Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 149/ШШ2022/00037

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хороолол 108 дугаар байрны №13 тоотод үйл ажиллагаа явуулдаг /РД:5314356, утас:80119557/ Тунжөү ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1988 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Жаргалант хотхоны №14 тоотод оршин суух, /МИ:88010309, утас:99295400/ Боржигон овогт Цэндсүрэнгийн ******* холбогдох

 

Байрны төлбөр 15,780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: 2015 онд орон сууц гэрээний захиалгын дагуу *******тээ гэрээ байгуулсан байгаа 1м2-н үнийг 1000000 төгрөгөөр бодож нийт 45780000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байгаа. Үнийн дүнгийн 30 хувь болох 15780000 төгрөгийг төлөх байсан. Гэтэл ******* тухайн үед 15780000 төгрөг байхгүй учраас банкны зээлээр авъя гэсэн хүсэлтийг тавьсан байгаа. Урьдчилгаа зээлийг бид банкнаас зээл гаргуулахын тулд хийж өгсөн байдаг баримтаар 15780000 төгрөгийг бодитоор төлсөн зүйл байхгүй. Ийм учраас ******* удаа дараа компани захиргаанд хүсэлтүүдийг гаргаж өгсөн байдаг. Би 15780000 төгрөгийг 60 сарын хугацаанд буюу 5 жилийн хугацаанд төлж барагдуулъя гэсэн хүсэлтээ гаргаад тэр хүсэлтээ нотариатчаар батлуулаад өгсөн байдаг. Мөн үүний дээрээс 2015 онд түлхүүрээ гардан авч байрандаа орсон байгаа. Түлхүүр гардан авахдаа талууд юу гэж тохиролцсон бэ гэхээр урьдчилгаа 15780000 төгрөг байхгүй учраас хэсэгчлэн төлөх боломжит хугацаа өгье. Нийгмийн чинь асуудлыг шийдэж өгье. Энэ төлбөрийг бүрэн төлж дуустал 350000 төгрөгөөр хөлслөх гэрээ хийсэн. Энийг ******* өөрөө хүлээн зөвшөөрч хүсэлт бичгээр гаргасан байгаа. Энэ 350000 төгрөгөө урьдчилгаа төлсөн мөнгөнөөсөө тооцож өгч байна гэсэн хүсэлт гаргасан. Одоо 15780000 төгрөг хэрхэн яаж нэхэмжлээд байгаа үндэслэл нь юу бэ гэхээр бид хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад заагдсан төлбөрийг хасаад тооцохоор нийт 4 жилийн хугацаа буюу 45 сарын хугацаа байгаа. Ингээд тооцоод үзэхээр 350000 төгрөгөөр тооцоод үзэхэд 15750000 төгрөг болж байгаа. *******ийн төлсөн мөнгө нийт 15000000 төгрөг байгаа. Бид бол төлсөн мөнгөнөөс нь тохиролцсоноороо байрны хөлсийг хассан. Анх байрны урьдчилгаа төлбөр болох 15780000 төгрөг огт төлөгдөөгүй. Ийм учраас *******ийг удаа дараа төлбөрөө төл гэсэн шаардлагыг тавьсан. ******* үүнийг хүлээн зөвшөөрдөг цалингийн зээл аваад төлнө гэх маш олон янзын тайлбар хариулт хэлдэг. Ингэж явсаар 2015 оноос өнөөдрийг хүрсэн байгаа учраас байрны урьдчилгаа төлбөр болох 15870000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

Хариуцагч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Ц.******* би Тун-жөү ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргасан Ц.******* надаас 2 өрөө байрны урьдчилгаанд төлөх 15,780,000 төгрөгөөс төлөөгүй үлдэгдэл төлбөр 8,673,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч тус компанид манайх байрны урьдчилгаа төлбөрт 20,143,200 төгрөг төлсөн нь Тун-жөү компани Худалдаа хөгжлийн банкинд гаргаж өгсөн тодорхойлолтоор нотлогдож байгааг өмнөх шүүх хуралдаанд шинэ нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Гэтэл нэхэмжлэгч тал шинээр гаргасан нотлох баримттай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр анхны нэхэмжлэлийн шаардлагаа 7,106,700 төгрөгөөр нэмэгдүүлэн Ц.******* надаас 15,780,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг дараах үндэслэлүүдээр үл зөвшөөрч байна.

1 дүгээрт: Манай гэр бүл 2015 оны 2 дугаар сард тус компаний барьсан Мандал сумын 1-р багт байрлах 96 айлын орон сууцнаас 45,78 м2 талбайтай 2 өрөө байрыг худалдан авахаар тус компаний захирал Лянхуатай захиалан бариулах гэрээ гэх гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр 1м2 нь 1,000,000 төгрөгөөр тооцож, нийт 45,780,000 төгрөгөөр байрыг худалдан авах, худалдан авагч болох нөхөр Ц.Ганбат, эхнэр Ц.******* бид байрны урьдчилгаанд 30%-г өөрсдөө төлж, 70%-г нь банкны зээлээр төлөхөөр тус тус тохиролцсон юм.Тухайн үед тус байранд орсон бараг бүх айлууд ийм нөхцөлөөр гэрээ байгуулж байсан бөгөөд бэлэн 15,000,000 төгрөг урьдчилгаанд төлөх эдийн засгийн боломж бидэнд байгаагүй тул урьдчилгааны мөнгийг 2018 оны 10 дугаар сарыг хүртэл цувуулж төлсөөр Тун-жөү ХХК-ийн гаргаж өгсөн баримтаар манайх 20,143,200 төгрөг урьдчилгаанд төлж 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 30,000,000 төгрөгийн зээл авч бүгд 50,143,200 төгрөг төлсөн байгаа болно.

2 дугаарт: Тунжөү ХХК-ийн захирал Лянхуа, Ц.Ганбат, Ц.******* бидний 2015 оны 2 дугаар сард байгуулсан гэрээнд уг орон сууцыг хөлслөх, түрээслэх тухай ямар ч заалт байхгүй бөгөөд зөвхөн урьдчилгаа 30% буюу 15,780,000 төгрөгийг 60 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээн уг байранд орж, байрыг эзэмших, ашиглах эрх нээгдсэн юм. Гэтэл 3 жилийн дараа 2018 онд гэрээнд тамга тэмдэг байхгүй тул тамга даруулна гэсэн шалтгаанаар бидэнд байсан гэрээний 1%-г хураан авсан ба 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөр шинэ гэрээ боловсруулан авчирч нөхөр Ц.Ганбатаар гарын үсэг зуруулсан байсан. Энэ гэрээнд өмнөх гэрээнд байгаагүй хэд хэдэн заалт шинээр нэмсэн байсан бөгөөд тухайлбал Гэрээний 2.1-д 1м2 талбайн үнийг нэмэгдүүлэн 1,100,000 төгрөгөөр, гэрээний нийт үнийг 50,358,000 төгрөг болгосон. Мөн гэрээний 3.1.10-т гэрээний 2.3-д заасан хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд хуваарь он, сар өдөргүй, төлөх хэмжээ зэргийг тогтоогоогүй орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөөс орон сууц хүлээн авсан өдрөөс эхлэн тооцож сар бүр 250,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгана, гэрээний 4.2-т 200,000 төгрөг түрээсийн төлбөрт суутгана зэргийг худалдагч тал зөвхөн өөрсдийн санаачилгаар нэмж үүнийгээ бататгах гэж мөн Ц.******* надаар урьдчилгаа төлбөр болох 15,780,000 төгрөгийг 60 сарын дотор Тун-жөү ХХК-д төлж барагдуулна. 2019 оноос эхлэн жил бүр 3,000,000 төгрөг төлнө гэсэн тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулсан.Тус компанийн зүгээс яагаад ийм зохиомол бодит байдалд нийцээгүй баримт бүрдүүлээд байдгийг бид ойлгодоггүй. Мөн эсэргүүцэж маргадаггүй байсан. Учир нь бидэнд орох орон байртай болох, байраа алдчихгүй байх нь л чухал байсан болно. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр надаар гарын үсэг зуруулсан энэ тодорхойлолтыг гаргахад бид урьдчилгаанд 20,143,200 төгрөг төлчихсөн байсан үе. Иймд дээрх гэрээнд орсон өөрчлөлтүүд, тодорхойлолт зэрэг нь бидний эрх зүйн мэдлэггүйг далимдуулж сүүлд нэмж хийсэн худалдан авагч бидний эрх ашгийг хохироосон баримтууд тул хариуцагч миний бие 2015 онд байгуулж байсан гэрээг шалгуулах хүсэлт гаргасан юм.

3 дугаарт: Нэхэмжлэгч Тун-жөү ХХК-ийн гаргаж буй нэхэмжлэл бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй болох нь 7 сая гаран төгрөгийн зөрүүтэй 2 өөр шаардлагатай нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл болон гэрээнд заасан байрны м2-ын үнэ зөрүүтэй, түрээсийн төлбөр гэх нэхэмжлэлдээ сарын 350,000 төгрөг, гэрээнд мөн 2 өөр дүн буюу 250,000 төгрөг, 200,000 төгрөг гэж тавьсан, анхны нэхэмжлэл нь урьдчилгааны үлдэгдэл гэж нэхэмжилсэн атал нэмэгдүүлсэн нэхэмжлэл нь 45 сар байр хөлсөлсний сарын 350,000 төлбөр гэх мэтээр бүх баримтууд нь зөрүүтэй байгаагаас харагдаж байна. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн Р.Мөнхтуул нь тус компанийн ажилтан СӨХ хариуцдаг байсан, ашиг сонирхлын зөрчилтэй гэрчээр өөрийн компанийн эрх ашгийг хамгаалуулсан мэдүүлэг өгүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидэнд ипотекийн зээлд хамрагдах гэж илүү мөнгө төлөх ямар ч шаардлага байгаагүй, тэртээ тэргүй гэрээнд зааснаар урьдчилгаа 30%-г өөрсдөө төлсөн баримттай ба 70%-г банкны зээлээр төлөхөөр тохирсон, банк 70%-г санхүүжүүлсэн нь баримтаар нотлогдоно. Гэтэл байрны төлбөрийг бүрэн төлж 3 жил болсны хойно ийм нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Гэрч Р.Мөнхтуул гэрчээр мэдүүлэхдээ: .... Би тухайн үед Тунжөү ХХК-ийн 96 айлын байр хариуцсан ажилтнаар нь ажиллаж байсан. Байранд орж байгаа айлуудаас тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө авч оруулж байсан. Тэр мөнгийг өгөх хугацаа тогтоодог. Хэрэв тэр хугацаандаа мөнгөө өгөөгүй тохиолдолд түрээсийн төлбөрт тооцохоор харилцан тохиролцож нотариатчаар баталгаажуулж байсан. Ц.*******ийн хувьд тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй болохоор Ц.*******ээс өгсөн мөнгийг нь түрээсийн төлбөрт тооцож авсан. Тэгсэн 2018 оны 10 дугаар сард Ц.******* манайх 8%-ийн ипотекийн зээлд хамрагдахаар боллоо. Байрны 30%-иа төлсөн баримт өгөөч ээ, тэгвэл манайх байрны ипотекийн зээлд хамрагдахаар боллоо гэхээр нь хоёр тал харилцан тохиролцож 15780000 төгрөгийг төлөхөөр 2018 оны 10 дугаар сарын 25-ны үед нотариатчаар баталгаажуулсан. Тэгээд түүнээс хойш Ц.******* нь нотариатчаар орж баталгаажуулсан мөнгөө төлөөгүй байгаа. ... Урьдчилгаа төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд тухайн байрыг сарын 350000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон. ... Ц.*******т 20143200 төгрөг төлсөн баримтыг Тунжөү ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн. Энэ баримтыг гаргаж өгөх үед Ц.******* нь тухайн компанид энэ мөнгийг төлөөгүй. Харин ипотекийн зээлийг нь гаргуулахын тулд дээрх мөнгийг төлсөн гэсэн баримтыг өөрсдийнх гуйлтаар орлого нь хүрэхгүй байсан тул байрны үнийг 50,143,200 төгрөгөөр тооцон урьдчилгаа төлбөр 40% буюу 20,143,200 төгрөг төлснөөр бичиж өгсөн юм. Одоо Ц.******* нь тухайн компанид төлбөрөө төлөөгүй байгаа нь үнэн гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Тунжөү ХХК нь Ц.*******т холбогдуулан байрны урьдчилгаа төлбөр 15780000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.******* нь уг төлбөрийг бүрэн төлсөн тул төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хариуцагч Ц.*******ийн гэр бүл 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч компанийн барьсан орон сууц болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Жаргалант хотхоны 96 айлын орон сууцны 14 тоотод байрлах 45.78 мкв 2 өрөө орон сууцыг 1 мк-ыг нь 1,000,000 төгрөгөөр, худалдан авахаар тохиролцож уг байранд орсон ба уг үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй болно.

Талууд анх орон сууцанд орохдоо 2015 оны 05 дугаар сарын 15-ны дотор банкны зээлд хамрагдан байрны төлбөрийн урьдчилгааг 30 хувийг компанид 2015 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлөх, төлөөгүй тохиолдолд байранд суусан хугацаанд 350000 төгрөгөөр хөлс тооцно төлнө гэж хэлэлцэн тохиролцсон.

Хариуцагч Ц.******* нь төлбөр төлсөн нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд гаргаж өгөөгүй, Хариуцагч уг тайлбар, нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн баримтгүй байна. Хариуцагч У.*******ийн өрхийн орлого банкны зээлийн шалгуурыг хангахгүй байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 25-д ХХБ-ны 8 хувийн орон сууцны зээлд хамрагдах болоход Тун Жөү ХХК-иас Ц.*******ийн хүсэлтээр урьдчилгаа 20143200 төгрөг төлсөн гэх баримтыг гаргаж өгч банкны зээлд хамруулсан бөгөөд Ц.******* нь байрны урьдчилгаа 15780000 төгрөгийг 60 сарын дотор компанид төлөх 2019 оноос эхлэн жил бүр 3,000,000 төгрөг төлөхөөр хүсэлт гаргаж, уг хүсэлтийг нотариатчаар баталгаажуулсан байна. /ХХ-ийн 11 дүгээр хуудас/

Хариуцагч Ц.*******ээс гаргасан хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХБ-аас ТунЖөу ХХК-ийн 2015 оны орон сууцны /ХХГ/ гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг хангахад өөрийн нэрээр гэрээ байхгүй тул нэр бүхий иргэний гэрээг татан үзэхэд уг орон сууцны мкв-ыг 1100000 төгрөгөөр тооцож, 50358000 төгрөгөөр тооцож худалдсан байна. /ХХ-44 хуудас/ Уг нотлох баримтаас дүгнэлт хийхэд Ц.*******ийн орлого банкны зээл авах шалгуурт хүрэхгүй байсан тул компанийн зүгээс өөрийн гуйлтаар тус дэм үзүүлэн 20143200 төгрөг төлснөөр баримт гаргасан ба хариуцагч урьдчилгаа 15780000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Ц.******* нь 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Тунжөү ХХК-ийн захиргаанд гэх тодорхойлолтод ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт шинээр баригдаж ашиглалтад орсон Жаргалан хотхоны 1-р орцны 14 тоотод байрлах 45.78 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг мкв-г 1,000,000 төгрөгөөр худалдаж авахаар урьдчилан тохиролцсон. Байрны урьдчилгаа төлбөр 5,700,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сард компанид бэлнээр төлсөн. Урьдчилгаа төлбөр төлснөөр орон сууцаа 2015 оны 02 дугаар сард хүлээн авч орсон. 2016 оны 05 дугаар сарын 15-ны дотор банкнаас орон сууцны зээл авч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна. Хэрэв энэ хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд суусан хугацаандаа компанид урьдчилгаанд цувуулж төлсөн мөнгөнөөсөө сарын 350,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр төлнө гэжээ. /ХХ-ийн 9 дүгээр хуудас/

Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч компанид манайх байрны урьдчилгаа төлбөрт 20,143,200 төгрөг төлсөн нь Тунжөү компани Худалдаа хөгжлийн банкинд гаргаж өгсөн тодорхойлолтоор нотлогдож байгаа гэсэн үндэслэлээр татгалзан маргаж байгаа боловч төлбөр төлсөн нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд гаргаж өгөөгүй. Хариуцагч уг тайлбар, нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн баримтгүй байна. Шүүх хуралдаанд тайлбарын хамт захиалан бариулах гэрээ гэсэн баримт гаргасан боловч хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүх үнэлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Тунжөү компани нь өөрт байгаа баримтуудаар 2015 оноос 2018 оны 10 дугаар сарын 28 хүртэл хугацаанд цувуулж төлсөн мөнгөнөөс зээл гаргах хүртэл хугацааны 45 сарын байрны хөлсөнд өөрийнх зөвшөөрснөөр тооцсон, урьдчилгаа төлөгдөөгүй, өөрийн хүсэлтээр зээлд хамруулах гэж гаргасан манай баримтыг төлсөн гэж маргаж буйг үндэслэлгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар нотлох баримт үндэслэл бүхий байна. Хариуцагч Ц.******* 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгсөн тухай баримт /ХХ-н 20 дугаар хуудас/ байгаа тул харин үүнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч Ц.*******ээс байрны урьдчилгаа төлбөр 12,280,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тунжөү ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******ээс байрны урьдчилгаа төлбөр 12,280,000 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Тунжөү ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282380 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ээс 211430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тунжөү ХХК-д буцаан олгосугай.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 3500000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АЛ

 

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 149/ШШ2022/00037

Сэлэнгэ аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, ТУН ЖӨҮ-ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, Ц.*******-д холбогдох

8,673,300 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ТУН ЖӨҮ-ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

Хариуцагч Ц.*******-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3. 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.АЛТАНЦЭЦЭГ