Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 406

 

 

 

 

 

 

 

 

 

Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.О даргалж, шүүгч А.О, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02390 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГ-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/2 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/7, 4/8 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудага худалдаанд оруулах тухай 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/5, 5/6 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э- ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Б 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлдэж Э- ХХК-ийн төлбөрт хураагдсан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 4 тоот 3 өрөө байрыг 52 920 000 төгрөгөөр, 11 дүгээр байрны 02 тоот 2 өрөө байрыг 54 600 000 төгрөгөөр, 11 дүгээр байрны 10 тоот 2 өрө байрыг 54 600 000 төгрөгөөр, 11 дүгээр байрны 18 тоот 2 өрөө байрыг 47 040 000 төгрөгөөр, 11 дүгээр байрны 22 тоот 2 өрөө байрыг 47 040 000 төгрөгөр, 11 дүгээр байрны 09 тоот 1 өрөө байрыг 39 000 000 төгрөгөөр, 11 дүгээр байрны 17 тоот 1 өрөө байрыг 32 340 000 төгрөгөөр, 11 дүгээр байрны 21 тоот 1 өрөө байрыг 32 340 000 төгрөгөөр тус тус үнэлэн анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлдсэн билээ. Түүнчлэн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Б-мөн өдөр 2/10 тоот тогтоол үйлдэн Э- ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11 тоот, улсын бүртгэлийн Ү-2205030856 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг 47 500 000 төгрөгөөр, мөн тус 11 дүгээр байрны 12 тоот, улсын бүртгэлийн Ү-2205030866 дугаартай 3 өрөө орон сууцыг 54 400 000 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус үйлдсэн. Үүнийг Эрэл ХХК-ийн зүгээс эс хүлээн зөвшөөрч 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга Ц.Б-ийн дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Мөн тус шүүхээс дээрх тогтоолуудын биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдэж дуустал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээг авч түдгэлзүүлсэн билээ. Харин Э- ХХК-ийн дээрх нэхэмжлэлтэй хэргийг Улсын Дээд шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эцэслэн хянан шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолыг нэхэмжлэгч Э- ХХК-аас эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Улсын Дээд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлд заасан нөхцөл журмын дагуу хянан хэлэлцэж амжаагүй болно. Гэтэл шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д-ийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/2 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 4/7, 4/8 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол тус тус үйлдэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг хориглосон. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга Б.Д 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/2 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 4/7, 4/8 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол тус тус үйлдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь дээрх хуулиудыг ноцтой зөрчиж байна. Иймд Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д-ийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/2 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 4/7, 4/8 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол тус тус хүчингүй болгож өгнө үү. Мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйл ажиллагааны талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхгүй, дахин 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/5, 5/6 тогтоол гаргаж байгаа нь илтэд хууль зөрчсөн ажиллагаа явагдлаа. Хан-Уул дүүргийн шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/2, 4/7, 4/8 тоот тогтоолуудаар төлбөр төлөгчийн хөрөнгийн анхны дуудлага худалдааг хууль бусаар зохион байгуулсан тогтоолыг шүүхээр хянуулж, эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, мөн Хан-Уул дүүргийн шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/2, 4/7, 4/8 тогтоолын үйлчлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр түдгэлзүүлсэн байхад дээрх тогтоолуудыг үндэслэл болгон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/5, 5/6 тоот тогтоолууд гаргаж хоёр дахь албадан дуудлага худалдааг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр явуулахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжилж байгаа нь илтэд хууль зөрчсөн үйлдэл юм. Нөгөө талаар анхны албадан дуудлага худалдааны тогтоол болох 4/2, 4/7, 4/8 тоот тогтоолын хууль зүйн үйлчлэл нь зогсож, эрх зүйн үр дагаврыг бий болгохгүйг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс урьдчилсан иргэний эрх зүйн хамгаалалт тогтоосон байхад үйлчлэл нь зогссон тогтоолыг үндэслэж түүнийг хүчинтэй гэж үзэн хоёр дахь дуудлага худалдааг зарласан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэдгийг нь нотоллоо. Иймд Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г-ийн гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/5, 5/6 тоот тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.М шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр Э- ХХК-иас 55 281 350 төгрөг гаргуулж “М к” ХХК-д, мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар захирамжаар 25 511 992 төгрөгийг гаргуулж “О” ХХК-д, мөн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 5328 дугаар шийдвэрээр 194 909 461 төгрөгийг гаргуулж “Г”т ХХК-д, мөн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8094 дүгээр шийдвэрээр 37 042 860 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д, мөн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8093 дугаар шийдвэрээр 9 238 950 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д, Арбитрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр 76 088 961 төгрөгийг гаргуулж “П” хаалттай хувьцаат компанид, мөн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2438 дугаар шийдвэрээр 81 250 000 төгрөгийг гаргуулж “М”-ХХК-д, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 3783 дугаар шийдвэрээр 17 000 405 төгрөгийг гаргуулж Ч.Б, Г.Б нарт, мөн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 352 дугаар шийдвэрээр 15 002 695 төгрөгийг гаргуулж Д.Б-т, мөн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2008 дугаар шийдвэрээр 33 838 719 төгрөгийг гаргуулж “П” ХХК-д, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 458 дугаар шийдвэрээр 98 114 496 төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1164 дүгээр шийдвэрээр 13 338 876 төгрөгийг гаргуулж “У” ТӨХК-д, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1483 дугаар шийдвэрээр 68 634 513 төгрөгийг гаргуулж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2755 дугаар шийдвэрээр 14 750 000 төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2590 дүгээр шийдвэрээр 25 000 000 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э- ХХК нь шүүхийн шийдвэрээр нийт 766 494 805 төгрөгийн төлбөртэй болно. Дээрх шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э- ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул компанийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11, 12 тоот орон сууцуудыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 137/01, 137/02 дугаартай, мөн байрны 2,9,10 тоот орон сууцуудыг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 137/01, 137/02, 137/03 дугаартай, мөн байрны 4, 17, 18, 21, 22 тоот орон сууцуудыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 137/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжлэж, мөн 11, 12 тоотыг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 137/02, 137/03 дугаартай, 2, 9, 10 тоотыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 137/04, 137/05, 137/06 дугаартай, 4, 17, 18, 21, 22 тоотыг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 137/02 дугаартай хураах тогтоолоор тус тус хураан авсан байна. Төлбөр төлөгч ЭрэлХХК-д үнийн санал өгөхийг мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзаж, хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлгээг хийлгүүлэх хүсэлт ирүүлсэн. Дээрх хүсэлтийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 11 тоот 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгөөр 12 тоот 3 өрөө орон сууцыг 108 800 000 төгрөгөөр тус тус үнэлсэн мэдэгдлийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/7204 дүгээр албан бичгээр төлбөр тиөлөгч Э- ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Сэлэнгэ эстимэйнт” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 9 тоот 1 өрөө орон сууцыг 57 000 000 төгрөгөөр, 2 тоот 2 өрөө орон сууцыг 78 000 000 төгрөгөөр, 10 тоот 2 өрөө орон сууцыг 78 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/32511 дүгээр албан бичгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-д гардуулан өгсөн, мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 4 тоот 3 өрөө орон сууцыг 75 600 000 төгрөгөөр, 17 тоот 1 өрөө орон сууцыг 46 200 000 төгрөгөөр, 18 тоот 2 өрөө орон сууцыг 67 200 000 төгрөгөөр, 21 тоот 1 өрөө орон сууцыг 46 200 000 төгрөгөөр, 22 тоот 2 өрөө орон сууцыг 67 200 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/4837 дугаар албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 11 тоот орон сууцыг 66 500 000 төгрөгөөр, 12 тоот 3 өрөө орон сууцыг 76 100 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр оруулах тухай 2016 ошны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/8093 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч компаний захирлын туслах Т.Г-д гардуулан өгсөн, анхны албадан дуудлага худалдаанд дээрх 2 орон сууцыг оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувиар 11 тоот 2 өрөө орон сууцыг 47 500 000 төгрөгөөр, 12 тоот 3 өрөө орон сууцыг 54.400.000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4/5669 дүгээр албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-д гардуулан өгсөн. Албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 9 тоот 1 өрөө орон сууцыг 39 900 000 төгрөгөөр, 2 тоот 2 өрөө орон сууцыг 54 600 000 төгрөгөөр, 10 тоот 2 өрөө орон сууцыг 54 600 000 төгрөгөөр, 4 тоот 3 өрөө орон сууцыг 52 920 000 төгрөгөөр, 17 тоот 1 өрөө орон сууцыг 32 340 000 төгрөгөөр, 18 тоот 2 өрөө орон сууцыг 47 040 000 төгрөгөөр, 21 тоот 1 өрөө орон сууцыг 32 340 000 төгрөгөөр, 22 тоот 2 өрөө орон сууцыг 47 040 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр оруулах талаар мэдэгдлийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4/5670 дугаартай албан бичгигй хуулийн зөвлөх Д.О-д гардуулан өгсөн. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 9 тоот 1 өрөө орон сууцыг 28 500 000 төгрөгөөр, 2 тоот 2 өрөө орон сууцыг 39 000 000 төгрөгөөр, 10 тоот 2 өрөө орон сууцыг 39 000 000 төгрөгөөр, 4 тоот 3 өрөө орон сууцыг 37 800 000 төгрөгөөр, 17 тоот 1 өрөө орон сууцыг 23 100 000 төгрөгөөр, 18 тоот 2 өрөө орон сууцыг 33 600 000 төгрөгөөр, 21 тоот 1 өрөө орон сууцыг 23 100 000 төгрөгөөр, 22 тоот 2 өрөө орон сууцыг 33 600 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр оруулах тухай мэдэгдлийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/7330 дугаар албан бичгийг тогтоолын хамт 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгч Э- ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШЗ2018/05385 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн тул 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулаагүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Э- ХХК нь шүүхэд удаа дараа нэхэмжлэл гарган төлбөр авагч нарын эрх ашгийг зөрчиж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 197 дугаар зүйлийн 197.2.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул НШШГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/2 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/7, 4/8 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудага худалдаанд оруулах тухай 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/5, 5/6 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Э- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Э- ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр маргааны үйл баримтыг зөв дүгнээгүйгээс шүүхийн хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Үүнд нэхэмжлэгч Э- ХХК нь хариуцагч НШШГ-т холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/2 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/7, 4/8 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудага худалдаанд оруулах тухай 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/5, 5/6 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэл нь хариуцагч НШШГ- нь дээрх тогтоолуудын дагуу худалдан борлуулах гэж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шүүхээс маргаан үүссэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, уг эд хөрөнгөтэй холбоотой шүүгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсан байхад хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг, ахлах шийдвэр гүйцэтгэгч түдгэлзүүлнэ гэх заалтыг зөрчиж дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талаарх шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад уг үл хөдлөх эд хөрөнгийг дахин албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.5, 27.1.3-д заасныг тус тус зөрчсөн билээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э- ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот тогтоол, мөн өдрийн 2/10 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, шүүхээс гомдлыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, улмаар уг хэргийг Улсын Дээд шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж гаргасан тогтоолд, нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоолд, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүсэлт гаргаж, мөн өдөр НШШГ-т дээрх хэргийн талаарх шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахгүй байх хүсэлт гаргасан байхад, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/5, 5/6 тоот тогтоолоор Э- ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж буй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.5-д заасныг ноцтой зөрчсөн явдал юм. Гэтэл анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг зөв дүгнээгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах тухай тогтоол үндэслэлтэй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан түдгэлзүүлэх арга хэмжээг шүүх авах ёстой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэх дүгнэлт нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ. Угтаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлэх үндэслэлийг хуульчилсан ба мөн хуулийн 27.2.5-д энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг, ахлах шийдвэр гүйцэтгэгч түдгэлзүүлнэ гэх заалтыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч зөрчиж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талаарх шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад уг үл хөдлөх эд хөрөнгийг дахин албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.5, 27.1.3-д заасныг тус тус зөрчсөн юм. Гэтэл анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг зөв тогтоогоогүйгээс маргаан бүхий хэрэгт хэрэглэх хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Э- ХХК нь хариуцагч НШШГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/2 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/7, 4/8 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр дахь албадан дуудага худалдаанд оруулах тухай 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/5, 5/6 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Харин хариуцагч байгууллага нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ./1хх 1-3, 41-42, 44-46 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд:

 

-Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2015/00518 дугаар шүүхийн шийдвэрээр Э- ХХК-аас 54 680 000 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгохоор,/1хх 52-54 дүгээр тал/

 

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/05328 дугаар шүүхийн шийдвэрээр Э- ХХК-аас 193 603 494 төгрөг гаргуулж “Г” ХХК-д олгохоор,/1хх 57-59 дүгээр тал/

 

-Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/08094 дүгээр шүүгчийн захирамжаар Э- ХХК-аас 36 582 000 төгрөг гаргуулж “Т” ХХК-д олгохоор,/1хх 62-63 дугаар тал/

 

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/08093 дугаар шүүгчийн захирамжаар Э- ХХК-аас 9 000 000 төгрөг гаргуулж “Н” ХХК-д олгохоор,/1хх 66 дугаар тал/

 

-Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр Эрэл ХХК болон Эрэл ХХК-ийн харьяа цементийн үйлдвэрээс 36 780 7 ам.доллар гаргуулж ОХУ-ын П хаалттай хувьцаат компанид олгохоор,/1хх 69-75 дугаар тал/

 

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2015/05787 дугаар шүүгчийн захирамжаар Эрэл ХХК-аас 25 128 400 төгрөг гаргуулж “О” ХХК-д олгохоор,/1хх 78 дугаар тал/

 

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/00458 дугаар шүүгчийн захирамжаар Э- ХХК-аас 97 512 350 төгрөг гаргуулж “Б” ХХК-д олгохоор,/1хх 81-82 дугаар тал/

 

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/01164 дүгээр шүүгчийн захирамжаар Э- ХХК-аас 13 194 415 төгрөг гаргуулж “У” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгохоор,/1хх 85 дугаар тал/

 

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/03783 дугаар шүүгчийн захирамжаар Э- ХХК-аас 5 554 479 төгрөг гаргуулж Ч.Б-д, 11 064 879 төгрөг гаргуулж Т.Б-д олгохоор,/1хх 88-89 дүгээр тал/

 

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02438 дугаар шүүгчийн захирамжаар Э- ХХК-аас 81 250 500 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгохоор,/1хх 92-93 дугаар тал/

 

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02008 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 901 дүгээр магадлалаар Э- ХХК-аас 33 393 800 төгрөг гаргуулж “П” ХХК-д олгохоор,/1хх 99-103 дугаар тал/

 

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00352 дугаар шүүгчийн захирамжаар Э- ХХК-аас 14 786 753 төгрөг гаргуулж Д.Б-д олгохоор,/1хх 96 дугаар тал/

 

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02590 дүгээр шийдвэрээр Э- ХХК-аас 25 000 000 төгрөг гаргуулж “Н” ХХК-д олгохоор,/1хх 106-107 дугаар тал/

 

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01483 дугаар шүүгчийн захирамжаар Э- ХХК-аас 68 634 513 төгрөг гаргуулж “У” ТӨХК-д олгохоор,/1хх 110 дугаар тал/

 

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02755 дугаар шүүгчийн захирамжаар Э- ХХК-аас 14 750 000 төгрөг гаргуулж “Б” ХХК-д тус тус олгохоор /1хх 113 дугаар тал/, нийт 15 шүүх, арбитрийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч Э- ХХК-аас 766 494 805 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрүүдийн дагуу хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11, 12 тоот орон сууцуудыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 137/01, 137/02 дугаартай, мөн байрны 2,9,10 тоот орон сууцуудыг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 137/01, 137/02, 137/03 дугаартай, мөн байрны 4, 17, 18, 21, 22 тоот орон сууцуудыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 137/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилж, мөн 11, 12 тоотыг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 137/02, 137/03 дугаартай, 2, 9, 10 тоотыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 137/04, 137/05, 137/06 дугаартай, 4, 17, 18, 21, 22 тоотыг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 137/02 дугаартай хураах тогтоолоор тус тус хураан авсан байна. / 1хх-51, 55, 56, 60, 61, 64, 65, 67, 68, 76, 77, 79, 80, 83, 84, 86, 87, 90, 91, 94, 95, 97, 98, 104, 105, 108, 109, 111, 112, 114, 128-172 дугаар тал/

 

Хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч Э- ХХК-ийн төлбөрт хураагдсан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 12 тоот 3 өрөө, 11 тоот 2 өрөө орон сууцуудын үнэлгээг тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 11 тоот 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгөөр, 12 тоот 3 өрөө орон сууцыг 108 800 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна./1хх 140-154 дүгээр тал/

 

Уг үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/7204 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч Э- ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн байна./1хх155-157 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Э- ХХК-аас хариуцагч байгууллагын шүүхийн шийдвэрийн өр төлбөрт битүүмжлэн хураасан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 2 тоот 2 өрөө, 9 тоот 1 өрөө, 10 тоот 2 өрөө орон сууцуудыг 555 000 000 төгрөгөөр үнэлж, үнийн санал ирүүлснийг, “Г” ХХК-аас орон сууцны зах зээлийн үнээс хэт өндөр байгаа тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу хариуцагч байгууллагаас 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Сэлэнгэ эстимэйнт” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд 9 тоот 1 өрөө орон сууцыг 57 000 000 төгрөгөөр, 2 тоот 2 өрөө орон сууцыг 78 000 000 төгрөгөөр, 10 тоот 2 өрөө орон сууцыг 78 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна./1хх 173-203 дугаар тал/

 

Уг үнэлгээг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/32511 дүгээр албан бичгээр мэдэгдсэн байна.1хх 204-205 дугаар тал/

Төлбөр төлөгч Э- ХХК-аас Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 4, 17, 18, 21, 22 тоот орон сууцуудын зах зээлийн бодит үнийг тогтоолгох хүсэлт гаргасны дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд 4 тоот 3 өрөө орон сууцыг 75 600 000 төгрөгөөр, 17 тоот 1 өрөө орон сууцыг 46 200 000 төгрөгөөр, 18 тоот 2 өрөө орон сууцыг 67 200 000 төгрөгөөр, 21 тоот 1 өрөө орон сууцыг 46 200 000 төгрөгөөр, 22 тоот 2 өрөө орон сууцыг 67 200 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/4837 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Э- ХХК-д мэдэгдсэн байна./1хх-213-233 дугаар тал/

 

Түүнчлэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/90 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч төлбөрт хураагдсан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11 тоотын 2 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон 95 000 000 төгрөгийн 70 хувь буюу 66 500 000 төгрөгөөр, мөн байрны 12 тоотын 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон 108 800 000 төгрөгийн 70 хувь буюу 76 160 000 төгрөгөөр тогтоон 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт дуудлага худалдааг явуулахаар төлбөр төлөгч Э- ХХК-д 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/8093 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна./1хх 184, 186 дугаар тал/ Гэвч дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүйгээс худалдан борлогдоогүй байна./1хх 237-241 дүгээр тал/

 

Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/10, 2/20 тоот тогтоолоор Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11 тоот, 12 тоот орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/01880 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2124 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2018/00128 дугаар тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн шалтгаан арилсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/2 тоот тогтоолоор Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11 тоотын 2 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 95 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 47 500 000 төгрөг, мөн байрны 12 тоотын 3 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 108 800 000 төгрөгийн 50 хувиар тооцон 54 400 000 төгрөгөөр тогтоон 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар төлбөр төлөгч Э- ХХК-д 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4/5669 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна./1хх 242-243, 245-246 дугаар тал/

 

Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/7, 4/8 тоот тогтоолоор Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 09 тоотын 1 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 57 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 39 900 000 төгрөгөөр, мөн уг байрны 02 тоотын 2 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 78 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 54 600 000 төгрөгөөр, 10 тоотын 2 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 78 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 54 600 000 төгрөгөөр, 11 дүгээр байрны 04 тоотын 3 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 75 600 000 төгрөгийн 70 хувиар тооцон 52 920 000 төгрөгөөр, 17 тоотын 1 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 46 200 000 төгрөгийн 70 хувиар тооцон 32 340 000 төгрөгөөр, 18 тоотын 2 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 67 200 000 төгрөгийн 70 хувиар тооцон 47 040 000 төгрөгөөр, 21 тоотын 1 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 46 200 000 төгрөгийн 70 хувиар тооцон 32 340 000 төгрөгөөр, 22 тоотын 2 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 67 200 000 төгрөгийн 70 хувиар тооцон 47 040 000 төгрөгөөр тус тус тогтоон 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдааг явуулахаар төлбөр төлөгч Э- ХХК-д 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4/5670 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна. Гэвч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн санал ирээгүйгээс анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй байна./1хх 248-250, 2хх 1-13/

 

Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5/5, 5/6 тоот тогтоолоор Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 09 тоот 1 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 57 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 28 500 000 төгрөгөөр, мөн уг байрны 02 тоотын 2 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 78 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 39 000 000 төгрөгөөр, 10 тоотын 2 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 78 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 39 000 000 төгрөгөөр, 4 тоотын 3 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 75 600 000 төгрөгийн 50 хувиар тооцон 37 800 000 төгрөгөөр, 17 тоотын 1 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 46 200 000 төгрөгийн 50 хувиар тооцон 23 100 000 төгрөгөөр, 18 тоотын 2 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 67 200 000 төгрөгийн 50 хувиар тооцон 33 600 000 төгрөгөөр, 21 тоотын 1 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 46 200 000 төгрөгийн 50 хувиар тооцон 23 100 000 төгрөгөөр, 22 тоотын 2 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнэ 67 200 000 төгрөгийн 50 хувиар тооцон 33 600 000 төгрөгөөр тус тус тогтоон 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар төлбөр төлөгчид 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4/7330 тоот мэдэгдлийг хүргүүлжээ./2хх 14-20 дугаар тал/

 

Улмаар нэхэмжлэгч Э- ХХК-аас 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/2 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 4/7, 4/8 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор дуудлага худалдаанд оруулж хоёр дахь дуудлага худалдааг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар товлогдсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасныг шүүхээс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШЗ2018/05385 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ./1хх 19, 38-39 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Э- ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 2/10 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2018/00128 дугаар тогтоолтой иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүлээн аваад 2018 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Улсын Дээд шүүхэд хүргүүлснийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШТ2018/00189 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, хүсэлтийг хангахаас татгалзсан байна./2хх 69-71 дүгээр тал/

 

Иймээс эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах дээрх тогтоолууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч шаардсаныг анхан шатны шүүх  нэхэмжлэгч Э- ХХК-ийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж байх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлтэй боловч уг хуулийн зохицуулалтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эрх шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгогдоогүй буюу мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэглэн түдгэлзүүлэх эсэхийг шүүгч шийдвэрлэнэ, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэглэн түдгэлзүүлэх эсэхийг ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэнэ гэж тус тус зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Тодруулбал Э- ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 2/10 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Улсын Дээд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн талаар мэдэгдэж, түүнтэй холбоотой шийдвэр гаргаагүй байх тул төлбөрт хураагдсан эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдаа явуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч байгууллагын явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэсэн журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02390 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Э- ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.О

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                      А.О

 

                                                                                               С.Э