Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2019/00625

 

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2019/00625

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.А-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: “Т Б” ХХК-нд холбогдох

 

Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаал, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот тушаалуудыг тус тус хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Х.Аминий бие 2015 оноос хойш “Т Б” ХХК-д Хуулийн газрын захирал, Ард бизнес төвийн захирал, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байгаад 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс Хан-Уул дүүрэг салбарын захирлаар томилогдсон. Улмаар Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчиийн санаачилгаар цуцлах тухай тушаалын дагуу Хан-Уул дүүрэг салбарын захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тушаалд дурьдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.3, 5.28.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.6 дах заалтууд, Хүний нөөцийн хорооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн байдаг.

Тушаалд доор дурьдсан зөрчлүүдийг хамааруулсан. Үүнд:

1. Салбарын харьяа Дунд гол тооцооны төвийн захирал Л.Гг Төрийн банкны ёс зүйн дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсгийг зөрчиж харилцагч Л.От 13,000,000 төгрөгийг зээлдүүлж улмаар кредит карт олгох замаар өөрийн 5,000,000 төгрөгийн зээлийг төлүүлсэн үйлдэлд салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй /цаашид Л.Ггийн зөрчил гэх/;

2. Салбарын харьяа 120 мянгат тооцооны төвийн теллер М.Алтанбекийг Төрийн банкны ёс зүйн дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.2, Теллерийн системийн багц журам-ын 6 дугаар зүйлийн 6.1.12 дах заалтуудыг зөрчиж харилцагч Л.Пинугийн 60,000 төгрөгийн халамжийн мөнгийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр, харилцагчийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад хувьдаа авч ашигласан үйлдэлд салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй /цаашид М.Алтанбекийн зөрчил гэх/;

3. Салбар болон харьяа нэгжийн ажилтнууд нь Зээлийн үйл ажиллагааны журам- ын 3 дугаар зүйлийн 3.4.3.а, 3.4.4 дэх заалтуудыг зөрчиж 38 зээлдэгчид нийт 389,943,278 төгрөгийн цалингийн зээл олгож банк нийт 20,808,998 төгрөгийн бодит хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан үйлдэлд салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй /цаашид Хүүгийн ашиг олох боломж алдагдуулсан зөрчил гэх/;

4. Хариуцсан салбар, нэгжүүд нь 2018 оны 1-3 улирлуудад болон 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тус тус алдагдалтай ажиллаж ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн /цаашид Нэгжүүд алдагдалтай ажилласан зөрчил гэх/;

5. Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаанд сахилгын зөрчлийг давтан гаргасан байх тул ажлаас чөлөөлсөн /цаашид Сахилгын шийтгэлтэйд тооцох хугацааны зөрчил гэх/.

 

Дээр дурьдсан зөрчил гэх үндэслэл тус бүрт хууль тогтоомж болон Төрийн банкинд мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичигт заасан зохицуулалтын хүрээнд доорх тайлбарыг гаргаж байна.

 

Л.Ггийн зөрчлийн талаар:

Төрийн банкны Дунд гол тооцооны төвөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр харилцагч Л.От 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт олгосон бөгөөд зээлдэгч тухайн өдөр Төрийн банкны КҮБ-ын ПОС терминал машинаар 4,950,000 төгрөг уншуулан, тухайн КҮБ-ын данснаас 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус тооцооны төвийн захирал Л.Ггийн 343100142543 данс руу 4,900,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ талаар Дунд гол тооцооны төвийн захирал Л.Г Дотоод хяналт шалгалтын газрын хянан шалгагчид тайлбарлахдаа, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн найз Л.Отгонцэцэгт өөрийн хуримтлалаас 13,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Энэ зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 4,900,000 төгрөгийг Л.О2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлж барагдуулсан. Л.Отэй ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй болно хэмээн тайлбарласан байдаг. Л.Г нь кредит карт олгох замаар өөрийн авлагыг төлүүлсэн талаар тайлбар гаргаагүй, мөн энэ талаар ямар нэгэн баримт хувийн хэрэгт авагдаагүй. Түүнчлэн Л.Онь кредит карт авах хүсэлтээ зохих журмын дагуу гаргаж, шаардлагатай материалыг зохих журмын дагуу бүрдүүлж ирүүлсэн байдгаас үзвэл тус кредит картыг олгохтой холбоотой Зээлийн хорооны ажиллах журам, Зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл гаргаагүй байна. Харин Төрийн банкны ёс зүйн дүрэм-ийн 5.2-т заасан Хувийн санхүүгийн асуудал хэсэгт Танд бусад ажилтнууд, харилцагч, нийлүүлэгч нараас мөнгө зээлдэх (зөвхөн нэр төдий мөнгө зээлж, зээлдүүлэхээс гадна) эсвэл зээлдүүлэх, үүнтэй холбогдуулан батлан даалт гаргах, хамтран бичигт гарын үсэг зуралцах гэх мэт үйлдэл хийхийг хориглоно. Та нэр бүхий мөнгө зээлдүүлэх ажил эрхэлдэг байгууллагаас мөнгө зээлдэх хэрэгтэй. Хэрэв аливаа санхүүгийн байгууллагаас мөнгө зээлдэх болбол тусгай нөхцөлтэйгээр зээлдэхийг хориглоно гэсэн заалт нь Төрийн банкны Дунд гол тооцооны төвийн захирал Л.Гд өөрт нь хамаарах хориглох заалт юм.

Салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод Тооцооны төвийн захирлынхаа Төрийн банкны ёс зүйн дүрэм-ийн хэрэгжилтийг хангахад хяналт тавьж ажиллах талаар заасан заалт байхгүй болно.

 

М.Аийн зөрчлийн талаар:

Төрийн банкны теллерийн системийн багц журам-ын 3 дугаар зүйлийн 3.6.1- т Ахлах теллер нь теллерийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, хяналт тавих' мөн журмын 3.6.11-т ...гүйлгээ хийхэд холбогдох журамд заасан бичиг баримтын бүрдүүлбэрийг хангасан тохиолдолд гүйлгээ хийсэн эсэхэд хяналт тавих., 3.6.22-т Өдрийн гүйлгээний эцэст бэлэн ба бэлэн бус гүйлгээний жагсаалтыг үндсэн баримттай тулган шалгах, баталгаажуулах, өдрийн баримт багцлан үдэж хянуулах үндсэн үүрэгтэй. гэж ахлах теллерийн хүлээх үүргийг тус тус журамласан байдаг. Мөн тус журмын 3.2.3-т Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчил илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авч арилгах, давтан гаргахгүй байх талаар анхаарч ажиллах, 3.2.6-т Өдрийн баримтанд хяналт тавих гэж Тооцооны төвийн захирлын үүргийг тус тус тодорхой зохицуулсан.

Үүнээс харахад салбарын захирлын хувьд тооцооны төвийн өдөр тутмын гүйлгээний баримтад хяналт тавих үүрэг үгүй бөгөөд ахлах теллер болон тооцооны төвийн захирал нь тухайн нэгжийнхээ өдөр тутмын гүйлгээний баримтад хяналт тавих үүрэгтэй байна. Үүний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн М.Алтанбекийн зөрчилтэй гүйлгээний баримтыг 120 мянгат тооцооны төвийн захирал болон ахлах теллер нь тус тус хянаж, энэ талаараа гарын үсэг зурж, тэмдэгээ дарж баталгаажуулахдаа уг зөрчлийг илрүүлээгүй хянасан байдаг. Энэ нь тус тооцооны төвийн захирал болон ахлах теллер Төрийн банкны теллерийн системийн багц журам-д заасан хяналт тавих үүргээ зохих журмын дагуу бүрэн хэрэгжүүлээгүй, ажилдаа хайнга хандсан үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл бүрэн байна. Гэсэн хэдий ч уг үйлдлийг Салбарын захиралд холбогдуулан зөрчилд тооцож субъектив хандсаныг харгалзан үзэх нь зүйтэй.

Хүүгийн ашиг олох боломж алдагдуулсан гэх зөрчлийн талаар:

Салбар болон харьяа нэгжийн ажилтнууд нь Зээлийн үйл ажиллагааны журам-ын 3 дугаар зүйлийн 3.4.3.а, 3.4.4 дэх заалтуудыг зөрчиж 38 зээлдэгчид нийт 389,943,278 төгрөгийн цалингийн зээл олгож банк нийт 20,808,998 төгрөгийн бодит хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан гэх зөрчлийн талаар тушаалд ...салбар болон ... хэмээн дурьдсан нь үндэслэлгүй байна. Учир нь Хан-Уул дүүрэг салбарын хувьд хүү бууруулж олгосон нэмэлт цалингийн зээл байхгүй тул салбар хэмээн хамааруулах үндэслэлгүй байна.

Цалингийн зээл олгохдоо 120 мянгат тооцооны төв 1 зээлдэгч, Буянт-Ухаа тооцооны төв 6 зээлдэгчДундгол тооцооны төв 24 зээлдэгчОргил тооцооны төв 6 зээлдэгчНомин тооцооны төв 1 зээлдэгч, нийт 38 зээлдэгчид дээрх нэр бүхий 5 тооцооны төвийн олгосон цалингийн зээлүүдийг хамааруулсан байдаг. Дээрх нэр бүхий 5 тооцооны төв эдгээр цалингийн зээлийг олгохдоо Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/188 тоот тушаалаар батлагдсан 'Үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-д өөрчлөлт оруулсан доорх заалтыг мөрдөж ажилласан. Үүнд:

Цалингийн зээлийн жилийн хүү:

12 сар хүртэл - 16.8 %

13-24 сар хүртэл - 18 %

25-36 сар хүртэл - 19.2 %

37-с дээш сар 22.8% - 20,4% байна гэх заалтын дагуу дээрх цалингийн зээлүүдийг олгосон бөгөөд дээр дурьдсан 38 зээлдэгчийн зээл бүгд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш олгогдсон зээл байдаг. Ийнхүү тус нэгжүүд дээрх 38 зээлдэгчид цалингийн зээлийн хугацаа, хүүг Гүйцэтгэх захирлын 2018 оны 05 сарын 22-ны өдрийн А/188 тоот тушаалын дагуу тооцож олгосон нь Төрийн банкны ЗҮАЖ-ыг зөрчсөн, банк 20,808,998 төгрөгийн хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Иймээс Салбарын захирлын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. (Гүйцэтгэх захирлын 2018 оны 05 сарын 22-ны өдрийн А/188 тоот Үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-д өөрчлөлт оруулах тухай тушаалыг хавсарган хүргүүлэв.)

 

Нэгжүүд алдагдалтай ажилласан гэх зөрчлийн талаар:

Хан-Уул дүүрэг салбарын хувьд 2018 оны 1-3 дугаар улиралд болон 2018 оны 11сарын 30- ны байдлаар тус тус алдагдалгүй дандаа ашигтай ажиллаж байсан, харин нэгжийн хувьд Гэгээнтэн бизнес төв алдагдалтай ажилласан болно. Гэтэл тушаалд ...салбар, нэгжүүд нь... хэмээн дурьдсан нь үндэслэлгүй байна. Гэгээнтэн бизнес төв-ийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор ХУД салбарын захирлын зүгээс 2018 онд Ажил сайжруулах төлөвлөгөө, Ангилал шилжсэн, чанаргүй зээлтэй ажиллах төлөвлөгөө, Хугацаа хэтрэлтийн төлөвлөгөө зэргийг тус тус баталж, үүрэг даалгаврыг цаг тухай бүрт өгч, биелэлтэд хяналт тавьж шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, хамтран ажиллаж ажиллаж ирсэн тул салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх нь учир дутагдалтай байна. Түүнчлэн харьяа нэгж нь алдагдалтай ажилласан нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ болон Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам- д нэрлэн заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд хамаарахгүй юм.

 

Сахилгын шийтгэлтэйд тооцох хугацааны зөрчил гэх асуудалд:

Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаалаар ХУД салбарын захирал Х.А-дүндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.16.1, 13 дугаар зүйлийн 13.5.2, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.6.2, Хүний нөөцийн хорооны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 57 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн байдаг.

Тус сахилгын шийтгэлийг ногдуулах зөрчилд тооцсон үйлдлийг тодруулбал, Төрийн банкны Бизнес хариуцсан захирлын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 07/08 тоот Нэгжүүд банк дотроосоо эх үүсвэр татахгүй байх тухай албан бичгийг зөрчиж, эх үүсвэрийн зорилтот төлөвлөгөө биелүүлэх зорилгоор нэгж хоорондоо эх үүсвэр шилжүүлж, удирдлагыг хуурамч мэдээллээр хангасан гэж үзэн нэхэмжлэгч Х.Анадад үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Энэхүү үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг хэт субъектив байдлаар хандаж хууль бусаар ногдуулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. (Төрийн банкны Бизнес хариуцсан захирлын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07/08 тоот Нэгжүүд банк дотроосоо эх үүсвэр татахгүй байх тухай албан бичгийг хавсарган хүргүүлэв.)

Учир нь дээрх ижил зөрчилд, ижил хугацаанд тус банкны Зам тээврийн яам тооцооны төвийн захирал Ж.Цогзолбоо, Цэнгэлдэх тооцооны төвийн захирал Б.Баярмаа, Гэгээнтэн бизнес төвийн захирал Ц.Дэмбэрэлмаа, Номин тооцооны төвийн захирал О.Эрдэнэбат нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Эндээс харахад ижил зөрчилд, ижил хугацаанд сахилгын шийтгэлийн өөр өөр хэлбэрийг сонгож ногдуулсан нь хэт субъектив байдлаар хандаж хууль бусаар ногдуулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргаж буй энэхүү гомдлын дагуу Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаалыг хүчингүйд тооцох нь хууль, эрх зүйн хувьд бүрэн үндэслэлтэй юм. Түүнчлэн Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 сарын 31-ний өдрийн Б/2213 тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах хэсэг дэх заалтуудыг үндэслэн гаргасан нь мөн хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Учир нь Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07сарын 03-ны өдрийн 33 тоот Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нъ нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нъ харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.'' Дээрх тогтоолын 15.5.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг буртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно. Мөн тогтоолын 15.5-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино" гэж тус тус тайлбарласан байна.

Гэтэл салбарын захирлын албан тушаал нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн бэлэн мөнгөтэй харьцах, хөрөнгө мөнгө захиран зарцуулах санхүүгийн эрхтэй мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд Төрийн банкны хууль, санхүү, Дотоод хяналт шалгалтын газрын хяналт шалгалтаар тогтоогдсон мөнгөн хөрөнгөтэй холбоотой ажил олгогчийн итгэлийг алдсан банканд хохирол учруулсан үйлдэл эс үйлдэл үгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд илт хууль бус, хууль эрх зүйн үндэслэлгүй, тухай бүрт субъектив үүднээс хандаж гаргасан тушаалууд болох Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот Х.Ат сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, мөн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 сарын 31-ний өдрийн Б/2213 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг тус тус бүхэлд нь хүчингүйд тооцуулах, ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх талаар гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ажил олгогчийн гаргасан шийдвэр, тушаал нь хуульд харшилсан зүйлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Х.Аийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ань Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаал, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот тушаалуудыг тус тус хүчингүйд тооцуулж, тус банкны Хан-Уул дүүрэг салбарын захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,000,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Х.А-дсахилгын шийтгэл ногдуулах тухай Б/2015 тоот тушаал нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ялгаварлаж тэгш бус хандсан байх тул хууль бус болсон. Иймд Х.Алтанзагсыг сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэл бүрдээгүй, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот тушаалд дурдсан зөрчлүүдийг Х.Агаргасан гэж буруутгаж буй хууль зүйн эх сурвалж нь Х.А-дшууд хамааралгүй, зарим зөрчлийн хувьд Х.Агаргаагүй гэж тайлбарлаж байна. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч Х.Алтанзагасыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчил давтан гаргасан, салбарын захирлын хувьд хариуцсан салбарын үйл ажиллагааг доголдуулсан, сайжруулах арга хэмжээ авч чадаагүй гэж маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.  Нэхэмжлэгч Х.Ань 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс Төрийн банкны Хан-Уул дүүрэг салбарын захирлаар ажиллаж байсан үйл баримтын талаар зохигчид харилцан маргаагүй.

Түүнийг тус албан тушаалыг хашиж байх хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн банкны захирлын Б/2015 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Нэхэмжлэгч нь тушаалд дурдсан зөрчлийг гаргаснаас хойш хуульд заасан хугацааг хэтрүүлж хариуцлага тооцсон хууль бус тушаал гэж маргаж байна.

 

Тус тушаал нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарсан байх ба шүүхэд тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу ажилтныг ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлснээс бусад гомдлыг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гаргахаар заасан. Энд заасан бусад гомдол гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаас бусад, 128.1-д жагсаасан бүх гомдлууд хамаарахаар байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1, 129.2, 128.1.7-д заасны дагуу сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүх 3 сарын хугацаанд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.А-дсахилгын шийтгэл ногдуулсан гэх Б/2015 тоот тушаалд Төрийн банкны бизнес хариуцсан захирлын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07/08 тоот Нэгжүүд банк дотроосоо эх үүсвэр татахгүй байх тухай албан бичгийг зөрчиж эх үүсвэрийн зорилтот төлөвлөгөөгөө биелүүлэх зорилгоор Төв аймаг салбар, Хэнтий салбараас данс шилжүүлж, удирдлагад хуурамч мэдээлэл өгсөн зөрчил гаргасан гэж дурджээ. Нэхэмжлэгч данс шилжүүлсэн буюу Хэнтий салбараас эх үүсвэр татсан үйлдлийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан, харин нөгөө салбараас эх үүсвэр татсан зөрчлийг хэзээ гаргасан гэж буруутгаж байгааг мэдэхгүй, зөрчил гаргасан гэх цаг хугацаа тодорхойгүй гэж тайлбарлаж байх бол хариуцагч талаас энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүйн зэрэгцээ өнөөдрийг хүртэл энэ талаар аливаа татгалзал, эсэргүүцсэн зүйл гаргаж байгаагүй тул өөрөө зөрчил гаргасан болохоо зөвшөөрч байгаа хэрэг хэмээн тайлбарлаж байна.

Шүүх дээрх нөхцөл байдлаас Х.Аын гаргасан гэх эх үүсвэр шилжүүлсэн зөрчилд хариуцлага тооцсон захирлын тушаал хууль бус гэж дүгнэлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчлийг гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байна. Нэхэмжлэгч өөрөө зөрчил гаргасан болохоо хүлээн зөвшөөрч байгаа 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш сахилгын шийтгэл ногдуулсан өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 6 сар 29 хоногийн хугацаа байх ба дээр дурдсан сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа нэгэнт дуусгавар болсон байжээ. Харин гаргасан хэмээн буруутгаж буй эх үүсвэр татсан гэх хоёр дахь зөрчлийн хувьд хариуцагч холбогдох сахилгын шийтгэлийг хөөн хэлэлцэх хугацааны дотор ногдуулсан бөгөөд уг зөрчлийг гаргасан эсэх талаар аливаа нотлох баримт гаргаагүй, нотлох үүргээ биелүүлсэнгүй.

 

Иймд Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот Х.А-дсахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Б/2213 тоот тушаалыг хууль бус гэж мэтгэлцэж байгаа бол хариуцагч Х.Алтанзагасыг үндсэн 4 төрлийн зөрчил гаргасан гэж буруутган тушаал хууль зүйн үндэстэй гэж үзэж байна. Тодруулбал,

1)      Хан-Уул дүүрэг салбарын харьяа дунд гол тооцооны төвийн захирал Л.Г нь Төрийн банкны ёс зүйн дүрмийн 5.2 дахь хэсгийг зөрчиж харилцагч Л.Отгонцэцэгт 13,000,000 төгрөг зээлдүүлэн улмаар кредит карт олгох замаар 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг буцаан төлүүлж авсан үйлдэлд салбарын захирлын хувьд хяналт тавьж ажиллаагүй,

2)      Хан-Уул дүүрэг салбарын харьяа 120 мянгат тооцооны төвийн теллер М.Алтанбек Төрийн банкны ёс зүйн дүрмийн 5.2, Теллерийн системийн багц журмын 6.1.12-т заасныг зөрчин харилцагч Л.Пинугийн 60,000 төгрөгийн халамжийн мөнгийг хувьдаа авч ашигласан үйлдэлд хяналт тавьж ажиллаагүй,

3)      Салбар болон харьяа нэгжийн ажилтнууд нь Зээлийн үйл ажиллагааны журам зөрчин 38 зээлдэгчид 389,943,278 төгрөгийн цалингийн зээл олгож банк нийт 20,808,998 төгрөгийн бодит хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан үйлдэлд хяналт тавьж ажиллааагүй

4)      Хариуцсан салбар, нэгжүүд нь 2018 оны 1-3 дугаар улиралд тус тус алдагдалтай ажилласан зөрчлийг тус тус гаргасан гэж үзжээ.

 

Нэхэмжлэгчийн маргаж байгаагаар Төрийн банкны Хан-Уул дүүрэг салбарын харьяалах тооцооны төвүүдийн захирал, теллер нарын гаргасан зөрчлүүдийг Х.Амэдэх ямар ч боломжгүй тул хяналт тавиагүй хэмээн буруутгах үндэсгүй, хүүгийн ашиг олох боломж алдагдуулсан гэх зөрчлийн хувьд зээлийн үйл ажиллагааны журмыг зохих ёсоор хэрэглэсэн, аливаа алдаа зөрчил гаргаагүй гэж, салбарын харьяалах нэгжүүдийг алдагдалтай ажиллуулсан гэх зөрчлийн хувьд харьяалах нэгжүүдээс Гэгээнтэн тооцооны төв л алдагдалтай ажилласан тул бүхэлд нь буруутгаж зөрчил гаргасан гэсэн нь шударга бус дүгнэлт гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ Л.Г, М.А нарын гаргасан зөрчлийг Х.А-дхолбогдуулахдаа нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан Банкны дотоод дүрэм, журам зааврыг цаг хугацаанд нь танилцуулан мөрдүүлэх чиг үүргээ зөрчсөн гэж үзнэ гэжээ.

Төрийн банкны Хан-Уул дүүрэг салбарын харьяа Дунд гол тооцооны төвийн захирал Л.Ггийн гаргасан гэх ёс зүйн зөрчил, 120 мянгат тооцооны төвийн теллер М.Аийн гаргасан гэх ёс зүйн болон теллерийн ажил үүргийн зөрчлүүдийг Хан-Уул дүүрэг салбарын захирал Х.Аын ажлын байрны тодорхойлолтод дурдсан банкны дотоод дүрэм, журам, зааврыг танилцуулан мөрдүүлэх чиг үүргийн хүрээнд хянагдах боломжтой, тухайлан салбарын захиралд хөдөлмөрийн эрх зүйн сахилгын шийтгэл ногдуулахуйц сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал, нэхэмжлэгч Х.Ань ажлын байрны тодорхойлолтын хүрээнд хүлээсэн чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд Л.Ггийн хувийн болоод санхүүгийн харилцаа, түүний найз нөхдийн хүрээ хязгаарыг мэдэх, шалгах боломжгүй байсан бол М.Аийн хийсэн өдөр тутмын гүйлгээ, холбогдох баримт бичигт шалгалт хийх нь Төрийн банкны теллерийн системийн багц журмын 3.6.1, 3.6.11, 3.6.22-т заасны дагуу ахлах теллерийн шууд хүлээх чиг үүрэгт хамаарч байна /хх-ийн 64-66 дугаар тал/. Нэхэмжлэгч Х.Ань холбогдох тооцооны төвүүдийн захирлуудаар дамжуулан ерөнхий удирдлагыг хангах чиг үүрэг бүхий Хан-Уул дүүрэг салбарын захирал болохыг анхаарвал зохино. Иймд эдгээр зөрчлүүдийн хувьд нэхэмжлэгч Х.Аыг ажлын байрны тодорхойлолтод дурдсан чиг үүргээ зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин нэхэмжлэгч Х.Ань хариуцагчаас буруутгаж буй хүүгийн ашиг олох боломж алдагдуулсан, Хан-Уул дүүрэг салбарыг алдагдалтай ажиллуулсан гэх зөрчлүүдэд гэм буруутай гэж дүгнэв.

Тодруулбал, Төрийн банкны захирлын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/188 тоот тушаалаар Үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-д өөрчлөлт оруулах тухай зохицуулжээ. Тус өөрчлөлтийн дагуу цалингийн зээлийн дээд хэмжээ 50,000,000 төгрөг бөгөөд зээлийг 12 сар хүртэл хугацаагаар олговол 16,8 хувийн хүү, 13-24 сар хүртэл хугацаанд 18 хувийн хүү, 25-36 хүртэл сарын хугацаанд 19,2 хувийн хүү, 37-оос дээш сарын хугацаагаар зээл олгох бол 22.8-20.4 хувиар хүү тооцохоор заасан байна /хх-ийн 24 дүгээр талын арын нүүр/

 

Гэвч хавтаст хэргийн 85-128 дугаар талд авагдсан Хан-Уул дүүрэг салбарт харьяалах тооцооны төвүүдийн олгосон Цалингийн зээлийн гэрээнээс үзвэл дээрх журмыг зөрчиж зээлийн хүүг зээлийн хэмжээ, хугацаанаас үл хамааран 16.8 хувиар тооцсон зөрчлүүд тогтоогдож байна. Энэ нь нэхэмжлэгч Х.Аийн ажлын байрны тодорхойлолтод дурдсан салбар нэгжийн зээл олголт, төлөлтөд байнга хяналт тавьж ажиллах, ..., Салбар нэгжийн үйл ажиллагаа зохих заавар журмын дагуу явагдаж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавих, ... чиг үүргүүдийг шууд зөрчсөн, хангалтгүй биелүүлсэн үйлдэл болжээ. Учир нь зээл олголт, зээлийн үйл ажиллагаа нь аливаа банк, түүний салбар, нэгжийн хувьд үндсэн үйл ажиллагаанд хамаарах ажиллагаа мөн. Иймд энэ зөрчлийн хувьд нэхэмжлэгч Х.Алтанзагасыг буруутай гэж үзэх үндэстэй байна.

 

Түүнчлэн Хан-Уул дүүрэг салбарт хамаарах тооцооны төв, бусад нэгжүүд нь алдагдалтай ажилласан зөрчлийг Х.Агаргасан гэж үзэх үндэстэй байна.

 

Тодруулбал, Төрийн банкны Хан-Уул дүүрэг салбар нь нэг салбар, 9 тооцооны төвөөс бүрдэх ба 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар салбарын хэмжээний балансын үзүүлэлтээр нийт 8.9 тэрбум төгрөгийн алдагдалтай, дотоод хүүгийн орлого зарлага тооцсоны дараах байдлаар 801 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэх дүгнэлтийг тус салбарт хийсэн иж бүрэн шалгалтын тайланд дурдаж байжээ /хх-ийн 163 дугаар талын арын нүүр/. Тус тайлангийн дүгнэлт хэсэгт дурдсанаас үзвэл ...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар харахад Хан-Уул дүүрэг салбар нь ...ашигт ажиллагааны хувьд дүүргүүд дундаас 6-рт буюу 787 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэжээ /хх-ийн 167 дугаар тал/

Хэдийгээр нэхэмжлэгч Х.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад дээр дурдсан алдагдал нь бүх салбарыг хамарсан бус нэг тооцооны төвийн зээлийн үйл ажиллагааны доголдлоос хамааралтай бөгөөд уг тооцооны төвийн үйл ажиллагааг сайжруулахаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан хэмээн тайлбарлаж байх боловч ийнхүү авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ, төлөвлөгөө гэх аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Түүний ажлын байрны тодорхойлолтод салбарын захирал нь ... татан төвлөрүүлэх хөрөнгийн төлөвлөгөө, зээлийн багцын төлөвлөгөө, хүүгийн болон хүүгийн бус орлогын төлөвлөгөө, хүүгийн болон хүүгийн бус зардлын төлөвлөгөө, боловсон хүчин болон бусад үйл ажиллагааны зардал, эрсдэлтэй зээлийн багцыг зохих хувьд барих, улмаар бууруулах, ашгийн төлөвлөгөө зэрэг үзүүлэлтийг ханган ашигтай ажиллах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээр байна. Нөгөөтэйгүүр дээр дурдсан зээлийн үйл ажиллагаанд баримтлах нөхцөл шаардлагыг хангахгүй тодорхой хугацааны турш ажилласан нөхцөл байдал зэрэг нь ийнхүү алдагдлыг бууруулах талаар хангалттай арга хэмжээ авч ажиллаж чадаагүй гэж дүгнэхэд хүргэж байна.

Иймд нэхэмжлэгч Х.Аыг ажлын байрны тодорхойлолтод дурдсан банкны алдагдлыг бууруулах, ашигт ажиллагааг дэмжихэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч ажиллах үндсэн чиг үүргээ зөрчсөн гэж үзэв.

3.  Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Х.Ань ажлын байрны тодорхойлолтод заасан тодорхой чиг үүргүүдийг зөрчсөн зөрчил гаргасан байх боловч хариуцагч талаас түүнийг ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлд хамаарна гэж мэтгэлцэж байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул түүний гаргасан дараагийн зөрчлүүд нь давтан гаргасан гэх томьёоллыг хэрэглэх үндэслэл болж, улмаар энэ нь ноцтой зөрчил болно хэмээн шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Х.Аажлын байрны чиг үүргийг дараалан зөрчсөн буруутай үйлдэл гаргасан боловч өмнө дүгнэсэнчлэн Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй хүчин төгөлдөр бус байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ... давтан зөрчил гаргасан ... гэх үндэслэлээр буруутгах боломжгүй байна.

Энэ үндэслэлээр Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгч Х.Аийн Төрийн банкны Хан-Уул дүүрэг салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

4.  Нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс шүүх хуралдаан болох өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,000,000 төгрөг нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгчийн энэ хугацаанд хамаарах дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын дагуу тооцож үзвэл дээрх дүнгээс илүү гарах боломжтой ч нэхэмжлэгч энэ хугацаанд хамаарах шаардлагаа 9,000,000 төгрөгөөр тодорхойлсон тул зөрүү хэсгээс татгалзсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг 9,000,000 төгрөгөөр хангаж шийдвэрлэх нь нэхэмжлэгч ба хариуцагчийн хэн алины эрх ашиг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасантай нийцнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Х.Аийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийг дуусталх хугацааны н шимтгэлийг нөхөн төлж, холбогдох лгэ хариуцагч “Т Б” ХХК-нд даалган шийдвэрлэх үндэстэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагчаас 158,950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасны дагуу Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаалыг хүчингүйд тооцож, мөн зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Алтанзагасыг “Т Б” ХХК-ийн Хан-Уул дүүрэг салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,000,000 төгрөгийг хариуцагч “Т Б” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Х.Алтанзагасд олгосугай.

 

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Х.Аийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийг дуусталх хугацааны н шимтгэлийг нөхөн төлж, холбогдох лгэ хариуцагч “Т Б” ХХК-нд асугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагчаас 158,950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА