Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2019/00230

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2019/00230

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Наран баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах ******* ******* ******* *******-д холбогдох,

 

******* ******* ******* *******-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/246 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.288.645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 142/2018/01272/И индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , , , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь тус ад 5 жил гаран ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөрийн байр, нөхцөл өөрчлөгдөж 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би өрлөг, дулаан тусгаарлалтын засварчнаар хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулсан юм. Миний ажлын байрны тодорхойлолтоор өрлөг дулаан тусгаарлалтын засварчин ажилтай болно. Эрдэнэт ******* ******* төрийн өмчит хувьцаат компаний захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/246 дугаартай тушаалаар Б.******* намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байх тул тус тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1, хөдөлмөрийн гэрээний 7.1.1, Компанийн Ес зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын дүгнэлт, Ёс зүйн дүрмийн 6.2, Зуухан цехийн инженер техникийн ажилчдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэр, нярав , цехийн мастер нарын өргөдөл зэргийг үндэслэж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Би дээрх заалтыг тус тус зөрчөөгүй бөгөөд ёс зүйн хорооны дүгнэлттэй өөрийн биеэр танилцаагүй, мэдээ ч үгүй болно. Гэтэл энэ өдөр хурлаа хийгээд тушаал гаргаж байгаа нь ажилтан миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан зөрчлөөр ажлаас халж байгаа нь тус тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Учир нь би хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй байхад энэ үндэслэлээр тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Надад арга хэмжээ аваад хурал хийхэд би оролцоогүй, намайг оролцуулалгүйгээр дараа нь тайлбар авсан, би тайлбартаа хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Иймд Эрдэнэт ******* ******* төрийн өмчит хувьцаат компаний захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/246 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү. Би тус тушаалыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа болно. Б.******* миний бие нь ажилгүй байсан хугацааны цалин 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 3 сарын цалин 1096215 төгрөг *3 сар= 3288645 төгрөгийг нэхэмжилж шаардлагаа нэмэгдүүлж байна.

Миний бие Б.******* нь тус ад 5 жил гаран ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөрийн байр, нөхцөл өөрчлөгдөж 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би өрлөг, дулаан тусгаарлалтын засварчнаар хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулсан юм. Миний ажлын байрны тодорхойлолтоор өрлөг дулаан тусгаарлалтын засварчин ажилтай болно. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Намайг сахилгын зөрчил давтан гаргасан гэж байгаа. Би сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэхгүй байна. Анх намайг сахилгын зөрчил гаргасан гэж миний цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар хассан байгаа. Санхүү эдийн засгийн дарга намайг дуудаж чамд Нямсүрэн гэдэг хүнээс өргөдөл гомдол ирсэн байна. Чи тайлбар бичиж өг гэхээр нь би хариу тайлбар бичиж өгсөн. Дараа нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр боловсон хүчин Тунгалаг намайг дуудаж Нямсүрэнгээс уучлал гуй гэсэн шийдвэр гарсан гэсэн. Дараа нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр цалин бууж миний цалин бага гарсан байхаар нь санхүүч дээрээ орж уулзсан чинь чиний цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар хассан шийдвэр гарсан байна гэсэн. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан асуудлаар дахиад 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ёс зүйн хорооныхоо бүх гишүүдийг өөрчилж ажилчны төлөөлөл болсон Үйлдвэрчний хорооны даргыг хасч дахин хуралдаж миний цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь хассан шийдвэр гарсан байсан. Би энэ хоёр хуралд оролцоогүй, хурлын тэмдэглэлтэй танилцаагүй. Үйлдвэрчний хороондоо өргөдөл бичиж өгсөн. Үйлдвэрчний хорооноос Дулааны ******* ын удирдлага руу албан шаардлага хүргүүлсэн. Дараа нь тэй маргалдсан гэж 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халсан байсан. Тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, өрөөнд байсан эд зүйлийг дураараа авч гарсан, хэл амаар доромжилсон, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгээгүй, эсэргүүцсэн, бусдыг айлгаж сүрдүүлсэн, ёс зүйн зөрчил давтан гаргасан нь тогтоогдсон тул ажлаас халах шийдвэр гаргасан гэж байгаа. 2018 оны 10 дугаар сарын 19-ний мастер гаас ажлын зааварчилгаа аваад Төгсбилэг гэж хүнтэй гийн өрөөнд орж ажлынхаа багаж хэрэгслийг авсан. гээс шинэ шүүр авъя гэсэн чинь тэндээс авчих гэхээр нь би шинэ шүүр авсан чинь хуучин шүүр авахгүй яагаад шинэ шүүр аваад байгаа юм бэ? гэхээр нь гайхаад өнгөрсөн. Тэгээд нэг бээлий өгчих гээд нормоо шинэчлэхгүй болохоор бээлий маань хүрэхгүй юмаа гээд бээлий авсан. г хэл амар доромжлоогүй. Нүүр лүү нь шүүрээр чичлээгүй. Нүүр лүү нь алгадсан, хөлөн дээр нь дэвссэн гэж нэмж юм бичсэн байсан. тэй 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зуухан цехэд ажилд орсноос хойш найзалж нөхөрлөсөн. Бид хоёр хэрүүл маргаан хийдэггүй. Би хүмүүстэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Хүн намайг доромжилж байсан ч би дуугүй байдаг. Яагаад намайг ингэж гүтгэж байгааг гайхаж байна. Шахалт шаардлага гарсан юм байлгүй гэж бодож байгаа. гэдэг хүн өргөдөл дээрээ Б.******* ажлын байран дээрээ байнга хэл ам хийж байдаг, өгсөн үүрэг даалгаврыг дутуу хийдэг, гадна талбайн цэвэрлэгээ хийх үүрэг өгөхөд дургүйцсэн гэж байгаа. Энэ хүн надад үүрэг даалгавар өгөөгүй. Би гэж хүнээс үүрэг даалгавар авсан. Тэр үед миний хажууд байсан Төгсбилэг гэдэг хүн Б.******* нь тэй хэрүүл маргаан хийж байсныг мэдэхгүй байна. Шинэ шүүр авлаа гэж эргүүлж байсан. Айхтар хэрүүл маргаан болсон гэж бодохгүй байна гэж өргөдөл бичиж өгсөн байгаа. Би ёс зүйн хороонд хоёр өргөдөл ирсэн байна гэхээр нь тайлбар бичиж өгсөн. Би энэ бүх шийдвэрүүдтэй нь танилцаагүй. Зуухан цехийн инженер техникийн ажилчдын хурлын шийдвэр гэсэн байна. Энэ шийдвэр нь байхгүй байсан. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халагдаж 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тушаалаа авъя гэсэн чинь амралтын өдөр тушаал гаргасан байна лээ, сольж байж өгнө гэхээр нь би ёс зүйн хорооны шийдвэртэй нь танилцъя гэсэн чинь байхгүй, гараагүй байна, бичиж дуусгачихаад танилцуулна, чи дараа нь нөхөж танилцана биз гэсэн. Цехийн дарга дээр ороод ийм ийм шийдвэр гарсан байна. Хурлын шийдвэртэй танилцах гэсэн юм гэсэн чинь байхгүй, шаардлагатай гэх юм бол би чамд бичээд өгөх юм уу? гэсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Зуухан цехийн дарга Эрхэмбаяр намайг дуудаж ажлаас халсан шийдвэр гарсан байна гэж танилцуулж 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэсэн тушаал өгсөн. Тэгэхээр нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр чинь амралтын өдөр байсан биз дээ гээд хэлээд гарсан. Тэгээд маргааш өглөө нь тушаал дээр буруу бичсэн байна гэсэн асуудал ярьсан. Урьд нь би сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Ажлаа дутуу хийж шагналт цалингаасаа хасуулж байгаагүй. Цаг тухайд нь ажлаа хийдэг байсан. Манайд бригадад 6 ажилтан байдаг. 2 нь дотор орж ажил хийж байхад нэг нь шавар зуурч нэг нь зөөдөг. Бүгд л ажлаа хийдэг. Цалингийн тодорхойлолт дээр 3 сарын цалинг 20 хувиар хасагдсан цалингаар бичсэн байна. 7, 8, 9, 10 сар гээд 4 сар намайг 20 хувиар бууруулсан цалингаар цалинжуулсан. Эдийн засагчийн гаргаж өгсөн цалингийн тооцоо нь болохоор 3087,35 төгрөгийг жилийн дундаж хоногоор тооцож 518683 төгрөгөөр цалинг бодсон байсан. Гэтэл 2018 оны 1 сард цалин нэмэгдүүлсэн тушаалаар Б.*******ийг 3 дугаар зэргийн цалин 3859,25 мөнгөөр цалинжуулна гэсэн байгаа. 2018 оны 04 дүгээр сараас эхэлж удаан жилийн урамшуулал 25%-р цалинжуулна гэсэн байгаа. Энэ бүхнийг үндэслэж өөрийнхөө сарын цалинг 1096215 төгрөг гэж бодож гаргасан. Хэрвээ ажлаа дутуу биелүүлдэг байсан бол цаг тухайд нь ажлын зааварчилга наряд дээрээс миний нэрийг хасах ч юм уу? Миний ажил хийгээгүй хугацааг хасаж цалинг бодох ёстой. Мастер бүрэн ажлаа хийж гүйцэтгэсэн гэж үзэж байсан. Тиймээс хуучин ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авна. Ажилгүй байсан хугацааны цалин 3288635 төгрөг болж байгаа. Эрхбаатар захирал намайг ямар нэг аргаар ажлаас хална гэдэг гэсэн. Эрхбаатар захирал манай цехийн даргад намайг ажлаас хал гэж хэлсэн гээд надад чамайг ажлаас хал гээд байх юм. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүнийг ажлаас нь халж болохгүй гэж надад ярьж байсан. Намайг байнга янз янзаар ярьдаг байсан. Нэг удаа чөлөө авсан чинь чи надад нэг шил архины өртэй шүү гэсэн. Би ойлгоогүй. Эрхэмбаяр гэдэг хүнтэй нэг сар л хамт ажилласан. Би худлаа өвчлөөгүй. Миний өвчилсөн акт байгаа. Улсын байцаагч актыг хянаад цалин олгосон. Оюунбат өмгөөлөгч намайг ёс зүйгүй хүн гэж гүтгэж байна. Хүн гүтгэх амархан. Хүний нэр хүндэд халдаж байна гэж үзэж байна. Би 2018 онд 4 сард ЭДЦС-ын ажилчдын цаг зэргийг хамгийн доод хэмжээгээр бодож цалинжуулж байна гэж үзэж комисс баталж шалгалт хийсэн. Би комиссын бүрэлдэхүүнд орж шалгалт хийсэн. Яах аргагүй ажилчдын цаг зэргийг Эрчим хүчний шатлалын цалингийн доод хэмжээгээр цалинжуулж байсан. Энэ бүгдийг гаргаж тавьж мэргэжлийн хяналтын газраар акт тавиулсан. Энэ асуудлаас болж намайг хавчиж эхэлсэн. Би хүний төлөө явснаас биш өөрийнхөө төлөөгүй яваагүй. Би үнэн шударга зүйлийг гаргаж ирсэн. Яам, Эрчим хүчний хороо зэргээр явж хөөцөлдөж байгаад 2018 оны 12 дугаар сараас эхэлж ажилчдын цалин нэмэгдэж эхэлсэн гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлага нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/246 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж хуучин ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин хөлс гаргуулахаар нэмэгдүүлсэн. ЭДЦС *******-ний 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/246 дугаартай тушаал нь анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй гаргасан. Тушаалдаа хууль зүйн үндэслэл болон ёс зүйн хорооны дүрэм, тэмдэглэл, дүгнэлт, шийдвэр, нярав , цехийн мастер нарын өргөдлийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4. 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 9.2, хөдөлмөрийн гэрээний 7.1.1 дэх заалтуудыг тус тус баримталж ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ заалтуудыг харвал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т сахилгын зөрчил давтан гаргасан гэж заасан байдаг. Давтан гаргасан гэж заасан үндэслэл нь тогтоогдохгүй байна. Хэргийн материалтай танилцахад 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б/99 тушаал гаргасан гэж байгаа. Тэр нь Б.*******ийн сарын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь хассан тушаал байгаа. Ямар зөрчил гаргаад цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар хасаж байгаа юм бэ?. хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-т Сахилгын шийтгэлийн аль нэгийг сонгож хэрэглэх ёстой гэж байдаг. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нямсүрэн гэдэг хүний өөдөөс үгүй гэж хэлснийг олон удаа хэлсэн мэтээр ёс зүйн зөрчил гаргасан мэтээр өргөдөл гаргаж 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тушаал гаргасан юм шиг байгаа юм. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан тушаал нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй юм уу?. Хэрэгт байхгүй байна. 2018 оны 07 дугаар сарын 05-ны дотор дахиад зөрчил гаргаж байгаа юм бол Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж байгаа. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зөрчил гаргасан гэж илрүүлсэн юм бол 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хуульд заасан 1 сарын хугацаа өнгөрчихсөн байна. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөө тушаал гаргахгүй яасан юм. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар давтан зөрчил гаргасан буюу бусад үндэслэлээр ажлаас халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дараагаар нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын хэлснээр 1 зөрчил дээр 2 удаа ёс зүйн хороо хуралдаж нэг асуудлыг хоёр удаа хэлэлцэж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Яагаад гэвэл Б.******* Үйлдвэрчний эвлэлийн хороонд өргөдөл гаргасан болохоор Үйлдвэрчний эвлэлийн хороо шаардлага гаргасан байгаа. Яагаад 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн өргөдөл гомдлыг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцсэн байж 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дахин тушаал гаргаад байгаа юм бэ?. Хөдөлмөрийн тухай хуулийн 124.2-т Хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон ажилтны төлөөлөгчдийг хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх үед сахилгын шийтгэл ногдуулах, өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно гэж заасан. Үүнийг зөрчсөн байна гэдгийг шаардлагадаа дурьдсан байгаа. Дараагаар нь хамтын гэрээ гэдэг маань байгууллагад байх ёстой гурвалсан гэрээ юм. Хамтын гэрээг зөрчинө гэдэг нь тухайн ажилтны эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Хамтын гэрээний 1.9-д Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажилтан болон гишүүний ажлыг өөрчлөх, сахилгын шийтгэл оногдуулахдаа заавал Үйлдвэрчний эвлэлийн хороотой хэлэлцсэн байх ёстой гэж заасан. Үүнийг зөрчсөн байна гэж үзэж байна. Дараагаар нь ёс зүйн хорооноос 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Эрдэнцэцэгийг буруутай байна гэж анхааруулж уучлал гуй гэсэн арга хэмжээ авна гэсэн зүйл байхгүй. Зөвхөн сануулна, цалинг нь 20 хувиар хасна, ажлаас хална гэсэн заалт байгаа. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр уучлал гуй гэсэн сануулах шийдвэр гарсан. Гэтэл энэ асуудлаар дахин хэлэлцэж цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар хасаж шийдвэр гаргаад байгаа нь буруу байна. Үүнийг үндэслэж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар ёс зүйн хороо энэ маргаанаа цех дотроо шийд гэсэн байдаг. Гэтэл энэ асуудлаар дахиад 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж шийдвэр гаргаад байгаа нь энэ ажилтны эрх ашиг хөндөгдөж буруу шийдвэр гарсан байна. Үүн дээр үндэслэж 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б.*******ийг ажлаас халаад байгаа тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн шаардлага гаргаад байгаа. Шууд ажлаас халсан үндэслэл нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан байна. Тиймээс ажлаас халсан тушаал нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Тушаалдаа ажилтан ямар буруутай үйлдэл хийсэн юм гэдэг нь тодорхой байх ёстой. Хоёрын хооронд хэл ам хийсэн, хэн нэгний хавчлагаар өргөдөл өгсөн байдал, ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг юугаар нотлоод байгаа юм. Гэрчээр орж ирсэн этгээдүүдийн хэн нь ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг нотлоод байгаа юм. Харин гэрч болон бусад гэрчүүд Б.*******ийг хүмүүстэй маргаан хийдэггүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийдэг гэдгийг хэлж байна. Мөн нарядын дэвтэр дээр бас байна. Энэ ажлыг хийгээгүй гэж үзвэл мастер тэр өдрийн нарядыг хаахгүй байж болно. Гэтэл мастер тэр өдөр нарядыг хааж гарын үсэг зурсан байна. Гэх мэт үгүйсгэх талын нотлох баримтууд байна. Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм нь хамтын гэрээтэй уялдаатай байх ёстой. Хөдөлмөрийн дотоод журмын 9.2 дахь заалтыг тушаалдаа оруулж өгсөн байсан. Үндсэн үүрэг даалгаврыг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саад учруулсан, бусдыг айлган сүрдүүлж, эрх чөлөөнд халдсан, танхайрсныг эрх бүхий байгууллага тогтоосон бол гэж байгаа. Б.*******ийн танхайрсныг хэн тогтоогоод байгаа юм бэ? Танхайрсан эсэхийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог. Гэмт хэргийн шинжгүй бол зөрчлийн хуулиар арга хэмжээ авч болно. Өнөөдөр танхайрсан гэдгийг нотолсон нотлох баримт хэрэгт байна уу? гэхээр тийм баримт байхгүй байна. Гэтэл тушаал дээр дурьдсан Хөдөлмөрийн дотоод журмын 9.2-т заасан танхайрсан, айлган сүрдүүлсэн, үйлдвэрийн үйл ажиллагаанд саад учруулсан үйлдлийг тогтоосон баримт байхгүй байна. Мөн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэж байгаа. Гэтэл тухайн үед үүрэг даалгавар өгөх эрхтэй мастер бол гэж хүн байсан. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.*******т гэж хүн үүрэг даалгавар өгсөн. гаас Б.*******т өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн үү? гэж асуухад биелүүлдэг, хэл ам хийдэг үү? гэхэд хэл ам хийдэггүй гэж хариулсан. Үүрэг даалгавар өгөх эрхтэй гаас өөр , гэдэг хүний өргөдлөөр Б.*******ийг яагаад буруутгаад байгаа юм. гэдэг хүн Б.*******т үүрэг даалгавар өгөх эрхтэй хүн биш байна. бол мастерыг эзгүй, байхгүй тохиолдолд орлож үүрэг даалгавар өгдөг юм байна. Гэтэл үүнийг үгүйсгэж би тэр өдөр ганцаараа ажилчиддаа үүрэг даалгавар өгсөн гэж байна. Байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдгийг хэн нотлоод байгаа юм. Ёс зүйн хороогоор авч хэлэлцсэн талаар баримт мөн адил байхгүй байна. Ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлээд байгаа. Өөрийнхөө дотоод итгэлээр хүнийг үнэлж болохгүй. Нотлох баримтын хэмжээнд ярих ёстой. Ёс зүйн зөрчил гаргасан гэсэн баримт өнөөдөр хэрэгт авагдсан уу? гэхээр огт тийм баримт байхгүй байна. Гэрч нар нь бас ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг гэрчилж хэлж чадахгүй байна. Ёс зүйн зөрчил гаргасан этгээдийг яагаад ёс зүйн хорооны хуралд оруулдаггүй юм. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нь ёс зүйн хорооны хуралд оролцуулах ёстой гэж байна. Тухайн үед оролцсон бол ямар зөрчил гаргасан бэ? гэдгийг тайлбарлаж хэлэх ёстой байсан. Хэзээ хойно нь тайлбар бичиж өгсөн гэж байгаа. Оролцуулаагүй байж ёс зүйн зөрчил гаргасан гэж ёс зүйн дүрмийн 6.2-оор тушаал гаргасан байсан. Б.*******ийг ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг юугаар нотлоод байгаа юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ёс зүйн зөрчил гаргасан гэж тушаалаас харж хэлээд байсан. Тийм юм тушаалд байхгүй байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэр хэрэгт байхгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/246 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй байна уу?. Хүнийг ажлаас халж болно. Ажилтан зөрчил гаргаж болно. Зөрчилд тааруулсан сахилгын шийтгэл оногдуулах тухай Хөдөлмөрийн хуульд заасан байгаа. Мөн тушаал гаргахдаа , гэдэг хоёр хүний өргөдлийг үндэслэж тушаал гаргасан гэж байгаа. Гэтэл тухайн үед мастераар ажиллаж байсан юм уу? гэдэг нь тогтоогдохгүй байна. Нярав гэдэг хүнийг хэл амаар доромжилсон юм уу? гэдэг нь тогтоогдохгүй байна. Ганцхан гэрчийн мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй Эхний нэхэмжлэлийн шаардлага бол 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/246 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж хуучин ажиллаж байсан засварчны ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3.288.635 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж нэмэгдүүлсэн. Үүнийг юу гэж тооцож боддог вэ? гэхээр цаг тарифийн дундаж 21 хоног гэж боддог юм байна. Үүнийг 168 цагаар үржүүлж удаан жилийн нэмэгдлийг 25%-аар тооцож, сарын үр дүнгийн шагналт цалин 50%-р боддог юм байна. Үүнийг 4-р сарын цалинг үндэслэж 1096215 төгрөг гэж үзэж, ажилгүй байсан 3 сардаа үржүүлж 3288645 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч сар болгон авч байсан цалингаа нотлохоор нийгмийн даатгалын дэвтрийн хуулга, цалингийн мэдээ, цалингийн зээлийн гэрээний хуулга гаргаж өгсөн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1, 69.1-т зааснаар Б.*******ийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй гаргасан тушаалыг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******ийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өрлөг, дулаан тусгаарлалтын засварчнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Эрдэнэт ******* ******* *******-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/246 тоот тушаалаар Б.*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Д.******* нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нярав гийн ажлын өрөөнд ажил үүргээ гүйцэтгэж байхад нь тавьсан шаардлагыг нь эсэргүүцэн, ажилтны нүүр лүү хогийн шүүрээр чичлэн, бусдын эрхэнд халдаж, эд зүйлийг нь дур мэдэн авч гарч, ажлын байранд нь бусдыг хэл амаар доромжлон бүдүүлэг зан авир гаргаж, нярав г өмнө нь нүүр лүү нь алгадаж, хөл дээр нь дэвсэж байсан үйлдэл гарган бусдын эрхэнд халдан танхайрч байсан болон засварын мастер ийн ажил үүргийн дагуу тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан нь Хөдөлмөрийн гэрээний 7-р зүйлийн 7.1.1 заалтыг зөрчсөн болох нь ******* ******* ******* *******-ийн ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсоны дагуу Хөдөлмөрийн гэрээний 7.1.1 дэх заалт, Ёс зүйн дүрмийн 6-р зүйлийн 6.2 заалтыг баримтлан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон бөгөөд ******* ******* ******* *******-ийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/99 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байсан тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Д.******* нь ажилтанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцэн байнга тайлбар тавьж , би нягтлан бодогч, засварчны ажил үүрэг миний хийх ажил биш гэж хэл ам гарган хэрүүл болгож, ажлын хувцас өмсөхгүй байх, өгсөн үүрэг даалгаврыг хийхгүй зүгээр сууж ажлын цагийг өнгөрүүлэх зэрэг байдлаар эсэргүүцдэг ба энэ байдлыг таслан зогсоож ажил үүргээ гүйцэтгэхийг шаардлага тавьсан ажилтан, удирдах ажилтан нартай бүдүүлэг авир гаргаж, хүндлэлгүй харьцах, хэл амаар доромжлох нь удаа дараа болсон. Түүнчлэн сахилгын зөрчил гаргаснаа огт хүлээн зөвшөөрдөггүй, бусдыг буруутгадаг ба хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьсныг миний эрхэнд халдсан гэж үзэж, байгууллагыг болон хамт олон, ажилтан нарыг буруутган хэрүүл хийж, хэл амаар доромжлон бусдад хүндэтгэлгүй харьцах нь удаа дараа болж байна. Сахилгын зөрчил хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байх тул Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Эрдэцэцэгийн үндсэн нэхэмжлэл болох үндэслэлгүй ажлаас халсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг гаргаж, холбогдох нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн ба ажилтан Б.*******ийн хөдөлмөрийн гэрээг зөрчиж сахилгын зөрчлийг давтан гаргасан тул захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3288645 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажилтны цалин хөлс нь үндсэн цалин хөлс, урамшуулал, нэмэгдэл зэргээс бүрдэх ба ажилтны цалин хөлсийг Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан цалин хөлсийг тодорхойлно. Нэхэмжлэгч цалин хөлсний дундажийг буруу тооцоолон тайлбарыг нэхэмжлэлдээ бичжээ. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3288645 төгрөг нэхэмжилсэн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.******* нь ЭДЦС-д 2014 онд Анхбаяр гэж хүний оронд ажилд орсон. Анхбаяр эргэж ажилдаа орсон учраас байгууллагын зүгээс тухайн хүнийг ажлын байраар хангах үүрэгтэй гэж үзэж ажлын байраар хангасан. 2,3 хүний оронд ажиллуулж байгаад хамгийн сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр Өрлөг ******* цехийн засварчны ажилд томилсон. Өөрийнх нь мэргэжил бол нягтлан бодогч мэргэжилтэй байсан. Б.******* нь зовлон жаргал бүх юмаа ярьж орж ирсэн учраас удирдлагын зүгээс ажлын байраар хангах гэж зүтгэж ирсэн. Б.*******ийн хувьд нэг хоёр удаагийн зөрчлийн асуудлын яриагүй. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр засварчны ажилд томилсноос хойш энэ ажлыг хийх ёсгүй, би ийм мэргэжилтэй хүн биш, би энд ажиллах ёсгүй гэсэн зүйлийг удаа дараа холбогдох ажилтнууд нь гаргаж тавьдаг байсан. Ийм мэргэжилгүй учраас энэ ажлаа хийх үнэхээр дургүй гээд утсаа бариад суучихдаг. Яг энэ засварчны ажил бол маш хариуцлагатай ажил байдаг. Өрлөг дулаан тусгаарлалтын цехийн ажил алдагдаж эхэлбэл дулаан холбогдох шугам бүгд зогсох аюултай ийм мэргэжил дээр ажилладаг байгаа. Гэтэл энэ ажлаа хийж гүйцэтгэхгүй, Үйлдвэрчний эвлэлийн ажилтай, ажил хийхтэй байсан гэсэн нэрээр захиргаа удирдлагын хэлтэс буюу Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Жамъяанжав гэдэг хүний өрөөнд ороод өдөржин байчихдаг. Үүнээс бол ажилчид нь дургүйцэж хэл ам гарч, Б.*******ийн ажлыг хийж гүйцэтгэх хүн олдохгүй хэл ам тасардаггүй байсан гэдэг. Гэхдээ ажил үүргээ хийж гүйцэтгээч гэдэг байдлаар хандаж удирдлагын зүгээс мэргэжлийн биш энэ ажилд хэсэг ажиллуулж байгаад мэргэжлийн ажилд шилжүүлж ажиллуулах санаа зорилготой байсан гэсэн. Гэтэл хэл ам гарч байсан асуудлыг нь удирдлагын зүгээс хаацайлж Б.*******ийг хамгаалж ганц бие үр хүүхэдтэй гэж зовлон ярьж орж ирдэг болохоор удирдлагын зүгээс анх ажилд авахаас эхлээд өдий хүртэл энд ажиллуулсан байдаг. Гэтэл Б.******* би захиргаа удирдлагын хэлтэст ажиллаж байсан. Би засварчнаар ажиллах ёсгүй гэсэн байдлаар бусад ажилчид руу ханддаг. Энэ ааш араншингаа гаргаж бусдыг хэл амаар доромжилдог. Асуудал үүсгэдэг. Гэхдээ албан ёсоор өргөдөл гаргасан хүн бол Нямсүрэн гэж хүн байгаа. Нямсүрэнгийн гаргасан гомдол нь ёс зүйн хороогоор шийдвэрлэгдсэн байдаг. Ёс зүйн хороогоор орж шийдвэрлэгддэг болсон нь байгууллагын захирал шууд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж ажилчдаа халж, удаа дараа буруу арга хэмжээ авсан гэж байсан учраас эхэлж сахилгын зөрчил мөн байна уу?. Ёс зүйн зөрчил гаргасан хүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үү?, үгүй юу гэдэг асуудлыг эхэлж ёс зүйн хороогоор оруулж шийдвэрлэж байя гэсэн журам гаргасан байдаг. Энэ журам нь одоо хүртэл хэрэгжиж байгаа. Энэ журмын дагуу тухайн ажилчдын гаргасан өргөдөл гомдлыг ёс зүйн хороогоор хэлэлцүүлсэн. Ёс зүйн хорооны 5 гишүүн хуралдаж ёс зүйн зөрчил гаргасан гэж байна гэж дүгнэлт гаргасан. Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж арга хэмжээ авах эхний үндэслэл болсон. 2018 оны 07 дугаар сарын сахилгын зөрчлийг бас ёс зүйн хороогоор хэлэлцүүлж 3 сарын хугацаагаар 20 хувиар цалингаас хассан шийдвэр гаргасан. Б.******* яах аргагүй хүнийг хэл амаар доромжилсон байсан нь тогтоогдсон учраас ийм арга хэмжээ авч тэр шийдвэр нь хэрэгжиж өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ бол анхны сахилгын шийтгэл ногдуулсан тушаал байсан. Дараагаар нь дахиад нярав гийн өрөөнд орж хогийн шүүрээр нүүр лүү нь чичилж, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн байсан. Тэр бол жижиг хэрүүл маргаан биш. Тэр өрөөнд ойр тойрны ажилчдын анхаарал татсан маргаан болсон байсан. өөрөө Б.*******тэй биечлэн уулзаж яагаад ажил үүргээ хийж гүйцэтгэхгүй байгаа юм бэ гэхэд үүнээс болж тэй хэрэлдэж муудалцаж , нар тухайн өдрөө холбогдох дээд албан тушаалтандаа өргөдөл гомдол гаргасан байдаг. Үүний дагуу ёс зүйн хороонд шилжүүлье гэж үзэж ёс зүйн хороонд өргөдөл, гомдлыг нь өгсөн. Ёс зүйн хороо хэн нэгэн хүний тухай хуралдаад байдаггүй. Яах аргагүй өргөдөл, гомдол ирсэн даруйд нь хуралдаж шийдвэрлэдэг. Ингээд ёс зүйн хороонд 2 удаа гомдол гаргаж, холбогдох бичиг баримт нь дутуу байна гэдэг үндэслэлээр хойшлуулж 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцэгдэж яах аргагүй ёс зүйн зөрчил гаргасан байна гэсэн шийдвэр гаргасан. Няравын зөвшөөрөлгүй эд зүйл авсан, хэл амаар доромжилсон, хогийн шүүрээр нүүр лүү нь чичилсэн байна. Энэ байдлаа зогсоо гээд үүрэг даалгавар өгөхөөр тэй маргалдаж хэрүүл маргаан үүсгэсэн байдаг. Ёс зүйн хороо нь тухайн дүрэм журмынхаа дагуу хуралдаж ёс зүйн дүрмийн ямар ямар заалтыг зөрчсөн байна вэ? гэдэг дээр дүгнэлт хийж ийм зөрчил гаргаж байна гэж дүгнэгдсэн учраас 2 буюу түүнээс дээш удаа зөрчил гаргасан бол сахилгын зөрчил гэж үзнэ гээд 40.1.4, 7.1.1 дэх заалтыг үндэслэж ажлаас халсан. Энэ хүнийг ажлаас халахгүй аваад үлдчихээр бусад ажилчид нь барьцаж хэрүүл хийдэг. Хамгийн гол нь Б.*******ийн хувьд өөрөө ажилчидтай зөв харьцахгүй, би тийм хүн гэсэн байдлаар харьцаж ханддаг. Сүүлдээ ажилчдаас нь өргөдөл гомдол гаргаж түүнийг шалгаж тогтоож ажлаас халсан байхад удирдлагыг буруутгаж ярьж байгаа. Эрхбаатар дарга яах аргагүй энэ тушаалыг гаргахдаа сайтар шалга гэсэн үүрэг даалгавар өгч дахиад сахилгын зөрчил гаргасан гэж үндэслэлгүй ажлаас халах нөхцөл байдал бий болох вий гэж үүрэг даалгавар өгсний үндсэн дээр ёс зүйн хороо нь 2 өдөр хуралдаж шийдвэрээ гаргасан байдаг. Гаргасан шийдвэрт үндэслэж тушаал гаргах эсэхийг захирлын дэргэдэх холбогдох удирдлагууд нь хуралдаж ажлаас халах тушаал гаргах нь үндэслэлтэй байна гэж тушаал гаргасан байдаг. Өөрөөс нь хүртэл яагаад ийм асуудал үүсгээд байна гэхээр нь тэй хэрүүл маргаан хийсэн. Б.******* зөрчил гаргасан эсэхийг өөрөө тайлбар дээрээ бичсэн байсан. гийн өрөөнд шүүр авах гэж орсон. Хамаг юм сандаачлаа гэж дайраад байхаар нь би сандаачаагүй гэсэн. Шүүрийг чинь авч байна гэж нүүр лүү нь харуулсан. Ганц бээлий өгөөч гэж хэлээд бээлий авсан. Нормоо шинэчил гэж хэлээд шүүр аваад гарсан нь үнэн. Би хэрүүл маргаан хийх гээгүй байна. Битгий хэрүүл өдөж над руу дайраад бай гэсэн нь үнэн гэсэн тайлбар өгсөн байдаг. Өөрийнхөө гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн асуудлыг удирдлагын зүгээс хэлж анхааруулсан боловч дахин дахин хэл ам гаргаад байсан. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 7.1.1 дэх заалтыг баримталж ажлаас нь халсан байдаг. Ёс зүйн хороо сахилгын зөрчил гаргасан байна гэж дүгнэсэн. Ёс зүйн хорооны дүрэмд тухайн ажилтан ёс зүйн зөрчил гаргасан бол үүнийг сахилгын зөрчил гэж үзнэ гэж заасан байдаг учраас сахилгын зөрчил давтан гаргасан байна гэж үзэж арга хэмжээ авсан. Ёс зүйн хорооны гаргасан дүгнэлт үндэслэлтэй гаргасан юм байна гэж бодож байна. Б.******* ёс зүйн хорооны шийдвэрийг үгүйсгэж маргаан үүсгээгүй. Ёс зүйн журмыг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж өгсөн. Ёс зүйн журмын 5.10-т ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно гэж зааж өгсөн. Мөн 6.1, 6.2-т сахилгын шийтгэлийн талаар тодорхой зааж өгсөн байгаа. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, шийдвэр гаргахдаа яаж асуудлыг үндэслэж гаргадаг вэ? гэдгийг зааж өгсөн байгаа. Энэ асуудал дээр Б.*******т холбогдуулж өргөдөл, гомдол ирсэн үү? гэхээр өргөдөл, гомдол ирсэн. Өргөдлийн дагуу ёс зүйн хороо хуралдсан. Энэ ёс зүйн хорооны шийдвэр дээр Б.******* ямар нэгэн өргөдөл гомдол гаргаагүй. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ёс зүйн хороо Тунгалаг, Галхүү, Уламнэмэх нар бүрэлдэхүүнтэй хуралдсан байгаа. Энэ ёс зүйн хороо 2018 оны 10 дугаар сарын 24, 25 гээд 2 өдөр хуралдсан. Ёс зүйн хорооны дарга Б.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлд заасан заалтыг үндэслэж ажлаас халах нь зүйтэй байна гэсэн санал гаргасан. Энэ санал дээр бусдын ажлын байран дээр зөвшөөрөлгүй орж, бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авсан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх, ажлын байран дээр бусдыг хэл амаар доромжилж, орчин тойрны амгалан тайван байдлыг алдагдуулсан байна. Үүний дагуу ажлаас халах гэсэн дүгнэлт гаргаж шийдвэрлэлээ гэсэн дүгнэлтийг ёс зүйн хороо гаргасан байсан. Ийм учраас гаргасан дүгнэлтийг үндэслэж сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халах шийдвэр гаргасан. Тиймээс ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэж захирал Эрхбаатар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* *******-д холбогдуулан ******* ******* ******* *******-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/246 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.288.645 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж нэмэгдүүлснийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргаж мэтгэлцжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ******* *******-ийн зуухан цехийн өрлөг, дулаан тусгаарлалтын засварчнаар 2017 оны 04 сарын 12-нд томилогдож, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, мөн өдөр түүний ажлын байрны тодорхойлолтыг баталж, уг ажлын байрны тодорхойлолтоор тухайн ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалтнаар цехийн дарга, засварын инженер, засварын мастер, засварын бригадын дарга гэх албан тушаалтнуудыг зааж өгсөн ба харилцах субъектийн хувьд цехийн дарга, ИТА нар, ажилчид гэж заажээ. /хэргийн 3-7-р тал/

 

Б.*******ийг ******* ******* ******* *******-ийн захирлын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн Б/246 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1 дэх заалт, Б.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1.1 дэх заалт, Компанийн ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны хурлын дүгнэлт, Ёс зүйн дүрмийн 6.2 дугаар заалт, зуухан цехийн инженер техникийн ажилчдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэр, нярав , цехийн мастер нарын гаргасан өргөдөл зэргийг үндэслэн зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчин ажилтай Б.******* нь урьд нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан боловч 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нярав гийн ажлын өрөөнд ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэн, өрөөнөөс нь эд зүйлс дураараа авч гарч, хэл амаар доромжлон, бүдүүлэг зан авир гаргасан, мөн цехийн удирдлагаас үндсэн ажил үүрэгтэй нь холбогдуулан өгсөн үүрэг даалгаврыг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн, бусдыг айлган сүрдүүлсэн зэрэг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан нь тогтоогдсон зөрчил гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 2-р тал/

 

Уг тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ажил олгогч буюу ...эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд...сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан байх бөгөөд 131.1.3-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Тус ******* ******* ******* *******-ийн хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1-д үндсэн үүрэгтэй нь холбогдуулж өгсөн үүрэг даалгаврыг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саад учруулсан, бусдыг айлган сүрдүүлсэн, эрх чөлөөнд нь халдсан, танхайрсныг эрх бүхий байгууллагаас тогтоосон байх гэж заасан, мөн хөдөлмөрийн гэрээний 7.1.1-д үндсэн үүрэгтэй нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үндэслэлгүйгээр эсэргүүцэн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саатал учруулсан, бусдыг занаж сүрдүүлэн, эрх чөлөөнд халдаж танхайрсан ажилтныг үүрэгт ажлаас нь захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халах заалт байх ба Б.*******ийг урьд нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан боловч 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нярав гийн ажлын өрөөнд ажил үүрэгтэй холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэн, өрөөнөөс нь эд зүйлс дураараа авч гарч, хэл амаар доромжлон, бүдүүлэг зан авир гаргасан, мөн цехийн удирдлагаас үндсэн ажил үүрэгтэй нь холбогдуулан өгсөн үүрэг даалгаврыг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн, бусдыг айлган сүрдүүлсэн зэрэг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх зөрчил гаргасныг шалгаж тогтоосон баримтгүй, ямар зөрчлийг хэзээ гаргасан нь тодорхойгүй, тушаалд заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлд ямар албан тушаалтнаас хэзээ өгсөн ямар үүрэг даалгаврыг хэзээ биелүүлээгүй талаар шалгасан материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, өөрөөр хэлбэл тушаалд заасан зөрчлүүдийг Б.******* гаргасныг нотолсон нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байна.

 

Хэрэгт ******* ******* ******* *******-ийн захирлын 2018 оны 07 сарын 24-ний өдрийн А/97 тоот тушаалаар батлагдсан ёс зүйн хорооны ажиллах журам, тус компанийн ажилтнуудын ёс зүйн дүрэм, Ёс зүйн хорооны 2018 оны 10 сарын 24, 25-ны хурлын тэмдэглэл, ******* ******* ******* *******-ийн ёс зүйн хорооны 2018 оны 10 сарын 25-ны өдрийн дүгнэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч /хэргийн 32-41-р тал/ Б.******* нь гийн ажлын өрөөнд ажил үүрэгтэй холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэн, өрөөнөөс нь эд зүйлс дураараа авч гарч, хэл амаар доромжлон, бүдүүлэг зан авир гаргасан, бусдыг айлган сүрдүүлсэн зөрчил гаргасныг эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоогоогүй, ёс зүйн хорооны дүгнэлт гэх баримт нь баримт нотолгоонд үндэслээгүй, хуралд оролцсон хэдэн хүний амаар ярьсан ярианд үндэслэж гарсан, хуулийн шаардлага хангахгүй байх тул уг баримтуудад үндэслэж шүүх шийдвэр гаргах үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* ******* ******* *******-ийн захирлын 2018 оны 07 сарын 26-ны өдрийн А/99 тоот тушаалаар Б.*******т Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан тул сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн... гэх тайлбар гаргаж мэтгэлцэж байх боловч ******* ******* ******* *******-ийн захирлын 2018 оны 07 сарын 26-ны өдрийн А/99 тоот тушаал болон уг сахилгын зөрчлийг шалгаж тогтоосон баримт материалыг хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн эцэст хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* ******* ******* *******-ийн захирлын 2018 оны 07 сарын 26-ны өдрийн А/99 тоот тушаал болон уг сахилгын арга хэмжээг шалгаж тогтоосон баримт материалыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хэргийн материалд уг баримтууд байхгүй, алга болсон байгаа учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д нотлох баримтыг шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө заасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч эрх үүрэгтэйгээ 2018 оны 11 сарын 21-нд, хэргийн материалтай 2018 оны 12 сарын 25-нд, 2019 оны 02 сарын 25-нд тус тус танилцсан байх тул хэргийн зохигч, шүүх хуралдаанд оролцогчийн мэтгэлцэх тэгш эрхийг хангах үүднээс шинэ нотлох баримт шаардагдсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзэж хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан ба хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба нэхэмжлэгч Б.******* хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.******* нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан, зөрчлийг давтан гаргасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ******* ******* ******* *******-ийн захирлын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн Б/246 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг урьд эрхэлж байсан ******* ******* ******* *******-ийн зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчны ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгчийн ******* ******* ******* *******-ийн захирлын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн Б/246 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэж уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Б.******* нь ажилгүй байсан хугацааны цалин 2018 оны 10 сарын 25-ны өдрөөс 2019 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл 3 сарын цалин 3288645 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нэхэмжлэгчийн ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сард авсан цалин бичигдсэн байх боловч нэхэмжлэгч өвчтэй байсан учир цалин дутуу бичигдсэн, мөн сахилгын арга хэмжээтэй байсан тул цалин хасагдсан гэж тайлбарлаж байгаа, мөн хариуцагч талаас 2019 оны 01 сарын 02-ны өдрийн цалин хөлсний эдийн засагч С.Рэнчинтогтох нэхэмжлэгчийг сард 518683 төгрөгийн цалинтай гэх тодорхойлолтыг хийж ирүүлсэн байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн цалингийн дансны дэлгэрэнгүй хуулга, ******* ******* ******* *******-ийн захирлын 2018 оны 01 сарын 26-ны өдрийн Б/27 дугаартай ажилтан, албан хаагчдын албан тушаалын болон тарифт цалинг өөрчлөх тухай тушаал, уг тушаалын 2, 3-р хавсралт, мөн компанийн захирлын 2018 оны 9 сарын 19-ний өдрийн А/112 дугаар шагналт цалингийн журам шинэчлэх тухай тушаал,тушаалын хавсралт, мөн компанийн захирлын 2017 оны 04 сарын 26-ны өдрийн Б/105 дугаартай удаан жил ажилласны нэмэгдэл олгох тушаал зэрэг нотлох баримтуудад үндэслэн түүний сарын цалинг /1 цагийн тарифт цалинг 3859 төгрөгөөр баталсныг үндэслэж түүний нэг сарын үндсэн цалинг 3859*168 цаг=648312 төгрөг/ үүн дээр ажилтнуудад сарын ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журмын 2.3-т заасан 50 хувийн нэмэгдэл, удаан жил ажилласны нэмэгдэл 25 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэснийг тус тус үндэслэн түүний сарын цалинг 1096215 төгрөгөөр тооцож түүнд ажилгүй байсан 2018 оны 10 сарын 25-ны өдрөөс 2019 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл 3 сарын цалин 3288645 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* *******-аас гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч ******* ******* *******ы *******-иас улсын тэмдэгтийн хураамж 137768 төгрөг гаргуулж төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******ийг ******* ******* ******* *******-ийн Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчны ажилд эгүүлэн тогтоож, Б.Эрдэнцэцэгийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3288645 /гурван сая хоёр зуун наян найман мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийг хариуцагч ******* ******* ******* *******-иас гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч ******* ******* ******* *******-иас 137768 /нэг зуун гучин долоон мянга долоон зуун жаран найм/ төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ