Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2019/00116

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2019/00116

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* Мөнхтуул /РД:ФБ00220106/,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух Адуучин овогт /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум солдатын тоотод оршин суух, Адуучин овогт /РД:/,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Наран баг тоотод оршин суух овогт /РД:/ нарт холбогдох,

 

Д., Л.*******, Б.*******, , Д. нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Д., Ш. нарын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 22-нд хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 142/2018/00944/И индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагч Д.Болор-Эрдэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Ш.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, хариуцагчийн өмгөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.*******, Б.*******, нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.*******, Б.*******, бид Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 29-р гудамжны 10 тоотод 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Дээрх хаягт байрлах 890 м.кв газрыг 2006 онд бид хувьчилж авсан бөгөөд 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 000052815 дугаартай гэрчилгээний үндсэн дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2101002485 дугаарт бүртгэгдэж газрын өмчлөгч болсон. Миний нөхөр бидний аав болох Д.******* төрсөн дүү Д. нь гоо сайханы газар ажиллуулдаг байсан ба 2009 онд хамтарч зээл авч бизнес хийе гэх санааг гарган бидний өмчлөлийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж зээл авъя гэж хэлсэн. Тухайн үед нөхөр бид хоёр ажил орлогогүй байсан тул банк бидэнд зээл олгох боломжгүй харин тодорхой хэмжээний орлоготой хүнд зээл олгоно гэж хэлсэн. Ингээд нөхрийн дүү Д. тухайн үед гоо сайханы газар ажиллуулж байсан тул түүний нэр дээр өөрсдийн өмчлөлийн газрыг шилжүүлэн зээл авахаар болсон. Ингээд нотариат орж үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг байгуулсан. Ийнхүү бэлэглэлийн гэрээний дагуу газрыг шилжүүлж зээл дууссаны дараа Д. нь газрыг буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Д. нь буцаан шилжүүлж өгөлгүй явсаар өдийг хүрсэн ба 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ш. гэх хүнд газрыг худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн байна. Одоо Ш. нь бидний амьдарч буй газар дээр ирж биднийг нүү гэсэн шаардлага тавьж байгаа ба газрыг ухаж барилга барина гэж дураараа аашилж байна. Иймд үл хөдлөх хөрөнгө бэлэглэх 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Д., Ш. нарын хооронд байгуулагдсан гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1998 онд Д. гэдэг хүнтэй танилцаж гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн. 2000 оны 05 сард Цагаанчулуут багийн 29-11 тоотод нөхөр хүүхдүүдтэйгээ очиж амьдарсан. Хадам аав, ээж хоёр уг газрыг манай нөхөрт уламжлуулж өгсөн. Бид хоёр хоёулаа жоохон хүүхэдтэй байсан болохоор ажилгүй байсан. Манай нөхөр гутал засварын газар ажиллуулах гээд дүү тэй тохиролцож Хаан банкнаас зээл авахаар болж газраа Д.Болор-Эрдэний нэр дээр түр шилжүүлж өгсөн. 2009 онд бэлэглэх газар бэлэглэлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш хэд хоногийн дараа Д. Хаан банкнаас зээл авч болохгүй юм байна гэхээр нь газраа буцааж авъя гэсэн чинь та түр байж бай, Хаан банкинд миний таньдаг хүн байгаа. Удахгүй зээл гаргаж өгнө гэсэн гэж хэлсэн боловч өгөөгүй. Газраа авъя гэж нэхэхээр өгдөггүй. Хаан банкинд барьцаанд тавьчихсан байсан. 2018 оны 01, 02 сарын сүүлээр Д. рүү залгасан чинь зээл дуусаагүй гэсэн. 2018 оны 06 сарын сүүлээр манай хөрш айл танай газрыг хүн худалдаад авчихсан байна гэж ярьсан. Гэтэл гэж хүн Д. надад өртэй, өрөндөө суутгаж авсан гэсэн. Д.Болор-Эрдэнийг манай газрыг зарна гэж бодоогүй. Газраа авъя гэж нэхэх тоолонд өгнө гэдэг байсан. Хаан банкнаас хүмүүс ирээд зургийг нь аваад явдаг байсан. Сүүлд манай хадам ээжтэй хамт амьдарч байсан Юра ахын газартай хамт банкинд 8 сая төгрөгийн барьцаанд тавьчихсан байсан. Жил гаран Юра ах, хадам ээж хоёр манай хашаанд хэсэг хугацаанд амьдарч байсан. Д. манай хашаанд амьдарч байгаагүй. Сүүлд нэг ирэхэд газрын гэрчилгээнээс болж маргаан болж Юра ахын Дэнжийн хашаа рүү хадам ээж, Д., Номин-Эрдэнэ гурав нүүсэн. Түүнээс хойш сураг чимээгүй өгнө, өгнө гэж явж байгаад хүнд зарчихсан байсан. Д.д манай газрыг алдчихваа гэхээр алдахгүй гэж хэлж байсан. Гэтэл өрөндөө суутгаад зарчихсан байсан. 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Д., нарын хооронд байгуулсан газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 29-р гудамжны 10 тоотод 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байсан талаараа дурьдсан байдаг. Гэвч нэхэмжлэгч нарын аав болох Д.аас дүү Д.д 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр газрыг шилжүүлсэн байна. Энэ хугацаанд Д. нь ээжтэйгээ хамт амьдарч байгаад 2016 онд ээж нь нас барсан. Тэгээд Д. нь ганцаараа эндээ амьдарч байсан байна лээ. Би Д.эс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр газрыг худалдах худалдан авах гэрээгээр 7 сая төгрөг бэлэн өгч газрыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Одоо би энэ газар дээрээ хүйтний улирал эхлэхээс өмнө байшин барилга барьж орох гээд эхэлсэн, дуусах дөхөж байгаа. Би хэрвээ хүний газар дээр ямар ч зөвшөөрөлгүй барилга байшин барьсан бол миний буруу гэх юм. Гэтэл би байшин барихын тулд газар хайж сураглаж байгаад зараар энэ газрыг худалдаж авсан юм. Тэгээд өөрийн өмчлөлд шилжүүлж өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Г-2101002485, нэгж талбайн дугаар нь 6104100988 бүхий гэрчилгээтэй болсон. Тиймээс би өөрийнхөө өмчлөлийн газар дээр барилгаа барьсан нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн асуудал байхгүй гэж бодож байна. Гэтэл нэхэмжлэгч нар нь миний газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан талаар нэхэмжлэлдээ дурьдсан. Би энэ газрын шударга өмчлөгч байх бөгөөд нэхэмжлэгч нарыг би урьд нь танихгүй байсан болно. Нэхэмжлэгч нар нь дээрх газрыг Д.д өгөхдөө гоо сайханы газар ажиллуулах, бизнес эрхлэхээр Д.Болор-Эрдэнийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан талаар дурьдсан байдаг. Анх энэ газар дээр ээж нь, Д. нар амьдарч байсан байх бөгөөд ах Д.******* нэр дээр нь гэрчилгээг гаргуулж авч байсан. Гэвч ах нь энд амьдарч байгаагүй гэдэг. Тиймээс энэ газрын өмчлөгч нь Д. ба буцааж Д.д өгөх талаар ямар ч тохиролцоо байхгүйг дүү Д. нь хэлж байна. Нэхэмжлэгч нарын шаардлагад дурьдсан 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн бэлэглэлийн гэрээг нэхэмжлэгч нар нь зөвшөөрч Д.Болор-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн байна. Энэ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцох гээд байгаа шаардлага нь тодорхойгүй. Би хууль зөрчиж Д.эс энэ газрыг худалдаж аваагүй. Эдгээр нэхэмжлэгч нар нь Д.д газрыг бэлэглэхдээ хариу төлбөргүйгээр, ямар ч болзолгүйгээр бэлэглэсэн байдаг. Гэвч өнөөдөр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа үндэслэл нь тодорхойгүй, тухайн үед хүсэл зоригоо илэрхийлээд Д.Болор-Эрдэнийн өмчлөлд сайн дураараа шилжүүлсэн нь харагдаж байна. Хэрвээ энэ газрыг буцааж авах талаар тохиролцоотой байсан бол болзол тавьж, болзлоо нэмэлт нөхцөлөөр дурьдах байсан байх. Гэтэл гэрээний нэмэлт заалтанд буцааж авах талаар дурьдаагүй. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг бөгөөд энэ газар дээрээ их хэмжээний зардал гаргаж байшин барилга барьж байгаа болно. Энэ байшингаа яаралтай босгож банкинд барьцаанд тавьж хүүгийнхээ эмчилгээнд хэрэглэх гэж байгаа юм. Гэтэл миний яаралтай хийх ёстой ажилд хөндлөнгөөс саад учруулж барилгыг минь бариулахгүй байгаад гомдолтой байна. Хүүхэд маань яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Учир нь хүү маань осолд ороод эмчилгээ хийлгэх нэн хэрэгтэй байна. Иймээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч нь миний ах Д.тай гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд одоогоор тус тусдаа амьдраад 8 жил орчим болж байгаа билээ. Намайг насанд хүрээгүй хүүхэд байхаас эхлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуутын 29-11 тоот газарт манай ээж Цэвээнжавын Сувд, ах Д., миний бие 2 хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд ах маань сүүлд *******тай гэр бүл болж ******* болон хүүхдүүд нь бидэнтэй хамт амьдарч эхэлсэн. Ингээд газар хувьчлах үед ахын нэр дээр бид газраа өмчлөн авсан. Ингээд ах маань эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймагт өөр газарт амьдрах болсон тул надад 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр газрыг шилжүүлэн өгсөн. Ингээд ээж бид хоёр болон миний хоёр хүүхэд тус газарт амьдарч байгаад ээж маань 2016 оны 08 дугаар сарын 29-нд нас барсны дараа би иргэн Болорсүхтэй танилцаж, Дэнж багт хамт амьдрах болсон. Сүүлдээ иргэн Болорсүхийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд амьдрахаар болж, ээж болон өөрийнхөө амьдарч байсан гэрээ Болорсүхийн аав ээжид зарж /өнөөдөр хүртэл мөнгийг өгөөгүй/ мөн 2018 онд өөрийн газраа гэх хүнд худалдсан. Нэхэмжлэгч ор үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Ах болон түүний гэр бүл 2009 оноос хойш уг газарт амьдраагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Ж.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Цагаанчулуут багийн ******* тоот газрыг 2018 оын 04 дүгээр сард худалдаж авсан. Би тухайн үед осолд орсон байсан учраас гэрээ байгуулах үед ээжийгээ явуулсан. Уг газрыг худалдаж авах үед хүн амьдардаг шинж байхгүй байсан. Тэр үед цастай байсан. Д. би энд амьдарч байсан гэдэг. Уг газрыг 12500000 төгрөгөөр Д.эс авсан. Бараа, материал, бэлэн мөнгө оролцуулж тооцоо хийсэн. Д. бид хоёрын дунд ямар нэгэн өр төлбөр байхгүй. Би өөрийгөө хууль ёсны өмчлөгч гэж үзэж байна. 2018 оны 4 дүгээр сард худалдаж аваад 2018 оны 8 дугаар сард байшин барих ажлаа эхэлсэн. Хуучин байшинг нь нурааж байшин барих гэж байна гэж Д.тэй ярьсан. Чи өөрөө буулгаад хашааныхаа буланд хураачих гэсэн. Тухайн үед ямар ч хүн амьдарсан шинж байгаагүй. Тухайн үед Болор-Эрдэний утас нь холбогдохоо больсон. Цагаанчулуут багийн Засаг даргаас Л.******* гэдэг хүний утас авч утсаар нь ярьсан. Миний хувьд хохиролтой байна. Би өөрөө уг газрыг бэлэн мөнгөөр авсан. Бэлэглэлийн гэрээгээр авсан газрыг банкинд барьцаанд тавьж болохгүй. Тэр газар 9 жил Д. гэдэг хүний нэр дээр байсан учраас худалдаж авсан. Урд талын гудамжны айл, хажуу талын хашааны айл нь өмнө нь настай эгч амьдарч байсан гэж ярьж байсан. Би өөрөө Л.******* гэдэг хүнийг хайж олсон. Би өөрийгөө уг газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэж байна. 2018 оны 08 сард Л.******* гэдэг хүнтэй уулзаж байшингаа аваарай гэж хэлсэн. Л.*******, Болорсүх нар ирж уулзаж Д.Болор-Эрдэнийг шүүхэд өгье гэж хэлж байсан. Д. гэдэг хүнтэй би 10 удаа утсаар холбогдсон. Л.******* гэдэг хүнээс салчихсан. Би Д. дүүдээ газраа бэлэглэж өгсөн. Чи худалдаж авсан юм бол байшингаа барихгүй юу даа гэсэн. Би яагаад энэ асуудал дээр тайван хандаж ирсэн бэ гэхээр Л.******* гэдэг хүний охин Мөнхтуул манай дүүгийн ангийн хүүхэд байсан учраас зөөлөн хандсан. Өнөөдөр хариуцагч болсондоо гомдолтой байна. Намайг энэ газрыг авах гэж байхад Д. өөр хүнд барьцаанд тавьчихсан байсан. Тэр хүний мөнгийг нь би төлж барьцаанаас салгаж авсан. Д. гэдэг хүнтэй ярьсан зүйлийг Л.******* мэдэхгүй. Д. манай эхнэр хэл, амтай хүүхэн байдаг. Чи худалдаж авсан юм бол байшингаа барихгүй юу даа гэж ярьчихаад ингэж нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Д. гэдэг хүн би дүүдээ газраа бэлэглэсэн гэж ярьж байсан. Гэтэл хэзээ дээ Д.тай ярьсан зүйлийг Л.******* мэддэг юм бэ?. Д. уг газрыг барьцаанд тавьсан байхад нь тэр хүний мөнгийг би төлж барьцаанаас чөлөөлүүлж авсан гэв.

 

Хариуцагч Б.Болор-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. маргаан бүхий газар дээр хүүхэд байхдаа аав, ээжийнхээ хамт амьдарч эхэлсэн гэдэг. Анх Согоот багт амьдарч байгаад Цагаанчулуут баг руу нүүсэн гэдэг. Тэр үед уг газрыг худалдаж авахдаа өндөр настай эмээгээс авсан гэж ярьдаг. Д. 2002 онд өөр хүнтэй гэр бүл болж Цагаанчулуут багаас Оюут баг руу шилжин очиж тэндээ оршин суудаг хаягаа бүртгүүлж байсан гэдэг. 2007 онд нөхрөөсөө салж нөхөр нь Солонгос улс руу явсан гэдэг. Оюут багт байр хөлслөж амьдарч байсан учраас цаашид байр хөлсөлж амьдрах боломжгүй бол ээж дээрээ очиж хамт амьдарч эхэлсэн байдаг. Энэ үед ах Д. нь эхнэр хүүхдийн хамт Цагаанчулуут багт амьдарч байсан ба тэгж амьдарч байх үед аймгаас газар өмчлүүлж байх үед Д.******* гэр бүлийн нэр дээр газрын гэрчилгээг авч байсан гэдэг. Газрын гэрчилгээг Д.******* гэр бүлийн нэр дээр авсны дараа 2009 онд гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг руу шилжсэн. Сэлэнгэ аймаг руу шилжиж явах үедээ ээжийнхээ газрыг бэлэглэлийн гэрээгээр дүү Д.Болор-Эрдэний нэр дээр шилжүүлэн өгсөн асуудал болсон гэсэн. Шилжүүлэн авснаас хойш ээжийнхээ хамт Цагаанчулуут багт амьдарч байгаад 2016 онд Болорсүх гэдэг хүнтэй хамтран амьдрах болж Дэнж баг руу явсан гэдэг. Болорсүхтэй хамт амьдарч байгаад 2016 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймаг руу Болорсүхийн хамт шилжин явж тэндээ 8 сар орчим амьдарч байсан. Тэр үед Цагаанчулуут багт ээжийнхээ хамт амьдарч байсан гэрийг Болорсүхийн аав, ээжид зарж, хашаа байшингаа гэдэг хүнд зарж Сэлэнгэ аймаг руу нүүсэн гэж тайлбар гаргаж байгаа. Болорсүхтэй 2017 оны 07 дугаар сар хүртэл хамт амьдарч байгаад цаашид хамт амьдрах боломжгүй болж сүүлд хэвтэрт ортол нь зодож тэр хэрэг нь Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Болорсүхийн хувьд эргэж хамт амьдрах хүсэлт гаргаж удаа дараа хүлээн зөвшөөрөхгүй болохоор 2017 оны сүүлээр Д.Болор-Эрдэнийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хэргээр шалгуулсан. Энэ хэрэг нь гэм буруутай эсэхийг тогтоох боломжгүй болж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгсэн ч Болорсүх удаа дараа Д.Болор-Эрдэний араас гүйж чамаас би заавал энэ газрыг авна. Энэ газар маш үнэтэй газар. Чи тэнэгтээд бусд өгч байна. Би газраас авна. Чи миний ахаас 6 сая төгрөг авсан гэж мөшгөж сүүлдээ оршин суугаа хаягаа нууж амьдардаг болсон. Сүүлд Л.******* гэж хүн шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш хамт ирдэг болсон. Бүтэн сайны шөнө 02 цагт гэрт нь очиж зодсон байдаг. Энэ хэргийн цаана Болорсүх тэр газрыг авна гэсэн зорилгоор энд тэнд хээр хөдөө аваачиж зодож, янз бүрийн бичиг дээр гарын үсэг зуруулах гэж оролдож Цагдаагийн хэрэг дээр ах дүү хамаатан саднаа татан оруулж ирж мэдүүлэг өгүүлсэн. Ийм л процесс болсон байдаг. 2009 онд Д. нь Сэлэнгэ аймаг руу удаан хугацаагаар шилжиж яваагүй. Эхнэр хүүхэд нь түрүүлж ирсэн. Тэр үедээ Цагаанчулуут баг руу шилжиж ирж амьдраагүй. Хаягийн хөдөлгөөнөө шилжүүлэхдээ хүүхдүүдээ Дэлхийн зөнд хамтаруулах гэж шилжүүлсэн. Өөрсдөө бол 2,3-р микрүүдээр амьдардаг байсан. Л.*******, Д. хоёр 4 жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулж, тус тусдаа амьдрах болсон. Тиймээс ах маань Төв аймагт амьдарч байгаа гэдэг. Одоо Л.*******ын хувьд Хүрэнбулаг баг 4-23-р байранд хамтран амьдрагчтайгаа амьдарч байгаа гэж Д. хэлж байсан. Тэр бол хувь хүмүүсийн асуудал. Энэ хэрэг болсны дараа Л.*******, Д.тайгаа эвлэрч, ах нь 4 хүүхдээ бодоод эвлэрсэн. Чи энэ газрыг ахдаа буцаагаад өгчихөөч. Ах нь дүүгээ цаашид харж хандаад явна. Ах нь Шүүх, Цагдаагийн байгууллага дээр мэдүүлэг өгч явах хэцүү байна гэж Д.тй ярьсан байсан. Тэрнээс өмнө нь харилцаа холбоо байхгүй байсан гэж Д. тайлбарлаж байгаа. 2009 онд энэ газрыг шилжүүлж авснаас хойш нэг ч удаа барьцаанд тавьж байгаагүй. Ээжийнх нь хувьд энэ газрыг барьцаалж хувиараа оёдлын газар ажиллуулах гэж бичил бизнесийн зээл авч байсан. Тэр гэрээн дээр намайг дуудаж гарын үсэг зуруулж байсан гэдэг. Ээж нь нас барахад Хаан банкинд зээлийн үлдэгдэл төлбөр байсан. 2017 онд уг зээлийг бүрэн төлж дуусгаж байсан гэж тайлбарлаж ярьсан. Бэлэглэлийн гэрээ бол хууль ёсны дагуу хийгдсэн. Би ямар нэгэн зээлийн барьцаанд тавих гэж аваагүй гэсэн тайлбар гаргаж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотолж орж ирэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтаа нотолж орж ирэх ёстой. Нотлох баримтын хүрээнд тайлбараа гаргах үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ гэрээ бүгдээрээ хүчингүй болно шүү?, цааш нь хүнд өгөөд хэрэггүй шүү гэж ярьж байна. Энэ хэргийг шүүхтэй хуйвилдаад урьдчилаад шийдчихсэн юм шиг зүйл ярьж байна. Миний үгийг шүүх хүлээж авч шийдвэр гаргах уу?, үгүй юу гэдэг эргэлзээтэй байдал үүсч байна. Хамгийн гол зүйл нь мэтгэлцэж байгаа талууд өөрийнхөө тайлбарыг хэрхэн яаж нотлох, ямар нотлох баримт хэрэгт байгаа, энэ нотлох баримтуудыг өөрийнхөө зүгээс хэрхэн яаж дүгнэж байгаа, энэ үнэлж дүгнэж байгаа асуудлаа хэрхэн яаж үнэлж дүгнэж өгөөсэй гэж шүүхээс хүсч байгаа талаар мэтгэлцэж байгаа. Гэтэл гарах шийдвэр нь тодорхой юм шиг, шүүхээс гарах шийдвэр нь тодорхой юм шиг ярьж байгааг нь ойлгосонгүй. Ийм байдлаар хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байгаа байдал харагдлаа. Хэргийн оролцогч нар тайлбараа бүрэн тайлбарлаж ярьж чадахгүй учраас өмгөөлөгч нараас туслалцаа авч орж ирж байгаа. Энэ хүмүүсийн хажууд бид нар хууль хэрэглээ болон нотлох баримтыг хэрхэн яаж дүгнэж үзэх талаар тайлбарлаж байж энэ хэрэг хэрхэн яаж шийдвэрлэгдсэн талаар үнэн зөв дүгнэлт хийж гарах ёстой. Энэ танхимд орж ирээд хэн нь худлаа ярьж байна гэдэг асуудлыг ярьж дүгнэлт гаргахгүй байх. Нэхэмжлэгч өөрөө ямар нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм бэ? гэдгийг хэлж байсан. 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ гэснийг залруулж 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох, мөн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Д., нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагадаа миний нөхөр, бидний аав болох Д., Д. нар хамтран зээл авч бизнес хийе гэсэн санаа гаргаж бидний өмчлөлийн газрыг Д.Болор-Эрдэний нэр дээр шилжүүлж зээл авахаар болсон. Тухайн үед нөхөр бид хоёр зээл авах гэсэн боловч ажилгүй байсан учраас банк бид нарт зээл олгох боломжгүй гэсэн. Харин тодорхой хэмжээний орлоготой хүнд зээл олгоно гэж хэлж байсан тул нөхрийн дүү Д. гоо сайхны газар ажиллуулж байсан тул түүний нэр дээр өөрийн өмчлөлийн газраа шилжүүлэн өгч зээл авахаар болсон юм гэдэг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж нэхэмжлэгч орж ирсэн. Энэ нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан зүйл нотлосон нотлох баримт хэрэгт харагдахгүй байна. Ямар зээл хэдэн онд авч байсан юм бэ? гэдгийг нэхэмжлэгчээс асууж тодруулсан. Тодорхой зүйл хэлсэнгүй. Хаанаас ямар зээл хөөцөлдөж ажилгүй орлогогүй байсан болохоор өгөхгүй байсан юм гэдэг нь тодорхойгүй байна. Үүнийг би нэхэмжлэгчээс асууж тодруулсан. Бас энэ талаар тодорхой зүйл хэлсэнгүй. Д.тэй хамт зээл авах гэж байсан гэдэг зүйлээ тайлбарлаж нотолж чадсангүй. Тэгэхээр нь ийм зээл авах гээд ингэж хөөцөлдөж яваад тэдэн сарын тэдний өдөр Д.Болор-Эрдэний нэр дээр шилжүүлчихсэн юм байна гэдэг байдлаа нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой. Үүнийг үгүйсгэж Д. тийм зүйл байхгүй, 2009 онд Д. ах маань миний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр газрыг шилжүүлж өгсөн. Шилжүүлсэн үндэслэл нь Д. ах болон тэдний гэр бүл Сэлэнгэ аймаг руу шилжин суурьшиж би тухайн газар дээр ээжийн хамт амьдарч байсан учир миний нэр дээр газрыг шилжүүлж өгсөн гэсэн тайлбар гаргадаг. Сая олж ирсэн гэрч Оюундалай юу гэж тайлбарласан бэ? гэхээр Д. 2009 онд ээжийн хамт Цагаанчулуут багийн ******* тоот хаяг дээр оршин сууж эхэлсэн гэж мэдүүлсэн. Би юуг олж харж байна вэ? гэхээр Д.Болор-Эрдэний эхний тайлбар үндэслэлтэй байна гэж харж байна. Д. энэ хаяг дээр байсан уу?, шилжин явсан эсэхийг нь хэрэгт авагдсан баримтуудаас харахаар байсан юм шиг, байгаагүй ч юм шиг харагддаг. Хэн хэн нь ирж, очин тэнд амьдраад байсан юм шиг байдал гэрч нарын тайлбараас харагддаг. Тэнд амьдарч байсан хүнээр, эсвэл хаягийн хөдөлгөөн хийлгэсэн эсэхээр нь өмчийн асуудлыг шийдэж болохгүй юм байна. Өмчлөгч хэн байсан бэ? гэдэг дээр маргаагүй. Хэдийгээр анхны газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Д. болон түүний гэр бүлийн гишүүдийн нэр дээр гарсан талаар хэн ч маргадаггүй. Номин-Эрдэнэ,Оюундалай, Д.Бат-Эрдэнэ, Д. нарын тайлбарлаж байгаагаар ах Д.******* нэр дээр газрын өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Өөрсдөө шилжиж явахдаа миний нэр дээр газраа шилжүүлж өгсөн гэдэг. Д., Л.******* нар нь өөрсдийн өмчлөлийн газраа бэлэглэлийн гэрээгээр Д.Болор-Эрдэний нэр дээр шилжүүлж өгсөн байна. Нэхэмжлэгч нар 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бид зээл авах гэж газраа шилжүүлсэн юм гэдэг. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл байсан гэж тайлбарлаж байна. Дүр үзүүлсэн хэлцэлийн шинж нь юуг шаардах юм бэ? гэхээр өмчлөгч нар нь өөрсдөө шилжүүлж өгөхгүй байх хүсэл эрмэлзэл байхгүй, түр хугацаагаар өмчлөлд нь шилжүүлж ашиглуулсан байх ёстой. Гэтэл 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нар уг газрыг бүр мөсөн Д.Болор-Эрдэний өмчлөлд шилжүүлж гэрээ байгуулсан. Үнэхээр түр хугацаагаар шилжүүлж байснаа нэхэмжлэгч нар мэдэж байсан юм бол яагаад ийм гэрээ байгуулсан юм. Яагаад заавал бэлэглэлийн гэрээ байгуулсан юм. Тэгэх тусмаа зээл авах гэж байсан юм бол бэлэглэлийн гэрээгээр авсан зүйлийг банк барьцаанд авдаггүй гэдгийг мэдэж байх ёстой. Тэгэхээр зээл авах гэж байсан асуудал байсан юм уу?. Банк бол дөнгөж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан үл хөлдөхийг барьцаалж зээл олгодоггүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч жилийн дараа зээл авсан байна гэж тайлбарлаж ярьж байна. 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр барьцаалбар хийх гэж талууд жил өмнө уг гэрээ хэлцэлийг хийсэн юм байна гэж үзвэл жилийн өмнө яагаад бэлэглэлийн гэрээ хийх болсон юм. Энэ шаардлага нотлох ёстой гэхээр энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байсан. Д. бид нарыг хуурч мэхлээд зээл аваад буцааж өгөөгүй юмаа гэж нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар энэ тухай мэдсэн хөөн хэлэлцэх хугацаа нь хэзээ байсан юм бэ гэхээр 1 сарын дараа мэдсэн байдаг. Сарын дараа мэдсэн юм уу? гэдгийг нь тодруулахаар хугацаагаа мэдэхээ байчихдаг. Д. нэхэмжлэгч нарын өмнө нь ямар үүрэг хүлээсэн байсан юм. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх заалт нь үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлээ хойшлуулж байгаа заалт. Тэгэхээр бэлэглэлийн гэрээнд газраа буцааж өгнө гэсэн заалт байгаагүй. Тэгэхээр Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хугацаа Д.д хамааралгүй хугацаа юм. Хамааралтай хугацаа байсан гэдгийг нэхэмжлэгч хэрхэн яаж нотолж байгаа юм бэ? гэхээр хэрэгт энэ талаар нотлох нэг ч баримт байдаггүй. Сүүлдээ хэзээ энэ газраа буцааж авахаар шаардсан юм бэ?, хэзээ ярьсан юм бэ?, хэзээ үүргээ гүйцэтгээч гэсэн юм бэ? гэдэг хугацааг асуусан. Гэтэл хугацаагаа тодорхойлж хэлж чадахгүй байна. Тэгэхээр Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа мань бэлэглэлийн гэрээн дээр хэрэглэгдэх заалт биш юм. Хоёрдугаарт өнөөдөр бид нар эрхийн бичиг дээр маргаагүй. Үл хөдлөх хөрөнгө дээр маргаж байгаа. Би өөрийн өмчлөлийн газраа дүр үзүүлж бусдад шилжүүлсэн гэж нэхэмжлэгч нар маргаж байгаа. Д. бол манай ах өөр орон нутаг руу шилжиж явахдаа газраа над руу шилжүүлж өгсөн гэж тайлбар гаргаж байгаа. Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн маргаантай асуудал дээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал ярина. Эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил, хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотой хөөн хэлцэл хугацаа 3 жил байна. Ингэхээр энэ маргаан нь хөөн хэлэлцэх хугацаатай огт хамааралгүй маргаан юм гэж үзэх үндэслэл байхгүй болчихсон. Хэлцлийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн. Буцааж өгөх болзолтой хэлцэл байсан юм гэж үзвэл энэ нь ямар хэлцэл байсан юм. Тэр хэлцлээ нотлох ёстой. Өмчлөлөө буцааж өгөх хэлцэл гэж ер нь байхгүй. Нэг өмчлөгчөөс нөгөө өмчлөгчид эрх нь шилжсэнээр өмчлөх эрх нь дуусгавар болдог. Өмчлөх эрх нь дуусгавар болсон байхад өмчлөх эрхээ буцааж авах гэсэн юм гэсэн шаардлагад Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан хугацаа хамааралгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь эрх ашиг нь хөндөгдсөн гэж мэдсэн үеэс эхэлж тоологдох ёстой. Эрх ашиг нь хэзээ зөрчигдсөн, хэзээ таныг хуурсан юм бэ?, хэзээнээс танд буцааж өгөхгүй байв, 5,6 жилийн өмнө нь ээж нь амьд байхад гэрээ хэлцлийн талаар хэрэлдэж муудалцсан гэж ярьж байгаа зүйлээс хоног хугацааг нь тодруулах гэж асууж тодрууллаа. Би юуг тодруулах гээд байсан бэ? гэхээр эрхээ зөрчигдсөн хугацааг тодруулах гэж хичээсэн. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэдгээ анхнаасаа мэдэж байсан юм байна гэдгийг өөрийнх нь тайлбараас ойлголоо. Үүнийгээ шаардах хугацааг хэзээнээс тоолж эхлэх юм бэ?. 2009 онд бэлэглэлийн гэрээг хийх үедээ дүр эсгэсэн гэрээ хийсэн гэдгээ мэдэж байсан юм гэж нэхэмжлэгчийн ярьсан тайлбараас ойлголоо. Үүнээс хойш 3 жил, 6 жилийн хугацаанд нэхэмжлэгч яагаад нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй юм бэ?. Анхнаасаа л Д.д газраа шилжүүлж өгье гэсэн хүсэл байгаагүй. Д., Д. хоёр ярьж тохирсон болохоор би бэлэглэлийн гэрээн дээр гарын үсэг зурчихсан юм гэж ярьж байна. Тэр ярианаас үзвэл анхнаасаа өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх хүсэл эрмэлзэл байгаагүй юм байна. Өөрийнх эрх ашиг хөндөгдчихлөө гэдгээ тэр үедээ мэдсэн юм бол яагаад нэхэмжлэл гаргаагүй юм бэ?. Д. намайг хуурч зээл бүтэхгүй болчихлоо гэж хэлээд өөрөө зээл авчихсан байсан. Үүнийг би мэдээд өдөр болгон шаардаж байсан гэж тайлбарлаж байна. Энэ хугацаа хэдийд юм бэ?. 2009 оноос эхэлж тоолох юм уу?, түүнээс хойш тоолох юм уу?. Энэ хугацааны асуудлыг тодорхой болгох ажиллагаа хийснээр энэ нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхлэх хугацааг тодорхой болгохыг зорьсон. Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааны талаар заасан. Эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлнэ. Тоологдож эхэлж байгаа хугацаа нь ерөөсөө нотлогдохгүй байна. Нотлох гээд ярих гэхээр 2009 оны 09 сард гэрээ хийх өдрөө мэдэж байсан гэж байна. Тэгэхээр энэ хугацаанаас эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна. Тиймээс нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байгаа учир энэ хугацааг анхаарч хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Энэ хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа байна гэж үзвэл энэ нэхэмжлэлийн шаардлага дээр хариуцагчийн гэм бурууг нотлох баримт байхгүй байна. Тасралтгүй зээл аваад байсан гэж байгаа боловч нэг ч нотлох баримт байхгүй байна. Нотлох баримт гэж өгсөн нотолгооны баримтыг хасах хүсэлт гаргасан. Яагаад гэвэл хуулбар хувь байгаа. Энэ газар бусдад барьцаалагдсан талаар байгаа боловч энэ зээлийг хэзээ, хэн авсан талаархи нотлох баримт байхгүй байна. Хариуцагчийн гэм буруу байсан гэдгийг нотлох баримт байхгүй байна. Д.Болор-Эрдэний ярьж байгаа зүйл хэр үндэслэлтэй юм бол. Үнэхээр тэнд очиж амьдарч байхад нь газраа шилжүүлж өгөөд ах Д. нь Сэлэнгэ аймаг руу шилжиж явсан юм уу?. Хоёрдугаарт үндсэн нотолгооны асуудал орж ирж байгаа иргэний үнэмлэхний лавлагаануудыг харвал Д. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг руу үнэхээр шилжсэн нь үнэн байна. Нөхөр нь эсвэл 2009 онд салаад Сэлэнгэ аймаг руу яваад өгсөн юм уу? гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан Д.Болор-Эрдэний ярьж байгаа зүйлийн нотолгооны баримт байгаа. Энэ нотолгоог үгүйсгэж өнөөдрийг хүртэл тасралтгүй амьдарч байгаа гэсэн Засаг даргын албан бичгийн талаар ярьж байна. Засаг дарга уг албан бичгийг хийж өгөхдөө одоо хүртэл тасралтгүй амьдарч байгаа талаар дурьдсан байсан. Гэтэл 2018 оны 04 дүгээр сараас өөр хүн уг газрыг өмчлөлдөө авч тэндээ амьдарч, байшин барьж байгаа талаар нь Засаг дарга мэдэхгүй байна. Тэр хугацааг мэдэхгүй байгаа юм чинь тэрнээс өмнө нь хэн, хэн амьдарч байсныг мэдэхгүй байна гэсэн үг. Тэгвэл тэр тодорхойлолт хэр үндэслэлтэй юм бэ?. Д.Болор-Эрдэнийг Засаг даргаас тодорхойлолт авах гэхээр сая би тодорхойлолт хийж өгсөн. Одоо чамд тодорхойлолт өгөхгүй гэж уурласан байдаг. Гуравдугаарт нь талаас бүрээс нь энэ бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байсан юм уу? гэдгийг нэхэмжлэгч болон хариуцагч тал нотлох гэж үзлээ, үнэхээр дүр эсгэж хийсэн хэлцэл байсан гэдгийг нотлох баримт байхгүй байна. Д.******* гэрчээр өгсөн мэдүүлгийг хэн ч худлаа мэдүүлэг өгсөн гэж яриагүй. Д. өнөөдөр нэхэмжлэгч болж орж ирснээр гэрчийн мэдүүлгийг үнэлж өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагыг гэрчийн мэдүүлгээр нотлох юм уу?. Миний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн чинь өөрөө өөрийнхөө өгсөн гэрчийн мэдүүлгийг нотолгоо болгож орж ирэх нь үндэслэлгүй хэрэг. Өөрийнхөө гаргасан мэдүүлгийг нотлох баримтыг оруулж ирэх боловч гэрчийн мэдүүлгийг үндэслэж миний нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байна гэж үзэх нь үндэслэлгүй байна. Харин өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Бэлэглэлийн гэрээ будлиантай, хүчин төгөлдөр бус болгох шаардлагын хүрээнд юу ярьж байна вэ? гэхээр Д., Д. нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болсон байхад яагаад Д., нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх юм. Энэ үндэслэлийг нотолсон нотлох баримт нэг ч байхгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Баттүвшингийн хувьд энэ газрын өмчлөгч болчихсон. Бэлэглэлийн гэрээ хүчингүй болчихвол худалдах, худалдан авах гэрээ хүчингүй болчихно гэсэн ойлголт хуульд байхгүй. Гэрээ хэлцэл болгоны хэлцлийн мөн чанарыг тодорхойлж өгсөн. Тэр гэрээ хэлцлийн жинхэнэ хүсэл зориг нь хууль бус байгаа тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай заалтыг Иргэний хуулийн 40 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн. Тэгэхээр Д., Д., Л.******* нарын хооронд байгуулсан гэрээ хэлцэлийн дараа хийгдсэн Д., нарын хооронд байгуулагдсан гэрээ хэлцэлийн жинхэнэ хүсэл зорилго нь нэг нь газраа худалдах, нөгөө нь газар авах санаа зорилготой байсан. Д. өөрөө бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөгч болчихсон байсан. Өмчлөгч өөрийнхөө хөрөнгийг бусдад гэрээний дагуу шилжүүлчихсэн. Харин үнэхээр энэ хугацаанд бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байсан юм бол 2009 онд энэ хэлцэл нь дүр эсгэсэн хэлцэл болохыг 2009 онд мэдэж байсан байна. 2009 онд дүр эсгэж хийсэн гэдгийг мэдэж байсан бол 2018 онд хийсэн гэрээ хэлцэлтэй нэгдэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тиймээс бэлэглэлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй болчихож байна. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл бүхий зүйл маань Д. зээл авах гэж байсан гэж байгаа бол энэ талаар баримт байхгүй байна. Дараагаар нь Д. уг газарт амьдарч байгаагүй гэдэг нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл бий болохгүй. тэнд амьдарч байсан уу, амьдрахгүй байна уу? гэдэг нь өмчлөгч болсон хэлцэлд гол нотолгооны баримт болохгүй. Тэр үндэслэлийг баримталж энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бус юм гэж үзэх үндэслэл байхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: : Энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэх, хэргийн үндсэн үйл баримтуудын бодит байдлыг хэрхэн нотолж тогтоосон бэ? гэдгийг анхаарах шаардлагатай болж байна. Учир нь нэхэмжлэгчийн ярьж байгаа зарим зүйл нь бичгийн нотлох баримтуудаар тодорхойлогдоогүй, хүсэл зоригийн илэрхийлэл нь бэлэглэлийн гэрээнд тусгаагүй. Тусгах боломж байсан. Яагаад гэвэл бэлэглэлийн гэрээнд эргэж авах нөхцөлтэй заалт байдаггүй. Байдаггүй учраас гэрээн дээр зааж өгдөггүй. Харин ах, дүү, эхнэр, нөхөр, хадмуудын хооронд ямар асуудал байдаг вэ? гэхээр илтгэлцэлийн асуудал яригддаг. Итгэлцэлийн цаана хүмүүсийн хүсэл зоригийн илэрхийлэл нь байж байдаг. Энэ нь өнөөдөр хэрхэн яаж нотлогдсон бэ? гэдэг нотлох баримтыг судлах замаар тогтоох шаардлага бий болсон байна. Нэгдүгээр нотлох баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн татгалзаж байгаа татгалзал байдаг. Б.Баттүвшингийн асуудал бол тусдаа дараа яригдах асуудал. Худалдах худалдан авах гэрээний шаардлагын хувьд гэж хүн хариуцагчаар орж ирж байгаа. Одоо үндсэн Бэлэглэх гэрээ нь анхнаасаа хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ байсан уу?. Энэ нь бодит нөхцөл байдалд нийцэх гэрээ байсан уу? гэдгийг тогтоох шаардлагатай. Тэгэхээр гэрч, хариуцагч нар аав, ээжээс өвлөж ирсэн гэдэг баримтгүй, үндэслэлгүй зүйл ярьж байна. Нотлох баримт дээр үндэслэж яривал энэ нотлох баримтан дотор ямар ч өвлөх асуудалтай холбоотой баримт байхгүй байгаа. Ийм баримт дээр тулгуурлаж шүүх шийдвэр гаргах ямар ч боломжгүй байна. Хоёрдугаарт нь Д., Л.*******, *******, Мөнхтуул нар нь энэ газрыг өмчлөх, ашиглах эрхийг хэрхэн олж авсан бэ? гэдгийг шалгах учиртай. 2005 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. 2005 онд 2002 оны 06 дугаар сард батлагдсан уг хуулиар өрх бүрт зориулж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0,7 га газрыг хөдөө орон нутагт өгөхөөр заасан байсан байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан хуулиас харж болно. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтаар иргэн бүр биш өрх бүр уг газрыг өмчилж авах эрхтэй байсан байна. Үүний дагуу иргэн Д. Орхон аймгийн Засаг даргад өргөдөл гаргасны дагуу 2005 онд 330 дугаартай захирамж гарсан. Энэ 330 дугаартай захирамжаар иргэн Д.д Орхон аймаг, Баян-өндөр сум, Цагаанчулуут багийн ******* тоот 890 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлүүлсэн байна. Өмчлүүлсэн шийдвэр дээр хэн нэгэн маргаж Сувд, Д. гэдэг хүний өмч байсан гэж Захиргааны хэргийн шүүх болон Захиргааны байгууллагаас ямар ч эрх олгосон шийдвэр гаргаагүй байгаа. Тэгэхээр уг газар нь Д.******* өмчлөлд байжээ гэдэг нь тодорхой байна. Тухайн үед өрх бүрт гэсэн байсан учраас ганцаараа газар өмчилж авах боломжгүй байсан. Өрх бүр гэсэн байсан учраас Д., түүний гэр бүл болох Л.*******, *******, Мөнхтуул гэсэн хүмүүст өмчлүүлсэн байгаа. Тийм учраас хамтран өмчлөгчөөр энэ хүмүүс бүртгэгдсэн байдаг. Д. болон түүний гэр бүлийн гишүүд нь уг газрыг хуульд заасны дагуу шударгаар олж авсан байна гэсэн дүгнэлт хийх ёстой. Хоёрдугаарт нь уг газрын өмчлөх эрх нь хариуцагч Д., гэрч Номин-Эрдэний хэлж байгаагаар Сувдаас ямар нэгэн гэрээ хэлцэлийн үндсэн дээр шилжиж ирээгүй гэдэг нь нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Сувд нь маргаж буй газрын өмчлөх эрхийг олж аваагүй хүн. Тийм учраас Сувдын газрыг ямар нэгэн хүн Д.аас авсан асуудал яригдах ёсгүй. Энэ нь Иргэний хуульд заасан өмчлөлийн асуудлаар шийдэгдэж байгаа. Өөрийнхөө газрыг Д.д алдсан гэж үзэж байгаа бол тэр асуудлаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл хэн ч энэ асуудлаар нэхэмжлэл гаргаагүй. Харин 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр уг газар нь Д.аас Д.Болор-Эрдэний өмчлөлд шилжсэн байдаг. Энэ бэлэглэлийн гэрээний хүсэл зориг байсан уу?, үгүй гэдгийг тогтооход эргэлзээтэй байна. Бэлэглэлийн гэрээн дээр буцааж авна гэсэн нөхцөл байдал байдаггүй. Тийм зүйл бичигдвэл тэр нь бэлэглэлийн гэрээ биш болчихно. Хоёрдугаарт бэлэглэх гэрээний нөхцөл байдлыг яаж нотолж, тогтоох вэ? гэдгийг бид тогтоох ёстой. Тухайн гэрээ байгуулж байх үед насанд хүрсэн 3 хүн байсан. Хоёр хүүхэд нь насанд хүрээгүй байсан учраас ямар зүйл болоод байгаа талаар учрыг нь ойлгоогүй байсан. Харин одоо бид нарын газар байсан юм байна. Бид нарын газрыг энэ хүмүүс буруу замаар хүнд өгчихсөн байна гэдгийг мэдээд шүүхэд хандсан. Үнэхээр Д., түүний гэр бүлийн гишүүдийн өмчилж авсан газар нь 7,8 сая төгрөгийн үнэтэй шүү гэдгийг нь газар өмчлүүлэх шийдвэр дээр нь заасан байдаг. Энэ хүмүүс нь өөрийн өмчлөлийн газраа бусдад бэлэглээд байхаар өөрийн гэсэн амьдрах газартай, орон сууц, хувийн сууцтай байсан уу? гэдийг шалгах ёстой. Д., Л.******* нарт тухайн хашаан дотроо өвөлдөө ороод амьдарчихаар байшин байхгүй байсан байна. Бодит нөхцөл байдал дээр яагаад бэлэглэх хүсэл зориг төрчихвөө гэдгийг тогтоох ёстой. Энэ хүсэлт зоригийн илэрхийлэл нь Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал нь хүлээн авснаар бий болдог боловч яг ингэх хүсэлт зориг байсан уу? гэдэг дээр маргаж байна. Бид нарт яг ийм хүсэл зориг байгаагүй, буцаагаад нэхээд байсан юмаа гэж ярьдаг. Гэтэл хариуцагч энэ чинь манай ээжийн газар байсан. Ээжийнхээ газрыг авсан гэж ярьж байна. Эрс зөрүүтэй байдал дээр шүүх дүгнэлт хийхийн тулд хэрэгт байгаа нотлох баримтуудыг хэрхэн, яаж үнэлэх вэ? гэдгийг ярих хэрэгтэй юм шиг байна. Шүүгч сая буцааж өгнө, авна гэсэн бичиг хийж өгсөн асуудал байна уу? гэж асууж байна. Тийм бичиг бол байхгүй. Яагаад гэвэл эдгээр хүмүүс бол ах, дүү хүмүүс. Муудсан ч, сайдсан ч эдгээрийн төрөл садангийн холбоог хэн ч салгаж чадахгүй. Үүний цаана байгаа зүйлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан гэрч нь хэн ч байж болно. Гэхдээ өмнө нь нэхэмжлэгч болон хариуцагч, зохигчийн төлөөлөгчөөр орж байсан хүн байж болохгүй гэж заасан. Д.******* хувьд гэрчээр орсон учраас нэхэмжлэгчээр орж болохгүй гэж эрхийг нь хязгаарлаж болохгүй. Нэхэмжлэгчийн хувьд Д. нь энэ асуудалд нэхэмжлэгчээр хэзээ оролцсон бэ? гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсний дараа нэхэмжлэгчээр орж ирсэн. Харин нэхэмжлэгчээр орохоосоо өмнө гэрчийн мэдүүлэг өгчихсөн. Тэр үед нь хууль сануулсан баримтанд гарын үсэг зуруулж авсан. Энэ мэдүүлгийг худлаа гэвэл шалгуулах боломж нь нээлттэй байгаа. Нэгдүгээрт Д.******* өгсөн мэдүүлэг ямар нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон гэдгийг шалгая. Д. мэдүүлэг өгөхдөө анхнаасаа бэлэглэх хүсэл, зориг байгаагүй. Зээл авахын тулд бэлэглэлийн гэрээгээр дүүдээ газраа шилжүүлсэн гэж нэхэмжлэгч Л.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай яг адилхан асуудлыг гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Д., Л.******* нар нь хамт амьдрахгүй байгаа нь үнэн. Тэглээ гээд Д. эхнэрийнхээ тал биш, дүүгийнхээ талд ч биш хэргийн бодит үнэнийг гэрчээр мэдүүлэг өгөхдөө ярьсан. Тийм учраас хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгээс Д.******* мэдүүлэг бол нотолгооны эх сурвалжаар нотлогдож байгаа. Д.******* бол төрсөн дүү болон эхнэрийнхээ талд ороогүй. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбартай Д.******* гэрчээр өгсөн мэдүүлэг таарч байна. Тийм учраас Д. гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байна. Д. Л.*******ын нөхөр, *******, Мөнхтуул нарын аав юм чинь дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгсөн байх гэж хэлж магадгүй. Бодит байдалд нийцэхгүй худлаа хэлсэн бол шалгуулахад бэлэн байгаа. Мөн нэхэмжлэгчээр оролцох хүсэлтэн дээрээ яг ийм үйл баримтыг бас бичсэн байдаг. Тийм учраас нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Гэрчийн хэлж байгаа үг нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа нөхцөл байдлыг үүнээс өөрөөр бичгийн нотлох баримтаар бүрдүүлж чадахгүй юм байна. Тэгэхээр нотлох баримт байхгүй учраас чиний хох нь, яах гэж өгсөн юм бэ? гэдэг асуудал байж болохгүй. Үүний цаана шүүх болон хуульч бид нар нийгэмд шударга ёсыг тогтоох зорилго, чиг үүргийг хэрэгжүүлдэг юм. Тэгэхээр шударга ёс тогтоохын тулд бид нар хэргийн бодит үнэнийг тогтоож, ёс зүйтэй байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Үнэхээр Сувд гэдэг хүн охиндоо газар өгөхийг хүссэн юм бол яагаад Д. болон түүний гэр бүлийн гишүүдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарч ирсэн юм бэ?. 2005 оны Газар өмчлүүлэх тухай хуульд 2008 онд өөрчлөлт орж өрх бүр гэснийг иргэн бүр болгож өөрчилсөн. Тэгэхээр Д. гэдэг хүн газар өмчилж авах эрхээ алдчихсан. Үнэгүй газар өмчилж авахаа алдан байж үнэтэй газраа дүүдээ бэлэглэх болчихвоо гэдгийг бодох ёстой. Энэ асуудлын бодит үнэнийг тогтоох ёстой. Хариуцагч Д.Болор-Эрдэний гаргасан тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан зүйл заалтад нийцэхгүй байх тул үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлж үзэх боломжгүй байна. Хэргийн бодит үнэн нь юу байсан бэ? гэхээр Д.******* гэрчээр өгсөн мэдүүлгийг одоо нэхэмжлэгчээр орж байгаа тул үнэлэхгүй гэвэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-т заасан маш том хуулийн зөрчил болно. Тийм учраас Д.******* гэрчийн мэдүүлэг, тайлбар хоёр хоёулаа үнэлэгдэх ёстой юм гэж үзэж байна. Мэдээж нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хаанаас нь эхэлж тоолох вэ? гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байх. Хэн нэгэн хүнээс зээлийн гэрээний дагуу мөнгө шаардаагүй. Тийм учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1-т зассан 3 жилийн хугацааг энд тоолохгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байхаар заасан байна. Энэ нь ямар шаардлагын хэмжээнд үзэх вэ? гэдэг нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ямар шаардлага вэ? гэдгийг бодох ёстой. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн зүйлээ буцаан шаардах эрх бэлэглэгчид байдаг. Үүнийг бэлэглэлийн гэрээний тусгай анги дээр заасан байгаа. Харин нэхэмжлэгч нар бэлэглэгчийг гомдоосон гэдэг үндэслэлээр шаардлага гаргаагүй. Энэ гэрээ анхнаасаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн шинжтэй гэрээ байсан гэж шаардлага гаргасан. Хуульд заасны дагуу шаардах эрх хэзээ үүссэн бэ? гэдгийг тогтоох ёстой. Шаардах эрх үүссэн хугацаа болон хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлж зогсоох үндэслэл хуульд заасан байдаг. Энэ нь юунаас хамаарах вэ? гэхээр үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч талын нөхцөл байдлаас хамраач байгаа юм. Ямар үндэслэлээр нэхэмжлэгч нар шүүхэд хандахгүй байгаад байсан бэ? гэхээр Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан буюу тэр хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогсоно гэж заасан байгаа. газрыг чинь өгнө. Байж байгаач гэж хэлсэн байдаг. Энэ шаардлага нь ямар шаардлагад хамаарах вэ? гэхээр үл хөдлөх хөрөнгө холбоотой учраас үл хөдлөх хөрөнгийн тухай юм уу?. Эсвэл гэрээний тухай асуудал яригдаж байгаа учраас гэрээний тухай юм уу?. Эсвэл гэрээг нь хуурч байгуулсан учраас гэм хор юм уу? гэдэг шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг харъя гэхээр энэ нь хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах хугацааг харах нь хуульд нийцэж байна. Хэлцлийн хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлийн нэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэлд тооцох юм бол хүчин төгөлдөр бус хэлцэл нь байгуулсан цагаасаа эхэлж хүчин төгөлдөр бус байна гэж байгаа. Байгуулсан цагаасаа хүчин төгөлдөр бус байсан юм бол үүний үндсэн дээр олж авсан бүх эрх нь хүчингүй болох юм байна гэж ойлгоно. Ийм учраас хүчин төгөлдөр бус хэлцэл хийчихээд түүнийхээ үндсэн дээр 3,5,6,8 жил өнгөрөнгүүт зарчихаж болохгүй. Хуульч хүмүүс бид нар нийгэмд шударга ёс тогтоохын тулд өөрсдөө хуулийг зөв тайлбарлаж ярьж сурах хэрэгтэй. Иргэний хуульд хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох хөөн хэлэлцэх хугацаа тогтоож өгөөгүй. Тийм учраас хөөнө хэлэлцэх ерөнхий хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэсэн хугацааг харах нь зүйтэй байх. Хоёрдугаарт түр зогссон хугацааг тайлбарласан. Д. түр байж бай, зээл удахгүй хаагдана, 2018 оны 07 дугаар сард зээл дуусна. Зээл дуусахаар шилжүүлж өгнө гэсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч Д. гэрчээр орж мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Буцааж өгөх хугацаагаа түр байж байгаа ч гэж зогсож байгаад нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан үндэслэлд хамаарахгүй байгаа байна. Харин буцааж өгнө байж байгаа ч гэж хугацаа зааж өгч байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа түдгэлзүүлэх үндэслэлд хамаарч байна. Ийм учраас нэхэмжлэгч нарын хувьд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрчихсэн байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь юу юм бэ?, дүр үзүүлсэн гээд байгаа юм уу?, хууртсан гэж үзээд байгаа юм уу? гэж байх шиг байна. Хууран мэхэлсэн гэдэг нь арай өөр хэлцлийн шинжийг агуулж байна. Харин энэ хэлцлийг хоёр тал хоёулаа мэдэж байсан. Зорилго нь зээл авах байсан. Зээл авч нэг нь гоо сайхны салоноо өргөжүүлэх, нөгөөдөх нь тодорхой хэмжээний ажил орлоготой болохыг л хүссэн. Тэгэхээр дүр үзүүлсэн хэлцлийн үндсэн шинж нь юу байх вэ? гэхээр тухайн гэрээг байгуулах хүсэл зориг хэн алинд нь байгаагүйг хэлдэг. Д. хэлэхдээ би ээжийнхээ газрыг авсан гэдэг. Хэрвээ ээжийнхээ газрыг авсан юм бол ээжтэйгээ гэрээ байгуулахгүй яасан юм. Эсвэл ээжийнхээ газрыг авч байна гэж бичихгүй яасан юм. Зүгээр л бэлэглэлийн гэрээ байгуулсан. Тэгэхээр Д.Болор-Эрдэний ярьж байгаа зүйл энэ гэрээний зүйлд тохирохгүй байна.Үнэхээр Номин-Эрдэний хэлснээр ээжийнх нь нэр дээр байдаг газрыг Д. авсан юм бол яагаад хэрэгт тийм баримт байхгүй байгаа юм бэ?. Нэхэмжлэгч нарыг худлаа ярьж байна гэж үзэж байгаа бол яагаад ээжтэйгээ гэрээ байгуулаагүй юм бэ? гэдэг асуудал яригдана. Тэгэхээр энэ нь бодит нөхцөл байдал дээр Д., Л.******* нараас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан газар байгаа. Хоёрдугаарт нь зээлийн гэрээнд зориулж газрыг шилжүүлж авсан гэдэг нь юугаар нотлогдож байгаа юм бэ? гэж магадгүй. Монгол Улсын Иргэний хуульд бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон бол бэлэглэлийн гэрээгээр авсан зүйлийг 1 жилийн дотор буцаан авах эрхтэй байдаг. Тийм учраас хавтаст хэрэгт байгаа лавлагааг харахаад нэхэмжлэгч нарын ярьж байгаа зүйл нь юугаар нотлогдож байна вэ? гэхээр барьцаад тавьсан байдлаар харагддаг. Жишээлбэл хамгийн анх энэ газрыг Д., Л.*******, *******, Мөнхтуул нар төрөөс хувьчилж авсан байдаг. Дараа нь 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байдаг. 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулчихаад яагаад жилийн дараа Д. бэлэглэлийн гэрээг бүртгүүлж 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкинд барьцаалах болов гэдэг асуудал яригдаж байгаа. Лавлагаанаас харахад үнэхээр зээлэнд зориулагдсан юм биш үү. Нэхэмжлэгч Л.*******, Д. нарын нэхэмжлэлд дурьдагдаж байгаа зээл авах гэж шилжүүлсэн юмаа гэдэг зүйл нь энэ лавлагаагаар нотлогдож байгаа юм биш үү. Үүнийг юунд зориулж, яах гэж барьцаанд тавьсан тухайгаа Д. тайлбарлаагүй. Тэгэхээр барьцаалбартай барьцааны гэрээгээр 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкинд барьцаанд тавьснаар Д., Л.******* нарт тал мөнгийг нь өгөөд өөрөө тал мөнгийг нь хэрэглэх ёстой байсан. Гэтэл тийм зүйл болоогүй. Барьцаалбартай барьцааны гэрээгээр жил болгон зээл авч байна. Энэ газар нь Д.Болор-Эрдэний нэр дээр шилжиж очоод байнгын барьцаанд орсон. Байнгын барьцаанд орсон шалтгаан нь анхнаасаа л зээл авах зорилгоор шилжүүлж авсан байдал байна. Тэгэхээр нэхэмжлэгч нарын гаргаж байгаа тайлбар нь бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байна гэж үзэж байна. Энэ хэрэгт Оюундалай, Номин-Эрдэнэ гэж хоёр хүний гэрчийн мэдүүлэг байдаг. Энэ хоёр гэрчийн мэдүүлгийг харьцуулж үзвэл Номин-Эрдэнэ нэг өгсөн мэдүүлгээ өөрөөр хэлж сүүлдээ мэдэхгүй, санахгүй байна гэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар нотлох баримтыг үнэлэхийн тулд тухайн гэрчийн мэдүүлэг нь нотолгооны эх сурвалжаар нотлогдохын тулд ядаж хоорондоо зөрөхгүй, уялдаж байх ёстой. Өөр өөрөөр хэлчихсэн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэх боломжгүй. Номин-Эрдэнэ гэдэг гэрчийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байгаа учраас Д.Болор-Эрдэний тайлбарыг нотолж чадахгүй байна. Тийм учраас Номин-Эрдэний мэдүүлгийг үнэлж болохгүй гэж үзэж байна. Гэрч Оюундалайгийн хувьд үл хөдлөх хөрөнгө хэн эзэмшиж ашиглаж байсан талаар үндэслэл бүхий тайлбар хэлсэн гэж үзэж байна. Учир нь анхнаасаа 2002 онд намайг гэр бүл болж ирэхэд Д., Л.******* нар гэр бүл болсон энэ газар дээр амьдарч байсан. Дундуур нь Д. ээжтэйгээ жил гаран хамт амьдарсан. Тэгэхэд нь Д., Л.******* нар гэр бүлийн хамт байсан юм байна. Энэ бол үл хөдлөх хөрөнгө тэнд хэн амьдарч байгаагаараа өмчлөгч нь тогтоогдохгүй юм. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн Д.******* аймгийн Засаг даргын захирамжийн дагуу олж авсан гэрчилгээний хүрээнд яригдах ёстой. Тийм учраас энэ бол ач холбогдолтой нөхцөл байдал биш байна. Л.******* тэр хашаанд амьдраагүй, хашаа нь нурсан, хог хаягдсан байсан ч уг газар нь анхнаасаа Д. түүний гэр бүлийн өмч байсан. Нэхэмжлэгч нар салхи ордог тийм байшинд очиж амьдрах боломжгүй байсан учраас хашаандаа очиж амьдардаггүй юм байна. Тэглээ гээд өөр хүмүүс тэнд нь эзэн сууна гэсэн үг биш. Тийм учраас бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсоноор Д. нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдэж байгаа хэлцэл болж харагдана. Энэ хурал маш удааж байна. 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гэдэг хүн энэ маргаан бүхий газрыг барьцаанд тавьчихсан байсан. Энэ үл хөдлөх хөрөнгийн барьцаанд тавигдсан асуудал байгаа учраас Улсын бүртгэлийн асуудал шууд хүчингүй болох боломжгүй болчихлоо. Тийм учраас бид нарын хувьд эхэлж гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох бэлэглэлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж тэрний үндсэн дээр хийгдсэн бүх гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага тусд нь гаргаад явъя гэсэн шийдвэр гаргасан. Тийм учраас өнөөдрөөс хойш уг газрыг яаж ч нуугаад, өөр хүнд өгөөд нэмэргүй шүү. Бүгд хүчингүй болно гэдгийг хэлмээр байна. тай зээлийн гэрээ байгуулсан Банк бус санхүүгийн байгууллагыг тусд нь хариуцагчаар татаж оруулж ирнэ. Үүнтэй холбоотой гэрчилгээ хүчингүй болгуулах, зээлийн гэрээ хүчингүй болгуулах шаардлага нэмж гаргаагүй. Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд худалдах, худалдан авах гэрээ бас хүчингүй болно. Тиймээс хариуцагч гийн хувьд хохирсон гэж үзвэл Д.эс хохирол төлбөрөө нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэв.

 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэгч 2 гэрээний талаар шаардлага гаргасан. 2009 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Д., Д. нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, уг гэрээний үндсэн дээр байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Д., нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн нэгдүгээр шаардлага бол 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Хоёрдугаарт нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хэлцэл учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Худалдах, худалдан авах гэрээний хувьд бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бусд тооцогдсон тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох учраас эхний шаардлага дээр тайлбараа хэлье. Анх Д.д өөрийн газраа Д.д бэлэглэх хүсэл зориг байгаагүй. Дүр үзүүлж хэлцэл хийсэн юм гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Д. болохоор манай ах Д. үнэхээр бэлэглэх хүсэл зоригтой байсан. Тийм учраас надад бэлэглэсэн юм гэж тайлбарлаж байгаа. Хариуцагчийн өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж байсан тайлбар болон төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбараас харахад хариуцагч Д. болон түүний ээж Сувд нар уг газар дээр анхнаасаа амьдарч байсан. Манай ээж надад уг газрыг өгсөн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл шүүх хуралдаанд хариу тайлбар гаргасан байна. Хариу тайлбар дээрээ юу гэж тайлбарлаж байна вэ? гэхээр манай ах эхнэр хүүхдийнхээ хамтаар Сэлэнгэ аймаг руу шилжиж надад энэ газрыг бэлэглэсэн гэсэн байдлаар зөрүүтэй тайлбар гаргадаг. Аль нь үнэн юм. Үнэхээр хамт амьдарч байсан юм уу? гэдэг нь тодорхойгүй байдаг. Д. үнэхээр Д.д бэлэглэх гэрээгээр шилжүүлэх хүсэл зориг, шаардлага байсан уу? гэдгийг нягталж үзэх шаардлагатай болж байна. Үүний дагуу нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Нэгдүгээрт Цагаанчулуут багийн Засаг даргаас Д. гэдэг хүн уг хаяг дээр 2000 оноос хойш тасралтгүй амьдарч байна гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Мөн Засаг даргын Захирамжаар 2005 онд анх Д. гэж хүн уг газрыг өмчилж авсан талаар баримтыг гаргаж өгсөн. Ингэж өмчилж авахдаа эхнэр, 2 хүүхдийн хамтаар өмчилж авсан талаар лавлагаа гаргаж өгсөн. Мөн уг газраас өөр газар эзэмшдэггүй талаар Газрын албанаас албан бичиг хийж өгсөн. Үнэхээр бэлэглэглэх гэрээгээр газраа шилжүүлж өгөх шаардлага байсан юм уу? гэдэг байдал байж байж бэлэглэх гэрээ байгуулах ёстой. Гэтэл тэр баримтаас харахад Д., Л.******* нарт өөрийн гэсэн хашаа байхгүй, өөрт байгаа ганц газраа төрсөн дүүдээ бэлэглэсэн байдал харагдах гээд байна. Үнэхээр энэ бэлэглэлийн гэрээг дүр үзүүлж хийсэн гэдэг нь нотлогдож байна гэж үзэж байна. Хэрэгт маргаж буй газрын гэрчилгээ авагдсан байдаг. 2005 оноос хойш Д., түүний гэр бүл уг газрыг өмчилж авсан баримт хэрэгт авагдсан. Гэтэл Д. юу гэж маргаж байна вэ? гэхээр анхнаасаа энэ газар миний ээжийн газар байсан. Ээж маань надад өгсөн гэж тайлбарлаж байгаа. Үнэхээр ээжийнх нь газар байсан юм бол газрын гэрчилгээ авахдаа яагаад Сувд гэж хүн өөрийнхөө нэр дээр гэрчилгээ авчихаагүй юм бэ?. Яагаад заавал Д.******* нэр дээр гэрчилгээ авсан юм бэ?. Гэтэл Д. өөрийнхөө гэр бүлийн хэрэгцээнд энэ газрыг авч өөрийнхөө эхнэр болон 2 хүүхдийнхээ нэрийг оруулсан байдал харагдаж байна. Хариуцагчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй байна. Хариуцагч нотлох баримт гаргаж өгсөн боловч хариу тайлбараа нотолсон баримт гаргаж өгөөгүй. Манай талаас хангалттай нотлох баримт гаргаж өгсөн. Хариуцагч тайлбарлахдаа ээж Сувдын хамт уг газар дээр 2000 оноос хойш тасралтгүй амьдарч байсан гэж тайлбарлаж байгаа. Ээж Сувд нь уг газар дээр тасралтгүй амьдарч байсан талаар баримт байхгүй байна. Гэрчээр орж ирж мэдүүлэг өгсөн Номин-Эрдэнэ болон Оюундалай нар нь ярихдаа Д. ирж очин байдаг. Нэг болохоор байнга байдаг байсан. Эсвэл өөр газар байдаг байсан гэсэн зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Тэгэхээр Д. үнэхээр маргаж буй газар дээр амьдарч байсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс уг газар нь анхнаасаа манай гэр бүлийн газар байсан юм гэдэг баримтаа гаргаж өгсөн. Тийм учраас Д., Д. нарын хооронд байгуулсан бэлэглэх гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм гэдэг баримтууд болон тайлбаруудаар нотлогдож байгаа учир хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхлэх нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх үүссэнээс эхэлж тоолох ёстой. Гэрээ байгуулагдсан үеэс тооцох асуудал байхгүй. Бэлэглэлийн гэрээ нь 2009 онд байгуулагдсан. Гэхдээ түүнээс хойш газрын гэрчилгээг буцааж өгөөч гэдэг шаардлагыг удаа дараа хэлж байсан. Удахгүй буцааж өгнө. Зээлийн барьцаанд тавьчихсан байгаа. Зээлийн гэрээ удахгүй дуусна гэдэг хариу тайлбарыг өгдөг. Энэ тайлбарт итгэж байсан. Гэтэл зарчихсан гэдгийг нь мэдсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хариуцагч бол гуравдагч этгээдээр оролцох ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нар хариуцагчаар татсан. Нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж өгсөн. Ингэхдээ бэлэглэлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн байдаг. Өнөөдөр нэхэмжлэгч тал дүр үзүүлсэн хэлцэл байна гэж хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэж тодруулах шиг боллоо. Дүр үзүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр тухайн үед нөхөр бид хоёр ажил орлогогүй байсан тул банк бид хоёрт зээл олгох боломжгүй гэсэн гэж тодорхой бичсэн байна. Харин тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа хүнд зээл олгоно гэж хэлсэн учраас Д.Болор-Эрдэний нэр дээр газраа шилжүүлж өгч зээл авахаар болсон гэж байгаа. 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан байна. Тухай үед бол мөнгөний хэрэгцээ шаардлага аль алинд нь байсан байна. Гэтэл газрыг Д.Болор-Эрдэний нэр дээр шилжүүлж өгөх хүсэл зориг байсан уу? гэхээр байсан байна. Яагаад гэвэл зээл авах хүсэл зориг байсан. Гэтэл энэ бэлэглэлийн гэрээгээр шилжиж ирсэн хөрөнгийг жилийн дараа барьцаалж зээл олгодог гэдгийг талууд бүгд сайн мэдэж байгаа. Бүтэн жилийн өмнө шилжүүлж өгч 2010 оны 12 дугаар сард зээлийн барьцаанд тавьчихсан байгаа. Тэрнээс хойш өдөр болгон шахуу шаардаж байсан гэж байна. Бэлэглэх гэрээ байгуулж байх үед нотариатч бэлэглэлийн гэрээнээс үүсэх үр дагаврыг нь тайлбарлаж өгсөн байх ёстой. Нотариат дээр очиж бэлэглэлийн гэрээ байгуулсан байна. Газраа буцааж авах байсан юм бол гэрээний нэмэлт нөхцөл дээр тусгаж өгч болоогүй юм уу?. Өөрсдөө хүсч бэлэглэлийн гэрээ байгуулсан. Б.Баттүвшингийн хувьд энэ газрыг авахдаа үл хөдлөхтэй холбоотой маргаан байгаа эсэхийг мэдээгүй гэж байгаа. Худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр гэдэг хүн гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлага гарч ирсэн учир бэлэглэлийн гэрээний талаар ярьж байгаа. Энэ хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа талаар ярих ёстой. Иргэний хуульд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж байна гэж заасан. 8 жил өнгөрчихөөд байхад яагаад тэр хугацаанд хуулийн байгууллагад хандахгүй байгаа юм. Хэлцлийг нэн тэргүүнд хүчин төгөлдөр бусд тооцуулах эрх байдаг. Дахин, дахин зээл авч байхад банктай яагаад очиж уулзахгүй байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа зогсох талаар ярьж байна. Ах, дүү хүмүүсийн бие биедээ итгэсэн итгэлцэл нь хөөн хэлэлцэх хугацаа зогсох үндэслэл болохгүй. Мөн тасралтгүй амьдарч байсан гэдэг худал тодорхойлолт Засаг даргаас авах үндэслэл байсан юм уу?. Уг газар дээр тасралтгүй хүн амьдарч байсан бол тэр хашаа эзгүйрсэн шинжтэй байх уу?. Нэхэмжлэгч нарт энэ газраас өөр үл хөдлөх хөрөнгө байхгүй учраас газраас авах гэж маргаж байгаа гэж ярьж байна. Яагаад орон сууц хөлсөлж төлбөр төлөөд байгаа юм бэ?. Нэхэмжлэгч эргэлзээ бүхий эргэж буцсан тайлбар өгч байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Хуульд хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох 10 гаруй үндэслэл байдаг. Үнэхээр дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй байна. Бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 279 дүгээр зүйлд зааснаар ямар нэгэн болзолтой байгуулсан байна гэж үзвэл тухайн бэлэглэгч тал бэлэг хүлээн авагч талаас шаардах эрхтэй. Яагаад энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж хүчин төгөлдөр бусд тооцож өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа юм бэ?. Энэ нь үндэслэлгүй байна. Б.Баттүвшин худалдах худалдан авах гэрээ байгуулж 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлбөр тооцоо дууссан гэж байна. Д. төлбөр тооцоогоо бүрэн авсан байдаг. 12 сая төгрөгийн үнэтэй гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаагүй. Худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед Д. хууль ёсны өмчлөгч байсан уу? гэхээр байсан. Албан ёсоор гэрээ байгуулж гийн нэр дээр шилжсэн. Гэрээ нь нотариатаар гэрчлүүлсэн. Өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарчихсан байгаа. Тэгэхээр бол энэ газрын шударга өмчлөгч байна. Энэ газрыг маргаантай асуудлыг нь анх авч байхдаа мэдээгүй. Ямар үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа үндэслэл нь тодорхой бус байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.*******, Б.*******, нар хариуцагч Д., Ш. нарт холбогдуулан Д., Л.*******, Б.*******, , Д. нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Д., Ш. нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д., Ш. нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч Л.******* хамтран нэхэмжлэгчээр Д.*******г оролцуулахаар гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар 27.3-т зааснаар Д.******* хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч Л.*******, Б.*******, нартай ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзэж Д.*******г хамтран нэхэмжлэгчээр оролцуулахаар шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар Д. өөрийгөө төлөөлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар нэхэмжлэгч Л.*******д 2019 оны 01 дүгээр сарын 11-нд, хариуцагч Д. өөрийгөө төлөөлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар Х.Оюунбатад 2019 оны 01 сарын 10-нд тус тус итгэмжлэл олгосон байна.

 

Орхон аймгийн Цагаанчулуут багийн 29 дүгээр гудамжны 11 тоот хаягт байрлах 49 м2 талбайтай хувийн сууц, 957 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчөөр Д.Алтангэрэл /ГЮ46050516/, Ж.Минжмаа /ГЮ46090509/ нар бүртгэгдсэн талаарх баримт /хэргийн 207, 214, 215, 216 217 дугаар тал/ хэрэгт авагдсан байх тул зохигчийн маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгө Орхон аймгийн Цагаанчулуут багийн 29 дүгээр гудамжны 10 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 890 м2 талбайтай газар байх ба уг газрыг Орхон аймгийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжаар Д., Л.*******, Б.*******, нар өмчилж авсан,

Нэхэмжлэгч Б., Л.*******, Б.*******, , хариуцагч Д. нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-нд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 29-р гудамжны 10 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох 890 м2 талбайтай газрыг өмчлөх эрх Д.д шилжсэн,

хариуцагч Д. хариуцагч Ш. нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 29-р гудамжны 10 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох 890 м2 талбайтай газрыг 7000000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, бэлэн 2500000 төгрөгийг Д.д төлж, үлдэгдэл 4500000 төгрөгийг 2018 онд багтаан төлж дуусгахаар тохиролцсон гэрээ байгуулагдаж газрын өмчлөх эрх Ш.д шилжсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан /хэргийн 207-213 дугаар тал/ нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх, газар худалдах худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйл 243.1, 276.1, 276.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

Нэхэмжлэгч тал Д., Л.*******, Б.*******, , Д. нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, Д., Ш. нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэсэн үндэслэлүүдээр тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын тухайд Иргэний хуулийн 56 дугаар үйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр хэлцэл хийгч талууд нэгдмэл санаа зорилготойгоор гуравдагч этгээдийг хуурах зорилго сэдэлттэйгээр дүр үзүүлэн хийдэг.

 

Нэхэмжлэгч нар ...дүү Д. нь гоо сайханы газар ажиллуулдаг байсан ба 2009 онд хамтарч зээл авч бизнес хийе гэх санааг гарган бидний өмчлөлийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж зээл авъя гэж хэлсэн. Тухайн үед нөхөр бид хоёр ажил орлогогүй байсан тул банк бидэнд зээл олгох боломжгүй, харин тодорхой хэмжээний орлоготой хүнд зээл олгоно гэж хэлсэн учир Д.Болор-Эрдэний нэр дээр өөрсдийн өмчлөлийн газрыг шилжүүлж зээл авахаар болсон. Бэлэглэлийн гэрээний дагуу газрыг шилжүүлж зээл дууссаны дараа Д. газрыг буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч буцааж өгөлгүй явсаар өдий хүрсэн..... уг 2009 оны 9 сарын 9-нд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг бэлэглэх санаа зорилгогүйгээр дүр үзүүлж хийсэн, ....2009 онд бэлэглэлийн гэрээ байгуулагдсанаас хойш эс газраа буцааж авахаар удаа дараа шаардсан боловч зээлийн барьцаанд тавьсан, зээл дуусахаар буцааж өгнө гэдэг байсан... гэж тайлбарлаж байх боловч энэ тохиролцоог нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар банкнаас зээл авахын тулд өөрийн өмчлөлийн газрыг бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Д.Болор-Эрдэний нэр дээр шилжүүлсэн байдал тогтоогдохгүй, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн газрыг бэлэглэлийн гэрээ хийсэн даруйд банкинд барьцаалж хэн, ямар зориулалтаар, ямар банкнаас хэдэн төгрөгний зээлийг ямар хугацаатай авсан талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн ...Д. ах бэлэглэлийн гэрээгээр 2009 онд өгсөн. Шилжүүлсэн үндэслэл нь Д. ах болон тэдний гэр бүл Сэлэнгэ аймаг руу шилжин суурьшиж би тухайн газар дээр ээжийн хамт амьдарч байсан учир миний нэр дээр газрыг шилжүүлж өгсөн.. гэх татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадахгүй байна.

 

Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 29-р гудамжны 10 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох 890 м2 талбай бүхий газар, хашаанд нэхэмжлэгч Д., Л.*******, Б.*******, , хариуцагч Д. нар өөрсдийгөө 2000 оноос эхлэн тасралтгүй амьдарч байсан гэж тайлбарлаж уг тайлбаруудаа нотлуулахаар гэрчээр , Д.Номин-Эрдэнэ нарыг асуулгасан боловч гэрчүүд зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг өгсөн байх тул шүүх тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Мөн нэхэмжлэгч нар тухайн газрыг Д.д бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн боловч Д. уг хашаанд амьдарч байгаагүй, бид өөрсдөө зун болохоор очиж амьдардаг байсан гэх тайлбар гаргаж нотлох баримтаар Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 333 дугаартай албан бичгээр ирүүлсэн ....Д., Л.*******, Б.Мөнхтулаг, ...нар 2000 оноос хойш тус багийн ******* тоотод тасралтгүй амьдарч байгаа нь үнэн болно гэх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/ гаргаж мэтгэлцэж байх боловч маргаж буй үл хөдлөх хөрөнгө буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 29-р гудамжны 10 тоот хаягт байрлах хашаанд зохигчийн хэн нь амьдарч байсан эсэх нь 2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолтой биш юм.

 

Зохигч Д., Л.*******, Б.*******, , Д. нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан байх ба нэхэмжлэлийн шаардлага бол үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээтэй холбоотой учир Иргэний хуульд заасан 6 жилийн хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ба нэхэмжлэгч Д., Л.*******, Б.*******, нар хариуцагч Д.тэй 2009 оны 09 дүгээр сарын 09-нд үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хийхдээ дүр үзүүлж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгөө шилжүүлсэн, нэхэмжлэгч Л.******* анх зээл авахуулах зорилгоор газраа Болор-Эрдэний нэр дээр шилжүүлээд, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг жилийн дотор барьцаалж зээл авч болохгүй юм байна гээд зээл бүтэхгүй боллоо гэж хэлсэн, зээл бүтэхгүй боллоо гэдгийг гэрээ байгуулснаас хойш 1 сарын дараа мэдсэн гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн учир эрхээ зөрчигдсөнийг нэхэмжлэгч нар бэлэглэлийн гэрээ байгуулагдсанаас хойш 1 сарын дараа мэдсэн байх тул нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2018 оны 08 дугаар сарын 22-нд нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.*******, Б.*******, , Д. нарын хариуцагч Д.д холбогдуулан гаргасан Д., Л.*******, Б.*******, , Д. нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд хариуцагч Д. хариуцагч Ш. нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээгээр хариуцагч Ш. нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 29-р гудамжны 10 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох 890 м2 талбайтай газрыг хууль ёсны өмчлөгч Д.эс худалдаж авч өөрийнхөө хууль ёсны өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба Д., Л.*******, Б.*******, , Д. нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус эсэхийг хариуцагч Ш. мэдэх боломжгүй, тухайн газрыг худалдан авах үед хууль ёсны өмчлөгчөөр Д. улсын бүртгэлд бүртгэгдсэн нь үнэн зөв гэж үзэж худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл Д., Л.*******, Б.*******, , Д. нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээтэй, Д., Ш. нарын хооронд байгуулагсдан газар худалдах худалдан авах гэрээ шалтгаант холбоогүй, хариуцагч Д., Ш. нарын хооронд байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн гэж үзэх боломжгүй, хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэргийн 6, 7, 8, 9, 10, 223 дугаар талд авагдсан нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******, Б.*******, , Д. нарын хариуцагч Д., Ш. нарт холбогдуулан гаргасан Д., Л.*******, Б.*******, , Д. нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Д., Ш. нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3667 дугаартай шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж шүүхийн шийдвэрт зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ