Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2019/00390

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 18 өдөр Дугаар136/ШШ2019/00390 Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух, Г/РД:..... /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ..... тоотод оршин суух, Г/РД:...../-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, хариуцагч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М миний бие 2008 онд Г.Гтой танилцаж, 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтийн 41 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний гэр бүл байх хугацаанд 2009 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин Э төрсөн. Манай нөхөр Г.Г бид хоёр нь зан аашны хувьд таарч тохирохгүй байнгын хэрүүлтэй, надад үе, үе гар хүрдэг байснаас 2013 оны 02 дугаар сар, 2014 оны 05 дугаар сард тусдаа амьдарч байгаад 2015 оны 01 дүгээр сараас дахин маргалдаж энэ үеэс одоог хүртэл 5 жил тус тусдаа амьдарч байна. 2015 оны 05 дугаар сард гэрлэлтээ цуцлуулах өргөдөл шүүхэд өгч байсан. Миний хувьд Г.Гтой эргэж нэг гэрт орж эвлэрэн амьдрах хүсэлгүй байгаа тул цаашид гэр бүл байх боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охиныг минь миний асрамжид үлдээж, эцэг Гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г миний бие нь 2008 онд Мтэй танилцаж, 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин Э төрсөн. Тусдаа амьдарсан 5 жилийн хугацаанд охин маань 7 хоногийн амралтын өдрүүдэд над дээр ирдэг. Зуны амралтаар нь амралт сувилалд авч явдаг. Хэрэв шүүхээс гэрлэлтийг цуцалсан шийдвэр гарвал охиноо өөрийн асрамжид авах саналтай байна. Тусдаа амьдарсан 5 жилийн хугацаанд цалингаа хурааж 57 сая төгрөгөөр Улаанбаатар хотод орон сууц худалдаж авсан. Ирэх жилээс ах нь оюутан болох үед нь Улаанбаатарт хамт байлгаж, хувийн төлбөртэй сургуульд сургахаар хувьдаа төлөвлөж байгаа. Шүүхээс 1 сарын эвлэрүүлэх хугацаа өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Эргэж эвлэрч охиноо элэг бүтэн орчинд өсгөх юм сан гэж ямагт бодож хүсэж байна. Ганчимэгт иргэж хэлэх бүрт эрс няцаасан хариу сонсдог байсан болохоор юунаас эхэлж яаж шийдэхээ мэдэхгүй цаг хугацаа алдсан тал бий гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М нь хариуцагч Г.Год холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

М. Г, Г.Г нар нь 2008 оны 05 дугаар сарын 27-ны гэр бүл болсноо 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2009 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин Этөрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар шүүх гэрлэгчдийг 2 сарын хугацаанд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч тэдгээр нь тухайн хугацаанд эвлэрч амьдраагүй байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаанд үзэл бодол, хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа болон эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй зэргийг харгалзан шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан ба 10 настай охин Ээхийн асрамжид байх санал гаргасан байна.

Шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо болон зохигчийн тайлбар, хүүхдийн санал зэргийг харьцуулан үзэж, охин Г.Э эхийн асрамжид үлдээн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М нь хариуцагч Г.Гыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.

Мөн Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг эх нь хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Иймд хариуцагч Г.Гоос хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулан охин Г.Э-ийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Гоос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Г, Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн охин Э/10 настай/-г эх Мийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар М нь Г.Гыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь 2009 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн охин Э/10 настай/-ийг эцэг Г.Гоор тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Гоос сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2009 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн охин Э/10 настай/-д хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Мт үүрэг болгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Золбоод даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөгийг хариуцагч Г.Гоос гаргуулан гаргуулан улсын орлогод оруулсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эдийн бус шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг хариуцагч Г.Гоос гаргуулан нэхэмжлэгч Мт олгосугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА