Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2018/01108

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2018/01108

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******

Хариуцагч: *******,*******,,*******,*******, нарт холбогдох

2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот,

2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ14/281-1 тоот,

2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот,

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 10 329 140,03 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

, нарын нэхэмжлэгч Орхон салбарт холбогдуулан гаргасан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч , нар нь ХААН Банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс анх 2014 оны 11-р сарын 07-ны өдөр ЗГ/14/281 тоот зээлийн гэрээ байгуулан 11 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан, 2015 оны 02-р сарын 03-ны өдөр ЗГ14/281-1 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулан 1 039 306 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан, 2015 оны 08-р сарын 12-ны өдөр ЗГ201542346759 тоот зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан, 2016 оны 12-р сарын 28-ны өдөр ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээ байгуулан үлдэгдэл 8 740 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сарын төлөлтөө 363 000 төгрөг болгон буулган зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулуулсан.

Зээлдэгч нь 2017 оны 08 сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээний 2.4.1 дахь заалт /зээлийн төлбөрийг хавсралт 1-ээр зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь ийн дагуу төлнө/ гэсэн заалтыг удаа дараа зөрчсөн байна.

Банкнаас зээл төлөхийг удаа дараа шаардаж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих тохиолдол бүрт зээлдэгчид амаар сануулж байсан хэдий ч банкнаас тавьж буй шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Хаан банк зээлдэгч нарын хооронд байгуулсан 2014.11.07-ны өдрийн ЗГ/14/281 тоот зээлийн гэрээ, 2015.02.03-ны өдрийн ЗШ14/281-1 зээлийн гэрээ, 2015.08.12-ны өдрийн ЗГ201542346759 тоот зээлийн гэрээ, 2016.12.28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 414 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗШ14/281-1 зээлийн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7 001 424,53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 519 585,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16 472,57 төгрөг, нийт 10 537 482,69 төгрөг төлсөн байна.

Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийг үндэслэн 2018 оны 09 сарын 28-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд :

2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗШ14/281-1 зээлийн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлд 7 037 881,47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 161 695,21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 129 563,35 төгрөг, нийт 10 329 140,03 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч , нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба зээлийн төлөлтийг цаг хугацаандаа төлж байсан боловч аргагүй байдал үүсэж төлөлтийг цаашид хийх ямар ч боломжгүй байдал үүссэн юм. Миний бие нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр 11 000 000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн болно. Тэгээд би сар бүр зээлээ төлж байгаад зээлийн үлдэгдэл 9 706 271 төгрөг болсноос 2015 оны 08 дугаар 12-ны барьцаат зээлийн гэрээгээ өөрчилж дахин гэрээ байгуулж нэмж 2 000 000 төгрөг зээлж аваад нийтдээ 11 706 271 төгрөгийг төлөхөөр тохирсон юм. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт гэрээгээр 8 740 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул гэрээг сунгасан болно. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зээлийн төлөлтийг хийж байгаад дараа сараас төлөх ямар ч боломжгүй байдал үүссэн юм. Учир нь би 2015 оноос чихрийн шижэн өвчтэй гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаад 2017 онд энэ өвчнөөрөө 75%-ийн группд орж бусдын асрамжинд бүрэн орсон. 2018 онд бөөрний дутагдлын улмаас тунилийн хагалгаанд орсон. Одоогоор гимодаенизийн аппараттай, хэвтрийн дэглэмд ороод байна. Туниль тавих хугацаа 6 сар байдаг ба энэ хугацаа дууссан тул дараа долоо хоногоос хагалгаанд дахин орох шаардлагатай учраас УБ хот руу явна. Бөөрний дутагдалд орсны улмаас донор олж эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Одоогоор донор хайж байгаа учраас шүүх хуралд оролцоход хүндрэлтэй болж байна. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд эхнэр нь гарын үсэг зураагүй бөгөөд гэрээ байгуулахад байгаагүй болно. Хаан банк нь хариуцагчаар манай эхнэрг татсан бөгөөд хэргийн жинхэнэ хариуцагч биш юм. Би зээлийн гэрээг хийсэн бөгөөд үүргээ гүйцэтгээгүй нь миний буруу. Би "Шим технилоги"ХХК-д ажилладаг байсан бөгөөд 2016 оноос үйлдвэр маань сул зогсож байсан хэдий ч төлөлтийг цалингаасаа өгдөг байсан. Гэвч миний бие гэнэт өвдөж өвчин туссан тул цаашид зээлийн төлөлтийг хийх боломжгүй байдал үүссэн. Иймд нэхэмжлэлд хариуцагчаар татсан нь хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч , нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь 2014.11.07-ний өдөр "Хаан банк"-наас барьцаат зээлийн гэрээгээр 11.000.000 төгрөгиййг 36 сарын хугацаатайгаар 16.8 хувиар зээлсэн юм. Зээлийг сар бүр төлөлт хийж байгаад 2015.08.12-ний байдлаар зээлийн үлдэгдэл 9.706.271.24 төгрог байсан ба энэ өдөр нэмэлт гэрээ байгуулж 2.000.000 төгрөг нэмж зээлээд нийт 11.706.271.24 төгрөгний зээлтэй болсон. Үунийг төлж байгаад 2016.12.28-ний өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулахдаа хамтран үүрэг гүйцэтгэгчийг байлцуулахгүйгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Энэ гэрээнд зээлийн хүүг 22.8 % болгож нэмэлт өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн үлдэгдэл 8.740.000 төгрөг байсан болно.

Энэ гэрээг байгуулахад талуудыг байлцуулахгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлсэн нь зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн хүүг 22.8% болсон талаар мэдээгүй, гарын үсэг зураагүй байгаа нь зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулах нь хууль зүйн үндэслэлгүй, гэрээний өмнө үүрэг хүлээхгүй юм. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар энэ гэрээнд талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурснаар хучин төгөлдөр байх тухай тусгагдсан байдаг. Үүнээс үзэхэд хамтран үурэг гүйцэтгэгч нэмэлт гэрээ байгуулахад оролцоогуй, танилцаагүй, гарын үсэг зураагүй байдал нь 2016.12.28-ний өдрийн ЗГ 201542346759-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээ нь хүчин төгөлдөр бус гэдгийг харуулж байна. Миний бие нь 2015 оноос эхлэн чихрийн шижэн өвчтэй гэсэн оношоор оношлогдож өнөөдрийг хүртэл эмчлүүлсэн боловч эмчлэгдэхгүй байсаар бөөрний дутагдалд улмаар орж донор хайх шаардлагатай болоод байна. Одоогоор хэвтрийн дэглэмд орж бусдын асрамжинд бүрэн орсон. Би УБ хотод донороо яаралтай олж чадвал эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох шаардлагатай болоод байна. Иймд 2016.12.28-ний өдрийн 201542346759-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өорчлөлт оруулах гэрээг хучин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Орхон салбар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.Амарсанаа гарын үсэг зураагүй тул уг нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэг хүлээхгүй байх ба харин гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Банк нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг эрх зүйн бүрэн чадамжтай, үндсэн зээлдэгч той байгуулсан. гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо бодиттойгоор хангалттай илэрхийлж гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсон. Иймд хэдийгээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зураагүй учраас үүрэг хүлээхгүй байх боловч үндсэн зээлдэгч нь гарын үсэг зурсан тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон салбар хариуцагч , нарт холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗШ14/281-1 тоот, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлд 7 037 881,47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 161 695,21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 129 563,35 төгрөг, нийт 10 329 140,03 төгрөг гаргуулах,

Хариуцагч , нар Орхон салбарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Зээлдэгч , нар нь ХААН Банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс анх 2014 оны 11-р сарын 07-ны өдөр ЗГ/14/281 тоот зээлийн гэрээ байгуулан 11 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар,

-2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ЗГ14/281-1 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10 560 693 төгрөг дээр нэмж 1 039 306 төгрөгийн зээл авч нийт зээлийн хэмжээ 11 599 999 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,

-2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ЗГ201542346759 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 9 706 271 төгрөг дээр нэмж 2 000 000 төгрөгийн зээл авч нийт зээлийн хэмжээ 11 706 271 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан,

Зээлдэгч зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасны улмаас 2016 оны 12-р сарын 28-ны өдөр ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 11 706 271 төгрөгийн цалингийн зээлээс 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12-р сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлд төлсөн 2 966 271 төгрөгийг хасч үлдэх 8 740 000 төгрөгийн үлдэгдэл зээлийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 36 сараас сунгаж, зээлийн хүүг 22,8 болгон өөрчлөхөөр талууд тохиролцож 2016 оны 12-р сарын 28-ны өдөр ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зурсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээнүүдээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч одоо 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулснаас хойшхи зээлдэгч нарын төлсөн 1 634 365 төгрөг, 67 753 төгрөгийг хасч үндсэн зээлд 7 037 881,47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 161 695,21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 129 563,35 төгрөг, нийт 10 329 140,03 төгрөгийг , нараас гаргуулахаар шаардаж байгаа.

Хариуцагч нар ...2016 оны 12-р сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ байгуулахад байгаагүй тул хэргийн жинхэнэ хариуцагч биш, 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Хаан банк зээлийн гэрээг , нартай байгуулж тэдэнд зээлийг шилжүүлсэн учраас гэрээний дагуу зээлдэгч , нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч нар зээлийг буцаан төлөх үүрэгтэй.

Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот зээлийн гэрээнүүдийн 2.4.1-д зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд хавсралт 1-ээр тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө, 4.3-д хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 7.1.1-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлөхийг шаардана гэж заасан байна.

Хариуцагч , нар нь зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлж байгаад 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш одоог хүртэл зээлээ төлөөгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа.Иймд нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй.

Хариуцагч , нар Орхон салбар Оюут тооцооны төвөөс 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗШ14/281-1 тоот, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот гэрээний дагуу нийт 11 706 271 төгрөгийн зээл авсан, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хийх үед зээлийн үлдэгдэл 8 740 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан болохыг хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байгаа.

Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүлээн зөвшөөрч Хаан банктай гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр учраас дээрхи гэрээний нөхцлийн дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хариуцах, харин 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй, тэрээр дээрхи 8 740 000 төгрөгийн 36 сарын хугацаа, жилийн 22,8% хүүтэй тохиролцсон зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч биш байх тул түүнд энэ гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцуулах үндэсгүй, харин 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнээс өмнөх хугацааны үндсэн зээл 11 706 271 төгрөгийг 16,8% хүүтэйгээр хамтран хариуцах үндэстэй гэж үзлээ.

Тодруулбал үндсэн зээлийн төлбөр 7 037 881 төгрөгийн зээлийн хувьд хариуцагч нар хэн аль нь зээлдэгч учраас тэнцүү хэмжээгээр / тус бүр 3 518 940 төгрөг/, харин 3 161 695 төгрөгийн зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнээс өмнөх хүүгээр тооцож 2 327 798 төгрөгийн хүүг хариуцагч нар хэн аль нь зээлдэгч учраас тэнцүү хэмжээгээр / тус бүр 1 163 913 төгрөг/, нь ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хамтран хариуцагч биш учраас энэ гэрээний 22,8 хувиар бодсон хүү 833 896 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38 303 төгрөгийг д хариуцуулж, үндсэн зээлдгаас 3 518 940 төгрөг, гоос 3 518 940 төгрөг, хүүдгаас 1 163 913 төгрөг, гоос 1 997 782 төгрөг, нэмэгдүүлсэн хүүдгаас 45 630 төгрөг, гоос 83 933 төгрөг тус тус гаргуулан Орхон салбарт олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Орхон салбар 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗШ14/281-1 тоот, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан.

Гэвч эхний зээлийн гэрээний хугацаа, үүрэг дуусаагүй байхад дараагийн нэмэлт болон зээлийн гэрээг дахин байгуулж зээл нэмж олгосноор гэрээний хугацаа, зээлийн хэмжээ өөрчлөгдөж байгаа тул 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗШ14/281-1 тоот, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах асуудал яригдахгүй.

Харин 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар байгаа бөгөөд энэхүү гэрээ нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг байна гэж ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.3-д заасан. 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот зээлийн гэрээний 7.1.1-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана гэж заасан тул 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэстэй гэж дүгнэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:Хариуцагч , нар Орхон салбарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндэслэл нь зээлдэгч Орхон салбарт ажил олгогч байгууллага сул зогссон шалтгааны улмаас зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасныг банк хүлээн авч түүнтэй 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж гэрээгээр зээлдэгч 8 740 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцож зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрхи гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 216 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 180 216 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, харицагч нарыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч үндсэн зээлд 3 518 940 төгрөг, хүүд 1 163 913 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 45 630 төгрөг, хариуцагч гоос үндсэн зээлд 3 518 940 төгрөг, хүүд 1 997 782 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83 933 төгрөг, хариуцагч нараас нийт 10 329 140 төгрөг гаргуулан Орхон салбарт олгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч , нарын нэхэмжлэгч Орхон салбарт холбогдуулан гаргасан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 180 216 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 180 216 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4515 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА