Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2021/00072

 

 

 

 

 

 

 

 

*******0************** 0******* **************

**************/ШШ*******0**************/000**************

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах /регистрийн дугаар *******/, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, Эрх чөлөөний талбайн баруун тал, MN тауэр, ************** дугаар давхарт байрлах /регистрийн дугаар *******/, Зээлийн батлан даалтын санд холбогдох, 

Гуравдагч этгээд: дүүрэг, ******* дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, *******-т оршин байрлах Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба,

 

Батлан даалтын гэрээний үүрэгт *********************,**************,**************.******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л., Д., хариуцагчийн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. нар оролцов.   

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Л. нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны ******* дугаар сарын *******-ны өдрийн **************/ШШ*******0**************/00********************* дугаар шүүгчийн захирамжаар Таван трейд ХХК-иас *******,**************0,*******,*******.00 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж *******,**************,*******0.*******0 төгрөг гаргуулан Капитал банкинд олгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргасан боловч Таван трейд ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, орлогогүй, мөн захирал Р.Ганзориг нь АНУ-д *******0******* оны ******* дугаар сард суралцахаар явсан учраас барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж, үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Батлан даалтын сан, Капитал банк, Таван трейд ХХК нь *******0************** оны дугаар сарын **************-ны өдрийн 0******* дугаартай Батлан даалтын гэрээг байгуулсан. Таван трейд ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй болсон тухай *******0*******0 оны ******* дүгээр сарын 0*******-ны өдрийн *******0************** дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Зээлдэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай арга хэмжээ аваагүй, шүүхийн шийдвэрийн ажиллагаа дуусгавар болоогүй гэх үндэслэлээр Батлан даалтын сангаас Батлан даалтын гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан хариуг Банкны эрх хүлээн авагчид *******0*******0 оны ******* дүгээр сарын 0-ний өдрийн *******/********************* дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Батлан даалтын гэрээний ******* дүгээр зүйлийн *******.*******.Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, *******.*******.Таван трейд ХХК-ийн батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн ************** хувиар байхаар талууд харилцан тохиролцож, гэрээ байгуулсан, мөн нэхэмжлэгч төлбөр барагдуулах өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг хангалттай авсан тул үндсэн зээлийн төлбөр болох *******,*******,*********************,************** төгрөгийн ************** хувь болох *********************,**************,**************.******* төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банкны харилцагч Таван трейд ХХК-ийн зээлд батлан даалт гаргаж, батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээний *******.*******-д Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн ************** хувь байна гэж заасан. Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний дараах нөхцөлийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Гэрээний *******.*******-д Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 0 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. *******.*******.*******-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 0 хоногийн дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах; *******.*******.*******-т Энэхүү гэрээний *******.*******.*******-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж Батлан даагчид хүргүүлэх; *******.*******.*******-т  зааснаар Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 0 хоног өнгөрсөн, зээл төлөх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний *******.*******-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөхөөр байна. Зээлдүүлэгч Батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй байгаа тул Зээлийн батлан даалтын сангаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нь Таван трейд ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-*******0*******0*******0*********************************** дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн *******0 дугаар хороо, Нефтийн ******* дүгээр гудамжны тоотод байрлах **************************** м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, нэгж талбарын ***********************************0**************************** дугаарт бүртгэлтэй **************************** м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшлийн газар, дээрх барилгад суурилагдсан **************0 метр урттай гипсний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, дагалдах хэрэгсэл, бага оврын уурын зуухын хамт битүүмжлэн хураамж Иргэний хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.*******-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцохгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******.*******-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох *******,*********************,*******0,*******00 төгрөгийг *******0 хувиар тооцон *******0******* оны 0******* дугаар сарын **************-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Иргэний хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.*******-т заасны дагуу хоёр дахь дуудлага худалдаанд оруулахаар талуудад мэдэгдэл хүргүүлсэн боловч талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******-д заасны дагуу төлбөр авагч Капитал банк нь *******0******* оны 0******* дугаар сарын 0*******-ний өдрийн *******/**************0******* тоот албан бичгээр *******0******* оны 0 дугаар сарын *******0-ны өдрийг хүртэл, *******0******* оны 0 дугаар сарын **************-ны өдрийн *******/********************* тоот албан бичгээр *******0******* оны *******0 дугаар сарын **************-ний өдрийг хүртэл, *******0******* оны 0******* дугаар сарын **************-ны өдрийн *******/************** тоот албан бичгээр *******0******* оны 0******* дүгээр сарын *******0-ны өдрийг хүртэл албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн. Төлбөр төлөгч нь Таван трейд ХХК-ийн үүсгэн байгуулагч Р.Ганзоригийн оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь цаашид хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учруулж байна гэжээ. 

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Зээлийн батлан даалтын санд холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт *********************,**************,**************.******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь батлан даалтын гэрээний үүрэгт маргаагүй, харин зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 0 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж маргаж байна. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

Капитал банк ХХК болон Таван трейд ХХК нь *******0************** оны 0 дугаар сарын *******0-ны өдөр ********************* тоот Зээлийн гэрээ, *******0************** оны 0 дугаар сарын **************-ны өдөр ********************* тоот барьцааны гэрээ, Капитал банк ХХК, Таван трейд  ХХК нар нь Зээлийн батлан даалтын сантай *******0************** оны 0 дугаар сарын **************-ны өдөр 0******* тоот Батлан даалтын гэрээг байгуулсан байх ба батлан даалтын гэрээгээр Зээлийн батлан даалтын сан нь зээлийн гэрээгээр Таван трейд  ХХК-ийн хүлээсэн үүргийг Капитал банк ХХК-ийн өмнө батлан дааж, үүрэг гүйцэтгэгч тал Зээлийн батлан даалтын сан Батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн ************** хувь  байх, зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 0 хоног өнгөрсөн төлбөрийг үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс төлөхөөр талууд харилцан тохиролцож гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан байна. 

 

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.*******, ************** дугаар зүйлийн **************.*******, ************** дүгээр зүйлийн **************.******* дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн, Иргэний хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******-д заасан нөхцөлгүй тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Зээлийн гэрээний үндсэн дээр Таван трейд ХХК нь *******,**************0,*******,*******.************** төгрөгийг төлж барагдуулах, төлж барагдуулахгүй бол барьцаа эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 0******* дугаар сарын *******-ны өдрийн **************/ШШ*******0**************/00********************* дүгээр шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Улмаар хариуцагч Таван трейд  ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд *******,**************0,*******,*******.************** төгрөгийг өөрийн эд хөрөнгөөс тооцон нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөөгүй болох нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас ирүүлсэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Эд хөрөнгө хураасан тогтоолууд, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, Мэдэгдэл, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай ************** тоот тогтоол,  Таван трейд  ХХК-ийн захирал Р.Ганзориг АНУ-д суралцахаар явсан тухай талуудын тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба зохигчдын хэн аль нь энэ үйл баримтад маргаагүй. 

 

Таван трейд ХХК нь төлбөрийн үлдэгдэл *******,**************0,*******,*******.************** төгрөгийг төлж барагдуулах үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь үүрэг гүйцэтгэгч Таван трейд ХХК-ийг үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр батлан даагч Зээлийн батлан даалтын сангаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох *******,*******,*********************,************** төгрөгийн ************** хувь болох *********************,**************,**************.******* төгрөгийг гаргуулахаар шаарджээ.  Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр нь хэрэгт авагдсан *******0************** оны 0 сарын *******0-ны өдрөөс *******0************** оны 0******* сарын **************-ны өдөр хүртэлх хугацааны Таван трейд ХХК-ин зээлийн дансны хуулгаар тогтоогдож, талууд энэ маргаагүй болно. /хх-ийн *********************-********************* дахь тал/ 

 

Талуудын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээний ******* дүгээр зүйлийн *******.*******-т батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн ************** хувь байна, *******.*******.*******-д Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 0 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний *******.*******-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж заасан болон Иргэний хуулийн ************** дугаар зүйлийн **************.******* дэх хэсэгт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ, **************0 дугаар зүйлийн **************0.******* дахь хэсэгт үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж зааснаас үзвэл Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Зээлийн батлан даалтын сангаас Таван трейд ХХК-ийн гүйцэтгэх ёстой үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна. Мөн Иргэний хуулийн **************0 дугаар зүйлийн **************0.******* дэх хэсэгт Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан.

 

Хариуцагчийн төлөөлөгч М. нь Батлан даалтын гэрээний ******* дугаар зүйлийн *******.*******.*******-т зааснаар зээлдэгч зээлийн гэрээний төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 0 хоног өнгөрсөн бол шаардах эрх үүсэх байсан гэж маргаж байна. 

 

Зээлдүүлэгч нь дээрх гэрээний *******.*******-т Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 0 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж зааснаар гэрээнд заасан үүргээ биелүүлж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны ******* дугаар сарын *******-ны өдрийн **************/ШШ*******0**************/00********************* дугаар шүүгчийн захирамжаар Таван трейд ХХК-иас *******,**************0,*******,*******.00 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж *******,**************,*******0.*******0 төгрөг гаргуулан  Капитал банкинд олгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн байх ба зээлийн батлан даалтын санд Мэдэгдэл хүргүүлж байсан байна.

Хариуцагч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 0 хоног өнгөрсөн боловч зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай аваагүй гэж тайлбарлаж байх боловч үүрэг зөрчигдсөн хэт урт хугацаа өнгөрсөн болон төлбөр барагдуулах арга хэмжээг хуульд заасан дарааллаар авсан зэргээс үзвэл нэхэмжлэгчийг ...хангалттай арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Батлан даалтын гэрээний ******* дүгээр зүйлийн *******.*******-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн ************** хувь байна гэж тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч Капитал банк ХХК нь зээлдэгч Таван трейд ХХК-нд *******,*******,*********************,************** төгрөгийг шилжүүлсэн болох нь Зээлийн дансны хуулга /хх-ийн *********************-********************* дахь тал/-аар тогтоогдсон, үндсэн зээлийн үлдэгдэл *******,*******,*********************,************** төгрөгийн ************** хувь болох *********************,**************,**************.******* төгрөг байна.  

 

Иймд хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас *********************,**************,**************.******* төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ********************* дугаар зүйлийн *********************.*******, *********************.*******.*******, *********************, ************** дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

*******. Иргэний хуулийн ************** дугаар зүйлийн **************.******* дэх хэсэгт заасныг баримтлан Зээлийн батлан даалтын сангаас *********************,**************,**************.******* төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгосугай. 

 

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.************** дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.*******-д зааснаар хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас улсын тэмдэгтийн хураамжид *******,**************0,********************* төгрөгийг гаргуулан Улсын орлогод болгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******, **************0 дугаар зүйлийн **************0.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ************** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.




ДАРГАЛАГЧ                                Т.НАРАНЦОГТ