Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/02133

 

 

 

 

 

2020оны 08сарын24дөр

 

181/ШШ2020/02133

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: З.ЭХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У Х.Б ХХК /РД:/-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай З.ЭХХК нь ******* ******* ******* ХХК-ийн хүсэлтээр тус компанийн Х.Б ХХК-аас 2015 оны 07 сарын 10-ны өдрийн ЗГ1440001377 дугаартай Зээлийн гэрээ- ний дагуу авсан 1,200,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд өөрсдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамжны // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж, ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан билээ. ******* ******* ******* XXК нь Х.Б ХХК-тай дээрх Зээлийн гэрээ-нээс гадна хэд хэдэн Зээлийн гэрээ байгуулж, зээл авсан байсан ба 2015 оны 11 сарын 30-ны өдөр ******* ******* ******* ХХК болон тус компанийн холбогдох этгээд болох О.КХХК-ийн Х.Б ХХК-аас авсан О.КХХК-ийн 2013 оны 08 сарын 02-ны өдрийн 1440000555 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 12 сарын 26-ны өдрийн 1440000555 дугаартай Барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, ******* ******* ******* ХХК-ийн 2014 оны 02 сарын 21-ний өдрийн 1440000758 дугаартай Зээлийн гэрээ, 2014 оны 12 сарын 26-ны өдрийн 1440000758 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2015 оны 07 сарын 10-ны өдрийн ЗГ1440001Э77 дугаартай Зээлийн гэрээнүүдийн зээлийн үлдэгдлүүдийг нэгтгэн дүгнэж, ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээг ******* ******* ******* XXК болон О.КХХК-тай шинэчлэн байгуулсан байдаг. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ1440001531 тоот Зээлийн гэрээ-ний нэмэлт нөхцөлд зааснаар Х.Б ХХК-д барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болж хэвээр үлдсэн болно. ЗГ1440001531 тоот Зээлийн гэрээ-ний хугацаа дуусаагүй байх үед буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Х.Б ХХК нь ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ******* ******* ХХК-тай байгуулсан ЗГ1440001531 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 9,507,162,027 төгрөг, бусад авлагад 4,468,328,892 төгрөг, нийт 13,975,490,918 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Улмаар хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь ******* ******* ******* ХХК нь Х.Б ХХК-ийн нэхэмжилсэн 13,975,490,918 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 3,082,117,500 төгрөгт тооцон барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ААЫ тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын 2,108.85 м.кв талбай, 1 дүгээр давхрын 174.2 м.кв талбайг тус тус нэхэмжлэгчийн өмчлөлд 2019 оны 03 сарын 31-ний өдрийн дотор шилжүүлж өгөх, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,893,373,418 төгрөгийг тохиролцсон хуваарийн дагуу төлж барагдуулах, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ААЫ тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар эвлэрсэн тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00846 дугаар Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм ч учраас одоогийн байдлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны хүрээнд шүүгчийн захирамжид төлбөр гаргуулах эд хөрөнгөөр заагдсан ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ААЫ тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээнд ажиллагааг гүйцэтгэж байгаа ба уг үл хөдлөх эд хөрөнгө нь 30,000,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар ******* ******* ******* ХХК нь бидэнд мэдэгдсэн. Х.Б ХХК нь дээрх байдлаар буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зөвхөн шүүгчийн захирамжид заасан ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах хүсэл зоригоо илэрхийлснээр бусад барьцааны зүйлээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-д зааснаар Х.Б ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Гэтэл Х.Б ХХК нь барьцааны эрх нь дуусгавар болсон атал З.ЭХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өнөөдрийг хүртэл барьцаанаас чөлөөлөхгүй, албан шаардлага хүргүүлсээр байхад огт хариу өгөхгүй З.ЭХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосоор байна. Иймд Х.Б ХХК болон З.ЭХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн БИ1440001377-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ, Х.Б ХХК болон ******* ******* ******* ХХК, З.ЭХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн БИ1440001531-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ-ний барьцаалагч Х.Б ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болсон тул эдгээр гэрээний дагуу барьцаалуулсан З.ЭХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамжны // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж, ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг Х.Б ХХК-д даалгаж өгнө үү. Хариуцагч нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах ипотекийг сонгож, З.ЭХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгүүд болох баталгаат ипотекоос татгалзсан атлаа өнөөдрийг хүртэл ипотекоос татгалзсан тухайгаа улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байгаагаас шалтгаалж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосоор байна. Иймд Иргний хуулийн 173 дугаар зүйлийн 173.1-д заасныг баримтлан Х.Б ХХК болон З.ЭХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн БИ1440001377-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ, Х.Б ХХК болон ******* ******* ******* ХХК, З.ЭХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн БИ1440001531-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ-ний зүйл болох З.ЭХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн ипотекоос татгалзсан тухай улсын бүртгэлд бүртгүүлэхийг Х.Б ХХК-д даалгаж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.ЭХХК-ийн Х.Б ХХК-д холбогдуулан гаргасан З.ЭХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамжны // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж, ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг Х.Б ХХК-д даапгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гардан авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд, мөн тус хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлд Х.Б ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зөвхөн шүүгчийн захирамжид заасан ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах хүсэл зоригоо илэрхийлснээр бусад барьцааны зүйлээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар Х.Бны барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. Х.Б болон ******* ******* ******* ХХК, О.КХХК нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар З.ЭХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр БИ1440001531 -01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамжны // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж, ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хугацаандаа зээлийн төлбөрийг төлөөгүй учир Х.Б ХХК нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж ******* ******* ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 13,975,490,918 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 102/ШШ2019/00846 дугаартай захирамж гарсан. Нэхэмжлэгч нь банкийг барьцааны зүйлээс татгалзсан гэж тайлбарлаж байх бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т Барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн бол барьцааны эрх дуусгавар болно гэж, 173 дугаар зүйлийн 173.1 -д Үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага буюу ипотекоос татгалзаж, энэ тухай зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн бол ипотек тухайн эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл барьцааны зүйлээс татгалзах тохиолдолд хөрөнгийг буцаан олгож байгаа тал болох барьцаалагч нь барьцаалуулагч, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад энэ талаар хүсэл зоригоо бодитоор илэрхийлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай. Энэ тохиолдолд банкнаас нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдээс татгалзаж улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул банкыг барьцааны зүйлээс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүхэд зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа тухайн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлдээ дурдаагүй нь барьцааны зүйлээс татгалзсан гэж үзэх талаар хууль тогтоомжид заасан зүйл байхгүй юм. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж заасан байна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалж буй банкны барьцааны эрх нь ******* ******* ******* ХХК болон О.КХХК нартай байгуулсан ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой БИ1440001531 -01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний дагуу үүссэн. ******* ******* ******* ХХК нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 7,530,179,456.38 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа буюу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй байна. Мөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр банкны барьцааны эрх дуусгавар болоогүй тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т заасан үндэслэлээр барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэг хүлээхгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.ЭХХК нь хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2015 оны 07 сарын 10-ны өдөр Х.Б ХХК болон З.ЭХХК нарын хооронд БИ1440001377-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ нэртэй гэрээ /хх-14-17 тал/ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Х.Б ХХК болон ******* ******* ******* ХХК нарын хооронд 2015 оны 07 сарын 10-ны өдөр байгуулагдсан ЗГ1440001377 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

Улмаар Х.Б ХХК болон зээлдэгч ******* ******* ******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч О.КХХК нарын хооронд өмнөх зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлүүдийг нэгтгэсэн гэх шалтгаанаар 2015 оны 11 сарын 30-ны өдөр ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, мөн өдөр буюу 2015 оны 11 сарын 30-ны өдөр Х.Б ХХК болон ******* ******* ******* ХХК, З.ЭХХК нарын хооронд БИ1440001531-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ нэртэй гэрээ /хх-24-27 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Х.Б ХХК болон ******* ******* ******* ХХК, О.КХХК нарын нарын хооронд 2015 оны 11 сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ААЫ тоот хаягт байрлах, 25,060.33 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй барилга, эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна.

Дээрх барьцааны гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдалд зохигч талууд маргаагүй бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дахь заалтад Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтад Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэл*******йг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байна.

Х.Б ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 03 сарын 15-ны өдөр ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Х.Б ХХК болон зээлдэгч ******* ******* ******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч О.КХХК нарын хооронд 2015 оны 11 сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,975,490,918 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэн хэлэлцэж, хариуцагч ******* ******* ******* ХХК нь Х.Б ХХК-ийн нэхэмжилсэн 13,975,490,918 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 3,082,117,500 төгрөгт тооцон эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын 2,108.85 м.кв талбай, 1 дүгээр давхрын 174.2 м.кв талбайг тус тус Х.Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, үлдэх 10,893,373,418 төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ААЫ тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00846 дугаартай Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх31,32 тал/-аар тогтоогдож байна.

Х.Б ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 11 сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,975,490,918 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагуудыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгүүдээс эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч зарим хэсгийг нь төлбөрт тооцон, үлдэх хэсгээр нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрсэн нь бусад 2 барьцаа хөрөнгө буюу эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзсан гэж үзэх үндэслэл болно.

Х.Б ХХК нь ******* ******* ******* ХХК-тай зээлийн гэрээний үүрэгт 13,975,490,918 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэхдээ эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь заалтад зааснаар давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд энэ талаар мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00846 дугаартай Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 5 дахь заалтад тодорхой заасан байна.

Хариуцагч Х.Б ХХК-ийн гаргасан эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй, барьцааны эрхээс хуульд заасан эрхийнхээ хүрээнд татгалзсанаар Х.Б ХХК-ийн барьцааны эрх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь заалтад заасны дагуу дуусгавар болсон, Зэт нэд эй ХХК-ийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь заалтад зааснаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Х.Б ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь заалтад заасны дагуу дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй тул Х.Б ХХК нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь заалтад зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй.

Иймд З.ЭХХК-ийн хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Х.Б ХХК болон ******* ******* ******* ХХК нарын хооронд 2015 оны 07 сарын 10-ны өдөр байгуулагдсан ЗГ1440001377 дугаартай зээлийн гэрээ, Х.Б ХХК болон ******* ******* ******* ХХК, О.КХХК нарын нарын хооронд 2015 оны 11 сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Х.Б ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.    Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч З.ЭХХК-ийн хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Х.Б ХХК болон ******* ******* ******* ХХК нарын хооронд 2015 оны 07 сарын 10-ны өдөр байгуулагдсан ЗГ1440001377 дугаартай зээлийн гэрээ, Х.Б ХХК болон ******* ******* ******* ХХК, О.КХХК нарын нарын хооронд 2015 оны 11 сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн ҮҮҮ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж // тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж ААА тоот хаягт байрлах 1,ААЫ7 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Х.Б ХХК-д даалгасугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэг*******йн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэг*******йн хураамжид 2020 оны 05 сарын 14-ний өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б ХХК-аас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.ЭХХК-д олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР