Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2020/00013/И |
Дугаар | 151/ШШ2020/00428 |
Огноо | 2020-03-20 |
Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2020/00428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Төв аймгийн ............. ..................
Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, Өгөөмөр 2 дугаар багт байрлах .............-............. ХХК .................................. холбогдох,
............. өр 71.515.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, Төв аймгийн Поркурорын газрын ахлах прокурор Д.Нэргүй, хариуцагчийн төлөөлөгч Л.Болдбаатар, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь татвар төлөгч өөрийн олсон орлогоо тайлагнаж төлөх үүрэгтэй байдаг. Тайлангаас үүссэн өрийг тогтоосон хугацаанд төлөөгүй байгаа. 2012 онд ............. ............. ХХК-ийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж ............. улсын байцаагч акт тогтоосон. Татвар төлөгч актын мөнгөн дүнг эс зөвшөөрч Төв аймгийн ............. хэлтсийн дэргэдэх маргаан таслах комисст гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцээд татвар төлөгчийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Ингээд ............. ............. ХХК тус актыг захиргааны хэргийн шүүхэд хандаад шийдвэр гаргуулсан зүйл байхгүй. Маргаан таслах зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр үйлчилсэн байгаа. Үүний дагуу ............. өр төлбөрийг гаргуулж, актын биелэлтийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Нийт 71.515.900 төгрөгийг задлах юм бол 2012 оны 12 сарын 19-ний өдрийн ............. улсын байцаагчийн 140643 дугаартай актаар НӨАТ 42.355.000 төгрөг, хүү 127.000 төгрөг, алданги 102.500 төгрөг, торгууль 21.252.800 төгрөг, актын нөхөн татвар торгууль алдангийн мөнгө нийт 64.088.000 төгрөг болж байгаа Уг нэхэмжлэлд Нийт 71.515.900 төгрөгийг нэхэмжилсэн. Уг мөнгө дүн нь ............. улсын байцаагчийн 2012 онд тогтоосон актаар тогтоосон төлбөр, татвар төлөгч өөрөө ............. албанд тайлагнасан тайлангийн өр зэргээс бүрдсэн ............. өр төлбөр байгаа. Хариуцагч акттай холбоотой гомдол гаргах эрхээ алдсан. Хууль тогтоомж хоорондоо зөрчилдсөн юм байхгүй. Тийм учраас гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй. ............. алба тухайн үед хуулийг хэрэгжүүлж актыг тогтоосон байгаа. 4 жил ............. тайланг авчаад яагаад татвар төлөгчөөр бүртгүүл гэж хэлээгүй юм гэсэн тайлбар хэлж байна. Одоо үйлчилж байгаа хуулиар татвар төлөгч өөрөө ямар орлого олно тэрийгээ өөрөө ............. албанд тайлагнах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлж байна уу? гэдэгт ............. алба хяналт шалгалт хийгээд зөрчилтэй байвал акт тогтоодог. Актаар тогтоогдсон ............. өр 71.515.900 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............. ............. ХХК-ийн захирал Болдбаатар миний бие ............. албаны 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 140643 тоот улсын байцаагчийн актыг анхнаасаа зөвшөөрөөгүй. Тэгээд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй. Актыг гэх хэсгийн доор хөндлөн зураад зөвшөөрөхгүй тухай үндэслэл тайлбараа бичиж хавсаргасан. Би үйлдвэрлэгч хүн. 40 жил ажиллаж байна ............. ............. ХХК-г байгуулаад 25 жил болж байна. Нэмэгдсэн өртгийн албан ............. тухай хууль газар тариалангийн салбарт хэрэгжих ямар ч эрх зүйн үндэслэлгүй. 2008, 2009, 2010 онд акт тавигдсан байдаг. Төв аймгийн ............. хэлтэст жил болгон жилд 4 удаа, жилийн эцэст А маягтаар тайлангаа өгч байсан. ............. алба хүлээж аваад тамгалаад та энэ жил аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, үл хөдлөх хөрөнгө, өөрөө явагч тээврийн хэрэгслийн татвар тэдийг төлөх юм байна гэж хэлээд өгдөг байсан. 2008, 2009, 2010 оны аймаг сумын улсын байцаагч нар тайлангаа аваад баталгаажуулсан хэрнээ нэг ч удаа НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх ёстой гэж хэлж байгаагүй. Гэтэл 2008, 2009, 2010, 2011 онуудад юу ч хэлэхгүй байж байгаад 2012 оны 12 сард ............. хяналт шалгалтаар НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй гэсэн акт гаргасан. Би хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй юм. НӨАТ гэдэг бол дахин давтагдашгүй кодтой, НӨАТ-ийн тусгай падантай байх ёстой. Газар тариалангийн салбар НӨАТ-ийн тухай хуулиар чөлөөлөгдөж байсан. Ийм учраас энэ актыг зөвшөөрөхгүй. Нэмэгдсэн өртгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд газар тариалангийн салбар НӨАТ төлөх ажил үйлчилгээнд ороогүй. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18-д зааснаар чөлөөлөгдөж байгаа. Гэтэл ............. алба зөрчил чинь 2008, 2009 онд байна. Шинэчлэгдсэн хууль 2011 оны 02 дугаар сарын 02-ноос эхэлсэн гэж хэлдэг. Надад актыг 2012 оны 12 дугаар сарын 19-нд тавьсан. Шинэ хууль гарснаас хойш 1 жилийн дараа тавьсан. Нэмэгдсэн өртгийн албан ............. тухай хууль хэрэгжих үндэслэлгүй 42.355.200 төгрөг нь юм шиг байгаа юм. Журам дүрмээрээ л үржүүлээд тавьсан гэж тайлбарлаж байгаа. Үүнийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Надад хийсэн хэрэг байхгүй. Улсын хөрөнгө шамшигдуулаагүй. Шудрага хөдөлмөрөөр орлого олсон татвараа ч төлж байсан 2008-2011 онуудад НӨАТатвараас чөлөөлсөн гэж байснаа яагаад гэнэт 2012 оноос ингэж актаар тогтоосон гэж төлбөр ногдуулж байгаа юм. НӨАТХуулиар газар тариалангийн салбар НӨАТ-өөс чөлөөлөгдөж байгаа. Харин маргаангүй татвараа төлөөд явж байсан баримт нотолгоо байгаа. Тийм учраас энэ хуулийг хүндэтгэж энэ актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Төрийг төлөөлж прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэж прокурор оролцож дүгнэлтээ гаргаж байна. Хэргийн үйл баримтад нэг бүрчлэн нотлох баримтад үндэслэн тайлбар үндэслэлээ хэлсэн учраас товчхон хэлье. ............. ............. ХХК Нэмэгдсэн өртгийн албан ............. тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ ............. хэлтэст гаргаагүйгээс үйл явц, үйлдэл эхэлсэн. Тус хуулийн заалтыг зөрчсөн нь тогтоогдож байгаа. Хуулийн мэдлэг дутмаг, хуулиа хэрэгжүүлээгүй ажилласан гэдэг нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн улсын байцаагчийн актыг тухайн аж ахуйн нэгжийн захирал Л.Болдбаатарт гомдол гаргах эрхтэйг дурдаад актыг гардуулж өгсөн нотлох баримтыг судаллаа. Тухайн актыг хүлээн зөвшөөрөөгүй бол Аймгийн ............. хэлтэс, ............. ерөнхий газар, Захиргааны хэргийн шүүхэд хандаж актыг хүчин төгөлдөр бусад тооцуулах эрхтэй байсан. Энэ эрхээр нь хангасан. Эрхээр нь хангасаар байхад гомдлоо гаргаагүй. Гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул ............. ерөнхий газар, захиргааны хэргийн шүүхэд эрхгүй тул энэ актыг хүчин төгөлдөр гэж үзэн энэ актаар ногдуулсан үнийн дүнг нэхэмжилж байна. Актаар тогтоосон 71.515.900 төлөх үндэслэл байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ............. ............. ХХК-ийн эрх ашгийг хамгаалан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Төв аймгийн ............. хэлтсээс нэхэмжилсэн ............. ............. ХХК-д холбогдох актын өр 71.515.900 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй тавигдсан. ............. байцаагч нар нь тухайн үедээ ажлаа хийгээд явсан бол өнөөдөр ийм байдал гаргахгүй байсан. Тухайн үеийн төрийн түшээдийн буруу ойлголт өгч байснаас болоод 71.515.900 төгрөгийн өрөнд орсон байна. ............. үйл ажиллагаа явагдаагүйгээс өнөөдөр ийм байдалд хүрсэн. Төр өөрийн буруутай үйл ажиллагаа харахгүй байна. Тухайн үед Нэмэгдсэн өртгийн албан ............. тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д татвар төлөгчөөр бүртгэгдсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож эхэлсэн хугацааг ............. алба гэрчилгээ олгосноор тооцно гэж хуульчлан заасан байдаг. Гэтэл энэ ажиллагаа хийгдэж гэрчилгээ олгоогүй байхад акт тавигдсан байдаг. Олгоогүй байхад акт тавигдсан үндэслэлээ ............. байгууллага буюу нэхэмжлэгч нар тухайн үед акт тавигдсан энэ актыг зөвшөөрөхгүй талаар шүүхэд хандаагүй учраас тайлбар хэлэх үндэслэлгүй гэж үздэг. Гэтэл өнөөдөр төрийн байгууллага буюу ............. байгууллагын буруутай, хууль зөрчсөн ажиллагаа харагддаг. Жишээлбэл: Нэмэгдсэн өртгийн албан ............. тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан 10.1-д заасан гэрчилгээг олгогдоогүй байхад татварыг олгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Үндэслэлгүй акт нь ............. байцаагч 2008, 2009, 2010 онуудад өөрсдөө улирал жил болгон тухайн компаниас санхүүгийн ............. баримтуудаа гаргаж өгсөн нь харагдаж байгаа тухайн үед өөрсдөө НӨАТ-д бүртгүүл гэж хэлээгүй нь Жаргалант сумын ............. байцаагч нарын буруутай ажиллагаа харагдаж байгаа. Энэ нэхэмжлэл үндэслэлгүй юм гэж үзэж байгаа. Энд ............. байгууллагаас хийгдэх ямар ч ажиллагаа хийгдээгүй мөртлөө энэ акт тавигдсан. Актаа үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа. ............. ерөнхий хуульд заасан бүх ажиллагаа хийгдсэний дараа шүүхэд хандах ёстой гэж үзэж байгаа. ............. ерөнхий газраас ч юм уу, Төв аймгийн ............. хэлтсээс ч юм уу тухайн нэхэмжлээд байгаа этгээдүүд хууль зүйн үндэслэлээр биш программд орсон учраас шийдэх ёстой гэсэн зарчим баримталж байгаа юм байналээ. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хууль зүйн үндэслэлгүй актанд тулгуурлан энэ байдал шийдэгдэх гэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн ............. хэлтэс нь хариуцагч .............-............. ХХК-д холбогдуулан 71.515.900 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа ... актаар ногдуулсан төлбөр, хүү алданги, торгууль, гэж тодорхойлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үндэслэлгүй Газар тариалангийн салбар тухай үед НӨАТ-аас чөлөөлөгдөж байсан учраас энэ акт хууль бус үндэслэлгүй... гэж маргаж байна.
............. улсын байцаагч ...үр тариа болон бусад ургамал тариалалт, хүнсний ногоо, үрслэлт, таван хошуу мал, сүүний фермийн үйл ажиллагаа гадаад дотоод худалдаа талын тэжээл үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр 1996 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан ............. ............. ХХК-ийн 2007-2011 оны албан ............. ногдуулалт, төлөлтийн байдлыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан тэнцэл, татвар ногдуулалт төлөлтийн тайлан, гэрээ, дансны хуулга, төрийн сангийн зарлагын гүйлгээ, мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн шалгалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал хасаж татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил гаргасан гэж зохих хуулийн дагуу татвар, алданги торгуулийг төлүүлэхээр 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 140643 дугаар акт тогтоосон, Төв аймгийн ............. хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 63.659.600 төгрөгийг төлбөрийг хэвээр баталжээ. /хх 13-14, 20/
Татвар төлөгч дээрх 2 актын талаар шүүхэд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр акт байна.
............. ерөнхий /цаашид хуулийн гэх/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар ............. өр гэдэгт татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон ............. өр, түүнд тооцсон алданги, ............. албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги, ............. албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль хамаарч байна.
Хуулийн 35 дугаар зүйлд зааснаар Төв аймгийн ............. хэлтэс нь ............. улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд хяналт тавьж, хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон бол биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоодож байна.
Маргааны зүйл болж буй 71.515.900 төгрөг нь Төв аймгийн ............. хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 140643 дугаар хяналт шалгалтаар тогтоогдсон актад тусгагдсан үнийн дүн байх бөгөөд ............. өр байна.
............. өр үүсэх үндэслэл нь Төв аймгийн ............. хэлтсийн ............. албаны хяналт шалгалтаар тогтоогдсоны дагуу улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 140643 дугаар актаар тогтоогдсон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль байх бөгөөд тус актад хяналт шалгалт хийсэн ............. улсын байцаагч Г.Хатанбаатар, Д.Наранцэцэг нар гарын үсэг зурсан байна. Хариуцагч тал гарын үсэг зураагүй байх боловч татвар төлөгч .............-............. ХХК нь уг актад холбогдуулж Төв аймгийн ............. хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байдлаас дүгнэхэд тухайн акт гарсан талаар мэдсэн гэж үзнэ.
............. ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд ............. улсын байцаагчийн актад ............. хяналт шалгалт хийсэн ............. улсын байцаагч, ............. албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, татвар төлөгчид актыг хүргүүлснээр гардуулсанд тооцохоор заажээ.
............. өртэй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байсан боловч хуульд заасан хугацаанд өрөө барагдуулаагүй байх тул нэхэмжлэгч нь ............. ерөнхий хуулийн 63-69 дүгээр зүйлд заасан ............. өрийг үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах талаар хариуцагчид мэдэгдэх, барьцааны гэрээ байгуулах, эд хөрөнгө барьцаалуулахаас татгалзсан тэмдэглэл зэргээр ............. өрийг барагдуулах ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан ............. тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа ... хуулийн этгээдийн орлогын албан ............. тайлангаар ... 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг ойлгоно, 6 дугаар зүйлийн 6.1-д энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах ............. албанд гаргана, 6.2-т ... ............. алба нь энэ хуулийн ... 13 дугаар зүйлд зааснаас бусад ... этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно гэж тус тус заажээ.
2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18-д газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа ... нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэж нэмэлт оруулсан байх боловч татвар төлөгч .............-............. ХХК нь газар тариалан, төмс хүнсний ногоо боруулсан орлого гэдгээ нотлоогүй бөгөөд энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Төв аймгийн ............. хэлтсийн 71.515.900 төгрөгийг ............. ............. ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар Төв аймгийн ............. хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч .............-............. ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 515.529 төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.............. ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-д зааснаар .............-............. ХХК-аас нийт 71.515.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төв аймгийн ............. хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар Төв аймгийн ............. хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч .............-............. ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 515.529 төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ