Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/02020

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/02020

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.С нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.О холбогдох,

Бөмбөлөг цэцэрлэгийн гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний эх хувийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 сарын 23-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн Д.О нь 2017 оны 8 сарын сүүлээр надтай ирж уулзан 11-р хороололд 389м2 газар худалдах санал тавьсан. Бид уг нь 389м2 газрыг сонирхон үзээд тухайн газрыг Боловсрол Сургалт Байгууллагын эрхийн 0002154 тоот тусгай зөвшөөрлийн хамт 139 000 000 /нэг зуун гучин есөн саятөгрөгөөр худалдан авахаар болж харилцан тохиролцож урьдчилгаанд нь 9 сая төгрөг өгсөн. Уг газар нь доогуураа 4ш төвийн магистрал шугам татагдсан барилга барих боломжгүй байгаа гэхдээ би өөрийн зардлаар шугамуудыг зөөвөрлөн барилгажих талбайгаас гаргуулахаар холбогдох байгууллага, ажил гүйцэтгэлийн компанитай тохиролцсон байгаа гарах зардлуудыг би төлнө гэж хэлээд Дулааны Зүүн Түгээх Төвийн ерөнхий инженер н.Дэлгэрсайхан гэх хүнийг дуудан ирүүлж бидэнтэй уулзуулсан. Дэлгэрсайхан ярихдаа Уг газар дээрхи Төвийн хажуугийн авто замын талбайг эвдлэн зөөвөрлөж болно, ажлын болон материалын зардал 81,000,000 /наян нэгэн саятөгрөг болно, би төрийн албаны хүн учраас өөрийн таньдаг дүүгийнхээ компаниар ажлуудыг хийлгэж өгье, санаа зоволтгүй гээд Төгс мандал сутай ХХК-ийн захирал Болдбаатарын Мөнх-ялалтыг /98119545/ дуудан манай компаний инженер Насанбат /95351450/, инженер Ганболд /99101799/, захирал Н.Уранчимэг /99118797/ нартай уулзуулан харилцан тохиролцож уг ажлыг 81 сая төгрөгт гүйцэтгэхээр болсон. Бид Төгс-Мандал сутай ХХК-тай ярилцаж Д.Од төлөх 139 000 000 /нэг зуун гучин есөн саятөгрөгнөөс дулааны шугамны 81 000 000 /наян нэгэн саятөгрөгийг Төгс-Мандал сутай ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон юм. Ингээд Э.СБөмбөлөг цэцэрлэгийн эрхлэгч Д.Отай 2017 оны 09 сарын 14-ний өдөр Боловсрол Сургалтын Байгууллагын эрх шилжүүлэх гэрээ-г 2017 оны 09-р сарын 14-нд Боловсрол Сургалтын Байгууллагын эрх шилжүүлэх гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэн гэрээ-нүүдийг харилцан тохиролцон хийж 366 тоот нотариатоор батлуулсан Гэрээгээр цэцэрлэгийн эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх, газар эзэмших эрхээ 139 000 000 /нэг зуун гучин есөн саятөгрөгөөр шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр тооцоог шилжүүлэхдээ дулааны болон усны төвийн шугамны зардлын үнэ 81 000 000 /наян нэгэн саятөгрөгийг ажил эхлэх урин дулаан болохоор Төгс-Мандал сутай-д олгохоор хасаж тооцон үлдэгдэл төлбөр болох 49 000 000 төгрөгнөөс 9,000,000 төгрөгийг бэлнээр Отгонжаргалд өгсөн, 40 000 000 төгрөгийг Д.Од ХААН БАНК-д байрлах Бөмбөлөг цэцэрлэгийн 5028657129 тоот дансанд шилжүүлсэн ба одоо 9 000 000 /есөн сая/ төгрөгийн үлдэгдэл төлбөрийг өгч тамга, газрын гэрчилгээ, гэрээгээ авах гэсэн боловч Отгонжаргал хууль бусаар эзэмшин өнөөдрийг болтол авчирч өгөхгүй байна.

Анхнаасаа намайг төөрөгдүүлж гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан боловч гэрээний дагуу талууд харилцан баталгаажуулсан албан ёсны баримттай учир иргэний шүүхэд ханд гэсэн хариуг мөрдөгч Батсайхан өгсөн. Иймд Д.Оын хууль бус өмчлөлөөс гэрээний дагуу 000300964 тоот газрын гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон Бөмбөлөг цэцэрлэгийн тамга тэмдгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрдэнэбилэг овогтой Солонгын нэхэмжлэлийг хүлээн аваад дараахь хариу тайлбарыг гаргаж байна.

Миний хувьд С гэдэг хүнийг огт таньдаггүй бөгөөд Т гэж надтай нэг компанид ажилладаг байсан хүн танай цэцэрлэгийг бариулах хөрөнгө оруулагч байна гээд Уранчимэг гэдэг хүнтэй уулзуулсан юм. Тэгээд Уранчимэг гэдэг хүнтэй уулзахад танай цэцэрлэгийн хувьд олон жил ажилласан, цэцэрлэгийн барилгаа барихад бүх бичиг баримт нь бэлэн болсон байна. Нэгэнт ийм сайхан гэгээлэг, бэлэн ажилд хөрөнгө оруулж туслахад урамтай таатай байна гэдгээ амлаж, манай охины нэрээр ийм ийм гэрээ хийчих, тэгээд дараа нь цэцэрлэгээ бариулаад буцааж бичиг баримтаа аваарай, энэ олон жилийн хөдөлмөрийг нь үнэлж, өрөвдөж, танайд туслахаар шийдлээ гэж намайг төөрөгдүүлж, эдийн засгийн зовлонтой байдалд орсныг далимдуулж ийм нэхэмжлэл гаргасанд маш их гомдож, харамсаж байна.

Анхнаасаа У надад Чи миний хэлснээр гэрээ хийж байж л манай компаниас мөнгө гарна, тэгээд цэцэрлэгийн барилгыг чинь барьсны дараа бүх бичиг баримтыг чинь буцааж танай нэр рүү шилжүүлнэ, чамд туслах ийм л боломж надад байна, тэгээд цэцэрлэгт гарсан хөрөнгө оруулалтын мөнгөн дээр 10 хувь ч юмуу сэтгэлээрээ нэмж өгнө биз гэж байсан юм. Мөн би танай бичиг баримтыг шилжүүлэхгүйгээр тусалмаар байна, гэвч би өөрөө хуулийн байгууллагаар олон асуудалтай учраас ингэж шилжүүлж байж л манайхан надад итгэж, танай цэцэрлэгийн барилгыг барьж өгч чадна. Төмөрөө чамайг надад хамт ажилладаг байсан, маш сайн хүн гэж магтдаг байсан учраас л би уулзаж бүх юм чинь үнэхээр жин тан байсан учраас ийм аргаар тусалъя гэж шийдсэн гэж надад маш их итгэл найдвар төрүүлчихээд ийм муухай зан гаргаж залилан мэхлэх, луйврын шинж агуулж байгаад нь итгэж чадахгүй байна. Иймд бодит байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Э.Снь хариуцагч Д.Од холбогдуулан хууль бус өмчлөлөөс Бөмбөлөг цэцэрлэгийн нэгж талбар, 000300964 тоот газрын гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний эх хувийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь ...түр зуур байгуулсан гэрээгээ 139 000 000 төгрөгөөр хийж, 49 000 000 төгрөгийг өгсөн мөртлөө илтэд хүнийг хуурч мэхлэн гэрээ хийж, туслана гэж амлаад хүний итгэлийг эвдэж, залилан мэхэлж, луйврын арга хэрэглэж ийм нэхэмжлэл гаргасанд маш их гомдож, харамсаж байна, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Хариуцагч Д.О, нэхэмжлэгч Э.Снар 2017 оны 09 сарын 10, 14, 15-ны өдрийн огноотой Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээгээр эрх шилжүүлэгч тал болох Д.Оын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороо хаягт байрлах 389 мталбайтай, цэцэрлэгийн зориулалттай, хүчин төгөлдөр гэрчилгээтэй газар эзэмших эрхийг эрх шилжүүлэн авагч болох Э.С 139000000 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон талаар 3 өөр өдрийн огноотой гэрээнүүд тус тус хэрэгт авагдсан байна.

Дээрх гэрээнүүдээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 5 дугаар байр 4 тоот хаягт байрлах 389 мталбайтай, цэцэрлэгийн зориулалттай газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй газрыг 2013 оны 9 сарын 23-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг холбогдох баримтын хамтаар, мөн Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ болон Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээгээр Искорка ХХК-ийн захирал Д.О нь өөрийн 1 гишүүнтэй Бөмбөлөг цэцэрлэгийн өөрт ногдох 100 хувийг албан ёсоор эрх шилжүүлэн авагч Э.С шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт талуудын хооронд 2017 оны 09 сарын 10-ны өдрийн огноотой Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ /хх-7/, мөн өдрийн огноотой Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ /хх-12/, 2017 оны 09 сарын 14-ний огноотой Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ /хх-13/, мөн өдрийн огноотой Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ /хх-14/-нүүдийн нотариатаар баталгаажигдсан хуулбар хувиуд,

2017 оны 09 сарын 10-ны огноотой Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-122/, 2017 оны 09 сарын 14-ний огноотой Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-127/, мөн 2017 оны 09 сарын 15-ны өдрийн огноотой Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-128-129/-нүүдийн эх хувиуд тус тус авагдсан байна. Эдгээр гэрээнүүдээр талууд болох хариуцагч Д.О нь нэхэмжлэгч Э.Стохиролцож, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 5 дугаар байр 4 тоот хаягт байрлах 389 мталбайтай, цэцэрлэгийн зориулалттай хүчин төгөлдөр эрхийн 000300964 дугаар гэрчилгээтэй газар эзэмших эрхийг 139 000 000 төгрөгөөр үнэлж шилжүүлэхээр харилцан тохиролцож шилжүүлсэн ба, 10-ны өдрийн огноотой гэрээнд эрх шилжүүлэгч гэх Испора ХХК-ийн захирал Д.О гэсэн албан тушаалтайгаар газрын үсгээ зурж, тус компаний тамгыг дарж, Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчаар баталгаажуулсан, 14-ний огноотой гэрээнд эрх шилжүүлэгч нь Бөмбөлөг цэцэрлэгийн эрхлэгч Д.О гэж бичиж, Бөмбөлөг цэцэрлэгийн тамгыг дарж, Д.О нь гарын үсгээ зурж тус тус баталгаажуулжээ.

Мөн 2017 оны 09 сарын 15-ны огноотой газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-128-29/-г эрх шилжүүлэгч тал Бөмбөлөг цэцэрлэгийн эрхлэгч Д.О нь тус цэцэрлэгийн тамгыг дарж, гарын үсгээ зурсан, эрх шилжүүлэн авагч нь Э.Сгарын үсгээ зурж, маргааны зүйл болсон газрыг харилцан тохиролцож шилжүүлсэн болох нь хөдөлбөргүй нотлогдож байна. Эдгээр гэрээгээр маргааны зүйл болсон газрыг 139 000 000 төгрөгөөр шилжүүлэхээр тохирсон байх бөгөөд төлбөрийн нөхцөлийг тус гэрээний 4.1-д Дулааны болон цэвэр усны ажил гүйцэтгэх Төгс мандал сутай ХХК-д ажлын хөлс 81000000 төгрөгийг /нөат/ худалдан авагч гэрээ хийж нийт төлбөрөөс суутган хүлээлгэж өгнө, 4.2-т 2017 оны 9-р сарын 15-ны байдлаар бөмбөлөг цэцэрлэгт өгөгдсөн 9 сая төгрөгийг нийт төлбөрөөс хасаж тооцох, 4.3-т Газар барилгын холбогдолтой гэрээнд заагдсан бүх баримт бичгүүдийг эх хувиар тамга тэмдгийг хүлээн авч үлдэгдэл төлбөр тооцоог хийнэ, 4.4-т Нийслэлийн авто зам хөгжлийн газарт дулааны шугам зөөвөрлөхөд авто зам эвдсэний газрын нөхөн төлбөрт төрийн сангийн 100200051051 тоот дансанд тушаах 15197000 төгрөгийн төлбөрийг хасаж тооцох, 4.5-д Газрын үлдэгдэл төлбөр болох 33803000 төгрөгийг /нөат/ Искорка компаний бөмбөлөг цэцэрлэгийн Д.Оын эзэмшдэг Хаан банкны  тоот хуучин дансаар шилжүүлнэ ээр тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлцэл хийгдсэн хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч тал дээрх гэрээгээр тохиролцсоны дагуу хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа № 17-03 дугаар баримтаар 9 000 000 төгрөгийг хариуцагч Д.Од төлсөн, мөн хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн 2017.10.10-ны өдрийн баримтаар Э.Снь Искорка бөмбөлөг цэцэрлэгийн газрын төлбөр гэж 40 000 000 төгрөгийг /2017.09.15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 4.5-д заасан Д.Оын эзэмшдэг Хаан банкны  тоот дансанд/ гэрээгээр тохирсны дагуу шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь дээрх гэрээний Хоёрт худалдагчийн эрх, үүрэг, 2.2-т Подвальтай 2 давхар цэцэрлэгийн барилгын холбогдолтой дараах баримт бичгүүдийг бэлдэж худалдан авагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Үүнд: ...2.2.9-д Бөмбөлөг цэцэрлэгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга-3, Газар эзэмших, гэрчилгээ, гэрээг эх хувиар -2 зэрэг баримт бичгүүдийг эх хувиар хүлээлцэх акт үйлдэн худалдагч талд өгнө, мөн гэрээний 3.1-д Тус газрын болон барилгын холбогдолтой бүх баримт бичгийг /хүчинтэй хугацаатай байх/ эх хувиар хүлээн авах шаардах эрхтэй гэсэн заалтыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлж байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор тус тус зохицуулсны дагуу хариуцагч Д.О нь нэхэмжлэгч Э.С мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 122 дугаар зүйлийн 122.2-т, 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар Газар эзэмших эрх, Цэцэрлэгийн эрх, Боловсрол сургалтын байгууллагын эрхүүдийг тус тус шилжүүлэхээр тохиролцож гэрээг байгуулсан байна.

Зохигч талууд дээрх гэрээг байгуулсан эсэх талаар маргаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгч Э.Сн эх буюу гэрчээр асуугдсан Н.У хөрөнгө оруулалт хийж, 200 000 000 төгрөг өгнө гэж ярилцсанаар эдгээр гэрээнүүдийг хийсэн болохоос биш үнэхээр Э.С тухайн газар, Бөмбөлөг цэцэрлэгийн эрхийг шилжүүлээгүй гэж тайлбарлан маргадаг боловч үүнийгээ баримтаар нотолж чадахгүй байх бөгөөд гэрч Н.Уранчимэг, Г.Төмөрбаатар нарын мэдүүлгээр түүний татгалзал үгүйсгэгдэж байна.

Гэрчээр асуугдсан Н.Уранчимэгийн ...урьдчилгаанд 9 000 000 төгрөг өгсөн. Газрыг 139 000 000 төгрөгөөр тохироод 81 000 000 төгрөгийг нь цааш нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь өөрөө авна гэж байсан. Би хөрөнгө оруулалтын талаар огт мэдэхгүй. Төмөрбаатар газар зарна гэж хэлээд өөрийг чинь танилцуулсан. Би хөрөнгө оруулалт гэж юу ч яриагүй манай компаний бүх данс хаагдсан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүх дээр байгаа. 200 сая төгрөг гаргаж өгөх хөрөнгө манай компанид байхгүй. Солонго, Отгонжаргал хоёрын хооронд болсон гэрээний асуудал гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Т ...2017.07-08 сард Отгонжаргал тааралдаад газар зармаар байна. 2011 оноос хойш мөнгө түгжигдээд байна гээд надад газар авах хүн байна уу гэж асуусан. Би 2-3 хүнээс асуухад дулааны халуун хүйтэн шугамтай байсан. Сүүлд У санал тавьсан. Бичиг баримт нь бэлэн байна, энэ газрыг авах уу гэхэд очиж үзий гээд үзээд доор нь шугамтай гээд авахгүй гэж хэлсэн. Дахин О яриад шугамыг нь зайлуулж болдог гэж байна гээд 81000000 төгрөг хүнд өгөөд зайлуулуулахаар болсон. Дараа нь худалдах худалдан авах гэрээ байгуулаад авахаар тохиролцсон. Би худал хэлсэн юм байхгүй. Хөрөнгө оруулах гэж байгаа хүн юу гэж дулааны мөнгө өгдөг юм. Тэр газрыг зарна гэж хэлсэн. Түрээсийн байрнаас хөөгдөх гээд байна 120 саяаар ч болтугай зараад өгөөч гэж надаас гуйсан. Отгонжаргал надруу өөрөө утсаар яриад газрыг зараад өг гэж гуйгаад байсан тул би Уранчимэгт хэлж өгч тусалсан гэсэн мэдүүлгүүд тус тус авагдсан.

Иймээс, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Оаас Бөмбөлөг цэцэрлэгийн  тоот тамга, нэгж талбар, тоот газрын гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний эх хувийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.С олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 122 дугаар зүйлийн 122.2, 106 дугаар зүйлийн 106.1, 89 дүгээр зүйлийн 89.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Оаас Бөмбөлөг цэцэрлэгийн тоот тамга, нэгж талбар, 000300964 тоот газрын гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2013 оны 9 сарын 23-ны өдрийн гэрээний эх хувийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.С олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас улын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ