Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2018/01243

 

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2018/01243

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, *******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт байрлах, *******/-д холбогдох

Бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогч байгууллагад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь ******* ХХКомпаний гүйцэтгэх захирлын 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн Б/275 дугаартай тушаалаар тус байгууллагын Үйлдвэрлэлд бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженерээр, мөн гүйцэтгэх захирлын 2018 оны 02-р сарын 27-ны өдрийн Б/4 дугаартай тушаалаар тус компаний Хангамжийн албаны даргаар тус тус томилогдон ажиллаж ирсэн юм.

Миний бие ажиллах хугацаандаа Монгол улсын Компаний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон компаний дотоод журмыг чанд баримтлан компаний засаглалыг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлж алдагдлыг бууруулах гээд компаний үйл ажиллагааг /өөрийн хариуцсан үүрэгт ажлаа/ амжилттай сайн гүйцэтгэж ирсэн гэж үздэг.

Гэтэл ажил олгогч байгууллага гүйцэтгэх захирал удирдлага солигдож шинэ гүйцэтгэх захирлын зүгээс ажлаа өг гэх шахалтыг үзүүлж эхэлсэн бөгөөд улмаар гүйцэтгэх захирлын 2018 оны 06-р сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай тушаалаар ажилтан миний хөдөлмөрийн гэрээг цуцлаж үүрэгт ажлаас минь чөлөөллөө.

Ажилтан би олгогч байгууллагадаа хандан Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу өөр бололцооны түвшингийн ажил надад санал болгоно уу гэх хүсэлтийг гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж ажилтан миний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчиж үүрэгт ажлаас чөлөөллөө гэж ажилтан би үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогч байгууллага болох ******* ХХКомпанид даалгаж өгнө үү? Гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие ******* нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХКомпанид холбогдуулан бололцооны өөр ажилд томилуулахыг ажил олгогчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардпагыг 2018 оны 07-р сарын 18-ний өдөр гаргасан билээ.

Миний бие ******* нь Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлэн гаргаж байна. Үүнд:

Ажил олгогч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс (1 сарын цалин хөлс 1.202.726x4 сар 4 хоног) 4.971.267 төгрөг, зардал (өмгөөллийн хөлс 2.000.000, зардал 1.500.000) 3.500.000 төгрөг, нийт 8.471.267 төгрөгийг гаргуулж өгнө үү? Гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Уртнасангийн Анхбаярын 2018 оны 07 сарын 18 өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.

У. Анхбаяр нь ******* ХХК-д Хангамжийн ахлах инженерийн сул орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор батлагдсан компанийн дотоод зохион байгуулалтын бүтцийн дагуу 2018 оны 02 дугаар 27-ны өдөр Хангамжийн албаны даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2017 оны 09 сард тус албан тушаал дээр ажиллаж байсан ******* нь ажлаас захиргааны чөлөө авч суралцахаар явж түүний орон тоо суларч *******ыг ажилд авсан.

Гэтэл ******* нь суралцаж дуусаад анхан ажиллаж байсан ажилдаа эргэн орох шаардлага тавьсан бөгөөд үүнтэй холбоотойгоор маргаан үүссэн тул хуулийн дагуу шийдвэрлүүхээр 2018 онь 04 сард шүүхэд хандан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн ******* дугаар шийдвэрийн дагуу ******* нь үндэслэлгүй ажлаас халагдсан бөгөөд түүнийг хуучин ажиллаж байсан албан тушаалд нь эргүүлэн нь томилох нь зүйтэй гэсэн утга бүхий шүүхийн шийдвэр гарсан тул компани шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн хуулийн 37.1.5-д зааснаар *******ын хөдөмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд хуульд зааснаар бололцооны өөр ажил санал болгосон боловч нэхэмжпэгч өөрөө үүнийг хүлээн зөвшөөреөгүй болно.

Иймд нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн Б/275 дугаартай тушаалаар тус байгууллагын Үйлдвэрлэлд бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженерээр, мөн гүйцэтгэх захирлын 2018 оны 02-р сарын 27-ны өдрийн Б/4 дугаартай тушаалаар тус компаний Хангамжийн албаны даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06-р сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Шүүхийн шийдвэрээр ажилд тогтоогдсон гэх ******* нь ******* ХХК-ийн захирлын тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн материал хангамжийн инженерээр ажиллаж эхэлсэн байх бөгөөд ажиллаж байх хугацаандаа сургуульд суралцахаар болж байгууллагын захиргаанд хандан чөлөө хүсэж, түүнийг ******* ХХК-ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/192 дугаартай тушаалаар Засал чимэглэлчнээр ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Гэтэл Б/86 дугаар тушаалаар барилга, угсралтын хэсгийн засал чимэглэлчин ******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнийг ажлаас халсан байна.

Ийнхүү ******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн шүүхэд хандснаар шүүхийн 2018 оны 05 дугаар 31-ний өдрийн 142/ШШ2018/00573 дугаартай шийдвэрээр түүнийг ******* ХХК-ийн Хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоожээ.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь ******* сургуульд явах чөлөө авч, түүний гарсан орон тоон дээр ажилд орсон болох нь батлагдахгүй байна.

Өөрөөр хэлбэл ******* У.Анхбаярын эрхэлж байгаа ажилд эргүүлэн тогтоогдоогүй, У.Анхбаяр *******ын ажлыг анхнаас нь аваагүй, түүний ажлын орон тоон дээр ажиллаж байгаагүй байх тул түүнийг ажлаас нь халсан нь буруу байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажил олгогч ******* ХХК-нд хандаж Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу бололцооны ажилд томилуулах надад хүсэлт гаргасан /хх.15/ байх ба компаны захирал П.Энхбат хүний нөөцийн мэргэжилтэнд Компанийн батлагдсан орон тоонд сул буй ажлын байрыг танилцуулах гэсэн цохолт хийсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу ахлах хүний нөөцийн менежер Л.Бат-Итгэл жолооч,автокраны жолооч, өрлөгчин, дээвэрчин бетончин, цахилгаанчин, гагнуурчин зэрэг ажлын байрнуудтай танилцулсан байх бөгөөд нэхэмжлэгч үүнтэй танилцаад бололцооны ажил биш гэж үзэж татгалзсан байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 02-р сарын 27-ны өдрийн Б/49 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21,24 дүгээр зүйл,Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018-01-25-ны өдрийн №04 дугаартай тогтоолыг үндэслэн тус компаний Хангамжийн албаны даргаар томилогдон ажилласан байсан болох нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02-р сарын 27-ны өдрийн Б/49 дугаартай тушаал, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Харин *******ыг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142 /ШШ2018/00573 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийн *******ыг засал чимэглэлчний ажилд шилжүүлэн ажиллуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/192 дугаартай тушаал, засал чимэглэлчний ажлаас халсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг тус тус хүчингүйд тооцож, *******ыг ******* ХХК-ийн хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-наас 4.537.830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх байдлуудаас дүгнэхэд *******ыг Хангамжийн инженерийн ажлаас чөлөөлж, түүний орон тоон дээр *******ыг ажилд авсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоон дээр ажилд эгүүлэн тогтоогдсон гэх ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ...Миний бие хангамжийн инженер ажилтай. 2017 оны 10 дугаар сарын 02-ноос барилгын инженер мэргэжлээр суралцах болсон тул чөлөөг минь 2017 оны 10 дугаар сарын 02-ноос ******* ХХК-ийн 1 дүгээр хэсэг буюу их барилгын хэсэгт шилжүүлэн сургалтын чөлөөг минь олгож өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, түүнийг засал чимэглэлчнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ гэж шүүхийн шийдвэрт дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл ******* нь анх их барилгын хэсэгт шилжих замаар чөлөөг нь зохицуулж өгөх хүсэлт гаргасны дагуу түүнийг тус хэлтэст засал чимэглэлчнээр ажиллуулахаар болсоноор чөлөө олгох хүсэлтийг нь тухайн үед шийдвэрлэж, тэрээр ажлаасаа гарсан байна.

*******ыг засал чимэглэлчний ажилд шилжүүлэн ажиллуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/192 дугаартай тушаал гарах үед, нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн Б/275 дугаартай тушаалаар тус байгууллагын Үйлдвэрлэлд бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженерээр, мөн гүйцэтгэх захирлын 2018 оны 02-р сарын 27-ны өдрийн Б/4 дугаартай тушаалаар тус компаний Хангамжийн албаны даргаар тус тус томилогдон ажиллаж байсан байна.

2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр *******ыг хангамжийн инженерийн ажилд эгүүлэн томилсон нь нэхэмжлэгчийг түүний эрхэлж байсан Хангамжийн албаны даргаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ажлаас буруу халсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заажээ.

Энэхүү хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч ******* нь *******ын ажлаас халагдсаны дараа түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр ажилд ороогүй. Түүнчлэн хариуцагч нь *******ыг ажилд эгүүлэн авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

Эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон гэх ******* нь ямар ажил албан тушаал эрэхлж байгаа, хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн ямар тушаалаар ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь тодорхойгүй, ямар учраас шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хангамжийн инженерийн ажлаа хийхээ больсон, түүнд чөлөө олгосон эсэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байсан эсэх зэрэг асуудлууд тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байна.

Гэтэл хариуцагч ******* ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай тушаалаар *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж түүний эрх ашгийг зөрчсөн буруутай үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байна.

Энэхүү буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдаж,хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж хохирсон байна.

Иймд түүний зөрчигдсөн эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т дахь заалтыг хэрэглэснээр сэргээгдэх боломжгүй, харин түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1-т зааснаар ажлаас буруу халагдсан байх тул бололцооны буюу хэвээр хадгалагдаж байгаа ажилд нь эгүүлэн тогтоох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргах үндэстэй байна.

******* нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд ажилгүй байсан байх бөгөөд сард ажлын 21.5 хоногоор тооцвол 21.5х4=86 хоног,үүн дээр сараас илүү гарсан ажлын 4 хоногийг нэмэхэд нийт 90 хоног ажилгүй байсан байна. Хариуцагчийн гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтоор /хх.44/ ******* нь сарын 1.202.726 төгрөгний цалин авдаг байсан байх ба өдөрт /1.202.726 : 21.5=55.940 55.940 төгрөг ногдож байгааг 90 хоногоор тооцож /55.940 х 90 /5.034.666 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Харин өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг болон зардал 1.500.000 төрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1,40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт зааснаар *******ыг ******* ХХК-ийн Хангамжийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5,034,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3,436,601 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас /70200+95,505/ 165,705 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН