Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2019/02631

 

 

 

 

 

 

 

 

 

2019 12 16

181/ШШ2019/02631

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: байрлах, МС ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , АХ ХХК -д  холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний алданги 41 964 573 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Отгончимэг нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МС ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 49/018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г МС ХХК-ийг төлөөлж, Т.Э, АХ ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Энхтуул нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан. Уг гэрээний 1.5-д заасны дагуу АХ ХХК нь МС ХХК-ийн харъяа Рашаант дахь Нефть хангамжийн баазаас нийт 232,640 литр дизель түлшийг нийт 462,532,500 төгрөгөөр зээлээр худалдан авсан болно.

Гэрээний 2.10-т заасны дагуу АХ ХХК нь агуулахаас нефтийг ачсан өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор төлбөрийг барагдуулах үүрэгтэй. АХ ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 150 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 80 000 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 212 532 500 төгрөгийг төлж барагдуулсан боловч гэрээний дагуу бодогдсон алдангийн төлбөр болох 41 964 573 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Дээрхи худалдан авсан дизель түлшний ачилтын хэмжээ болон нийт үнийн тооцоог хүснэгтээр харуулав.

 

 

 

 

АХ ХХК-тай үүссэн тооцоо

Худалдан авалт

Хаанаас

Огноо

Ачааны

төрөл

хэмжээ

Нэгж үнэ

Нийт

литр

1

МС ХХК

2018.09.21

ДТ

45,250

1.960

88,690,000

2

МС ХХК

2018.09.24

ДТ

46,820

1,960

91,767,200

3

МС ХХК

2018.10.01

ДТ

46,930

1,990

93,390,700

4

МС ХХК

2018.10.12

ДТ

46,820

1.990

93,171,800

5

МС ХХК

2018.10.23

ДТ

46,820

2,040

95,512,800

нийт

462,532,500

Төлсөн төлбөр

1

АХ

2019.01.10

дт

150,000,000

 

150 000 000

2

2019.07.10

дт

20,000,000

 

20 000 000

3

2019.07.26

дт

80,000,000

 

80 000 000

4

2019.08.30

дт

212,532,500

 

212 532 500

 

 

 

 

 

               

462 532 500

Гэрээний дагуу бодогдсон алданги

Алданги бодох дүн

Төлбөр төлөх огноо

Алданги

бодох

огноо

Алданги

бодох

хоног

Алдани

бодох

хувь

Бодогдсон

алданги

1

88 690 000

2018.11.20

2019.01.10

51

0.05

2 261 595.00

2

61 310 000

2018.11.23

2019.01.10

48

0.05

1 471 440.00

3

j

20 000 000

2019.07.10

229

0.05

2 290 000.00

4

10 457 200

2019.07.26

245

0.05

1 281 007.00

5

69 542 000

2018.11.30

2019.07.26

238

0.05

8 275 593.20

6

23 847 900

2019.08.20

263

0.05

3 135 998.85

7

93 171 800

2018.12.11

2019.08.20

252

0.05

11 739 646.80

8

95 512 800

2018.12.22

2019.08.20

241

0.05

11 509 292.00

Нийт

462 532 500

41 964 573.25

 

Гэрээний 5.2.10-р заалт болон 7.5-т заасны дагуу худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөр, тээврийн хөлсийг гэрээний 2.10-т заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар тооцон, алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн шатахууны үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой боловч одоо болтол барагдуулаагүй сунжирч, санхүүжилт болон үйл ажиллагаа доголдсон хэмээн албан хариултыг удаа дараа өгч энэ хугацаанд манай компани нь асуудалд хүлээцтэй хандан боломжийг олгосоор ирсэн юм.

Иймд гэрээний 7.5-т заасны дагуу АХ ХХК-иас хугацаа хэтэрсний алданги 41 964 573.25 /дөчин нэгэн сая, есөн зуун жаран дөрвөн мянга таван зуун далан гурван төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч АХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АХ ХХК нь МС ХХК-тай 2018.09.21-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан ба уг гэрээний 2.10-т худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн агуулахаас ачсан өдрөөс хойш 60 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр заасан боловч уг гэрээний 9.1-т заасан давагдашгүй хүчин шинжтэй нөхцөл байдал үүссэн билээ. Өөрөөр хэлбэл Амжилт хөтөч ХХК нь ОБ ХХК-тэй 2018.01.03-ны өдөр 03-01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээний дагуу ОБ ХХК нь гэрээний 3.1-т зааснаар төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас АХ ХХК нь МС ХХК-нд хугацаанд нь төлбөрийг өгөх боломжгүй болсон юм. ОБ ХХК нь уул уурхайн хөрс хуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Жавхлант орд ХХК-ийн нүүрсний уурхайд үйл ажиллагаагаа явуулж байсан. Орон нутгийн иргэдийн уул уурхайн эсрэг иргэний хөдөлгөөн, мөн байгалийн гамшиг үеэр усны аюулт үзэгдэл, мөн Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь түр зогсож, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанд тасалдал бий болсны улмаас ОБ ХХК-нд ажил гүйцэтгэх гэрээний дагуу өгөх ёстой төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Үүний улмаас ОБ ХХК нь АХ ХХК-нд төлбөрийг төлж барагдуулаагүй ба гэрээний 9.1-т заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс болж МС ХХК-нд төлбөрийг төлөөгүй нь энэхүү хүчин нөлөөл бий болсныг гэрчлэх юм. Уул уурхайн салбар их үнэ өртөгөөр үйл ажиллагаагаа явуулдаг Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагаа олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж тасалдах түр зогсох зэрэг асуудал нь бараг байнга шахуу болдог, эдийн засгийн сөрөг хэлбэлзэлтэй байдаг болохыг МС ХХК нь энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжтэй хамтран ажилладагийн хувьд сайн мэдэж байгаа. Бид бүхэн МС ХХК-нд энэхүү нөхцөл байдал байгааг тухай бүрнээ ярилцаж, хэлэлцэж хамтран ажиллаж байсан ба гэрээгээр худалдан авсан газрын тосны төлбөрийг 2018.09.21-ний өдрөөс 2019.08.30-ны өдрийн хооронд төлж бүрэн барагдуулсан. 2019.02-р сараас хойш ОБ ХХК-иас дээрх гэрээгээр худалдан борлуулсан шатахууны төлбөрийг одоог хүртэл авч чадаагүй үүнээс хойшхи 312 532 000 төгрөгийг МС ХХК-д 3 удаа гүйлгээ хийж шилжүүлсэн.

МС ХХК-тай 2018.09.21-ний өдрийн №49/018 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөрийг 213.253.500 төгрөгөөр тооцож, тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн баримтыг 2019.08-р сард үйлдэж гэрээний талуудыг төлөөлж эрх бүхий алба хаагч нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэгээ дарж баталгаажуулсан.

Иймд АХ ХХК-ийн МС ХХК-д гэрээний дагуу төлөх төлбөр дуусгавар болсон тул МС ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МС ХХК нь хариуцагч АХ ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний алданги 41 964 573 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

МС ХХК нь АХ ХХК-тай 2018.09.21-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу МС ХХК нь нийт 232 640 литр дизель түлшийг нийлүүлсэн, АХ ХХК нь дизель түлшийн үнэ нийт 462 532 500 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч МС ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр алданги гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч АХ ХХК нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс болсон, тооцооны үлдэгдлийн баталгаагаар алдангийг баталгаажуулаагүй тул төлөх үүрэггүй гэж маргаж байна.

 

2018.09.21-ний өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 2.10-д Худалдан авагч нь зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг, худалдагч тал тээвэрлэлт хийсэн бол тээвэрлэлтийн хөлсний хамт худалдагчийн агуулахаас ачсан өдрөөс хойш хуанлийн 60 хоног дотор төлөх ба уг хугацаа нь амралт, баяр ёслолын өдөр таарвал өмнөх ажлын өдөрт хуваарийн дагуу МС ХХК-ийн доорхи дансанд төлнө гэж талууд төлбөр төлөх хугацааг тохиролцжээ.

АХ ХХК нь 2018.09.21-ний өдөр 45 250 л, 2018.09.24-ний өдөр 46,820 л, 2018.10.01-ний өдөр 46 930 л, 2018.10.12-ны өдөр 46 820 л, 2018.10.23-ны өдөр 46 820 л дизелийн түлшийг хүлээн авсан тул 2018.11.20-ний өдөр 88 690 000 төгрөгийг, 2018.11.23-ны өдөр 91 767 200 төгрөгийг, 2018.11.30-ны өдөр 93 390 700 төгрөгийг, 2018.12.11-ний өдөр 93 171 800 төгрөгийг, 2018.12.22-ны өдөр 95 512 800 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байсан боловч 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 150 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 80 000 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 212 532 500 төгрөгийг төлсөн байна.

 

Гэрээний 9 дүгээр зүйлд талууд Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалд орох хүчин зүйлсийг нэрлэн зааж, учрах эрсдлийг хариуцах талыг тодорхойлсон байх бөгөөд эдийн засгийн хямрал, компанийн санхүүгийн чадавхи буурсан нь дээрхи нөхцөлд хамаарахгүй гэж заажээ.

ОБ ХХК нь гэрээний нэг тал биш бөгөөд АХ ХХК нь МС ХХК-иас худалдан авсан шатахууныг ОБ ХХК-д нийлүүлсэн, ОБ ХХК-ийн үйл ажиллагаанд давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй байна. Учир нь: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д заасан үүргийн бие даасан байдлыг хангах зарчмын дагуу АХ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ нөгөө талдаа бие даан гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд өөр этгээдтэй байгуулсан өөр гэрээний үүрэг нь МС ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт огт хамааралгүй.

 

Хариуцагч АХ ХХК нь гэрээний дагуу 2018.11.20-ний өдөр 88 690 000 төгрөгийг, 2018.11.23-ны өдөр 91 767 200 төгрөгийг, 2018.11.30-ны өдөр 93 390 700 төгрөгийг, 2018.12.11-ний өдөр 93 171 800 төгрөгийг, 2018.12.22-ны өдөр 95 512 800 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2018.09.21-ний өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 7.5-д Худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөр, тээврийн хөлсийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.10-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар тооцон худалдагчид алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүр /бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлт тус бүр/-д тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно гэж талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга Анз-ын талаар тохиролцжээ. /хх-20х/

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6хууль болон гэрээнд заасан анз төлүүлэх гэж заасны дагуу алданги нь салгаж үл болох буюу хязгаарлагдмал эрх-д хамааралгүй, бие даасан хамгаалалтын аргад хамаарч байгаа тул нэхэмжлэгч МС ХХК нь алданги гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч АХ ХХК-ийн төлбөрийг төлөх үүрэг үүссэн өдрөөс төлбөрийг төлсөн хугацаа хүртэл гүйцэтгээгүй үүрэг тус бүрээс хоногийн 0,05%-иар алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан хэмжээнд алданги нийт 41 964 573 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн МС ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн байна.

 

Тооцооны үлдэгдлийн баталгаа-гаар хоёр байгууллагын хооронд 2019.02.01-нээс 2019.07.31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж АХ ХХК нь 212 532 500 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулжээ. /хх-26х/

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу Тооцооны үлдэгдлийн баталгаа-гаар талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлавал, гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээ, төлсөн үнийн тооцоог нийлж үлдэгдэл төлбөрийн хэмжээг баталгаажуулсан байна.

Иймээс уг тооцооны үлдэгдлийн баталгаагаар МС ХХК-ийг алданги шаардах эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлгүй, мөн энэ нь нэхэмжлэгч МС ХХК-ийн алданги шаардах эрхэд хамааралгүй байна.

 

Дээрхи үндэслэлээр хариуцагч АХ ХХК-иас алданги 41 964 573 төгрөгийг гаргуулж МС ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар АХ ХХК-иас 41 964 573 /дөчин нэгэн сая есөн зуун жаран дөрвөн мянга таван зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж МС ХХК-д олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч МС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 772 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч АХ ХХК-иас 367 772 /гурван зуун жаран долоон мянга долоон зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МС ХХК-д олгосугай.

 

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.ОЮУНТУЯА