Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2017/01177

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2017/01177

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох

3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 22-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 4 дүгээр сард Орхон аймгийн Эрдэнэт-Ус ДТС ОНӨК-иас МОН 23-01 төслөөр гэр хорооллын гудамжны дундуур тавигдсан бохир усны шугамд өрх, иргэдийг шаардлага хангасан тохиолдолд холбуулах боломжтой гэж иргэдийн дунд яриа танилцуулга хийсэн юм. Тэр үед тус байгууллагын ажилтан нь тухайн үед Уртын гол багийн ИНХ-ын тэргүүлэгчээр ажилладаг байсан юм. Тэрээр дээрх яриа танилцуулгыг иргэдийн дунд хийж байсан болохоор нь зөвлөгөө авах гэж уулзахад надтай л ярь гээд тэр даруй 5 сард 2 машинтай 2 хүн дагуулан 3-лаа манай гадаа ирж газрыг минь хэмжиж үзчихээд тооцоо хийж үзнэ эргээд ярина гээд явсан. Удалгүй манай гадаа ирчихээд 3 200 000 төгрөг болж байна гэсэн. Би тэр үед яасан их үнэтэй юм ядаж 200 000 төгрөг хас гэж байж 200 000 төгрөг хасуулсан юм. Тэгээд шууд 5 дугаар сардаа багтаан 3 000 000 төгрөгийг 3 хувааж аваад газар ухаж 2 ширхэг кольцо, 1 ширхэг бохирын хоолой газарт нь суулгаад дээрээс нь ухсан шороогоо буцааж хийлгүйгээр мөнгөө л авсан хойно болоо гэсэн шиг 5 сараас 9 сар хүртэл 4 сар алга болсон. Тэр 4 сарын хугацаанд үер усны аюул болж, ойр орчмын айлууд овоолсон шороо нь үерийн усыг боогдуулснаас үерт автан маш их хэл ам гарч байсан. Би ийг удаа дараа шаардахад удахгүй хийнэ гэсээр 4 сар болсон. Иймд би ус сувгийн удирдлагад болсон процессийг бүгдийг нь тодорхой бичиж 2015 оны 08 дугаар сард өгсөн. Эрдэнэт-Ус ДТС ОНӨК өд хариуцлага тооцохоор болсон тул 4 сарын дараа 2015 оны 9 сард ухсан шороогоо булсан. Би тухайн үед байшингаа барьж дуусаагүй хаалга үүдийг нь ч хийж амжихгүй байсан тус ус сувгийн газартай гэрээ хийгээгүй байсаар 2017 оны хавах худаг руу нь ус хийж үзэхэд хоолой нь аль хэдийнэ хөлдчихсөн, хөлдүү, ус нь явахгүй байсаар 7 сар хүргэсэн юм. Ийм байдлыг нь ус сувгийн удирдлагуудад нь 2017 оны 07 дугаар сард өргөдөл бичиж өгчихөөд тус байгууллагын дарга Бүүвэйбаатар болон ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн нартай биечлэн уулзахад тэд нар ийг өрөөндөө дуудан ирүүлж нүүрэн дээр нь миний өргөдлийн дагуу ярьсан бүхнийг биечлэн сонссон. Би Нямтөгсөөс үнэн биз дээ гэж лавлахад үнэн гэж хүлээн зөвшөөрч байсан. Түүнээс хойш удалгүй 2017 оны 07 дугаар сарын дундуур Эрдэнэт-Ус ДТС ОНӨК ариутгал, татварын албаны дарга Б.Уламбаяр манай гадаа ирж ийн бохиртой холбосон гэх шугамын холболтыг зохих журмын дагуу хэмжилт хийн шалгаж үзэж зохих журмаар нь хийгээгүй байна гэж гар зургийг нь гаргасан юм. Би Азийн хөгжлийн хөрөнгө оруулалтын орон сууцны нөхцөл сайжруулах төсөлд хамрагдаж Капитал банкнаас 15 000 000 төгрөг зээлж аваад ийн үнэлснээр 3 000 000 төгрөгийг нь бохирын шугамд холбуулахаар т өгсөн боловч уг холболт нь стандартаараа хийгдээгүй цаашид ашиглах боломжгүй байгаа тул надад ямар ч ашиггүй харин ч банкинд үр дүнгүй хүүтэй мөнгө төлж хохирсоор байна. Ийм учраас өөс миний хохирол 3 000 000 шууд гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие нэхэмжлэгч *******гийн Уртын гол багт байрлах гэрийн ариутгал татуургын шугамыг холбох ажлыг хийж гүйцэтгэсэн нь үнэн бөгөөд ном журмын дагуу мэргэжлийн хүнээр гүйцэтгэсэн болно. Ингэж ажил гүйцэтгэхдээ аливаа хурлын тэргүүлэгчийн болоод Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн нэр төрийг барьж ганцхан надаар хийлгэ гэж шахаж шаардаагүй бөгөөд аль аль нь таньдаг хүмүүсийн мөн хэн хэнийхээ эрх ашгаар тохиролцож ажил гүйцэтгэсэн. Аливаа зүйл хуулийн өмнө үнэн байх ёстой зарим зүйлд ******* намайг би л хийнээ гэсэн мэтээр бичиж, худал бөгөөд бүх зүйлийг хоорондоо зөвшөөрч, тохиролцож хийгээд ажлаа дуусгасан. Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-аас надад энэ асуудлаар хариуцлага тооцсон гэж худал бичсэн мөн захирал, Ерөнхий инженер хоёрын хажууд үнэн зүйлийг үнэн гэж хүлээн зөвшөөрснөөс худал зүйлийг тайлбарлаж ойлгуулсан. Мөн Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн ариутгал татуургын албаны дарга Б.Уламбаяр очиж шалгаад горим зөрсөн, угаалга ажиллуулах зөвшөөрөл авчихаад тэрийгээ ашиглахгүй, даралтгүй гэрийнхээ бохир угаадсыг хувингаар зөөж хийсэн гэж санал нэгтэй хэлсэн. 2015-2016 оны өвөл шугам ашиглахгүй гэрээ хийж мөнгө төлж чадахгүй нь эгч нь хавар гэрээ хийе хэлээд өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Гэтэл 2016-2017 оны өвөл мөн л угаадасаа хувингаар зөөсөөр байсан. Энэ хугацаандаа 2 өвөл намайг дуудаж шугам хөлдсөн чамаас болж ийм боллоо гэхэд нь өөрт нь хэлж байсан. Энэ бол таны буруугаас шугам ашиглалт буруу байна гэж хэлж байсан. Мөн 2015 оны 09 дүгээр сард бүх ажил дуудсан, гомдолгүй гэсэн өөрийн хүсэлтээ өгсөн. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд зөвшөөрөл хүссэн техникийн нөхцөлийн дагуу бус энгийн гэрийн хог хаягдлыг хийж энэ хугацааг өнгөрүүлсэн. Ийм учир энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд мэргэжлийн хүмүүс хийгээд шугамыг шалгаад хүлээлгэж өгсөн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч өөс ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 5 сард хариуцагчтай өөрийн ажиллулах машин угаалгын газраа бохир усны шугаманд холбуулах ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохирч 3.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байна.

Энэхүү тохиролцооны дагуу хариуцагч нь 2 хүний хамт ирж газар ухаж 2 ширхэг кольцо, 1 ширхэг бохирын хоолой газарт суулгаад гүйцэт хийлгүй дутуу орхин явжээ. Нэхэмжлэгч хариуцагчийг ажлаа гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч 9-н сар хүртэл алга болсон тул бүх үйл явцыг тодорхой бичиж хариуцагчийн ажилладаг Эрдэнэт Дулаан түгэх сүлжээ ОНӨХК-нд 2015 оны 8-р сард хандсанаар хариуцагч ухсан шороог булсан байна.

Хариуцагч нь бохирын шугам хоолойг зохих журмын дагуу суулгаж шугамтай холбосон, нэхэмжлэгч нь суулгасан хоолой руу бохир ус хийж байсны улмаас хөлдсөн гэж нэхэмжлэгчийг буруутгаж байна.

Харин нэхэмжлэгч түүнийг шугам хоолойг стандартын дагуу тавиагүй, өөрөө энэ талын мэргэжлийн хүн биш байж энэ ажлыг хийсэн, газрыг өнгөцхөн ухаж шаардлагатай гүнд суулгаагүй, тухайн үед ч цаашид ч чанарын шаардлага хангаагүй, ашиглах ямар ч боломжгүй зүйл хийж, ажлаа гүйцээлгүй дутуу орхисон, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэж үзэж түүнд төлсөн 3.000.000 төгрөгөө буцаан нэхэмжилж байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан байна. Энэхүү гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн байшинг бохир усны нэгдсэн шугамтай холбох шугам хоолойг угсарч тавьж өгөх, нэхэмжлэгч ажлын хөлсөнд 3.000.000 төгрөг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байна.

Зохигчид хэдий хэмжээний ажлыг ямар хугацаанд хэрхэн яаж хийж гүйцэтгэх талаар тодорхой тохиролцоогүй байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчид 3.000.000 төгрөг төлсөн хариуцагч түүнийг хүлээж авсан талаар болон хариуцагч 2 ш цагариг /кольцо/, нэг ширхэг бохирын хоолой газарт суулгасан, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй талаар талууд маргахгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөхөөр зохицуулсан байна.

Хэргийн нөхцөл байдал, үйл баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, түүнийг бүрэн хийж гүйцэтгэж дуусгалгүй явсан байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн ажилладаг байгууллагад энэ талаар гомдол гаргасан, хариуцагч энэ талаар мэдсэн боловч ажлыг гүйцээн хийж хүлээлгэж өгөх, хөлсийг бууруулах талаар ямар нэгэн арга хэмжээ авч, зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй байна.

2015 оны 4-р сард Орхон аймгийн Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ Орон нутгийн өмчит хувьцаат компаниас МОН-23-01 төслөөр гэр хорооллын гудамжны дундуур тавигдсан бохир усны шугамд айл өрх, иргэдийг шаардлага хангасан тохиолдолд холбуулах боломжтой талаар иргэдийн дунд яриа танилцуулга хийгдсэн байх бөгөөд хариуцагч тус байгууллагад ажилладаг, нэхэмжлэгчийн оршин суудаг Уртын гол багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчээр ажилладаг байсан нь нэхэмжлэгч хариуцагчид хандаж гэрээ байгуулах санал гаргах сэдэл болсон байна. Гэвч шугам хоолой тавих ажлыг хариуцагч нь байгууллагын нэрийн өмнөөс биш хувиараа хийсэн гэж хариуцагч тайлбарлаж байна. Харин энэ талаар холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авсан эсэх, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл гаргасан эсэх нь тодорхойгүй энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй, харин Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ны ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн, Ариутгал татварын албаны дарга Б.Уламбаяр нарын гаргасан гэх ариутгах татуургын шугам бүдүүвч гэсэн зураг хэрэгт авагдсан байна /хуудас -10/.

Хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэнэгн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй байна. Ийнхүү хариуцагч нь нэгэнт гэрээний зүйл буюу гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй, хийсэн эд зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Түүнчлэн хариуцагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй байх тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаа үүнд хамааралгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч ажлыг бүрэн гүйцэд хийж дуусгаагүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцалж,учирсан хохиролоо шаардах эрхтэй ба мөн хуулийн 355.2-д зааснаар ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй байна.

Хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.4-д зааснаар захиалагчийн захиалгыг өөр байдлаар хангах боломжгүй нөхцөлд гэрээг цуцлах, энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 355.5-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнд нь захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байх боловч,нэхэмжлэгч түүний гүйцэтгэсэн ажилд ашиг сонирхол байхгүй,тэрээр ажлын ямар үр дүн бий болгосон,түүнд хэдий хэмжээний хөлс ноогдох нь тодорхойгүй,хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Нөгөө талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн нь ч хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангасан байсан эсэх, хэдий хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн,түүний хөлс ямар байх болон бусад байдлыг тодруулах үүднээс шинжээч томилуулах,мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах зэрэг ямар нэгэн хүсэлт гаргаагүй,энэ талаар шүүх санаачлах эрхгүй тул хэрэгт авагдсан нотлох баримт,зохигчдын тайлбар мэдүүлгийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,343.3,350 дугаар зүйлийн 350.1.6,355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч өөс 3.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч өөс 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН