Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2019/02113

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2019/02113

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: н.ц

хариуцагч:А.А 

ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын 25-ны өдөр хүлээн авч 2019 оны 8 сарын 1-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.н.ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, В.*******, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.н.ц шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож гаргасан тайлбартаа: Миний бие анх Авто тээврийн төвийн Увс аймгийн салбарт 2009-2010 онд тээвэр зохицуулагчаар, 2010-2013 онд тээвэр бүртгэлийн мэргэжилтэн, 2013-2016 онд Увс аймгийн Авто тээврийн салбарын даргаар, 2016 оны 12-р сараас одоог хүртэл тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. Ажиллах хугацаанд Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвийн дотоод аудит, Увс аймгийн аудитын байгууллагаас удаа дараа тогтмол шалгалтанд хамруулж, шалгалтаар ямар нэг алдаа зөрчил дутагдалгүй ажиллаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2019 оны 06 сарын 24, 06 сарын 25-нд Дотоод аудитаас шалгалт ирж, 2019 оны 05 сарын 01-ээс 2019 оны 06 сарын 25-ны дотор нийтдээ 1114 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, номер дугаар олгосон материалаас 28 материалд алдаа байна гэсэн жагсаалт гаргаж,арилгах шаардлагатай гэж дүнгээ танилцуулж гарын үсэг зуруулсан. Тухайн үед гарын үсэг зурахдаа 28 зөрчлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, шалгуулсан гэдэг дээр мөн алдаа дутагдлыг арилгаж болно гэсний үндсэн дээр гарын үсэг зурсан. Гэтэл Авто тээврийн үндэсний төвийн даргын 2019 оны 07 сарын 16-ны өдрийн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай Б315 дугаартай тушаалаар ажлаас халахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тушаалыг хүчингүй болгож, Н.н.цыг Увс аймгийн авто тээврийн төвийн тээвэр бүртгэлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б315 дугаартай тушаалыг хүчингүй болгох дараах үндэслэлүүд байна.

1.Хариуцагч А.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:1. ...Н.н.ц нь дотоод хяналт шалгалтаар удаа дараа тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журам зөрчиж бүртгэл хийсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд уг зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг" гэжээ.

Увс аймгийн автотээврийн төвд хяналт шалгалт хийсэн ажлын хэсэг 2019 оны 05 сараас 2019 оны 06 сарын тээврийн хэрэгслийн өмчлөгчийн шилжилт хөдөлгөөнд хийсэн 28 тээврийн хэрэгслийн баримт бичиг зөрчилтэй байна гэж үзээд, уг алдаа дутагдлыг арилгуулахаар ажлаа шалгуулсан Н.н.цт танилцуулж, гарын үсэг зуруулсан байдаг. Харин 2019 оны 07 сарын 05-ны өдөр Захиргаа, сургалт, хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн Санал хүргүүлэх тухай бичигт:Тээврийи хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтэн Н.н.ц Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 09 сарын 06-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн улсын дугаар олгох журам-ын 6.2.1, 6.2.3, 6.2.4, 6.2.6 дахь хэсгүүдийг тус тус зөрчиж ажилласан ба А.А-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3.18.8 дахь заалтыг зөрчсөн байна. Иймд Н.н.цт Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, А.А \ТӨҮГ\-ийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу захиргааны хариуцлага тооцуулахаар санал хүргүүлжээ. А.А-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.8-д: Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан ажилтнаар баталгаажуулж авна. Зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад тайлбар гаргах эрхтэй гэж заасан боловч ажлаа шалгуулсан Увс аймгийн Автотээврийн төвийн тээвэр бүртгэлийн мэргэжилтэн Н.н.цт уг эрхийнхээ дагуу тайлбар, санал хүсэлт гаргах боломж, цаг хугацаа олгоогүй, журамд заасан эрхийн эдлүүлээгүй.

2. Хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно гэсэн нь;

Н.н.цыг Увс аймгийн Автотээврийн төвийн тээвэр бүртгэлийн мэргэжилтний ажлаас халах Б\315 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.8 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.22 дахь заалтуудыг үндэслэжээ. Ажлын хэсэг ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцсон нь тодорхойгүй бөгөөд дээрх заалтуудын аль хэсэгт ямар зөрчил хамаарч байгаа нь ойлгомжгүй, ноцтой зөрчилд хамаарахгүй үндэслэлээр Н.н.цыг ажлаас халах тухай Б\315 тоот тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3.Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б\315 тушаалыг хүчингуй болгох үндэслэл нь:, Шалгалтын ажлын хэсэг: 6.25-нд:Шалгалтаар 28 алдаа дутагдлыг арилгуулах шаардлагатай гэж танилцуулсан 07.05-нд:Саналдаа сайдын 192 тушаалаар баталсан Автотээврийн хэрэгслийн улсын дугаар олгох журмын 6.2.1, 6.2.3, 6.2.4, 6.2,6 зөрчсөн, Дотоод журмын 3.18.8 заалтыг зөрчсөн Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу захиргааны хариуцлага тооцуулах саналтай байна гэжээ. Шалгалт удирдамжийн дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчийн шилжилт хөдөлгөөн хийсэн баримт бичигт шалгажээ. Журмын 2.2-т заасан 6 төрлийн бүртгэлээс 2.2.2-төмчлөгчийн бүртгэл-ийн баримт бичгийг хамааруулжээ.-дээрх журамд 6.2.1, 6.2.3, 6.2.4-д Явуулын дугаар олгох, автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн сан бүрдүүлэх, лавлагаа өгөх гэсэн тохирохгүй заалт 6.2.6 гэх заалт байхгүй ийм зөрчилтэй. -3.18.8-д хуурамч баримт бичиг үйлдсэн үйлдэхэд оролцсон гэх үйлдлийн алинд хамааруулсан нь тодорхойгүй, хуурамч хууль бус болох нь тогтоогдоогүй. Гаргасан саналын хүрээнд шийдвэрлээгүй. Дотоод журмын заалтаар хариуцлага тооцуулах санал гаргасан. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзээгүй.

4. Нэхэмжлэгч Н.Цогтг-Очирыг Увс аймгийн Автотээврийн төвийн тээвэр бүртгэлийн мэргэжилтний ажлаас халах Б\315 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх,улсын дугаар олгох журам, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.8 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.22 дахь заалтуудыг үндэслэлээ болгосон.

а\ Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,4.Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор хуульчилсан.Н.н.цтой 2017 оны 2 сарын 1-ий өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан.Гэрээний 4.3.-т дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно гэж, 1.-д: Байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан, 22-т: Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журмыг зөрчиж бүртгэл хийсэн гэсэн.

б\ Хөдөлмөрийн тухай хууль-ийн 131.1.3-д: ажлаас халах хэлбэрийг сонгожээ. -аливаа зөрчилд бус зөвхөн ноцтой шинжтэй зөрчилд хэрэглэнэ. Хуулийн 131.1.1-д сануулах-ялимгүй, жижиг зөрчлийг анх удаа гаргасан, мөн хэлбэрийн зөрчлийг дахин гаргасан, 131.1.2-т цалин хөлс бууруулах-хүндэвтэр, өмнө нь жижиг зөрчил гаргасан ажилтан дахин зөрчил гаргах. зөрчлийн улмаас ажил олгогчид эд хөрөнгийн болон бизнесийн нэр хүндэд сөрөг нөлөөлөх ёс зүйн хохирол учрах зэрэг үр дагавар бүхий зөрчлийг хүндэвтэр зөрчилд хамааруулан зөрчлийн шинж байдлаас шалтгаалан хувь хэмжээг тогтоох нь зөв.

Зөрчлийн шинж байдал хор уршиг, үр дагаврыг тооцоогүй, сахилгын хуульд заасан хариуцлагын хэлбэрийг зөв сонгон хэрэглээгүй.

в\ Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.8, 5.1.3 заалтуудыг үндэслэсэн.

3.18-д: Сахилгын ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ба дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно гэж тусгасан.

3.18.1-д Байгууллагын дотоод журмын заалт, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан, хууль тогтоомж, дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан

3.18.8-д Ажилтан албан хаагч хуурамч баримт бичиг тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн болон Монгол улсад орж ирсэн оныг өөрчлөх, архивын нотлох баримт бичгийг санаатайгаар устгах, хууль бус бүртгэл хийх, мэдээллийн санд хуурамч мэдээлэл оруулах, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг тоног төхөөрөмж ашиглахгүйгээр, стандартын шаардлага хангахгүй, үзлэгт хамруулахгүйгээр дүгнэлт гаргасан, хуурамч тийз, тасалбар бичсэн, тасалбар бичээгүй зэргээр\ үйлдэхэд оролцсон, үйлдсэн нь тогтоогдсон бол

Хуурамч баримт бичиг, хүуль бус бүртгэл хийх нь тогтоогдоогүй.

5.1.3-т: Хууль, тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөн ажиллах 11.6-д зааснаар 11.6.1, 6.4, 6.6, 6.11, 6.19, 6.21, 6.22, 6.23 заалтууд нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно гэж заажээ.

Эдгээр нь үйлдэл, эс үйлдэхүй нь ноцтой зөрчилд хамаарагдахгүй байна.

Дүгнэлт:-Ажлаас халах шийтгэлийг хэрэглэх гол үндэслэл нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргах явдал.

-урьд нь ялимгүй буюу жижиг зөрчлийг давтан /2 ба түүнээс дээш/ удаа дараа /3 ба түүнээс дээш/ гаргаж байсан ажилтны энэ удаагийн зөрчилд халах шийтгэлийг оногдуулах үндэслэл болно.

-гаргасан зөрчлийн шинж байдалд сахилгын шийтгэлийн хэлбэр нь тохирсон байна. -сахилгын зөрчлийн шинж чанар.үр дагаврыг харгалзан үзнэ.

-УДШ-ийн 2006 оны 33 тогтоолын 15.4.2-т: ноцтой зөрчил тайлбарлахдаа:

Ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн болон ажил хэргийн хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар буй болгосон, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байна. Ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тогтоож уг зөрчлийн тохиолдол бүрийг Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна

- ажил олгогчид хор уршиг учруулсан учруулж болохоор байсан шинжээрээ жижиг,ялимгүй,ноцтой

А.А-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.8-д ....зөрчил гаргасан ажилтнаар баталгаажуулж авна. Зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад тайлбар гаргах эрхтэй гэж заасан боловч Н.н.цт уг эрхийнхээ дагуу тайлбар, санал хүсэлт гаргах боломж, цаг хугацаа олгоогүй, журамд заасан эрхийн эдлүүлээгүй байна.

5. Хугацааны хувьд үзвэл:

2019.06.24-25-ны хооронд ажил шалгасан

06.25-нд шалгалтаар илэрсэн алдаа дутагдлыг засаж арилгуулах шаардлага гэж танилцуулж гарын үсэг зуруулсан

07.05-нд буюу 5 өдөр Захиргаа сургалт хүний нөөцийн хэлтэст саналаа хүргүүлсэн Хадам ээж нас барсан чөлөөний өргөдөл бичиж өгсөн \07.04\

07-06, 07 -хагас бүтэн сайн буюу амралтын өдөр 07.08- гачигдалтай

07- 9, 10, 11- Увс аймгийн баяр наадам 07-11, 12, 13 Улсын баяр наадам 07.14 бүтэн сайн өдөр буюу амралт

7.15-д ажил цуглаад 16-нд халах тушаалаа гаргаж 17 ажил хүлээлцэхээр заасан.

6.Зөрчлийн тухайд:

-Татвар төлөлтийг онлайнаар харж бүртгэх, гэрчилгээнд бичилт хийхээ больсон \2019.03 сараас\ 192 баталсан журмын Өмчлөгчийн бүртгэл\ 5.2-д: татвар төлсөн байх, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх тухай заасан Шалгалтаар өмчлөгчийн шилжилт хөдөлгөөн хийсэн баримт бичгүүдэд шалгалт хийсэн байдаг.

Гэтэл өмчлөгч болох гэж байгаа хүн бүртгүүлж гэрчилгээ авсны дараа татвар төлөх, даатгал хийх эрх үүснэ.

- Дутуу үзсэн, өмнөх даатгалын гэрээний хугацаа дуусаагүй, өөр газар гарын үсэг зурагдсан, нэг байгууллага олон машин бүртгүүлэхэд 1 л бичиг ирүүлсэн тамгатай бичиг хараагүй, татвар даатгалын баримтууд байсан, хотын машины дугаартайгаа яваад номер авчихаад ирж хуучин дугаараа хураалгасан, 2 машинтай хүн нөгөө машиныхаа даатгалын гэрээг андуураад өгөх, нөхөж олгохдоо дотоод сүлжээгээр зарлуулдаг гэх мэт зүйлийг нягтлан үзэхгүйгээр ноцтой зөрчилд хамааруулсан.

-28 алдаа дутагдлын аль зөрчил нь гаргаагүй, өөрөөр хэлбэл зөрчил гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна

- Хариуцлага нь тохироогүй. Эцэст ньА.А ҮТӨҮГҮ-ийн захирал Б.Гүрсоронзон 2019 оны 07 сарын 16-ны өдрөр Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б\315 тоот тушаалыг хүчингүй болгож, Н.н.цыг Увс аймгийн Автотээврийн төвийн тээвэр бүртгэлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Увс аймгийн Авто тээврийн төв дээр хийгдсэн шалгалт Авто тээврийн үндэсний төвийн удирдамжийн дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчийн шилжилт хөдөлгөөний баримт бичгийн хүрээнд л хийгдсэн гэж үзэж байна. Авто тээврийн бүртгэл хөтлөх журамд 6 төрлийн бүртгэл байдаг. Шалгалтын хэсэг нь журмын 2.2.2-т заасан өмчлөлийн бүртгэлийн бичиг баримтыг хамааруулсан. 2019 оны 07 сарын 05-ны өдөр Авто тээврийн үндэсний төвийн шалгалтын хэсэг болох шалгалт хийсэн бүрэлдэхүүн тухайн байгууллагынхаа захиргаа сургалт, хүний нөөцийн хэлтэст саналаа хүргүүлсэн. Энэ саналд Зам, тээврийн сайдын 2018 оны 192 дугаар тушаалаар баталсан Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 6.2.1, 6.2.3, 6.2.4, 6.2.6 тус тус зөрчсөн. Дотоод журмын 3.18.8 заалтыг зөрчсөн. Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу захиргааны хариуцлага тооцох саналтай гэсэн байна. Энэ саналыг Авто тээврийн үндэсний төвийн захирал, тухайн байгууллагын хүний нөөцөд явуулж, захиралдаа танилцуулж шийдвэрлүүлсэн гэж ойлгож байна. Ингэж шийдвэрлэхдээ энэ шалгалтын хүрээнд гарсан алдаа дутагдал гэж үзсэн зүйлийг хууль тогтоомж журмын заалтыг санал хүргүүлэх хуудсандаа тодорхой бичсэн. Гэтэл ажлын комисс саналаа тухайн журмын 6.2.1, 6.2.3, 6.2.4-т зааснаар гэж байгаа боловч тэр журамтай нь танилцахаар явуулын дугаар олгох, автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн сан бүрдүүлэх, лавлагаа өгөх заалт байгаа. Нэхэмжлэгч Н.н.цын гаргасан зөрчилд хамаарахгүй заалтаар санал гаргасан. Мөн журмын 6.2.6 гэдэг заалт байхгүй. Шалгалтын зөрчсөн гэж үзэж байгаа нь дотоод журмын 3.18.8-т хуурамч бичиг баримт үйлдсэн гэж заасныг дурдсан нь ямар бичиг баримт хуурамчаар үйлдэгдсэн гэдгийг албан ёсоор тогтоосон байх ёстой. Энэ саналын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шалгалтын комиссын хөдөлмөрийн дотоод журамд заасан захиргааны хариуцлага тооцох гаргасан саналыг үндэслэж 2019 оны 07 сарын 15-ны өдөр Б315 тоот тушаал гаргасан байна. Саналын үндэслэл, тушаалын үндэслэл өөр өөр болоод байна. Тушаалдаа юуг үндэслэсэн бэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ноцтой зөрчил гэж үзэж хариу тайлбар гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.8 заалт хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.22-т заалтыг үндэслэл болгосон. Шалгалтын комиссын гаргаад байгаа санал нь энэ тушаалын үндэслэл болоод байгаа заалтууд нь өөр өөр агуулгатай. Б/315 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульчилсан. Н.н.цтой 2017 оны 02 сарын 01-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ хөдөлмөрийн гэрээний 4.3-т дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Шалгалтын комиссын гаргаад байгаа зөрчил болохоор дотоод журамд заасан. Гэтэл тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан энэ зөрчлийг гаргасан гэж шалгалтын комисс дүгнээгүй байдаг. Хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д зааснаар ямар зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулж үзэх бэ гэхээр байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж үйл ажиллагаанд хаш үйл ажиллагаа явуулсан гэсэн ноцтой зөрчлийн нэг хэсэг, мөн Хөдөлмөрийн гэрээний 4.3.22-т тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм журмыг зөрчиж бүртгэл хийсэн гэсэн ерөнхий заалт, хариуцагч ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзээд байгаа гэдэг нь ойлгомжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т ажлаас халах үндэслэлийг баримталсан. Тухайн хүний гаргасан зөрчлийн шинж бүртгүүлж байгаа иргэдэд хохирол учруулсан байдлыг харж үзэх ёстой. Зөрчлийг тогтоосны үндсэн дээр арга хэмжээг ялгаж авах ёстой гэдгийг Хөдөлмөрийн тухай хуульд хуульчилж өгсөн. Үүнд сануулах, цалин хөлсийг бууруулах, энэ байдлыг харгалзаж үзээгүй. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой гэж үзэх зөрчил нэг бүрийг нэрлэн заах ёстой, заагаагүй.Тушаал хуульд заасан үндэслэл бүхий гаргах шаардлага хангаагүй. Ажил олгогчид ямар ч хор уршиг учраагүй. Сахилгын шийтгэлийн үндэслэлийг заавал шалган тогтоох ёстой, тийм зүйл байхгүй. Тайлбар санал хүсэлт гаргах хугацаа ч олгоогүй. Хамгийн гол үндэслэл нь ноцтой зөрчил тогтоогдоогүй алдаа ноцтой зөрчил болохгүй, эсвэл урьд нь 2 ба удаа дараа гаргасан зөрчил нь ажлаас халах үндэслэл болно. Цаг хугацааны хувьд 2019 оны 06 сарын 24-25-нд шалгасан, ар гэрийн гачигдлын улмаас 7 сарын 3-д чөлөөний хүсэлт өгөөд 7 сарын 4-д хүн нас барсан, 2019 оны 07 сарын 05-ны өдөр шалгалтынхан санал хүргүүлсэн байдаг. 2019 оны 07 сарын 07,8 гачигдалтай үе таарсан. 2019 оны 07 сарын 9-14-д Увс аймгийн Улсын наадам болсон, амралтын өдрүүд байна. 2019 оны 03 сараас онлайн үйлчилгээ эхэлсэн байдаг. Онлайнаар орж хардаг, татвар төлсөн баримт хавсаргахыг шаардаж байгаа, онлайнаар бол төлсөн байдаг. Гэтэл шалгалтын жагсаалтад дурдсан зөрчил гэх бүртгэл доторх өмчлөгч, татварын асуудлууд зарим нь баримт байхад байхгүй гэсэн, гарын үсгээ өөр газар зурсан байгааг хараагүй, ийм асуудлуудыг нягталж шалгаагүй, онлайнаар хараад Улсын бүртгэл хөтлөх улсын батлагдсан журам-ын даатгуулсан байх, өмчлөгч машины даатгалаа төлснийг шалгалтын хэсэг дутуу бичсэн байгааг хэлсээр байхад жагсаалтад оруулсан ч байдаг. Хуучин өөр журмаар явдаг байсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.н.ц нь А.А ТӨҮГазарт холбогдуулж ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэл гаргасанд хариу тайлбар гаргаж байна.

АТҮТ ТӨҮГазрын гүйцэтгэх захирлын 2019 оны 7 сарын 16 өдрийн Б/315 тоот тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Чөлөөлөх үндэслэл нь тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.8, 5.1.3,11.6.1,11.6.4, 11.6.6, 11.6.11, 11.6.19, 11.6.21, 11.6.22, 11.6.23, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.22, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйлийн 40.1.4 дэх заалт. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 сарын 3 өдрийн 33 тоот тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан.15.4.Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан"гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бур тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.,

15.4.1. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.

15.4.2. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.

8.3.Мөн хэсэг дэх "түүнд хүлээлгэх хариуцлага" гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл, 134, 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хязгаарлагдмал ба бүрэн хариуцлага хамаарах бөгөөд ажилтан контрактад тусгагдсан үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйд гэм буруутай байх нөхцлийн аль хэлбэрт нь сахилгын ямар шийтгэл ногдуулах болон бусад хариуцлагыг ямар хэмжээгээр хүлээлгэхийг талууд контрактаар тохиролцон тогтооно. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 зүйлийн 5.1.Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна,5.2.-т Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно,5.3.-тАвтотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон С, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна,

4 зүйлийн 4.1-д Жолоочийн даатгал нь дараах зарчимд үндэслэнэ:

4.1.1.тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах;

4.1.3.жолоочийн даатгалд даатгуулаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцохгүй байх;

Зөрчлийн тухай хуулийн 11.15 зүйлийн 8-д Жолоочийн даатгалын тухай хуулийг зөрчсөн, эсхүл хуульд заасан үүргээ биелүүлээгүй, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулсан, эсхүл улсын бүртгэлд бүртгэсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.6 зүйлийн 5-дТехникийн хяналтад ороогүй авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно,

11.Техникийн хяналтын үзлэг хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэндэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно,

12.Тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр

торгоно,

13. Авто үйлчилгээний байгууллага нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Жолоочийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг удаа дараа, ноцтой зөрчсөн бөгөөд түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан 4.3.1,4.3.22-т заасан нөхцөл байдал бий болсон байх тул хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 зүйлийн 38.1.2-т заасныг журамлаж 40 зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцалж ажлаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байна гэв.

Хэрэгт хуулийн шаардлага ханган цугларсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд талуудын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.н.ц хариуцагч А.А төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон, шаардлагаа бүрэн дэмжсэн.

Хариуцагч А.А төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч хууль журам зөрчин сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь шалгалтаар тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэстэй гэж маргав.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тухай 2019 оны 7 сарын 16-ны өдрийн тушаалд гомдлоо 2019 оны 7 сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааны дотор байх тул шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Н.н.ц нь А.Аийн Увс аймгийн Автотээврийн төвд 2009 оноос тээвэр зохицуулагч, тээвэр бүртгэлийн мэргэжилтэн, Увс аймгийн Автотээврийн төвийн дарга, 2016 оны 12-р сарын 01-ий өдрөөс тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2019 оны 7 сарын 16-ны өдрийн Б/315 дугаар Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Увс аймгийн Автотээврийн төвийн тээвэр бүртгэлийн мэргэжилтэн ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн талаар талууд маргаагүй.

Н.н.ц нь Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай 2017 оны 2 сарын 1-ний өдөр Увс аймгийн Автотээврийн төвийн тоо бүртгэлийн мэргэжилтэн ажил, албан тушаалд хөдөлмөрийн хөдөлмөрийн хэвийн нөхцлөөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан, үндсэн цалин 750 000 төгрөг, тус үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 4-р сарын А/15 дугаар тушаалаар баталсан цалингийн сүлжээнд өөрчлөлт орсон тохиолдолд ажилтны үндсэн цалинд өөрчлөлт орж болохоор тохирсон.

Талуудын хооронд бичгээр хийгдсэн хөдөлмөрийн гэрээ нь, хөдөлмөрийн харилцаа үүсгэн талууд хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр үйлдэж, эрхлэх ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, хөдөлмөрийн нөхцлийг бүрэн тусган гэрээний агуулгаа харилцан тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д заасан шаардлагыг хангасан, хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан байна.

Авто тээврийн үндэсний төвтөрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2019 оны 7 сарын 16-ны өдрийн Б/315 дугаар Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10., Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55-р тогтоолоор батлагдсан Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7, 6.12 дахь заалт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаар тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.18.1, 3.18.8, 5.1.3, 11.6.1, 11.6.4, 11.6.6, 11.6.11, 11.6.19, 11.6.21, 11.6.22, 11.6.23 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.22 дахь заалтыг тус тус үндэслэн , Н.н.ц нь Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ыг зөрчиж удаа дараа бүрдүүлбэр дутуу баримт бичгээр бүртгэл ХИЙСЭН, үүрэгт ажилдаа хайнга хандсан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөр цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбогдуулан Н.н.цтой санхүүгийн болон ээлжийн амралтын тооцоог хийж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийн, ашиглаж байсан хөрөнгө, холбогдох баримт бичиг, материалыг акт,тэмдэглэл үйлдэн хүлээн авахыг Увс аймгийн Автотээврийн төвийн даргад үүрэг болгожээ.

Тушаалд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10.гэсэн нь хуульд ийм заалт байхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 131 дүгээр зүйлийн 131.1.3.ажлаас халах, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7.Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан зохион байгуулалтын бүтцийн хүрээнд удирдах болон гүйцэтгэх ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж батлах, шаардлагад нийцсэн мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх, ажилд томилох, өөрчлөх чөлөөлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, гэрээ болон хууль тогтоомжийн хүрээнд урамшуулах, хариуцлага хүлээлгэх, 6.12.захирал нь эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, холбогдох дүрэм заавар баталж, хэрэгжилтийг зохион байгуулах, Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.18.1дотоод журмын заалт, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан, хууль тогтоомж, дүрэм журамд харш үйл ажиллагаа явуулсан, 3.18.8. Ажилтан, албан хаагчид хуурамч баримт бичиг /тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн болон Монгол Улсад орж ирсэн оныг өөрчлөх, архивын нотлох баримт бичгийг санаатайгаар устгах, хууль бус бүртгэл хийх, мэдээллийн санд хуурамч мэдээлэл оруулах, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг тоног төхөөрөмж ашиглахгүйгээр, стандартын шаардлага хангаагүй, үзлэгт хамруулахгүйгээр дүгнэлт гаргасан, хуурамч тийз, тасалбар бичсэн, тасалбар бичээгүй зэргээр/ үйлдэхэд оролцсон, үйлдсэн нь тогтоогдсон бол, 5.1.3хууль тогтоомж дүрэм журмыг чанд мөрдөн ажиллах, 11.6.1албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 11.6.4 хууль тогтоомж дүрэм журам илт зөрчсөн, хууль бус үйлдэл хийсэн, 11.6.6хэвлэмэл хуудсыг өөр зориулалтаар хууль бусаар ашигласан, хуурамч баримт бичиг, материал үйлдсэн, 11.6.11байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан дүрэм журам зааврыг зөрчсөн, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан, 11.6.19холбогдох хууль тогтоомж,журамд заасан бүрдүүлбэр дутуу материал хүлээн авч, улсын бүртгэл хөтлөх болон илт хуурамч нотлох баримтаар бүртгэх, 11.6.21тээврийн хэрэгслийн бүртгэлийн архивын болон цахим сан, нотлох баримтаас илт зөрүүтэй бүртгэл хийх, 11.6.22.Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хууль бусаар засвар, өөрчлөлт, нэмэлт хийх, мэдээллийг хасах, устгах, хууль бус мэдээлэл шивж оруулах, мэдээллийн нэгдсэн санд өөрт олгогдсон эрхээс бусад эрхээр хандах, бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд ажиллах журмыг ноцтойгоор зөрчих, 11.6.23.Албан тушаалын байдлаа урвуулах буюу хэтрүүлэх, үүрэгт ажилдаа хайнга хандах, хууль бусаар бусдаас төлбөр торгууль авч ашиглах, хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.22 заалт гэсэн нь гэрээнд ийм заалт байхгүй байна. Харин Н.н.цтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр гэрээг дуусгавар болгох, цуцлах хэсгийн 4.3.сахилгын ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ба дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно. Үүнд;1.байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм журамд харш үйл ажиллагаа явуулсан, 22.тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм журмыг зөрчиж бүртгэл хийсэнгэсэн зохицуулалтуудыг баримталж, Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ыг зөрчиж удаа дараа бүрдүүлбэр дутуу баримт бичгээр бүртгэл хйисэн, үүрэгт ажилдаа хайнга хандсан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Энэ тушаалд Н.н.цыг буруутган дурдаж буй үндэслэлүүдээ хариуцагч тал нотолж /хэргийн 61-62дахь тал/ Увс аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн өдөр тутмын ажилд хийсэн шалгалт Улаангом 2019 он 6 сарын 25 гэсэн огноо бичигдсэн, танилцсан ажлын хэсгийн дарга, шалгасан ТХБХ-ийн мэргэжилтэн, шалгуулсан Увс аймгийн Автотээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтэн гэсэн 3 хүний нэр гарын үсгийн бичвэр бүхий баримт ирүүлсэн, уг баримтад А.А тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтэн Т.Очирдарь би 2019 он 6 сарын 24-нөөс 2019 он 6 сарын 25-ны өдрүүдэд тус аймгийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтэн Н.н.цын 2019 оны 5 сараас 2019 оны 6-р сарын тээврийн хэрэгслийн өмчлөгчийн шилжилт хөдөлгөөн хийсэн баримт бичгүүдийг нягтлан шалгахад гээд 28 дугаарласан улсын дугаар бичигдсэн тээврийн хэрэгслүүдийн зөрчилтэй гээд алдаа дутагдлыг засч арилгуулах шаардлагатай гэж үзлээ гэсэн байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хууль зүйн үндэслэлийг авч үзэж дүгнэхэд;

1. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2015 оны 4 сарын 22-ны өдөр дахин олгогдсон улсын бүртгэлийн 9013201001 дугаар гэрчилгээнд Н.Пунцагийг захирлаар томилсныг 2015 оны 4 сарын 6-ны өдөр бүртгэсэн, дараа нь энэхүү дахин олгогдсон гэрчилгээг олгоход эрх бүхий этгээд өөрчлөгдсөн талаар бүртгэл байхгүй, үүнээс хойш ч ямар нэг бүртгэл хийгдээгүй байх тул тус газрын эрх бүхий этгээд өөрчлөгдөөгүй гэж үзэх үндэс болно.

Харин Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2019 оны 7 сарын 16-ны өдрийн Б/315 дугаар Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай захирлын тушаалыг захирал Б.Гүрсоронзон гэж гаргасан нь эрх бүхий этгээд гаргасан гэх үндэслэл нотлогдохгүй, шүүх талуудын мэтгэлцээнд оролцох эрх боломжоор 2019 оны 8 сарын 06 буюу 15-ны /хэргийн 14-20дах тал/ өдрөөс одоог хүртэл хугацаанд бүрэн хангасан болох нь ажиллагааны баримтууд нотолно.

Хариуцагч тус газрын захирал Б.Гүрсоронзон болох талаар баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан хуулиар хүлээсэн шаардлагаа өөрөө нотлох үүргээ хариуцагч тал биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болно.

2. Хөдөлмөрийн гэрээнд Н.н.цыг Увс аймгийн Автотээврийн төвийн тоо бүртгэлийн мэргэжилтэн ажил, албан тушаалд ажиллуулсан байхад, 2019 оны 7 сарын 16-ны өдрийн Б/315 дугаар захирлын тушаалд Увс аймгийн Автотээврийн төвийн тээвэр, бүртгэлийн мэргэжилтэн Н.н.цын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь тушаал буруу гарсан байна.

Ажил хүлээлцсэн тухай/хэргийн 71-73дахь тал/ Увс аймгийн Автотээврийн төвийн тоо бүртгэлийн мэргэжилтэн Н.н.цын ажил хүлээлцсэн тэмдэглэлд 2019 оны 7 сарын 19, эд хөрөнгийн тооллогын ба хүлээлцэх бүртгэлд 2019 оны 7 сарын 17 гэж байгаа нь 2019 оны 7 сарын 19-ний өдөр ажил хүлээлцэж дууссан гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана., 43.2.Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.гэж заасан, тушаалд ажил хүлээлцэх хугацааг заагаагүй нь хууль бус байх ба 2019 оны 7 сарын 19-ний ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шаардаагүй, ажлаас халагдахад олгосон ээлжийн амралтын олговорт маргаагүй.

3. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм.

Сахилгын зөрчил эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны гаргасан сахилгын зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

Ноцтой зөрчил нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, ажилтны өөрийнх нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш, үйлдэл, эс үйлдэл байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 2 тал тухайн ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан яг ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх нь хуулийн агуулга болно.

Талуудын мэтгэлцээн, нотолгооны хэрэгслүүдээр Н.н.цын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын заалтаар хүлээсэн үүрэг хэрхэн зөрчигдсөн болохыг зааж, тодорхойлсон баримтгүй байна.

Хөдөлмөрийн гэрээ/хэргийн 10-12, 28-29дөх тал/-нд тушаалд дурдсан 4.3.1.., 4.3.22 гэх заалт байхгүй, хөдөлмөрийн гэрээний 4.дөх гэрээг дуусгавар болгох, цуцлах хэсгийн 4.3.-т сахилгын ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ба дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно. Үүнд; 1.байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм журамд харш үйл ажиллагаа явуулсан, 22.тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм журмыг зөрчиж бүртгэл хийсэн гэсэн зохицуулалтуудыг баримталж, Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ыг зөрчиж удаа дараа бүрдүүлбэр дутуу баримт бичгээр бүртгэл хийсэн, үүрэгт ажилдаа хайнга хандсан сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцохыг зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх нь хуульд нийцнэ.

Иймд Н.н.цын сахилгын зөрчил болох гэм буруутай хэзээний ямар үйлдэл, эс үйлдэхүй нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан, гэрээний 4.дөх гэрээг дуусгавар болгох, цуцлах хэсгийн 4.3.-ийн 1.-д заасан, байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм журамд харш үйл ажиллагаа явуулсан, 22.-т заасан тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм журмыг зөрчиж бүртгэл хийсэнгэсэн зөрчлүүдийн аль зөрчил болох, хэзээ үйлдсэн ямар бүртгэл нь Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ыг зөрчиж удаа дараа бүрдүүлбэр дутуу баримт бичгээр бүртгэл хийсэн үүрэгт ажилдаа хайнга хандсан сахилгын хариуцлага хүлээх зөрчил болох нь тодорхойгүй, ойлгомжгүй жагсааж бичсэн тэмдэглэл нь ажилтны гэм бурууг тодорхой бүрэн нотлохгүй байна.

Нэхэмжлэгчийн маргаж буй заримыг дутуу харсан, өөр хүний бүртгэсэн бүртгэл байсан, шалгаж байхад нь дутуу гэсэн баримтуудыг хүн нь авчирч өгснийг шалгагч өөрөө харсан хэдий ч хасаагүй, энэ талаараа тайлбарлах боломж олгоогүй гэсэн маргаж буй тайлбарыг үгүйсгэсэн, ажилтны гэм бурууг шалган тогтоосон ажиллагаа байхгүй байна.

А.Атөрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам/хэргийн 31-59дөх тал/-ын 11.8-д Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтооно, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан ажилтнаар баталгаажуулж авна. Зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад тайлбар гаргах эрхтэй гэж заасан заавал шалгаж тогтоох, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан ажилтнаар баталгаажуулах, зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад тайлбар гаргах ажиллагаа хийгдээгүй, Н.н.цт уг эрхийнхээ дагуу тайлбар, санал хүсэлт гаргах боломж, цаг хугацаа олгоогүй, журамд заасан эрхийн эдлүүлээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үгүйсгэгдэхгүй байна.

Уг ажлын байранд өдөр тутмын үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтын зорилго, хэрхэн шалган тогтоох, эрх бүхий этгээдээс өгсөн чиглэл удирдамж юү болох, хэн ямар ажил үүрэг хүлээлгэн шалгалтыг хэсгийг томилсон зэрэг нь баримтгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 11 дэх Хөдөлмөрийн сахилгын шийтгэл хэсэг 11.6.28-д сахилгын шийтгэл оногдуулах тухай санал тайлбар мэдээллийнхээ үндэслэлийг гаргах, 11.11-д зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулнагэж зохицуулсан байхад нэхэмжлэгчийг шалгасан 2 ажилтан саналынхаа үндэслэлийг нотлоогүй, хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох эсэх нь баримтгүй тул хөдөлмөрийн дотоод журам хэрэгжээгүй, хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаанд эсэх нь мэдэгдэхгүй байна.

Энэ нь алдаа гаргасан гэсэн бичвэр тэмдэглэл саналд дурдсан үйлдэл эс үйлдэхүйгээр Н.н.цыг сахилгын ноцтой зөрчилд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх ба Авто тээврийн үндэсний төвтөрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2019 оны 7 сарын 16-ны өдрийн Б/315 дугаар Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай захирлын тушаал хуулийн үндэслэлгүй, хуульд нийцээгүй хууль бус байна.

Ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болох бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар цаашид үр дагавар үүсгэхгүй учир тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй болно.

Сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл болох сахилгын зөрчил гэж үзэх үйлдэл эс үйлдэхүйг нэрлэсэн зүйлгүй, ажилтны гэм буруу гэж үзсэн нөхцөл шалтгаан тогтоогдсон баримт нотолгоо байхгүй, үр дагавар хор уршиг учирсан байдал тогдоогдохгүй, хөдөлмөрийн гэрээ дотоод журмын заалт хэрэгжээгүй, гэрээ цуцлах үндэслэл бий болсон гэх байдал байхгүй, шүүхэд маргаж буй нотолгоо баримтаа ирүүлэх үүргээ гүйцэтгээгүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан хуулиар хүлээсэн маргаж буй байдлаа нотлох үүргээ хариуцагч тал биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэлтэй.

Н.н.цыг эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн тушаал хууль зүйн хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Н.н.цыг Увс аймгийн Автотээврийн төвийн тоо бүртгэлийн мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.гэж зааснаар ажил олгогч ажилтны ажилгүй байсан хугацааны сар тутмын шимтгэл төлсөн тухай нөхөн бичилтийг хийх үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Н.н.цыг Увс аймгийн Автотээврийн төвийн тоо бүртгэлийн мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан, нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4., 119.5.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ