Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2018/00676

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2018/00676

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,

 

39273000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ч.*******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь иргэн Ч.*******ээс ХХК-ийг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 190000000 төгрөгөөр худалдан авах болж Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба тухайн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж дээрх гэрээнээс татгалзан, талууд тохиролцсоны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ч.*******д компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр худалдан авах гэж байсан ХХК-ийн Уурхайчин багийн 13-р байрны хойд талд байх дэлгүүрийн зориулалттай 40.0 м.кв үл хөдлөх хөрөнгийг буцаан өгсөн.Тухайн хөрөнгийг би худалдан авахаар өөрийн нөхөр Ганбаатар овогтой Манлайбаярын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох ТОҮОТА Рrius маркийн тээврийн хэрэгслийг 10500000 төгрөгөнд тооцон Ч.*******ийн хүсэлтээр түүний хүргэн Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Ингээд дансаар 29427300 төгрөгийг шилжүүлсэн. Ч.******* нь компани болон эд хөрөнгөө буцаан авсан атлаа мөнгийг маань буцаан өгөхгүй байх тул Ч.*******ээс 39273000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50000000 төгрөгний зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар Ч.******* мэдэж байсан ба эд хөрөнгө, компанийн хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37990000 төгрөгийг Ч.******* нь төлөхөөр талууд тохиролцон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд уг асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 38140000 төгрөгний төлбөрийн шийдвэр очсон байгаа. Иймд иргэн Ч.*******ээс 39273000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие иргэн Д.*******тэй 2016 оны 05 сарын 15-ны өдөр ХХК-ийн Хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсны дагуу ХХК-ийн 100%-ийн хувьцааг шилжүүлэх замаар тус компанийн өмчлөлд байсан дэлгүүр болон үйлчилгээний зориулалттай талбай, доорх газрыг эзэмших эрх, дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус шилжүүлсэн. Хэдий хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд хувьцааг шилжүүлэх үнийг 12700000 төгрөг гэж заасан боловч бодитоор талууд дэлгүүр, үйлчилгээний талбай, газрын эрх, дэлгүүрт байсан бараа зэрэг хөрөнгүүдийг нийт 190000000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байсан. Дэлгүүрийг Д.*******т шилжүүлж өгөхөөс өмнө миний бие өөрөө дэлгүүрийг ажиллуулж орлого олдог байсан бөгөөд дэлгүүрийг шилжүүлэх үед дэлгүүрт нийт 20 сая орчим төгрөгний үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн байсныг мөн дэлгүүрийн хамт Д.*******т шилжүүлсэн. Д.******* Компанийн хувьцааг шилжүүлж авснаас хойш худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 2016 оны 07 дугаар 09-ний өдөр 15000000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 140000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 9787300 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3000000 төгрөгийг тус тус төлсөн. Мөн тус гэрээний төлбөрт тооцож Тоёота Приус маркийн 18-39УНТ улсын бүртгэлийн дугаартай автомашиныг 10500000 төгрөгт тооцож манай хүргэн Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн Амира цахилгааны төлбөр гэсэн утга бүхий 2016 оны 08 дугаар сарын 23-ны баримтаар гаргаж өгсөн төлбөр нь энэхүү гэрээний төлбөртэй ямар ч холбогдолгүй төлбөр буюу миний хүлээж аваагүй төлбөр байна. Д.******* нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 151572700 төгрөгийг банкнаас зээл аваад бүрэн төлж барагдуулна гэж надад амласан. Гэтэл банкны зээл хөөцөлдөж байгаа гэсэн тайлбар өгсөөр намайг бүтэн жил орчим хүлээлгэсний дараа банкны зээл бүтсэнгүй дэлгүүрийг худалдаж авах боломжгүй болсон гэсэн тайлбарыг хэлсэн. Ийнхүү дэлгүүрийг буцаан өгөхөөр болж 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхээр болж Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Ийнхүү Компанийн хувьцааг буцаан шилжүүлэх гэрээ байгуулахдаа нэгэнт төлсөн байсан 15000000 төгрөгийг буцааж авахгүй гэж Д.******* өөрөө хэлсэн бөгөөд приус автомашины хувьд миний бие буцааж өгөхийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Д.******* нь дэлгүүрийн хажуугийн үйлчилгээний талбайг түрээсэлдэг байсан түрээсийн төлбөрийг төлөөгүй, дэлгүүрийг жил орчим хугацаанд эзэмшиж, ашиглан ашиг орлого олж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд приус автомашины төлбөрийг гэрээнээс татгалзсаны нөхөн төлбөрт тооцно гэдгийг хэлсэн. Үүнийг Д.******* хүлээн зөвшөөрсөн бөгөөд дэлгүүрийн хажуугийн үйлчилгээний талбайг 2017 оны эцэс хүртэл үргэлжлүүлэн түрээсэлж байсан. Хэдий Д.******* нь дэлгүүрийг буцааж өгнө гэж компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч компанийн хувьцааг надад бодитоор буцаан шилжүүлж өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Компанийн хувьцааг шилжүүлэхэд улсын бүртгэлийн байгууллагаас хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг шаарддаг бөгөөд Д.******* энэхүү шийдвэрийг гаргаж өгөхгүй байгаа тул хувьцааг буцаан шилжүүлж авч чадахгүй байгаа. Д.******* нь нэхэмжлэлдээ миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50000000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар Ч.******* мэдэж байсан ба эд хөрөнгө, компанийн хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37990000 төгрөгийг Ч.******* нь төлөхөөр талууд харилцан тохиролцсон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Гэтэл миний бие Д.*******ийн Хас банкнаас авсан зээлийг төлнө гэсэн амлалт хэзээ ч өгч байгаагүй. Харин ч миний бие дэлгүүрээ 1 жилийн хугацаанд ашиглаж, ажиллуулж чадаагүй, миний хөрөнгүүдийг Хас банкны зээлийн барьцаанд тавьчхаад одоог хүртэл барьцаанаас чөлөөлүүлж өгөхгүй байгаа, тус хөрөнгүүд нь зээлийн төлбөрт хураагдах гэж байгаа зэрэг нөхцөл байдал нь хохирсон этгээд нь Д.******* биш миний бие гэдгийг харуулж байна. Д.******* нь Хас банкинд ХХК-ийн хөрөнгүүдийг барьцаалахдаа надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулахдаа Хас банкны барьцаанд байгаа гэдгийг олж мэдсэн. Ийнхүү банкны барьцаанд байгаа учраас миний бие үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийн эх хувийг буцаан авах боломжгүй байгаа. Мөн Д.******* нь хувьцааг надад буцаан шилжүүлсэн гэх боловч бодит байдлаар улсын бүртгэлд хувьцааг худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлээгүй, миний бие компанийн хувьцааг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй байгаа учраас Д.*******т ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй юм. Гэтэл Д.******* нь өөрийнхөө хариуцлагагүй үйлдлийн улмаас өрөө төлж чадалгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хэрэг нь очсоныг миний буруу мэтээр бичсэн байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй буюу Д.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ч.*******ээс ХХК-ийг 190000000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож компаний хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж дээрхи гэрээнээс татгалзахаар болж Ч.*******тэй тохиролцсоны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр компаний эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулж "Өрлөг-Зэлмэ" ХХК-ийг буцааж Ч.*******д өгсөн. Тухайн өдөр Уурхайчин баг 3-13-р байрны хойно байрлах 40 м.кв дэлгүүрийг барааны хамт хүлээлгэн өгсөн байдаг. Д.******* нь "Өрлөг-Зэлмэ" ХХК-ийг худалдаж авахдаа бэлэн мөнгөөр 29427300 төгрөг болон TOYOTA PRIUS маркийн автомашиныг 10500000 төгрөгөөр тооцож Ч.*******д төлсөн. "" ХХК-ийг Ч.*******д буцаан өгөхдөө өгсөн мөнгөө авахгүй харин Хас банкны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 37990000 төгрөгийг Ч.******* төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Гэвч Хас банкны зээлийн төлбөрийг Ч.******* төлөөгүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжиж 38140000 төгрөгийг Ч.******* төлөх үүрэг үүссэн. Өрлөг-Зэлмэ ХХК-ийг шилжүүлж авахад гэрэл цахилгааны өртэй, зээлийн барьцаанд байсан. Тэр өр төлбөр, зээлийг Д.******* төлж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Энэ талаар Ч.******* өөрөө мэдэж байгаа гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа. Д.*******ээс Ч.*******д нийт төлсөн төлбөр бол 39273000 төгрөг болж байгаа. Энэ төлбөрөөс 1050000 төгрөг нь Д.*******ийн нөхөр Манлайбаатарын эзэмшлийн тээврийн хэрэгслийг Ч.*******ийн хүргэн Амартүвшингийн нэр дээр шилжүүлэн өгсөн байдаг. Одоо бол энэ машин нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа юм байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ банкны барьцаанд тавьсан гэдгийг мэдээгүй байсан гэж тайлбарлаж байна. Зээлийн барьцаанд тавьж байх үед Ч.******* өөрөө мэдэж байсан. Ч.******* ХХК-г худалдахдаа манай дэлгүүр орлого сайн олдог гэж хэлсэн байсан. Гэтэл дэлгүүрийн ашиг орлого муу байсан. Худалдаж авсныхаа дараагаар Д.******* дэлгүүрт хөрөнгө оруулалт хийж, дэлгүүрт засвар хийсэн. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ч.******* Өрлөг-Зэлмэ ХХК-ийг буцааж аваагүй гэж байгаа боловч гэрээ хэлцэл хийж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлснээр өөрөө улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр Д.*******ийн хувьд хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Бүх зүйл хуулийн дагуу, харилцан тохиролцсоны үндсэн дээр хийгдсэн учраас урьдчилгаа төлбөр шилжүүлж өгсөн төлбөрөө гаргуулж авах саналтай байна гэв. Ийм учраас Ч.*******ээс тухайн компанийг худалдаж авахаар тохиролцож төлсөн 39273000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч: 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Д.******* миний эзэмшлийн "Өрлөг-Зэлмэ" ХХК-ийг 190000000 төгрөгөөр худалдаж авах тохиролцож Компаний хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 9787300 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 140000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 15000000 төгрөг, 2016 оны 3000000 төгрөг тус тус төлж мөн Toyota prius маркийн автомашиныг 10500000 төгрөгөөр тооцож худалдах худалдан авах гэрээ байгуулж манай хүргэн Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлсэн. Гэрээ байгуулахдаа Д.******* банкнаас зээл авч үлдэгдэл төлбөр 151572700 төгрөгийг төлнө гэж хэлсэн. Хамгийн гол нь Д.******* миний компанийг барьцаалж Хас банкнаас 50 сая төгрөг, Голомт банкнаас 270 сая төгрөгийн зээл авсан хирнээ компани худалдаж авсан мөнгөө төлөөгүй. Одоо болохоор Хас банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрч миний компани Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураагдахаар болчихсон байна. Д.******* миний ХХК-ийг зээлийн барьцаанд тавьсан гэдгээ надаас нуусан байсан. Гэтэл Д.******* банкны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг намайг төлөхөөр тохиролцсон гэж байна. Д.******* миний дэлгүүрийг нэг жил ямар ч түрээс төлөхгүйгээр ажиллуулсан хирнээ надаас урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Өмнө нь Д.******* манай дэлгүүрийн хажуу талын сул талбайг 380000 төгрөгөөр түрээсэлж байсан. Миний компанийг худалдаж авснаасаа хойш нэг ч удаа надад түрээсийн төлбөр төлж байгаагүй. Хэрвээ би Д.*******т компаниа худалдаагүй байсан бол дэлгүүрээ өөр хүнд сарын 800000-850000 төгрөгөөр түрээсэлж орлого олох боломжтой байсан боловч Д.******* энэ нөхцөлийг миний хааж өөрөө ашиг олж байсан. Гэтэл яагаад Д.******* урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхэж өөрийнхөө авсан банкны зээлийг Ч.******* эгч төлөхөөр тохиролцсон гэж худлаа гүтгэж намайг ийм байдалд оруулж байгааг би ойлгохгүй байна. Бусдын эд хөрөнгийг бүтэн жил үнэ төлбөргүй ашигласан байж мөнгө нэхэмжилж өөрийнхөө авсан зээлийг яагаад надаар төлүүлэх гээд байгаа юм, урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс түрээсийн төлбөрт тодорхой хэмжээний төгрөгийг Ч.******* эгчид өгнө гэж яагаад бодохгүй байгаа юм бэ, Д.******* өнөөдрийг хүртэл надтай уулзаж ярилцахгүй зугтаад яваад байгаа. Өрлөг-Зэлмэ ХХК-тай холбоотой үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын албаны татвар, дулаан, цахилгааны өр нэхэмжилсэн байсан. Миний нэр дээр шилжиж ирсэн тохиолдолд бүх төлбөрийг би хариуцах ёстой. Би 2018 оны 4 сард өөрөө дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг сунгасан, гэрэл цахилгааны төлбөрөө төлсөн. Татварын алба, Газрын алба дээр Өрлөг-Зэлмэ ХХК-тай холбоотой өр төлбөр үүссэн явж байгаа. Компани албан ёсоор миний нэр дээр шилжиж ирсэн тохиолдолд би төлнө. Гэтэл одоо хүртэл ХХК албан ёсоор миний нэр дээр шилжиж ирээгүй байгаа. Д.*******тэй түрээсийн төлбөрийн бусад өр төлбөрийн талаар тооцоо нийлж байж үлдсэн төлбөрийг нь би төлнө. Би Д.*******т маш энэрэнгүй хандсан. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Д.*******тэй уулзаж компани, үл хөдлөх хөрөнгийг буцааж шилжүүлж авахаар болтол Д.******* нэг үл хөдлөх хөрөнгийг нь банкинд зээлийн барьцаанд тавьчихсан гэж хэлсэн. Би Д.*******т хурдан зээлээс чөлөөлж өгөөрэй гэж хэлсэн. 7 хоногийн дараа гэрээ хийх гэж байтал гурвууланг нь зээлийн барьцаанд тавьчихсан гэж хэлсэн. Би тэр үед хурдан барьцаанаас чөлөөлүүлж өгөөрэй гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Д.******* рүү яриад за юу болж байна гэхээр хүнтэй хамтраад зээл авчихсан чинь нөгөө хүн нь мөнгөө төлөхгүй байна гэдэг. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Д.******* нь Ч.*******ээс 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 190000000 төгрөгөөр Өрлөг-Зэлмэ ХХК-ийг худалдан авсан. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрээнээсээ татгалзаж Ч.*******тэй ярилцаж тохиролцсоны дагуу "Өрлөг-Зэлмэ" ХХК-ийг буцааж Ч.*******ийн нэр дээр шилжүүлж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Анх 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг гаргаж өгсөн байдаг. Ямар үндэслэлээр энэ гэрээг гаргаж өгснийг ойлгохгүй байгаа. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. Дараа нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр буцааж "Өрлөг-Зэлмэ" ХХК-г Ч.******* рүү худалдах худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн байдаг. Д.******* Ч.*******д компанийг буцааж өгсөн юм чинь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу цувуулж өгсөн мөнгөнүүдээ буцааж авах ёстой гэсэн зүйл ярьж байна. Д.*******, Ч.******* хоёрын дунд компаний хувьцаа шилжүүлж өгч, авсан асуудал яригдаж байгаа боловч энэ гэрээ нь Иргэний хуульд зааснаар зохих байгууллагад бүртгүүлж хүчин төгөлдөр болоогүй гэрээ юм. Ч.*******ийн хувьд 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшдэг "Өрлөг-Зэлмэ" ХХК-ийг Д.*******ийн нэр дээр шилжүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу Ч.******* шийдвэр гаргаж албан ёсоор "Өрлөг-Зэлмэ"ХХК-ийн захирлаар Д.******* бүртгүүлж шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж авсан байдаг. "Өрлөг-Зэлмэ" ХХК Д.*******ийн нэр дээр шилжиж очсоны дараагаар компаний үл хөдлөх хөрөнгө болох 40 м.кв талбай бүхий дэлгүүрийг Д.******* банкны барьцаанд тавьж зээл авчхаад Ч.*******д үлдэгдэл төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Ингэж явж байгаад Ч.*******д худалдах худалдан авах гэрээгээ буцаая гэсэн санал тавьж Ч.******* саналыг нь хүлээн зөвшөөрч Өрлөг-Зэлмэ ХХК-ийг буцаагаад Ч.*******ийн нэр лүү шилжүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч Д.******* өөрөө компаний эрх шилжүүлсэн шийдвэрээ гаргаж өгөөгүйгээс болоод одоог хүртэл "Өрлөг-Зэлмэ" ХХК Ч.*******ийн нэр дээр шилжиж ирээгүй, Д.*******ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Үл хөдлөх хөрөнгөнүүд нь "Өрлөг-Зэлмэ" ХХК-ийн нэр дээр байдаг. Өнөөдрийн байдлаар 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу "Өрлөг-Зэлмэ" ХХК Ч.*******ийн нэр дээр шилжиж ирсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй байна. Шүүхэд гаргаж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээгээр "Өрлөг-Зэлмэ" ХХК Д.*******ийн нэр дээр байгаа. Тэгэхээр 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр "Өрлөг-Зэлмэ" ХХК Ч.*******ийн нэр дээр шилжиж очсон гэж байгаа боловч уг хэлцэл нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсгийг зөрчсөн байна. Хуулийн дагуу хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна. Мөн Д.******* өөрийнхөө нэр дээр гэрээ байгуулж компанийг шилжүүлж авчхаад зээлээ гарахаар үлдэгдэл төлбөрөө өгнө гэж хэлээд компанийн хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж өөр зүйлд ашиглаж байгаа асуудал нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна. Өөрөөр хэлбэл итгэл төрүүлж байгаад хуурч мэхэлсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж цагдаагийн байгууллагад Ч.******* өргөдөл гомдол бичиж өгсөн байгаа. Цагдаагийн байгууллагаас ирсэн албан бичгийн дагуу Цагдаагийн мөрдөн байцаагчаас энэ хэргийн талаар асуухад эрүүгийн хэрэг үүсгэх шатандаа явж байгаа. Маргааш хэрэг үүсгэх тухай тогтоол прокуророос гарах байх гэсэн хариу өгсөн. Тэгэхээр Д.*******тэй холбоотой өргөдөл, гомдлыг шалгах ажиллагаа явагдаж байгаа нь үнэн. Д.******* өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцохгүй байгаа нь бүтэн нэг жил худлаа ярьж Ч.*******ийг залилсан нь гэдэг нь харагдаж байна. Д.******* Ч.*******тэй тааралдахгүй гэсэндээ итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр ирж оролцсон. Хаанаас ямар зээл авсан тухай асуухад бүх баримт хавтаст хэрэгт байгаа гэсэн. Энэ нь анхнаасаа бүх зүйлийг тооцоолж, хууль бус үйлдлээ гэрээ хэлцлээр халхавчилсан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Д.*******ийн нэхэмжлэлтэй Ч.*******д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд 65 дугаар зүйлийн 65.1.3-65.1.8 дах хэсэгт заасан үндэслэл байвал хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт байгаа. Мөн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт тухайн хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах тухай зохицуулалт байгаа. Тэгэхээр энэ асуудал Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа учир Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл болж чадна гэж үзэж байна. Өнөөдөр Ч.******* үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Энэ хэрэг нь Эрүүгийн журмаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учир иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй юм. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан гэрээ нь өөрөө зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна. Ч.******* Өрлөг-Зэлмэ ХХК-ийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч захирлаар бүртгүүлсэн ямар ч бүртгэл байхгүй. Тэгэхээр 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан нэг гишүүнтэй компаний хувьцаа худалдах худалдан авах гэрээ маань хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл болж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Ч.*******ээс 39273000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч болон түүний өмгөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ч.*******д өөрийн өмчлөлийн Өрлөг зэлмэ ХХК-ийг 190000000 төгрөгөөр зээлээр худалдахаар амаар тохиролцсоны дагуу 2016 оны 05 дугаар сарын 15-нд компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж компаний захирлаар Д.******* бүртгэгдэж, Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 хороолол 13-р байрны хойд байрлах 40 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилга, 80 м.кв талбайтай худалдааны зориулалттай эзэмших эрхтэй газрыг Д.*******т шилжүүлэн өгч, Д.******* компанийг худалдан авсны төлбөрт 2016 оны 08 сарын 25-нд 10500000 төгрөгт тооцож 18-39 УНТ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг Ч.*******ийн хүргэн дүү Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлж, 2016 оны 05 сарын 20-нд 9787300 төгрөгийг Ч.*******ийн Вишнфанд ББСБ-ын зээлийн төлбөрт шилжүүлж, Ч.*******ийн Хаан банкны 5094105112 дугаарын дансанд 2016 оны 06 сарын 20-нд 140000 төгрөг, 2016 оны 09 сарын 15-нд 3.000.000 төгрөг, Ч.*******ийн Хаан банкны 5090616266 дугаарын дансанд 2016 оны 07 сарын 09-нд 15000000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 05 сарын 15-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, 2016 оны 08 сарын 25-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ, Төрийн банк, Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримтууд, Өрлөг зэлмэ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба талууд маргахгүй байна.

 

Харин нэхэмжлэгч Д.******* ... ХХК-ийг 190 сая төгрөгөөр худалдан авахаар болж гэрээ хийгээд гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж гэрээнээс татгалзан, 2017 оны 4 сарын 14-нд компани, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан өгсөн. Миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50000000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар Ч.******* мэдэж байсан ба эд хөрөнгө, компаний хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37990000 төгрөгт тооцож Ч.******* төлөхөөр талууд тохиролцон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байх тул Ч.*******ээс 39273000 төгрөг гаргуулах... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37990000 төгрөгийг Ч.******* төлөхөөр талууд тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.******* нь хамтран зээлдэгч Г.Манлайбаярын хамт 2016 оны 7 сарын 25-нд Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 хороолол 13-р байрны хойд байрлах 40 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилга, оффис, 80 м.кв талбайтай худалдааны зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалан 50000000 төгрөгийг 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд Хас банкны Эрдэнэт салбарын өргөдлөөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд Хас банк зээлдэгч Д.*******, Г.Манлайбаяр нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаж тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 23-ны өдөр 992 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарчээ.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ, 23 дугаар зүйлийн 23.3.2-т эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.4-т Иргэний хуульд заасан холбогдох гэрээ гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Д.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар ХХК-ийг 190 сая төгрөгөөр худалдан авахаар болж Ч.*******тэй гэрээ хийгээд гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж гэрээнээс татгалзан, 2017 оны 4 сарын 14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, нэг гишүүнтэй компанийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээгээр компани болон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ч.*******д буцаан өгсөн гэж тайлбарлаж байх боловч Д.******* нь хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардагдах эрх шилжүүлж байгаа комапнийн үүсгэн байгуулагчийн шийдвэрийг гаргаж улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Компанийн эрх шилжүүлэх гэрээ, нэг гишүүнтэй компанийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ нь хууль болон гэрээнд заасан шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зээлээр худалдах- худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 205 дугаар зүйлийн 205.6-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн..., 205.7-д ...энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй, 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Ч.*******ээс ХХК-ийг 190,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэрээнээсээ татгалзаж, компани худалдан авах төлбөрт шилжүүлсэн 39273000 төгрөгийг буцааж авах шаардлага гаргасан боловч компаний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан атлаа Ч.*******д компанийг хууль болон гэрээнд заасан журмын дагуу буцаан шилжүүлээгүй, уг компаний захирлаар 2016 оны 05 сарын 17-нд Д.******* бүртгэгдсэн байх бөгөөд 2016 оны 7 сарын 25-нд Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 хороолол 13-р байрны хойд байрлах 40 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилга, оффис, 80 м.кв талбайтай худалдааны зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалан 50.000.000 төгрөгийн зээлийг 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Өрлөг зэлмэ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Д.*******ийн нэхэмжлэлтэй Ч.*******д холбогдох 39273000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354315 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлдээ иргэн Ч.*******ээс Өрлөг зэлмэ ХХК-ийг 2015 оны 10 сарын 10-ны өдөр худалдаж авахаар тохиролцсон гэж дурдаад 2015 оны 10 дугаар сарын 10-нд байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гэрээ байгуулагдсан огноог зөрүүтэй, буруу бичсэн байна, уг гэрээ 2016 оны 05 сарын 15-нд байгуулагдсан гэж тайлбарлаж байх тул 2015 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдах авах тухай гэрээ, мөн Голомт банкны 4005016176 дугаартай Батнаран гэх хүний дансанд Амира цахилгаан үйлчилгээний үнэ гэх төлбөрийн зориулалттай 1500000 төгрөгийн баримт тухайн хэрэгт хамааралгүй баримт байх /хх-ийн 7, 10-р хуудас/ тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ******* улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 205 дугаар зүйлийн 205.2.2, 205.6, 205.7, 264 дүгээр зүйлийн 264.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч Ч.*******д холбогдуулан гаргасан 39273000 /гучин есөн сая хоёр зуун далан гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354315 /гурван зуун тавин дөрвөн мянга гурван зуун арван тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ