Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2020/02136

 

 

 

 

 

 

2020оны 08сарын 25дөр

 

181/ШШ2020/02136

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Г /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Э ХХК /РД:/-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 5,094,340 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч Л.*******, О.*******, гэрч Г.*******, Я.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г миний бие хариуцагч Н.Э ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, дутуу олгосон цалин хөлс болох 11,408,273 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тус иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01192 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 1687 дугаар магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01906 тоот тогтоолоор Н.Э ХХК-ийн борлуулалтын менежерийн ажилд эргүүлэн тогтоож, 2017 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24,800,000 төгрөгийг гаргуулахаар эцэслэн шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрүүдийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан биелүүлэхээр ажиллаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 05 сарын 31-ны өдрөөс 2020 оны 02 сарын 24-ний өдрийг хүртэлх 21 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25,200,000 төгрөгийг Н.Э ХХК-аас нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Нэг сарын цалин хөлстэй тэнцэх олговорт шүүхийн шийдвэрт тогтоогдсон нэг сарын цалин хөлс болох 1,200,000 төгрөгөөр тооцсон. Мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасан. 2017 оны 09 сарын 30-ны өдөр хүүхэд төрүүлэхдээ ажил олгогчийн буруугаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй хохирсон. Хэрэв хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ажил олгогч биелүүлж байсан бол миний бие тэтгэмжээ хэвийн авах байсан. Иймд жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 5,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид нийт 30,700,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан бөгөөд Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн шаардлагын хэмжээг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191, 192 дахь заалтуудыг үндэслэн 5,094,340 төгрөг болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажилгүй байсан хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах, чөлөөлөх тухай шийдвэр гарснаас эхлэн тэрхүү шийдвэрийг хүчингүй болгох, ажилтныг ажилд эгүүлэн томилох хүртэл хугацаа хамаарах тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагыг 2018 оны 05 сарын 23 өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар, бусад зардал болох 2 өмгөөлөгчийн хөлс болох нийт 6,000,000 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, өмгөөлөгчийн зардал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Гэтэл хариуцагчаас 2018 оны 12 сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж 19/01 дугаартай Ажилд эргүүлэн авах тухай тушаалыг гаргаж, нэхэмжлэгчийн өмнө нь харилцаж байсан и-мэйл хаяг руу явуулсан ба нэхэмжлэгчийн нөхөр болох нь 2019 оны 01 дугаар сарын 22-ны өдөр 9 дугаараас компанийн 7 дугаарт холбогдон шүүхийн шийдвэрээр тодорхойлогдсон 24,800,000 төгрөгийг төлөх талаар шаардах үед түүнд энэ талаар мэдэгдсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч нь өөрөө ирээгүй тул түүнийг ажилд эргүүлэн томилох ямар ч боломжгүй байсан болно. Нэхэмжлэгч нь зориуд өөрөө ингэж ирэхгүй цаг хугацааг алдуулж байгаад одоо шүүхэд үндэслэлгүйгээр хандан нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон их хэмжээний мөнгөн дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих нэхэмжлэл аргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон шүүхийн шийдвэрийн талаар шийдвэр гүйцэтгэгчээр дамжуулан шаардахдаа зөвхөн 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24,800,000 төгрөг гаргуулахыг л шаардаж байсан болно. Ажилд эргүүлэн томилуулах асуудлаа огт шаардаагүй бөгөөд дээр тайлбарласанчлан өөрөө ирээгүй болно. Дээрх байдлаар нэхэмжлэгч нь өөрөө ирээгүй эс үйлдэхүйтэй холбоотой хариуцлагыг хариуцагч биш нэхэмжлэгч өөрөө хүлээх нь шударга ёсонд нийцэх юм. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь борлуулалтын менежерийн байнгын ажлын байр бөгөөд заавал ажлын байранд биечлэн байж ажил үүргээ гүйцэтгэдэг ажлын байр юм. Ажил дээр ирэхгүйгээр хувийн ажлаа хийгээд. түүнчлэн ажил олгогчтой нэг ч удаа утсаар болон и-мэйлээр холбогдохгүй, нэг ч заавар зөвлөгөө авахгүйгээр, сураггүй алга болсон мэт ор мөргүй алга болж хийж гүйцэтгэдэг ажил огт биш бөгөөд тийм ямар ч боломжгүй юм. Үүний нэг нотолгоо нь нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сараас хойш 2020 оны 05 дугаар сар хүртэл буюу бүтэн 2 жилийн хугацаанд ажилдаа орохоор ирээгүй, энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэгчээр дамжуулан шүүхийн шийдвэрээс зөвхөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24,800,000 төгрөг гаргуулахыг л шаардаж байсан болно. Ажилд эргүүлэн томилуулах асуудлаа огт шаардаагүй бөгөөд дээр тайлбарласанчлан өөрөө ирээгүй болно. Түүнчлэн өмгөөлөгч нь өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхдээ талууд хөлсийг гэрээгээр харилцан тохиролцож. ингэхдээ иргэний эрх зүйн харилцааны буюу гэрээний эрх зүйн чөлөөт байдлын зарчим дээр үндэслэн хийгддэг бие даасан тусдаа иргэний эрх зүйн харилцаа бөгөөд нэхэмжлэгчээс өмгөөлөгч авах эсэх, эсхүл арван өмгөөлөгчтэй гэрээ байгуулах эсэх нь түүний өөрийнх нь хүсэл зоригийн дагуу хийгддэг түүний эрхийн асуудал юм. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч авах нь нэхэмжлэгчийн үүрэг биш тул өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжлэлийн шаардлагад оруулан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Н.Э ХХК-д холбогдуулан 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 5,094,340 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Г нь Н.Э ХХК-ийн Осим брэндийн борлуулалтын менежерийн ажлын байранд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөн, улмаар шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаар шийдвэр /хх-10-13 тал/-ээр Ч.Гг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дахь заалтад Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу Ч.Гг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг түүний ажил олгогч Н.Э ХХК заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаар шийдвэрийг эс биелүүлж, ажилд эгүүлэн тогтоогоогүй гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 19/01 дугаартай Ажилд эгүүлэн авах тухай тушаал /хх-32 тал/-аар урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон боловч нэхэмжлэгч өөрөө ирж ажил үүргээ гүйцэтгээгүй учраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн ажиллагаагаар цахим шуудангийн хаягаас цахим шуудангийн хаягт 2018 оны 12 сарын 31-ний өдрийн 15.08 минутад Сайн байна уу. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын дагуу Ч.Г таныг урьд эрхэлж байсан Осим брэндийн борлуулалтын менежерийн албан тушаалд эргүүлэн томилсон тухай Н.Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал хавсралтаар хүргүүлж байна. Н.Э ХХК-ийн Наран молл дэлгүүрийн 1-р давхарт байрлах электрон барааны дэлгүүр дээр ирж хөдөлмөрийн гэрээ байгуулна уу. Нэмж тодруулах зүйл гарвал 99992425 дугаараар холбогдон асууна уу. Хүндэтгэсэн Мөнх-Од гэсэн агуулга бүхий захидал илгээгдсэн байх ба захидлын хавсралтаар Н.Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 19/01 дугаартай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтыг үндэслэн Тушаах нь: 1. Чимэдрэнцэн овогтой Гүнжидмааг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан албан тушаал болох Н.Э ХХК-ийн Осим брэндийн борлуулалтын менежерийн ажилд томилсугай. 2. Ч.Ггийн үндсэн цалинг 1,200,000 төгрөгөөр тогтоож, мөрдөж тооцож олгохыг ерөнхий нябо-д зөвшөөрсүгэй. 3. Тушаалыг дээрх ажилтанд танилцуулахыг ерөнхий нябо-д үүрэг болгосугай гэсэн агуулга бүхий Ажилд эгүүлэн авах тухай тушаалыг илгээсэн болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь цахим шуудангийн хаяг түүний ашигладаг цахим шуудангийн хаяг мөн гэдгийг зөвшөөрч байх боловч цахим шуудангийн хаягаас 2018 оны 12 сарын 31-ний өдөр дээр дурдсан агуулга бүхий захидал ирээгүй гэж маргасан боловч тайлбараа баримтаар нотлоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн үзлэгийн ажиллагаагаар Наран трэвел ХХК-ийн байрны 4 давхарт байрлах компанийн дотоод утасны серверт 2019 оны 01 сарын 22-ны өдөр 9 дугаараас 7 дугаарт 14.45 цагт 322 секундын холболт хийгдсэн болох нь тогтоогдсон.

7 дугаар нь Н.Э ХХК-ийн эзэмшлийн дугаар болох нь Мобиком корпораци ХХК-ийн 2020 оны 05 сарын 06-ны өдрийн тодорхойлолт /хх-115 тал/-оор, 9 дугаар нь нэхэмжлэгч Ч.Ггийн нөхөр ын эзэмшдэг дугаар болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Батлан даалт гаргах нь нэртэй баримт /хх-33 тал/-аар тус тус тогтоогдсон.

Хариуцагч нь 2019 оны 01 сарын 22-ны өдөр 9 дугаараас 7 дугаарт 14.45 цагт 322 секундын яриа хийгдсэн бөгөөд энэ ярианы үед Ч.Ггийн нөхөр т Ч.Гг ажилд эгүүлэн томилсон талаар мэдэгдсэн гэсэн тайлбарыг гаргадаг бол нэхэмжлэгч нь тухайн яриа болох үед нөхрийнхөө хажууд байсан ажилд эгүүлэн томилсон талаар мэдэгдээгүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Я.******* нь шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ Н.Э ХХК-ийн захирал *******той нэг өрөөнд хамт суудаг бөгөөд 2019 оны 01 сарын 22-ны өдөр утсаар ярьж байхад нь цуг сууж байсан бөгөөд шүүхийн шийдвэр гарсан, мөнгө төгрөгийг нь өгнө, ажилд орох шийдвэр нь гарсан гэсэн зүйл ярьж байсан гэж мэдүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч нар хүлээх бөгөөд хариуцагч Н.Э ХХК нь Н.Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 19/01 дугаартай Ажилд эгүүлэн авах тухай тушаалаар Ч.Гг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан албан тушаал болох Н.Э ХХК-ийн Осим брэндийн борлуулалтын менежерийн ажилд томилж, тушаалын талаар Ч.Гд цахим шуудангийн хаягаас цахим шуудангийн хаягт 2018 оны 12 сарын 31-ний өдрийн 15.08 минутад захидал илгээн мэдэгдсэн, 2019 оны 01 сарын 22-ны өдөр 9 дугаараас 7 дугаарт 14.45 цагт хийгдсэн 322 секундын ярианы үед Ч.Ггийн нөхөр т Ч.Гг ажилд эгүүлэн томилсон талаар мэдэгдсэн болох нь үзлэгийн ажиллагаагаар бэхжүүлсэн баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан захидал түүний цахим шуудангийн хаягт ирээгүй, түүний нөхөр тай утсаар ярих үед ажилд эгүүлэн томилсон талаар мэдэгдээгүй гэх тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Ч.Гг Н.Э ХХК-ийн Осим брэндийн борлуулалтын менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаар шийдвэрийг Н.Э ХХК нь хожим биелүүлсэн гэж үзэх ба цахим шуудангаар мэдэгдсэн мэдэгдлийг цахим шуудан илгээсэн тухайн цаг үед нь шууд мэдэх боломж хязгаарлагдмал тул Н.Э ХХК-ийн зүгээс Ч.Ггийн нөхөр т Ч.Гг ажилд эгүүлэн томилсон талаар мэдэгдсэн 2019 оны 01 сарын 22-ны өдөр энэ талаар Ч.Г мэдсэн байх бүрэн боломжтой гэж үзэн нэхэмжлэгчийн гаргасан 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын зарим хэсгийг буюу 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах хэсгийг хангаж, 2019 оны 01 сарын 22-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хамаарах хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 20-ны өдрийн 1687 дугаар магадлал бүхий иргэний хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01906 дугаартай тогтоол /хх-17,18 тал/-д Ч.Ггийн сарын дундаж цалин хөлсийг 1,200,000 төгрөг гэж тогтоосон байх тул уг дүнгээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг сарын 21.5 хоногт хуваан тооцож үзэхэд 55,813.9 төгрөг, үүнийг 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 168 хоногоор тооцоход 9,376,735.2 төгрөг болж байх тул хариуцагч Н.Э ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,376,735.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гд олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг буюу 23,497,651.9 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэгч Ч.Ггийн болон хариуцагч Н.Э ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Н.Э ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 5,094,340 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан.

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 412 дугаартай лагаа /хх-68 тал/-гаар 2017 оны 01 сараас 2020 оны 04 сар хүртэлх хугацааны мэдээллийг шалган үзэхэд Ч.Гд нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгогдоогүй, 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаар шийдвэрийн дагуу дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдөөгүй болох нь тогтоогдсон.

Ч.Г нь 2017 оны 12 сарын 01-ний өдөр охин г төрүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан төрсний гэрчилгээний хуулбар /хх-9 тал/-аар тогтоогдож байх бөгөөд уг цаг хугацаанд Н.Э ХХК-тай хөдөлмөрийн маргаантай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан, Ч.Ггийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Н.Э ХХК нь төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн талаар хийсэн тооцоолол /хх-86,87 тал/ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ болон хугацаанд нийцсэн байх тул хариуцагч Н.Э ХХК-аас жирэмсний болон амаржсаны тэтгэмжид олгогдох байсан 5,094,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 6,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь өмгөөллийн фирм ХХН-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-42,43 тал/ байгуулж, өмгөөллийн үйл ажиллагааны хөлс 1,000,000 төгрөг байх, хөлсийг шүүх хуралдаанаас өмнө төлж дуусгасан байхаар, өмгөөлөгч *******тай эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-118,119 тал/-г байгуулж, ажлын хөлс 5,000,000 төгрөг бөгөөд шүүхийн ажиллагаа дууссаны дараа хөлсийг төлөхөөр тохиролцсон байх боловч дээрх хөлсийг урьдчилан төлж, зардал гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ уг зардал нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчээс гарсан зайлшгүй зардал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан өмгөөлөгчийн хөлс 6,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч нь шүүхэд анх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25,500,000 төгрөг, авч чадаагүй тэтгэмж 5,500,000 төгрөг, нийт 30,700,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж уг шаардлагад 311,450 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь хуульд заасан хэмжээгээр төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах гэж нэмэгдүүлж, мөн авч чадаагүй тэтгэмжийн шаардлагыг 5,094,340 болгон багасгаж, өмгөөлөгчийн хөлс 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг нэмж гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэмэгдүүлсэн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан.

Хойшлуулсан тэмдэгтийн хураамжийн тухайд 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэлх ажлын 589 хоногт ногдох ажилгүй байсан хугацааны олговрын нийт хэмжээ нь 32,874,387.1 төгрөг, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 6,000,000 төгрөг, нийт 38,874,387.1 төгрөгөөс өмнө нэхэмжилсэн 30,700,000 төгрөгийг хасаж тооцоход нэмэгдсэн шаардлагын хэмжээ нь 8,174,387.1 төгрөг болж байх тул уг шаардлагад ногдох хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 145,740 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаашийдвэрлэсэнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Н.Э ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,376,735.2 төгрөгийг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид олгогдох байсан 5,094,340 төгрөгийг, нийт 14,471,075.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гд олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг буюу 23,497,651.9 төгрөгийн шаардлага, өмгөөлөгчийн хөлс 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг баримтлан 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэгч Ч.Ггийн болон хариуцагч Н.Э ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Н.Э ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2020 оны 03 сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2020 оны 05 сарын 11-ний өдөр нэмэгдүүлэн өөрчилсөн шаардлагын нэмэгдсэн шаардлагын хэмжээ болох 8,174,387.1 төгрөгт ногдох хойшлуулсан тэмдэгтийн хураамж болох 145,740 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Н.Э ХХК-аас 230,305 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гд олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР