Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/02692

 

 

 

 

 

 

 

2019 оны 12сарын 20өдөр

181/ШШ2019/02692

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:М.Э /РД:-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: У.У /РД:/-т холбогдох

 

44,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 303,378,660 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Бат-Орших, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, Д.Э, хариуцагчийн төлөөлөгч А.Д, Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц, гэрч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НэхэмжлэгчМ.Э нь У.Утай харилцан тохирч 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 7,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг амаар гэрээ байгуулж, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээгээр 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 12,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээгээр 2016 оны 08 дугаар сарын 05-ны зээлийн гэрээний 12,000,000 төгрөг дээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг нэмж, нийт 22,000,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Нийт 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 5 удаагийн үйлдлээр 44,000,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг удаа дараа зээлээ төлөхийг мэдэгдсэн боловч зээлийн гэрээг сунгаж гэрээний хүүг төлж байсан боловч үндсэн төлбөрийг төлж барагдуулалгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл 44,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 44,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НэхэмжлэгчМ.Э болон хариуцагч У.У нар нь хамаатан садангийн холбоотой бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь өмнө нь бие биедээ харилцан мөнгө өгөлцөж авалцдаг байсан. Хариуцагч У.У нь нэхэмжлэгчМ.Эгаас авсан мөнгөө цаг тухай бүрд нь төлдөг байжээ. Тодруулбал, нэхэмжлэгчМ.Э нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийх хэрэгтэй байна гээд нэхэмжлэлдээ хавсарган өгсөн зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зуруулжээ. Уг зээлийн гэрээгээр мөнгө өгөлцөж авалцаагүй нь мөнгөний гүйлгээ хийж байсан баримтуудаас харагдаж байна. Харин 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр У.Ут мөнгийг шилжүүлээгүй, уг гэрээнд заасан зээлийгМ.Эгаас аваагүй болно. Мөн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнд дурдагдаж буй мөнгийгМ.Эгаас У.Ут шилжүүлээгүй байна. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэжээ. Энэ гэрээнүүдийн дагуу талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй байна. ИргэнМ.Э, У.У нар харилцан мөнгө төгрөг өгч, авч байсан нь баримтуудаар нотлогдож байна. Иргэн У.УаасМ.Эд хандаж харилцан тооцоо нийлэх тухай ярьж, бичиж байсан боловчМ.Э нь өнөөдрийг хүртэл тооцоо нийлээгүй. Иргэн У.У болонМ.Э нарын мөнгө авч, өгч байсан баримтуудаас үзэхэд У.У ньМ.Эд маш их хэмжээний мөнгийг дансаар төлсөн байна. ИймдМ.Эгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.У болонМ.Э нар нь 2014 оноос хэн хэндээ мөнгө өгөлцөж авалцдаг байжээ. У.У нь энэ хугацаандМ.Эгаас 98,000,000 төгрөгийг авсан байна. Энэ мөнгийг 100 хувь төлжээ. Харин У.У ньМ.Эд анхан шатны нотлох баримтаар 403,827,580 төгрөгийг өгснөөс үзэхэд У.У ньМ.Эд мөнгө төлөх биш харин авлагатай байна. Энэ байдлыг ярилцахаар У.У ньМ.Эд хандан тооцоо нийлэхийг мэдэгдсэн боловч тэрээр хариу өгөөгүй байна. Талуудын хооронд мөнгө өгч, авч байсан баримтуудаас үзэхэд хэн хэндээ хүү, алданги тооцох үүрэг хүлээх хуулийн үндэс бүрдээгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар хүү, алдангийг зөвхөн бичгээр байгуулсан гэрээг үндэслэн харилцан төлөх үүрэг үүсдэг. Гэрээг бичгээр байгуулаагүй бол талууд авсан мөнгөө харилцан буцааж төлөх үүрэг хүлээнэ.М.Эгаас У.Ут, У.УаасМ.Эд өгч, авч байсан мөнгө банкны гүйлгээний баримтуудаас үзэхэдМ.Э нь У.Уаас 403,378,660 төгрөгийг авчээ.М.Э нь У.У нарын харилцан мөнгө өгч, авч байсан мөнгөний зөрүү 303,378,660 төгрөг болж байна.М.Э нь У.Ут энэ мөнгийг эргүүлэн төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-т тус тус зааснаарМ.Эгаас 303,378,660 төгрөгийг гаргуулан У.Ут олгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 2014 оноос эхлэн зээлийн харилцаа үүсч зээлийн төлбөрт 403,827,580 төгрөг төлсөн гэх бөгөөд энэ нь зээлийн үүргийг бүхэлд нь төлсөн гэж маргаж, үүнийгээ нотлох баримт болгон төлбөрийн баримт хавсаргажээ. Бодит байдал дээр У.У нь зээлийн гэрээнд өөрийн хүслээр хүү тохирсон байдаг бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хүү төлөхөө өөрийн үйлдлээр, хангалттай тодорхой илэрхийлж сар бүр хүү төлсөөр ирсэн байдаг. Мөн сөрөг нэхэмжлэлдээ гэрээ бичгээр байгуулж байж хүү төлөх үүрэг үүснэ, гэрээг бичгээр байгуулаагүй тул талууд авсан мөнгөө харилцан буцааж өгөх үүрэг хүлээнэ гэж бичсэн байх бөгөөд үүгээр бичгээр байгуулаагүй гэрээнд хүү төлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Нэгэнт өөрийн үйлдлээр, хүү төлөх үүрэг хүлээж хүү төлсөн байгаа тул төлөгдсөн хүүг буцааж нэхэх нь үндэслэлгүй юм. Иймд хариуцагч У.Уын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

НэхэмжлэгчМ.Э нь хариуцагч У.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 303,378,660 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн түүнд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

М.Энхтуяа болон У.У нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 5 тал/ байгуулагдаж, уг гэрээгээрМ.Э нь У.Ут 12,000,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл сарын 18 хувийн хүүтэй зээлдүүлэх, У.У нь заасан хугацаанд мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн байна.

Дээрх гэрээнээс гаднаМ.Э болон У.У нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 6 тал/ байгуулагдаж, уг гэрээгээрМ.Э нь У.Ут 22,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр У.Уын Худалдаа хөгжлийн банкны 499153715 тоот дансаар олгосон, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөгийг У.Уын Худалдаа хөгжлийн банкны 499153715 тоот дансаар олгосон талаар дурдаж, нийт зээл болох 22,000,000 төгрөгийг У.У нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөрМ.Эгийн Голомт банкны 1105118111 тоот данс руу буцаан шилжүүлэн төлөх үүрэг хүлээсэн байна.

УлмаарМ.Э болон У.У нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 7 тал/ байгуулагдаж, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгасан байна.

Дээр дурдсан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн болон 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнүүд нь зээлийн гэрээнд дурдсан зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэх хугацаануудаас хойш үйлдэгдсэн байх ба гэрээг нөхөж хийсэн агуулгатай байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00886 дугаар шийдвэр /хэргийн 3 хавтас 107-109 тал/-ээр талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэж, улмаар уг шийдвэр давж заалдах журмаар гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1218 дугаартай магадлал /хэргийн 3 хавтас 127-130 тал/-аар зохигчдын хооронд зээлээс өөр гэрээний харилцаа байсан гэж үзэхээр байх ба шүүх энэ талаар тодруулж мэтгэлцээн өрнүүлээгүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Зохигч талууд шүүхэд анх гаргасан үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг хэн аль нь өөрчлөөгүй бөгөөд талууд нэхэмжлэгчМ.Эгийн данснаас У.Уын дансанд олон удаагийн гүйлгээгээр шилжсэн мөнгөн шилжүүлэг, У.Уын данснаасМ.Эгийн дансанд олон удаагийн гүйлгээгээр шилжсэн мөнгөн шилжүүлгийн талаар талуудын хооронд зээлийн гэрээнээс өөр төрлийн харилцаа байсан гэсэн тайлбар гаргаагүй, тодорхой тайлбар гаргахгүй, шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг өөрчилж мэтгэлцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь зохигч талуудын үүрэг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүх зохигч талуудын гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд шаардлага, татгалзал, тайлбар нь нотлогдоогүй гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчид 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 7,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг амаар гэрээ байгуулж зээлдүүлсэн гэдэг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ нэртэй гэрээндМ.Э нь У.Ут 12,000,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс зээлдүүлсэн, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ нэртэй гэрээндМ.Э нь У.Ут 22,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр У.Уын Худалдаа хөгжлийн банкны 499153715 тоот дансаар олгосон, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөгийг У.Уын Худалдаа хөгжлийн банкны 499153715 тоот дансаар олгосон гэх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулгуудад тухайн хугацаанд хамаарах, тухайн дурдсан дүн бүхий, зээл гэсэн гүйлгээний утгатай гүйлгээ тэмдэглэгдээгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс хариуцагчид зээлдүүлсэн гэх 44,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 3,500,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус бүрдээ 1,000,000 төгрөгөөр 5 удаагийн гүйлгээгээр, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 6,792,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 12,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг шилжүүлэх байдлаар нийт 43,792,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан болон зээлийн гэрээнд дурдсан хугацаатай зөрж байх бөгөөд дээрх гүйлгээнүүдийн дансны хуулгад бичигдсэн гүйлгээний утганууд мөн зөрүүтэй байна.

Гэсэн хэдий чМ.Э болон У.У нар нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ нэртэй гэрээг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ нэртэй гэрээг тус тус байгуулж, дээрх гэрээнүүдээр У.У ньМ.Эд нийт 34,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж хүлээн зөвшөөрч, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тулМ.Э болон У.У нар нь хоорондын тооцоогоорМ.Э нь У.Уаас 34,000,000 төгрөгийн авлагатай болохыг харилцан зөвшөөрч, өмнө үүссэн үүргийн харилцааг дуусгавар болгож, зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүрэгтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчид 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,050,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 5,200,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2,250,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2,250,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 6,792,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2,480,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сард 10,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 3,543,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3,260,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,072,000 төгрөг, 2016 оны 08 сарын 29-ний өдөр 12,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 8,900,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5,760,000 төгрөг, нийт 47,310,000 төгрөгийг төлсөн байдаг ба үлдэх зөрүү нь хүүнд тооцогдсон гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбар нь шүүхэд гаргасан зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлээгүй, зээлийн гэрээнд заасан зээлийгМ.Эгаас аваагүй гэх хариу тайлбартай нь зөрчилдөж байх тул зээлийг буцаан төлсөн гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Талуудын хооронд дансаар удаан хугацаанд их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн, улмаар талууд 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ нэртэй гэрээг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ нэртэй гэрээг тус тус нөхөж байгуулж, дээрх гэрээнүүдээр У.У ньМ.Эд нийт 34,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул хариуцагч У.Уаас 34,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчМ.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 10,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс талуудын хоорондын дансаар хийгдсэн мөнгөн шилжүүлгийн дүнд үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 303,378,660 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр болон 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж байх үед энэ талаар дурдагдаж байгаагүй, нийт шилжсэн мөнгөн дүнгийн гүйлгээний утгуудаас харахад талуудын хооронд энэ хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, их хэмжээний мөнгөн дүн бүхий гүйлгээ талуудын хооронд зээлийн гэрээнээс өөр ямар харилцааны улмаас хийгдсэн болох талаар шүүхэд тайлбар гаргаж, мэтгэлцээгүй тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 303,378,660 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч У.Уын нэхэмжлэгчМ.Эд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 303,378,660 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтыг баримтлан хариуцагч У.Уаас 34,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчМ.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 10,000,000 төгрөгийн шаардлага, хариуцагч У.Уын нэхэмжлэгчМ.Эд холбогдуулан гаргасан 303,378,660 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 11 сарын 19-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,000 төгрөгийн 377,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч У.Уаас 327,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчМ.Эд олгож, хариуцагчаас 2018 оны 12 сарын 14-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,675,843 төгрөгийн 1,674,843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч У.Ут олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР