Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2019/02507

 

 

 

 

 

 

 

 

2019 12 04

181/ШШ2019/02507

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ холбогдох,

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн 69 188 900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний шүүхийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1087 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 1436 дугаар тогтоолоор Б.Эгаас 187.292.000 төгрөг гаргуулж Алтандавалгаа ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байна. Уг хэргийн материалтай танилцаад барьцаа хөрөнгө буюу миний нөхөр талийгаач Д.Б өмчлөлийн хөрөнгөд үнэлгээ хийсэн бөгөөд надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй байна. Иймд уг үнэлгээг мэдээд хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Б.Э нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үнийн санал авахад 150.000.000 төгрөгийн үнийн санал өгсөн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээч томилуулан Хөрөнгө эстимэйт ХХК-иас 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 01/98 дугаар үнэлгээний тайлангаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 59.188.900 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдлээ. Энэхүү үнэлгээ нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн 69.188.900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШШГГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Э, Д.Б нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 29 мкв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот 38 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2019/05 тоот, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19280111/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор тус тус хурааж төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 4/13593 дугаар албан бичгээр Б.Эд, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/14116 дугаар албан бичгээр Д.Болормаад тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Төлбөр төлөгч Б.Э 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 150 000 000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот 38 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 180.000.000 төгрөгөөр тус тус үнэлж, үнийн саналаа бичгээр ирүүлсэн боловч, төлбөр төлөгч Д.Б тнь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үнийн саналаа ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үний санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 201 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээг тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 69 188 900т төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот 38 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 83 765 700 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосон. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 69 188 900т төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч НШШГГ холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн 69 188 900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, мөн зүйлийн 55.7Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заажээ.

НШШГГ нь шинжээчээр тогтоолгосон хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч Б.Эд 2019 оны 07 сарын 04-ны өдрийн 2/15519 тоот мэдэгдэл /хх-117х/-ээр мэдэгдэхэд мэдэгдлийг 2019 оны 07 сарын 05-ны өдөр хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч Б.Э нь 2019.08.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрхи хуульд заасан гомдол гаргах 7 хоногийн эрхийн хугацааг хэтрүүлсэн байх тул шүүх гомдолд хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

 

НШШГГ нь 2019.05.20-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Эгийн НШШГГ холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн 69 188 900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Б.Эгийн НШШГГт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн 69 188 900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА.