн 5739002876 тоот дансаар гүйлгээ хийлгэж, өөртөө авч зарцуулдаг байсан, би өөртөө авч зарцуулсан зүйл огт байхгүй. Би өөрийн гэсэн орлогтой харин ч би өөрийн орлогоороо амьдралын хэрэгцээний бүхэл зүйлийг зарцуулдаг байсан. Тиймд С.”““““““““““““““““““ын нэхэмжлэл үндэслэлгүй юм.

С.”““““““““““““““““““ын миний дансаар оруулсан орлого болон зарлага, миний данснаас данс руу шилжүүлсэн мөнгөн дүнгүүд:

1.Оруулсан орлого нийт 36 742 000 төгрөг. Надтай хамтран амьдарч байх хугацаанд миний эзэмшлийн дансанд дээрх мөнгө орсон боловч С.”““““““““““““““““““ орсон орлогоо дор бүр нь өөртөө зарцуулж байсан.

2.Данснаас данс руу шилжүүлсэн мөнгөн 9 750 000 төгрөг. Охин Отгонжаргалдаа 5021301167 тоот дансаар нийт 2750 000 төгрөг, Ч.Уранчимэгт 5752086168 тоот дансаар 500 000 төгрөг, О.Мөнхтогоод 5114018221 тоот дансаар 300 000 төгрөг, Б.Самбууд 5739003799 тоот дансаар 300 000 төгрөг, Ц.Жаргалсайханд 5019429681 тоот дансаар 500 000 төгрөг, Д.Батсайханд 5098032806 тоот дансаар 1000 000 төгрөг, Э.Нямлхагвад 5007407150 тоот дансаар 1200 000 төгрөг, А.Бямбадолгорт 5072076934 тоот дансаар 100 000 төгрөг, Ц.Балгансүрэнд 5113010506 тоот дансаар 3100 000 төгрөг шилжүүлсэн.

3. Миний эзэмшлийн 5739002876 тоот данснаас С.”““““““““““““““““““ гарган авч өөртөө зарцуулсан нийт зарлага 48 730 000 төгрөг. С.”““““““““““““““““““ын өөртөө авч байсан зүйлс эдгээр зүйлс нь бүгд өөрт нь үлдсэн болно. Нийт 44 050 000 төгрөгийн эд зүйлсийг өөртөө авч зарцуулсан.

Мөн хамтран амьдарч байх хугацаанд авсан тавилгыг намайг авч явсан гэдэг нь огт үндэслэлгүй. Миний бие С.”““““““““““““““““““оор ямар ч тавилга, эд хогшил аваагүй, хамт амьдарч байсан хугацаанд дундаасаа мөнгө гаргаж 2012 онд шар эрээн дрожийг 250 000 төгрөгөөр, 2013 онд хүрэн жижиг модон ширээ 150 000 төгрөгөөр авч байсан. Эдгээр зүйлс С.”““““““““““““““““““од үлдсэн. 2015 оны 08 сарын 15-наас хойш ямар ч үндэслэлгүй зүйл нэхэмжилж байгаад харамсаж байна гэжээ. /2 хавтас 135-138/.

Өөрийн дансны 280 ямаагаа самнаж миний цалингийн зээл 3500 000 төгрөгийг хаасан гэдэг үндэслэлгүй. Миний охин Н.Солонготуяа 2013 оны 05 сарын 20-нд миний нэрээр Ж.Даваанямын 5890295048 тоот данс руу банзны мөнгө гэж 1400 000 төгрөг шилжүүлсэн. Энэ банзны мөнгөнд С.”““““““““““““““““““ бид хоёрын дундаас бийй болгосон 12 000 000 төгрөгөөс огт ороогүй, мөн 6х7 харьцаатай торхны 6 800 000 төгрөгийн урьдчилгаа болгож охин Н.Солонготуяа 2013 оны 04 сарын 19-нд миний нэрээр Ж.Даваанямын 5890295048 тоот данс руу 1000 000 төгрөг шилжүүлсэн. Иймд торхны 6800 000 төгрөгөөс 1000 000 төгрөгийг хасах зөв. С.”““““““““““““““““““од үлдсэн эд материалын үнэлгээний дүнг Хан үнэлэмж ХХК-ийн гаргасан 9 385 900 төгрөгөөр тооцож өгнө үү гэжээ. /2 хавтас 151/

 

Хариуцагч А.”““““““““““““““““““ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа...

Миний бие нь С.”““““““““““““““““““той 2011 оноос 2015 оны 05 сар хүртэл хамтын амьдралтай байсан. 2011 онд С.”““““““““““““““““““ малчны зээл 5000 000 төгрөг, би 4500 000 төгрөгийн цалингийн зээл авч 9500 000 төгрөгөөр хашаа байшин худалдан авч Заамар сумын төвд амьдарсан. Бид хоёр хэн хэнийхээ гэрт орж амьдраагүй. Энэ байшингаа 12 сая төгрөгөөр Б.Амгаланбаярт зарсан.

Байшин зарсан мөнгө орж ирээгүй байх үед Ж.Даваанямаас торх худалдан авахаар тохиролцсон байсан тул охин Н.Солонготуяагаас урьдчилгаа 1000 000 төгрөгийг, мөн банзны үнэ 1400 000 төгрөг авч шилжүүлсэн. Энэ нь дансаар харагдана.

Ингээд байшин зарсан 12000 000 төгрөг орж ирэхээр торхоо авсан. Торх нь гадна доторлогоо байхгүй цавчсан мод л ирсэн. Би насны эцэст сайхан амьдаръя гэж итгэж, С.”““““““““““““““““““ыг байхад нь өөрийн охин Н.Солонготуяагаас 12000 000 төгрөг зээлж байшингаа босгосон. 2013 оны 08 сард би тэтгэвэртээ гарч 36 сарын тэтгэмжээ аваад охиноос зээлсэн 12000 000 төгрөгөө буцаан төлсөн. Энэ 12000 000 төгрөг торхны үнэнд хамааралгүй юм.

2012 оны 06 сард Н.Бямбаа гэдэг хүнд 200 тооны хургатай хонь нийлүүлэхээр мөнгийг нь бэлнээр аваад бага үнээр хонио нийлүүлж, илүү гарсан мөнгөөр миний цалингийн зээлийг хаасан болохоор энэ 3500 000 төгрөгийг С.”““““““““““““““““““ надаас нэхэмжлэх эрхгүй, бидний хамтын хүч хөдөлмөрөөр бий болсон гэж үзэж байна.

С.”““““““““““““““““““ нь архи согтууруулах зүйл хэрэглэж, эрүүл мэндэд халдсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Ингээд би өөрийн хөрөнгөөр босгосон байшингаа буулгаад өөр газар барьсан байгаа.

С.”““““““““““““““““““ дансаар гүйлгээ хийж чадахгүй гээд миний цалингийн дансанд өөрийн олсон орлогоо оруулж байсан. Энэ 38 880 300 төгрөгөөс С.”““““““““““““““““““ нэг ч төгрөг аваагүй гэж худлаа ярьж байна. Орсон орлого болгоныг тухайн бүрт нь би өөрөө бэлнээр авч өөрт нь гаргаж өгдөг, энэ мөнгөө өөртөө зарцуулдаг байсан. Миний данс руу орсон мөнгө болгоныг намайг авсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч А.”““““““““““““““““““ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл түүнийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...

С.”““““““““““““““““““ бид хоёр 2011 оны 01 сараас хамтран амьдарч байгаад 2015 оны 05 сарын 19-ний өдрөөс тусдаа амьдрах болсон.

Бид таарч тохирохоо болиод тусдаа амьдрах үедээ би энэ сайхан босгосон байшингаа нураагаад яах вэ, зараад хуваагаад авъяа гэхэд үгүй ээ буулгаад аваад яв гэхээр нь би буулгаад өөр газар барьсан.Байшин байсан газрыг бидний хэн нь ч эзэмшиж аваагүй газар байсан.

Тэр газар дээр банзан хашаа, гүйдэг хаалга, тамбар, шон мод, блок цахилгааны шугам, граж, жорлон зэрэг эд зүйлийг бий болгож босгосон бөгөөд одоо С.”““““““““““““““““““ын эзэмшилд байгаа. Эдгээр зүйлийг Хан үнэлэмж ХХК-иар үнэлүүлэхэд 9 385 900 төгрөг болсон.

Анх торхоор байшин барихад бариулсан барилгачдын ажлын хөлсөнд 4500 000 төгрөг, байшинд тавиулсан халаалтын системийн суурилуулалтын ажлын хөлс 800 000 төгрөг төлсөн. С.”““““““““““““““““““ын өөрийнх нь зөвшөөрснөөр торхыг буулгаж өөр газар барихад зарцуулсан барилгачдын ажлын хөлс 3500 000 төгрөг, нийт 18 185 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх/

 

Нэхэмжлэгч С.”““““““““““““““““““ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа...

Надад үлдсэн эд зүйлүүдийг дахин ашиглагдах боломжгүй зүйлүүд байгаа. Байшин барихад ажилчдад 4500 000 төгрөгийн хөлс төлснийг хүлээн зөвшөөрч байна. Байшинд тавиулсан халаалтын хөлс 800 000 төгрөг нь бариулахад төлсөн ажлын хөлс 4500 000 төгрөгт багтсан. Одоо энэ байшин, халаалт нь А.”““““““““““““““““““д байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Торхыг А.”““““““““““““““““““ өөр газар зөөж бариулсан зардал надад огт хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Лэндс ХХК-ийн үнэлүүлсэн үнэлгээний жагсаалтын 1,2,3,9,10,15,16 дугаарт бичигдсэн 2512826 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг биет байдлаар буцааж өгөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.”““““““““““““““““““ хариуцагч А.”““““““““““““““““““д холбогдуулан 2011 оны 12 сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 сарын 17-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгө болох 6х7 хэмжээтэй мансардтай торхны үнэ 6800 000 төгрөг, мансардны шалны банзны үнэ 1600 000 төгрөг, А нурууны дээвэр, шалны банзны үнэ 1400 000 төгрөг, цалингийн зээл хаасан 3500 000 төгрөг, нийт 13300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх гаргасан боловч

/1 хавтас 1-2 тал/

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 2 давхар байшингийн 6х7 хэмжээтэй мансардтай 6800 000 төгрөгийн үнэ бүхий торхыг торхоор, мансардны шалны 1600 000 төгрөгийн үнэ бүхий 5-ын банз 3.2 м3, дээврийн 1400 000 төгрөгийн үнэ бүхий 3-ын банз 4.5мбанзаар, цалингийн зээлийг нь хаасан 3500 000 төгрөгийг гаргуулах,

/2 хавтас 97 тал/

нэмэгдүүлсэн шаардлагадаа хариуцагч А.”““““““““““““““““““гийн эзэмшдэг ХААН банкны 5739002876 тоот дансанд оруулсон 38 880 300 төгрөгийг гаргуулна гэсэн бөгөөд шүүх хуралдаан дээр энэхүү шаардлагаа багасгаж 29 211 780 төгрөг гаргуулна гэжээ.

/2 хавтас 101-102 тал/

хариуцагч А.”““““““““““““““““““ нэхэмжлэгч С.”““““““““““““““““““од холбогдуулан Хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгөөс С.”““““““““““““““““““ын эзэмшилд үлдсэн эд хөрөнгийн үнэ 9 385 900 төгрөг, анх торхоор байшин барихад бариулсан барилгачдын ажлын хөлс 4500000 төгрөг, байшинд тавиулсан халаалтын системийн суурилуулалтын ажлын хөлс 800 000 төгрөг, С.”““““““““““““““““““ын зөшөөрснөөр торхыг буулгаж өөр газар барихад зарцуулсан барилгачдын ажлын хөлс 3500 000 төгрөг, нийт 18 185 900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

/1 хавтас 153, 2 хавтас 108/

 

Н тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...торх, банзыг өөрийн хөрөнгөөр бий болгосон тул 2 давхар байшингийн 6х7 хэмжээтэй мансардтай 6800 000 төгрөгийн үнэ бүхий торхыг торхоор, мансардны шалны 1600 000 төгрөгийн үнэ бүхий 5-ын банз 3.2 м-ыг, дээврийн 1400 000 төгрөгийн үнэ бүхий 3-ын банз 4.5м-ыг банзаар бүхэлд нь,

-хариуцагчийн цалингийн зээлийн үлдэгдэл 3500 000 төгрөгийг өөрийн хөрөнгөөр төлсөн тул 3500 000 төгрөгийг,

-хариуцагчийн ХААН банкны 5739002876 тоот дансанд оруулсан өөрийн хөрөнгө болох 29 211 780 төгрөгийг тус тус гаргуулна гэж тайлбарлан Монполимет группын тодорхойлолт, малчны зээлээ төлсөн тухай ХААН банкны тодорхойлолт, торхыг буулгаж байх үеийн гэрэл зураг, хамт авхуулсан гэрэл зураг, Монполимет ХХК-ийн гаргасан цалингийн тодорхойлолт, 000214863 тоот нийгмийн даатгалын дэвтэр, Илт гоулд ХХК-ийн тодорхойлолт, огноо тодорхойгүй малын А дансны маягт, А.”““““““““““““““““““гийн 5739002876 тоот дансны хуулга, Хан үнэлэмж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, гэрч Ж.Даваанямын мэдүүлэг, Лэндс ХХК-ийн дүгнэлтээс /1,2,3,9,10,15,16/ дугаар зүйлд бичсэн эд зүйлийг биет байдлаар буцааж өгөхийг зөвшөөрсөн, ЗДТГ-ын тодорхойлолт, 2011-2015 оны малын А дансны хуулга, үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргийг

/1дүгээр хавтасны 7,8,9,10,11,12,15,40,41,42,43,45,46,55-70,85-89,146,181-192,207,208, 2 дах хавтасны 90-94,105,117-120,146 тал/

хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд үл зөвшөөрч, татгалзалын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгөөс 18 185 900 төгрөг гаргуулна гэж тайлбарлан Хан үнэлэмж ХХК-ийн үнэлгээ, Н.Баасангийн тодорхойлолт, С.”““““““““““““““““““ын зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа газрын кадастрын зураг, хашааны гэрэл зураг, 1965 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн татвар төлөгчийн гэрчилгээ, Засаг даргын тодорхойлолт, 2011 оноос 2015 оны малын А данс хуулга, үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дэх хавтасны 130-134, 196,200-204,211 тал, 2 дахь хавтасны 89, 145-146,90-94 ,97-102,116-118,135-138,144-145 тал / зэргийг тус тус нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. С.”““““““““““““““““““, А.”““““““““““““““““““ нар нь 2011 оны 09 сараас 2015 оны 07 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр хамтран амьдарч, 2011 оны 09 сарын 25-нд С.”““““““““““““““““““ 5000 000 төгрөгийн малчны зээл, А.”““““““““““““““““““ 4500 000 төгрөгийн цалингийн зээл авч тус тус нийлүүлэн Төв аймгийн Заамар суманд 9500 000 төгрөгийн үнэ бүхий хашаа байшин худалдан авч, улмаар тухайн хашаа байшингаа 12 000 000 төгрөгөөр бусдад худалдсан болох нь зохигчдын тайлбар, Хаан банкны А.”““““““““““““““““““гийн 5739002876 тоот дансанд Б.Амгаланбаяраас хашааны төлбөрт 2013 оны 04 сарын 15-нд 10 000 000 төгрөг, 2013 оны 06 сарын 05-нд 1000 000 төгрөг, 2013 оны 07 сарын 05-нд 1000 000 төгрөгийн орлого орсон байдлаар тогтоогдож байгаа ба энэ талаар маргаагүй байна. /хх 8,9-10, 58 ар тал, 59 ар тал, 40/

108 108.1- , гэж зааснаар зохигч талууд нь тус тусын өмчлөлийн зүйл нийлж, холилдсоны үр дүнд бий болсон энэхүү 12 000 000 төгрөгөөр 2012 онд мансардтай 2 давхар торхон байшин барьж ашиглалтад оруулснаар тухайн үл хөдлөх хөрөнгийг талууд дундаа хэсгээр өмчлөх эрхтэй болсон болох нь гэрч Ж.Даваанямын мэдүүлэг, зохигчийн тайлбар, хамт амьдарч байсан хугацааны гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

/1 хавтас 146,гэрэл зураг 9-10, 40/

Зохигч талуудын зан харьцааны таарамжгүй байдал, С.”““““““““““““““““““ нь А.”““““““““““““““““““гийн бие махбодид халдснаар тэдгээрийн хамтын амьдрал дуусгавар болж, А.”““““““““““““““““““ нь дундын хөрөнгө болох 6х7 хэмжээтэй мансардтай торхон байшинг буулгаж Заамар сумын 4 дүгээр баг 2 дугаар хэсэгт дахин барьсан байна.

/гэрэл зураг 11-13, прокурорын тогтоол 196, үзлэгийн тэмдэглэл 117/

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн дундаа хэсгээр өмчлөх харилцаатай холбоотой заалтуудаас үзэхэд дундын өмчийн харилцаа нь талуудын тохиролцоо, гэрээний үндсэн дээр, мөн хуулийн дагуу үүсэх боломжтой бөгөөд дундын өмчийг бий болгоход өмчлөгч тус бүрийн оруулсан хувь хөрөнгө, үйл ажиллагаа зайлшгүй чухал гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргааны зүйл болох 2 давхар мансардтай байшингийн 6х7 хэмжээтэй торх, мансардны шалны 5-ын банз, дээврийн 3-ын банзаар зохигч талууд нь хамтран амьдрахад зориулсан сууцыг бий болгоход тохиролцсон тохиролцоогоор үүссэн хөрөнгө гэж үзэхээр байхад дээрх хөрөнгийг нэхэмжлэгч С.”““““““““““““““““““ нь дангаар өмчлөх эрхтэй гэж шаардсан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал С.”““““““““““““““““““ Монполимет групп, Илт гоулд ХХК-д 2008 оноос малчнаар тус тус ажиллаж, цалин хөлс авдаг болох нь тус компаниудын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байгаа боловч энэхүү цалин хөлснөөс дундын хөрөнгө болох торх, банзыг худалдан авахад оруулсан хөрөнгө гэдэг нь нотлогдохгүй байна. /1 хавтас 7,41-44/

Мөн А.”““““““““““““““““““ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан удаа дараагийн тайлбарт өөрийн охин Н.Солонготуяа нь торхны урьдчилгаанд 1400 000 төгрөг, банзны үнэд 1000 000 төгрөгийг Ж.Давааням руу шилжүүлсэн, энэ 2400 000 төгрөг нь дундын хөрөнгөөр бий болсон 12 000 000 төгрөгт ороогүй, түүнд буцааж төлөөгүй гэсэн тайлбар, энэ талаар мэдүүлсэн гэрч Н.Солонготуяагийн мэдүүлэгтэй нэхэмжлэгч тал маргаж, мэтгэлцээгүй байна. /1 хавтас 228-229/

-Нэхэмжлэгч нь хариуцагч А.”““““““““““““““““““гийн цалингийн зээлийн үлдэгдэл 3500 000 төгрөгийн өрийг 2012 оны хавар төлж барагдуулсан гэх боловч А.”““““““““““““““““““ нь аль банкнаас хэдэн төгрөгийн зээлийг хэзээ авсан, тухайн зээлээс С.”““““““““““““““““““ хэдэн төгрөгийг барагдуулсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин нэхэмжлэгч өөрийнхөө 2011 онд ХААН банкнаас зээлсэн 5000 000 төгрөгийн малчны зээлээ төлж барагдуулсан тухай ХААН банкны тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн нь бусдын зээлийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй түүнчлэн А.”““““““““““““““““““ шүүхэд болон шүүхэд болон шүүх хуралдаан дээр... Н.Бямбаад 200 тооны хургатай хонь бага үнээр нийлүүлж, илүү гарсан мөнгөөр цалингийн зээлийг төлж барагдуулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч тал эсэргүүцэж, мэтгэлцээгүй мөн А.”““““““““““““““““““гийн ХААН банкны депозит 5739002876 тоот дансны хуулгат 2012 оны 06 сарын 04-ний өдөр 5412725 төгрөгийн цалингийн зээл хаав гэсэн бичилт нь дээрх зээлийн үлдэгдлээс зөрүүтэй мөн С.”““““““““““““““““““ын 2011 оноос 2015 оны малын А дансны баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй болно.

/1 хавтасны 8, 57 талын дээрээс 9 мөр, шүүх хуралдааны тэмдэглэл, хариу тайлбар 2 дугаар хавтасны 135-138/.

 

- Хариуцагч А.”““““““““““““““““““гийн ХААН банкны 5739002876 тоот дансанд 2011 оны 12 сарын 17-ны өдрөөс 2014 оны 06 сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд

/2011.12.17-ны Батгэрэлээс 5000 000 төгрөг, 2011.12. 23-ны Цогтоос 1500 000 төгрөг, 2012. 01. 30-ны “““““““““““““““““““оос 1000 000 төгрөг, 2012. 03. 05-ны ”““““““““““““““““““ 500 000 төгрөг, 2012.06.23-ны Нармандах 950 000 төгрөг, 2012.07.25-ны өөртөө 200 000 төгрөг, 2013.02.05-ны Тэрбиш 278500 төгрөг, 2013.03.11-ний орлого 500 000 төгрөг, 2013.03.18-ны Бямбаа 500 000 төгрөг, 2013.06.23-ны Гантогоо 150 000 төгрөг, 2013.05.22-ны орлого 1300 000 төгрөг, 2013.09.05-ны Молом 900 000 төгрөг, 2013.09.05-ны өөртөө 600 000 төгрөг, 2013.09.06-ны өөртөө 1000 000 төгрөг, 2013.09.30-ны махны үнэ 539280 төгрөг, 2013.10.09-ний орлого 300 000 төгрөг, 2013.10.10-ны Молом 4800 000 төгрөг, 2013.10.24-ний махны үнэ 189000 төгрөг, 2014.01.24-ний Батчимэг 1000 000 төгрөг, 2014.02.03-ны орлого 500 000 төгрөг, 2014.07.02-ны Молом 180000 төгрөг, 2014.01.03-ны өөртөө 1400 000 төгрөг, 2014.03.21-ний Батдэлгэр 3000 000 төгрөг, 2014.04.11-ний Отгонбаяр 1500 000 төгрөг, 2014.04.27-ны Отгонбаяр 225000 төгрөг, 2014.05.12-ны Отгонбаяр 600 000 төгрөг, 2014.05.13-ны 300 000 төгрөг, 2014.05.19-ний Отгонбаяр 100 000 төгрөг, 2014.06.19-ний 200 000 төгрөг/

өөртөө орох байсан нийт 29 211 780 төгрөгийг оруулсан, хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул гаргуулна гэж үндэслэлээ тодорхойлсон. Хариуцагч тал өөрийн дансанд 29 211 780 төгрөг орсон талаар маргаагүй, харин тухайн мөнгөн хөрөнгийг С.”““““““““““““““““““од тухай бүрт буцаан гаргаж өгсөн гэж маргаж байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг шаардана.

Зохигчийн тайлбараас үзэхэд дээрх мөнгөн хөрөнгө нь гэр бүл болон хамтран амьдрах хугацаанд зарцуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэг ч төгрөг хүлээн аваагүй гэдэг тайлбар нь хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Харин зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн Автотээврийн Үндэсний төвөөс С.”““““““““““““““““““ын өмчлөлд 7428 ТӨА, 6612 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, А.”““““““““““““““““““гийн өмчлөлд 1965 ТӨВ, 0863 ТӨв улсын дугаартай тээврийн хэрэгслүүд бүртгэгдсэн лавлагаа гарсан боловч дээрх хөрөнгө хариуцагч захиран зарцуулсан байдлыг нотлохгүй бөгөөд харин эдгээр хэрэгслүүд нь С.”““““““““““““““““““ын эзэмшилд байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /2 хавтас 144-149/

Иймд дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

-Хариуцагч А.”““““““““““““““““““ үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хамтын амьдралын хугацаанд бий болсон эд хөрөнгөөс С.”““““““““““““““““““ын өмчлөлд үлдсэн нийт 30 нэр төрлийн эд зүйлийг Хан үнэлэмж ХХК-иар үнэлүүлэн, 9 385 900 төгрөгийн Үнэлгээний тайланг нотлох баримтаар хэрэгт ирүүлжээ. /1 хавтас 128-132/

Хан үнэлэмж ХХК-ийн үнэлгээний тайлан үндэслэлтэй эсэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 15-ны өдрийн 700 тоот захирамжаар Лэндс ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь захирамжид дурдсан эд зүйлийг 7 636 635 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрснөөр эд зүйлийг үнийг 7 636 635 төгрөгөөр тооцох нь зүйтэй.

/1 хавтас 182-193/

Мөн нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд үлдсэн эд зүйлээс Лэндс ХХК-ийн үнэлсэн эд хөрөнгийн жагсаалтын 1,2,3,9,10,15,16 дугаарт бичигдсэн 2 512 826 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг биет байдлаар өгнө гэж тайлбарлаж байна. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Зохигч талуудын хамтын амьдралын хугацаанд бий болсон дээрх 12000 000 төгрөгөөр хашаа, түүний иж бүрдэл буюу Лэндс ХХК-иар үнэлүүлсэн эд хөрөнгө бий болсон талаар талууд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар хариуцагч А.”““““““““““““““““““ өөрт ногдох хэсгийн үнийг нэхэмжлэгч С.”““““““““““““““““““оос шаардах эрхтэй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч С.”““““““““““““““““““ын өмчлөлөөс өөрт ногдох хэсгээ салгаж авахад уг эд зүйлийн зориулалт, иж бүрдэл, чанар алдагдахаар байх тул С.”““““““““““““““““““ын эзэмшилд үлдээж, хашааны эд зүйлээс 7 636 635 төгрөгийн ногдох хэсэг болох 3 818 317 төгрөг гаргуулах үндэстэй гэж үзнэ.

Харин 6х7 хэмжээтэй торхоор байшин барихад бариулсан барилгачдын ажлын хөлс 4500 000 төгрөг, байшинд тавиулсан халаалтын системийн суурилуулалтын ажлын хөлс 800 000 төгрөг, С.”““““““““““““““““““ын зөшөөрснөөр торхыг буулгаж өөр газар барихад зарцуулсан барилгачдын ажлын хөлс 3500 000 төгрөг бүхий шаардлагаа , х үүргээ биелүүлээгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14317583 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д шүүх хуралдааны явцад хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүгч захирамж гаргана гэж заасан.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардпага хангаагүй дараах баримтуудыг хэргийн оролцогч нь нотлох баримтаас хасах хүсэлт / нэхэмжлэгч талын хүсэлтээр 1 дэх хавтасны 96,97,99-101,102-103,107,117-120,197, хариуцагч талын хүсэлтээр 1 дэх хавтасны 45,46, 210,211/ гаргасан бөгөөд энэ талаар маргаж мэтгэлцээгүй тул хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн захирамжаар хасах нь зүйтэй.

Шүүхийн зардал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-д шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ...үзлэг хийх ажиллагаа явуулахад гарсан зардал , мөн хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус зааснаар зохигчийн хүсэлтээр шүүгчийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 151/ШЗ2017/00281 тоот захирамжаар үзлэгийн ажиллагаа явуулсан бөгөөд тухайн ажиллагаанд шүүхээс гарсан 111 000 төгрөгийн шатахууны зардлыг хэргийн оролцогчдоос тэнцүү хуваан төлүүлэх нь зүйтэй байна.

/2 хавтас 113-114,116-118,131/

Мөн тус шүүхийн шүүгчийн 2015 оны 09 сарын 01-ний өдрийн 1049 тоот захирамжаар нэхэмжлэгч С.”““““““““““““““““““ын тэмдэгтийн хураамж хэсэгчилэн төлөх хүсэлтийг хангасан байх тул хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх 70200 төгрөгийг, 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 151/ШЗ2017/00281 тоот захирамжаар хойшлуулсан 262352 төгрөгийг тус тус нөхөн төлүүлж төрийн сангийн орлогод, нэхэмжлэгчээс төлсөн 224450 төгрөг, 90000 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 248900 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус үлдээж, С.”““““““““““““““““““оос 76043 төгрөг гаргуулж А.”““““““““““““““““““д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2015.11.03-ны өдрийн 151/ШЗ2015/01683 тоот захирамжаар 6х7 хэмжээтэй мансардтай байшингийн нийт 6 метрийн хэмжээтэй 31 ширхэг, 7 метрийн хэмжээтэй 32 ширхэг, нийт 63 ширхэг дүнз, мансардын шалны 5 см-ийн 94 ширхэг банз, байшингийн А нурууны дээврийн банз, доод шалны 3 см-н банз 5 м-ыг тус тус битүүмжилсэн, дээрх эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалахгүй байхыг хариуцагч А.”““““““““““““““““““д даалгасан шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах , хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байна.

/1 хавтас 16, 77-78, 2 хавтас 99,113-114/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А.”““““““““““““““““““гаас 2 давхар байшингийн 6х7 хэмжээтэй мансардтай 6800 000 төгрөгийн үнэ бүхий торхыг торхоор, мансардны шалны 1600 000 төгрөгийн үнэ бүхий 5-ын банз 3.2 м3, дээврийн 1400 000 төгрөгийн үнэ бүхий 3-ын банз 4.5мбанзаар, цалингийн зээлийг нь хаасан 3500 000 төгрөг, дансанд орсон 29 211 780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.”““““““““““““““““““ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д зааснаар нэхэмжлэгч С.”““““““““““““““““““оос 3 818 317 төгрөг гаргуулан хариуцагч А.”““““““““““““““““““д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14367582 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.”““““““““““““““““““ын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 314450 төгрөгийг, хариуцагч А.”““““““““““““““““““гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 248900 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус үлдээж, нэхэмжлэгч С.”““““““““““““““““““оос 332552 төгрөгийг нөхөн төлүүлж төрийн сангийн орлогод, 76043 төгрөг гаргуулж хариуцагч А.”““““““““““““““““““д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч С.”““““““““““““““““““оос 55500 төгрөг, хариуцагч А.”““““““““““““““““““гаас 55500төгрөг тус тус гаргуулан Төв аймгийн Шүүхийн Тамгын газарт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 03-ны өдрийн 151/ШЗ2015/01683 тоот захирамжаар 6х7 хэмжээтэй мансардтай байшингийн нийт 6 метрийн хэмжээтэй 31 ширхэг, 7 метрийн хэмжээтэй 32 ширхэг, нийт 63 ширхэг дүнз, мансардын шалны 5 см-ийн 94 ширхэг банз, байшингийн А нурууны дээврийн банз, доод шалны 3 см-н банз 5 м-ыг тус тус битүүмжилж, эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалахгүй байхыг хариуцагч А.”““““““““““““““““““д даалгасан шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах , хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

Б.ЦОЛМОН