Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2017/00877

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2017/00877

Дархан-Уул аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2016/01728/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..................... тоотод оршин суух, Ж-н овгийн Энхчулууны Лхасүрэн /РД:ТА88121513, утас:9913 2552/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............... ХХК /Дархан-Уул аймаг, ......................., ...................... ХК-ийн байранд байрлах утас:........................./,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ....................... байрны .........тоотод оршин суух, . овгийн....................... Л-ийн Э-, /РД:............., утас:..................../-нарт холбогдох

 

30,974,000 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Эд хөрөнгийн үнэ болох 7,716,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Л-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-, хариуцагч Д- Т- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-, хариуцагч Л.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Л.Э-, Д.Э- хоёртой уулзсан. Надад талбайн түрээс нь 850,000 төгрөг, 5-6 жил ажиллуулж болно. Илүү түрээсийн төлбөр авна. Ингээд талбайн түрээс 850,000 төгрөг, илүү түрээсийн төлбөр 350,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийг сар болгон өгөхөөр харилцан тохиролцсон. Би 2014 оны 06 дугаар сард цайны газраа ажиллуулж эхлэхээс өмнө бүх, сандал ширээг сольсон. 2014 оны 08 дугаар сард гал тогтооны техник төхөөрөмжийг бүгдийг нь шинэчилсэн. Миний хувьд түрээсийн мөнгөө цаг тухайд нь төлж байсан. 2015 оны 04 дүгээр сард цайныхаа газрын ханын плита, шалны плита, вакум цонх зэрэг зүйлийг шинэчилсэн. Засвар хийсний дараа Л.Э- намайг гэрээгээ дуусгаад гар гэж хэлсэн. Ингээд би 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цайны газраа чөлөөлж өгсөн. Миний хувьд хариуцагч Д- т- ХХК-иас засварын хөлс 2,374,000 төгрөг, ажлын хөлс 1,000,000 төгрөг, 5-6 жилийн хугацаатай ажиллуулж болно гэсэн яриагаа биелүүлээгүй учраас 23 сар ажилласан түрээсийн мөнгө 19,550,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Л.Э-аас илүү төлсөн түрээсийн мөнгө 8,050,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. гэжээ

 

Хариуцагч ................. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай компанийн нэр дээр урьдны түрээсэлж байсан хүн ажиллуулахгүй байсан. Ингээд түрээслэх хугацаа болсон учраас Д.Э-тай 2014 оны 06 сард утсаар холбогдсон. Эхлээд түрээсэлнэ гэхэд нь би зөвшөөрөөгүй. Дараа нь уулзаж байгаад ярьсан. Тэгэхдээ яг хэдэн сар, жил түрээслэх талаар яриагүй. Манай байгууллагаас нэхэмжилж байгаа 19,550,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгч нар урсгал зардалыг өөрийн хөрөнгөөр хийх шаардлагатай болохыг гэрээндээ тусгасан байдаг. Э.Л- нь түрээсийн төлбөрийг хоцорч өгдөг байсан. Ер нь захиргаан дээр 7 дугаар цайны газар түрээсээ хоцорч буюу хугацаа хэтэрч өгдөг асуудал байнга гардаг байсан. Тэгээд Л.Э- хувийн асуудлаас болж цагдаагийн газар шалгагдаж байгаа нь манай байгууллагад ирж байсан. Энэ байдлаас болж гэрээ цуцлагдсан байгаа. Тухайн үед Э.Л- түрээслэхэд 7 дугаар цайны газрын эд хогшил бүрэн ажиллаж байсан. Үүнийг Л.Э- байцаагч хүлээлгэж өгсөн байдаг. Гэрээгээ цуцлах талаар сануулга өгсний дараа засвар хийсэн учраас энэ мөнгийг өгөх боломжгүй. гэжээ.

 

Хариуцагч Л.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Э.Л- гэдэг хүнтэй 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр анх уулзсан. Миний утсыг хэнээс авсныг мэдэхгүй байна. Над руу 2-5 сар тасралтгүй түрээслэх талаар ярьж залгадаг байсан. Надад хэлэхдээ Оюу толгойд тогоочоор ажиллаж байсан. Та цайны газраа түрээслээч гэж гуйгаад байсан. Миний хувьд залуу хүүхдийг дэмжих үүднээс Э.Л-тэй би ганцаараа уулзсан. байсан надад энэ газраа түрээслүүлээч гэж гуйсан. Тэгээд залуу хүүхдийг дэмжинэ гэж үзээд анх Э.Л-тэй хоёулаа уулзсан. Тухайн үед 5-6 жил түрээслэнэ гэж ярилцаагүй. Бүх хүнтэй гэрээ хийдэг. Уг гэрээнд түрээслэгчтэй 1 жилийн хугацаатай байгуулдаг. Ингээд 1 жилийн дараа дахин түрээслүүлэгч, түрээслэгч хоёр гэрээгээ сунгадаг. Э.Л- надаас 8,050,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх надад цайны газрыг цуг ажиллуулъя ашигаа хуваая гэж хэлсэн. Надад сар болгон 350,000 төгрөг өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Би Э.Л-г дүүгийнхээ ажиллуулж байсан ................. ХХК-иас олгодог эд хогшилтой цайны газарт оруулсан. Түүнээс бусад түрээслэгч нар хоосон талбай түрээслээд цайны газраа ажиллуулдаг. Ямар ч хүн шууд үйл ажиллагаагаа явуулах боломжтой газар оруулсан. Надад сар бүр 1,200,000 төгрөгний түрээс төлнө гэж байсан ч өгөөгүй. Би Э.Л-г засвар хийж байхад нь удаа дараа гэрээ дуусгавар болно гэдгийг хэлсэн. Э.Л- нь 12 сард гэмт хэрэгт холбогдчихоод цайны газраа хаяад явсан. Тийм учраас Э.Л-гийн нэхэмжилж байгаа 8,050,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

Хариуцагч ............... ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон түүний өмгөөлөгч Д.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Э.Л- 2016 онд 37 нэр төрлийн эд зүйл хүлээлгэж өгсөн. Үүнээс үрэгдсэн эд хөрөнгийн үнэ болох 7,716,100 төгрөгийг Э.Л-гээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Э.Л- хоосон цайны газарт ороогүй. Түрээсийн гэрээнд түрээслэгч эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэж өгнө гэж заасан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагаа дэмжиж байна. гэжээ

 

Нэхэмжлэгч Э.Л- шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

...Би ............... ХХК-иас засварын хөлсөө нэхэмжлэнэ. Яагаад вэ гэхээр цайны газарт засвар хийчихээд нэг ч хоног ажиллуулаагүй. Иймд засварын хөлс 1,000,000 төгрөг, бараа материалын үнэ 2,374,000 төгрөг, түрээсийн төлбөр 19,550,000 төгрөгөө нэхэмжилнэ. Мөн Л.Э-аас илүү төлсөн түрээсийн төлбөр 8,050,000 төгрөгийг нэхэмжилнэ. Л.Э- тайлбартаа аваагүй гэж хэллээ. Тухайн үед би өөрөө бэлэн мөнгөөр ч өгч байсан. 12 дугаар цайны газар ажиллуулдаг Э- ахаар хүртэл дамжуулаад өгч байсан. ................. ХХК нь надад эд хогшил хүлээлгэж өгсөн гэж хэллээ. Л.Э- 2014 оны 06 дугаар сарын 04-нд цайны газрыг онгойлгож өгөхдөө бичгээр эд зүйл хүлээлгэж өгөөгүй. 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр цайны газраа нээхдээ заалны бүх ширээ сандлыг сольсон. Тэгээд Д.Э- ах руу залгаад ширээ сандал сольсон. Хуучин ширээ сандлаа аваач ээ гэхэд би тэгж байгаад авна гэж хэлсэн. Би дараа дахин залгахад би тэгж байгаад авъя чи нэг газар тавьчих гэж хэлсэн. Хэлснийхэн дагуу ээжийнхээ хашаанд хураасан. Одоо хүртэл манай ээжийн хашаанд байгаа авч болно. 2014 оны 08 дугаар сард гал тогооны бүх тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Хуучин тоног төхөөрөмжийг ээжийнхээ хашаанд хураачихсан байсан. Одоо ажиллуулж байгаа эзэн нь надаас буцаагаад хуучин тоног төхөөрөмжөө авсан. Л.Э- цайны газраа хүлээж авахдаа эд хогшилын талаар юу ч яриагүй. Түрээслэгч нар цайны газар хоосон байхад ордог гэж хэллээ. 10 гаран жил цайны газар ажиллуулж байгаа гэрч нарын мэдүүлэгт тоног төхөөрөмжтэй байхад нь орсон гэж мэдүүлсэн байгаа. гэжээ

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

..Э.Л- нь ................. ХХК-иас түрээсийн мөнгө 19,550,000 төгрөг, засвар хийсэн ажлын хөлс 1,000,000 төгрөг, бараа материалын зардал 2,374,000 төгрөг гаргуулах, хоёрдугаарт: Л.Э-аас илүү төлсөн түрээсийн төлбөр 8,050,000 төгрөгийг гаргуулах, гуравдугаарт: түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргасан. Нэхэмжлэлийн өмгөөлөгчийн зүгээс дээрх шаардлагыг дэмжиж байна. Цайны газрыг 23 сар түрээсэлсэн талаар зохигчид маргаагүй. Хавтаст хэрэгт мөнгө шилжүүлж байсан тухай баримт байхгүй байгаа учраас ................. ХХК-ийн санхүүг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж, ................. ХХК-иас 17,000,000 гаран төгрөг төлсөн гэх баримт ирүүлсэн байдаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ., 318 дугаар зүйлийн 318.2-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ, 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ 318 дугаар зүйлийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ. Хүчин төгөлдөр бусад тооцогдсон гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т энэ хуулийн 56.1-т заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан байна. Ийм үндэслэлээр шүүх шийдвэрлэх байх гэж бодож байна. Хоёрдугаарт: ................. ХХК-тай хийсэн гэрээг харахад хэнтэй хаана хийсэн нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Гуравдугаарт: Хавтаст хээргийн 35 дугаар талд авагдсан ................. ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ хийгээд байгаа субъет мөн, энэ байгууллага нь үл хөдлөх хөрөнгийн газар бүртгэлтэй эсэх асуудлаар хүсэлт гаргасан. ................. ХХК нь үл хөдлөх хөрөнгийн газар бүртгэлгүй байсан. Энэ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх заалтуудыг зөрчсөн байна. Иргэний хуульд заасан гэрээ хэлцэл байгуулж байж хүнээс төлбөр авах, шаардах эрхтэй. Гэтэл ................. ХХК нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулаагүй байж Э.Л-гээс шаардах эрхгүй. Засварын хөлс 1,000,000 төгрөг, бараа материал 2,374,000 төгрөг, нийт 3,374,000 төгрөгийг төлөхгүй асуудал яригдаж байна. Э.Л- нь бодит засвар хийсэн. Уг засварыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Э.Л-д цайны газраас чөлөөлөх талаар хэлсээр байхад засвар хийсэн гэж хэллээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Э.Лахсүрэн үйл ажиллагаагаа зогсоогоод цайны газраа чөлөөлж өгөх талаар мэдэгдсэн мэдэгдэл авагдаагүй. Засвар хийсэн талаар хариуцагч нар үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэх үндэслэлтэй. Дөрвөндүгээрт: Хавтаст хэргийн 35 дугаар талд 7 дугаар цайны газар ажиллаж байсан эд хөрөнгийн жагсаалт байна. Үүн дээр дээр эд хөрөнгө хүлээлгэж өгсөн нягтлан бодогч Ж-, байцаагч Л.Э- гэсэн баримт байна. Эд зүйл хүлээлгэж өгсөн талаарх баримт бичиг хавтаст хэрэгт авагдаагүй учраас 7,716,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үнэлгээ гаргасан А- .... ХХК болон ...... ХХК-аар үнэлгээ гаргасан байдаг. Үнэлгээ гаргасан А............ХХК нь үнэлгээ хийх субьект биш. Тусгай зөвшөөрөл нь барилгын тухай хуулийн 2.3, 2.7 гэх заалтуудыг зөрчсөн. Бан хас ХХК-ийн үнэлгээ 2,304,650 төгрөгөөр тооцож үнэлгээ гаргасан байгаа учраас хүлээн зөвшөөрч байна. гэжээ

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарын эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж ярих ёстой. Талуудыг тайлбарыг тайлбарыг харахад 23 сарын хугацаанд түрээсийн гэрээ хийгдэж, аль аль тал нь хүсэл зорилгоо илэрхийлж гарын үсгээ зураад гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал механик алдаан дээр тулгуурлаж байгаа боловч талуудын хороонд гэрээ хийгдсэн. ................. ХХК нь цогцолбор маягтай аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг компанийн охин компани юм. Үйл ажиллагаа явуулж байгаа цайны газар болгонд тусгайлсан өмчийн хэвшлийн гэрчилгээ олгох, өмчийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлээд явна гэсэн ойлголт байхгүй. Түрээсийн гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбогдоно. Гэрээ бол талуудын хооронд гэрээ хийгдэж Э.Л- үйл ажиллагаа явуулаад тодорхой хэмжээний ашиг олсон байсан. Тийм ч учраас гэрээ хүчин төгөлдөр юм. Түрээсийн гэрээг заавал бүртгүүлэх ёстой гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч яриад байгаа боловч бүртгүүлэхгүйгээр цайны газар явуулах эрхийг түрээсийн гэрээ гэж үзэж байна. Түрээслэгч нь 23 сарын турш үйл ажиллагаа явуулчихаад буцаагаад мөнгө авна гэж байгаа нь үндэслэлгүй. Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө төлсөн. Үүргээ биелүүлсэн. Хоёрдугаарт: Тохижилтын үйл ажиллагааг түрээсийн гэрээний 2.16-т засварыг өөрийн хөрөнгөөр хариуцаж хийнэ гэж заасан байгаа. Тийм учраас эвлэрэх асуудал тавьсан. Гэрээний дагуу засвар хийсэн учраас 3,000,000 гаран төгрөгийг төлөх үндэслэлгүй. Гуравдугаарт: 8,050,000 төгрөг Л.Э-д өгсөн болон шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Дөрөвдүгээрт: Э.Л- нь хүний эд зүйл хэрэглэж байсан мөртлөө өнөөдөр хүлээж аваагүй. Хэрэглээгүй гэж байгааг ойлгохгүй байна. Мэдээж шинэ тоног төхөөрөмж автлаа л хэрэглэсэн байгаа. Хуучин тоног төрөөмж нь манай ээжийн хашаанд байгаа аваарай гэж хэлж байгаа нь ойлгохгүй байна. Хүний эд зүйлийг хэрэглэсэн л бол төлөх ёстой. гэжээ

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Л-гийн хариуцагч ................. ХХК-иас, засварын хөлс 2,374,000 төгрөг, ажлын хөлс 1,000,000 төгрөг, 5-6 жилийн хугацаатай ажиллуулж болно гэсэн яриагаа биелүүлээгүй учраас 23 сар ажилласан түрээсийн мөнгө 19,550,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Талуудын хооронд ................. ХХК-ийн А- захын 7 тоот цайны газар буюу худалдаа, үйлчилгээний зориулалтаар байр, талбайг 850 000 төгрөгөөр түрээслэх гэрээ хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч Э.Л- нь Дархан сумын .... дугаар багт байрлах ................. ХК-ийн А- захын 7 тоот цайны газрыг 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ашиглаж үйл ажиллагаа явуулж ирсэн энэ талаар маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Л- нь энэ хугацаанд ажлын байр ашиглаж байсны төлбөрийг бүрэн төлж байсан бөгөөд тогтвортой удаан хугацаагаар ажиллуулна гэсэн амлалтаас буцсан учир төлсөн 19 550 000 төгрөгийг буцааж гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа, хариуцагч ...яг хэдэн сар, жил түрээслэх талаар яриагүй. Манай байгууллагаас нэхэмжилж байгаа 19 550 000 төгрөгийг зөвшөөрөхгүй энэ хугацаанд ажиллуулж байсан ... гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Э.Л-гийн худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ................. ХК-ийн А- захын 7 тоот цайны газар буюу түрээсийн гэрээний зүйл нь тусдаа улсын эрхийн бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө биш бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг түрээслэхэд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй мөн талууд гэрээг түрэээсийн гэрээ гэж нэрлэсэн хэдий ч ажлын байр, талбайг худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглалтад нь хүлээлгэн өгсөн тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Э.Л- нь 23 сарын хугацаанд 7 тоот цайны газар буюу ажлын байрыг өөрийн хэрэгцээний төлөө ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан, хариуцагч ................. ХХК нь ажлын байрыг бүрэн шилжүүлж өгсөн нь тогтоогдож байна

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.8-д гэрээний үүргийн зөрчилгүй түрээслэгчтэй гэрээг зохион байгуулагч сунгах бөгөөд гэрээний сунгалтын хуудсанд тэмдэглэл хийнэ. Гэрээний сунгалтын хуудас нь гэрээний салшгүй хэсэг байна гэснээр 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл хугацаатай ажлын байр, талбай түрээслэх гэрээ байгуулсан, гэрээний хүчинтэй хугацааг 2015 оны 10 дугаар сарын 01-ийг хүртэл сунгасан байна.

Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д зааснаар талууд гэрээний хугацааг тогтоосон бөгөөд гэрээний хугацаа дууссан ч нэхэмжлэгч Э.Л- тухайн ажлын байр, талбайг үргэжлүүлэн ашигласаар байсан тул гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсанд тооцох бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нэхэмжлэгч Э.Л- гэрээний зүйлийг гэрээнд заасан нөхцөл, зориулалт, өөрийн эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлээр ашигласаны үр дүнд бий болсон үр шимийг өөрөө олж авч ашиглаж байсан, мөн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар гэрээний зүйлийг ашигласны хөлсийг хугацаандаа төлж байх үүргийн дагуу төлсөн төлбөрийг бүхэлд нь буцаан шаардах эрхгүй байна.

Иймд 23 сар ажилласан түрээсийн мөнгө 19,550,000 төгрөгийг ................. ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Э.Л-гийн ................. ХК-ийн А- захын 7 тоот цайны газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байх явцдаа хийсэн засварын зардал 2,374,000 төгрөг, ажлын хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.16-д түрээсийн байрны тохижилт засварыг өөрийн хөрөнгөөр хийх үүргийг Э.Л- хүлээсэн бөгөөд гэрээний 3.1.7-д зааснаар түрээслэгчийн зөвшөөрөлтэйгээр түрээсийн байрны байршил, зохион байгуулалтийг өөрчлөх эрхтэй Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т зааснаар хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтийг өөрчлөх буюу засахгүй байх үүрэг хүлээсэн байна.

Нэхэмжлэгч Э.Л- ................. ХК-ийн А- захын 7 тоот цайны газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байх явцдаа ажлын байрны дотоод заслыг хийсэн талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч ажлын байрыг суллаж өгөхийг мэдэгдсээр байтал засвар хийсэн тул төлөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Э.Л- Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй үүрэг хүлээсний хувьд тухайн ажлын байранд зохих хэмжээний засвар хийх үүрэгтэй, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсоны дараа төлүүлэхээр шаардах эрхтэй, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д зааснаар салгаж болох засан сайжруулалт хийсэн бол түүний салгаж авах эрхтэй боловч нэхэмжлэгч Э.Л- ажлын байрны дотоод заслыг хиймэгц үргэлжлүүлэн ажиллаагүй нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа, түүний хийсэн засварын хийц, хэсэг тухайн ажлын байранд салгаж авалгүй үлдсэн тул нотлох баримтаар нотлогдож байгаа хэсгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд ............... ХХК-ийн дүгнэлтэд тусгагдсан плита 60х60 130 ширхэг, 585 000 төгрөг, 60х30 плита 180 ширхэг 504 000 төгрөг, цемент 10 уут 75 000 төгрөг, гипс 4 кг 2 000 төгрөг, шпатель 6 ширхэг 3000 төгрөг, цонх 4.4 мкв 374 000 төгрөгийн эд зүйл салгаж авалгүй үлдсэн болох нь гэрэл зураг, /хэргийн 9 дүгээр хуудас / зарлагын баримтаар / хэргийн 5 дугаар хуудас/ тогтоогдож байгаа тул нийт 1 543 000 төгрөгийг ................. ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Э.Л-д олгон шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан бусад материалын зардлын талаарх нотлох баримтийг Э.Л- ирүүлээгүй плита, ДСП, ДСП-ын ирмэг хүлээн авсан гэх / хавтаст хэргийн 8 дугаар хуудас / баримт огноогүй, хүлээн авагч нь Э-, барилгын 8 нэрийн материал 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан гэх баримт /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/-д хүлээн авагч нь тодорхой бус тул гаргуулж буй материалын зардлыг шинжээчийн дүгнэлтэд тусгасан дүнгээр тооцсон, мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан өдрийн гэрэл, 380 автомат, бүрээстэй утас, 380 автоматын хайрцаг, элс, плита шоо зэрэг материалыг худалдан авсан, мөн шинжээч засварын ажил хийхэд ажлын хөлсийг 364 450 төгрөг тогтоосон, Э.Л- засварын ажлыг хийлгэсний хөлсөнд 1 000 000 төгрөг төлсөн гэх боловч дээрх зардалтай холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж ирүүлээгүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.Л-гийн хариуцагч Л.Э-аас илүү түрээслэсэн төлбөр болох 8 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Э.Л- ................. ХК-ийн А- захын 7 тоот цайны газар буюу худалдаа, үйлчилгээний зориулалтаар байр, талбайг түрээслэхээр гэрээ байгуулсан, ашиглаж байх хугацаандаа төлбөрийг төлж байсан, хариуцагч Л.Э-тай гэрээ байгуулаагүй, Л.Э- нь ................. ХХК-ийн зохион байгуулагчийн хувьд тухайн гэрээг байгууллахад ажил үүргийн дагуу гэрээний нэг тал болж байсан, үйлчилгээний зориулалтаар ашиглуулж байсан байр, талбайн сарын төлбөрт сар тутам Л.Э-д иргэнийх нь хувьд төлж байсан талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх утхай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй, хариуцагч Л.Э-ы татгалзал үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Л-гийн Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын хооронд ................. ХК-ийн А-с захын 7 тоот цайны газар буюу худалдаа, үйлчилгээний зориулалтаар байр, талбайг 850 000 төгрөгөөр түрээслэх гэрээ хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э.Л- 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан, 7 тоот цайны газар буюу түрээсийн гэрээний зүйл нь тусдаа улсын эрхийн бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө биш бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг түрээслэхэд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй мөн талууд гэрээг түрээсийн гэрээ гэж нэрлэсэн хэдий ч ажлын байр, талбайг худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглалтад нь хүлээлгэн өгсөн тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Мөн хариуцагч ................. ХХК нь хуулийн этгээдийн хувьд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар өмчлөгч бөгөөд мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д зааснаар эд хөрөнгө өмчлөх эрх нь тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт хамаарахаар хуульчилсан ... 1852,8 м.кв талбай бүхий үсчин гоо сайхан, оёдол, эмийн сангууд, барааны дэлгүүр, нүдний шилний газар, ломбард гэх мэт үйл ажиллагаа явуулдаг 2 давхар үйлчилгээний төв бөгөөд ар хэсэгт нь 13-15 цайны газрууд үйл ажиллагаа явуулдаг барилгын нэг хэсэг бөгөөд уг барилгын өрөө тус бүрт тусгайлан өмчлөх эрхийн гэрчилгээ олгоогүй ... гэж тайлбар ирүүлсэн нь үндэслэлтэй, ................. ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Захын дотоод журмын 3.1.5-д зааснаар нийтийн хоолны газар ажиллуулахаар, Тээвэр Дархан ХХК-ийн дүрмийн 2.2-т зааснаар өөрийн тусгаарласан хөрөнгөтэй байна гэсэнээр Хуулийн этгээд өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах, ашиглах, эзэмших эрхтэй бөгөөд энэ эрхийг Иргэний хуулийн 103 дугаар зүйлйин 103.1-д зааснаар хуульд заасан үндэслэлээр хязгаарлах тул өөрийн өмчлөлийн хөрөнгийг улсын бүртгэлд бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар бүртгүүлэх эсэх нь өмчлөлд нөлөөлөхгүй, энэ байдал нь талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх хөрөнгө түрэээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, мөн хуулийн 318.4-т заасанр энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэснээр хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй, шүүх талуудын байгуулсан гэрээ түрээсийн гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн болно.

 

Хариуцагч ................. ХХК-ийн ... 2016 онд 37 нэр төрлийн эд зүйл хүлээлгэж өгсөн. Үүнээс үрэгдсэн эд хөрөнгийн үнэ болох 7,716,100 төгрөгийг Э.Л-гээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.Л- ................. ХК-ийн Алтан сагс захын 7 тоот цайны газар буюу ажлын байр, талбайг худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байх явцдаа ширээ сандал, зарим тоног төхөөрөмжийг ашиглаж байсан заримыг нь буцаан өгсөн, зарим эд зүйл ээжийн хашаанд байгаа, өөрсдөө ав гэхээр аваагүй, үнийн дүнг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа, хариуцагч ... Э.Л- хоосон цайны газар ороогүй. Түрээсийн гэрээнд түрээслэгч эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэж өгнө гэсэн атлаа хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжилж байгаа ... гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Э.Л- ажлын байр, талбайг хүлээлгэн өгөх үедээ 39 нэрийн эд зүйлийг ашиглалтад хүлээлгэн өгсөн үнэ 7 716 100 төгрөг гэж байгаа боловч Э.Л-гийн ашиглаж эхэлсэн 2014 оны 06 дугаар сард түүнд хэдэн нэрийн, ямар чанар байдалтай, ямар үнэтэй эд зүйлийг хүлээлгэн өгсөн талаарх болон тухайн эд хөрөнгө компанийн эд хөрөнгөнд одоо бүртгэлтэй эсэх нотлох баримтгүй, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа / хэргийн 35 дугаар хуудас / цайны газар 7-д ашиглагдаж буй эд хөрөнгийн жагсаалт 2013.12.30 гэсэн баримт нь хүлээн авсан эд хариуцагч Л.Э- гэснээс үзвэл Э.Л-д тухайн эд зүйлийг жагсаалтаар хүлээлгэн өгсөн баримт биш, мөн нөгөө талаар талуудын байгуулсан гэрээнд Э.Л-гийн эрхлэх үйл ажиллагаанд тохирсон эд зүйлсийг жагсаалтаар хүлээлгэн өгсөн эсэх талаар дурдагдаагүй, тухайн эд хөрөнгийг Л.Э- эд хариуцагчийн хувьд хүлээж авсан бол ямар байдлаар Э.Л-д хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримтгүй, ................. ХХК нэхэмжлэх эрхтэй эсэх нь тогтоогдохгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.2, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар ................. ХХК-иас 1 543 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Л-д олгож, нэхэмжлэгч Э.Л-гийн 23 сарын хугацаанд төлсөн төлбөр 19 550 00 төгрөг гаргуулах, засварын зардал, ажлын хөлс 1 831 000 төгрөг гаргуулах, хариуцагч Л.Э-аас 8 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч ................. ХХК-ийн нэхэмжлэгч Э.Л-гээс эд зүйлийн үнэ 7 716 100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч Э.Л-гийн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Л-гээс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк, төрийн сан ...................... тоот дансанд тушаасан 255,700 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк төрийн сан ......................... тоот дансанд тушаасан 197,734 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингис хаан банк төрийн сан ................... тоот дансанд тушаасан 70200 төгрөг, хариуцагч ................. ХХК-иас Төрийн банк, төрийн сан .................... тоот дансанд тушаасан 148,408 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч ................. ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнгийн улсын тэмдэгтийн хураамж 39 638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Л-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү тушаасан 140,614 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж Э.Л-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ