Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00228

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00228

 

 

 

 

**********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/02285 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч **********-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ********-тхолбогдох

ххххххх ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч **********-ийн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаар шийдвэрээр *******гаас 187,292,900 төгрөг гаргуулж А ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу ********-талбадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа. Хэргийн материалтай танилцахад барьцаа хөрөнгө болох **********-ийн талийгаач нөхөр Н.Н өмчлөлийн хөрөнгөд үнэлгээ хийсэн бөгөөд *******д ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Шийдвэр гүйцэтгэх байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал авч, тохиролцох ажиллагаа хийх ёстой. Гэтэл тохиролцох ажиллагаа хийгээгүй шууд шинжээчийн дүгнэлт гаргасан нь хууль бус гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Мөн хөрөнгийн үнэлгээний компани нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  орон сууцыг 69,188,900 төгрөгөөр зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Үнэлгээ хийхдээ орлогын хандлагын арга, зах зээлийн хандлагын аргуудыг хэрэглэх ёстой, шинжээч аргачлалаа буруу хийсэн гэж үзэж байна. Барилгын хэмжээ, барилга баригдсан хугацаа тодорхойгүй, барилгуудтай харьцуулалт хийсэн нь үндэслэлгүй. 55 м.кв, 50 м.кв, 40 м.кв талбайн хэмжээтэй 3 барилгуудтай зах зээлийн хандлагаар судалгаа хийсэн атлаа дээрх барилгууд нь хэдэн онд баригдсан нь тодорхой биш байна. Барилга ямар хийцтэйгээс гадна хэдэн онд барилга баригдсаныг тогтоохгүйгээр үнэлгээ хийсэн тул шинжээчийн дүгнэлт хууль бус юм. Иймд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлснийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ********-ын тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний шүүхийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1087 дугаар магадлалаар төлбөр төлөгч *******, Д.Б нараас 187,292,900 төгрөгийг гаргуулж А ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг 2018 оны 12 дугаар сард хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Б өмчлөлд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо,  байршилтай үл хөдлөх хөрөнгө, төлбөр төлөгч **********-ийн талийгаач нөхөр Д.Б өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо,  тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураасан. Үнийн санал авах ажиллагааг төлбөр төлөгч Д.Б 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталгаат шуудангаар явуулж, шийдвэр гүйцэтгэгч давхар  дугаарын утас руу мессежээр цахим хэлбэрээр мэдэгдсэн.

Харин *******д үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 4/13593 дугаар албан бичгээр мэдэгдэхэд мөн сарын 12-ны өдөр дээрх барьцаа хөрөнгүүдэд тус тус үнийн санал ирүүлсэн. Д.Б үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэж тус газраас мөн сарын 15-ны өдрийн 201 дугаар шинжээч томилох тогтоолоор үнэлгээ тогтоогдсон.

Дээрх үнэлгээг төлбөр төлөгч *******д 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдлээр мэдэгдэхэд мэдэгдлийг мөн сарын 05-ны өдөр өөрөө хүлээж авсан. Д.Б мөн сарын 04-ний өдрийн мэдэгдлээр мэдэгдэж, баталгаат шуудангаар баталгаажуулсан. Монгол шуудан ХК-аас мэдэгдлийг хүлээж аваагүй, буцаалт хийсэн зүйл байхгүй. Хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар хариуцагч ********-тхолбогдох ххххххх ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, өрөө орон сууцыг 69,188,900 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч **********-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: а.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч нь хөрөнгийн үнэлгээг хуульд заасны дагуу хийж, шинжээчийг томилох ажиллагааг нь хуульд нийцсэн талаар дурдсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэг талыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж хэрэг маргааныг шийдвэрлэжээ. Мөн шүүхээс нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар албадан гүйцэтгэх ажиллагааны түдгэлзүүлэх тухай хэргийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Уг хүсэлтийг шийдвэрлээгүй нь албадан дуудлага худалдаанд оруулах эрсдлийг үүсгэж байна.

б. Төлбөр төлөгч ******* 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 150,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас "ххххххх" ХХК-ийг шинжээчээр томилон мөн сарын 21-ний өдрийн 01/98 дугаар үнэлгээний тайлангаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  орон сууцыг үнэлсэн 69,188,900 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн.

Мөн үнэлгээ хийхдээ орлогын хандлагын арга, зах зэзлийн хандлагын аргуудыг хэрэглэх ёстой, шинжээч аргачлалаа буруу хийсэн гэж үзэж байна. Барилгын хэмжээ барилга баригдсан хугацаа тодорхойгүй барилгуудтай харьцуулалт хийсэн нь үндэслэлгүй байна. 55 м.кв, 50 м.кв, 40 м.кв талбайн хэмжээтэй 3 барилгуудтай зах зээлийн хандлагаар судалгаа хийсэн атлаа дээрх барилгууд нь хэдэн онд баригдсан нь тодорхой биш байна. Барилга хэдэн оны барилга гэдгийг тогтоохгүйгээр судалгаа хийсэн тул шинжээчийн дүгнэлт хууль бус. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********-тхолбогдуулан ххххххх ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /хх-1/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00572 дугаар шийдвэр, гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцсэн байна. /хх-4-7, 8-12, 13-19, 52, 53/

Талууд барьцаа хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд маргаангүй, дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэх шинжээч томилсон ажиллагаа, шинжээчийн үнэлгээ нь хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

1.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 4/13593, 4/13592 дугаартай Үнийн санал ирүүлэх тухай албан бичгийн дагуу төлбөр төлөгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,  орон сууцыг 150,000,000 төгрөгөөр, мөн барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах орон сууцны өмчлөгч Д.Б нь 180,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, үнийн саналаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. /хх-97- 99, 103/ Уг үнийн саналыг төлбөр авагч А ХЗХ эс зөвшөөрч, шинжээч томилох хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагч байгууллагаас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 201 дугаартай тогтоолоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийн заасантай нийцэж байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

2. Шинжээч ххххххх ХХК нь зах зээлийн, өртгийн, орлогын хандлагын аргыг ашиглан барьцаа хөрөнгүүдийг үнэлж, зах зээлийн аргаар тогтоосон үнэлгээ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг тогтооход ач холбогдолтой гэж дүгнээд Д.Б өмчлөлийн орон сууцыг 83,765,700 төгрөг, төлбөр төлөгч **********-ийн барьцаалсан нөхөр Д.Б өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг 69,188,900 төгрөгөөр тус тус үнэлж, дүгнэлтээ ********-тирүүлжээ. /хх-106-109, 112-116/

Тодруулбал, шинжээч нь Сонгинохайрхан дүүргийн 5 шарын, 14 дүгээр байрны 55 м.кв, тус дүүргийн Таван шар 16 дугаар байрны 50 м.кв, 5 дугаар байрны 40 м.кв талбайн хэмжээтэй 3 орон сууцны жишиг үнийн зах зээлийн судалгаа хийж, зарлагдсан он, зарагдсан үнэ, нэг м.кв тайбайн үнэ, байрлал, чанар, үнийн итгэлцүүр, тохируулагдсан үнэ зэргийг харьцуулан маргааны зүйл болох 2 орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заасан журмыг зөрчөөгүй байна.

3. Хариуцагч хххххххх нь шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч *******д 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн сарын 04-ний өдрийн 4/15519 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх-119, 48-49/

4. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Үнэгүй (Unegui.mn) сайтад байрлах Сонгинохайрхан дүүргийн Таван шард 64,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зар шүүхэд гаргаж өгсөн байна. Тус нотлох баримт нь оролцогч этгээдээс орон сууцаа өөрийн үнэлэмжээр үнэлэн худалдахаар нийтэд санал болгосон үнэ байх тул уг баримтыг үндэслэн маргаж буй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах орон сууцны зах зээлийн бодит үнэ цэнийг шинжээч буруу тогтоосон гэж дүгнэх боломжгүй.

Иймд төлбөр төлөгч ******* нь үнийн санал өгсөн байхад шинжээч томилж үнэлгээ гаргуулсан, зах зээлийн хандлагаар судалгаа хийсэн орон сууц хэдэн онд баригдсаныг тогтоохгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан нь бодитой бус, хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, **********-ийн нэхэмжлэлтэй, ********-тхолбогдох ххххххх ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/02285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Ч.ЦЭНД