Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2018/01613

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2018/01613

УлаанА.Б хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

СүхА.Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ё.Э холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ё.Э 2017 оны 01 сарын 21-ний өдөр 1 800 000 төгрөгийг зээлдүүлсэн, 2017 оны 02 сарын 14-ний өдөр хүү гэж 180 000 төгрөгийг надад өгсөн, 2017 оны 04 сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөгийг түүний эхнэр С Хаан банкин дахь  тоот дансаар шилжүүлэн өгсөн ба 2017 оны 04 сарын 05-нд эхний 2 сарын хүү гэж хэлээд 600 000 төгрөгийг шилжүүлсэн, 2017 оны 04 сарын 18-ны өдөр 1 800 000 төгрөгийн хүү болох 150 000 төгрөгийг, 2017 оны 05 сарын 03-ны өдөр 1 800 000 төгрөгийн 5-р сарын хүү шүү гэж 150 000 төгрөгийг шилжүүлсэн ба үүнээс хойш хэд хоногийн дараа 2017 оны 05 сарын 08-ны өдөр дахиад 500 000 төгрөг зээлдүүлчих ах нь чиний мөнгийг өсгөж өгч байгаа ш дээ гэж хэлээд зээлж авсан. Ингээд нийтдээ 5 300 000 төгрөгийг Ё.Э зээлдүүлсэн. Үүний дараа 2017 оны 05 сарын 21-ний өдөр хүүний мөнгө гэж 140 000 төгрөгийг, 2017 оны 06 сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөгийн хүүний мөнгө гэж 500 000 төгрөгийг шилжүүлэн төлсөн. Бид нэг орон сууцанд оршин сууж амьдардаг ба үүнээс хойш таарах болгондоо ах нь мөнгийг чинь өсгөж байгаа санаа зоволтгүй мөнгийг чинь өгнө гэж байнга хэлдэг байсан. Сүүлдээ мөнгө өгөхөө больж гуйж гуйж 2017 оны 09 сарын 22-ны өдөр 125 000 төгрөг, 2017 оны 12 сарын 23-ны өдөр 100 000 төгрөг тус тус шилжүүлсэн ба таарах болгондоо ах нь мөнгийг нь өгнө, машин өгье, үнэтэй гар утсаа өгье гэж хэлж өдөр хоногийг аргацааж өнгөрөөдөг байсан. 2018 он гарснаас хойш тааралдаад мөнгөө авья гэхээр ална шүү пиздаа минь, чи надаас юугаа авах гээд байгаа юм. Ажил төрөл зогссон мөнгөгүй байна гэх болсон. Ё.Э зээлсэн нийт 5 300 000 төгрөгийг зээлийн гэрээг бичгээр байгуулж өгөөгүй боловч сард 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр амаар тохиролцсон. Ё.Энь мөнгө удаа дараа төлөх бүрдээ хүү гэж өгч байсан учир амаар тохирсон ёсоор зээлийн хүүнд нийт 8 удаа 1 945 000 төгрөгийг төлсөн нь үнэн. Иймд Ё.Энхтайванаас анх зээлдүүлсэн нийт 5 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ё.Эшүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Баас нийтдээ 4 000 000 төгрөгийг нэг хувийн хүүтэй авсан, үндсэн мөнгөө төлж барагдуулсан, хүүний мөнгө дутуу тул харилцан тохирч 500 000 төгрөгийг өгч дуусгахаар тохиролцсон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Баас хариуцагч Ё.Энь нийтдээ 5 300 000 төгрөгийг зээлийн гэрээг бичгээр байгуулалгүй зээлж авсан нь үнэн байдаг. Уг авсан мөнгөө нэхэмжлэгч А.Бт дансаар нь нийтдээ 1 945 000 төгрөгийг буцааж төлсөн нь банкны дансны хуулгын баримтаар тогтоогддог. Мөн гэрч Сн мэдүүлгээр 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгч А.Бт СүхА.Б дүүргийн 8р байрны гадаа Э, А.Б, С гурав байж байгаад өгсөн болох нь нотлогддог. С нь 2017 оны 9 сарын 21-ний өдөр лизингээр авсан Самсунг S8 маркийн шинэ гар утсаа 2018 оны 1 сарын 8-ны өдөр А.Бт авсан мөнгөний оронд 2 000 000 төгрөгөөр тооцож өгсөн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгч А.Бын шүүхэд болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлсэн тайлбараар нотлогдож байна. Иймд А.Б, Ё.Эхоёр мөнгө зээлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү гэж авсан юм гэсэн А.Бын тайлбар үндэслэлгүй байх тул Энхтайваны дансаар нь төлсөн нийт 1 945 000 төгрөгийг тус тус тооцоход А.Бт нийтдээ 5 445 000 төгрөгийг төлсөн байх тул одоо төлөх төлбөргүй байна. Иймд А.Бын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул 5 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ё.Э холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд, хариуцагч Ё.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар ...зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөх үндэсгүй, нийт зээлсэн 5 300 000 төгрөгийг дансаар 1 945 000 төгрөгийг, бэлнээр 1 500 000 төгрөгийг, лизингээр авсан Самсунг S8 маркийн шинэ гар утсыг 2 000 000 төгрөгт тооцож, нийт 5 445 000 төгрөгийг төлсөн учир А.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ё.Э 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300 000 төгрөгийг, мөн оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1 500 000 төгрөгийг, түүний эхнэр Н.Сгийн дансаар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөгийг, мөн оны 05 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөгийг буюу нийт 5 300 000 төгрөгийг Зээлийн гэрээг бичгээр байгуулалгүй зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулгын баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч А.Баас авсан 5 300 000 төгрөгийг хариуцагч Ё.Этөлөх үүрэгтэй байх боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч Ё.А.Б энэхүү хуульд заасан үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ё.Э нийт 5 300 000 төгрөгийг зээлдүүлэхдээ зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөө заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн зохицуулалтын дагуу бичгээр хийгээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болж байна.

Хариуцагч Ё.Энь нэхэмжлэгч А.Бт түүний дансаар төлсөн нийт 1 945 000 төгрөгийн талаар зохигч талууд маргаангүй байх боловч нэхэмжлэгч уг мөнгийг хүүнд төлсөн гэдэг нь Иргэний хуулийн 282.3-т зааснаар хүү авах эрхгүй байх тул үндсэн зээлд төлөгдсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч Ё.Энь нэхэмжлэгч А.Бт 1 500 000 төгрөгийг 2017 оны 9 сард төлсөн болох нь гэрч Н.Сгийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар давхар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ё.Э 1 500 000 төгрөгийг аваагүй гэж тайлбарладаг боловч түүний тайлбар үгүйсгэгдэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ...нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т ...өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан заалтыг нэхэмжлэгч А.Б хэрэгжүүлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ё.Э эхнэр Н.Сгийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Unitel ХХК-ийн Шангри-Ла үйлчилгээний салбараас Гар утас зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан авсан S8 (color-Orchid Glay), SM-G 950FZVDCAC маркийн, 359623082663317 сериалын дугаартай 2 088 000 төгрөгийн үнэтэй гар утсыг нь 2018 оны 01 сард зээлдүүлсэн мөнгөнийхээ 2 000 000 төгрөгт тооцож хүлээн авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч Э.О, Ж.М нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан Unitel ХХК-ийн Гар утас зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний баримт зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна. Нэхэмжлэгч А.Б нь уг гар утсыг аваагүй гэж шүүх хуралдаанд удаа дараа тайлбарлан маргасан ба сүүлд нь хүлээн авсан болохоо зөвшөөрч бичиж өгсөн хүсэлтээр нь түүнийг 2 000 000 төгрөгөнд тооцож тухайн гар утсыг хариуцагчаас авсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч А.Б нь уг гар утсыг нь аваад 750 000 төгрөгөөр зарсан гэж тайлбарлан маргаж байгаа боловч энэхүү тайлбар нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагчийн эхнэр Н.Сгийн гар утсыг зээлсэн мөнгөндөө тооцож аваагүй гэсэн худал тайлбарыг шүүхэд өгснөөс болж тус хэргийн хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа удааширсан байдлыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ё.Э 5 300 000 \таван сая гурван зуун мянга\ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99750 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ