Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2020/00071

 

 

 

 

 

 

2020 оны 01 сар 03өдөр

181/ШШ2020/00071

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.А /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э/РД:/-д холбогдох

 

Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн төлөөлөгч Г.Он, гуравдагч этгээд Б бүртгэлтэй Ш  төлөөлөгч И. шүүх хуралдааны нарийн бичиг Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэг талаас Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэн А.А, нөгөө талаас Их Британи улсын хуулийн этгээдШийг төлөөлөн Ч.О нарын хооронд Монгол Улсын хуулийн этгээд Э ХХК-ийн нийт энгийн хувьцааны 50 хувийг шилжүүлэхээр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээнүүд хуульд заасан шаардлагыг хангаагүй, баримт бичгийн бүрдэл дутуу байхад Монголын нотариатчдын танхимын гишүүн, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энотариатын үйлдэл хийж, гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна. А.Аийн хувьд ч тухайн үед хуулийн мэдлэг байхгүйгээс болж, гэрээний баримт бичгийн бүрдлийг нотариатч шалгасан тул хуулийн шаардлага хангаж байгаа гэж үзээд гэрээгээ нотариатаар батлуулсан юм. Нотариатч Б.Э2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г бүртгэлийн 469 дугаарт, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г бүртгэлийн 472 дугаарт бүртгэн гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна. Гэвч нотариатын уг үйлдэл нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл байна. Гэрээ байгуулах үед Их Британи улсын хуулийн этгээдШийг Ч.О төлөөлж гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан байх боловч,Шээс Ч.Од гэрээ байгуулах эрх олгосон ямар нэгэн итгэмжлэл байхгүй,Шийн дүрэм, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд эсхүл гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчийн талаар мэдээлэл байхгүй, Их Британи улсад ийм хуулийн этгээд бүртгэлтэй талаар нотолгоо баримт байхгүй байхад нотариатч гэрээг гэрчилсэн нь хууль бус байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Нотариатч дараах тохиолдолд үйлдэл хийхээс татгалзана гээд 31.1.1 үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал;, 31.1.4. Үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй байвал гэж, 37 дугаар зүйлийн 37.1-т Нотариатч нь үйлчлүүлэгч, түүний эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгана гэж тус тус заажээ. Гэтэл нотариатч Б.Э2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ-г бүртгэлийн 469 дугаарт, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г бүртгэлийн 472 дугаарт бүртгэн гэрээний үнэн зөвийг гэрчлэхдээ гэрээний нэг тал болох Их Британи улсын хуулийн этгээдШийн үндсэн материалыг шалгаагүй, Ч.О ньШийг төлөөлөх эрхтэй болохоо нотолсон баримтаа нотариатад гаргаж үзүүлээгүй, гэрээнд хавсаргаагүй байхад гэрээг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн хууль бус үйлдэл болжээ. Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрээний бүртгэлийн 472 тоот дугаарт бүртгэн Компанийн эрх хувьцаа худалдах худалдан авах гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрээний бүртгэлийн 469 тоот дугаарт бүртгэн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эрхгүй этгээд гэрээ байгуулсан гээд байна. Гэтэл нотариатч дээр А.А, Ч.О, Р.Эрдэнэбаяр нар бүгд ирсэн байна. Эдгээр хүмүүс нь Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар бөгөөд харинШийн ганц хувьцаа эзэмшигч бөгөөд захирал нь А.А байсан байдаг. А.А нь Э ХХК-д эзэмшдэг хувьцаагааШд шилжүүлэх хэлцэл хийх болоход өөрөө өөртэйгөө гэрээ байгуулах нөхцөл байдал үүссэн тул Ч.Од итгэмжлэл олгосон байдаг. Итгэмжлэл дээрШийн тамга байхгүй нь үнэн. Нотариатчийн журнал дээрШийн тамга дарагдсан байдаг. А.А нь юу хийж байгаагаа ойлгож байсан бөгөөд нотариатч тухайн үед шалгаж, холбогдох баримт бичгийг үндэслэн нотариатын үйлдэл хийсэн. А.А нь тухайн үедШийн захирал нь байсан бөгөөд одоо иргэний хувиар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ч.Од итгэмжлэл олгосон нь хүчинтэй эсэхийг Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/ өөрөө тайлбарлах байх. А.А нь тухайн үедШийг төлөөлөх цорын ганц эрх бүхий этгээд нь байсныг нотолсон баримтууд хэрэгт авагдсан. А.А нь мөн Ч.О, Р.Эрдэнэбаяр нарын эзэмшлийн хувьцааг мөн авсан байдаг. Энэ талаар огт ярьдаггүй. 2016 оны 08 сарын 31-ний өдрийн баталгааны хуудас мөн хэрэгт авагдсан. Энэ баталгаагаар гэрээний талаар ямар нэгэн маргаангүй зөвшөөрч байна гэсэн баримт үйлдсэн байдаг ба хууль ёсны гэдгийг нь зөвшөөрч баталгаа гаргасан байдаг. Нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Айлуш овогтой Алтанхуягийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: А.А нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Британийн Виржины арлуудад бүртгэлтэй Шайнинг платинум лимитэд компанийн цорын ганц хувьцаа эзэмшигчээр, захирлаар тус тус бүртгэгдсэн болно. Улмаар 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Шайнинг платинум лимитэд компанид эзэмшиж буй хувьцаагаа 100 хувь Оливэр Энтони Рэмсботтомд шилжүүлсэн болно. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр А.А нь Монгол Улсад бүртгэлтэй Э ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах, эрх шилжүүлэх гэрээ байгуулж байх үед тэрээр Шайнинг платинум лимитэд компанийн цорын ганц 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан болно. Шайнинг платинум лимитэд компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал А.А нь Шайнинг платинум лимитэд компанийг төлөөлөх итгэмжлэлийг олгох бүрэн эрхтэй цорын ганц этгээд бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Э ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах, эрх шилжүүлэх гэрээ байгуулах итгэмжлэлийг Ч.Од олгосон болно. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр А.А, Ч.О, Р.Эрдэнэбаяр нар нь баталгааны хуудас үйлдэж, Э ХХК-ийн хувьцааг худалдан авсан Шайнинг платинум лимитэд компанид хүргүүлсэн болно. Уг баталгааны хуудсын 5 дугаар зүйлд Худалдан авагч нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдэд заасан шаардлагыг зохих ёсоор бүрэн гүйцэд биелүүлж, хангасан болохыг худалдагч тус бүр үүгээр хүлээн зөвшөөрч байна., 6 дугаар зүйлд Худалдагчид эсхүл компани нь худалдан авагч болон худалдан авагчийн хувьцааны өмчлөх эрхтэй холбогдуулан худалдан авагчийн эсрэг ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй, гаргахгүй, эсхүл шүүхийн, арбитрын болон захиргааны журмаар ямар нэгэн маргаан үүсгээгүй, үүсгэхгүй болно. гэж тус тус баталгаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Э ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч Шайнинг платинум лимитэд компани бүрэн биелүүлсэн, худалдагч А.А нь Шайнинг платинум лимитэд компанийн эсрэг хувьцаа худалдах гэрээтэй холбогдуулан ямар нэгэн гомдол байхгүй, маргаан үүсгээгүй, үүсгэхгүй болохоо баталсан. Гэтэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Энхээгийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэлд гомдол гаргаж байгаа нь дээрх баталгаагаа зөрчсөн үйлдэл ба хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах зорилготой бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн Шайнинг платинум лимитэд компанийн эрх ашгийг шууд хохироох зорилгоор гаргасан гомдол гэж үзэж байна. Иймд А.Аийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээд холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр А.А болон Британийн Виржини аралд бүртгэлтэй Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр А.А болон Британийн Виржини аралд бүртгэлтэй Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нд Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийг төлөөлж Ч.О гарын үсэг зурсан байна.

Ч.О нь дээрх гэрээнүүдийг байгуулахад Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийг төлөөлж оролцохдоо А.Ааас Ч.Од 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэл /хх-97 тал/-ийн дагуу оролцсон байх ба А.Ааас Ч.Од 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэлийг мөн нотариатч Б.Эгэрчилсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа А.Ааас Ч.Од 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэл нь иргэн А.Ааас олгогдсон болохоос бус Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-иас олгогдоогүй, Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн тамга тэмдэг даргадаагүй, итгэмжлэлийг хуулийн этгээдээс олгож байгаа тохиолдолд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2 дахь заалтад заасан хуулийн этгээдийн эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх, нягтлан бодогч гарын үсэг зурсан байх шаардлага хангагдаагүй тул уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус, нотариатч тухайн үед А.А нь Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийг төөлөх бүрэн эрхтэй этгээд мөн эсэхийг нягтлаж тодруулаагүй, нотариатийн баримт бичиг дотор энэ талын баримт байхгүй байхад нотариатын үйлдэл хийсэн, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дахь заалтад зааснаар үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дахь заалтад заасан баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгах үүргээ биелүүлээгүй тул нотариатын үйлдлийг хүчингүй болгох ёстой гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.

А.Ааас Ч.Од 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэлд Монгол Улсын Иргэний хуулийн 62.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Зайсан 25-12 тоот хаягт оршин суугаа Айлуш Алтанхуяг би энэхүү итгэмжлэлийн дагуу Shining platinum limited-г төлөөлж Э ХХКомпани эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Төгөл хаус 4-12 тоот хаягт оршин суугаа Ч.Од 1 /нэг/ сар хугацаагаар итгэмжлэн олгож байна гэжээ.

А.А нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн захирлаар бүртгэлтэй байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн захирлуудын мэдээлэл бүхий баримт /хх-47,48 тал/-аар, А.А нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн хувьцааг эзэмшиж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн баримт /хх-65-67 тал/-аар тус тус тогтоогдож байна.

А.А нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ч.Од итгэмжлэл олгосноос гадна Ч.О, Р.Эрдэнэбаяр нартай Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн өмнөөс Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нүүд /хх-73-80 тал/-ийг байгуулсан байх ба уг гэрээнүүдэд А.А нь Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийг төлөөлж гарын үсэг зурсан, Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн тамга, тэмдгийг дарсан байна.

Дээрх байдлаас үзэхэд А.А нь нотариатын үйлдэл хийлгэх үедээ Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн тамга, тэмдгийг биедээ авч явсан, холбогдох гэрээ хэлцэлд компанийн нэрийн өмнөөс гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгийг гэрээ хэлцэлд дарсан, Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирлын хувиар итгэмжлэл гэрчлүүлэх болон гэрээ хэлцэл гэрчлүүлэх ажиллагаанд биечлэн оролцсон байна.

А.А нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Шайнинг платинум лимитэд компанийг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нотариатын үйлдэл хийлгэх үедээ Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн тамга, тэмдгийг биедээ авч явсан, холбогдох гэрээ хэлцэлд компанийн нэрийн өмнөөс гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгийг гэрээ хэлцэлд дарсан, Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирлын хувиар итгэмжлэл гэрчлүүлэх болон гэрээ хэлцэл гэрчлүүлэх ажиллагаанд биечлэн оролцсон байх тул нотариатч тухайн үед А.А нь Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийг төөлөх бүрэн эрхтэй этгээд мөн эсэхийг нягталж тодруулаагүй, нотариатийн баримт бичиг дотор энэ талын баримт байхгүй байхад нотариатын үйлдэл хийсэн, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дахь заалтад зааснаар үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дахь заалтад заасан баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгах үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь А.Ааас Ч.Од 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэл нь иргэн А.Ааас олгогдсон болохоос бус Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-иас олгогдоогүй, Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн тамга тэмдэг дарагдаагүй, итгэмжлэлийг хуулийн этгээдээс олгож байгаа тохиолдолд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2 дахь заалтад заасан хуулийн этгээдийн эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх, нягтлан бодогч гарын үсэг зурсан байх шаардлага хангагдаагүй гэх боловч А.Ааас Ч.Од 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэлд Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийг төлөөлж компанийн эрх шижлүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг Ч.Од олгож байгаа талаар тодорхой дурдсан байх тул уг итгэмжлэлийг А.А Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн хувьцаа эзэмшигч, захирлын хувиар олгоогүй, хувь иргэний хувиар олгосон гэж үзэхгүй.

А.Ааас Ч.Од 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэлд Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн хувьцаа эзэмшигч, захирал А.А гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дахь шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь заалтад зааснаар эд хөрөнгө гэдэгт аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг ойлгох ба эд хөрөнгө нь үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө байх тул компанийн хувьцаа болон эрх Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь заалтад заасан хуулийн этгээдийн эд хөрөнгө гэдэгт хамаарахгүй, компанийг төлөөлж компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэлд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь заалтад заасан нягтлан бодогч гарын үсэг зурсан байх шаардлага тавигдахгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Аийн хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээд холбогдуулан гаргасан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр А.А болон Британийн Виржини аралд бүртгэлтэй Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А.Аийн хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээд холбогдуулан гаргасан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр А.А болон Британийн Виржини аралд бүртгэлтэй Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 09 сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР