Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2020/00355

 

 

 

 

 

 

 

 

2020 02 03 181/ШШ2020/00355

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө гудамж, засгийн газрын 11 дүгээр байранд байрлах, МУЗТЯ,

Нэхэмжлэгч: НӨАУГ,

Нэхэмжлэгч: ННТҮГ  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , ЗТГ ОНӨААТҮГ-д холбогдох,

Гэрээний үүрэгт 2 278 526 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч МУЗТЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Б.Ц, Н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, түүний өмгөөлөгч А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МУЗТЯ, НӨАУГ, ННТҮГ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон эдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их багтаамжийн 400 автобусыг 31.7 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгагдсан.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх талаар 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хоорондын Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан.

Уг гэрээний дагуу 2009 оны 08 дугаар сарын 10-наас 18-ны өдрүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ-ний үндсэн дээр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хуваарилан зээлээр эзэмшүүлсэн.

ЗТГ ОНӨААТҮГ нь /хуучин нэрээр Автобус-3 НӨҮГ/ 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 004/07 дугаартай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээгээр 30 автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр хүлээн авсан.

ЗТГ ОНӨААТҮГ нь /хуучин нэрээр Автобус-3 НӨҮГ/ дээрх гэрээний дагуу одоогийн байдлаар 2,672,047,300 /хоёр тэрбум зургаан зуун далан хоёр сая дөчин долоон мянга гурван зуу/ төгрөг төлөхөөс 393,520,700 /гурван зуун ерөн гурван сая таван зуун хорин мянга долоон зуу/ төгрөг төлж, одоо 2,278,526,600 /хоёр тэрбум хоёр зуун далан найман сая таван зуун хорин зургаан мянга зургаан зуу/төгрөгийг төлөөгүй байна.

Иймд ЗТГ ОНӨААТҮГ-аас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ-ний дагуу төлөгдөөгүй 2 278 526 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ЗТГ ОНӨААТҮГ шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, П.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу ЗТГ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шинээр байгуулагдсан бөгөөд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ байгуулагдсан талаар мэдээлэлгүй байна.

Мөн ЗТГ ОНӨААТҮГазар нь Нийслэлийн Нийтийн тээврийн газартай байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээг чанартай, тасралтгүй үзүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд манай байгууллагын хувьд шинээр байгуулагдаад удаагүй, үйл ажиллагаа жигдэрч, санхүүгийн хувьд бүрэн тогтворжоогүй, үйлчилгээний чиглэл хот орчмын чиглэл учраас орлого багатай, мөн шатахууны үнийн өсөлт болон Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГазраас манайд хуваарилсан автобуснууд эвдрэл гэмтэл ихтэй, сэлбэг хэрэгслийн олдоц муу, өндөр зардалтай, эдийн засгийн хувьд үр өгөөж муу байгаа зэргээс шалтгаалан дээрх өр төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй юм.

Тус гэрээ нь 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан, гэрээний 3.3, 5.2 дахь заалтуудад автобусын эргэн төлөгдөх төлбөр 6 жил байна гэж тодорхой заасан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтын дагуу ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсний дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна.

ЗТГ ОНӨААТҮГазар нь 2018.05.23-ны өдөр байгуулагдсан. Энэ байгууллагын өмчлөгч нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна гэж заасан. ЗТГ ОНӨААТҮГазар нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг боловч хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал, орлогын төвлөрөлт, зарцуулалттай холбоотой асуудлууд нь тухайн байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээний газартай байгуулсан гэрээгээр зохицуулагддаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ, түүний тайлан балансыг харахаар манай байгууллага өнгөрсөн жилүүдэд алдагдалтай ажиллаж байсан гэдэг нь нотлогдож байна. Мөн ЗТГ ОНӨААТҮГазрыг байгуулаад автобусыг балансанд шилжүүлж өгсөн боловч автобусны үнэ төлөх өрийг шилжүүлж өгөөгүй. Энэ өр төлбөртэй холбоотой асуудлыг шүүхээс нэхэмжлэл гардаж аваад л мэдсэн. 4 талт гэрээ нь зээлээр худалдах худалдан авах гэрээний төрөлд хамаарах тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд дээрх газруудаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МУЗТЯ, НӨАУГ, ННТҮГ нар нь хариуцагч ЗТГ ОНӨААТҮГхолбогдуулан гэрээний үүрэгт 2 278 526 600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч нар нь 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-ний гэрээний үүрэгт 2 278 526 600 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг, хариуцагч ЗТГ ОНӨААТҮГ нь эс зөвшөөрч, гэрээний нэг тал биш, өр шилжээгүй, алдагдалтай ажилладаг тул автобусны үнийг төлөх санхүүгийн эх үүсвэр байхгүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр маргаж байна.

 

ЗТБХБЯ-ны Сургалт, судалгаа хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн алба, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Автобус-3 компани нарын хооронд байгуулагдсан 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-гээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэр дээр шилжүүлэн, Нийслэлийн өмчийн харилцааны газар нь автобусыг нийтийн тээврийн үйлчилгээ төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагад эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлээр эзэмшүүлэх, НӨҮГ-уудад хуваарилагдсаныг нь тухайн үйлдвэрийн газрын дансанд буюу Нийслэлийн өмчид бүртгэж авах, Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Нийтийн тээврийн газар нь хамтран нийтийн тээврийн үйлчилгээний том оврын 400 автобусны төсөвт өртөгийг ЗТБХБЯ-нд төвлөрүүлэхэд тавих хяналтыг хэрэгжүүлж автобус зээлээр авсан аж ахуйн нэгж байгууллага бүрээс сар бүр графикийн дагуу төлүүлэх, зээлээр эзэмшигч нь зээлээр авсан автобус нэг бүрийн эргэн төлөгдөх сарын төлбөрийг автобусыг хүлээн авсан өдрөөс эхлэн тооцож Сургалт, судалгаа хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн албаны дансанд тухайн сарын 05-ны өдрийн дотор төвлөрүүлэхээр тохиролцожээ

Уг гэрээний хавсралтаар Автобус-3 компанид 80 ширхэг автобусыг зээлээр эзэмшүүлэх, 2010.01.01-ны өдрөөс 2015.12.04-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 65 000 ам,доллар төлөвлөрүүлж нийт 4 679 760 ам,доллар төвлөрүүлэхээр заажээ. /хх-11-16х/

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-ын 2-д заасны дагуу Автобус-3 компанийн дансанд бүртгэж, зээлээр эзэмшүүлсэн 80 ширхэг автобус нь төрийн өөрийн өмч байна.

 

Иймээс дээрхи гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг, Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин гэрээгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн 80 ширхэг том оврын автобусыг нийтийн тээврийн зориулалтаар Автобус-3 компани НӨҮГ-т шилжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж, орлогоос нь автобусны үнэтэй тэнцэхүйц мөнгөн хөрөнгийг тусгай дансанд төвлөрүүлэх зорилгын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төрийн өмчит үйлдвэрийн газарт автобусыг шилжүүлэн төлбөр төлөх үүргийг хүлээлгэж, төлбөрийг тусгай дансанд төвлөрүүлэх үүргийг Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Нийтийн тээврийн газарт хүлээлгэсэн байна.

 

Хариуцагч ЗТГ ОНӨААТҮГ-ыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоол /хх-99х/-оор байгуулсан байх бөгөөд уг үйлдвэрийн газарт 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-ний үүргийг шилжүүлсэн буюу 2 278 526 600 төгрөгийн өрийг шилжүүлсэн гэдгээ нэхэмжлэгч нар баримтаар нотлоогүй болно.

 

ЗТГ ОНӨААТҮГ-т 2019.07.10-ны өдрийн байдлаар 30 ширхэг автобус байгаа /хх-100-117х/ гэх үндэслэл нь 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-ний дагуу 2 278 526 600 төгрөгийг төлөх үүрэг үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 

ЗТГ ОНӨААТҮГ-ын 2018, 2019 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлан /хх-74-86х/-аар үйл ажиллагааны ашиг нь алдагдал-тай гарсан байх тул хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас 30 ширхэг автобусны үнэтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг тусгай дансанд төвлөрүүлэх үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-ний үүргийг гүйцэтгэх хугацааг 2010 оны 01 сараас 2015 оны 12 сарын 04-ны өдрөөр тогтоосон бөгөөд 2012 он /хх-21х/-оос хойш үүргийг гүйцэтгээгүй, нэхэмжлэгч нар үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр үүргийг гүйцэтгэхээс татгалзаж буй хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Зам тээврийн хөгжлийн яам, НӨАУГ, ННТҮГ нарын хариуцагч ЗТГ ОНӨААТҮГ-аас гэрээний үүрэгт 2 278 526 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэхэмжлэгч МУЗТЯ, НӨАУГ, ННТҮГ нарын хариуцагч ЗТГ ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 2 278 526 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Зам тээврийн хөгжлийн яам, НӨАУГ, ННТҮГ нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                             Н.ОЮУНТУЯА