Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/02106

 

2017 оны 8 сарын 14 өдөр Дугаар 181/ШШ2017/02106                           Улаанбаатар хот

г                                                                              н

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

Ажилгүй байсан хугацааны цалин 21 619 154 төрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.Буянжаргал, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би  УТҮГазрын захирлын 2015 оны 7-р сарын 9-ний өдрийн тушаалаар тус газрын Ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/129 тоот тушаалаар албан тушаал бууруулсан. Тиймээс ДБҮЭГазрын захирал О.Заяамандахын хууль бус шийдвэрийн талаар 2015 оны 9 дүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба мөн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7607 дугаар шийдвэрээр Б. миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.

Гэтэл ДБҮЭГазрын захирал энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж 73 тоот Магадлалаар, УДШ-ийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж 001/хт2016/00277 тоот тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд би ДБҮЭГазрын захирлын 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан ажил болох ДБҮЭГазрын Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилогдсон боловч ДБҮЭГазар захирлын 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн А/36 дугаар тушаалаар мөн л ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Тиймээс ДБҮЭГазрын захирал О.Заяамандахын хууль бус шийдвэрийн талаар 2016 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба мөн шүүхийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00716 дугаар шийдвэрээр Б. миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Гэтэл ДБҮЭГазрын захирал энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Энэхүү тус байгууллагаас гаргасан гомдлуудыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж 1868 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч ДБҮЭГазар нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй болно.

Иймээс ДБҮЭГазар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7607 дугаартай шийдвэрийг үндэслэн 2015.10.07-ны өдрөөс 2016.05.04-ний өдрийг хүртэлх 7 сарын хугацааны мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2016/00716 дугаар шийдвэрийг үндэслэн 2016.05.19-ний өдрөөс 2016.11.14-ний өдрийг хүртэлх 7 сарын хугацааны ажилгүй байсан цалинг сарын дундаж цалингийн хэмжээ болох 1.300.872 төгрөгөөр бодож нийт 16.105.960 төгрөгийг гаргуулж мөн ажилд эргүүлэн томилсон тушаал гарсан өдрийг хүртэлх хугацаан дахь цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Гэвч би анх гаргасан шаардлагаа нэмэгдүүлж Дипломат байгууллагуудын үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилд эргүүлэн тогтоохоор баталгаа гаргаж өгсний дагуу 2017 оны 03 дугаар сарын 1-ний өдөр очсон боловч тодорхой бус шалтгаанаар хойшлуулсаар байгаад 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн уг албан тушаалд томилсон тул энэ хугацааны цалин болох 805.298.00 төгрөгөөр нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хамгийн сүүлчийн байдлаар тооцоход цалинд нийт 21 619 154 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч байгууллага нь надад шүүхийн шийдвэрээр олгохоор заасан 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 870 000 төгрөгийг олгосон учир үүнийг хасаад, үлдэх 17 749 154 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.ын  /ДБҮЭГ ТӨҮГ/ Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах тухай нэхэмжпэлтэй танилцаад эс зөвшөөрч байна.

Б.ыг тус газрын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас бууруулж нягтлан бодогчийн албан тушаалд томилсон 2015 оны Б/129 дүгээр тушаалыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож Улсын дээд шүүхийн 2016 оны 001/хт2016/0027 дугаар тогтоолоор уг шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Б. нь уг тушаал үндэслэлгүй талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Б/129 дүгээр тушаал гарсан 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаанд Б. нь нягтлан бодогчийн ажил үүргээ гүйцэтгэлгүй ажил тасалсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах нь ажил таслах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй бөгөөд удирдлагын тухайн цаг хугацаанд хүчинтөгөлдөр байсан тушаалыг биелүүлэх явцдаа зөрчигдсөн гэж буй эрхээ шүүхээр сэргээлгэх боломжтой байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар цалин хөлс нь тухайн ажилтны хөдөлмөрийн үр дүнд тохирсон байх ёстой бөгөөд ажлын байрыг дур мэдэн орхин ажил үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн үр дүн байхгүй, нягтлан бодогчийн албан тушаалын үүргийг гүйцэтгэлгүй байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй үргэлжлэх зарчмыг алдагдуулсан тул Б.т 2015 оны 10 сараас 2016 оны 5 сар хүртэлх хугацааны цалин хөлс олгох боломжгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ТӨҮГ-ын 2015 оны 08 сарын 19-ний өдрийн Б/123 дүгээр тушаалын 2 дахь заалтаар Б.ыг ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас 2015 оны 8 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс нягтлан бодогчийн албан тушаалд томилсон. 4 дэх заалтаар Б.ын сарын цалинг 847 200 төгрөгөөр мэргэшсэн нягтлан бодогчийн зэргийн нэмэгдлийг сарын цалингийн 15 хувиар тогтоосон. Үүнийг Б. эс зөвшөөрч уг тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 10-ны өдрийн 7607 дугаар шийдвэрээр Б.ыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон. Уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэвээр үлдээсэн. Шүүхийн эдгээр шийдвэрт дээрх Б/129 дүгээр тушаалыг хүчингүй болгоогүй. Өөрөөр хэлбэл, 2015 оны 8 сарын 19-ний өдрөөс Улсын дээд шүүхийн 2016 оны 3 сарын 22-ны өдрийн 00277 дугаар тогтоол гарах хүртэл хугацаанд Б.ыг нягтлан бодогчоор ажиллуулах тухай тушаалын заалт болон цалингийн хэмжээг тогтоосон заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нягтлан бодогчийн ажлын байрыг орхих эрх үүсэхгүй. Ажлын байрыг орхих тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 119 дүгээр зүйлд заасан байдаг. Б.ыг ажлаас халсан тухай шийдвэр гарснаас хойш түүнд 2015 оны 9 сарын 04-ний өдөр Б/155 дугаар тушаалаар дахин сахилгын арга хэмжээ авсан. 1 дэх заалтаар 2015 оны 8 сарын 21. 24, 25-нд ажил тасалсан тул “сануулах” шийтгэл ногдуулсан. Энэ тушаалтай холбогдуулж Б. ямар нэгэн гомдол гаргаагүй. Түүнчлэн N11 тушаалаар Б.т 2015 оны 8 сарын 29-ний өдрөөс 10 сарын 06-ны өдрийг хүртэл ээлжийн амралт олгосон. Үүнд мөн гомдол гаргаагүй, мөнгөө авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байдаг. Ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс шүүхиин хүчин төгөлдөр шийдвэр гарсан өдөр хүртэл 7 сарын хугацаанд тооцох ёстой. Б.ын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын үндсэн цалин 1 037 000 төгрөг бөгөөд мэргэшсэн нягтлан бодогчийн зэргийн нэмэгдэл сарын цалингийн 15 хувь буюу 155 655 төгрөг нийт 1 211 355 төгрөг байсан. Харин тооцооны нягтлан бодогчийн цалин зэргийн нэмэгдлийн хамт /847200+127080/ 974 280 төгрөг байна. Үүнийг 7 сараар тооцвол 6 819 960 төгрөг бөгөөд Б.т олгосон амралтын мөнгө 1 568 382 төгрөгийг нэмбэл нийт 8 388 342 төгрөг болж байна. Б.ын нэхэмжлэлээс 8 388 342 төгрөгийг хасч тооцож, 9 360 812 төгрөгийг олгох ёстой гэж үзэж байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч  ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 21 619 154 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч  ТӨҮГ нь Б.т тооцооны нягтлан бодогчийн цалин зэргийн нэмэгдлийн хамт /847200+127080/ 974 280 төгрөг байна. Үүнийг 7 сараар тооцвол 6 819 960 төгрөг бөгөөд Б.т олгосон амралтын мөнгө 1 568 382 төгрөгийг нэмбэл нийт 8 388 342 төгрөг болж байгаа тул түүний нэхэмжлэлээс 8 388 342 төгрөгийг хасч тооцож, 9 360 812 төгрөгийг олгох ёстой гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7607 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 00277 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.ыг хариуцагч  ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон боловч ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох талаар шийдвэрлээгүй болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудын хуулбараар нотлогдож байна.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон боловч 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халсан байх ба Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 00716 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1868 дугаар магадлалаар нэхэмжлэгч Б.ыг ерөнхий нягтлан бодогчийн адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч байгууллагаас 3 870 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгохоор шийдвэрлэсэн болох нь Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/36 дугаар тушаал, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 00716 дугаар шүүхийн шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1868 дугаар магадлалын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Б. нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 21 619 154 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 00716 дугаар шийдвэр болон 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1868 дугаар магадлалаар Б.т олгохоор шийдвэрлэгдсэн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 3 870 000 төгрөгийг хариуцагч байгууллага түүнд олгосон гэж тайлбарлан энэхүү хэсгээс татгалзаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17 749 154 төгрөгийг нэхэмжилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийлгэх шаардлагыг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б. хариуцагч  ТӨҮГ-аас 21 619 154 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3 870 000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсаныг баталж, хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй”, 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоолоход нэхэмжлэгч Б.ын 1 өдрийн дундаж цалин 61 946 төгрөг /3 902 617:3=13 008 872, 13 008 872:21=61 946/ болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр болон 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаалын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн маргаж буй, Б.т тооцооны нягтлан бодогчийн цалин зэргийн нэмэгдлийн хамт /847200+127080/ 974 280 төгрөг байна. Үүнийг 7 сараар тооцвол 6 819 960 төгрөг бөгөөд Б.т олгосон амралтын мөнгө 1 568 382 төгрөгийг нэмбэл нийт 8 388 342 төгрөг болж байгаа тул түүний нэхэмжлэлээс 8 388 342 төгрөгийг хасч тооцож, 9 360 812 төгрөгийг олгох ёстой гэх тайлбар үндэслэлгүй болох нь дээр дурдсан баримтаар нотлогдож байна гэж дүгнэв.

Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.ын 2015 оны 10 дугаар сарын 07- ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх, мөн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан ажлын 286 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17 749 154 төгрөгийг хариуцагч  ТӨҮГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж төлж, бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Шүүх 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 00 минутанд товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалд 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар шүүхийн бичиг хүргэгчээр хүргүүлэхэд, тус байгууллагын хуулийн зөвлөх н.Нямдулам 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжпэгч нь хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулан түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзахгүй гэснийг тус тус үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.1,          115 .1.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2, 69 дүгээр зүйлийн

69.1,            128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч  ТӨҮГ-аас ажилгү йбайсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17 749 154 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Б.т олгож, Б.ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж төлж, бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч  ТӨҮГ-т даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б., хариуцагч  ТӨҮГ-аас 21 619 154 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 3 870 000 төгрөгийг гаргуулахаас татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.2,            60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 246 696 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн

120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                        Б.ТҮМЭНЦЭЦЭГ