Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2017/01225

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2017/01225

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******/

Хариуцагч: *******,*******,,,

Хариуцагч: *******,*******,,, нарт холбогдох

Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 80,000,000 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн*******лол******* 2б байрны 44 тоот 3 өрөө орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , Н, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Хишигдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Иргэн Д.Хишигдэлгэр миний бие 2015 оны 01 дугаар сарын 08-ны өдөр Н, нартай харилцан тохиролцож Баянгол дүүргийн************** 2Б байрны 44 тоот орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 60 000 000 төгрөгийг Нын Хаан банкны 5029919301 тоот дансруу шилжүүлж үлдэгдэл 60 000 000 төгрөгийг дараа өгөхөөр аман хэлцэл байгуулж орон сууцыг хүлээж авсан.

Улмаар улс орон даяр эдийн засгийн хямрал нүүрлэж миний бизнесийн үйл ажиллагаа тасалдаж эхэлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй бөгөөд үлдэгдэл 60 000 000 төгрөгнөөс увуулж цувуулж 20 000 0000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч миний бие хариуцагч нарт өнөөдрийн байдлаар худалдах, худалдан авах аман хэлцэлийн 70 хувь буюу 80 000 000 төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөрийг байрны ордерийг шилжүүлж аваад барьцаанд тавьж төлбөр мөнгийг төлж барагдуулах талаар саналаа удаа дараа хэлж байсан боловч хариуцагч нар нь зөвшөөрөхгүй байгаа болно.

Хэрэв орон сууцны ордерийг бидний хүсэлтийн дагуу шилжүүлсэн бол төлбөр мөнгийг бүрэн төлж барагдуулах боломжтой байсан.

Гэтэл нэхэмжлэгч нар нь үлдэгдэл 40 000 000 төгрөгийг төлөхгүй бол байрыг яаралтай суллаж өг, та нарт төлсөн төлбөрийг чин буцааж өгөхгүй гэж байнгын дарамталж байгаа юм. Мөн нэхэмжлэгч нар нь тус орон сууцанд амьдардаг иргэдийг албадан чөлөөлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102\ШШ2015\07472 дугаар шүүгчийн захирамж гарсаны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа юм. Одоо миний бие нэхэмжлэгч нартай байгуулсан орон сууц худалдаж авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгч нарт гэрээний дагуу шилжүүлсэн 80 000 000 төгрөгийг буцаан авч орон сууцыг чөлөөлж өгөх хүсэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Хишигдэлгэр миний бие хариуцагч , Н нартай байгуулсан орон сууц худалдаж авах гэрээнээс татгалзаж байгаа тул, Орон сууц худалдах гэрээний дагуу төлсөн 80 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэгч Дашдондогийн Хишигдэлгэрийн хариуцагчаар Оюунтүлхүүрийн Төрбат, Намсрайн Эрхэмбаяр биднийг татаж, Баянгол дүүргийн*******,*******, 2Б байрны 44 тоот орон сууцыг худалдан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бид бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна.

, Н.Эрхэмбаяр бид гэр бүлийн дундын өмчлөлийн Ү-2205007338 улсын бүртгэлтэй*******,*******,*******, 2Б байрны 44 тоот 40 кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Монгол Улсын иргэн Бандийн Булгантамиртай 120,000,000 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр уг орон сууцыг хүлээн авч, түрхүүрээ аваад Б.Булгантамир нь хүүхдүүд, ээж, дүү нарын хамт нүүж орсон. Ингээд 2015 оны 1 дүгээр сарын 21-нд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г бид бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн билээ.

Гэтэл Б.Булгантамир нь байрны үлдэгдэл төлбөрөө гэрээгээр тохирсон хугацаанд өгөхгүй удаа дараа шаардсан боловч хойшлуулж явсаар гэнэт 2015 оны 8 дугаар сарын 10-ны үеэр Америкийн нэгдсэн улсруу виз нь гараад явсан болохыг орон сууцанд амьдарч буй Булгантамирын ээж Оюунцэцэг, дүү Буяннэмэх нараас мэдээд байрны төлбөрийг гаргуулах эсвэл байр чөлөөлж өгөхийг шаардсан.

Ингээд гэрээний нэг тал болох Худалдан авагч Б.Булгантамир гэрээний үүргээ биелүүлэхгүй улмаар бид өөрийн өмчлөлийн орон сууцны эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ эдлэж чадахгүйд хүрээд уг орон сууцанд хууль бусаар амьдарч буй Ц.Буяннэмэх, Ч.Оюунцэцэг болон хамт амьдарч буй хүүхдүүдийг албадан гаргаж, орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2015 оны 09 сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Тэгтэл уг хэргийн хариуцагч Ц.Буяннэмэхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигдэлгэр нь би Б.Булгантамир болон Ч.Оюунцэцэг эгч нарт мөнгө өгөх өглөгтэй үлдэгдэл төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулья, одоо өвөл болж байна энэ олон нялх нойтон хүүхэд хүмүүсийг гудамжинд гаргамааргүй байна байраас битгий хөөж гарга л даа гэж гуйсны эцэгт бид эвлэхээр болсон юм.

Ингээд хариуцагч тал орон сууцны төлбөрийн үлдэгдэл болох 60.000.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх, төлбөрийг төлмөгц тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Н, нар хариуцагч талд шилжүүлэн өгөх, хэрэв хариуцагчийн зүгээс үлдэгдэл 60.000.000 төгрөгийг он хугацаанд төлөөгүй тохиолдолд байрыг чөлөөлөн нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөхөөр зохигчид тохирч эвлэрснийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүх 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07472 дугаар шүүгчийн захирамжаараа баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэж тохирч бидний зүгээс маш нинжин сэтгэл гаргаж, хүний олон /бага насны болон сургуулийн насны нийт 7-8 хүүхэд тухай үед хамт амьдарч байсан/ нялх хүүхдийг гудамжинд өвлийн хүйтэнд гаргахгүй халуун сэтгэл гаргаж байхад Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан Б.Булгантамир ч тэр бүү хэл уг орон сууцанд амьдарч байсан түүний дүү Ц.Буяннэмэх, ээж Ч.Оюунцэцэг нарын аль нь ч үлдэгдэл төлбөрийг өгөхгүй худал үнэн шалтаг тоочин өдөр хоног өнгөрөөж ирсэн.

Бид байраа зараад Эрдэнэт хотод нөхөр Төрбатын ажлын шаардлагаар шилжин ирж амьдарсан бөгөөд Б.Булгантамир, түүний дүү Ц.Буяннэмэх, ээж Ч.Оюунцэцэг нарын худалч хуурамч хүмүүсээс болж маш их хохирч, байрны төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс болж өөрсдөө орох оронгүй түрээсийн байраар хэдэн жил дамнан амьдарч, бусдаас зээл авч, түүнийгээ төлж чадахгүй сэтгэл санаа болон эд хөрөнгөөр маш их хохирч байна.

Бид 2015 оны 1 сараас хойш 2017 оны 6 сар хүртэл 2-3 жил удаа дараа мөнгөө шаардаж, эцэстээ бүүр байраа чөлөөлж өгөхийг шаардаад сайн дураар чөлөөлж өгөхгүй байсан тул 2017 оны 7 сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07472 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлж, байраа чөлөөлж авахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн юм. Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2017 оны 09 сард байраа хууль бус эзэмшиж буй Ц.Буяннэмэх, Ч.Оюунцэцэг нараас чөлөөж авсан болно.

Иймээс хариуцагч , Н бид 2015 оны 01 дүгээр сарын 21-нд Б.Булгантамиртай гэрээ байгуулж, түүнээс 2015 оны 01 дүгээр сарын 12-нд 60 сая, түүнээс хойш уг гэрээний дагуу үхэрийн баас шиг уван цуван хэд хэдэн удаагийн шилжүүлгээр нийлээд 16 саяыг ингээд бүгд 76 сая төгрөг бид авсан билээ.

Харин бид нэхэмжлэгч Д.Хишигдэлгэртэй огт уг орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй тул Баянгол дуүргийн************** 2Б байрны 44 тоот орон сууцыг худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Хишигдэлгэр нь хариуцагч ,Н нарт холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 80.000.000 төгрөг гаргуулах, орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Н, нар нь Б.Булгантамиртай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан *******,*******,*******,*******, 2Б дугаар байрны 44 тоот орон сууцыг 120 сая төгрөгөөр худалдах, урьдчилгаа 60.000.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 12-нд хүлээн авах, үлдэгдэл 60.000.000 төгрөгийг Б.Булгантамир 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.3 хувийн алдангийг 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тооцож төлнө гэж харилцан тохиролцжээ.

Н, нарын Б.Булгантамиртай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Н, нарт төлөх 60.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Хишигдэлгэр төлж, үлдэх 60.000.000 төгрөгийг мөн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр үүрэг хүлээсэн байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.Хишигдэлгэрийг танихгүй, түүнтэй гэрээ байгуулаагүй, Б.Булгантамиртай л гэрээ байгуулсан, тэрээр үүргээ биелүүлээгүй, Д.Хишигдэлгэрт шаардах эрх байхгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч нартай уулзаж, Б.Булгантамирт орон сууц авч өгөх гэж байгаа талаар хариуцагч нарт хэлсэн, энэхүү саналыг нь хариуцагч нар хүлээн зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл Б.Булгантамирын нэр дээр хийгдэж тэрээр өмчлөгч болж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ түүний нэр дээр гарах тул гэрээг Б.Булгантамирын нэрээр хийсэн, харин мөнгийг Д.Хишигдэлгэр төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна. Иймд Д.Хишигдэлгэр нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн ХААН банкин дахь 5058105625 тоот данснаас хариуцагч Нын 5029919301 тоот данс руу мөнгө төлөх үүргийнхээ дагуу 60.000.000 төгрөгийг Б.Булгантамирын нэрийн өмнөөс байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн болох нь дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны лавлагаа, зохигчдын тайлбараар батлагдаж байна.

Нэхэмжлэгч Д.Хишигдэлгэр нь үлдсэн 60 сая төгрөгийг Б.Булгантамирын нэрийн өмнөөс хариуцагч нарт төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нар *******,*******,*******,*******ын 2Б байрны 44 тоот орон сууцанд ээжийн хамт амьдарч байсан Б.Булгантамирын дүү Ц.Буяннэмэхийг хариуцагчаар татаж орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргажээ.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Д.Хишигдэлгэр хариуцагч Ц.Буяннэмэхийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байна.

Ийнхүү Д.Хишигдэлгэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох явцдаа өөрийн нэрийн өмнөөс хариуцагч нартай эвлэрлийн гэрээ байгуулж үлдсэн 60 сая төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Н, нарт төлж барагдуулах, төлбөрийг төлж барагдуулмагц хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэх, 60 сая төгрөгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч талд орон сууцыг чөлөөлж хүлээлгэн өгөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07472 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин энэхүү эвлэрлийн гэрээнд орон сууцны үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд байрыг чөлөөлж өгөх тухай тохиролцсон атлаа энэ хэргийн нэхэмжлэгч Д.Хишигдэлгэрийн төлсөн 60.000.000 төгрөгийг хариуцагч Н, нар буцааж төлөх тухай орхигдуулсаны улмаас эрх зөрчигдөх нөхцөл байдлыг бий болгож, дээрх захирамжийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1755 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж Б.Булгантамирын гэр бүлийн гишүүд болох ээж болон дүү нарыг нь албадан гаргаж байрыг чөлөөлжээ.

Улмаар хариуцагч Н нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр О.Лхагва гэгчтэй үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ байгуулан *******,*******,*******,*******ын 2Б байрны 44 тоот орон сууцны өмчлөх эрх О.Лхагвын нэр дээр шилжиж тэрээр уг байрны өмчлөгч болсон байна.

Хариуцагч нар нь Б.Булгантамир гэрээний үүргээ биелүүлээгүй буюу Д.Хишигдэлгэр түүний өмнөөс үлдэх 60 сая төгрөгийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг буцаан авч, 60.000.000 төгрөгийг буцаан өгөх ёстой байсан боловч дээрх үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт нийт 76.500.000 төгрөг шилжүүлсэн болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар батлагдаж байх бөгөөд хариуцагч нар үнийн дүнгийн талаар маргахгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, хариуцагч , Н нараас 76,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Хишигдэлгэрт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөг болон орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н, нараас 76.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хишигдэлгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.500.000 төгрөг болон орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 558,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 560,000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н, нараас 540,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хишигдэлгэрт олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН