Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2018/01226

 

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2018/01226

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах******* ХХК /Регистрийн дугаар: 4397762/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-19-28 тоотод оршин суух, Мянгад овогт Рэнчинхорлоогийн Болд /Регистрийн дугаар: ФВ66032311/

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, *******,*******/ нарт холбогдох

2,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн үндэслэл: ******* ХХК нь ******* ХХК-тай 2015 онд Агуулах түрээслэх гэрээг бичгээр байгуулсан. Уг агуулах түрээслэх гэрээний дагуу Агуулахыг ноос хадгалах зориулалтаар түрээслэхээр тохирсон боловч агуулах ноос хадгалах чанарын шаардлагад нийцэхгүй байсан тул түрээсийн гэрээний дагуу түрээслэж ашиглаагуй болно. Түрээсийн төлбөрт гүйцэтгэх захирал ******* ******* ХХК-иас нийт 2 200 000 төгрөг авсан. Дээрх 2 200 000 төгрөгийг буцаан төлөх талаар удаа дараа шаардсан боловч удалгүй төлнө гэж явсаар өнөөдрийг хүрээд байна.

Иймд 2 200 000 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК нь 2015 онд агуулах түрээслэх гэрээг 2105063 тоот улсын бүртгэлийн дугаартай , 1937 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй *******" ХХК-тай хийсэн болохоос Иргэн *******той гэрээ хийгээгүй .

Тухайн үед иргэн ******* нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль болон ******* ХХК-ний дотоод журмаар ажил үүргийн хуваарийн дагуу гэрээг хийсэн ба, энэ нь тус компаний ажил үйлчилгээ болно.

******* миний бие 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба энэ үед ******* ХХК -тай эд материал, санхүүгийн ямар нэгэн тооцоогүй болно. Иргэн *******той эд хогшил, санхүүгийн холбогдолтой асуудал байвал хуулийн дагуу ажил олгогч "*******" ХХК гаргах ёстой ба өнөөдрийг хүртэл ямар нэгэн асуудал компаний зүгээс ирээгүй болно. Иймд Иргэн ******* би уг нэхэмжлэлийг "*******"ХХК ,"*******" ХХК -иудын хоорондын асуудал болохыг мэдэгдэж, Иргэн ******* миний бие 2016 онд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул "******* " ХХК-ний нэрийн өмнөөс аливаа асуудалд үүрэг гүйцэтгэх эрхгүй, хариуцахгүй болохыг "*******" ХХК-д хариуцлагатайгаар уламжилья. Цаашид иргэн ******* би "*******х" ХХК гомдол гаргаагүй тохиолдолд энэ асуудалд оролцохгүй гэдгийг мэдэгдэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэттекс ХХК-иас ******* ХХК болон ******* нарт холбогдуулан 2 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Миний бие нь ******* ХХК-ийн захирал М.Мижиддоржийн хүү бөгөөд миний эцэг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу энэхүү нэхэмжлэл гаргахаас өмнө нас барсан. Тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/16 тоот Ерөнхий захирлын тушаалаар гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Гэтэл Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 -д зохигч нас барсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна. ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь байсан бөгөөд өвлүүлэгч нас барснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй, компанийг төлөөлөх өөр ямар нэгэн этгээд байхгүй болно. Миний бие өвлөгчдийн нэг нь бөгөөд Өв нээгдэж ******* ХХК-ийг би өвлөж авах эсэх тодорхойгүй байхад намайг энэ хэрэгг хариуцагчаар татах үндэслэлгүй юм. Хэдийгээр нэхэмжлэгч хариуцагчийн өөрөө сонгох эрхтэй боловч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан тодорхойлолтод тохирохгүй этгээдийг шүүх хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж болохгүй, хариуцагчаар сонгосон этгээд жинхэнэ хариуцагч биш этгээд гэдгийг шүүх нэхэмжлэгчид хариуцагчийн одоо байгаа эрх зүйн байдал, түүнтэй холбоотой нотлох баримтад тулгуурлан тайлбарлаж өгөх ёстой. Мөн хамтран хариуцагч татан оролцуулах нь хариуцагчийн солих ажиллагаа биш бөгөөд уг ажиллагаа явуулах боломжгүй үед түүний оронд хийгдэх ажиллагаа биш юм. Гэтэл шүүх хэтэрхий нэхэмжлэгч талд үйлчилж, хөндлөнгийн байр сууриар хандалгүй, асуудлыг урьдчилан таамаглалгүйгээр шийдвэрлэх чадварт намайг эргэлзэхэд хүргэж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК, ******* нарт холбогдуулан 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-ийг эр солиулах хүсэлт гарган *******, нараас 2,200,000 төгрөг нэхэмжилсэн боловч хамтран хариуцагч эс татгалзан хариуцагч *******оос 2,200,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

******* ХХК болон ******* ХХК-ны хооронд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр агуулах түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд ******* ХХК-ыг төлөөлж хариуцагч *******, ******* ХХК-ийг төлөөлж тус компаны захирал ажилтай, Н.Ариунаа нар гарын үсэг зурсан байна.

Гэвч ******* нь тус компаны захирал байгаагүй, ******* ХХК-ыг 1998 онд  үүсгэн байгуулсан бөгөөд энэ хугацаанд гүйцэтгэх захирал өөрчлөгдөөгүй, *******ыг захирлаар томилсон ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь ******* ХХК-ыг төлөөлөх эрхгүй мөртлөө нэхэмжлэгч ******* ХХК-тай агуулах түрээслэх гэрээ байгуулж, 2,200,000 төгрөгийг хүлээн авч гарын үсэг зурсан, дээрх мөнгө компаны дансанд ороогүй болох нь Эрд маш ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, санхүүгийн баримт, татварын тайлан, ******* ХХК-ны 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн № 226 тоот кассын зарлагын ордер зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч ******* нь агуулах түрээслэх гэрээг ******* ХХК-тай хийсэн болохоос иргэн *******той хийгээгүй. Тухайн үед Хөдөлмөрийн тухай хууль болон ******* ХХК-ны дотоод журмаар ажил үүргийн хуваарийн дагуу гэрээг хийсэн ба энэ нь тус компаны ажил үйлчилгээ болно. Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, ******* ХХК-ны нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэх эрх байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нь ******* ХХК-ны захирлын ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/16 дугаартай тушаалаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн гэж байгаа боловч түүнийг ажлаас чөлөөлсөн гэх тушаалд ерөнхий захирал гэж зурсан гарын үсэг нь тус компаны ерөнхий захирал ийн гарын үсэг биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 216 дугаартай шижээчийн дүгнэлтээр батлагдсан байна.

Түүнчлэн түүнийг гүйцэтгэх захирлаар томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ байхгүй, ******* нь ******* ХХК-ийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан, тус компани үүрэг хүлээсэн болохыг хариуцагч нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

******* ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 2-д Гүйцэтгэх захирлыг компанийн үүсгэн байгуулагч ерөнхий захирлын тушаалаар томилно, 3-д Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны эрх, үүрэг хариуцлагын хэмжээ хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс урамшуулал зэргийг хуулийн хүчин төгөлдөр гэрээгээр баталгаажуулна гэсэн байна.

******* ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэрийг анх 1998 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байх бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авчээ.

Ийнхүү үйл ажиллагаа явуулж байгаад 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин шинээр үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулах болсон байх бөгөөд энэ хугацаанд хэн нэгнийг гүйцэтгэх захирлаар томилон, гэрээ байгуулж ажиллуулж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Тус компаны 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр баталсан дүрмийн Хоёр.Компанийн үндсэн эрх гэсний 1-т Компани гүйцэтгэх захирлыг томилон өөрийн үйл ажиллагааг удирдуулж болно. Энэ нөхцөлд хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулан түүний эрх хэмжээг нь тогтоож өгнө гэжээ.

Хариуцагч нь ийнхүү Хөдөлмөрийн тухай хууль болон ******* ХХК-ны дотоод журмаар ажил үүргийн хуваарийн дагуу гэрээг хийсэн гэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ нотолж, шаардлагыг няцааж чадахгүй байна.

Иймд хариуцагчийг Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 болон 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

******* ХХК болон ******* ХХК-ны хооронд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр агуулах түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдсан гэж байгаа боловч уг гэрээг компаныг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан, түүнчлэн бодит байдал дээр ******* ХХК нь уг агуулахыг түрээслээгүй,түүний эзэмшил ашиглалтанд агуулахыг шилжүүлээгүй байна.

Ийнхүү Иргэний хуулийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дцгаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасынг баримтлан *******оос 2,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос 50,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Нэхэмжлэгч нь хариуцагч М.Болор-Эрдэнийг хариуцагчаар татсанаасаа татгалзсан болохыг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН