| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 160/2017/0127/э |
| Дугаар | 361 |
| Огноо | 2018-09-14 |
| Зүйл хэсэг | 150.3., |
| Улсын яллагч | Х.Батчимэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 361
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, 3 дахь заалтын “их хэмжээний” гэснийг “онц их хэмжээний” гэж, 4 дэх заалтыг “2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй” гэж, 5 дахь заалтыг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж, 8 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг” гэснийг “Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН