Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00807

 

                                                           ****ын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/01179 дүгээр шийдвэр, 

НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1431 дүгээр магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

****, ****,  **** **** **** ХХК нарт холбогдох 

******** нарын хооронд 2013.12.17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, ******** нарын хооронд 2014.06.23-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ, ****, **** **** ****”ХХК нарын хооронд 2017.02.17-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  **** **** ****”ХХК-аас гаргуулан өмчлөлдөө шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаярын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, өмгөөлөгч Б.Эрхбаяр, Б.Батбаяр,  **** **** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ган-Эрдэнэ,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрайнар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****нь ****, ****,  **** **** **** ХХК нартхолбогдуулан ******** нарын хооронд 2013.12.17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, ******** нарын хооронд 2014.06.23-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ, ****, **** **** ****”ХХК нарын хооронд 2017.02.17-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  **** **** ****”ХХК-аас гаргууланөмчлөлдөө шилжүүлүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч **** нэхэмжлэлийг зөвшөөрч, хариуцагч ****,  **** **** **** ХХК нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/01179 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56,1,10, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ****ын гаргасан ****, **** нарын хооронд 2013.12.17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, ******** нарын хооронд 2014.06.23-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ, ****, “ **** **** **** ХХК нарын хооронд 2017.02.17-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  **** **** ****”ХХК-аас гаргуулан өмчлөлдөө шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,386,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 161,850 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1431 дүгээр магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/01179 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэснийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэжмөн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай, гэснийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,547,950 төгрөг, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч **** ба хариуцагч **** нарын 2013.12.17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, мөн 2014.06.23-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь үүнтэй маргахгүй. Харин “ **** **** ****” ХХК нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвхөн найруулгын хувьд өөрчилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 -д заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлд хамаарч байна. Дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь ****, “ **** **** ****” ХХК-ийн хооронд байгуулсан төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр эсэх байдлын талаар маргасан байхад шүүх энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хийсвэрлэх зарчмын үүднээс үүргийн хэлцлийн хүчин төгөлдөр эсэх байдлын талаар дүгнэлгүйгээр өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэхэд дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул дээр дурдсан бэлэглэлийн гэрээ болон үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ эрх зүйн үр дагаваргүй буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч **** байна. Гэтэл хариуцагч “ **** **** ****” нь өмчлөгчийн эрхийг зөрчиж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль бус, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байна. Улсын Дээд шүүхийн “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.7-д “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлгоно хэмээн заасан. Энэ дагуу тус гэрээ нь **** маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсантай шууд холбоотой байх тул Иргэний хуулийн 56.1.10-т заасны дагуу хууль бус гэрээ байна. Анхан шатны шүүх нь үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл хэмээн дүгнэсэн атлаа түүний үндсэн дээр хийгдсэн төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээг дүгнээгүй нь логик алдаатай байна.

4.1. Анхан шатны шүүх нь хариуцагч “ **** **** ****” ХХК-ийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч болон түүний ажилладаг “Ноёд Констракшн” ХХК, “Шинэ Гарц” ХХК нь 2012 онд тус барилга ашиглалтад орсноос хойш маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж ашиглаж байсан. Гэтэл “ **** **** ****” ХХК нь үүнийг мэдээгүй байх боломжгүй. Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 00854 дугаартай тогтоолоор “ **** **** ****” ХХК-ийг өөр этгээд өмчлөлийн талаар маргаантай болохыг мэдсэн буюу мэдсээр байж шилжүүлж авсан болохыг тогтоосон байдаг. Ийнхүү анхан шатны шүүх нь цаг хугацааны хувьд өмнө нь гарсан хүчин төгөлдөр тогтоолоос өөрөөр дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчиж байна. Давж заалдах шатны шүүх “Б.Бадамрагчаа нь Ш.Ариунбилэгээс авсан зээлийг буцаан төлөхийн тулд ****аас нийт 400,000,000 төгрөгийг зээлсэн, уг 400,000,000 төгрөгийг **** нь “ **** **** ****” ХХК-аас зээлж Б.Бадамрагчаад гаргаж өгсөн талаар талууд маргахгүй” хэмээн Д.Бадамрагчааг **** **** ****наас ****аар зээл авахуулсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Б.Бадамрагчаа нь тухайн үед дээрх мөнгийг **** гэгчээс зээлсэн. Зээлэх үед дээрх хэмжээний мөнгө нь өөрийнх нь, бас өөр хэдэн хүмүүсийн мөнгө нийлүүлж өгч байна гэх мэтчилэн худал тайлбарлаж өгсөн байдаг. Гэтэл бодит байдал дээр **** нь “ **** **** ****” ХХК-ийн иргэдийн газрын захирал ажилтай байсан төрсөн ах Д.Оргилоор дамжуулан тус ****наас 1,8 хувийн хүүтэй зээл аваад Б.Бадамрагчаад 6 хувийн хүүтэй зээлдүүлж мөнгө хүүлсэн байдаг. Энэ талаар нь хожим нь **** **** ****наас Б.Бадамрагчааг дуудаж уулзахад анх олж мэдсэн. Энэ талаар 2, 80 дахь хуудсанд байх гэрч Б.Бадамрагчаагийн мэдүүлэг байдаг. Хэргийн 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан Б.Бадамрагчаагийн мэдүүлэг, С.Билэгтийн мэдүүлэг зэргээс үзэхэд “ **** **** ****” ХХК нь төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулахаас өмнө Б.Бадамрагчаа нартай дуудаж уулзсан бөгөөд **** нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгч биш болох тухай олж мэдсэн байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг буруу дүгнэж үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна. 

6. Анхан шатны шүүх ****, **** нарын хооронд 2013.12.17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, ******** нарын хооронд 2014.06.23-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ, ****, “ **** **** **** ХХК нарын хооронд 2017.02.17-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  **** **** ****”ХХК-аас гаргуулан  өмчлөлдөө шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэснийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэжмөн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай, гэснийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. 

7. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай. 

8. **** нь ****, ****,  **** **** **** ХХК нарт холбогдуулан ******** нарын хооронд 2013.12.17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, ****, **** нарын хооронд 2014.06.23-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ, ****, **** **** ****”ХХК нарын хооронд 2017.02.17-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  **** **** ****”ХХК-аас гаргууланөмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч **** нэхэмжлэлийг зөвшөөрч, ****,  **** **** **** ХХК нар эс зөвшөөрч, мэтгэлцжээ. 

9. ****, **** нарын хооронд 2013.12.17-ны өдөр бэлэглэлийн гэрээ, ****, **** нарын хооронд 2014.06.23-ны өдөр үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ, ****, “ **** **** ****” ХХК нарын хооронд 2017.02.17-ны өдөр төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээнүүдээр нотлогдсон байна. 

10. Нэхэмжлэгч өөрийн өмчлөлдөө буцаан шилжүүлэхийг шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054488 дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ 888 хороолол /13343/, 48/а дугаар байрны 1 дүгээр давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 372,3 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2013.09.27-ны өдрийн байдлаар ****ын нэр дээр бүртгэлтэй байсан нь түүнд олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогджээ. 

Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгө 2013.12.17-ны өдөр ****, **** нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний дагуу ****ийн өмчлөлд, 2014.06.23-ны өдөр ****, **** нарын хооронд байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээний дагуу ****ын өмчлөлд, 2017.02.17-ны өдөр ****, “ **** **** ****” ХХК нарын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу “ **** **** ****” ХХК-ийн өмчлөлд тус тус шилжсэн байх бөгөөд тухайн үед өмчлөгчөөр бүртгэгдсэн өмчлөгч нарт бүртгэлийн байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. 

11. Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, /эс үйлдэхүй/-г хэлцэл гэх, хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох, гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлохыг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан. 

11.1. Өөрийн гэрээ байгуулах хүсэл зоригоо гэрээний аль ч тал нөгөө талдаа эхэлж илэрхийлэх боломжтой бөгөөд зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл ****, **** нарын хооронд 2013.12.17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн нэртэй гэрээний агуулга нь Ш.Ариунбилэг, Б.Бадамрагчаа нарын хооронд 2013.12.17-ны өдөр байгуулагдсан 300,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах үүднээс хийгдсэн байна. 

Зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн эсэх нь зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл болоогүй бөгөөд энэ хэргийн хувьд 2013.12.17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээний хүчинтэй байдал маргааны зүйл болжээ. 

11.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” хэм хэмжээ нь аливаа хэлцлийн агуулга нь тодорхой хуулийн хориглолтыг зөрчсөн нөхцөлд хэрэглэгдэх бөгөөд ****, **** нарын хооронд 2013.12.17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээний хүчинтэй байдалд уг хуулийн зохицуулалт хамаарахгүй. 

11.3. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгож хийгддэг тул талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийг хангуулах барьцаалах хүсэл зорилгоор хийгдсэн2013.12.17-ны өдрийн бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. 

Дээрх нөхцөл байдлыг шүүх зөв дүгнэж чадаагүйн улмаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

12. Хоёр шатны шүүх ... ****, **** нарын хооронд 2014.06.23-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ нь 2013.12.17-ны өдрийн ****, **** нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл... гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

13. Б.Бадамрагчаа Ш.Ариунбилэгээс авсан зээлийг буцаан төлөхийн тулд ****аас нийт 400,000,000 төгрөгийг зээлсэн, уг зээлийг ****  **** **** **** ХХК-аас зээлж Б.Бадамрагчаад өгсөн талаар зохигч маргахгүй гэсэн байна. 

13.1. Хэрэгт ****, **** **** **** ХХК нарын хооронд 2014.06.24-ний өдөр байгуулагдсан зээл, барьцааны гэрээ авагдсан бөгөөд **** авсан зээлээ буцаан төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас 2017.02.17-ны өдрийн ****,  **** **** **** ХХК нартөлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр зээлийн гэрээний үлдэгдэл 400,406,564 төгрөгийн үүрэгт маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг тооцож өгсөн үйл баримт тогтоогдсон. 

13.2. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно” гэж хуульчилжээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд **** **** **** ХХК ****ыг өмчлөгч биш болохыг мэдсэн, мэдэх боломжтой байсан нь нотлогдоогүй, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “ **** **** **** ХХК шударгаар олж авсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. 

13.3. ****, **** нарын хооронд 2013.12.17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл, харин ****, **** нарын хооронд 2014.06.23-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэлболовч маргааны зүйл болсон орон сууцны өмчлөх эрх шударга өмчлөгчид шилжсэн тул нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлүүлэхийг “ **** **** ****”ХХК-аас шаардах эрхгүй. 

Энэ талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох өгсөн, авсан зүйлийг харилцан буцаах боломжгүй ба түүний үнийг төлөхийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т заасан 

14. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ****ын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээагуулга, найруулга зүйн хувьдойлгомжгүй байдлаар бичигдсэн, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг оновчгүй хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулна. 

15. Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаярынхяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1431 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/01179 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56,1,10, 56.5-д заасныг тус тус баримтлан ****, **** нарын хооронд 2013.12.17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, ******** нарын хооронд 2014.06.23-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоожнэхэмжлэлээс үлдэх ****, “ **** **** **** ХХК нарын хооронд 2017.02.17-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  **** **** ****”ХХК-аас гаргууланөмчлөлдөө шилжүүлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”  гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,547,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ  

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ