Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2018/00609

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2018/00609

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа, даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Боржигон овгийн Зандангийн Чинзоригийн /регистрийн дугаар МЮ78072715 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох -ийн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг - нд даалгахыг хүссэн  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа билээ. Намайг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн ажиллаж байхад -ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Би уг шийдвэрийг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан бөгөөд Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар магадлалаар намайг -ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00676 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Уг тогтоолын дагуу -ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/173 дугаар тушаалаар намайг өмнө эрхэлж байсан -ийн хуулийн зөвлөхийн ажилд томилсон. Ажил олгогчийн зүгээс надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан. Гэтэл -ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар намайг дахин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Намайг ажилд томилохдоо хуулийн зөвлөхийн ажилд томилсон мөртлөө ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтний ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Иймд намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ийг хууль зүйн үндэслэлгүйгээр буюу нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, хуулийн буруу заалтыг хэрэглэж, ажлаас халаагүй. Хууль болон Компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагын тодруулахдаа: Нэхэмжлэгч нь тус шүүхэд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг " ТӨХК-нд даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар З.Ганзоригийг хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай гэж тодруулж байна гэжээ.

                                        ҮНДЭСЛЭХ нь: 

            Нэхэмжлэгч   нь ******* холбогдуулан -ийн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 4 127 931 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар магадлал, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 676 дугаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг үндэслэн -ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/173 дугаар тушаалаар ийг -ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн томилсон, дараа нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/259 дүгээр захирлын тушаалаар ийг Захиргаа хүний нөөцийн хэлтсийн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтнээр томилсон нь зохигчдын тайлбар, Б/173, Б/259 дүгээр захирлын тушаалуудаар тогтоогдож байна.

Ажил олгогч 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б/44 дүгээр тушаалаар той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9.2.5, Хөдөлмөрийн гэрээний 6.5.4, 6.5.7 дахь заалтуудыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.Үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулах харилцааг зохицуулсан.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.

-нийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/259 дүгээр тушаалаар ийг Захиргаа хүний нөөцийн хэлтсийн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтнээр томилж шийдвэрлэсэн атлаа түүнтэй хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчиж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... -ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Ажил олгогч 2015 оны 05 дугаар сард той хуулийн зөвлөхөөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2016 онд түүнийг ажлаас халсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан.Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх түүнийг хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосныг Хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн тул 2017 оны 12 дугаар сард ийг хуулийн зөвлөхийн ажилд нь эгүүлэн томилсон.2015 онд той хуулийн зөвлөхийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан учраас энэ гэрээ хүчинтэй хэвээр гэж үзэж 2017 онд ажилд авахдаа дахин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байгуулах шаардлагагүй гэж үзсэн гэж тайлбарласан.

Гэвч 2015 онд ийг хуулийн зөвлөхөөр ажиллуулахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ ажил олгогч 2016 онд цуцалсан, түүнчлэн ийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтнээр томилсон байгаа.

Тиймээс хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтэн ямар ажил, үүрэг гүйцэтгэхийг тусгасан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн нөхцөл, цалингийн хэмжээг тохирсон хөдөлмөрийн гэрээг ажил олгогч ажилтантай байгуулах үүрэгтэй байсан гэж үзнэ.

Ийнхүү хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтэний хувиар той хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй юм.

той хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтэнээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа өмнө нь цуцласан хуулийн зөвлөхийн хөдөлмөрийн гэрээг дахин цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж ийг -ийн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4 127 931 төгрөгийг хариуцагч -иас гаргуулж т олгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сар буюу 2017 оны 11, 12, 2018 оны 01 дүгээр сарын цалингийн дундажаар олговорыг тооцсон болно.

Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 80 996 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ийг -ийн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 4 127 931 төгрөг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар ийн цалинтай тэнцэх олговор 4 127 931 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч ас 80 996 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА