Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2018/00297

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2018/00202

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, ******* тоотод оршин суух,******* овгийн ******* ******* /Регистрийн дугаар: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

******* ХХК-н Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, байнгын буюу үндсэн ажилдаа эгүүлэн тогтоосон тушаал гаргуулах, 2016 оны 09 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2017 оны 10 сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны 9 сарын 28-ны өдрийн 1196 дугаартай шийдвэр гарснаас хойш 2017 оны 10 сарын 26 хүртэлх 13 сарын цалинг 1212290 төгрөгөөр бодон нийт 15759770 төгрөг гаргуулах, ажилгүй байсан 2016-2017 оны хоорондох 13 сарын хугацааны үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь цалин бусад урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* би тус шүүхэд хандаж *******-ний ерөнхий захирлын 2015 оны 07 сарын 31-ний өдрийн Б/840 дугаартай тушаалыг хүчингүй болгон ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны үр дүнгийн урамшуулал болон бусад урамшууллыг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд 2016 оны 09 сарын 28-ны өдөр Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1196 дугаартай шийдвэр гарч нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн бөгөөд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 111 дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн 177 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээн хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн билээ. Дээрх 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарснаас хойш мөн л ажилгүй байсан бөгөөд 2017 оны 08 сарын 07-ны өдрө *******-ийн Ерөнхий захирлын Б/1117 дугаартай тушаал гарсан бөгөөд уг тушаал хүүхэд асрах чөлөөтэй байгаа Бүжидмааг ажилдаа эргэн ортол гэсэн утгатайгаар түр ажлын орон тоон дээр гарсан байсан. Гэтэл 3 шатны шүүх намайг байнгын ажлын байранд үндсэн орон тоон дээр нь авч ажиллуулахаар шийдвэрлсэн бөгөөд2017 оны 10 сарын 26 хүртэл хөдөлмөрийн гэрээ хийж цалин хөлсөөр хангаагүй. Иймд орхон аймгийн Иргэийн хэргийн давж заалдан шатны шүүхийн шүүгчдийн нэхэмжлэлийн шаардлага чинь тодорхойгүй байна гэсний дагуу дараах байдлаар нэхэмлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Үүнд:

1.*******-ийн Ерөнхий захирлын 2017 оны 08 сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай намайг түр ажлын байранд томилсон тушаалыг хүчингүй болгуулж, байнгын буюу үндсэн ажилдаа эгүүлэн тогтоосон тушаал гаргуулах,

2. 2016 оны 09 сарын 28-ны өдрөөс хойш 2017 оны 10 сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх,

3. 2016 оны 09 сарын 28-ны 1196 дугаартай шийдвэр гарсанаас хойшхи 2017 оны 10 сарын 26 хүртэлх 13 сарын цалинг 1212290 төгрөгөөр бодон нийт 15759770 төгрөг/ цалингийн дундажийг *******-ийн Цалин хөлсний хэлтсээс 2015 онд гаргаж өгсөн 1212290 төгрөгөөр тооцов/ гаргуулах,

4. Ажилгүй байсан 2016-2017 оны хоорондох 13 сарын хугацааны үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь цалин, бусад урамшуулалыг Уурхайчин соёлыг ордны арга зүйчдийн урамшуулалуудын дундажтай харьцуулан *******-ийн Цалин, хөлсний хэлтсээс гаргасан тодорхойлолтыг үндэслэн гаргуулах зэрэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.  

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: ******* ХХК-н Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай намайг түр ажлын байранд томилсон тушаалыг хүчингүй болгож, байнгын буюу үндсэн ажилдаа эгүүлэн тогтоосон тушаал гаргуулах тухайд:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх худалдааны 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00177 дугаар тогтоол зэргийг үндэслэн нэхэмжлэгч П.Уугантулгыг Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаар тушаалаар Уурхайчин соёлын ордны арга зүйчээр Э.Бүжидмаагийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр ажилд авч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

 

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг гол нөхцөлийг тохирно гэж заасан бөгөөд ******* нь *******-ийн Ерөнхий захиралтай 44/17/3 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулан, гэрээнд дээрх гол нөхцөлүүдийг тохирч, талууд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д Талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно. гэж заасан бөгөөд ******* нь Ерөнхий захиралтай байгуулсан 44/17/3 дугаар хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-д Э.Бүжидмааг ажилдаа эргэн ороход өөр ажлын байраар хангуулах нөхцөлтэйгээр ажил олгогчтой тохиролцсон. Иймд П.******* *******-ийн Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай намайг түр ажлын байранд томилсон тушаалыг хүчингүй болгуулж, байнгын буюу үндсэн ажилдаа эгүүлэн тогтоосон тушаал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд: Ажил олгогч нь ажилтны ажилласан цалин хөлснөөс эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварыг суутган нийгмийн даатгалын боолн эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийдэг учир үүнд шүүхийн шийдвэрээр даалгах хууль, зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаартай шүүхийн шийдвэр гарснаас хойшхи 2017 оны 10 дугаар сарын 26 хүртэлх 13 сарын цалинг 1212290 төгрөгөөр бодон нийт 15759770 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно., Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Журам батлах тухай 55 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7дугаар зүйлийн (а)-д ...ажилтанд ажлаас халагдсан болон ...хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байна гэжээ.

Нэхэмжлэгч П.******* тухайн үед ажиллаж байсан цалингийн дундаж тодорхойлолтыг гаргуулахаар Хууль, эрх зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 130/706 тоот албан бичгийг компанийн Санхүү, бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд тус хэлтсээс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Албан бичгийн хариу хүргүүлэх тухай 111/468 тоот албан бичгээр нэхэмжлэгч П.******* ажиллаж байсан 2014 оны сүүлийн 9,10,11 дүгээр саруудын дундаж цалин 1085400 төгрөг байгаа тухай тооцоо-г Хууль, эрх зүйн газарт ирүүлсэн.

Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаар тушаалаар нэхэмжлэгч П.Уугантулгыг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс Уурхайчин соёлын ордны арга зүйчээр Э.Бүжидмаагийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд П.******* ажилласан цагийн бүртгэлийг үндэслэн 8 сард 573,913 төгрөг, нэмэгдэл цалин 120,000 төгрөг, нийт 693,913 төгрөг, 9 сард 1,100,000 төгрөг, нэмэгдэл цалин 120,000 төгрөг, нийт 1,220,000 төгрөг, 10 сард 600,000 төгрөг, нэмэгдэл цалин 320,509 төгрөг, нийт 920,509 төгрөг, 8, 9, 10 сарын цалин 2,834,422 төгрөг олгохоос үйлдвэрчний эвлэлийн татвар 22,739 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 240,000 төгрөг, хүн амын орлогын албан татвар 259,422 төгрөгийг тус тус суутгаж, *******д 2,319,241 төгрөгийг олгосон байна.

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, 13 дахь сарын цалин, бонус, урамшууллын тооцоо, судалгааг гаргуулахаар Хууль, эрх зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 130/669 тоот албан бичгийг компанийн Эдийн засгийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд тус хэлтээс 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 108/185 тоот албан бичгээр нэхэмжлэгч *******д 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10,924,160 төгрөг олгохоор байгаа тухай тооцоог Хууль, эрх зүйн газарт ирүүлсэн. Гэтэл ******* нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг 1,212,290 төгрөгөөр бодож, нийт 13 сарын цалин 15,759,770 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь бодитой биш, хууль зүйн үндэслэлгүй байна.

Ажилгүй байсан 2016-2017 оны хоорондох 13 сарын хугацааны үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь цалин, бусад урамшуулалуудыг Уурхайчин соёлын ордны арга зүйчдийн урамшуулалуудын дундажтай харьцуулан *******-ийн цалин, хөлсний хэлтсээс гаргасан тодорхойлолтыг үндэслэн гаргуулах шаардлагын тухайд:

*******-ийн Ерөнхий захирлын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/745 дугаар тушаалаар батлагдсан Цалин хөлсний санг бүрдүүлэх, зарцуулах журам-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад Жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг батлагдсан бизнес-төлөвлөгөөний зорилтыг бүрэн хэрэгжүүлж копманийн санхүүгийн тайлан тэнцэл ашигтай гарсан тохиолдолд түүнд цехийн оруулсан хувь нэмрийг балансын комиссын хуралдаанаас үнэлсэн дүн, хэсэг, ажлын байр, ажилтан бүрийн тухайн жилийн бүтээмж, оруулсан хувь нэмрийг бодит үзүүлэлтээр тооцон мөнгөн дүнгээр олгох, өөрчлөх гэж заасан байдаг. Жилийн ажлын үр дүнгээр урамшуулал олгоход ашиглах зааврын 2 дахь заалтад ажилчин, анхан шатны удирдах ажилтан, мэргэжилтнийг цехийн дарга 0-2 хүртэлх хөдөлмөрийн хувь оролцооны итгэлцүүрийг ногдуулна гэсэн байдаг. Ингэснээр бүтэн жил ажилласан ч бүтээмжгүй, хувь нэмэр оруулаагүй ажилтанд 0 гэсэн итгэлцүүр ногдуулж энэхүү урамшуулал олгогдохгүй байх тохиолдол байдаг.

Нэхэмжлэгч Д.Уугантулгад жилийн эцсийн үр дүнгийн урамшууллыг харьцуулж гаргая гэхэд ижил албан тушаалын арга зүйч нар 2016 онд бүтэн ажиллаж байж урамшууллаа авсан байна, мөн ажилтны урамшуулал нь тайлант онд тухайн ажилтны цаг ашиглалт, дундаж цалин гүйцэтгэлийн үр дүн зэргээс шууд хамаардаг тул ижил албан тушаалын ажилтнуудын харьцуулсан судалгаагаар үр дүнгийн урамшууллын тодорхойлолтыг гаргах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч П.******* нэмэхэмжлэлийн шаардлагууд нь бодитой биш, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК-н Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, байнгын буюу үндсэн ажилдаа эгүүлэн тогтоосон тушаал гаргуулах, 2016 оны 09 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2017 оны 10 сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны 9 сарын 28-ны өдрийн 1196 дугаартай шийдвэр гарснаас хойш 2017 оны 10 сарын 26 хүртэлх 13 сарын цалинг 1212290 төгрөгөөр бодон нийт 15759770 төгрөг гаргуулах, ажилгүй байсан 2016-2017 оны хоорондох 13 сарын хугацааны үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь цалин бусад урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь анх тус шүүхэд хандаж 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Уулын баяжуулах *******-ний захирлын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/840 дугаартай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан байна.

Түүний нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан хэлэлцээд Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаартай шийдвэрээр П.Уугантулгыг Эрдэнэт үйлдвэрХХК-ний Уурхайчин соёлын ордны арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 31.236.491 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 111 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаартай тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч П.Уугантулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т зааснаар Уурхайчин соёлын ордны арга зүйчийн ажилд эгүүлэн авсан болох нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 44/17/3 дугаартай Хөдөлмөрийн гэрээ болон 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Ажилд нь эгүүлэн түр ажиллуулах тухай Б/1117 дугаартай тушаалаар тогтоогдож байна.

******* нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаар шийдвэрээр Уурхайчин соёлын ордны арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоогдож, 2014 оны 09, 10, 11 дүгээр сарын дундаж цалин 1,212,290 төгрөгөөр тогтоосон 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1100 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилд ажилд эгүүлэн тогтоосноос хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах шардлагыг тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

Байнгын ажлын болон үндсэн ажилдаа эгүүлэн томилуулах тушаал гаргуулах тухай шаардлага нь хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх маргаан биш байх тул 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай түр ажлын байранд томилсон тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь байнгийн буюу үндсэн ажил гэж ямар ажил, албан тушаал вэ? Гэдэг нь нэхэмжлэлд тодорхой бус байна. Тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаартай шийдвэр гарч нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тушаал гарч хөдөлмөрийн гээр байгуулан ажилдаа орсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүлйин 24.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч 2017 оны 08 дугаар сарын 16-наас эхлэн ажлаа хийж 2017 оы 08 дугаар сард 693,913 төгрөг, 9 дүгээр сад 1,220,000 төгрөг 10 дугаар сард 920,509 төгрөг нийт 2,319,241 төгрөгийн цалинг 2017 оны 10 дугаар сард авсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар срын 26-ны өдөр хүртэл 13 сарын цалин 13,440,529 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д заасныг баримтлан П.******* ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 13,440,529 төгрөгнөөс нийгмийн даатлгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг *******-д даалгах нь зүйтэй байна.

******* ХХК-н Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай тушаал хүчингүй болгох, байнгын ажлын болон үндсэн ажилдаа эгүүлэн томилуулах тушаал гаргуулах, 2017 оны 10 дугаар сарын 26-ны хүртлэх цалин 13 сарын үр дүнгийн урамшуулал 13 дахь цалин бусад урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлаагууд баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт түүний дундаж цалинг 1.212.290 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг бодсон байх бөгөөд дээрх дундаж цалинг шүүх шийдвэр гаргахдаа баримталсан болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаад, хариуцагчаас 225,153 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.******* ажилгүй байсан хугацааны цалинг урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,3440,529 төгрөгийг хариуцагч Эрдэнэт үйлдвэрХХК-с гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох ******* ХХК-н Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/1117 дугаартай тушаал хүчингүй болгох, байнгын ажлын болон үндсэн ажилдаа эгүүлэн томилуулах тушаал гаргуулах, 2017 оны 10 дугаар сарын 26-ны хүртлэх цалин 13 сарын үр дүнгийн урамшуулал 13 дахь цалин бусад урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д заасныг баримтлан П.******* ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 13,440,529 төгрөгнөөс нийгмийн даатлгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг *******-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч *******-аас 225,153 төгрөг гаргуулан төрийн санд тэмдэгтийн хураамжаар оруулсугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ