Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2017/01008

 

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2017/01008

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох

Гэм хорын хохирол 8,200,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ************** Эрдэнэ баг нутаг дэвсгэрт 2017-06-28 ны өдөр Булган Эрдэнэ багийн авто зам дээр Кантер маркийн 41-24 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь Д.Гантөмөр миний жолоодож явсан Хюндай сонота маркийн 53-65 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас орж, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, миний авто машиныг гэмтээж, хохирол учруулсан юм. буруутай гэдгийг замын шинжээчийн 106 дугаартай дүгнэлтээр бүрэн тогтоосон.

Хюндай соната маркийн 53-65 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Гантөмөр би 2017 оны 06 сарын 22 ны өдөр 8.2 сая төг /Найман сая хоёр зуун мянган төгрөг/-өөр Монголд дөнгөж орж ирсэн, 2011 оны автомашин худалдаж авсан байсан юм.

Бид энэ автомашинаараа Хот хоорондын тээвэрт явах зорилгоор авсан ба үнэлгээний газар нь эвдрэлийг тооцсон үнэлгээ ч бодитой тогтоогдсонгүй. Одоо сэлбэг авч, засвар хийлгэх гэхээр үнэлсэн 2 сая төгрөг хаанаа ч хүрэхгүй байна. Кузов солих шаардлагатай гэсэн. Энэ эвдрэлийн үнэлгээнд огт орохгүй байгаа. 2011 оны автомашины кузов өнөөдрийн байдлаар Эрдэнэт, Улаанбаатарын зах дээр байхгүй байна.

Иймд худалдаж аваад 6-хан хонож байсан ямар ч эвдрэл гэмтэлгүй машинаа бүрэн бүтнээр гаргуулан авах хүсэлтэй байх тул Автомашин худалдаж авсан 8.2 сая төгрөг /Найман сая хоёр зуун мянган төгрөг/-ийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

ИХ-ийн 497, 510 дугаар зүйлд зааснаар худалдаж аваад 6- хан хонож байгаа ямар ч эвдрэл гэмтэлгүй автомашинаа шинээр худалдаж авахын тулд Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 8.2 сая /төг/ Найман сая хоёр зуун мянган төгрөг\-ийг буруутай гаас гаргуулж, Д.Гантөмөр намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Гантөмөрийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ослын дүгнэлтээр гаргасан 2,036,000 төгрөгийг Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр Гантөмөр бид 2 тохиролцон гарын үсэг зуралцсан болно. Хууль зүйн үндэслэлгүй тул Лхамрагчаа би барагдуулж чадахгүй гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Гантөмөр нь хариуцагч д холбогдуулан Гэм хорын хохирол 8,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч машины үнэ 8.200.000 төгрөг гэж нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, харин шинжээчийн тогтоосон үнэлгээний дагуу 2.036.000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэж байна.

Хариуцагч  нь 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 41-24 ОРО улсын дугаартай Кантер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Д.Гантөмөрийн эзэмшил, өмчлөлийн 53-65 ОРА улсын дугаартай Хюндай соната маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж зам тээврийн осол гарган нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд гэм хорын хохирол учруулсан байна.

Хариуцагч хэргийн үйл баримтын талаар болон гэм буруутай эсэх талаар маргахгүй байна. Энэ ч үүднээс тэрээр нэхэмжлэгч нарт учруулсан хохиролоо эвдэрч гэмтсэн эд ангийн үнэлгээний хэмжээнд барагдуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэгчийн машиныг мөргөсний улмаас уг машины зүүн хойд 2 ш гэрэл хагарсан, хойд буфер халцарч цоорч, багаажны ар тал болон таг чихэгдсэн, зүүн хойд крыло хунирч, үрчийж урагдан арын хаалгаа шахсан, зүүн хойд амартизатор, амортизаторын толгой, шил арчигчийн банк, гидрийн хүчлүүр эвдэрсэн гэмтэл учирсан байна. Ашид билгүүн ХХК-ны 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №30 тоот үнэлгээгээр дээрх эвдэрсэн эд ангийн үнэ, эд ангийг солих, засахад гарах ажлын хөлс зэрэг нийт хохиролын хэмжээг 2.036.000 төгрөг гэж тогтоосон байна.

Харин нэхэмжлэгч машины раам гулзайсан, машиныг цаашид унах ашиглах ямар ч боломжгүй болгосон гэж үзэн машины үнийн хэмжээнд хохиролыг барагдуулахыг шаардаж байгаа боловч дээрх машин ашиглагдах боломжгүйгээр эвдэрсэн болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй байна. Иймд үнэлгээчний тогтоосон үнэлгээ болон хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд 2.036.000 төгрөг гаргуулж, 6.164.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч гаас гэм хорын хохирол 2.036.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гантөмөрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.164.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146,150 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 47,526 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гантөмөрт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ

Р.ҮҮРИЙНТУЯА