| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01687/И |
| Дугаар | 135/ШШ2017/00474 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2017/00474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01687/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 16 дугаар баг, 1 ******* *******, *******-******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: ***/-ийн хүсэлттэй,
Хохирол нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Прокурор А.Оргилбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* миний бие нь Иргэний хуулийн 4*******8 дугаар зүйлийн 4*******8.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгана, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 3*******6 дугаар зүйлийн 3*******6.3-д: Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол магадлалыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан харьяаллын дагуу дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.
А.*******г Дархан-Уул аймагт Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхад 2013 оны 11 сарын 02-ны өдөр Авилгатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтэн, яллагдагчаар татаж, улмаар гэм буруутай гэж үзэн шүүхэд шилжүүлэн Сэлэнгэ аймгийн Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 0******* сарын 17-ны өдрийн 173 тоот шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, улмаар 2014 оны 0******* сарын 30-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор А.******* миний тодорхой ажил албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Миний бие гомдол гаргасны эцэст Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *******3-А тоот тогтоолоор А.******* надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгасан бөгөөд уг тогтоол нь хүчин төгөлдөр болсон. Энэхүү хэргийн улмаас 2014 оны 0******* сарын 17-ны өдрөөс 2015 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл нийт 148 хоног цагдан хоригдож, хорих ял биечлэн эдэлж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад Гаалийн Ерөнхий газрын даргын 2014 оны 11 сарын 27-ны өдрийн Б/401 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан болно. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 3*******0 ******* зүйлийн 3*******0.1-д зааснаар 2014 оны 0******* ******* сард хоригдох үед Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн албан тушаалд ТТ-10 зэрэглэлээр 667,784 төгрөгийн үндсэн цалин, албан тушаалын зэрэг дэв 25 хувь, онцгой нөхцлийн 10 хувь, төрийн алба хаасан хугацааны 20 хувийн нэмэгдлүүдийг тооцуулан сард *******53,268 төгрөгийн цалин хөлс авч байсан бөгөөд 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарын 12-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нийт 20,08*******,614 төгрөг гаргуулах, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 3*******0 ******* зүйлийн 3*******0.1-д зааснаар өмгөөлөгчид төлсөн хөлс 10,000,000 төгрөг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3*******1 ******* зүйлийн 3*******1.2-т зааснаар энэ хэргийн улмаас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хохирч сэтгэл санааны байнгын дарамтанд амьдрах боллоо. А.******* намайг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт буруутгаж ял шийтгэсэн энэхүү хэрэг нь анхнаасаа ХК-ийн захирал А. нарын гэж, гаалийн байцаагч А.******* нар нь хээл хахууль өгсөн авсан нь нотлогдсон гэж Авилгатай тэмцэх газрын хэвлэл мэдээллийн албанаас хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүр дуулиантайгаар олон нийтэд зарлан мэдээлж байсан юм.
Маш олон цахим сайт хуудсанд гаалийн байцаагч нарт ял шийтгэлээ гэсэн мэдээлэл олон нийтэд цацагдаж, сэтгэл санааны дарамтанд орсон.
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-д Монгол улсын иргэн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх, Иргэний хуулийн 3*******1 ******* зүйлийн 3*******1.2-т Эд хөрөнгийн бус хохирлын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуульд заасан журмаар тодорхойлно, мөн хуулийн 511 ******* зүйлийн 511.1-д тус тус заасны дагуу А.******* намайг дээр дурдсан ноцтой гэмт хэрэгт холбогдуулан 10 сарын хугацаанд шалгаж, сэтгэл санааны маш хүнд дарамтанд 148 хоног буюу 5 сар хоригдсон.
Мөн архаг бронхит багтраа өвчтэй, бамбай булчирхай томролттой, элэгний С вирустэй, эмнэлгийн байнгын хяналтанд байдаг байсан бөгөөд 2014 оны 0******* ******* сарын 17-ны өдрөөс хоригдсоноос хойш үйлдээгүй гэмт хэрэгт холбогдож сэтгэл санааны хүнд дарамтанд орж, даралт ихсэх, зүрх болон багтраа өвчин маань сэдэрч байнга эм тариа хэрэглэж мөн суллагдсанаас хойш ч эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа боловч биеийн байдал сайжрахгүй, тайван ажиллаж чадахгүй байна. Иймээс цагдан хоригдсон болон эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэтгэл санааны гэм хорын хохиролд 78,*******6,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Анх нэхэмжлэл гаргахдаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцож өгсөн бол одоо өөрөө төлөх учир нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 5,463,665 төгрөгийг өмнөх цалин дээрээ нэмж, нийт ажилгүй байсан хугацааны цалинд 25,553,27******* төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Иймд нийт 113,*******6*******,27******* төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.
Прокурор А.Оргилбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтаар эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаад шүүхээр цагаатгагдсан болох нь тогтоогдож байгаа тул хуульд заасны дагуу ажиллаагүй хугацааны цалинг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг төлсөн эсэх нь тодорхойгүй, мөн 78,*******6,000 төгрөгийн хувьд эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны хохирол гэж байгаа боловч энэ баримтаар тогтоогдохгүй байх тул энэ шаардлага хангагдах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
А.******* нь хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан хохирол болох аваагүй дундаж цалин хөлс 25,553,27******* төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 10,000,000 төгрөг, цагдан хоригдсон болон эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны гэм хорын хохиролд 78,*******6,000 төгрөг, нийт 113,*******6*******,27******* төгрөгийг төрөөс нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан Хээл хахууль авах гэмт хэрэгт А.******* нарт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *******3-А шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 148 дугаар зүйлийн 148.1.1-д заасан үндэслэлээр ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан Хээл хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, А.******* нь 2014 оны 0******* ******* сарын 17-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 148 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх-5-22 дугаар хуудас/
Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон болох нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 148 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 4*******8 дугаар зүйлийн 4*******8.2-т: Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38******* ******* зүйлийн 38*******.1-д: Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж тус тус заажээ.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38******* ******* зүйлийн 38*******.2.2-т зааснаар тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ.
Дээрх хуульд заасан үндэслэлийн дагуу ******* холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тогтоол гарсан байх тул өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй байна.
А.******* нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 ******* сарын 27-ны өдрийн Б/401 тоот Гаалийн албанаас халах тухай тушаалаар 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон гаалийн албанаас халагдсан, Гааль Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/532 дугаартай А.******* ажилд томилох тухай тушаалаар 2016 оны 6 сарын 22-ны өдрөөс А.*******гийн гаалийн улсын байцаагчийн эрхийг сэргээж, Гааль, татварын Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон болох нь хэрэгт авагдсан ажлаас халах болон ажилд томилсон тушаал, хүсэлт гаргагчийн 0231256 дугаартай нийгмийн даатгалын дэвтрээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3*******0 ******* зүйлийн 3*******0.1.1-д: хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, 3*******0.1.5-д: хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс... ийг нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хохирол гэж тодорхойлсон бөгөөд 3*******0.2-т зааснаар энэхүү хохирлыг улсын төсвөөс нөхөн олгохоор заажээ.
А.******* нь хэрэгт шалгагдаж байх үедээ гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ажил олгогчоос төлөх шимтгэлийг тооцож, нийт 25,553,27******* төгрөг нэхэмжилж байгаа болно.
Хүсэлт гаргагч А.******* нь энэхүү шаардлагаа нотолж, Гаалийн Ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Гаалийн газраас тооцсон 2014 оны 0******* сараас 2016 оны 06 сарыг дуусталх хугацааны олговол зохих цалингийн тооцоог ирүүлжээ.
А.******* нь хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/532 тоот тушаалаар тус Гаалийн газрийн гаалийн улсын байцаагчаар 2016 оны 06 сарын 22-ны өдрөөс томилогдсон байх тул цагдан хоригдсон өдөр болох 2014 оны 0******* ******* сарын 17-ны өдрөөс эхлэн ажилдаа томилогдох хүртэлх хугацаагаар цалинг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын дагуу дундаж цалин хөлсийг тооцож, нийт 24,371,738 төгрөгийг олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин цалингийн тооцоонд орсон хоол, унааны нэмэгдэл болох 726,231 төгрөгийг аваагүй цалинд оруулан тооцох үндэслэлгүй байх тул энэхүү дүнг хасаж тооцсон болно.
А.*******гийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгийн шаардлагын тухайд дүгнэвэл А.******* нь А. 2014 оны 03 сарын 15-ны өдрийн 33 дугаартай өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах тухай гэрээг байгуулсан байх бөгөөд тус гэрээнд өмгөөллийн нийт хөлсийг 10,000,000 төгрөг байх, 5,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурмагц, амжилттай өмгөөлж, цагаатгаж, хэрэгсэхгүй болговол 5,000,000 төгрөг нэмж төлөхөөр тохирсон байна.
Мөн 10,000,000 төгрөг хүлээн авсан 2016 оны 01 сарын 12-ны өдрийн Монголын өмгөөлөгчдийн холбооны 18 дугаартай тасалбар, 00*******0*******3******* дугаартай татвар төлөгчийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлж нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөгөөр тохирсон бөгөөд энэхүү 10,000,000 төгрөгийг төлөхийн тулд А.******* нь Хаан банкнаас зээл авч надад төлсөн, гэрээ байгуулах үедээ 5,000,000 төгрөгийг төлсөн боловч тухайн үедээ баримт үйлдээгүй, харин сүүлд нь 5,000,000 төгрөг нэмж өгөхдөө мөнгө хүлээлцсэн баримтыг нийт 10,000,000 төгрөгөөр үйлдсэн юм гэж тайлбарладаг болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарт дурдагдсан Хаан банкны барьцаат зээлийн гэрээ хэрэгт авагдсан бөгөөд энэхүү гэрээг А.*******, Хаан банктай 2013 оны 0******* сарын 20-ны өдөр байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 5,526,*******65 төгрөг зээлсэн болох нь 2013 оны 0******* сарын 20-ны өдрийн ЗГ4072 дугаартай гэрээгээр тогтоогдож байна.
Харин А.******* нь өмгөөлөгч А. хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хийсэн байгаа нь энэхүү зээлийг авч өмгөөллийн хөлсөнд өгсөн гэж үзэх боломжгүй байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат нь гэрээ байгуулах үедээ 5,000,000 төгрөгийг авсан гэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, 2016 оны 01 сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг ******* нэхэмжлэгч А.******* нь хүлээлгэн өгөөгүй тус баримтыг нөхөж хийсэн гэсэн тайлбар нь бусад баримтаар тогтоогдохгүй байх тул өмгөөллийн хөлсөнд 5,000,000 төгрөгийг төлсөн байна гэж үзэж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
А.******* нь дээрх эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны гэм хорын хохиролд 78,*******6,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд үүнийгээ цагдан хоригдсон 148 хоногт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 1*******2,000 төгрөгийг дүйцүүлэн тооцож байгаа гэж тайлбарлаж байгаа болно.
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-д зааснаар сэтгэл санааны үр дагавраа арилгуулах, бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн цагдан хоригдсоны улмаас даралт ихсэх, зүрхний болон багтраа өвчин сэдэрч, байнга эм тариа хэрэглэж байгаагаас биеийн байдал сайжрахгүй байна гэж байгаа боловч хууч өвчин нь сэдэрсний улмаас цаашид зайлшгүй ямар эмчилгээ шаардлагатай байгаа болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул А.*******гийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Мөн А.*******гийн холбогдсон эрүүгийн гэмт хэргийн талаар мэдээлэл өдөр тутмын сонин, сайтуудад тавигдсан, эмнэлэгт байнга үзүүлж байсан гэх өвчтөний картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн боловч нэхэмжилж байгаа 78,*******6,000 төгрөгийн хэд нь эрүүл мэндийн улмаас учирсан хохирол, хэд нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирол, хэд нь сэтгэл санааны хохиролд тооцогдож байгаа болох нь тодорхойгүй, ирүүлсэн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иймд хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс 24,371,738 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 5,000,000 төгрөг, нийт 2*******,371,738 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулж ******* олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч С.Гантөмөр нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд прокурор түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт бичгээр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг тус тус дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 4*******8 дугаар зүйлийн 4*******8.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасныг тус тус баримтлан Засгийн газрын нөөц сангаас 2*******,371,738 төгрөг гаргуулж, ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 84,5*******7,5******* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1.*******-д зааснаар хүсэлт гаргагч А.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* ******* зүйлийн 11*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 11******* ******* зүйлийн 11*******.4, 11*******.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
З.ТУНГАЛАГМАА