Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/43

 

Д.М ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолтой Д.М ад холбогдох 2015000700076 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор М.Сайнзаяа, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал, хохирогч А.Б , нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ...  гэх газарт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, :  регистрийн дугаартай, Э овогт Д.М .

Шүүгдэгч Д.М  нь 2020 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаас Булган аймгийн чиглэлд **-** БУЛ улсын дугаартай, “Nissan X-Trail” загварын тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодож явахдаа Булган аймгийн ...  гэх газарт өмнөх тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд Б.Г ийн жолоодож явсан **-** ХӨҮ улсын дугаартай, “Toyota Probox” загварын, 4 том хүн, 2 хүүхэд бүхий зорчигч тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Г ийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Д.О , А.Б  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Б , Н.Б , Г.С  нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учруулж, **-** ХӨҮ улсын дугаартай, “Toyota Probox” загварын тээврийн хэрэгсэлд 8017500 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Э овогт Д.М ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-тзааснаар шүүгдэгч Д.М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгтзаасныг баримтлан шүүгдэгч Д.М аас нийт 12685313 /арван хоёр сая зургаан зуун наян таван мянга гурван зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.О т 385248 /гурван зуун наян таван мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг, хохирогч С.Б д 1849851 /нэг сая найман зуун дөчин есөн мянга найман зуун тавин нэг/ төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Н.Б н хууль ёсны төлөөлөгч Ц.Б д 1454931 /нэг сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг, хохирогч А.Б д 977783 /есөн зуун далан долоон мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Г эд 8017500 /найман сая арван долоон мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.О ийн нэхэмжлэлийн шаардлагаас 239796 төгрөгийг, хохирогч С.Б ийн нэхэмжлэлийн шаардлагаас 582600 төгрөгийг, хохирогч Г.С гийн нэхэмжлэлийн шаардлагаас 2417733 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Н.Б н хууль ёсны төлөөлөгч Ц.Б гийн нэхэмжлэлийн шаардлагаас 2694009 төгрөгийг, хохирогч А.Б гийн нэхэмжлэлийн шаардлагаас 3245840 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Г ийн нэхэмжлэлийн шаардлагаас 60600 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь өвчтэй байсан хугацааны цалин, мал маллагааны болон ямаа самнуулсаны хөлс, түүнчлэн эмчилгээ оношлогооны болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.М ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Д.М  нь Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШТ/133 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дүгээр зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Тэрээр өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, хохирогч нарын хохирол, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн арилгахаа анхан шатны шүүхийн явцад илэрхийлсэн төдийгүй шүүхээр тогтоогдсон хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч хохирогч нарт учирсан хохирлыг нэн даруй нь барагдуулсан бөгөөд хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Харин шүүх Д.М ад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан ялыг оногдуулахдаа гэмт хэрэгт нөлөөлсөн хүчин зүйл, хохирогч нарын буруутай үйлдэл, гэмт хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдлыг харгалзан үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзсэн тул давж заалдах шатны шүүхээр дахин хянуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Тухайлбал: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч нарын буруутай үйлдлийг харгалзан үзээгүй, зөвхөн яллах талын мэдүүлэг, нотлох баримтыг шинжлэн судалж шийтгэх тогтоолд дурдсан байгаа нь Д.М ад оногдуулсан ялын хэмжээнд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн 18-19 хуудас иргэний нэхэмжлэгч Б.Г ийн мэдүүлэгт 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Япон улсаас орж ирсэн PROBOX гэх нэртэй тээврийн хэрэгслийг худалдан авсан. Тэгээд би өөрийн таньдаг хүнээр дамжуулан Фэйсбүүкээс Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Тариалан сум орно гэж зар тавьсны дагуу нийт 4 том хүн, 2 хүүхдийг аваад 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын зүг хөдөлсөн.. Тэгээд би зогсож амжихгүй уг тээврийн хэрэгсэлтэй өөд өөдөөсөө мөргөлдсөн. Тэгээд машинаас бууж харахад эсрэг урсгалаас ирж мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч залуу хүрч ирээд бие зүгээр үү гэж асуусан. Тэр үед би гайгүй харин энэ хүмүүс гэж хэлээд машинд байсан зорчигч нарыг машинаас буулгасан..." гэх мэдүүлэг,

Хавтаст хэргийн 25-27 хуудас хохирогч Д.О өөс авсан мэдүүлэгт: "...би зарын дагуу замын унаа болох **-** ХӨҮ улсын дугаартай PROBOX тээврийн хэрэгсэлд сууж явсан. ...Би жолоочийн харалдаа арын суудалд зорчиж явсан бөгөөд жолооч бид 2-с гадна тээврийн хэрэгсэлд 2 том хүн, 2 хүүхэд хамгаалах бүс хэрэглээгүй байсан. ...М  гэх хүний эгч нь Гэмтэл согог судлалын үндэсний  төв дээр эргэж ирсэн бөгөөд эмчилгээндээ хэрэглээрэй гээд дансанд 300.000 төгрөг хийсэн байсан..." гэх мэдүүлэг,

Хавтаст хэргийн 33 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хохирогч С.Б ээс мэдүүлэг авсан тэмдэглэл: "...2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Хутаг-Өндөр суманд очихоор унаа хайж фэйсбүүк дээр зар тавьсны дагуу над руу нэг хүн утсаар залгаад хаашаа явах юм бэ гэхэд Хутаг-Өндөр сум явна гэхэд тийшээ явна гэж хэлээд намайг 10 цагийн үед гэрээс ирж авсан. Тэгээд Монел гэх газраас нэг хүүхэдтэй эгчийг авсан. Тэгээд Сансарын тойргоос нэг хүүхэдтэй эгчийг авсан. Тэгээд драгон гэх газраас нэг эгчийг авсан. Тэгээд Улаанбаатар хотоос 14 цагийн орчимд хөдөлсөн. Би гарах гэсэн боловч суудлыг бүс гацсан байсан. Миний бүсийг  ах ирж хутгаар тайрч өгөөд намайг буулгасан. Тэр ах бид нарыг мөргөсөн машины ах байсан юм билээ. ...Би урд талын зорчигчийн суудал дээр сууж явсан. Хамгаалах бүс хэрэглэсэн. М  гэх ах эмчилгээнд 200.000 төгрөг өгсөн. Тэгээд хэд хоногийн дараанаас 800.000 төгрөг өгсөн. Нийт 1.000.000 төгрөг өгчихөөд байгаа..." гэх мэдүүлэг,

Хавтаст хэргийн 41-43 хуудас хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл А.Б : "...би өөрийн фэйсбүүк хаягаас Хөвсгөл аймаг руу явна гэсэн машины зар харж утсаар холбогдоод Баянзүрх дүүргийн Сансарын колонкийн хажуугаас жижиг суудлын машинд суусан. ..Дүүгийнхээ хүүхдийн аваад жолоочийн эсрэг талын арын суудалд суусан. ..Арын суудалд мөн нэг үл таних хүүхэдтэй хүүхэн байсан. ..Ингээд Хархорин захын хажуугаас мөн Тариалан сумын иргэн гэх нэг эмэгтэйг аваад Хөвсгөл аймгийн чиглэлд хөдөлсөн. Ингээд явсаар байгаад "Атар" нэртэй зоогийн газрын гадаа очиж зогсоод хоолонд ороод тэндээсээ хотоос гарахдаа сууж явсан суудалдаа суугаад хөдөлсөн. Хөдлөөд нэлээн явж байтал замын пост таараад бид нар Төв аймгийн Эрдэнэсант суманд яваа, буруу явж байгаагаа мэдсэн. Ингээд буцаж яваад Булган аймаг өнгөрөөд Арвай гэх нэртэй зоогийн газрын хажууд зогсоод жолооч кофе уугаад, би цай уугаад хөдөлсөн... гэх мэдүүлэг,

Хавтаст хэргийн 49-50 хуудас хохирогч Г.С гөөс хохирогчоор авсан мэдүүлэг: "...Би Хөвсгөл аймгийн Тариалан сум явахаар фэйсбүүкээс зар харж байгаад нэг машин явна гээд зар тавьсан байхаар нь утас руу нь залгаад тэр жолооч гэрт ирээд хүү бид 2-ыг аваад Тариалан сумын чиглэлд өдөр 16 цагийн үед явсан. ...Намайг хагалгаанд орох үед 2 сая төгрөг өгсөн. Би тэр мөнгийг нь эмчилгээндээ зарцуулсан.  Хавтаст хэргийн 51 хуудас ...надад 2.400.000 төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг.

Хохирогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  буюу 05 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн байдаг бөгөөд хохирогч нарын мэдүүлэг болсон явдлын талаар тогтвортойгоор мэдүүлсэн байдаг. Мэдүүлгээс үзэхэд **-** ХӨҮ улсын дугаартай Probox маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г  нь хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй атлаа фэйсбүүк /цахим хаяг/-ээр зараар хүн тээвэрлэх тухай зар тавьсны дагуу 4 том хүн, 2 хүүхэд нийт 6 зорчигч, өөртэй нийлээд 7 хүн тээвэрлэн явсан, ингэхдээ зорчигч нарыг тээврийн хэрэгсэлд зорчихдоо хамгаалалтын бүс зүүх, хүний болон ачааны даац хэтрүүлэхгүй байх, бага насны хүүхдийг хамгаалалтын суудалд суулгах, хамгаалах бүс зүүлгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, ядарч сульдсан үедээ жолоо барихгүй байх, үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй орчинд тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг стандартын дагуу тусгах зэрэг нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм журамболон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсний улмаас олон хүн гэмтэл авч, гэмт хэргийг хүндрүүлэх шалтгаан болсон байгааг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзэж дүгнэлт хийгээгүй байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулъ, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас олон хүн гэмтэл авч, гэмт хэргийг хүндрүүлэх шалтгаан болсон байгааг пгүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзэж дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хавтаст хэргийн 72 хуудас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Г ийн цусанд 0.5 хувийн спиртын зүйл илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудаст “...Булган аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/387 тоот албан бичигт Цагдаагийн дарга Н.Батбаяр танаа ...иргэний нэхэмжлэгч Б.Г ийн үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахъ хэсэгт заасны улмаас зөрчлийн шинжтэй байх тул эрх бүхий албан тушаалтнаар шалгуулж хариуг ирүүлнэ үү... ” гэх албан бичиг, хавтат хэргийн 131-135 хуудас Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт: “....жолооч... Б.Г  нар нь Монголулсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Б.Г  нь **-** улсын дугаартай “пробокс” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “жолооч дараах зүйлсийн хориглоно тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэх шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 41-43 хуудас хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл А.Б гийн мэдүүлэгт: "...Хөдлөөд нэлээн явж байтал замын пост таараад бид нар Төв аймгийн Эрдэнэсант суманд яваа, буруу явж байгаагаа мэдсэн. Ингээд буцаж яваад Булган аймаг өнгөрөөд Арвай гэх нэртэй зоогийн газрын хажууд зогсоод жолооч кофе уугаад явсан... ” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаас үзвэл Б.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, явж буй замын чиглэл, нөхцөл байдлыг тооцоолоогүй, жолоо барьж байхдаа ядарч сульдсан байдалтай байсан, хөдөлгөөний аюулгүй байдалд аюул тулгарахыг мэдсэн даруйд хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг нь түүнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хуулийг тус тус зөрчсөн болохыг нотолж байна. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, зөвхөн шүүгдэгч Д.М ын буруутайг нотлох талын баримтад дүгнэлт хийгээд Б.Г ийн буруутай үйлдэл болон хохирогч нарын хамгаалалтын бүс зүйгээгүйн улмаас гэмтлийн зэрэг хүндэрсэн байх болзошгүй шинж тэмдэг болон бусад нотлох баримтын үгүйсгэлийг заахгүйгээр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөрчсөн гэж үзэж байна. Мөн мөрдөн байцаалтын явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхээ мөрдөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж тэмдэглэл үйлдсэн үйлдлийг хэлэлцээгүй, дүгнэлт хийж тогтоолд тусгаагүй байна.

Тухайлбал: мөрдөгч хэргийн оролцогч нараас мэдүүлэг авахдаа тухайн гэмт хэрэг болсон цаг хугацааны хувьд зөрүүтэй тэмдэглэл үйлдсэн, хохирогчоос мэдүүлэг авахдаа гэрчийн эрх үүргийн тайлбарлаж тэмдэглэлд тусгасан зэрэг нь хавтаст хэргийн 17 хуудас “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай олсон нь хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн..”, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн даалгавар олсон нь хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн..., 2020 оны 03 дугаар 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын олсон нь хэсэгт 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...” гэх хавтаст хэргийн 22, 24 хуудас 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн.., хавтаст хэргийн 30 хуудас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн даалгавар олсон нь хэсэгт “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн..., хавтаст хэргийн 31 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...”, хавтаст хэргийн 31 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...”, хавтаст хэргийн 35 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...”, хавтаст хэргийн 36 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...”, хавтаст хэргийн 38-39 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт “...2020 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн..., хавтаст хэргийн 41 хуудас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн даалгавар олсон нь хэсэгт “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...”, хавтаст хэргийн 248 хуудас 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн санал олсон нь хэсэгт “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ...” гэх тэмдэглэлд тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөрүүтэй тэмдэглэсэн,

2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудаст “...Булган аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/387 тоот албан бичигт Цагдаагийн дарга Н.Батбаяр танаа ...иргэний нэхэмжлэгч Б.Г ийн үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны улмаас зөрчлийн шинжтэй байх тул эрх бүхий албан тушаалтнаар шалгуулж хариуг ирүүлнэ үү...” гэх аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.М гийн гарын үсэг бүхий албан бичгийг хэрэгт хавсарган тодорхой үйлдлийг шалгуулахаар Цагдаагийн газарт даалгасан байхад уг ажиллагаа хэрхэн хийгдсэн, Б.Г ийн зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эцэслэн тогтоохгүйгээр хэргийн шүүхэд шилжүүлэн шийдвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд хэргийн давж заалдах шатны шүүхээр дахин хянуулахаар Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11 -ний өдрийн 2020/ШТ/133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа төдийгүй дээрх нөхцөл байдал болон шүүтдэгч Д.М ыг бага насны 3 хүүхдээ асран хамгаалдаг, анх удаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа, гэр бүл амьдралаа дан ганц өөрийн хөдөлмөрийн үр шимээр тэжээн тэтгэдэг, төлөв даруу зантай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн хохирогч нарт учирсан хохирлыг нэн даруй төлж барагдуулсан, гэмт хэрэг болсон цаг хугацаанд хохирогч нарт анхан шатны тусламж дэмжлэг үзүүлж эмнэлэгт хүргэх арга хэмжээ авсан байдал, гэмт хэргийн хор уршгийг арилгаж хохирогч нарын эмчилгээнд санаа тавьж мөнгөн тусламж үзүүлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж Д.М ад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, эсхүл ялыг тэнсэх үүрэг хүлээлгэж өгнө үү.

Мөн хавтаст хэргийн 72 дугаар хуудас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар шинжээчийн дүгнэлтэд: "...Б.Г ийн цусанд 0.5 хувийн спиртын зүйл илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудаст "...Булган аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/387 тоот албан бичигт Цагдаагийн дарга Н.Батбаяр танаа....иргэний нэхэмжлэгч Б.Г ийн үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны улмаас зšщөрчлийн шинжтэй байх тул эрх бүхий албан тушаалтнаар шалгуулж хариуг ирүүлнэ үү..." гэх албан бичиг,

Хавтаст хэргийн 131-135 хуудас Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт: "....жолооч... Б.Г  нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Б.Г  нь **-** улсын дугаартай Probox маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "жолооч дараах зүйлсийн хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгœй, эсвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" , 12.3 "жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна...." гэх шинжээчийн дүгнэлт,

Хавтаст хэргийн 41-43 хуудас хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл А.Б гийн мэдүүлэгт: "...Хөдлөөд нэлээн явж байтал замын пост таараад бид нар Төв аймгийн Эрдэнэсант суманд яваа, буруу явж байгаагаа мэдсэн. Ингээд буцаж яваад Булган аймаг өнгөрөөд Арвай гэх нэртэй зоогийн газрын хажууд зогсоод жолооч кофе уугаад явсан..." гэх мэдүүлэг, нотлох баримтуудаас үзвэл Б.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, явж буй замын чиглэл, нөхцөл байдлыг тооцоолоогүй, жолоо барьж байхдаа ядарч сульдсан байдалтай байсан, хөдөлгөөний аюулгүй байдалд аюул тулгарахыг мэдсэн даруйд хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг нь түүнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хуулийг тус тус зөрчсөн болохыг нотолж байна. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, зөвхөн шүүгдэгч Д.М ын буруутайг нотлох талын баримтад дүгнэлт хийгээд Б.Г ийн буруутай үйлдэл болон хохирогч нарын хамгаалалтын бүс зүйгээгүйн улмаас гэмтлийн зэрэг хүндэрсэн байх болзошгүй шинж тэмдэг болон бусад нотлох баримтын үгүйсгэлийг заахгүйгээр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөрчсөн гэж үзэж байна.

Мөн мөрдөн байцаалтын явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхээ мөрдөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж тэмдэглэл үйлдсэн үйлдлийг хэлэлцээгүй, дүгнэлт хийж тогтоолд тусгаагүй байна.

Тухайлбал: мөрдөгч хэргийн оролцогч нараас мэдүүлэг авахдаа тухайн гэмт хэрэг болсон цаг хугацааны хувьд зөрүүтэй тэмдэглэл үйлдсэн, хохирогчоос мэдүүлэг авахдаа гэрчийн эрх үүргийн тайлбарлаж тэмдэглэлд тусгасан зэрэг нь хавтаст хэргийн 17 хуудас "Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай олсон нь хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн..", 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Мөрдөгчийн даалгавар олсон нь хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн..., 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын олсон нь хэсэгт 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн..." гэх хавтаст хэргийн 22, 24 хуудас 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн.., хавтаст хэргийн 30 хуудас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн даалгавар олсон нь хэсэгт "...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн..., хавтаст хэргийн 31 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт "...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...", хавтаст хэргийн 31 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт "...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...", хавтаст хэргийн 35 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тоггоол олсон нь хэсэгт "...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...", хавтаст хэргийн 36 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт "...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...", хавтаст хэргийн 38-39 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт "...2020 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн..., хавтаст хэргийн 41 хуудас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн даалгавар олсон нь хэсэгт "...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...", хавтаст хэргийн 248 хуудас 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн санал олсон нь хэсэгт "...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ..." гэх тэмдэглэлд тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөрүүтэй тэмдэглэсэн,

2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудаст "...Булган аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/387 тоот албан бичигт Цагдаагийн дарга Н.Батбаяр танаа....иргэний нэхэмжлэгч Б.Г ийн үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны улмаас зөрчлийн шинжтэй байх тул эрх бүхий албан тушаалтнаар шалгуулж хариуг ирүүлнэ үү..." гэх аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.М гийн гарын үсэг бүхий албан бичгийг хэрэгт хавсарган тодорхой үйлдлийг шалгуулахаар Цагдаагийн газарт даалгасан байхад уг ажиллагаа хэрхэн хийгдсэн, Б.Г ийн зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эцэслэн тогтоохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд хэргийн давж заалдах шатны шүүхээр дахин хянуулахаар Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШТ/133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөрч гомдол гаргаж байгаа төдийгүй дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Д.М ыг бага насны 3 хүүхдээ асран хамгаалдаг, анх удаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа, гэр бүл амьдралаа дан ганц өөрийн хөдөлмөрийн үр шимээр тэжээн тэтгэдэг, төлөв даруу зантай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөн хохирогч нарт учирсан хохирлыг нэн даруй төлж барагдуулсан, гэмт хэрэг болсон цаг хугацаанд хохирогч нарт анхан шатны тусламж дэмжлэг үзүүлж эмнэлэгт хүргэх арга хэмжээ авсан байдал, гэмт хэргийн хор уршгийг арилгаж хохирогч нарын эмчилгээнд санаа тавьж мөнгөн тусламж үзүүлсэн зэргийг харгалзан үзэж Эрœœгийн тухай хуулийн 6.7 дугаар зœйлийн 1.1,7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж Д.М ад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, эсвэл ялыг тэнсэх үүрэг хүлээлгэж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих саналыг шүүхэд гаргаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх байр сууринаас оролцжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Э овогт Д.М ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

Д.М  нь 2020 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн

Хутаг-Өндөр сумын нутгаас Булган аймгийн чиглэлд **-** БУЛ улсын дугаартай, “Nissan XTrail” загварын тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодож явахдаа Булган аймгийн ...  гэх газарт өмнөх тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд Б.Г ийн жолоодож явсан **-** ХӨҮ улсын дугаартай, “Toyota Probox” загварын, 4 том хүн, 2 хүүхэд бүхий зорчигч тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Г ийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Д.О, А.Б  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Б , Н.Б , Г.С  нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учруулж, **-** ХӨҮ улсын дугаартай, “Toyota Probox” загварын тээврийн хэрэгсэлд 8017500 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Д.О ийн “...Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Тариалан сум орох зарын дагуу замын унаа болох **-** ХӨА улсын дугаартай “Тоуоtа Ргоbох” загварын тээврийн хэрэгсэлд сууж явсан юм. Тэгээд замдаа би унтаж сэрээд явсан. Гэнэт их чимээ гараад сэрэхэд ухаан санаа орж гараад бие суларч, толгой дүүрээд хамаг бие хөндүүрлэж өвдөж байсан. Би тухайн зам тээврийн осол гарах үед **-** ХӨҮ улсын дугаартай “Тоуоtа Ргоbох” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн харалдаа арын суудалд зорчиж явсан бөгөөд жолооч бид хоёроос гадна тээврийн хэрэгсэлд 3 том хүн, 2 хүүхэд зорчиж явсан. Тээврийн хэрэгслийг жолооч Б.Г  жолоодож явсан. …Зам тээврийн ослын улмаас миний нүүрний зүүн талын хацар, шанаа хэсэгт махны тасрал, хөхрөлт үүссэн, баруун хөлний шагай мултарч шилбэний яс хугарч няцарсан, зүүн шилбэ хөхөрч хавдсан. Миний ойлголтоор бол миний сууж явсан **-** ХӨҮ улсын дугаартай “Тоуоtа Ргоbох” загварын тээврийн хэрэгслийг **-** БУЛ улсын дугаартай “Nissan X-Trail” загварын тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд мөргөсөн нөхцөл байдалтай байсан. ...Одоогийн байдлаар миний эмчилгээний зардалд зөвхөн 2000000 төгрөгийн зардал гарч байгаа бөгөөд би 7 хоногт багадаа 1-2 удаа Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж үзүүлдэг, нэг удаа явахдаа 50000-60000 төгрөгийн зардал гаргаж байна. Цаашид хэзээ ажилдаа орохоо мэдэхгүй, одоо болтол цалингаа авч чадаагүй цалингийн зээлээ төлж чадахгүй байна. Иймд дээрх хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй. ...Ойролцоогоор 5 сая төгрөг нэхэмжилмээр байна. ...Надад М  гэх залуу 300000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Б ийн “...Тэгээд би машины хурдны хайрцаг болон замын хажуу талын километр заасан шонг тоолоод явж байгаад эгц урагшаа хартал бид нарын явж байсан урсгал руу машин ороод ирсэн. Тэгээд гэрлийн гялбаанд ороод мөргөлдсөний улмаас машин эргэлдэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тухайн үед би нүдээ аньчихсан байж байгаад нүдээ нээсэн чинь овоолчихсон шороо мөргөөд зогсчихсон юм шиг санагдсан. Тэгээд хойно сууж явсан хүмүүс орилолдоод байсан. Жолооч буугаад хойно суусан хүмүүсийг гаргасан. Би гарах гэсэн боловч суудлын бүс гацсан байсан. Миний бүсийг аймаар архи үнэртүүлсэн ах ирж хутгаар тайрч өгөөд намайг буулгасан. Тэр ах бид нарыг мөргөсөн машины ах байсан юм байна лээ. Миний санаж байгаагаар хар өнгийн “Nissan X-Trail” загварын машин урсгал сөрж бид нарын явж байсан эгнээнд орж ирснээр мөн тэр жолооч согтуу байснаас осол болсон. ...Би эрүүл мэндээрээ хохирсон маш их гомдолтой. …Гэм буруутай этгээдээс ойролцоогоор 6 сая төгрөг нэхэмжилмээр байна. Мөн цаашид хийгдэх эмчилгээний мөнгийг гаргуулмаар байна. ...Надад М  гэх ах эмчилгээний зардалд эхлээд 200000 төгрөг өгсөн. Тэгээд хэд хоногийн дараагаас 800000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б гийн “2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай хадам эгч А.Б  хүүг маань аваад хөдөө явж байгаад зам тээврийн осолд орсон байсан. А.Б  эгч 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн өглөө манай нөхөрт “бид нар Булган аймагт осолд орчихлоо, Б н бие муу эмнэлэгт хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийн орой нь гэмтлийн эмнэлэгт ирсэн. Зүүн чамархайн ясны хугарал, зулайн зөөлөн эдийн гэмтэл гэж байсан. Толгой болон нүүрэн хэсэг нь хавагнаад тэгширчихсэн байсан. Одоогийн байдлаар хөмсөгний хоорондох цусны бөөгнөрөл нь хэвээрээ байгаа. Гомдолтой байна. …Гэм буруутай этгээдээс одоогийн байдлаар 2800000 төгрөг нэхэмжилж байна. …Ойролцоогоор 1 сая орчим төгрөгний зарлагын баримт байгаа. Надад М  гэх залуу 300000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Б гийн “...Фэйсбүүк хаягаас “Хөвсгөл аймгийн Тариалан сум явна” гэсэн зар харж утсаар холбогдоод Баянзүрх дүүргийн Сансар клонкын хажуугаас жижиг суудлын машинд суусан. ...Миний хувьд дүүгийнхээ хүүхдийг аваад машины зүүн хойд талын суудал буюу жолоочийн эсрэг талын арын суудалд сууж явсан. Намайг машинд суухад Г  гэх хүн тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд жолоочийн хажууд үл таних эмэгтэй хүн сууж явсан, арын суудалд мөн нэг үл таних хүүхэдтэй хүн байсан. …Би замдаа унтаж явсан бөгөөд нэг сэрэхэд Булган аймгийн эмнэлэгт хэвтэж байсан. Тухайн үедээ миний ухаан санаа эрүүл бус байсан юм шиг байна. Би гэрийнхэнтэйгээ утсаар яриад би хүүхдээ алга болгочихлоо гэж уйлж явсан гэсэн. ...Ослын улмаас миний толгой болон зүүн талын гар хөл гэмтсэн. Аман дотор мөн шүд үүрсэн. Гомдолтой байна. Эмчилгээний зардал болон ирж, очих бүх зардлаа нэхэмжилнэ. Нийт 7 сая төгрөг нэхэмжилж байна. М  гэх залуу Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхад 300000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.С гийн “...Замд явж л байсан нэг мэдэхэд мөргөлдсөн байсан. Би яг юу болсон талаар мэдэхгүй байна. Тэр үед унтаад явж байсан. ...Миний сууж явсан машинтай мөргөлдсөн машины жолооч архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож  хөдөлгөөнд оролцсоноос болсон гэж бодож байна. Намайг эмнэлэгт үзүүлж байхад тэр жолооч миний урд ирээд намайг уучлаарай гээд байсан. Тухайн үед тэр хүнээс архи үнэртэж байх шиг байсан. Би гомдолтой байна. Өөрийн эмчилгээний төлбөр мөнгөө гаргуулан авмаар байна. Тухайн жолооч намайг хагалгаанд орох үед 2 сая төгрөг өгсөн. Тэр мөнгийг нь эмчилгээндээ зарцуулсан. Одоо би байнга өвчин намдаах эм хэрэглэж байгаа, мөнгө санхүүгийн хувьд хэцүү байна. Нийт 5 сая төгрөг нэхэмжилж байгаа. М  гэх залуу 2400000 төгрөг өгсөн. Одоо би 2600000 төгрөг авна” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Г ийн “Би 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Япон улсад үйлдвэрлэсэн “Тоуоtа Ргоbох” загварын гэх нэртэй тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Тэгээд би өөрийн таньдаг хүнээр дамжуулан фэйсбүүкээр “Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Тариалан сум орно” гэж зар тавьсны дагуу нийт 4 том,  2 хүүхдийг аваад 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын зүгт хөдөлсөн. ...Булган аймаг өнгөрөөгөөд шөнийн 01 цагийн орчимд явж байхад эсрэг урсгалаас том оврын ачааны маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан. Тэгээд яг том оврын ачааны маркийн тээврийн хэрэгсэлтэй зөрж байх үед эсрэг урсгалаас нэг тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд би зогсоож амжилгүй уг тээврийн хэрэгсэлтэй өөд өөдөөсөө мөргөлдсөн. Осол болсны дараа би ухаан ороход тээврийн хэрэгсэл маань замын хойд талд байрласан байсан. Машинаасаа бууж харахад эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн тээврийн хэрэгслийн жолооч залуу хүрч ирээд “бие зүгээр үү” гэж асуусан. Тэр үед нь “би гайгүй, харин энэ хүмүүс” гэж хэлээд машинд байсан зорчигч нарыг машинаас буулгасан. Нэг суудлын тээврийн хэрэгсэл ирэнгүүт гараа өргөж зогсоогоод гуйж байгаад зорчигч нарыг эмнэлэг рүү явуулж, би нөгөө жолоочийн хамтаар хэргийн газарт үлдсэн. Миний биед зүүн өвдгөнд шархтай, уг шархандаа 3 оёдол хийлгэсэн, мөн одоо босч суухад баруун талын хавирган доогуур хатгаж өвдөж байгаа. Хөнгөн гэмтэл гарсантай санал нийлж байгаа. Би тухайн үед 60-70 км/цагийн хурдтай явж байсан. Би өөрт учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотойгоор мөнгө нэхэмжлэхгүй, харин өөрийн эзэмшлийн **-** ХӨҮ улсын дугаартай “Probox” загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг,

Гэрч О.Ц ын “...тухайн үед тээврийн хэрэгслийг манай нөхөр М  барьж байсан. Арын суудалд том хүүхэд М  ганцаараа сууж явсан...” гэх мэдүүлэг,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай: “шинжилгээнд ирүүлсэн М  37/эр гэж хаяглан ирүүлсэн цусанд 2.1% спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай: “шинжилгээнд ирүүлсэн Б.Г  47/эр гэж хаяглан ирүүлсэн цусанд 0.5% спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 35 дугаартай: “Б.Г ийн биед зүүн өвдгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гэх 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2874 дугаартай: “А.Б гийн биед тархины дунд зэргийн няцрал, тархины мэдрэлийн аксоны тархмал гэмтэл, дух, эрүүний төвгөр, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна буланд шарх, зүүн өвдөг, шилбэ, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3248 дугаартай: “Д.О ийн биед баруун тахилзуур ясны доод 1/3-ийн ясны хэлтэрхий үүсгэсэн зөрөөтэй ил хугарал, шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2914 дугаартай: “С.Б ийн биед зүүн талын ууц-сүүжний үений салсан хэлтэрхий үүсгэсэн хугарал, баруун умдаг, суудал ясны далд хугарал, симфиз үений салсан хугарал, бүсэлхийн 4-5-р нугаламын хөндлөн сэртэн, баруун 8-р хавирганы далд хугарал, хэвлийн арын зайн  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаартай: “Н.Б н баруун зулай ясны хугарал, зүүн чамархай ясны хугарал, дух, баруун зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2915 дугаартай: “Г.С гийн биед баруун уушигны дээд дэлбэнгийн урагдал, цээжний хөндийн баруун талд хий, шингэн хуралт, баруун уушигны авчилт, баруун 1, 2-р хавирганы хугарал, хоёр шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “Жолооч Д.М  нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан ба уг осол болох үед жолооч Д.М ын жолоодох эрх сэргээгүй хасагдсан төлөвтэй байсан байна. Жолооч Д.М , Б.Г  нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Д.М  нь **-** БУЛ улсын дугаартай “Nissan X-Trail” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “жолоочид дараахь зүйлийг хориглоно: тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 13.1-т “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч Д.М  нь **-** БУЛ улсын дугаартай “Nissan X-Trail” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдлийг гүйцэтгэсний улмаас уг зам тээврийн осол гарсан байна" гэх дүгнэлт, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 200085 дугаартай: “Тоуоtа Ргоbох загварын **-** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол 8017500 төгрөг” гэх дүгнэлт,

 Шүүгдэгч Д.М ын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж өгсөн: “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татах тогтоолтой санал нийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Урьд өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд би гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эсрэг урсгал руу орсон. Тухайн үед би жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг зэрэг нь тухайн болсон үйл баримт болон хүний бэлгийн эрх чөлөөнд санаатай халдаж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд гэрчилж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулах замаар үнэлэхэд хэргийн үйл баримт хангалттай тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М ыг  2020 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаас Булган аймгийн чиглэлд **-** БУЛ улсын дугаартай, “Nissan X-Trail” загварын тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодож явахдаа Булган аймгийн ...  гэх газарт өмнөх тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд Б.Г ийн жолоодож явсан **-** ХӨҮ улсын дугаартай, “Toyota Probox” загварын, 4 том хүн, 2 хүүхэд бүхий зорчигч тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Г ийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Д.О , А.Б  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Б э, Н.Б , Г.С  нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учруулж, **-** ХӨҮ улсын дугаартай, “Toyota Probox” загварын тээврийн хэрэгсэлд 8.017.500 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2-т заасан заалтын дагуу зүйлчилсэн нь хууль ёсны байх зарчимд нийцсэн, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Харин шүүгдэгч Д.М  нь  гэмт буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан,  хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 -т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалын давж заалдах гомдлыг хүлээн авч, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэж

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Д.М ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Шүүгдэгч Д.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж

4 дэх заалтад “Шүүгдэгч Д.М ыг нь шүүхээс тэнссэн тодорхой хугацаандсанаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.”  гэж нэмж

4, 5, 6, 7, 8 дугаар заалтыг 5, 6, 7, 8, 9 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.М ыг нэн даруй суллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэргүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Д.М ыг нийт 104 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахьхэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ё.БЯМБАЦЭРЭН
                 ШҮҮГЧИД              М.ХҮРЭЛБААТАР
                                    Д.МӨНХӨӨ