Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2020/00104

 

 

 

 

 

2020 оны ******* сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2020/0*******04

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, Захиргааны 1-р гудамж, МАН-ын байрны ард, ******* төвийн байранд байрлах, *******,

 

Хариуцагч: ******* оны ******* дүгээр сарын -ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, тоотод оршин суух, ******* овогт /РД:ДЮ71*******1*******7/ нарт холбогдох

 

23343720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******8 оны 09 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч, 2*******8 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* миний бие 2*******6 оны 09 дүгээр сарын *******-ний өдөр М.тай тохиролцож Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутаг МАН-ын байрны ард байрлах ******* төвийн барилгын 360 м.кв талбайг 5 жилийн хугацаанд түрээслэхээр болж, түрээсийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Уг байранд би шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй нэлээд засвар үйлчилгээ хийж байж ашиглах боломжтой байсан тул уг засвар үйлчилгээний үнийн талаар бид анх тохиролцохдоо ажлын байрыг би өөрийн зардлаар засварлан тохижуулж, гарсан зардлыг уг байрыг 5 жилийн хугацаанд түрээслүүлэн хэвийн ажиллуулсан тохиолдолд нэхэмжлэхгүйгээр өөрөө хариуцахаар болсон. Нэгэнт байрыг 5 жилийн хугацаанд хэвийн ажиллуулсан тохиолдолд засвар үйлчилгээг нь өөрөө хийхээр тохиролцсон учраас би 2 сар гаруй хугацаанд уг байрны В1 давхар, 1 давхрын ажлын байранд өөрийн зардлаар засвар үйлчилгээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байсан. Гэтэл М. нь түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад өмнө нь надад огт мэдэгдэхгүйгээр уг байрыг ашиглаад 1 жил сар гаруй хугацаа өнгөрөөд байхад байрнаас гар гэдэг шаардлага тавьж байна. Би уг байранд 5 жил тогтвортой ажиллавал засвар хийсэн мөнгөө нэхэмжлэхгүйгээр тохиролцсон. Гэтэл үйл ажиллагаа явуулаад 1 жил сар гаруй хугацаа өнгөрч байхад уг байрнаас гарвал ашиг олохгүй бүр засвар хийсэн мөнгөө ч олж чадахгүй хохироход хүрээд байна. Би уг байранд 23343720 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Тиймээс гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 23343720 төгрөгийг гаргаж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2*******6 оны 09-р сарын *******-ний өдрөөс гэрээ байгуулж, ажиллаж эхэлсэн. Тухайн үед уг барилгын дотоод бүтэц нь өөр оффисийн зориулалттай байсан. Энэ бүх өрөө тасалгааг би өөрийн дизайнераар сэтгэж засвар хийсэн. М. нь анх гэрээ байгуулахаар уулзаж байхад бид нарыг өөрсдөө засвар хийгээд ороорой гэж хэлсэн. Би 5 жилийн гэрээ хийе гэж хариуцагчид хэлсэн. Тэгэхэд энэ ах 5 жилээр гэрээ хийхгүй, 3 жилээр хийнэ гэж хэлсэн. Манайх 1 жил сарын хугацаанд ажилласан. Сүүлийн 3-4 сард нойлдоо болон гадаа талбайдаа засвар хийж өгнө гэж хэлсэн. Хүмүүс үйлчлүүлэх гэхээр нойлд нь орж болдоггүй, гадаа элс хайрга авчраад асгасан учраас хүмүүс орж үйлчлүүлэхэд хүндрэлтэй болсон. Тэгээд тухайн үед гадаа хөлбөмбөгийн асар барьчихсан байсан. Тэгээд манайх алдаг оног ажилладаг байсан. Засвар хийж байхад гарсан зардлын баримтуудыг зээл авахад ашиглана гэж нэг удаа авч явж байсан. Заримыг нь буцааж өгөөгүй. Байгаа баримтуудаас уншиж танилцуулъя. Хөшиг 1 334 000 төгрөг, чулуун хавтан 300 000 төгрөг, 0.5 пасат хавтан 532 000 төгрөг, хар шүрүүп 14 000 төгрөг, тоосго 5 000 төгрөг, элс 12 000 төгрөг, цемент 40 000 төгрөг, төмөр 130 000 төгрөг, шаланк 30 000 төгрөг, дохиолол 170 000 төгрөг, шар хаалт 20 000 төгрөг, хаалт 8 000 төгрөг, салаалагч 16 000 төгрөг, редуктар 15 000 төгрөг, ажлын хөлс 40 000 төгрөг, целкон 8 000 төгрөг, будаг 14 000 төгрөг, абжур 60 000 төгрөг, ламп 1500 төгрөг, хар хоолой 3000 төгрөг, тогны утас 14 400 төгрөг, булан 14 000 төгрөг, унтраалга 3 000 төгрөг, бэлэнтус 1 000 төгрөг, залгаа 45 00 төгрөг, төгсгөл 4 200 төгрөг, дотор 2 400 төгрөг, зүсэгчний ир, бойлуур 280 000 төгрөг, нойлын холигч 50 000 төгрөг, 60 см шаланк 1 метр 3 500 төгрөг, гар хатаагч 70 000 төгрөг, уян шаланк 15 000 төгрөг, труба 44 0 төгрөг, дунд холболтууд 36 000 төгрөг, ир үзүүр 22 000 төгрөг, нойлын агааржуулалт 4 000 төгрөг, шаланк 4000 төгрөг, лаа 12 000 төгрөг, цахилгааны лент 3 000 төгрөг, чийдэн 6 000 төгрөг, коем 1 800 төгрөг, унтраалга 4 000 төгрөг, 12 литрийн будаг 56 000 төгрөг, 9 литрийн пегмент 26 000 төгрөг, эмульс 7 000 төгрөг, гарниз 175 000 төгрөг, паркетан шал 2640 000 төгрөг, дотор гаднах булангууд 24 500 төгрөг, нойлд хаалга 338 000 төгрөг, обой 255 000 төгрөг, обойн цавуу 32 000 төгрөг, төмөр 150 000 төгрөг, төмөр 0 000 төгрөг, тоосго 95 000 төгрөг, гаднах хаяг 1 700 000 төгрөг, цахилгааны утас 50 000 төгрөг, гэрлийн лаамп 6 000, утас далдлагч 6 000 төгрөг, цахилгааны утас 16 000 төгрөг, наалт 3 500 төгрөг, унтраалга 2 000 төгрөг, туузан гэрэл 48 000 төгрөг, туузан гэрэлний залгуур 8 000 төгрөг, будаг шингэлэгч 4 000 төгрөг, агааржуулагч 20 000 төгрөг, сэнс 70 000 төгрөг, сэнс 45 000 төгрөг, олон залгуур 44 000 төгрөг, эмульс 25 000 төгрөг, замаск 14 000 төгрөг, наалт 3 500 төгрөг, өнхрүүш 12 000 төгрөг, эмульс 120 000 төгрөг, эмульс 120 000 төгрөг, тор 28 000 төгрөг, замаск 14 000 төгрөг, зүсэгчний ир 12 500 төгрөг, эмульс 90 000 төгрөг, грунт 35 000 төгрөг, хар замаск 30 000 төгрөг, хөөс 24 000 төгрөг, пасатны хөөс 20 000 төгрөг, пасатны тор 64 000 төгрөг, мод 75 120 төгрөг, хувцасны өрөө нойлын хаалга 1 050 000 төгрөг, эмульс 90 000 төгрөг, будаг 35 000 төгрөг, солонгос эмульс 45 000 төгрөг, лаа 60 000 төгрөг, будаг 35 000 төгрөг, герман хөөс 42 500 төгрөг, пегмент 200 000 төгрөг, бусад бараа 250 000 төгрөг, шар будаг 500 төгрөг, агааржуулалтын хоолой болон сэнс 5 0 000 төгрөг, буйдангуудад хийсэн бүрээс 3 800 000 төгрөг, ажлын хөлс 2 500 000 төгрөг гэх мэт зардлууд орж, нийт 23 343 720 төгрөг болсон. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Тухайн үед Улаанбаатар хотоос хүмүүс авчирч буйдангуудад бүрээс хийлгэсэн. Объектоо зарахаар болсон нь мэдэгдээд байсан. Манайх газраа зарлаа гэдгээ хэлээд хэдэн төгрөг өгчих байх гэж бодсон. гэх хүн гэрчээр мэдүүлгээ өгсөн байгаа. Анхны засвар хийж байсан зураг байгаа. Одоо ажиллуулж байгаа хүмүүс миний шийдлээр ажиллуулж байгаа. Засвар хийхэд нийт 36-37 сая төгрөгний бараа материал орсон. Гэхдээ би энэ бүгдийг нэхэмжлээгүй. Сүүлийн 3-4 сар ажиллуулахад үнэхээр хэцүү болгосон. Нойлоо засаж өгөөгүй, гадаа хөлбөмбөгийн асар барьж саад болсон. Менюгаа асарт чинь оруулж үйл ажиллагаагаа явуулах гэсэн чинь 2 000 000 төгрөг гэж шаардсан. Сарын түрээс нь 2 000 000 төгрөг гэж тохиролцсон. Би хувиараа гэрээ байгуулсан. Би ээж аавынхаа байрыг тухайн үед ББСБ-д тавьж зээл авч байсан. Аав ээжийнхээ байрыг би зарчихсан. Тэгээд зээлээс зээлийн хооронд явж байна. Өөрийнхөө байрыг хүртэл зарсан. Энэ хүнийг хүн чанар гаргаад хэдэн төгрөг өгчих байх гэж бодсон. Одоо гэтэл шүүхийн шатанд ирлээ. Би гомдолтой байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* төв гэх барилгыг түрээслэх, тухайн барилгад засвар хийх талаар тохиролцоод гэрээг байгуулсан байна. Үл хөдлөх хөрөнгийн эзэн биш өөрийгөө эзэн гэж бодоод М.тай гэрээг байгуулсан байна. 2*******6 оны 09-р сарын *******-ний өдраас эхлээд 3 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр байсан. Ингээд гэрээний дагуу аль алинд нь эрх үүрэг үүссэн. Гэтэл М. энэ гэрээг би байгуулаагүй гэж хэлдэг. Гэвч хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэрээнд хийгдсэн бичилтүүдийг нэг хүн хийсэн гэдэг нь тогтоогдсон. М.ын гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. , нарт мөнгө өгч болно, Д.*******д бол мөнгө өгөхгүй гэж ярьж байна. Гэтэл , нарт одоогоор мөнгө өгөөгүй байна. Энэ засвар хийсэн хөрөнгийг Д.*******, нар оруулсан. хөрөнгийг өөр бусдад түрээслүүлсэн байна. Энэ нь эрхийн доголдолтой байна. М. гэх хүн бусдын хөрөнгийг бусдад түрээслүүлж өөрөө хөрөнгө гаргахгүйгээр энэ хүмүүсээр засвар хийлгэсэн байна. Хүчин төгөлдөр бус гэрээ болох нь маргаж байгаа байдлаар тогтоогдож байна. Энэ гэрээ нь анхнаасаа хуульд заасан шаардлага хангаагүй. Иргэний хуулийн 318.5-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт нэгэн адил үйлчилнэ гэж заасан. М. нойл ажиллахгүй болсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Үйлчлүүлэгчийг татах нь тухайн үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан байдлаар илэрхийлэгдэнэ. Нойл хэвийн биш болсон гэдгийг хариуцагч өөрөө хэлж байна. Гэрээг цуцлах нөхцөл бүрдээгүй байсан. М. гэх хүн шинэ худалдан авагчтайгаа нийлээд хөрөнгүүдийг нь гаргаад тавьсан байна. Тэгээд дараа нь энэ хүн юмнуудаа авч явахдаа миний юмнуудыг авч явсан гэж яриад байна. Паркет, агааржуулалтын хоолойны хоолой, хөшиг гээд 3 эд зүйлсийг нэхэмжлэгч авсан байна. Гэхдээ хагас дутуу авсан, агааржуулалтын хоолойны сэнсийг нь үлдээсэн. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1, 289.1.6, 289.2.5-д зааснаар шаардах эрхийг заасан байна. М. засвар хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Эцэст нь хүнээр засвар хийлгэсэн байраа үнэ цэнэтэй болгосны дараа худалдаж байна. Гэрээгээ зөрчсөн үйлдэл байгаа учраас барилгын материалын зардал, ажлын хөлс, худалдаж авсан эд зүйлс гэх мэтийг нэхэмжилж байгаа юм. Компаний тухай хуулийн 9-р зүйлд компани болон хариуцлагын тухай асуудлыг заасан байгаа. Хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлагыг заасан байгаа. Хувьцаа эзэмшигч нь компанийн өмнөөс үүрэг хүлээдэггүй. Компанид хуулийн дагуу үүссэн хөрөнгийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй гэсэн байна. Иргэний хуулийн 297.1-д зааснаар эд хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэний үр дагаварыг заасан байгаа. М. 2*******8 онд өөрт бий болсон ******* төвийн барилгын шинэ өмчлөгч нь Д.*******ы өмнө үүрэг хүлээж байсан юм. Гэтэл бүх хөрөнгийг нь гаргаж хаяад биелэх боломжгүй болгосон. Компаний үүрэг одоо ч гэсэн байгаа. Тийм учраас энэ гэрээг зөрчсөн асуудал М.т яригдаж байгаа боловч БЭХБ ХХК нь гэрээний үүргийг үргэлжлүүлэн хариуцах үүрэг үүсч байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан байгаа үнийн дүнгээс Д.*******ы авч явсан гэх агааржуулалтын хоолойны хоолой, хөшиг, паркетан шалны үнийг хасаад үлдсэн дүнгээр гаргуулах үндэслэлтэй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч овогтой *******ы гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд миний бие шүүх хуралд өөрийн биеэр оролцоно. Шаардлагатай нотлох баримтуудыг хуулийн хугацаанд нь гаргаж өгөх болно. Х.******* нь тухайн үед манай эхнэртэй гэрээ хийсэн байсан. Засвар хийж байх хугацаанд би түрээсийн төлбөр нэхэхгүй. Би ээтэй гэрээг хийсэн. Яг нарийн ярьвал Д.******* их хөрөнгө оруулаагүй. ээ энэ үйл ажиллагааг явуулсан. гэх хүн доод бааранд үйл ажиллагаа явуулж байсан. Засвар хийсэн бүх зүйлээ хуу татаад аваад явсан. Анх ажиллаад эхэлж байхад Д.******* над дээр 2-3 удаа орж ирсэн. ээ манайхаас илүү ашигтай ажиллаад байна, та 8 цагт хаалгаад өгөөч гэж орж ирсэн. Түрээс авах болохоор түрээсээ өгдөггүй байсан. Түрээснээс болоод маргалдаж цагдаа хүртэл дуудаж байсан. Д.******* яаж надаас хэдэн төгрөг салгаж авах вэ? гэсэн зорилготой байдаг. Манай байгууллага нь Урт булаг багт оршдог ******* төвийн барилга юм. Д.******* гэх хүн анх надтай түрээслэх талаар уулзаж байсан. Д.*******ыг үнэхээр зориглоод юм хийх гэж байгаа бол хийдээ би дэмжээд өгье гэж хэлж байсан. 2*******6 оны 09-р сараас орж засвараа хийж эхэлсэн. 2*******6 оны 11-р сард засвараа дуусгаад үйл ажиллагаагаа эхэлсэн. Бидний үйл ажиллагаа эхлээд их сайн эхэлсэн. Үлдсэн юм нь гэвэл буйдангийн бүрээс л хийсэн. Бусад бүх эд материалыг бүгдийг нь аваад явсан. Өөрөө авахгүй болохоор нь бүгдийг нь бөөгнүүлж гадаа гаргаад тавьж байсан. Д.******* 2*******8 оны 05-р сараас эхлээд сүүлийн 4 сарын түрээсийг төлөөгүй. Гэрээний 2 дугаар заалтанд гэрээ цуцлах талаар заасан байдаг. Сүүлдээ намайг камераар харж байхад нуугдаж орж ирээд нуугдаж гараад зугтаадаг байсан. Энэ хүний явуулдаг үйл ажиллагаа нь ганц цэвэрлэгчтэй, ганц тогоочтой, ганц л хүний үйл ажиллагаатай ажилладаг байсан. Хөл бөмбөгийн асар барьсан үед хамгийн ашигтай ажилласан хүн бол Д.******* юм гэв.

 

Хариуцагч *******-ийн захирал Б.Эрдэнэсувд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.*******ы нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Идэр Металлурги ХХК нь үйл ажиллагаагаа өргөтгөн 5*******8919 регистрийн дугаартай БЭБХ ХХК болон түүний Орхон аймаг, Баян-Өндөр сумын 5-р баг, Уртбулаг захиргааны 1 дүгээр гудамж, МАН-ын байрны ард 5 тоотод байрлалтай Ү-21**************2822 бүртгэлийн дугаартай 988 м.кв талбайтай, 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 63300358 дугаар бүхий 644 м.кв газар, Б-*******0 дугаартай караоке, баарны чиглэлээр аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлүүдийн хамт 2*******8 оны 08 сарын 15-ны өдрийн гэрээгээр бүхэлд нь худалдан авсан. Худалдан авсны дараагаар 3 давхар үл хөдлөх хөрөнгийг бүрэн засвар хийж 2*******8 оны 11-р сарын 08-нд ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа эрхэлж эхэлсэн. Уг гэрээг үндэслэн *******-ийн дүрмийг шинэчлэн Улсын бүртгэлийн гэрчилгээнд БЭБХ ХХК-ийн захирлаар бүртгүүлсэн. *******-ийг худалдан авах үеэр М.аас өр зээлийн үлдэгдэлгүй гэсэн бичиг баримтыг авсан мөн 2*******8 оны 08 сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийхээс өмнөх өр төлбөртэй холбоотой аливаа асуудал ирээдүйд гарах юм бол үүнийг М. өөрөө хариуцахаар Баталгаа хийж өгсөн болно. Мөн ******* нь нэхэмжлэгч Х.*******тай Иргэний хуульд заасан аливаа төрлийн гэрээ байгуулаагүй. Иймд гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага хүлээх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг М.т холбогдуулан шийдвэрлэж, *******-ийг хамтран хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч Өлзийсайхан: ******* төвийн барилгыг худалдаж авахаар хэд хэдэн удаа очиж үзэж, холбогдох материалуудаа бүрдүүлж эхэлсэн юм. Д.******* гэх хүн худалдахыг ер нь бол мэдэж байсан. 0 давхарт засвар хийх гээд мод өрөөд тавьсан байсан. Ингээд манай компани худалдан авахаар болж худалдан авах гэрээ хийсэн. Банкны зээлээр уг барилгыг авсан. Гэрээний дагуу бүх зүйлээ хүлээж авсан. М. гэх хүн бүх материалыг гадаа гаргаж тавьсан. Манайх хоосон барилга хүлээж авсан. Манайх загварын хувьд бүх зүйлийг нь өөрчилсөн. М. энэ түрээсийн асуудлаа шийдээрэй гэж хэлсэн. М. ямар нэгэн маргаан байхгүй, би зохицуулчихсан гэж хэлсэн. Тийм учраас манай компанид хамааралгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч *******, М. нарт холбогдуулан түрээсийн гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 23343720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч ******* болон М. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Хариуцагч М. нь нэхэмжлэгч Х.Эрдэнбулганд 2*******6 оны 09 дүгээр сарын *******-ний өдөр Ажлын байр түрээслэх дугаартай гэрээгээр өөрийн эзэмшилд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ******* төвийн байранд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 360 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2*******6 оны 09 дүгээр сарын *******-ний өдрөөс 2*******9 оны 09 дүгээр сарын *******-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар, сарын түрээсийн төлбөр 2.000.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан байна. /хэргийн 1-р хавтас, 7--р тал/

 

Хариуцагч М. нь Г.тэй 2*******6 оны 11 сарын *******-ний өдөр байгуулсан Ажлын байр түрээслэх 2 дугаартай гэрээг нотлох баримтаар гарган өгсөн ба уг гэрээгээр мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2*******6 оны 11 сарын *******-ний өдрөөс 2*******8 оны 11 сарын *******-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар, сарын түрээсийн төлбөр 4000000 төгрөг төлөхөөр тохиролцож байгуулсан байх бөгөөд хариуцагч М. нь ...би *******тай гэрээ байгуулаагүй, Г.тэй гэрээ байгуулсан... гэж тайлбарлаж байх боловч Г. шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул уг гэрээнд шүүх дүгнэлт өгөөгүй болно. /хэргийн 1-р хавтас, 6-7/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулагдсан 2*******6 оны 09 дүгээр сарын *******-ний өдөр Ажлын байр түрээслэх дугаартай гэрээ-нд зурсан түрээслүүлэгчийн гарын үсгийг хариуцагч М. зураагүй гэж маргасан ба талуудын хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2*******8 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №280 дугаартай шинжээчийн дүгнэлт/хэргийн 1-р хавтас, 141-153-р тал/, 2*******9 оны 08 сарын 20-ны өдрийн №126 дугаартай шинжээчийн дүгнэлт / хэргийн 2-р хавтас, 48-63-р тал/, 2*******9 оны 11 сарын 15-ны өдрийн №206 дугаартай шинжээийн дүгнэлт /хэргийн 2-р хавтас, 78-89-р тал/-үүдээр дээрх гэрээнд хариуцагч М. гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М. нь өөрийн эзэмшилд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ******* төвийн байранд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 360 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Х.*******д түрээслүүлж, Х.******* уг байранд баар, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулах үед уг үл хөдлөх эд хөрөнгө нь 2009 оны 08 сарын 13-ны өдөр *******-с иргэн М.Баттүвшинд бэлэглэх гэрээгээр шилжсэн, өмчлөгч нь М.Баттүвшин байсан /хэргийн 1-р хавтас, 170-р тал/, мөн хариуцагч М. нь *******-ийн захирлаар 2*******2 оны ******* сарын 04-нд бүртгэгдсэн ба 2*******8 оны 08 сарын 15-нд компанийн эрх шилжүүлэх гэрээгээр *******-ийг Идэр металлури ХХК-д шилжүүлэн худалдаж, тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Эрдэнэсувд томилогдож, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хэргийн 1-р хавтас, 177-184-р тал/

 

Нэхэмжлэгч Х.*******, М. нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хуульд зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үндсэн үүрэгтэй байна.

 

Тухайн үед хариуцагч М. нь *******-ийн захирал байсан боловч нэхэмжлэгч Х.*******тай түрээсийн гэрээ байгуулахдаа компанийн өмчлөлийн эд хөрөнгийг бус өөр иргэний өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлсэн, өөрөөр хэлбэл эрхийн доголдолтой эд хөрөнгийг түрээслэсэн байна.

 

Харин нэхэмжлэгч Х.*******, хариуцагч *******-ийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан. Хуульд зааснаас үзвэл түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь түрээслүүлэгч болон түрээслэгчийн хэн алинд нь нээлттэй ба улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, үүргийг талуудын хэн нэгэнд олгож хуульчлаагүй байна.

 

Талууд хуульд заасан шаардлагыг хангаж түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран нэхэмжлэгч Х.******* хариуцагч М. нарын хооронд байгуулагдсан 2*******6 оны 09 дүгээр сарын *******-ний өдрийн дугаартай Ажлын байр түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...М.тай тохиролцож Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутаг МАН-ын байрны ард байрлах ******* төвийн барилгын 360 м.кв талбайг түрээслэхээр болж, түрээсийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Уг байранд би шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй нэлээд засвар үйлчилгээ хийж байж ашиглах боломжтой байсан тул банкнаас зээл авч, 30-аад сая төгрөгийн засвар үйлчилгээ, засан сайжруулалт хийсэн боловч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, миний хийсэн засвар, материалуудыг бүгдийг гаргаж, намайг ажлын байрнаас хөөж гаргасан тул би засвар хийсэн зардлаа гаргуулж авна... гэсэн ба, хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Х.******* нь тухайн үед манай эхнэртэй гэрээ хийсэн байсан. Засвар хийж байх хугацаанд би түрээсийн төлбөр нэхэхгүй. Би ээтэй гэрээг хийсэн. Яг нарийн ярьвал Д.******* их хөрөнгө оруулаагүй. ээ энэ үйл ажиллагааг явуулсан. гэх хүн доод бааранд үйл ажиллагаа явуулж байсан. Засвар хийсэн бүх зүйлээ хуу татаад аваад явсан. Түрээс авах болохоор түрээсээ өгдөггүй байсан. Манай байгууллага нь Урт булаг багт оршдог ******* төвийн барилга юм. Д.******* гэх хүн анх надтай түрээслэх талаар уулзаж байсан. Д.*******ыг үнэхээр зориглоод юм хийх гэж байгаа бол хийдээ би дэмжээд өгье гэж хэлж байсан. 2*******6 оны 09-р сараас орж засвараа хийж эхэлсэн. 2*******6 оны 11-р сард засвараа дуусгаад үйл ажиллагаагаа эхэлсэн. Бидний үйл ажиллагаа эхлээд их сайн эхэлсэн. Үлдсэн юм нь гэвэл буйдангийн бүрээс л хийсэн. Бусад бүх эд материалыг бүгдийг нь аваад явсан. Өөрөө авахгүй болохоор нь бүгдийг нь бөөгнүүлж гадаа гаргаад тавьж байсан... гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Х.******* түрээсийн гэрээ байгуулаад хариуцагч М.тай тохиролцож тухайн түрээслэсэн эд хөрөнгөд зардал гаргаж, бүрэн хэмжээний засвар хийсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тухайн эд хөрөнгийн түрээслэхээс өмнөх байдал, засвар хийсний дараах байдлыг харьцуулан харуулсан гэрэл зургууд болон зохигчдын тайлбар, гэрч, Г., нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба хариуцагч М. Х.Эрдэнбулганыг засвар хийснийг үгүйсгэдэггүй, хүлээн зөвшөөрдөг.

 

Хариуцагч гэрээ цуцласан үндэслэлээ Х.******* түрээсийн төлбөрөө сүүлийн 4 сарын хугацаанд хугацаандаа төлөөгүй гэж тайлбарладаг ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэрээ байх тул гэрээ цуцласан үндэслэл ач холбогдолтой биш юм.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Хариуцагч М. нь нэхэмжлэгч Х.*******д түрээслүүлсэн эд хөрөнгөө буцааж авсан, энэ талаар маргаагүй байх тул нэхэмжлэгч өөрийн хөрөнгөө зарцуулж тухайн байранд хийсэн завсар үйлчилгээний хөлс, зардлын материалын хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Х.******* нь тухайн түрээслэсэн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийсэн зардалд нийт 126 төрлийн бараа материал, ажил үйлчилгээ хийсэн зардал болох 23343720 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд зохигчид мэтгэлцэхдээ М. нь Х.*******ы засвар хийсэн бүх материал, эд зүйлийг тухайн байрнаас салгаж гаргаж тавьсан, Х.******* аваад явсан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбар, татгалзалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, ямар эд хөрөнгө, эд зүйл, барилгын материалыг гаргаж тавьж, Х.*******д хүлээлгэж өгснөө нотлоогүй.

 

Нэхэмжлэгч Х.******* нэхэмжилсэн эд зүйлээс паркетан шал, хөшиг, агааржуулалтын хоолойн хэсэг, ажбур зэргийг буцааж авсан, бусад эд материалыг буцааж аваагүй гэж тайлбарласан ба түүний тайлбар хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Х.******* агааржуулалтын хоолойг 50600 төгрөгөөр авч суурилуулж хийлгэсэн гэж тайлбарлаж Таэбонг Гунжу Кисүл ХХК-ийн үнийн санал гэх баримтыг нотлох баримтаар гарган өгсөн боловч уг агааржуулалтын хоолойны ямар хэсгийг өөрөө буцааж аваад, ямар хэсгийг тухайн түрээслэсэн байранд үлдээсэн болох нь тогтоогдохгүй, мөн агааржуулалтын хоолойг хийлгэхэд зарцуулсан зардлын баримтыг гаргаж өгөөгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй үндэслэлгүй, мөн тэрээр буйдан 3800000 төгрөг гэж нэхэмжлэл гаргасан боловч тухайн түрээслэсэн байранд байсан буйданд бүрээс хийсэн гэж зохигч тайлбарласан, буйдангийн бүрээсийн мөнгө, эсхүл буйданг худалдаж авахад зарцуулсан мөнгө нэхэмжлээд байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримтгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.*******ы нэхэмжлэлээс хөшигний 1134000 төгрөг, авжурны 60000 төгрөг, паркетан шалны 2640000 төгрөг, агааржуулалтын хоолой, сэнснүүдийн үнэ 50600 төгрөгийг хасч тооцон үлдэх засвар хийсэн зардлыг хэрэгт авагдсан барилгын бараа материал авсан зарлагын баримтуудад үндэслэн хариуцагч М.аас 9090420 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэлээс 14253300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 160396 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч М.аас 9090420 /есөн сая ерэн мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэлээс 14253300 /арван дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянга гурван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.*******ы хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274675 /хоёр зуун даван дөрвөн мянга зургаан зуун даван тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамж 160396 /нэг зуун жаран мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ