Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2018/01198

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 04 өдөр Дугаар 142/ШШ2018/01198 Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр 44342497,65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-н Орхон салбарын захирал Б.Норовсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч М. нар нь Хаан Орхон салбар тооцооны төвөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201642562168 тоот зээлийн гэрээ, БГ/201642562168 тоот үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 60000000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлдэгч Д.******* М. нар нь 2017 оны 9 дугаар сарын 29-ний өдөр ЗГ-201642562168-1 тоот гэрээ байгуулан зээлийн төлөлтөнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд:

1. Иргэн Д.*******, Б.Гүнсанаа, Б.Номин-Эрдэнэ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаар бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5 хороолол 7 байрны 25 тоот 31.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

2. Бараа материалын үлдэгдэл, бэлэн хувцас зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Зээлдэгч Д.*******, М. нар нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүтэн 212 хоног гэрээгээр хүлээсэн үүргийхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2018 оны 05 дугаар сарын 2-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2018 оны 06 дүгээр сарын 16-ны өдөр зээл төлөх мэдэгдэл тус тус хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна. Иймд зээлдэгч Д.******* , М. нартай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201642562168 тоот, 2017оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ201642562168-1 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 39998336.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4289207.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47453.76 төгрөг, нийт зээл, хүүгийн төлбөр 44334997.65 төгрөг гаргуулах, нотариат үйлчилгээний хураамж 7500 төгрөг нийт 44342497.65 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг зээлдэгч нар нь мөнгөн хэлбэрээр сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн , Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5 хороолол 7 байрны 25тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаарт бүртгэгдсэн, 31.3 м.кв 2 өрөө орон сууц, мөн бараа материалын үлдэгдэл болох бэлэн хувцас зэргийг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2001 оноос хойш тасралтгүй 17 жил харилцаж байгаа ба уг хугацаанд тус банкнаас бизнесээ өргөжүүлэх зорилгоор олон удаа зээл авч байсан. Гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтөө нэг хоног ч хэтрүүлж байгаагүй төлж байсан. Гэвч 2016 оны 02 дугаар сарын 26-нд авсан зээлийг өөрийн найзын хамт хамтарч бизнес хийгээд алдсан. Үүний улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлтөө хоцруулж эхэлсэн. Үүний өмнө нь манайх Пирамид төвд Вера мода бэлэн хувцасны дэлгүүр, үйлчилгээний төв болон Төгөл их дэлгүүрт тус тус салбартай байсан ба уг зээлээ төлж чадаагүйгээс ломбарднаас өндөр хүүтэй мөнгө авч тэрийгээ төлөөд зээлийн төлөлтөө хоцруулж эхэлсэн. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр авсан зээлдээ нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн 41000000 төгрөгөө төлөх болсон боловч 10, 11, 12, 1, 2 сард төлөөд үүнээс хойш бараа татан авалт багасч салбаруудаа ажилуулахаа больж бараан зах дээр хүний лангуу давхар түрээслэж суух болсон учир зээлийн төлөлтөнд саад гарч эхэлсэн. Гэхдээ би эхэлж авсан 60000000 төгрөгнөөс үндсэн зээл 20001663 төгрөг, зээлийн хүүний төлбөр 20914000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139253 төгрөг, нийт 41055009 төгрөгийг нийт төлсөн. Миний 2017 оны 9 сарын 29-нд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээ нь 4 жилээр хийсэн ба гэрээний хугацаа дуусахад 3 жил дутуу байгаа. Иймд миний бизнесийн үйл ажиллагаа доголдсоныг бодолцож зээлийн үлдэгдэл, хүү, алданги нийт 44342497 төгрөгийг төлөх 18 сарын хугацаа өгөхийг хүсч байна. Уг зээлийг авч хэрэглэсэн нь үнэн ба төлөхгүй гэсэн санаа зорилго огт байгаагүй гэжээ.

 

Хариуцагч М. шүүхэд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М. өөрийн охин Д.*******ын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр авсан зээлийг батлан хамтран зээлдэгчээр орсон. 2016 оны 02 дугаар сард авсан 60000000 төгрөгнөөс 41055009 төгрөгийг төлсөн гэж хэлсэн. Нийт төлсөн мөнгөний ихэнхи хувь нь хүүнд төлсөн гэсэн. Иймд одоо үндсэн зээлийн үлдэгдэл 39998336 төгрөгийг хугацаа олгож төлөх боломжоор хангаж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч М. нар нь Хан Банкны Орхон салбар Төв тооцооны төвөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201642562168 тоот зээлийн гэрээ, БГ/201642562168 тоот үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 60000000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлдэгч Д.******* М. нар нь 2017оны 9 дугаар сарын 29-ний өдөр ЗГ-201642562168-1 тоот гэрээ байгуулан зээлийн төлөлтөд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч Д.*******, М. нар нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүтэн 212 хоног гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2018 оны 05 дугаар сарын 2-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2018 оны 06 дүгээр сарын 16-ны өдөр зээл төлөх мэдэгдэл тус тус хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна. Иймд Зээлдэгч Д.*******, М. нартай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 26 -ний өдрийн ЗГ/201642562168 тоот, 2017оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ201642562168-1 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 39998336.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 428920781 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47453.76 төгрөг, нийт зээл хүүгийн төлбөр 44334997.65 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг зээлдэгч нар нь мөнгөн хэлбэрээр сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн , Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5 хороолол 7 байрны 25 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаарт бүртгэгдсэн, 31.3 м.кв 2 өрөө орон сууц, мөн бараа материалын үлдэгдэл болох бэлэн хувцас зэргийг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 60000000 төгрөгийн зээл авсан. 2017 оны 05 дугаар сар хүртэл төлж байсан. 2017 оны 9 дүгээр сард зээлийн гэрээг шинэчилж байгуулсан. 2018 оны 02 сараас зээлээ төлж чадахгүй болсон. Нийт зээлийн төлбөрт 41055000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээс 20001650 төгрөг, 9140000 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 139200 төгрөг төлсөн байсан. Үндсэн зээлээсээ давсан илүү хүү төлсөн байсан. Надад бол 2 удаа мэдэгдэл өгсөн. Шүүхэд өгсний дараа мэдэгдэл өгөхөд би мэдэхгүй 6 сард өгсөн мэдүүлэг дээр 9 сард гарын үсэг зурсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд нийт авсан зээлээс 41055000 төгрөг төлсөн. Нийт төлсөн мөнгөнөөсөө хүү нь давсан байсан. Дахиж нэмж зээлийн хүү 4289000 төгрөг нэхэмжилсэн байна. Шинэчилсэн гэрээ байгуулахад 41600000 төгрөг байсан. Одоо 44334997.65 төгрөг нэхэмжилж байна. Би эхний 4 сарын төлөлтөө хугацаандаа төлж явсан. Миний төлсөн мөнгө үндсэн зээлээс хасагдаагүй байна. Банкнаас нэхэмжилсэн мөнгө нь өндөр байна. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинэчилсэн гэрээнээс хойш 20 хэдэн сая төгрөгийн хүү авсан гэж хэлээгүй. 60000000 төгрөгнөөс хүү тооцсон байлаа ч үндсэн мөнгөнөөс давсан хүү төлсөн байна. Миний төлсөн мөнгөний ихэнх нь зээлийн хүүнд явсан байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Иргэний хуульд зааснаар талуудын аль нэг нь үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээгээ цуцлах эрх аль аль талд нь байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээгээ цуцлаагүй байна. Хуульд шүүх зээлийн гэрээ цуцлах эрх байхгүй. Өөрсдөө гэрээгээ цуцалчихаад түүнээс хойш үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандах ёстой. Хоёрдугаарт гэрээ цуцлах тухай мэдэгдлийг *******т мэдэгдэж байгаагүй. Зээл төлөх мэдэгдэл өгч байсан. Зээлээ цуцаллаа шүү гэсэн мэдэгдэл байхгүй байна. Нөгөө талдаа цуцална гэдгээ мэдэгдэж шүүхэд хандах ёстой байсан. Ийм үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Дараагаар нь нэхэмжлэлд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 60000000 төгрөгийн зээл авснаас хойш ******* 41055000 төгрөг төлсөн байна гэж нэхэмжлэлд дурьдсан байна. Өөрсдөө нэхэмжлэлд задаргаа хийхдээ үндсэн зээлд 20001663,92 төгрөг, зээлийн хүүнд 209142422 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 139253,53 төгрөг төлсөн гэж байна. Гэтэл эргэн төлөлтийн хуваарийн дагуу сард 2280000 төгрөг төлөх ёстой юм байна. Гэтэл 2016 оны 12 сараас хойш зээл төлөх хугацаа хэтрүүлсэн гэж байна. Тэгвэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэх дараалал гэдгийг Хаан банк огт хэрэгжүүлээгүй байна. Хариуцагчийн зээл төлөх мөнгийг данснаас автоматаар авсан байна. Уг мөнгийг ямар байдлаар хуваарилсан, үүргийн нь ямар байдлаар гүйцэтгүүлсэн юм бэ? гэхээр үзэх баримт байхгүй байна. Өөрсдийнх нь гаргаж өгсөн баримт тамга, тэмдэггүй байна. Тэр дансны хуулгыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Тамга тэмдэгтэй байгаад энэ дансаа ******* өөрөө мэддэг бол нотлох баримтаар тооцох бүрэн боломжтой. Ийм баримт гаргаж өгчихөөд хугацаа хэтэрсэн гэж нэмэгдүүлсэн хүү авсан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн байна. Энэ дарааллыг баримталж хугацаа хэтэрснээс хойш төлсөн мөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд авч үлдсэн мөнгийг үндсэн зээлд суутгасан байдаг. Төлсөн мөнгөнөөс нь дандаа хүү авч явсан байдаг. Тэгж тооцсоны үндсэн дээр 20000000 төгрөгийн хүү авсан болох нь харагддаг. Тэгэхээр үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн байна. Яагаад Иргэний хуульд ийм зохицуулалт байгаа юм бэ? гэхээр үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх ашгийг хамгаалсан, үүрэг гүйцэтгүүлэгчийн давуу эрхийг хязгаарласан зохицуулалт юм. Өнөөдрийг хүртэл хариуцагч нийт зээлд 53000000 төгрөг төлөх ёстой юм байна. Хүү нэмэгдүүлсэн хүүг дарааллын дагуу тооцох ёстой. Гэтэл төлсөн мөнгө нь 41055000 төгрөг. Гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сараас хэтэрсэн гэвэл үндсэн зээлийн төлбөр нь хэдэн төгрөг байгаа юм бэ гэдгээ тооцож гаргаж ирүүлээгүй байна. Хугацаа хэтэрсэн мөнгөнөөс ийм мөнгө төлүүлсэн юмаа гэсэн тооцооллыг гаргаж өгөөч гэсэн боловч гаргаж өгөөгүй. Гаргаж өгсөн данс нь зээлийн гэрээн дээр байхгүй, ******* өөрөө мэдэхгүй юм байна. Банк өөрийн дураар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож явсан нь хариуцагчид хохиролтой байна. Мөн тооцоолол нь ойлгомжгүй байна. Гэрээгээ цуцлаагүй байж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчиж байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт хохиролтойгоор тогтоогдсон бол зээлийн хүүг багасгаж болно гэж байгаа. Тэгэхээр төлсөн мөнгөнөөс нь илт хүү өндөр авсан байна. Энэ үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээний хугацаа сунгасан байна. 2 дугаар дэд бүлэгт гэрээнээс татгалзах заалт байгаа. 3 дугаар дэд бүлэгт төлөх мөнгөний хэмжээ маш бага байгаа. Гэрээний хугацаа дуусах болоогүй. Зээлийн гэрээний сунгалт нь өмнөх зээлийнхээ гэрээг дуусаагүй байхад дахиад 3 жилээр сунгасан байдаг. Энэ нь бас хууль зөрчсөн байна гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******-н Орхон салбарын Төв тооцооны төв нь хариуцагч Д.*******, М. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр 44342497,65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын Төв тооцооны төв нь хариуцагч Д.*******, М. нартай 2016 оны 02 сарын 26-нд ЗГ/201642562168 дугаартай зээлийн гэрээ байгуулан 60000000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатайгаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг ******* тоот 31.3 м.кв 2 өрөө орон сууц, 6745550 төгрөгийн бараа материал бэлэн хувцас барьцаалж 2016 оны 2 сарын 26-ны өдрийн БГ/201642562168 дугаартай барьцааны гэрээ байгуулжээ.

 

Д.*******, М. нар уг 60 сая төгрөгийн зээлээс үндсэн зээлд 18400000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16785588 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 101201 төгрөг, нийт 35286789 төгрөг төлсөн байх ба, зээлдэгч нарын бизнесийн орлого буурсан шалтгааны улмаас тэдний зээлийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийн дагуу 2017 оны 09 сарын 29-ний өдөр ЗГ/201642562168-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн төлбөрийн үлдэгдэл 41600000 төгрөгийн хэмжээнд өмнө байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2020 оны 09 сарын 17-ны өдөр хүртэл 36 сараар сунган, эргэн төлөлтийн хуваарийг хавсралт 2-оор баталж төлүүлэхээр гэрээнд өөрчлөлт оруулжээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хуульд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Хаан банк хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нар нь 2016 оны 02 сарын 26-нд ЗГ/201642562168 дугаартай зээлийн гэрээний үүргийг 2016 оны 6, 8, 9, 10, 11, 12-р сар, 2017 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-рсар, 2018 оны 1, 2, 3, 4-р сард тус тус зөрчиж зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх ба , нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээл буцаан дуудах мэдэгдэл, зээл төлөх мэдэгдлүүдийг 2018 оны 4 сарын 19, 5 сарын 2, 6 сарын 16-ны өдөр тус тус хүргүүлж байсан байна.

 

Тиймээс Хаан банкны зээлдэгч Д.*******, М. нартай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201642562168 тоот, 2017оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ201642562168-1 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Д.*******, М. нар нь зээлийн гэрээний дагуу 2018 оны 9 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 39998336,08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4289207,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47453,76 төгрөг, нийт 44334997,65 төгрөг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, барьцааны гэрээ, зээл хүсэгчийн анкет, зээлийн бүртгэлийн карт /харилцааны менежер гарын үсэг зурсан/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдлүүд зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Д.*******, М. нараас зээлийн гэрээний төлбөр 44334997,65 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох үндэслэлтэй байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээнүүд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Банк шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардлыг өөрсдөө хариуцах учир нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын үйлчилгээний хураамж 7500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч М.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, М. нараас улсын тэмдэгтийн хураамж 379624 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан *******, хариуцагч Д.******* , М. нартай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201642562168 тоот, 2017оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ201642562168-1 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт ******* /РД:/ нараас 44334997.65 /дөчин дөрвөн сая, гурван зуун гучин дөрвөн мянга, есөн зуун ерэн долоон төгрөг, жаран таван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-ийн Орхон салбар Төв тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс нотариатын үйлчилгээний хураамж 7500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379662 /гурван зуун далан есөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, М. нараас 379624 /гурван зуун далан есөн мянга зургаан зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-ийн Орхон салбар Төв тооцооны төвд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ