Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2017/00859

 

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2017/00859

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******

Хариуцагч: *******,*******,*******, Баянцагаан баг үйлдвэрийн районд байрлах, тус компаний захирал Дамбал овогтой Лхагвадорж

51,980,010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, прокурор *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 34,653,340.12 төгрөгийг хуулийн хугацаандаа төлөөгүй байна. Иймд нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 2 дахь заалт хэсэгт зааснаар *******-аас нийгмийн даатгалын шимтгэл 34,653,340.12 төгрөг, алданги 17,326,670.06 төгрөг нийт 51,980,010 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Давааням шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус компанийн санхүүгийн байдал хүндэрч 2014 оноос үйлдвэр зогсож үйл ажиллагаагаа явуулаагүй. Үндсэн ажилчдаа хохироохгүйн тулд нийгмийн даатгалыг тасралтгүй оруулж явснаас өглөгийн нийт дүн 34,653,340.12 төгрөг болсон байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр эхэлж үйл ажиллагаагаа явуулахаар болсон тул нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өглөгийг график байгуулан эвлэрлийн гэрээ хийж төлж барагдуулах хүсэлтэй байна. Санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзаж алданги болох 17,326,670.06 төгрөгийг төлүүлэхгүйгээр өршөөл үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагч *******-аас төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 34,653,340 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 17,326,670.06 төгрөг нийт 51,980,010.18 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

*******,******* нь Монгема ХХК-ний 2014 оны 06 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн 34,653,340.12 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дотор барагдуулахыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байна.

Хариуцагч нь дээр дурдсан улсын байцаагчийн актад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу гомдол гаргаагүй тул улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болсон байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах журамтай.

Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги ногдуулах эртхэй ба 17,326,670.06 төгрөгийн алданги ногдуулсан нь төлбөл зохих шимтгэлийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн хуулийн заалттай нийцэж байна.

Монгема ХХК буюу ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т зааснаар даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ тогтоосон хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, 17 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Монгема ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Давааням нь шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч товлосон өдөр ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч *******,******* нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Монгема ХХК-с улсын тэмдэгтийн хураамжинд 126 052 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар хариуцагч Монгема ХХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 34,653,340.12 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 17,326,670.06 төгрөг, нийт 51,980,010.18 төгрөг гаргуулан *******,*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгема ХХК-иас 417,850 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН