Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2019/00182

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2019/00182

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, 13-28 тоотод оршин суух, Боржигон овогт Лхагвын Мөнхчимэд /Регистрийн дугаар: ФА85022817/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-8-80 тоотод оршин суух,*******/-д холбогдох

15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би *******эд зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Уг зээлийн гэрээнд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эргүүлэн 15,000,000 төгрөг болгож авахаар гэрээг байгуулсан боловч ******* нь одоог хүртэл биелүүлээгүй бөгөөд утсаар ярьж уулзахаас зайлсхийж байгаа тул хариуцагч *******ээс 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулахдаа: ******* би Г.төмөрсүхээс зээл, зээлийн хүү 15,000,000 төгрөг нэхэмжилсэн билээ. Одоо би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулж байна.

1.Үндсэн зээл 10,000,000 төгрөг,

2.Хүүгээ 10 хувь болгон бууруулж, 1,000,000 төгрөг,

3.Алдангийг хуульд нийцүүлж хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож, 3,700,000 төгрөг нийт 14,700,000 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй танилцлаа. *******ээс 10,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Зээлсэн мөнгөө хүнд зээлүүлэн өгсөн боловч нөгөө хүн маань мөнгийг өгөлгүй алга болсноос болж би буцааж өгч чадаагүй, өнөөдрийг хүрсэн нь үнэн. Зээлийн гэрээний зээлийн хүү 50 хувь болон алданги 10 хувь гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 10 дугаар сард мөнгийг зээлсний дараа ажлаасаа халагдаж, ажилгүй болсон ба одоо нэгэн хувийн компанинд ажилд орохоор хөөцөлдөж байна. Ажилд орвол өөрийн цалин хөлс орлогоороо мөнгийг төлнө. *******ээс зээлсэн 10,000,000 төгрөгийг төлнө. Харин зээлийн хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 14,700,000 төгрөг болгожээ.

Хариуцагч 15,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн зээл 10,000,000 төгрөг төлнө гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж 10.000.000 төгрөг зээлдүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эргүүлэн 15,000,000 төгрөг болгож авахаар харилцан тохиролцсон боловч одоог хүртэл үүргээ биелүүлээгүй.. гэж тайлбарласаныг хариуцагч эс зөвшөөрч,...*******ээс 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлийн гэрээний зээлийн хүү 50 хувь болон алданги 10 хувь төлнө гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******ээс зээлсэн 10,000,000 төгрөгийг төлнө. Харин зээлийн хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч ******* нь зээлдэгч *******эд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргахгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 50 хувийн хүүтэй, зээлдэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар алданги төлнө гэж бичсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл ийм өндөр хүү, алданги тохиролцоогүй нэхэмжлэгч сүүлд үүнийг нөхөж бичсэн байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ энэхүү 50 хувийн хүүг үндэслээгүй бөгөөд 10,000,000 төгрөг зээлж аваад 15,000,000 төгрөг болгож эргүүлж төлнө гэж тохиролцсон гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгах тухай хүсэлтдээ : ******* би *******ээс зээл, зээлийн хүү 15.000.000 төгрөг нэхэмжилсэн билээ. Одоо би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1. Үндсэн зээл 1.000.000 төгрөг 2. Хүүгээ 10 хувь болгон бууруулж 1.000.000 төгрөг 3. Алдангийг хуульд нийцүүлж хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож 3,700,000 төгрөг, нийт 14.700.000 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ .

Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч нь 10,000,000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч, талууд 50 хувийн хүү,10 хувийн алданги төлөхөө харилцан хүсэл зоригоо бүрэн гүйцэд илэрхийлэн ойлголцож тохиролцсон байна гэж үзэх боломжгүй байна.

Иймд зээлийн хүүг нэхэмжлэгчийн багасгасан 10 хувиар тооцож, үндсэн зээл, хүү 1,100,000 төгрөг, алдангийг нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар тооцож 1,000,000 төгрөг нийт нэхэмжлэлийн шаардлагаас 12,100,000 төгрөгийг хангаж, 2,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар

1.Монгол Улсын зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан *******ээс 12,100,000 төгрөг гаргуулан *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 208,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН