Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2019/00080

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2019/00080

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа, даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Андуу овгийн Очирхуягийн Энхболдын /регистрийн дугаар ФБ79063075/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох -ийн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчины ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилт хийхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, гэрч М.Батсүх, ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч О.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 онд -ийн Бутлан тээвэрлэх хэсэгт ажилд орсон. Ажилд орсоноос хойш тасралтгүй 13 жил ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргалгүй хөдөлмөрийн сахилга баттайгаар ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. Эхнэр Эрдэнэчулуун маань -ийн эрчим хүчний цехд ажилладаг. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас тараад гэртээ байж байсан. Эхнэр Эрдэнэчулуун орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа бууж ирсэн. Шөнийн 24 цагийн үед амарч байтал эхнэрийн утас дуугарч хүнтэй яриад байсан. Хэнтэй ярьж байгааг нь асуухад ажлын хүмүүс ярьж байна. Цехийн 40 жилийн арга хэмжээнд орсон хүмүүс нэг газар орсон намайг хүрээд ир гэсэн гэж хэлсэн. Утас нь дахин удалгүй дуугарахаар нь би аваад хүн амраахгүй яах гээд байгаан гэж уурлаад утсыг нь салгасан. Удаа ч үгүй утас нь дахин дуугарч эхнэр утсаа аваад одоо гарлаа гэж хэлээд хувцасаа өмсөхөөр нь цуг явъя гээд дагаад гарсан. Үйлчилгээний төв дээр очиход эхнэр дэлгүүр лүү орж би гадаа нь тамхи татаад хүлээж байсан. Дэлгүүр орчихоод эхнэр гарч ирж таксинд суусан таксины жолооч хаа явах вэ гэж асуухад эхнэр цэвэрлэх явна гэж хэлсэн. Би ажил руугаа явж яах гээд байгаа юм бэ? гэж асуухад тоолуурны заалтны түлхүүр буухдаа аваад ирсэн байна аваачиж өгөхгүй бол болохгүй гэж хэлсэн. Эхнэрийн ажлын газрын урд хаалган дээр нь очиход 1 залуу 1 эмэгтэй тосч гарч ирсэн. Би таксиндаа сууж байя чи түлхүүрээ өгөөд ирэх үү гэж хэлсэн. Эхнэр цаашаа яваад нэг залуу нь эргэж такси руу ирээд надтай мэндлээд намайг ороод гарахгүй юу гэж хэлээд намайг дагуулж орсон. Хаалганд ойрхон объектуудыг үзүүлээд хойшоо ажлын байр үзүүлсэн мөн гаднах усан сангуудыг тайлбарласан тэгээд чимээ ихтэй 1 газар луу дагуулж ороход нилээд согтуу 4 хүн сууж байсан. Ороод суухад ширээн дээр 1 шил архи, 1 сав пиво задалсан ууцгааж байсан. Намайг юу хийж явж байгаа юм харанхуй шөнө эхнэрээ хардаад байгаа юмуу гэх мэтээр үг хаяцгаагаад, надад архи хийж өгөхөд нь би уухгуй гэж хэлээд уугаагүй. Тэгтэл 1 залуу нь уухгүй юм бол яах гэж ирсэн юм бэ? гэх мэтээр үгээр өдөөд байхаар нь харанхуй шөнө хүн амраахгүй та нар манай эхнэрийг дуудаад байсан юм бишүү ? эхнэрээ харанхуй шөнөөр ганцааранг нь явуулахгүй гээд цуг явж байсан гэж хэлээд гадагшаа гарсан. Төрбат гэх залуу нь миний араас гарч ирээд тамхилаад хэсэг зогсож байгаад урд хаалганы тийшээ манай ажлын байран дээр очьё гээд хамт түүний ажпын байранд очсон. Тэндээ эхнэрийг хүлээж байтал эхнэр тал шил архийг барьчихсан гарч ирсэн. Энэ тал шил архийг замдаа хаяхгүй бол эд нар их согтсон байна гэж хэлсэн ба такси дуудаад эхнэр бид хоёр гэртээ ирсэн. Би гэртээ ирээд эхнэр лүү танай ажлын газрынхан дандаа ажлын байрандаа ингэж ууцгаадаг юм уу? Ийм согтуу хүмүүс гаднах гүнзгий усан сан болон байнгын ажиллагаатай тоног төхөөрөмжтэй, өндөр шаттай газар хүн үхвэл чи архийг нь дөхүүлж өгсөн гэдгээрээ буруудна харуулынхаа утсыг өг гэж хэлэхэд над руу эхнэр элдэв үгээр хэлэн уурлаад харуулынхаа утсыг өгөхгүй байсан. Мөн мастерынхаа утсыг өг гэхэд уурлаж, уцаарлан өгөөгүй. Миний ажилладаг Бутлан тээвэрлэх хэсэг дээр эрүүл хүн нойрмоглож байгаад техниктэй орооцолдож амиа насаа алдаж байсан тул согтуу хүмүүст санаа зовж 7035102 дугаарт холбогдон дээрх нөхцөл байдлын талаар мэдэгдсэн. Гэтэл -ийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1294 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар миний тайлбар болж өнгөрсөн дээрх үйл явдалд зөв дүгнэлт хийлгүйгээр халсанд гомдолтой байна. Миний дээрх гаргасан үйлдэл нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Харин ч тухайн үед хүний амь нас хохирч болзошгүй нөхцөл байдал эрсдлээс урьдчилан сэргийлж өөрийн үүргээ биелүүлсэн. Иймд -ийн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн тоног төхөөрөмжийн засварын цахилгааны монтёрын ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...О.Энхболдыг ажлаас хууль журмын дагуу үндэслэлтэй халсан гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...нэхэмжлэлийн шаардлагаа -ийн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчины ажилд эгүүлэн тогтоолгоно гэж тодруулж байна. Нийт 57,5 хоног ажилгүй байсан хугацааны цалин 7 935 805 төгрөг нэхэмжилнэ гэв.

                                        ҮНДЭСЛЭХ нь: 

 

            Нэхэмжлэгч О.Энхболд нь ******* холбогдуулан -ийн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчины ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

О.Энхболд нь 2005 оноос эхлэн -ийн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчинаар ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1294 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар, Б/1294 дүгээр тушаалаар тогтоогдож байна.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ...компанийн баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн тоног төхөөрөмжийн засварын цахилгаан монтёр О.Энхболд 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үйлдвэрийн бүс, хамгаалалт бүхий онцгой объект цэвэрлэх байгууламжийн хэсэгт нэвтэрч, ажлын байр, компанийн онцгой объектод согтууруулах ундаа авч ирсэн, хэрэглэсэн болох нь тогтоогдож хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж дурьдсан.

Ажилтан О.Энхболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д ажилтан ажилдаа ирэхдээ болон ажлын байр үйлдвэрийн бүсэд согтууруулах ундаа, мансууруулах бодис авчирсан, хэрэглэсэн, худалдсан буюу архидалт мансууралт зохион байгуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах шийтгэл ногдуулна гэж заасан байна.

2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө О.Энхболд хамтран амьдрагч ы хамт -ийн Цэвэрлэх байгууламжид ирэх үед нь хамт ажилладаг М.Батсүх, У.Батсайхан, Б.Даваадорж, О.Төрбат нарт архи, пиво авч ирсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч , М.Батсүх нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.

Харин О.Энхболд согтууруулах ундаа авч ирсэн, хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, гэрч М.Батсүх шүүх хуралдаанд ...О.Энхболд архи уусан гэсэн мэдүүлэг өгсөн боловч гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байх тул түүний мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иймд ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож хариуцагч -иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээр тооцож 7 935 805 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр дүнгээр тооцоход 8 903 963 төгрөг гарч байгааг 3 сард хувааж 1 сарын дундаж цалин хөлсийг 2 967 987 төгрөг, үүнийг 22,5 хоногт хувааж 1 өдрийн цалинг 131 910 гэж тогтоосон.Үүнийг ажилгүй байсан 61 хоногоор тооцоход 8 046 510 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 7 935 805 төгрөгийг хангах үндэстэй гэж үзсэн.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХО.Энхболдыг К-ийн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчины ажилд эгүүлэн тогтоож, харицагч -с 7 935 805 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Энхболдод олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар О.Энхболдын цалинтай тэнцэх олговор, урамшуулал, нэмэгдэл 7 935 805 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг -нд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч -иас 141 923 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА