Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00615

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/01108 дугаар шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаар магадлалтай

Хын нэхэмжлэлтэй,

Ж.Б, Ш.А нарт холбогдох

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ14/281-1 тоот, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 10 529 140.03 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Норовсамбуугийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Б, Ш.А нар нь Хын Оюут тооцооны төвөөс анх 2014 оны 11-р сарын 07-ны өдөр ЗГ/14/281 тоот зээлийн гэрээ байгуулан 11 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан, 2015 оны 02-р сарын 03-ны өдөр ЗГ14/281-1 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулан 1 039 306 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16 8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан, 2015 оны 08-р сарын 12-ны өдөр ЗГ201542346759 тоот зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан, 2016 оны 12-р сарын 28-ны өдөр ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээ байгуулан үлдэгдэл 8 740 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сарын төлөлтөө 363 000 төгрөг болгон буулган зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч Ж.Б нь 2017 оны 08 сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээний 2.4.1 дахь заалт /зээлийн төлбөрийг хавсралт 1 -ээр зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь -ийн дагуу төлнө/ гэсэн заалтыг удаа дараа зөрчсөн байна. Банкнаас зээл төлөхийг удаа дараа шаардаж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих тохиолдол бүрт зээлдэгчид амаар сануулж байсан хэдий ч банкнаас тавьж буй шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Х зээлдэгч нарын хооронд байгуулсан 2014.11.07-ны өдрийн ЗГ/14/281 тоот зээлийн гэрээ. 2015.02.03-ны өдрийн ЗШ14/281-1 зээлийн гэрээ, 2015.08.12-ны өдрийн ЗГ201542346759 тоот зээлийн гэрээ, 2016.12 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 414 хоног хугацаа хэтрүүлсэн байна. 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗШ14/281-1 зээлийн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7 001 424,53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 519 585,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16 472,57 төгрөг, нийт 10 537 482,69 төгрөг төлсөн байна.

Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийг үндэслэн 2018 оны 09 сарын 28-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗШ14/281-1 зээлийн гэрээ. 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот зээлийн гэрээ 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлд 7 037 881,47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 161 695,21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 129 563,35 төгрөг, нийт 10 329 140,03 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа : Дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба зээлийн төлөлтийг цаг хугацаандаа төлж байсан боловч аргагүй байдал үүсэж төлөлтийг цаашид хийх ямар ч боломжгүй болсон. Миний бие Ш.А нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр 11 000 000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Тэгээд сар бүр зээлээ төлж байгаад зээлийн үлдэгдэл 9 706 271 төгрөг болсноос 2015 оны 08 дугаар 12-ны барьцаат зээлийн гэрээгээ өөрчилж дахин гэрээ байгуулж нэмж 2 000 000 төгрөг зээлж аваад нийтдээ 11 706 271 төгрөгийг төлөхөөр тохирсон юм. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт гэрээгээр 8 740 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул гэрээг сунгасан болно. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зээлийн төлөлтийг хийж байгаад дараа сараас төлөх ямар ч боломжгүй байдал үүссэн юм. Учир нь би 2015 оноос чихрийн шижин өвчтэй гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаад 2017 онд энэ өвчнөөрөө 75%-ийн группд орж бусдын асрамжинд бүрэн орсон. 2018 онд бөөрний дутагдлын улмаас хагалгаанд орсон. Одоогоор гимодаенизийн аппараттай, хэвтрийн дэглэмд ороод байна. Туниль тавих хугацаа 6 сар байдаг ба энэ хугацаа дууссан тул дараа долоо хоногоос хагалгаанд дахин орох шаардлагатай учраас УБ хот руу явна. Бөөрний дутагдалд орсны улмаас донор олж эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Одоогоор донор хайж байгаа учраас шүүх хуралд оролцоход хүндрэлтэй болж байна. 2016 оны 12 дугаар сарын 28- ны өдрийн зээлийн гэрээнд эхнэр Ш.А нь гарын үсэг зураагүй бөгөөд гэрээ байгуулахад байгаагүй болно. Х нь хариуцагчаар манай эхнэр Ш.Аг татсан бөгөөд хэргийн жинхэнэ хариуцагч биш юм. Би зээлийн гэрээг хийсэн бөгөөд үүргээ гүйцэтгээгүй нь миний буруу. Би “Шим технологи” ХХК-д ажилладаг байсан бөгөөд 2016 оноос үйлдвэр маань сул зогсож байсан хэдий ч төлөлтийг цалингаасаа өгдөг байсан. Гэвч миний бие гэнэт өвдөж өвчин туссан тул цаашид зээлийн төлөлтийг хийх боломжгүй байдал үүссэн. Иймд нэхэмжлэлд хариуцагчаар татсан Ш.А нь хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул Ш.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Б нь 2014 11.07-ний өдөр “Х” ХХК-иас барьцаат зээлийн гэрээгээр 1 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар 16.8 хувиар зээлсэн юм. Зээлийг сар бүр төлөлт хийж байгаад 2015.08.12-ний байдлаар зээлийн үлдэгдэл 9 706 271,24 төгрөг байсан ба энэ өдөр нэмэлт гэрээ байгуулж 2 000 000 төгрөг нэмж зээлээд нийт 11 706 271,24 төгрөгийн зээлтэй болсон. Үүнийг төлж байгаад 2016.12.28-ний өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулахдаа хамтран үүрэг гүйцэтгэгчийг байлцуулахгүйгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Энэ гэрээнд зээлийн хүүг 22.8 % болгож нэмэлт өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн үлдэгдэл 8 740 000 төгрөг байсан болно. Энэ гэрээг байгуулахад талуудыг байлцуулахгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлсэн нь зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.А зээлийн хүүг 22.8% болсон талаар мэдээгүй, гарын үсэг зураагүй байгаа нь зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулах нь хууль зүйн үндэслэлгүй, гэрээний өмнө үүрэг хүлээхгүй юм. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар энэ гэрээнд талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурснаар хучин төгөлдөр байх тухай тусгагдсан байдаг. Үүнээс үзэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч нэмэлт гэрээ байгуулахад оролцоогүй, танилцаагүй, гарын үсэг зураагүй байдал нь 2016.12.28-ний өдрийн ЗГ201542346759-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээ нь хүчин төгөлдөр бус гэдгийг харуулж байна.

Миний бие Ж.Б нь 2015 оноос эхлэн чихрийн шижин өвчтэй гэсэн оношоор оношлогдож өнөөдрийг хүртэл эмчлүүлсэн боловч эмчлэгдэхгүй байсаар бөөрний дутагдалд улмаар орж донор хайх шаардлагатай болоод байна. Одоогоор хэвтрийн дэглэмд орж бусдын асрамжинд бүрэн орсон. Би УБ хотод донороо яаралтай олж чадвал эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох шаардлагатай болоод байна. Иймд 2016.12.28-ний өдрийн ЗГ201542346759-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хучин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.А гарын үсэг зураагүй тул уг нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэг хүлээхгүй байх ба харин гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Банк нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг эрх зүйн бүрэн чадамжтай, үндсэн зээлдэгч Ж.Бтой байгуулсан. Ж.Б гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо бодиттойгоор хангалттай илэрхийлж гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсон Иймд хэдийгээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд Ш.А гарын үсэг зураагүй учраас үүрэг хүлээхгүй байх боловч үндсэн зээлдэгч Ж.Б нь гарын үсэг зурсан тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/01108 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ш.Агаас үндсэн зээлд 3 518 940 төгрөг, хүүд 1 163 913 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 45 630 төгрөг, хариуцагч Ж.Бгоос үндсэн зээлд 3 518 940 төгрөг, хүүд 1 997 782 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83 933 төгрөг, хариуцагч нараас нийт 10 329 140 төгрөг гаргуулан Хт олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ж.Б Ш.А нарын нэхэмжлэгч Хт холбогдуулан гаргасан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 180 216 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б, Ш.А нараас 180 216 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/01108 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ш.Агаас үндсэн зээлд 3 518 940 төгрөг, хүүд 1 163 913 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 45 630 төгрөг, хариуцагч Ж.Бгоос үндсэн зээлд 3 518 940 төгрөг, хүүд 1 997 782 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83 933 төгрөг, хариуцагч нараас нийт 10 329 140 төгрөг гаргуулан Хт олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ж.Бгоос 10 329 140.3 төгрөг гаргуулж Хт олгож, Ш.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн 3 дахь заалтнаас Ш.А гэсэн хэсгийг хасаж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Норовсамбуу хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 145 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Банкны ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд хэдийгээр Ш.А гарын үсэг зураагүй учраас үүрэг хүлээхгүй гэж байгаа боловч 2014.11.07-ны өдрийн ЗГ14/281 тоот Зээлийн гэрээ, 2015.02.03-ны өдрийн ЗГ14/281-1 тоот Зээлийн гэрээ, 2015.08.12-ны өдрийн ЗГ201542346759 тоот Зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. ЗГ201542346759-1 тоот гэрээ нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот зээлийн гэрээний 2.1.4 дахь заалтыг зээлийн хүү 22,8 хувь байна гэж өөрчлөх, 2.1.7 дахь заалтыг Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 36 сараар сунгах гэж өөрчлөх, 2.4.1 дэх заалтыг Зээлийн төлбөрийг Хавсралт 2-оор тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлнө гэж өөрчлөх гэсэн 3 заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан, бусад зүйл заалтууд хэвээр дагаж мөрдөгдөх ба энэхүү гэрээ нь ЗГ201542346759 тоот Зээлийн гэрээний салшгүй хэсэг байна гэсэн заалттай нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болно. Хариуцагч Ш.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг банк хүлээн зөвшөөрөхгүй байна.

Банкны зээлийн гэрээнд Хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр гэрээнд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.Агаас банк зээлийн гэрээний үүргийг шаардах бүрэн эрхтэй гэж үзэж байна.

Учир нь хамтран зээлдэгч нь банкны зээлийн гэрээний нөхцөл шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байгаа нь уг зээлийн гэрээний үүргийг өөрийн биеэр биелүүлэхээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэж байна. Хяналтын шатны шүүх хуралдаанд давж заалдах гомдлынхоо талаар дэлгэрэнгүй тайлбарыг жич өгөх болно.

Иймд Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн 145 тоот магадлалыг хүчингүй болгон, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 142/ШШ2018/01108 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

“Х” ХХК нь Ж.Б, Ш.А нарт холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/14/281 тоот, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ14/281-1 тоот, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ201542346759 тоот, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 10 529 140.03 төгрөг гаргуулахыг хүссэнийг хариуцагч нар эс зөвшөөрч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, зээлийн төлбөрийг хариуцагч нараас тэнцүү хувиар гаргуулахаар шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч Ж.Бгоос үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь гаргуулж, хариуцагч Ш.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй байна.

Зохигч 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр №ЗГ/281 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч Хны Орхон аймаг дахь Оюут тооцооны төв зээлдэгч Ж.Б, Ш.А нарт 11 000 000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар, жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгох, зээлдэгч нар зээлийг эргэн хуваарийн дагуу хугацаанд нь төлөхөөр, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, ирээдүйд орж ирэх цалингийн орлого, хавсралтад заасан хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар харилцан тохиролцжээ.

2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах №ЗГ14/281-1 тоот гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 10 560 693 төгрөг болохыг тогтоож, 1 039 306 төгрөгийн нэмэлт зээл өгч, гэрээний хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан байна.

2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл үүрэг 9 706 271 төгрөг болохыг дүгнэж, нэмж 2 000 000 төгрөгийн зээл олгож, нийт зээлийн хэмжээг 11 706 271 төгрөг гэж тооцож, жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгохоор №ЗГ201542346759 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргийг шинээр тооцохоор тохиролцжээ.

Тус гэрээг  байгуулснаар талуудын хооронд байгуулсан 2014 оны №ЗГ/281 дугаартай Барьцаат зээлийн гэрээ болон 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай №ЗГ/281-1 тоот гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

Зохигчид 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний 9.3.-т “энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд гагцхүү бичгээр үйлдэх бөгөөд энэхүү гэрээний 9.2.-т заасан нөхцөл хангагдснаар хүчин төгөлдөр болно” гэж, 9.2.-т “... гэрээг ...үйлдэж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулснаар, ... хүчин төгөлдөр болно.” гэж харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээний хугацаа 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дуусах байтал талууд 2016 оны 12 дугаар сарын 28-ны Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, тус гэрээгээр зээлийн хүүгийн хэмжээг жилийн 22.8 хувь болгож, гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан байна.

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ үндсэн гэрээний 9.2., 9.3.-т заасан хүчин төгөлдөр болох шаардлагыг хангаагүй, гэрээний нэг тал болох зээлдэгч Ш.А гэрээнд гарын үсэг зураагүй байх тул нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3.-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

Энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний нөхцлөөр шаардсан нь үндэслэлгүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний нөхцлөөр тооцож, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараар хамтад нь хариуцуулах нь зүйтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэстэй гэж үзлээ.

2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний хугацаа 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дууссан тул гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага үндэслэлгүй байна, 2016 оны 12 дугаар сарын 28-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8 740 000 төгрөг, үүнээс үндсэн зээлийн төлбөрт төлсөн 1 702 118 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 546 324 төгрөгийг хасч, үлдэх төлбөрийг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 7 037 881 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 1 635 300 төгрөг, нийт 8 673 181 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаар магадлалын Тогтоох хэсгийг 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/01108 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Ж.Б, Г.А нараас 8 673 181 төгрөгийг гаргуулан Хт олгож, үлдэх 1 655 959 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3.-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ201542346759-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.” гэж, 3 дахь заалтын “180 216 төгрөг” гэснийг 153 721 төгрөг” гэж, “...дурдсугай” гэснийг “дурдаж, нэхэмжлэгч Хаас 153 721 төгрөгийг гаргаж, төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Норовсамбуугийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180 216,24 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД