Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2020/01179

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05сар ы 05дөр

181/ШШ2020/01179

 

181/ШШ2020/01179

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.У /РД:И/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.О /РД:/,

 

Хариуцагч: Д.Б /РД:/,

 

Хариуцагч:  ЧБ ХХК /Р/ нарт холбогдох,

 

М.У болон Б.О нарын хооронд 2013 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, Б.О болон Д.Б нарын хооронд 2014 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, Д.Б болон ЧБ ХХК нарын хооронд 2017 оны 02 сарын 17-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ЧБ ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, хариуцагч Б.Оийн төлөөлөгч Б.*******, хариуцагч Д.Бын төлөөлөгч Д.*******, Б.*******, өмгөөлөгч Б.*******, хариуцагч ЧБ ХХК-ийн төлөөлөгч Ж.*******, гэрч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.У нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрыг барьж босгоход өөрийн хувь нэмрээ оруулж, үр дүнтэй ажилласан. Улмаар тус барилгын 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 372,3 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг анх ашиглалтад ороход өмчлөлдөө авч, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054488 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан. Тэр үед М.Уын үеэл, бизнесийн хамтрагч Б.******* мөнгөний хэрэгцээ гарсан тул уг үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээл авахыг хүссэн. Б.******* нь барилгын бизнес эрхэлдэг бөгөөд барилгын төсөл эхлүүлэхэд их хэмжээний мөнгө шаардагддаг, түүнийг дагаад их хэмжээний ашигтай ажиллах боломжтой тул зээлээ төлөх боломжтой гэж үзээд тус саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Улмаар Б.******* нь 2013 оны 12 сарын 17-ны өдөр Ш.Ариунбилэг гэх хүнээс 300 сая төгрөг зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгож барьцааны гэрээ байгуулах гэхэд зээлдүүлэгч Ш.Ариунбилэг нь Барьцааны гэрээ баталгаагүй, өмчлөлд шилжүүлж өг гэсэн шаардлага тавьсны дагуу 2013 оны 12 сарын 17-ны өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Ш.Ариунбилэгийн хамаатны хүн гэгдэх иргэн Б.Оийн нэр дээр шилжүүлсэн. М.У тухайн үед энэ үйлдлийнхээ эрх зүйн үр дагаврыг ойлгоогүй бөгөөд Б.От өөрийн өмчийг бэлэглэх бодол байгаагүй, зөвхөн зээлдүүлэгчийн санал болгосны дагуу энэхүү гэрээг байгуулсан юм. 2014 оны 06 сард Ш.Ариунбилэг нь зээлийг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул зээлийг яаралтай эргүүлэн төлөх шаардлага тавьсан. Зээлийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг бусдад зарж борлуулах эрсдэл бий болсон. Улмаар Б.******* нь тухайн үед ЧБны зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Д.*******той уулзаж банкнаас зээл авах хүсэлт тавьсан боловч банкнаас зээл гарах боломжгүй, харин хувиасаа мөнгө зээлүүлье гэсэн. Ингээд Д.*******ын төрсөн дүү гэгдэх иргэн Д.Бтай зээлийн гэрээ байгуулж 400 сая төгрөг зээлсэн. Уг зээлээс 316 саяыг нь Ш.Ариунбилэг рүү шилжүүлж түүнтэй байгуулсан зээлийн гэрээг дуусгавар болгосон. Гэтэл Д.*******, Д.Б нар мөн барьцааны гэрээ байгуулахгүй, худалдах худалдан авах гэрээгээр шилжүүл хэмээн шаардаж эхэлсэн. Улмаар иргэн Б.О болон иргэн Д.Б нарын хооронд 2014 оны 06 сарын 23-ны өдөр Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. Энэхүү гэрээ нь мөн л зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хийсэн гэрээ бөгөөд иргэн Д.Бд өмчлөх эрх олгох зорилгогүй байсан болно. Гэтэл Д.Б нь тус орон сууцыг ЧБтай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан байх бөгөөд 2017 оны 02 сарын 17-ны өдрийн Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ- гээр М.Уын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ЧБинд шилжүүлсэн байна. М.У нь Б.*******гийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцааны зүйл болгосон боловч ийнхүү бусдад хууль бусаар алдаж хохироод байна. Тус үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2017 оны 06 сарын байдлаар 878 сая төгрөг гэж үнэлсэн байдаг. Орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн дээрх хэлцлүүд нь дараах байдлаар хүчин төгөлдөр бус гэрээнүүд юм. Бэлэглэлийн гэрээ нь Б.От үл хөдлөх хөрөнгийн өмчлөх хөрөнгийг үнэн санаанаасаа шилжүүлэн өгсөн бус, зөвхөн Б.******* болон Ш.Ариунбилэг нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан гэрээ болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Улсын дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолд ... дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэмээн тайлбарласан байна. Эндээс үзэхэд энэхүү бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлүүд нь хийсэн үеэсээ эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул иргэн Б.От өмчлөх эрх шилжсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэн Б.О, Д.Б нарын хооронд байгуулагдсан Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь өмнө дурдсанчлан Б.О нь тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг анхнаасаа олж аваагүй буюу өмчлөгч биш этгээд юм. Иймд өмчлөгч биш этгээд үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан нь өмчлөгч М.Уын өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулах туйлын эрхийг хөндсөн буюу хууль зөрчиж хийсэн хэлцэл болно. Түүнчлэн энэхүү худалдах худалдан авах гэрээг байгуулах хүсэл сонирхол талуудад байгаагүй бөгөөд гагцхүү Д.Б, Б.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой байсан болно. Иймээс худалдах, худалдан авах гэрээнээс үүсэх үр дагавар буюу орон сууцны өмчлөх эрхийг зээлдүүлэгч Д.Бын нэр дээр шилжүүлсэн хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ юм. Өр төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нь мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус гэрээ болно. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т өмчлөгч өмчөө өөрийн үзэмжээр захиран зарцуулах туйлын эрхтэйг тодорхой заасан. Гэтэл иргэн Д.Б нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан мэт хуурмаг байдал үүсгэж, улмаар нэхэмжлэгчийн өмчийг дур мэдэн захиран зарцуулж ЧБ ХХК-д шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дүнд шилжүүлсэн бүх зүйлээ буцаан шилжүүлэх үр дагавартай талаар зохицуулсан. Иймд М.У болон Б.О нарын хооронд 2013 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, Б.О болон Д.Б нарын хооронд 2014 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, Д.Б болон ЧБ ХХК нарын хооронд 2017 оны 02 сарын 17-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ЧБ ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Оийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Д.Бын төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2013 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Б.О болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06-р сарын 23-ны өдрийн Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2017 оны 02 сарын 17-ны өдрийн Д.Б болон ЧБ ХХК нарын хооронд хийгдсэн Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, маргааны зүйл болох үйлчилгээний зориулалттай заалыг ЧБ ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч М.Уын өмчлөлд шилжүүлэх гэсэн үндсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Гэтэл дээрх гэрээнүүд нь бүгд хуульд заасан хэлбэрийн болон хуулийн шаардлагыг хангасан гэрээ байх бөгөөд нэхэмжлэгчийн гэрээ байгуулахдаа ийм зорилготой байгуулаагүй, цаад санаа нь өөр зорилготой байсан гэх хэт явцуу тайлбар нь дээр дурдсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болгох үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд нэрлэж зохицуулсан гэрээний төрлүүдээс талууд хуулийн хүрээнд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж түүний агуулгыг өөрсдөө тодорхойлон гэрээг чөлөөтэй байгуулах эрх нээлттэй байтал нэхэмжлэлд дурдсан гэрээ тус бүрд ингэж бодоогүй, зорилго нь ийм биш байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Зүй нь хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь нээлттэй байсаар байтал миний хүсэл зориг ийм биш байсан гэсэн нэхэмжлэгчийн үндэслэл нь ойлгомжгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар түүний тухайн үеийн бодол санааг тогтоох боломжгүй юм. Хариуцагч Д.Б нь Д.*******ын төрсөн дүү бөгөөд түүнийг тухайн иргэний эрх зүйн харилцаанд хэрхэн оролцсон талаарх үйл явдлыг Д.******* би маш сайн мэдэж байгаа юм. Мөн өнөөдөр нэхэмжлэгч гэж өөрийгөө тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасан М.У, гэрч гэх Б.*******, түүний ээж Билэгт, тэдгээрийн компаниуд болох Ноёд констракшн ХХК, Шинэ гарц ХХК нь бүгд нэгдмэл сонирхолтой буюу төрөл садан, компанийн хувьцаа эзэмшигч, захирал, ажилтан гэх мэт этгээдүүд бөгөөд тухайн иргэний эх зүйн харилцаанд нэг тал болон 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл оролцож ирсэн юм. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар ч хангалттай нотлогддог билээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл хэсэгт Миний бие ...Сэлэнгэ-888, 48А байрыг барьж босгоход өөрийн хувь нэмрээ оруулж, үр дүнтэй ажилласан. Тэр үед миний үеэл, бизнесийн хамтрагч Б.******* мөнгөний хэрэгцээ гарсан тул миний үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээл авахыг хүссэн... гэжээ. Дээрхээс дүгнэхэд М.У, Б.******* хоёр нэгдүгээрт үеэлүүд, хоёрдугаарт хамт ажилладаг нь тодорхой байгаа юм. Цаашлаад дээрх бүхий л харилцааг М.У мэдэж байсан тухайгаа нэхэмжлэлдээ бичжээ. Хавтаст хэргийн 78-84 дүгээр хуудсанд ажлын байрны түрээсийн гэрээ, мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус авагдсан байна. Тус гэрээнд Түрээслүүлэгч талаас Д.Б, түрээслэгч талаас Шинэ Гарц ХХК-ийг төлөөлж Б.******* нар байгуулсан байна. М.У, Б.******* нар нь тухайн оффистоо үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тухайн үед ийнхүү түрээслэн сууж байгаагаа 2-уулаа мэдэж байсан. Хавтаст хэргийн 80-82 дугаар хуудсанд авагдсан Ноёд констракшн ХХК-д өгсөн ЧБны мэдэгдэлд ...үл хөдлөх хөрөнгийг танай компани болон танайхтай хамаарал бүхий компаниуд хууль бусаар ашиглан өнөөдрийг хүрлээ гэжээ. Өөрөөр хэлбэл Б.*******гийн Шинэ гарц ХХК, түүний ээж Билэгтийн Ноёд констракшн ХХК болон ажилтан бөгөөд хамаатан нар хууль бусаар ашиглаж байсан байна. Одоо үүнийгээ мартсан бололтой, юу ч мэдээгүй байсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хавтаст хэргийн 90-91 дүгээр талд авагдсан Б.*******гийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгт ...Б.******* би Шинэ гарц ХХК-ийн захирлаар ажилладаг... гэх, ...дүү М.Уын нэр дээрх, өөрийн өмч болох Ү-2204054488 дугаартай 372,3 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, уг хүний нэр дээр шилжүүлж зээл авсан гэх, ...миний объектын үндсэн үнэ... гэх, ...миний хувьд хэдийгээр үндсэн зээлээ төлөөгүй ч уг үндсэн зээлээ төлөөд объектоо буцаан авах хууль ёсны эзэн нь юм... гэх мэтээр 10 удаа миний объект, миний хөрөнгө гэж мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Б.******* цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ тухайн хөрөнгийг өөрийн хөрөнгө гэж тодорхой илэрхийлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн хөрөнгө гэж ойлгуулж, итгүүлсээр ирсэн юм. Хавтаст хэргийн 95-101 хуудсанд авагдсан үнэлгээний тайланд эзэмшигч М.У гэжээ. Өөрөөр хэлбэл тухайн үнэлгээг хийлгэх үед тухайн хөрөнгийг өмчлөл ЧБ ХХК-д шилжсэн байсан ч Ноёд констракшн ХХК, Шинэ гарц ХХК-д тухайн хөрөнгийг ашиглаж, М.У эзэмшилдээ байлгаж байсан нь тодорхой байна. Өмчлөл шилжсэн гэдгийг мэдэхээс гадна, үүнээс өмнө түрээсээр ашиглаж байсан тухай дээр дурдсан. Хавтаст хэргийн 109-160 хүртэлх хуудсанд авагдсан баримтууд бүгд Ноёд констракшн ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтууд байна. Үүнээс үзэхэд М.У болон Б.******* нарын ард Ноёд констракшн ХХК байдаг, нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэдэг нь тодорхой байгаа. М.Уын Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөлд 2013 оны 12 сарын 17-нд Ш.Ариунбилэгээс зээл авсан, Ш.Ариунбилэг нь зээл төлсний дараа буцаан шилжүүлнэ гэсэн, би зээлийг хүүгийн хамт төлсөөр байсан... гэжээ. Эндээс харахад М.У нь тухайн иргэний эрх зүйн харилцааг сайн ойлгож байсан бөгөөд Б.*******гийн авсан зээлийг өөрөө авсан гэж, мөн өөрөө төлж байсан, зээлдүүлэгч Ш.Ариунбилэгтэй өөрөө харилцаж, ярилцаад үл хөдлөх хөрөнгийг Оюунцэцэгийн нэр дээр шилжүүлэн өгсөн байна. Хэрэгт авагдсан 2018 оны 11 сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3605 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолд Ноёд констракшн ХХК нь ....Сэлэнгэ-888, 48А байрны 1 давхрын 372,3 м.кв үл хөдлөх хөрөнгийн цорын ганц өмчлөгч ... гэжээ. Өөрөөр хэлбэл Ноёд констракшн ХХК нь тухайн хөрөнгийн цорын ганц өмчлөгч гэх ба тухайн компанийн ажилтан Удбалжаргал, захирал Билэгт, түүний хүү ******* нар нь ээж, хүү, дүү нар буюу ашиг сонирхол нэгтэй атлаа мэдэн будлиж, бусдыг хохироохоор элдвийн арга сэдэж, шүүх, цагдаад өөр өөр, тайлбар, нэхэмжлэл гаргасаар байна. Хэрэгт байх Б.*******гийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт ...Би Шинэ гарц ХХК-ийн захирлаар ажилладаг.., дүү М.Уын нэр дээрх, өөрийн өмч болох Ү-2204054488 дугаартай 372,3 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, уг хүний нэр дээр шилжүүлж зээл авсан. Мөн тухайн хөрөнгө үнэндээ манай ээжийн өмч байгаа юм, ээж оффисын объектоо барьцаанд тавьж зээл авч болно гэсэн... гэж мэдүүлсэн ба Д.Баас олон удаа зээл авч байснаа тодорхой мэдүүлжээ. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бодит үндэслэлгүй бөгөөд дээрх хүмүүс болон хуулийн этгээдүүд тухайн үед хийсэн гэрээний үр дагаврыг бүгд ойлгож ухамсарлаж байсан гэдэгт нь тодорхой бөгөөд ямар нэгэн эрх зүйн ач холбогдол үүсгэх зорилгогүй гэрээ хэлцэл байгуулаагүй байна. Харин ч эсрэгээрээ бүхий л гэрээний ач холбогдол, зорилго, үр дагаврыг ойлгож байжээ. Тухайлбал М.У нь гэрч гэх *******тай ах дүүгээс гадна, өнөөдрийг хүртэл Ноёд констракшн ХХК-д ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд дээрх хөрөнгөтэй холбоотой бүхий харилцаанд оролцож, мэдээлэлтэй байсан нь тодорхой байна. Нэхэмжлэгч нь үндсэн 4 шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу нэхэмжлэгч М.У болон иргэн Б.О нарын 2013 оны 12-р сарын 17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлдээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэсэн Улсын Дээд шүүхийн 2010 оны 6-р сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг дурдсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч М.У нь Б.Отэй байгуулсан 2013 оны 12 сарын 17-ны өдрийн бэлэглэлийн гэрээг тодорхой ур дунд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр байгуулсан гэжээ. Гэтэл нэхэмжлэлийн үндэслэл хэсэг болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд миний үеэл, Б.******* мөнгөний хэрэгцээ гарсан тул миний үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээл авахыг хүссэн. Барилгын төсөл эхлүүлэхэд их хэмжээний мөнгө шаардагддаг, түүнийг дагаад их хэмжээний ашигтай ажиллах боломжтой тул саналыг хүлээж авсан, улмаар Ш.Ариунбилэг гэх хүнээс 300,000,000 төгрөгийн зээл авсан барьцааны гэрээ баталгаагүй гэхээр нь бэлэглэлийн гэрээ байгуулж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг зээлдэгч Ш.Ариунбилэгийн хамаатны хүн гэгдэх иргэн Б.Оийн нэр дээр шилжүүлсэн гэж өөрийн хүсэл сонирхол, тухайн хэлцлийн эрх зүйн үр дагаврын талаар тодорхой зүйлс бичжээ. Дээрхээс нэхэмжлэгч болон бусад гэрээний Талуудын тодорхой үр дүнд хүрэх зорилго, хүсэл зориг, эрмэлзэл илэрхий харагдаж байна. Тухайлбал, нэхэмжлэгч М.У нь үел Б.*******гийн саналыг хүлээж авч маргаан бүхий хөрөнгийг хариуцагч Б.О рүү шилжүүлсэн байна. Энд ямар нэгэн дүр үзүүлсэн хэлцлийн шинж байхгүй бөгөөд зорилго, хүсэл зоригийн илэрхийлэл тайлбар шаардагдахааргүй тодорхой байна. Түүнчлэн, тухайн хөрөнгийг шилжүүлэх болсон *******, Ариунбилэг нарын хооронд байгуулсан 2013 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний 4 дэх хэсэгт Барьцаанд Ү-2204054488 улсын бүртгэлийн дугаартай БЗД, 5-р хороо, Сэлэнгэ-888 /13343/, 48А байр, 1 давхар үйлчилгээний 372,3 м.кв талбайтай ул хөдлөх эд хөрөнгийг М.Уын нэрээс Б.Оийн нэр дээр тур хугацаатай шилжүүлж байгаа ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд буцаан Удбалжаргалын нэр дээр шилжүүлэх бөгөөд гэрээний хугацаанд объектыг бусдад шилжүүлэхгүй, барьцаанд тавихгүй болно гэж харилцан тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл Гэрээний талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж агуулгыг өөрсдөө тодорхойлсон байх ба нэхэмжлэгчийн тодорхой зорилгогүйгээр, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр дүр үзүүлж гэрээг байгуулсан гэсэн нь үндэслэлгүй юм. Харин нэхэмжлэгч нь өөрийн үеэл ахын хүсэлтээр шилжүүлсэн гэдгээ тодорхой илэрхийлсэн бөгөөд хэрэв зээл төлөгдөхгүй бол буцаан нэхэмжлэх эрхгүй гэдгээ ч сайн мэдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтуудаар тогтоогдож байна. Өнөөдрөөс даруй 7 жилийн өмнө гэрээний харилцаа үүсэж талууд тухайн үедээ гэрээнд заасан эрхээ эдэлж, үүрэг, хариуцлагаа хүлээж гэрээ дуусгавар болсон. Өнөөдөр нэхэмжлэгчийн тухайн үед би ингэж бодоогүй, ийм зорилготой байгуулаагүй, гэрээг дүр үзүүлж байгуулсан эсэх талаар маргах нь ойлгомжгүй бөгөөд ач холбогдол нь арилсан. Гагцхүү өөр зорилгоор л өдий хугацааны дараа гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа нь тодорхой юм. Б.О, Д.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 сарын 23-ны өдрийн Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн болон бодит үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заажээ. Хариуцагч Б.******* болон нэхэмжлэгч Ариунбилэг нарын 2013 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний 4 дэх хэсэгт Барьцаанд Ү-2204054488 Улсын бүртгэлийн дүгаартай БЗД, 5-р хороо. Сэлэнгэ-888 /13343/, 48А байр, 1 давхар үйлчилгээний 372,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг М.Уын нэрээс Б.Оийн нэр дээр тур хугацаатай шилжүүлж байгаа ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд буцаан Удбалжаргалын нэр дээр шилжүүлэх бөгөөд гэрээний хугацаанд объектыг бусдад шилжүүлэхгүй, барьцаанд тавихгүй болно гэж харилцан тохиролцсон. Дээрх гэрээнд заасан хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч тал Б.Оийн өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 110.1-д заасны дагуу М.Уын өмчлөх эрх дуусгавар болсон. Энэ хэсэгт дүр үзүүлсэн, хууль зөрчсөн хэлцлийн шинж байхгүй. Тодруулбал 2014 оны 03 сарын 17-ны өдөр Ш.Ариунбилэг, Б.******* нарын 2013 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлээ хугацаанд нь төлөөгүй, ингээд 2014 оны 06 сард зээлдүүлэгч Ш.Ариунбилэг нь Б.Оийн нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөөр зээлийг хаах талаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Ариунбилэгийн мэдүүлгээр тогтоогддог. Улмаар Б.******* болон нэхэмжлэгч нар хариуцагч Д.Баас тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахыг санал болгож 2014 оны 06 сарын 23-ны өдөр Б.О, Д.Б нар Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн хөрөнгийг 400,000,000 төгрөгөөр худалджээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заажээ. Өөрөөр хэлбэл Д.Б нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн хууль ёсны өмчлөгч болох Б.Отэй гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгч болон Б.******* нар бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцээгүй, харин ч худалдаж авахыг Д.Бад-Ундралаас хүссэн болох нь нэхэмжлэлээс тодорхой харагдана. Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Д.Б нь Ш.Ариунбилэгийн Капитрон банкны дансанд 2014 оны 06 сарын 25-ны өдөр 300,000,000 төгрөгөөр 1 удаа, 100,000,000 төгрөгөөр 1 удаа нийт 400,000,000 төгрөгийг шилжүүлж Ү-2204054488 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу тухай эд хөрөнгөний өмчлөгч болсон. Энэ хүртэл нэхэмжлэгч болон Б.*******гийн хүсэл зоригийн гадуур нэг ч үйлдэл хийгдээгүй бөгөөд эсрэгээрээ тэдний санал болгосны дагуу гэрээ байгуулагдсан юм. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу Д.Б өөрийн өмчөө хэрхэн захиран зарцуулах нь тухайн хүний эрхийн асуудал учраас тухайн хөрөнгийг төлбөр барагдуулах гэрээгээр банкны өмчлөлд шилжүүлснийг буруутгах боломжгүй юм. Нөгөөтэйгүүр М.У нь Б.О, Д.Б нарын хооронд байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээ, Д.Б, ЧБ ХХК-ийн хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 56.4-д Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрх сонирхогч этгээдэд хуулиар олгогдоогүй байна. Харин Иргэний хуулийн 57.3-д Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл М.У нь бусад этгээдүүдийн хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эцэст нь дүгнэлт болгоход М.У нь 2013 онд анх Б.От тухайн хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлж байгаагаа ухамсарлаж байсан тухайгаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөлдөө тодорхой бичсэн бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл тухайн хөрөнгийг худалдан борлуулах замаар хангагдана гэдгийг мэдэж байснаас гадна, үүнийг ойлгож, өөрөө хүсэл зоригоо тодорхой илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл хэлцэл хийгч талуудын хүсэл зориг зөрөөгүй, хэлцлийн агуулга, үр дагаврыг аль аль тал ойлгож байсан байна. Цаашлаад М.У нь тухайн хөрөнгөтэй холбоотой асуудлаар өөрийн захирал бөгөөд үеэл Б.******* гэрээ, хэлцэл байгуулан, зээл авч байсныг мэдээгүй гэх үндэслэлгүй юм. Хэлцэл хийгч этгээдүүд аль аль нь тодорхой зорилгоор гэрээ байгуулан, үр дагаврыг нь ойлгож, хүсэж үйлдсэн атлаа хожим нь тухайн хөрөнгийг буцаан авах башир арга сэдэн, бусдыг хохироохоор хөөцөлдөж байгаа нь тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч ЧБ ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч банкинд холбогдуулан ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байх ба маргаантай гэгдэх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь ЧБ тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй болно.ЧБ Бат-Ундралтай зээлийн гэрээ байгуулж, 400,000,000 төгрөгийн зээл олгож, барьцаанд нь нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Бат-Ундрал бизнесийн зориулалттай зээл хүсэхээр нь барьцаа хөрөнгө болон төслийг нь судалж үзээд зээл олгож барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн төлөлт доголдсон учир 2017 оны 02 сарын 17-ны өдөр гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг ЧБны өмчлөлд шилжүүлэн авсан. Хэрэв зээлээ төлбөл буцаан шилжүүлнэ гэсэн болов хугацаа өнгөрсөн тул үл хөдлөх эд хөрөнгө ЧБны өмчлөлд шилжиж зээл хаагдсан. 2017 оны 02 сарын 23-наас хойш 2017 оны сүүлээр уг үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байсан Ноёд констракшн ХХК болон Шинэ гарц ХХК нарт үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх шаардлага тавихад хугацаа өгөөч, өвөл болсон, улирлын чанартай ажил зогссон байгаа, та нар зээл олгох уу тэгвэл сонирхоно, орон сууц оролцуулах уу гэж ярьж байсан. Ингээд бид Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс бидний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч Дээд шүүхээс хэргийг анхан шат руу буцаасан. Энэ шүүхэд үүссэн энэ хэргээс болоод Баянзүрх дүүргийн шүүхэд байсан хэрэг хэрэгсэхгүй болсон. Ноёд констракшн ХХК, Шинэ гарц ХХК дээр очиж уулзахад Удбалжаргал нь Билэгт гэж захирлын туслахаар ажиллаад байж байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс ЧБны өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд сард 13-18 сая төгрөг болохоор байгаа бөгөөд жилд 200 орчим сая төгрөг төлөхөөр байгаа. Үүнтэй холбоотойгоор цаг хожих гэсэн арга гэж үзэж байгаа. *******гийн хөрөнгө байсан бөгөөд ямар шалтгааны улмаас Удбалжаргалын нэр дээр байлгасан шалтгаан нь тодорхой бус байдаг. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.У нь хариуцагч Б.О, Д.Б, ЧБ ХХК нарт холбогдуулан М.У болон Б.О нарын хооронд 2013 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, Б.О болон Д.Б нарын хооронд 2014 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, Д.Б болон ЧБ ХХК нарын хооронд 2017 оны 02 сарын 17-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг М.У болон Б.О нарын хооронд 2013 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, Б.О болон Д.Б нарын хооронд 2014 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, Д.Б болон ЧБ ХХК нарын хооронд 2017 оны 02 сарын 17-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ЧБ ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлүүлэх гэж тодруулан өөрчилсөн байна.

Хариуцагч Б.О нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөсөн тайлбарыг гаргадаг бол хариуцагч Д.Б, ЧБ ХХК нар нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь М.У болон Б.О нарын хооронд 2013 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, Б.О болон Д.Б нарын хооронд 2014 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, Д.Б болон ЧБ ХХК нарын хооронд 2017 оны 02 сарын 17-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч дээрх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10 дахь заалтад заасан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа болох нь нэхэмжлэлийг агуулгаас тодорхой харагдаж байх тул нэхэмжлэгчийг дээр дурдсан хэлцлүүдийг Иргэний хуулийн 57, 58, 59, 60 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй, дээрх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10 дөахь заалтад заасан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа нь бие даасан шаардлага болохгүй, харин Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж авах нэхэмжлэлийн шаардлагынх нь хууль зүйн үндэслэл гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгө буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054488 дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ 888 хороолол /13343/, 48/а дугаар байрны 1 дүгээр давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 372,3 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 09 сарын 27-ны өдрийн байдлаар М.Уын нэр дээр бүртгэлтэй байсан болох нь түүнд олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 хавтас 11 тал/-аар тогтоогдож байх ба улмаар 2013 оны 12 сарын 17-ны өдөр М.У болон Б.О нарын хооронд байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ /хэргийн 1 хавтас 10 тал/-ний дагуу Б.Оийн өмчлөлд шилжиж, Б.Оийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хэргийн 1 хавтас 202 тал/ олгогдож, 2014 оны 06 сарын 23-ны өдөр Б.О болон Д.Б нарын хооронд байгуулагдсан Үйлчилгээний барилга худалдах худалдан авах гэрээ /хэргийн 1 хавтас 12 тал/-ний дагуу Д.Бын өмчлөлд шилжиж, Д.Бын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хэргийн 1 хавтас 203 тал/ олгогдож, 2017 оны 02 сарын 17-ны өдөр Д.Б болон ЧБ ХХК нарын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ /хэргийн 1 хавтас 85-88 тал/-ний дагуу ЧБ ХХК-ийн өмчлөлд шилжиж, ЧБ ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хэргийн 1 хавтас 83 тал/ олгогдсон байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054488 дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ 888 хороолол /13343/, 48/а дугаар байрны 1 дүгээр давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 372,3 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө 2013 оны 12 сарын 17-ны өдөр М.У болон Б.О нарын хооронд байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ-ний дагуу Б.Оийн өмчлөлд шилжих болсон шалтгаан нь Ш.Ариунбилэг болон Б.******* нарын хооронд 2013 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан 300,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Зээлийн гэрээ /хэргийн 1 хавтас 8 тал/-тэй холбоотой бөгөөд Б.******* нь уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах үүднээс М.Уын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Б.Оийн өмчлөлд шилжүүлэх бэлэглэлийн гэрээг хийлгэсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын тайлбар, хариуцагч Б.Оийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан бэлэглэлийн гэрээний 4 дахь заалтад эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054488 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг М.Уын нэрээс Б.Оийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон байгаа байдлуудаар тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл 2013 оны 12 сарын 17-ны өдөр М.У болон Б.О нарын хооронд байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ нь бэлэглэлийн гэрээ нэртэй боловч Ш.Ариунбилэг болон Б.******* нарын хооронд 2013 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах зорилгоор байгуулагдсан хэлцэл байна.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дахь заалтад зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах ба мөн зүйлийн 156.2 дахь заалтад зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагатай бөгөөд дээрх шаардлагуудыг хангаагүй бол мөн зүйлийн 156.3 дахь заалтад зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байх хуулийн зохицуулалттай.

2013 оны 12 сарын 17-ны өдөр М.У болон Б.О нарын хооронд байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ нэртэй гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах зорилгоор байгуулагдсан, ийнхүү байгуулагдахдаа Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад заасан шаардлагуудыг хангахгүй байдлаар байгуулагдсан, ийнхүү байгуулагдсан гэрээг мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь заалтад хүчин төгөлдөр бус байх заасан тул дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалтад заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх ба хууль зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна.

Хэрэгт нотлох баримтаар Д.Баас Ш.Ариунбилэгийн Капитрон банкны дансанд 2014 оны 06 сарын 25-ны өдөр 300,000,000 төгрөг, 100,000,000 төгрөг, нийт 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /хэргийн 1 хавтас 134,136 тал/ авагдсан бөгөөд Ш.Ариунбилэг нь мөн өдөр Б.*******гийн дансанд 95,800,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /хэргийн 1 хавтас 135 тал/ авагдсан.

Дээрх баримттай холбоотой хариуцагч Д.Б нь Б.******* нь Ш.Ариунбилэгээс авсан зээлийг буцаан төлөхийн тулд Д.Баас нийт 400,000,000 төгрөгийг авсан бөгөөд уг 400,000,000 төгрөгийг Ш.Ариунбилэгт төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б худалдан авсан гэж маргадаг.

Хариуцагч Д.Б нь үл хөдлөх эд хөрөнгийг Б.*******гаас худалдаж авсан буюу түүний бусдад төлөх өр төлбөрийг өмнөөс нь төлөх байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж маргадаг хэдий ч үл хөдлөх эд хөрөнгө Б.*******гийн өмчлөлд бүртгэлтэй байгаагүй тул Б.*******тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр олж авсан этгээд болох Б.Отэй байгуулсан Үйлчилгээний барилга худалдах худалдан авах гэрээ-ний үндсэн дээр олж авсан байх тул хариуцагч Д.Бын гаргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг Б.*******гаас худалдаж авсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

2014 оны 06 сарын 23-ны өдөр Б.О болон Д.Б нарын хооронд байгуулагдсан Үйлчилгээний барилга худалдах худалдан авах гэрээ нь 2013 оны 12 сарын 17-ны өдөр М.У болон Б.О нарын хооронд байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ нэртэй хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

Д.Б нь Б.******* нь Ш.Ариунбилэгээс авсан зээлийг буцаан төлөхийн тулд Д.Баас нийт 400,000,000 төгрөгийг авсан, уг 400,000,000 төгрөгийг Д.Б нь ЧБ ХХК-аас 400,000,000 төгрөгийн зээл авч үл хөдлөх эд хөрөнгийг зээлиин барьцаанд тавьсан гэх тайлбарыг гаргадаг бөгөөд хэрэгт нотлох баримтаар Д.Б болон ЧБ ХХК нарын хооронд 2014 оны 06 сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ /хэргийн 1 хавтас 60-64 тал/, барьцааны гэрээ /хэргийн 1 хавтас 65-69 тал/ авагдсан.

Улмаар Д.Б нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 02 сарын 17-ны өдөр Д.Б болон ЧБ ХХК нарын хооронд Төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нэртйэ гэрээ байгуулагдаж, Д.Б нь 2014 оны 06 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлбөх төлбөрийн үлдэгдэл 400,406,564 төгрөгийн төлбөрт эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054488 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, улмаар Д.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ЧБ ХХК-д шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дахь заалтад Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасан, зээл болон барьцааны гэрээ байгуулах, барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэх гэрээ хэлцэл байгуулагдах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Б бүртгэлтэй байсан нөхцөл байдал нь ЧБ ХХК нь Д.Быг барьцаа хөрөнгийн өмчлөгч биш болохыг тухайн үед мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл болох бөгөөд ЧБ ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй.

М.У болон Б.О нарын хооронд 2013 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, Б.О болон Д.Б нарын хооронд 2014 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдож байх боловч хариуцагч ЧБ ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дахь заалтад зааснаар шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч М.Уын гаргасан М.У болон Б.О нарын хооронд 2013 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, Б.О болон Д.Б нарын хооронд 2014 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, Д.Б болон ЧБ ХХК нарын хооронд 2017 оны 02 сарын 17-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ЧБ ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 4,386,100 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах шаардлага тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцох нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгийг 878,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө гэж тодорхойлсон тул 878,000,000 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад заасан хэмжээгээр тооцоход ногдох улсын тэмдэгтийн хураамж нь 4,547,950 төгрөг болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,386,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 161,850 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56,1,10, 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Уын гаргасан М.У болон Б.О нарын хооронд 2013 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, Б.О болон Д.Б нарын хооронд 2014 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, Д.Б болон ЧБ ХХК нарын хооронд 2017 оны 02 сарын 17-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ЧБ ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 09 сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,386,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 161,850 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР