Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 131/ШШ2018/00829

 

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 131/ШШ2018/00829

Баянхонгор аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

  

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р баг,*******,*******,д холбогдох

11000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Мягмарсүрэн нь солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөдын охин болох Ж.Бямбасүрэнтэй гэр бүлийн харилцаатай байсан. Тухайн үед Бямбасүрэнгийн ээж болох Сүрэнхорол гуай мөнгөний хэрэгтэй байна мөнгө зээлүүлээч гэж утсаар ярихаар нь өөрийн ах /төрсөн ах дүүсийн хүүхдүүд/ болох Завхан аймагт амьдардаг Ц.Пүрэвдэмбэрэл ахаараа дамжууланын Хаан банкин дахь 5225274313 гэсэн харилцах данс руу 11000000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн.

Сүрэнхорол нь энэ мөнгөөр тухайн үедээ тэтгэврийн зээлээ хаасан гэдэг. Мягмарсүрэн нь Сүрэнхорол болон түүний хүүхдүүдээс зээлүүлсэн 11000000 төгрөгөө нэхэхээр өгнө гэж хэлээд өдий болтол өгөхгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна. Тиймээс иргэноос 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлүүлсэн 11000000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Мягмарсүрэн нь хариуцагчын охин Ж.Бямбасүрэн гэдэг хүнтэй Монголд байх хугацаандаа үерхэж байсан Солонгос улсад очсоны дараа ч харилцаа нь хэвээр үргэлжлэж байсан. Мөн Ж.Бямбасүрэнг Солонгос улс руу татаж хамт ажиллаж амьдарч байсан. Бямбасүрэн нь 2017 оны 6 дугаар сард Солонгос улсад очоод 2 сарын хугацаанд ажилгүйтэй хамт амьдарч байгаад 2 сарын дараа ажилд орсон байдаг. Энэ хугацаандаатой утсаар ярьж, мөн интернэтээр харьцдаг байсан хариуцагчийн сайн танина. нь утсаар ярихдаа 11.000.000 төгрөгийг зээлээч гэсний дагуу Ж.Бямбасүрэнтэй ярилцаж зээлэхээр ярилцаж тохиролцож Завхан аймагт байдаг Ц.Пүрэвдэмбэрэл гэдэг ахынхаа дансанд 2015 оноос хадгалаж байсан мөнгөнөөсөө 11.000.000 төгрөгийг зээлүүлэх талаараа хэлж Ц.Пүрэвдэмбэрэл гэдэг хүн нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн данснаас хариуцагчын данс руу шилжүүлсэн байдаг. Үүнээс хойшгийн бас нэг ах нь Баянхонгорт ирж болон гэр бүлийн хүмүүстэй нь уулзаж 11.000.000 төгрөгийг авья гэхэд нь өгнө гэсэн хариу хэлсэн байдаг. нь Баянхонгор аймагт ирэх боломжгүй нэхэмжлэл гаргах боломжгүй учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж хариуцагчд зээлүүлсэн 11.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.

 

Ж.Бямбасүрэн нь Солонгос улсад 2 сарын хугацаанд ажил хийхэд 11.000.000 төгрөгийн цалин авах боломжгүй. Харин нь олон жил ажиллаад хуримтлуулсан мөнгөнөөсөө хариуцагчд зээлүүлсэн. Хэрвээ танихгүй хүмүүс байсан бол ийм хэмжээний мөнгийг зээлэхгүй байсан. Ж.Бямбасүрэн нь цалингийн зээл, ээжийнхээ тэтгэврийн зээлийг төлөхийн тулд худлаа ярьсан.гээр өрөвдөх сэтгэгдэл төрүүлж байгаад мөнгө зээлчихээд одоо танихгүй гээд байж магадгүй. Ж.Бямбасүрэнгийн хэдэн сард хэдэн төгрөгний цалин авч байсан талаар баримт байхгүй байж танихгүй мэдэхгүй гээд байгааг ойлгохгүй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь нэхэмжлэгчг огт танихгүй, мэдэхгүй, утсаар ч яриагүй. Миний охин Ж.Бямбасүрэн нь 6 дугаар цэцэрлэгт эмчээр ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сард Солонгос улсад ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж явахдаа тухайн байгууллагаас цалингийн зээл болох 8 000 000 төгрөг болон ах, дүү нараасаа мөнгө зээлж явсан. Охин Ж.Бямбасүрэн ньтэй гэр бүлийн харилцаатай болохыг мэдэхгүй. Ингээд нь миний охиныг Солонгос улсад очоод таньж мэдэх хүнгүй байхад нь ажилд оруулж зуучилж хамтран ажилладаг мөн туслаж л байсан хүн байх.

Миний охин Ж.Бямбасүрэн ажил хийгээд цалингаа Монгол руу ар гэр рүүгээ шилжүүлэх гэхэд нь миний дансанд цалингаа хийчих би ах Пүрэвдэмбэрэлийн дансаар дамжуулан ээж Сүрэнхоролын данс руу шилжүүлж өгнө гэсэн учраасд итгэж өөрийн цалингаа түүний дансанд хийсэн гэж хэлсэн. Охин утсаар ярьж таны дансанд мөнгө орсон уу гэж асуусан би дансаа шалгахад 11 сая төгрөг орсон байсан. Энэ мөнгөнөөс нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр цалингийн зээлд нь 6 000 000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг нь ах, дүү нараас нь зээлсэн тэдгээр өрийг нь төлж барагдуулсан. Миний бие нь тухайн мөнгөөр тэтгэврийн зээлийг хаагаагүй учир намайг гүтгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний тэтгэвэрийн зээл хэвээрээ байгаа учиргийн 11 сая төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие ньг танихгүй 11 сая төгрөг зээлээ ч гэж утсаар яриагүй. Хэрвээ Мягмарсүрэнгээс 11 сая төгрөг зээлсэн бол зээл төлөх хугацаа, зээлийн хүү гэрээ хийж нотариатаар баталгаажуулах гэх мэтээр ярилцаж байж авч өгөлцөх ёстой. Гэтэл нэг жилийн дараа мөнгөн зээлсэн мэтээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. нь Солонгос улсад очсон хүмүүст туслаж ажилд оруулж өгөх нэрийдлээр хүмүүсээс өөрийнхөө дансаар мөнгө шилжүүлж буцаан нэхэж луйвар гаргаж байна. Миний дансаар орж ирсэн мөнгө миний хүүхдийн цалин хөлс гэж бодож байна гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Мягмарсүрэн гэдэг хүнийг танихгүй утсаар яриагүй. Миний охин Ж.Бямбасүрэн 2016 оны 9 дүгээр сард 6 дугаар цэцэрлэгт эмчээр ажиллаж байсан. 2017 оны 6 дугаар сард Солонгос улс руу явхаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байсан. Солонгос улс руу явахын тулд тухайн байгууллагаасаа 8.000.000 төгрөгийн цалингийн зээл авч ах дүү нараасаа мөнгө зээлсэн. гэдэг хүнтэй ямар харилцаатай талаар мэдэхгүй. Биг миний охиныг Солонгост байх хугацаанд нь тусалж дэмжиж байсан хүн байх гэж бодож байна. Миний охин Ж.Бямбасүрэн нь цалингаа шилжүүлэхдээгийн данс руу хийж дамжуулсан гэж хэлж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 14-нд цалин орж уу ээжээ гэж ярьсны дагуу дансаа шалгахад орсон байсан. Тэгээд энэ мөнгийг яах талаар охиноосоо асуухад цалингийн зээл болон ах дүү нараас зээлсэн мөнгийг өгөөрэй гэсэн. Тэгээд цалингийн зээлээс 6.000.000 төгрөгийг Төрийн банкинд тушаагаад 5.000.000 төгрөгийг бусад мөнгө зээлсэн хүмүүст нь өгсөн. Би тухайн мөнгөөр тэтгэврийн зээлээ төлөөгүй. Бигээс мөнгө зээлээгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дэлгэцээр харуулж нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ньд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 11000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь зээлийн гэрээ байгуулаагүй үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүх хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул нь нэхэмжлэгч нь Солонгос улсад хариуцагчын охин Ж.Бямбасүрэнтэй үерхэж, хамт амьдарч байх хугацаандаа хариуцагчын мөнгө зээлээч гэсэн саналыг хүлээн зөвшөөрч, Солонгос улсаас утсаар ярьж Монгол улсад суугаа өөрийн ах Ц.Пүрэвдэмбэрэлийн данснаас 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 11000000 төгрөгийг хариуцагчын данс руу зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийг огт танихгүй, зээлийн гэрээ байгуулаагүй, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дансанд шилжиж ирсэн мөнгийг өөрийн охин Ж.Бямбасүрэнгийн Солонгос улсад ажилласан ажлын хөлс хэмээн тайлбарлаж харилцан мэтгэлцэж байна.

Цаг хугацаа, мөнгөн дүнгийн талаар буюу 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 11000000 төгрөг Ц.Пүрэвдэмбэрэлийн данснаас хариуцагчын данс руу шилжсэн, хариуцагчийн дансанд орсон болох нь Цэвээнжалбуугийн Пүрэвдэмбэрэлийн Хаан банкны 5521022244 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчын Хаан банкны 5225274313 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Ц.Пүрэвдэмбэрэлийн мэдүүлэг, зохигчийн тайлбараар нотлогдож, энэ талаар маргаангүй байна./хх-ийн 3, 28,48-51-р тал/

Харин талуудын гол маргаж буй үйл баримт нь уг 11000000 төгрөг нь хэний мөнгө байсан, өмчлөгч нь хэн болох, ямар шалтгаанаар шилжин орж хариуцагч түүнийг хүлээн авсан талаарх үйл баримт байна.

Шүүх зохигчдын гаргасан тайлбарыг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан дүгнэн үзэхэд хариуцагчийн шүүхэд гаргасан ...Биг огт танихгүй, хараагүй, утсаар дүрсээ харж ярьж байгаагүй, надад тийм утас байхгүй...миний охин Солонгос улсад очоод 2017 оны 07 дугаар сарын 20-ны үед ажилд орсон 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажиллаж олсон цалин 11000000 төгрөгөөгийн данс руу хийж, хүний дансаар дамжуулж авсан...гэх тайлбар нь түүний өөрийнх нь ...Би охинтойгоо ярихад нэг гудас дэвссэн өрөө харагдаж байсан...гэсэн тайлбарууд зөрүүтэй, эргэлзээтэй, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Түүнчлэн өөрийн охин Ж.Бямбасүрэнгийн Солонгос улсад 2 сарын хугацаанд ажиллаж авсан цалин хөлс гэх 11000000 төгрөгийггийн дансанд шилжүүлсэн гэх боловч нэхэмжлэгчгийн Солонгос улсад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 144-910415-69007 дугаар хадгаламжийн дансны 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацааны дансны хуулгаар Ж.Бямбасүрэн нэрээр ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй болох нь нотлогдож байна.

Мөн дээрхи үйл баримт нь гэрч Ц.Пүрэвдэмбэрэлийн ...Ж.Мягмарсүрэн нь манай хамаатны дүү юм. нь 2015 оны сүүлээр Солонгос улс руу явсан. 2016 оноос хойш над руу мөнгө шилжүүлдэг байсан...2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Солонгос улсаас утсаар ярьж Би Ж.Бямбасүрэн гэдэг хүнтэй үерхдэг юм. Тэгээд Ж.Бямбасүрэнгийн ээж болох гэдэг хүн 11000000 төгрөг зээлээч гэсэн юм гэж над руу ярьсан. Тэгээд ньын данс болох 5225274313 гэсэн тоот данс руу 11000000 төгрөгийг шилжүүл гэж хэлсний дагуу би тус данс руугийн над руу явуулж байсан мөнгөнөөс 11000000 төгрөгийг шилжүүлсэн...гэсэн мэдүүлгээр нотлогдож, мөнгө шилжүүлсэн Ц.Дүрэвдэмбэрэлийн дансны хуулгаар тухайн өдөр 11000000 төгрөгөөр орлого ороогүй, урьд шилжүүлж байсангийн мөнгийг шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нотлогдож байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Талууд зээлийн гэрээний хугацааг 2-3 сарын хугацаатай байгуулсан, түүнээс хойш удаа дараа үүргээ биелүүлэхийг шаардсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Хэрэв талууд зээлийн гэрээг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасны дагуу зээлдэгч үүргээ биелүүлэх үүрэг үүснэ.

Хариуцагч 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдөл зэрэг баримтаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсанчлан уг 11000000 төгрөгөөр тэтгэврийн зээлийг хаагаагүй гэж тайлбарлан, холбогдох баримтыг гаргаж байх ч уг маргаан бүхий 11000000 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан эсэхийг нотлох баримт биш болохыг дурдав.

Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчоос улсын тэмдэгтийн хураамжийн 190950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 11000000/арван нэгэн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчоос улсын тэмдэгтийн хураамжийн 190950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т заасныг баримтлан энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Н.ГАНТУЯА