Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/01403

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 19 өдөр Дугаар 181/ШШ2018/01403 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ариунсайхан/РД:/-ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Амаржаргал/РД: /-д холбогдох

 

15 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоо, өмгөөлөгч Н.Нарантуяа, хариуцагч Ц.Амаржаргал, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ариунсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ариунсайхан миний бие Ц.Амаржаргалд 2014 оны 12-р сарын 24-ний өдөр 10 000 000 /арван сая/ төгрөгийг 2014.12.24-нээс 2015.6.24-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар батлуулж, 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Гэтэл Ц.Амаржаргал нь үндсэн зээл болон хүүгээ огт төлөөгүй явдаг бөгөөд миний бие Ариунсайхан нь гадаад улсад ажиллаж, амьдардаг учраас огт хөөцөлдөж нэхэж авч чадаагүй байж байгаад 2017 оны 7-р сарын 13-ны өдөр дахин төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд 2014 оны 12 сарын 24-ний өдөр зээлийн гэрээгээр зээлж авсан 10 000 000 /арван сая/ төгрөгийг хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч гэрээгээ байгуулсан.

Тухайн гэрээний төлбөр 10 000 000 төгрөгийг төлөх хугацаагаа 2017 оны 7 сарын 13-ны өдрийн дотор төлөхөөр мөн тогтоосон хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон, гэтэл одоо болтол өгөөгүй сүүлдээ утсаа ч авахгүй байгаа.

Ц.Амаржаргал нь зээлж авсан 10 000 000 /арван сая/ төгрөгөө өгнө гэж худал хэлсээр байгаа бөгөөд мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, одоогоор боломж байхгүй байна гэх зэргээр байнга худал хэлж намайг хохироож байна.

Иймд үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 000 төгрөгийн хамт гаргуулж Б.Ариунсайхан надад олгох шийдвэр гаргаж өгөхийг хүсье. гэв.

 

Нэхэмжлэгч Б.Ариунсайханы өмгөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан үндэслэл нь Иргэний хуулийн 281, 282, 283, 284-р зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн гэрээний дүн, хугацаа, хүү, алдангийн талаар харилцан тохиролцож бичгээр байгуулсан. 10 сая төгрөг төлөгдөөгүй, хүү төлөгдөж байсан гэдгийг хариуцагч тайлбарлаж байгаа тул үүнтэй маргахгүй байгаа юм байна. 10 сая төгрөг авсан гэдэгтэй талууд маргахгүй байгаа юм байна гэж үзэж байна. Учир нь 13 сая төгрөгөөс үндсэн зээлд 3 сая төгрөгийг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна.

Мөн н.Ганбаяр гэх хүнтэй холбоотойгоор зээлийн гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотой нотлох баримт байгаа гэх боловч шүүхэд ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримт ирүүлээгүй. Хүч хэрэглэсэн гэх боловч Цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Өмгөөлөгч би өөрийн зүгээс Ц.Амаржалгалтай ярьж Ц.Ариунсайхан ирчихсэн байна, уулзъя, эвлэрэх боломжтой шүү дээ гэхэд хариуцагч төлөхгүй биш ямар нэгэн байдлаар төлнө гэж байсан. Тиймээс тухайн гэрээг хүч хэрэглэж байгуулаагүй, бүрэн дүүрэн хийгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна, хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Ц.Амаржаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэрэндорж овогтой Амаржаргал би Б.Ариунсайханы нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ц.Амаржаргал би 2013 онд Б.Ариунбаяраас 10 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй /сарын/ зээлж, анх зээлийн гэрээгээ нотариатаар баталгаажуулсан байдаг.

Тэгээд би Б.Ариунбаярт 6 500 000 төгрөгийг 2014 онд, 3, 4-р хороолол, Өргөө кинотеатрын баруун талын Кебаб гэдэг түргэн хоолны газарт 6 500 000 төгрөгийг төлсөн. Дараа Улсын Их дэлгүүрийн үүдэнд н.Энхтуяа гэдэг эгчтэй хамт явж байгаад Б.Ариунбаяр ахын өөрийн Форд экспедишн машинд орж 5 000 000 төгрөг төлсөн.

Гэтэл жил орчимд /дотор/ Б.Ариунбаяр ахын бие гэнэт муудан бурханы оронд очсон.

Миний өгсөн 11 500 000/арван нэгэн сая таван зуу мянга/ төгрөгийг Б.Ариунсайхан нэхэмжлэгч Б.Ариунаа эд нар мэдэж байгаа.

Гэхдээ энэ мөнгийг хүүнд тооцож авна. Ах маань нас барсан тул гэрээг нотариатаар орж сунгуулах хэрэгтэй гэж намайг дуудсан.

Б.Ариунсайханаас би 10 000 000 төгрөгийг бэлэн болон данснаар ямар ч мөнгө аваагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Ариунсайханаас зугатаж, утсаа авахгүй байсан зүйл байхгүй.

Би Б.Ариунсайхантай 10 000 000 төгрөгийн гэрээ хийсэн гэж бодоогүй ахынхаа гэрээг сунгасан гэж бодсон, би харахгүйгээр гарын үсэг зурсан. Анх 13 000 000 төгрөгийн гэрээ хийж, тухайн үедээ би хоолны бизнес хийж байсан тул 3 000 000 төгрөг өгч хассан. Үлдэгдэл 10 000 000 төгрөгийг мэдэж байгаа. Намайг 13 000 000 төгрөгийг авсан гэдгийг мэдэхгүй.

н.Ариунаа нь н.Ганбаяр ахтайгаа холбоотой байсан учир 13 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг барагдуулсныг мэдэж байгаа.

Тухайн үед би 35 000 000 төгрөгийн зээл авч, 5 000 000 төгрөгийг н.Ганбаярт өгч, гарын үсэг зуруулж байсан ч дампуурчихсан тул байхгүй болчихсон. Тиймээс би хүлээн зөвшөөрөхгүй, надад төлөх мөнгө ч байхгүй. гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ариунсайхан хариуцагч Ц.Амаржаргалд холбогдуулан үндсэн зээл 10 000 000/арван сая/ төгрөгийг, алданги 5 000 000/таван сая/ төгрөгийг, бүгд 15 000 000/арван таван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ц.Амаржаргал нь ямар ч мөнгө аваагүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 10 000 000/арван сая/ төгрөгийг 6/зургаа/ сарын хугацаатай, сарын 3.5/гурав аравны тав/ хувийн хүүтэй, 0.5/тэг аравны тав/ хувийн алданги тооцохоор шилжүүлсэн болох нь Гэрээний болон 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүгийн төлбөр нэхэмжлээгүй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 10 000 000/арван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл 10 000 000/арван сая/ төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь Гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 10 000 000/арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь алдангид 5 000 000/таван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь үндсэн зээл 10 000 000/арван сая/ төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй болох нь Гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 5 000 000/10000000х0.5%=50000, 50000x365=18250000, 10000000:2=5000000/ /таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээг хууран мэхэлж эсхүл хүч хэрэглэж хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Амаржаргалаас бүгд 15 000 000/10000000+5000000=15000000/ /арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ариунсайханд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

И 115 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус

 

:

 

1.  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Амаржаргалаас бүгд 15 000 000/арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ариунсайханд олгосугай.

 

2.  57 дугаар зүйлийн 57.1, эмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Ариунсайханы ид урьдчилан төлсөн 233 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Амаржаргалаас ид 232 950 ан нэхэмжлэгч Б.Ариунсайханд олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

, С.ХИШИГБАТ